Meteor Garden -10

Meteor garden-10

Үргэлжлэх хугацаа: 41мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Эгч: Дао Минсигийн эгч

 

Гарчиг: Солирын орд. 10-р анги 

Дао: Чи юу хийгээд байгаа юм бэ?

Санцай: Та нар энд юу хийж байгаа юм?

Дао: Чи хаана байсан юм?

Санцай: Би... нойр хүрэхгүй болохоор нь ганцаараа алхаж байгаад ирлээ.

Ши: Санаа зовох хэрэггүй гэж хэлсэн шд.

Мей: Тэрний яасныг мэдэх үү? Манай өрөөнд дайрч орж ирээд “Санцай алга болчихлоо” гэж хашгираад л... чамайг живчихсэн гэж айсан байх. Хөөе.

Дао: Олон юм ярихаа боль.

Мей: Би явж унтлаа.

Дао: Өглөө эрт босно. Эртхэн унтаж амар.

Ши: Одоо яаж буцаж унтах юм?

Санцай: Дар Минси. Уучлаарай.

Дао: Уучлалт гуйж байх шив. Тэгвэл яах гэж гарч явсан юм? Дараа зурвас үлдээж байгаарай. Эртхэн унт.

Санцай: Тэрэнд худлаа хэлчихлээ. Сая эрэг дээр Хуа Зилейг тэвэрсэн. Тэрнийг тоохгүй байж чадсангүй. Уучлаарай.

********************

Дао: Лей... Лей...

Ши: Тийм ээ.

Эм: Тийм ээ.

Эм: Эгдүүтэй байгаа биз.

Дао: Лей.

Лей: А Си.

Эм: Хуа Зилей та хоёр өнгөрсөн шөнө яасан?

Эм2: Хуа Зилей бид хоёрын дунд юу ч болоогүй ээ.

Эм3: Үгүй байлгүй дээ.

Эм2: Тийм ээ. Тэр шөнө өрөөнд орж ирээгүй.

Эм: Хөөх.

Дао: Лей, юм уначихлаа. Гар утас? Лей.

Лей: Аан. Өчигдөр Санцай эрэг дээр надтай ярьж байгаад мартчихсан байна лээ. Буцаагаад өгчихөөрэй. Үргэлжлүүлье.

Дао: Чи хаана байсан юм?

Санцай: Би... би нойр хүрэхгүй болохоор нь ганцаараа алхаж байгаад ирлээ.

Ши: А Си. Юу бодоод байгаа юм бэ?

Лей: Яасан бэ? Зүгээр үү?

Дао: Та хоёрын дунд юу ч болоогүй биз дээ?

Санцай: Чи зүгээр үү?

Ши: Толгой чинь хөдөлчихөөгүй биз?

Мей: Нэлээд чанга цохих шиг болсон.       

Дао: Зүгээр ээ. Би орж амарлаа. Та нар тогло.

Санцай: Би араас нь явъя.

Ши: Хэтэрхий чанга цохисон юм биш үү.

Дао: Утас чинь байгаа юу?

Санцай: Яана аа? Хаана байгааг нь мэдэхгүй. Алга болгочихсон. Өглөө өрөөндөө хайгаад олоогүй. Халаасанд ч байгаагүй. Өнгөрсөн шөнө Хуа Зилейтэй байсан гэдэгээ яасан ч мэдэгдэж болохгүй. Өрөөнд үлдээчихсэн.

Чин: Санцай.Санцай.

Санцай: Чинхө.

Чин: Санцай.

Санцай: Чинхө. Бид нарын энд байгаа яаж мэдсэн  юм?

Чин: Чамайг хайгаад олохгүй болохоор нь хүмүүсээс асуусан чинь энд байгаа гэсэн. Тэгээд хүрээд ирлээ. Надад хэлэхгүй яасан юм?

Санцай: Би өөрөө ч мэдээгүй байсан.

Чин: Би Дао Минсигийнхээс асуусан нь сайн юм боллоо. Би яг хажуугийн чинь зочид буудалд өрөө авчихсан.

Ши: Хэн чамайг дуудсан юм?

Чин: Би Санцайтай уулзахаар ирсэн. Үгүй ээ. Нээрээ, та нарт  үзүүлэх юм байна. Энэ сэтгүүлийг хар даа. Жин эгч гарчихсан байна лээ. Нэг алдартай Франц залуу  тэрэнтэй гэрлэх санал тавьсан гэсэн.

Мей: Юу? Тэнтан Жин гэрлэх саналд  татгалзсан хариу өгсөн байна. Гэвч сүйт залуу уйгагүй хичээл зүтгэлийн ачаар гэрлэхийг зөвшөөрүүлж чадсан байна.  Тэд жилийн дотор гэрлэнэ гэсэн таамаг яригдаж байна. Үгүй байлгүй дээ.

Ши: Лей. Чи энийг мэдэж байсан уу?

Лей: Мэднэ ээ. Намайг тэнд байхад л сонин дээр гарчихсан байсан.

Ши: Тэгээд чи зүгээр үү?

Лей: Зүгээр ээ. Бүгд өнгөрсөн хэрэг.

Санцай: Ийм болоод л ингэж их өөрчлөгдсөн байх нь ээ. Сэтгэлийг нь шархлуулсан тэр газраас явахыг хүссэн байх.

Лей: Үргэлжлүүлэх үү?

**************************

Лей: Би зүгээр ээ. Өрөөндөө оч. Би зүгээр гэж байна. Буцаад яв. Чи уйлаад байгаа юм уу? Яагаад? Би зүгээр гэж хэлээд байхад. Өрөө рүүгээ яв.

Санцай: Би хүчээр чамайг бодохгүй байх гэж их хичээсэн. Даанч  чадаагүй. Би үргэлж чамайг боддог. Чи яагаад жаргалтай байж болохгүй гэж?

Лей: Би яагаад чамд хайртай болоогүй юм бэ? Яасан ч туранхай юм. Дахиад жаахан чанга тэвэрвэл чи хугарах байх.

Санцай: Зүгээр ээ. Намайг чанга тэвэр. Миний яс хугарсан ч хамаагүй. Би өөр юу ч хүсэхгүй. Өнөөдөр хорвоогийн сүүлчийн өдөр байсан ч хамаагүй. Миний хувьд Хуа Зилейгээс өөр хэн ч байхгүй.

Лей: А Си.

Дао: Одоо л ойлголоо.

Санцай: Дао Минси.

Дао: Хуа Зилей.

Санцай: Дао Минси, хүлээгээч. Би тайлбарлая.

Дао: Тайлбарлаад байх юу байгаа юм? Ойлгомжтой юм биш үү? Би чамд хайртай. Би чамайг чадах чинээгээрээ хайрласан. Гэтэл чи? Чи дахиад миний зүрхийг шархлууллаа.

Санцай: Уучлаарай. Би...

Дао: Надад битгий хүр. Өнгөрснийг бүгдийг нь март. Дахиад надтай ярих ч хэрэггүй.

Санцай: Уучлаарай, Дао Минси. Би чамайг гомдоохыг хүсээгүй. Ийм юм болно гэж бодоогүй.  Би үнэхээр тэгж бодоогүй.

Дао: Чамд хайртай болохоор. Би чамд үнэхээр хайртай... Чи тэгээгүй гэсэн болохоор... би чамд итгэж байна.

****************

Ши: Тэрнийг олов уу?

Мей: Үгүй. Тайвани руу ганцаараа явчихаж.

Ши: Одоо яах вэ?

Лей: Чи чичрээд байна.

Санцай: Тийм ээ. Хачин юм аа.

Лей: Айх хэрэггүй. Би энд байна.

Санцай: Хуа Зилейгийн гар хүйтэн байна. Дао Минсигийндулаан гараас өөр юм. Гэхдээ би энэ хүйтэн гарыг сонгосон. Тэр хүний инээхийг би дахиад хэзээ ч харахгүй байх.

*****************

Санцай: Би ирлээ.

Ээж:  Санцай, эргээд ирж. Чамаас далайн үнэр бас нар үнэртэж байна. Окинава их үзэгслэнтэй гэж сонссон. Чи хурдан гэрлэчихвэл би ч гэсэн Окинава руу явж үзэх юмсан. Санцай, Дао Минси гэрлэх санал тавьсан уу? Та хоёр хамт унтсан уу? Та хоёр уруул дээрээ үнсэлцсэн үү? Та хоёр далайн эргээд хөтлөлцөөд алхсан уу?

Санцай: Ээж ээ. Урмыг чинь хугалсанд уучлаарай. Таны хүссэн зүйл хэзээ ч болохгүй байх. Би ядраад байна. Амарч болох уу?

 *********************

Мей: Лей, Санцай хоёр уу? Тийм байх боломжгүй. Лей Жинд хичнээн сайн гэдгийг бид нар бүгд мэднэ.

Ши: Гэхдээ Чинхөгийн авчирсан сэтгүүлийг санаж байна уу? Жин үнэхээр тэр Франц залуутай гэрлэж магадгүй. Лей Парис яваад ирэхдээ тэгж их өөрчлөгдсөнд гайхах юм алга.

Мей: Чамд ч гэсэн ийм юм тохиолдсон байх аа?

Ши: Боль доо. Намайг оролцуулах хэрэггүй.

Дао: Та нар дуугүй байж болохгүй юу? Тэр хоёрын нэрийг битгий миний дэргэд хэлээд бай.

Мей: А Си, энэнээс зугтаад ямар ч нэмэргүй. Лей, Санцай хоёрын нэрийг хэлэхгүй байлаа гээд юу ч шийдэгдэхгүй. Маргааш сургууль дээр очоод Лейг харж л таараа, бас Сан...

Дао: Амаа та гэж байна.

Ши: А Си. А Си, тайвшир. Шалтгаангүй найзыгаа цохих ямар хэрэг байна?

Дао: Чиний зөв. Найзыгаа цохиж болохгүй. Тэгсэн ч гэсэн, Хуа Зилейг яасан ч уучлахгүй.

*****************

Мей: Ямар нэг юм хэл л дээ.

Ши: Лей, би үнэхээр...

Дао: Чимээгүй. Одооноос чи миний найз биш. Бид нарыг хуурсан болохоор чи Ф4-ийн гишүүн биш болсон.

Ши: А Си, хүлээ л дээ.

Дао: Гэртээ харилаа.

Мей: Тайвшираач дээ. Хүлээ л дээ.

Санцай: Да Минсийг гомдоосондоо харамсаж байна. Тэрнээс уучлалт гуйх хэрэгтэй. Та нар... Дао Минсийг харсан уу?

Мей:Дао Минсигээр яах гээ вэ?

Санцай: Би...

Ши: Уучлалт гуйх гэж байгаагүй хэрэггүй. А Сигийн хэлдэг үгийг мартаа юу? Уучлалт гуйгаад болчихдог бол цагдаа байгаад яах юм? Тэртэй тэргүй уучлалт гуйсан ч оройтсон.

Санцай: Юу гэсэн үг вэ?

Мей: Лейг Ф4-өөс хөөчихсөн. Ф4- гэж байхгүй болсон.

Санцай: Үгүй байлгүй дээ.

Ши: Яагаад болохгүй гэж? Чамайг үнэхээр ийм хүн гэж бодсонгүй. Ф4-ийг хүртэл тараачихлаа.

Мей: Март. Юу ч яриадхэрэггүй.

Санцай: Дао Минси Хуа Зилейг Ф4-өөс хөөсөн гэхээр... Яах аргагүй надаас л боллоо. Би ийм зүйл болохыг хүсээгүй. Одоо яах вэ?

*****************

Санцай: Сайн уу. Юм идэх үү?

Лей: Баярлалаа.

Санцай: Уучлаарай. Чамайг Ф4-өөс хөөчихсөн гэж би сонссон. Надаас л боллоо.

Лей: Яагаад уучлалт гуйж байгаа юм?

Санцай: Би далайн эрэг дээр очоогүй бол...

Лей: Би хүссэн болохоор л чамайг үнссэн. Тийм болохоор чиний буруу биш. Тэмдэглэлийн дэвтэрээ түр өгөөч?

Санцай: За.

Лей: А Сигийн царай... одоо ийм болчихсон байгаа.

Санцай: Муухай харагдаж байна. Царай нь ийм болчихсон байгаа байх. Өтгөн хөмсөгтэй болохоор царай нь догшин харагдаж байгаа.  Нүдээрээ муухай хараад л... толгой нь хан боргоцой шиг.

Лей: Бүтэн сайн өдөр... хоёулаа болзоонд явъя.

***************

Даа: Яасан? Залуу ноёнтон, дахиад юм хагалаад байна уу?

Эм: Тийм ээ.

Даа: Би залуу ноёнтныг багаас нь мэднэ. Ингэж байхыг нь анх удаа л харж байна. Хайр сэтгэлээс болсон юм бол уу? За тэр, дахиад шийдээд байна. Одоо яах вэ?

****************

Лей: Удаан хүлээсэн үү?

Санцай: Үгүй ээ. Би саяхан ирсэн. Хоёулаа хаашаа явах вэ? Бодсон юм байгаа юу?

Лей: Байхгүй. Чамд байгаа юу?

Санцай: Надад ч гэсэн байхгүй. Тэгвэл гадуур жаахан алхах уу?

Лей: За.

Санцай: Хуа Зилей үнэхээр царайлаг юм аа. Үнэндээ Дао Минси ч гэсэн царайлаг. Гэхдээ тэрний хан боргоцой шиг үс нь их инээдтэй. Би юу хийгээд байна аа? Тэрнийг мартана гэж амалсан шд. Энэ миний хүссэн болзоо. Битгий бод.

Лей: Яасан? Толгой чинь өвдөө юу?

Санцай: Зүгээр ээ.

Лей: Тэгвэл явъя.

Санцай: За... Лей түрүүнээс хойш ганц ч үг хэлсэнгүй.

Лей: Санцай. Би анх удаа эмэгтэй хүнтэй болзоонд явж байна. Уйтгартай байвал намайг уучлаарай.

Санцай: Хуа Зилей...

Лей: Хуа Зилей гэж дуудах хэрэггүй. Хэтэрхий хөндий сонсогдож байна. Лей гэхэд болно.

Санцай:  За. Лей. Лей.

Лей: Хөөе. Юу ч болоогүй байхад дуудах хэрэггүй.

Санцай: Ёо... уучлаарай. уучлаарай.

Эр: Урд замаа хардаггүй юм уу.

Санцай: Уучлаарай. Яахаараа ийм байдаг байна аа? Дао Минси байсан бол...

Дао: Зүгээр явж чадахгүй нь уу? Тэнэг гэдэг нь. Ичмээр юм аа.Миний гараас барь.

Санцай: Чиний гараас барихгүй. Миний гар ялзарчихна.

Дао: Хөөе, хүн өөрийнх нь төлөө хэлж байхад.

Санцай: Тэгээд юу гэж?

Лей: Санцай, яасан бэ? Юу болоо вэ?

Санцай: Би яагаад тэр хүнийг бодоод байна аа? Дао Минсигээс өөр юу ч бодогдохгүй байна. Хуа Зилейтэй анх удаа  болзоонд явж байж. Юу болоод байна аа? Уучлаарай... Ингээд чимээгүй байгаад байхаар эвгүй юм аа. Зөндөө үүлтэй болчихож. Бороо орох гэж байх шиг байна. Ийм өдөр цаасан шувуу хөөргөх гоё байх даа.

Лей: Бороотой өдөр цаасан шувуу хөөргөх илүү хөгжилтэй байдаг юм. Хөөргөж үзмээр байна уу?

Санцай: Тэгье. Хөөх, гоё юм аа. Би цаасан шувуу ийм өндөрт хөөргөж үзээгүй.

Лей: Гоё байна уу?

Санцай: Тийм. Гоё байна.  Цаасан шувуу надад үргэлж гоё санагддаг байсан. Цаасан шувуу харахаархэн нэгнийг холоос харахтай адилхан санагддаг. Хичнээн хол байгаа ч гэсэн итгэл найдвар байгаа гэдгийг сануулдаг. Гартаа барьж байгаа уяа нь хэзээ ч тасрахгүй холбоос шиг. Цаасан шувуу та хоёрыг холбож байгаа. Жин эгч энэ цаасан шувуу шиг. Хичнээн хол байгаа ч гэсэн үргэлж чиний сэтгэлд байсаар байх болно. Чи Жин эгчийн тухай сонсохыг хүсэхгүй байгаа ч гэсэн, тэр чиний сэтгэлд үргэлж чухал байр суурь эзлэх болно... Лей.

Бичиг: Нэг цагийн дараа... Хоёр цагийн дараа.

Даа: За. Юу? Ирчихсэн үү? За, би одоо очилоо. Авхай. Тавтай морил. Сайн явж ирсэн үү.

Эгч: Лиу даамал, удаан болсон байна. Утсаар яриад намайг ирээч гээд гуйгаад байсан. Тэрнээс чинь болоод миний ажлын төлөвлөгөө алдагдчихаад байна. Энэ гэрийн авхай нь би юм уу, чи юм уу? Чи тушаал өгдөг юм уу, би өгдөг юм уу? Энэ гэрт дүрэм журам гэж байна уу?

Даа: Тийм ээ, тийм. Авхай, таны түмэн зөв. Авхай, надад үнэхээр өөр арга байсангүй. Залуу ноёнтон хэрвээ...

Эгч: Болно оо, тайлбар тавих хэрэггүй. Надад утсаар бүгдийг нь хэлчихсэн байх аа. Сэтгэл нь шархлаа л биз. Сүртэй юм биш. Заавал намайг дуудах хэрэг байсан юм уу?

Даа: Гэх...гэхдээ авхай, та мэдэж байгаа. А Си ноёнтны анхны хайр болохоор... мартахад хэцүү байх шиг байна. Би яахаа мэдэхгүй байна.

Эгч:Хэрэггүй амьтан.

Даа: Тийм ээ, тийм. Авхай, таны хэлдэг зөв. Гэхдээ бид нар залуу ноёнтонд ойлгуул гэж хичээсэн. Даанч бид нарын үгийг сонсохгүй байна. Согттолоо уугаад, юм шидэж хагалаад байна. Болрын цуглуулганд байдаг мянга гаруй эдлэлийг хагалаад дуусах нь. Энэ янзаараа эзэнтний хайртай эртний ваарнууд удахгүй байхгүй болох байх. Тэр. Дахиад эхэллээ. Авхай, та залуу ноёнтой ярилцаад үз л дээ.

Эгч: Зүгээр ээ. Хагалж л байг. Манай Даомин овог яахаараа ийм хүү байдаг байна аа? Би усанд орно, алжаал  тайлах тостой, ус бэлдээдэх. бас гоо сайханч дуудчих. Би иллэг хийлгэж, амарна. Нээрэн... Миний Францаас авчирсан болор эдлэлийг аваачаад өг. Хагална биз.

Даа: Аан? Юу... юу. За. Авхай, би хурдан бэлдээдэхье.

*****************

Эгч: Босоод ир. Тэнэг амьтан. Архи ууж, юм хагална гэнэ ээ. Даомин гэсэн нэрийг ингэж авч явдаг юм уу? Яахаараа манайд ийм тэнэг амьтан байдаг байна аа? Босоод ир.

Дао: Та хэзээ ирсэн юм?

Эгч: Өнөө өглөө ирсэн.

Дао: Шөнө дунд юу хийгээд байгаа юм бэ?

Эгч: Цагийн зөрүү гарахгүй байна.

Дао: Яах гэж ирсэн юм бэ?

Эгч: Маргааш чамд хэлэмз.

****************

Эгч: Машинд суу.

Санцай: Хэн? Би юу?

Эгч: Чамайг хэлж байна.

Санцай: Би таныг мэдэхгүй шд. Та хүн андуурсан байх.

Эгч: Чамайг хэлж байна, Санцай.

Санцай: Гэхдээ би хичээлдээ явж байна.

Эгч: Би сургуулийн захиргаандхэл чихсэн. Хурдан намайг дагаад яв.

Санцай: Хөөе. Хөөе... Хөөе. Хаашаа явж байгаа юм бэ? Хөөе. Уучлаарай. Бид нар хаашаа явж байгаа юм? Хөөе. Хөөе.

******************

Санцай: Намайг яах гэж энд авчирч байгаа юм? Би хичээлдээ явлаа.

Эгч: Хичээлээс чинь чөлөө авчихсан.

Санцай: Хөөе хөөе. Та хэн юм бэ? Яагаад намайг энд авчирч байгаа юм?

Эгч: Суу.

Санцай: Та хэн юм бэ?

Эгч: Дао Минсигийн эгч нь.

Санцай: Аан. Сайн байна уу.

Дао: Хаачаад ирж байгаа юм бэ? Та... Чи энд юу хийж байгаа юм? Намайг хуурсан биз дээ? Манай гэрт яах гэж ирсэн юм? Хүнээр тоглох сайхан байна уу?

Эгч: А Си. Чи чинь яачихаад байгаа юм? Эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм? Яаж ч бодсон миний авчирсан зочин. Явъя. Битгий тоо... Энэ миний Францаас авчирсан улаан дарс. Амттай шүү. Амтлаад үз.

Санцай: Эндээс явсан нь дээр. Тэгэхгүй бол улам л эвгүй байх байх.

Эм: Авхай, залуу ноёнтон өрөөндөө түгжчихээд гарч ирэхгүй байна.

Эгч:Тэгж л байг. Тоох хэрэггүй. Санцай, тэрнийг тоох хэрэггүй. Алив. Тулгая.

Санцай: Аан...

Эгч: Алив...

Санцай: Баярлалаа. Эгч ээ. Дарс уухаар олон юмыг мартаж болдог юм байна.

Эгч: Юу мартагдаж байна?

Санцай: Өөртөө дургүй хүрч байна.

Эгч: Тэгж ярих хэрэггүй. Алив. Төлөө.

Санцай: Би уучлахын аргагүй зүйл хийсэн.Дао Минси  надад ингэж их уурлах нь аргагүй. Хэн ч мэдэхгүй л дээ. Гэхдээ Хуа Зилей бид хоёр тийм ч сайнгүй байгаа.

Эгч: Энэ удаа би та нарын асуудлыг шийдэрлэхээр ирсэн. Санаа зовох хэрэггүй. Хайр сэтгэлийг хүчилж болдоггүйг би мэднэ. Тийм болохоор би хүсээгүй зүйлийг чинь хийлгэхгүй. Чи манай гэрийн байдлыг мэдэж байгаа байх. Аав, ээж хоёр гадаадад байдаг болохоор А Си бид хоёр энд амьдардаг байсан. Баян байна гэдэг хүмүүст сонсоход л сайхан зүйл. А Сийд найз байдаггүй бас нэг шалтгаан нь энэ. Ши Мен, Хуа Зилей, Мей Зуо гуравтай танилцахаасаа өмнө тэр найзгүй байсан. Тэгээд л хэр баргийн хүнтэй таардаггүй ийм их зантай болчихсон. Миний хүмүүжүүлсэн аргач нөлөөлсөн байх. Би багадаа бүх зүйлийг хүчээр дардаг байсан. Гэхдээ тэрэнд хатуу ханддаг байсан ч, би дүүдээ их хайртай. Тийм болохоор та хоёрын харилцаа юу болохыг, бас  би тусалж чадах үгүйгээ мэдэхгүй. Гэхдээ би чамайг А Ситай хамт байгаасай гэж хүсч байна.

Эм: Авхай, залуу ноёнтон ирэхгүй гэж байна.

Эгч: Ойлголоо. Лиу даамалд машин бэлд гэж хэл.

Эм: За.

Эгч: Лиу даамлаар чамайг хүргүүлээд өгье.

******************

Эгч: А Си. Санцай өчигдөр орой гэртээ харьсан.

Эм: Залуу ноёнтон, өглөөний цай.

Дао: Надад хамаагүй.

Эгч: Ши Мен, Мей Зуо, Лей та нар сайн байгаа биз дээ?

Дао: Лейг ярихаа боль.

Эгч: Яасан? Муудалцаа юу? Ф4-ийнхөн бүгд том компаний залгамжлагчид. Тэд нартай сайн харилцаатай байсан нь дээр.

Дао: Эгч ээ. Лей Ф4-т байхаа больсон. Тэрний тухай ярихыг ч хүсэхгүй байна. Энэ удаа... жинхэнэ өрсөлдөгчтэй таарсан бололтой.

*******************

Санцай: Тэр хэн бэ? Чинхө?

Чин: Санцай.

Дао: Хэн чамайг ярьж болно гэсэн юм? Чен Чинхө. Сайн сонс. Чи Ф4-ийн нэг болсон. Ф4-ийн нэрийг нэр хүндийг гутаах юм хийж болохгүй. Ойлгов уу? Хариулаач.

Чин: За. Ойлголоо доо, ойлголоо. Итгэмээргүй юм. Би царайлаг байна уу? 

Дао: Хойшоо зогс. Бүгдээрээ сайн сонсож бай. Одооноос Хуа Зилей Ф4-ийн гишүүн байхаа больсон. Тэрний оронд Чен Чинхө орсон. Чинхөг дээрэлхэх юм бол би зүгээр орхихгүй гэж мэд. Ойлгосон уу?

Санцай: Юу вэ? Хуа Зилейг Чинхөгөөр орлуулж байгаа юм уу? Дао Минси юу хийгээд байна аа? Яавал дээр вэ? Надаас л боллоо.

Чин: Санцай. Юу болоод байна аа? Би Ф4-ийн гишүүн болчихлоо. Хүн болгон надтай мэндлээд л. Би зүүдлээд байх шиг байна аа.

Санцай: Чинхө. Хэтрүүлэх хэрэггүй.

Чин:Ямартай ч надтай байх юм бол чамайг хэн ч дээрэлхэж чадахгүй.

Дао: Чинхө. Чамд нэг юм хэлэхээ мартчихаж. Энэ хоёртой ярих хориотой.

Чин: Яагаад? Санцай миний сайн найз.

Дао: Санцай, Ху Зилей хоёрыг би долоо хоногийн дотор сургуулиас хөөнө.

Санцай: Сургуулиас хөөнө өө?

Дао: Ямар ч хамаагүй аргаар та хоёрыг нүднээс далд оруулна.

Ши: А Си, хэтрүүлэх хэрэггүй. Лейг яаж байгаа юм?

Дао: Олон юм ярих хэрэггүй. Амаа тат.

Чин: Хүлээгээрэй. Санцайг хөөнө гэсэн үү?

Санцай: Хүлээж бай. Хүлээж бай гэж байна. Бид нарыг хөөх эрх чамд байхгүй.

Чин: Дао Минси. Намайг бодоод тэр хоёрыг үлдээчих л дээ.

Дао: Чен Чинхө.

Санцай: Дао Минси. Чамд бид хоёрыг хөөх эрх байхгүй.

Лей: Энэ сургуульд Даомин Сигийн гэр бүл хамгийн том нөлөөтэй. Өөр хэн ч тэднийхтэй эн тэнцэхгүй.

10-р анги төгсөв.

 

Back to episodes Go home