Meteor garden-11
Үргэлжлэх хугацаа: 41мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Эгч: Дао Минсигийн эгч
Гарчиг: Солирын орд. 11-р анги
Чин: Тэр хоёрыг сургуулиас хөөнө гэдэг чинь... хэтрүүлээд байгаа юм биш үү?
Дао: Дургүй хүргэчихлээ. Миний шийдвэр яасан ч өөрчлөгдөхгүй.
Ши: Яг зөв. Зарим хүүхэд улаан карт аваад сургуулиас гарсан тохиолдлууд байсан. Гэхдээ бид нар хэнийг ч хүчээр гаргаж байгаагүй. Ф4 хэзээ ч тийм юм хийж байгаагүй.
Мей: Тийм ээ, А Си. Одоо болно оо. Бид нар Лейгийн тухай ярьж байна. Багын найз Лей.
Дао: Лей болохоор л уучилж болохгүй. Тэрнийг Санцайд сайн гэж бодож байна уу?
Мей: Сайн биш гэж үү?
Дао: Тэрний сэтгэлд Жинээс өөр хүн байхгүй. Жин өөр хүнтэй суух гэж байгаа. Тийм болохоор тэр Жинийг мартах гэж Санцайгаар орлуулж байгаа юм.
Ши:А Си...
Мей: Хөөе гэнэт баяжигч аа, юу хийгээд байгаа юм? Муухай царайлчихаад.
Чин: Та нар... Хуа ЗиЛей, Санцай хоёр үерхэж байгаа гэсэн үү?
Мей: Тэнэг амьтан.
Ши: Тэр бодлоо өөрчлөхгүй байх. Тэрэнд ганцаараа бодох боломж өгсөн нь дээр байх. Явъя.
Мей: Энэ явдлаас харахад А Си Санцайд үнэхээр сайн юм байна.
Ши: Тэрэнд атаархчихлаа. Би эмэгтэй хүнд ингэж сайн болж чадахгүй байх.
Мей: Тийм гэж үү? Чи л өөрөө зугтаад байгаа болохоос.
Ши: Би... Лей ямар байгаа бол? Ичиж байгаа байх даа. Хөөе. Нөгөө гэнэт баяжигчийн хүү яачихав аа?
Мей: Тоох хэрэггүй. Би тэрнийг хэзээ ч Ф4- гэж хүлээн зөвшөөрөхгүй.
Эгч: Юу болоод байгааг надад хэлээдэхээч.
****************
Л: Чи сонссон уу?
Ч: Юу юм?
Л: Санцайг сургуулиас хөөнө гэж байна лээ.
Ч: Нээрэн үү?
Л: Аанхан. Дао Минси захиралтай уулзахаар шууд өрөө рүү нь явсан гэсэн. Манай сургууль одоо л нэг жирийн иргэдээс салах нь. Манай сургуульд ядуу хүмүүс байхгүй болно.
Ч: Гайхалтай. Ингэж нэг мөрөөдөл маань биелэх нь. Бурхан бидэнд зөвхөн баячуудын сурдаг сургуультай болоход тусалж байна. Бас Санцай Ф4-тэй орооцолдохоо болино.
Л: Тийм ээ.
Ч: Тийм ээ.
Л: Явъя.
******************
Л: Хөөх. Тэр... тэр...
Ч: Манай сургуулийн16 дахь элсэлтийн алдартай төгсөгч...
Л Ч: Дао Мин Жуан.
Л: Гэхдээ юу болоод байна аа? АНУ-д байгаа гэсэн биз дээ?
Ч: Хар даа, тэр хажууд нь хэн байна?
Л: Тэр чинь...
Л Ч: Санцай.
Л: Тэр яахаараа хамаг алдартай хүмүүсийг таньдаг байна аа?
Дао: Сонсов уу?
Эр: Санцай, Хуа Зилей хоёрыг хөөнө гэсэн үү?
Дао: Яг зөв. Хурдан хөө.
Эр: Хуа Зилейг үү? Тэрний аав нь манай захирлуудын нэг шүү дээ.
Дао: Тэр хоёрыг заавал хөө. Үгүй бол чи өөрөө гар.
Эр: Үгүй ээ, үгүй үгүй. Ярилцъя. Ярилцъя.
Дао: Та энд юу хийж байгаа юм?
Эгч:Надаас асууна гэнэ ээ? Чамайг миний дүү гэж хэлэхээс ч ичиж байна. Чи яаж ингэж чадаж байна аа?
Дао: Танд хэн хэлээ вэ?
Ши: Бид хоёр биш ээ.
Мей: Энэ залуу.
Дао: Өөдгүй новш.
Чин: Уучлаарай. Эгч чинь чамаас илүү аймаар юм байна лээ.
Эгч: Захирал аа, тэрний сая хэлсэн үгийг сонсоогүй гээд бодчих.
Дао: Эгч ээ. Та оролцох хэрэггүй. Сургуулиас хөө.
Эгч: Тэр хоёрыг сургуулиас хөөх юм бол би яасан ч зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.
Дао: Тэр хоёрыг сургуулиас хөө.
Эгч:Хөөж болохгүй.
Дао: Заавал хөө.
Эгч: Яасан ч хөөж болохгүй.
Дао: Хөө гэж байна.
Санцай: Хангалттай. Би өөрөө гарна. Бах чинь ханав уу?
Чин: Санцай, чи юу яриад байна аа? Ээж чинь мэдчихвэл яах юм?
Санцай: Чинхө дуугүй байж бай.
Чин: Би...
Санцай:Анхнаасаа ядуу юм байж баячуудын сургуульд орсон нь миний буруу. Намайг явчихвал энэ асуудал шийдэгдэнэ. Тийм болохоор би явна.
Лей: Би чамайг хөөлөхгүй. Хөөгдөх ёстой хүн нь би. Энэ асуудал надаас болж гарсан болохоор би гарна аа.
Чин: Санцай сургуулиас гарах юм бол би ч гэсэн хамт гарна.
Ши: Амаа тат. Чиний сургуулиас гарах хэнд ч хамаагүй.
Чин: Ёоёо.
Мей: А Си. Лейг сургуулиас хөөх юм бол би ч гэсэн гарна аа. Үнэхээр залхаж байна. Ф4 яагаад ийм болчихсон юм? Бид нарын нөхөрлөл юунаас ч илүү хүчтэй байх ёстой биз дээ?
Дао: Мей Зуо. Чи... надаас урваж байгаа юм уу?
Эгч: Бүгдээрээ дуугүй бол. Та нарын байж байгааг хараад бүр уур хүрчихлээ. Тэгвэл энэ асуудлыг шийдэх өөр арга олъё.
Чин: Эгч ээ. Тэгвэл энийг яаж шийдэх вэ?
Эгч: Эртний Грект маргааныг шийдвэрлэхдээ олимпийг ашигладаг байсан. Тийм болохоор тэднээс жишээ аваад гурвын эсрэг гурав хоёр баг болж спортоор хуваагдана. Ялагдсан баг нь буулт хийнэ. Хэнд ч бууж өгөх эрх байхгүй.
Дао: Тэгж цаг үрж яах юм?
Эгч: Тэгээд сахлын хутгаар нэг нэгнээ алмаар байна уу? Энэ хамгийн шударга арга. Гурван эсрэг гурав. Ингээд шийдчихлээ.
Санцай: Гурвын эсрэг гурав. Юу тоглох юм?
Эгч: Сагс. Гудамжны сагс. Мэддэггүй юм уу?
Дао: Болж байна. Би зөвшөөрч байна. Гэхдээ ялагдсан нь сургуулиас гарна.
Санцай: Хүлээгээрэй. Гурван эсрэг гурав гэхээр... Би... Хуа Зилей... Чинхө юм уу? Эгч ээ, та тусалж байгаадаа итгэлтэй байна уу?
*****************
Чин: Бид нар ч баларлаа даа. Сургаалиасаа гарах нь.
Санцай: Зүгээр суулаа гээд юу ч шийдэгдэхгүй. Явж бэлтгэлээ хийе. Тэмцээн маргааш болно. Тэр гурав өндөр ч гэсэн сайн тоглож чаддаггүй байж магадгүй.
Лей: Дунд сургуульд байхаас л мэргэжлийн сагсны багууд тэр гурвыг авахыг хүсдэг байсан. Гэхдээ тэд нар танихгүй хүмүүстэй тоглож дургүй болохоор татгалзсан юм.
Санцай: Аан. Зүгээр ээ. Надад даатгачих. Би сургуульд байхдаа биеийн тамирын хичээл дээр сагс тоглож байсан.
Чин: Нээрэн үү? Санцай шидээд үз дээ.
Санцай: Тэгье ээ. Би гурваас шидээд оруулчихъя.
Чин: Санцай, зүгээр ээ. Бүгд л алдаа гаргадаг шд. Би бөмбөгөө аваад ирье.
Санцай: Хөөх.
Чин: Хөөх. Сайхан орлоо.
Лей:Зүгээр зогсох хэрэггүй. Бэлтгэлээ хийе. Би тусална аа. Надад хамгаалахыг хүссэн хүн байна.
Санцай: Хуа Зилей.
Чин: Хуа Зилей. Намайг яах вэ?
Лей: Чамайг ч гэсэн хөөхгүй ээ. Алив... Бэлтгэлээ хийе. Бэлтгэлээ хийе ээ. Шид...
*****************
Санцай: Чи энд юу хийж байгаа юм? Чамд хэлчихье. Өнөөдөр бид нар өдөржин бэлтгэлээ хийсэн. Маргааш бид нарыг амархан ялна гэж горьдох хэрэггүй. Би сайн шидэж чадахгүй, Чинхө сайн тоглож чадахгүй ч гэсэн... бид нар ялж магадгүй. Яагаад дуугарахгүй байгаа юм? Чамаас айна гэж бодоо юу?
Дао:Надад сайн гэж хэлэх юм бол... маргаашийн тэмцээнийг хүчингүй болгож өгье.
Санцай: Дао Минси. Яагаад тэгж хэлж байгаа юм? Яагаад намайг тэвэрч байгаа юм бэ? Би... Надад тийм эрх байхгүй. Чиний тэврэлт миний хамаг хүчийг сорчих шиг боллоо.
Дао: Хэлээч. Надад сайн гэж хэл. Хэл гэж байна.
Санцай: Өвдөж байна. Өвдөж байна, намайг тавь. Боль л доо. Боль. Болиоч.
Дао:Надад тийм дургүй юм уу? Лейд тийм сайн юм уу?
Санцай: Үгүй ээ. Үгүй. Гэхдээ чамд үнсүүлбэл би өөрийгөө уучилж чадахгүй.
Дао: Яагаад Лей юм бэ? Яагаад заавал миний сайн найз байх ёстойюм? Би ч тэнэг юм даа. Яахаараа чамд сайн болчихдог байна аа?
Санцай: Уучлаарай. Уучлаарай, Дао Минси.
Дао: Юугаар ч дутаж үзээгүй Да Минси би, чам шиг жирийн охинд дурласандаа итгэж чадахгүй байна. Тэнэг юм даа. Харамсах хэрэггүй шүү. Маргааш би ялахын тулд чадах бүхнээ хийнэ. Болгоомжтой л байгаарай.
Санцай: Чамаас айхгүй юм чинь.
Дао: Зоригтой юм аа. Миний мэддэг Санцай мөн дөө.
Санцай: Хэзээ нэгэн цагт би харамсах л байх. Өнөөдөр хийсэн зүйлдээ харамсаж магадгүй. Гэхдээ... одоо би ухарч чадахгүй. Би Хуа Зилейг сонгосон болохоор... Тэрний болор шиг тунгалаг нүдийг сонгосон. Энэ миний сонголт.
***************
Ээж: Санцай, босоорой. Санцай, босооч ээ. Хоцорлоо шдээ. Санцай... Хөөе. Босчихсон юм уу? Яагаад ийм эрт босдог билээ? Өглөө сэрэх гэж гучин минут болдог хүн. Юу болсон юм бол?
Чин: Санцай.
Санцай: Чинхө.
Чин: Ёоёо.
Санцай: Чи чинь яачихаа вэ?
Чин: Би шөнө 3хагаст босч сагсны бэлтгэл хйисэн. Би сандраад байна.
Санцай: Чи хаанаас гараад ирэв ээ?
Лей: Сайхан амарсан уу?
Санцай: Сайхан амарсан. Гэхдээ миний хөл, гар хөндүүрлээд байна.
Чин: Аанхан.
Лей: За, явцагаая.
Санцай: Хөөе. Чи сандрахгүй байна уу?
Лей:Сандраад байх юу байна? Нээрэн... юу ч бодох хэрэггүй. Зүгээр л чаддагаара тоглоод, хөгжилтэй байцагаая. За юу? Явъя.
Чин: Хөөе. Амжилт гэж хэлсэнгүй шд.
Санцай: Тэгж яах юм.
Чин: Хүлээ л дээ. За алив, алив. Нэг хоёр гурав.
Бүгд: Амжилт амжилт амжилт.
Чин: Яагаад уруу царайлаад байгаа юм бэ? Ялахын төлөө хичээнэ шүү.
Эм: Өнөөдөр Ф4 сагсаар өрсөлдөнө гэсэн.
Эр: Үнэн юм уу?
Эр: Цаашаа бай.
Эм: Тэгнэ гэсэн.
Эм:Хуа Зилей ялагдах юм бол сургуулиас гарна гэж байна лээ.
Эм: Нээрээ юу?
Эр: Бооцоогоо хэнд тавих вэ?
Эр: Наадах чинь үнэн юм уу? Хэн тэгж байна.
Эр : Үнэн байлгүй яадаг юм?
Эм: Дао Минси тэгж хэлсэн юм.
Эр: Хэн ч орж болохгүй.
Эм: Бид нарыг оруулчих л даа.
Эр: Оруулчих л даа.
Бүгд:Тэмцээн үзмээр байна шд. Хэн нь ялах бол?
Эр: Дао Минсигийн тушаалыг зөрчих гээ юу?
Бүгд: Оруулчих л даа. Тэмцээнд үзмээр байна шдээ. Бооцоогоо хэнд тавих вэ? Орж болохгүй юм уу?
**************
Санцай: Ялагдаж болохгүй. Ялагдах юм бол сургуулиас гарах болно. Тэгвэл миний тэсч тэвчсэн тэр өдрүүд талаар болно.
Эгч: Хугацаа арван минут. Илүү оноо авсан баг нь ялагч болно. Ялагдсан нь ялсан багийн шаардлагыг биелүүлнэ.
Дао: Сүлд.
Лей:Тоо.
Эгч: А Сигаас эхэлнэ.
Мей: Урагшаа.
Лей: Чинхө, чи Мей Зуог хаа. Санцай. Чи Ши Менийг хариуц.
Санцай: За.
Эгч: Хуа Зилей гаргана.
Санцай: Хөөе. Намайг хаахгүй юм уу? Дараа нь харамсав аа.
Лей: Санцай.
Санцай: Мей Зуо, хараагүй царайлж байгаад хүний бөмбөгийг булаачихлаа шд. өөдгүй амьтан.
Мей:Чи өөрөө гөлрөөд зогсоод байсан шд.
Санцай: Би тэгээгүй. Яах вэ? Тэд нарын дэргэд бид нар юу ч биш юм байна.
Эгч: Гурван минут үлдлээ.
Санцай: Гуравхан минут үлдчихэж.
Дао: Тоглоом дууссан.
Лей: Гурван минут үлдсэн.
Дао: Гуван минутанд чи юу хийж чадах юм? Бууж өг.
Лей: Яаж ч байсан би Санцайг хамгаална.
Санцай: Тийм ээ. Гайхалтай.
Чин: Тийм ээ. Тийм ээ. Сайхан орлоо.
Санцай: Тийм ээ.
Чин: Манайх хэдэн оноотой болсон бэ?
Санцай: Хэд болсон бэ? Ингэж нэг оноо авах гэж. Манайх хэдэн оноогоор дутуу байна?
Лей: Долоон оноо.
Санцай: Долоо юу?
Чин: Тэгвэл дахиад гурав оруулахад болох юм байна.
Санцай: Санаа зоволтгүй. Лей байгаа юм чинь.
Дао: Холдооч...
Мей: Яагаад уурлаад байгаа юм? Ганц л гоол хийлээ шд.
Лей: Завсарлага.
Эгч: Завсарлага авлаа.
Лей: Чинхө, бид хоёрыг битгий тагла. Нөгөө талд зогсчих. Бид нар заавал ялах хэрэгтэй.
Санцай: Мэдээж.
Лей: Сайн байна. Одоо миний хэлснийг хийгээрэй.
Санцай: Яасан бэ?
Лей: Инээ...
Санцай: Яах гэж?
Лей: Инээ л дээ. Ингэж инээдэг юм уу?
Санцай: Чи л инээ гэсэн шд.
Ши: Юу хийгээд байна аа?
Мей:Их тайван байх чинь.
Эгч:Завсарлага дууссан.
Санцай: Эхэл гэж байна.
Лей: Амжилт. Одоо бидний ээлж.
Эгч: Хувийн алдаа. Хуа Зилей торгуулийн шидэлт хийнэ.
Санцай: Амжилт. Тийм ээ. Янзтай.
Ши: А Си, наашаа. Наашаа.
Эгч: Хувийн алдаа. Хуа Зилей шийднэ.
Санцай: Лей. Амжилт.
Ши: Энэ ч муу шүү. Тэд нар А Сигийн сул талыг ашиглаж байна
Лей:Муу арга хэрэглэсэн гэсэн ч хамаагүй. Би яасан ч ялагдахгүй. Би Санцайг аврах ёстой.
Эгч: Сүүлчийн 30секунд.
Санцай: Яах вэ? 30секунд үлдчихлээ.
Лей: Санаа зоволтгүй. Эндээ зогсож бай. Би бөмбөгөө чам руу дамжуулна. Аваад шууд шидээрэй.
Санцай: Шидээдорохгүй бол яах вэ?
Лей: Гоол орохгүй бол би цаг хугацааг зогсооно.
Эгч:Сүүлчийн арван секунд.
Ши: Яаж байна аа?
Дао:Би болилоо. Жаахан хүүхэд шиг,ётэнэг гэдэг нь.
Ши: Юу яриад байгаа юм бэ?
Дао: Тэнэг юм.
Чин: Яагаад болчихож байгаа юм бэ?
Дао: Би яагаад та нартай цагаа үрэх ёстой юм. Галзуу амьтад.
Мей:А Си, ингээд болчих юм уу? Тоглоомоо яах юм?
Дао: Өөрсдөө мэд.
Санцай: Дао Минси.
Ши: Дандаа ингэж байх юм.
Мей:Тийм шүү. Хөзөр тоглож байгаад дундаас нь хаяад явчихдаг байсан.
Ши: Эгч ээ. Та дүүгээ яаж сургасан юм бэ?
Эгч: Яасан гэж? Энэ та нарын хүсч байсан үр дүн биш гэж үү?
Ши: Эгч ээ, та ч мундаг юм аа. Үнэнийг хэлэхэд бид нар ялагдах юм бол ичгэвтэр байдалд орно.
Мей: Бид хоёр ялчихаад дараа нь А Сийг ятгана гэж бодож байсан юм.
Ши: Тийм ээ. Лей, чиний А Сигийн сэтгэл зүйгээр тоглох арга сайн байсан шүү.
Мей: За, явлаа.
Чин:Тоглоом дууссан. Би хөлбөмбөг тоглож чадна шүү.
Эгч: Явъя.
Эр: Хөөе. Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу?
*****************
Эр: Энийг уучихаад юу хийх вэ?
Эр2: Мэдэхгүй ээ. Мөнгө ч дуусчихлаа.
Эр: Тэгвэл явж мөнгө олъё л доо. Нэг арга бодож олъё. Хөөе,тэр хүнсний дэлгүүр байна.
Эр3: Хэрэггүй ээ.
Эр: Нэг тэнэг амьтан явж байна. Тэрнээс мөнгө авъя. Хөөе залуу.
Эр3: Хөөе хөөе хөөе. Чамайг хэлж байна. Хөөе... Хөөе, бид нарт аз таарч. Хар тамхичин юм шиг байна.
Эр2:Аан?
Эр3: Тэр харцыг нь хар л даа.
Эр: Нээрэн үү? Хар даа, хачин үстэй юм байна.
Эр3: Халаасанд нь үз. Мөнгийг нь хай. Мөнгийг нь хай. Мөнгийг хай. Хар тамхинаас болоод ухаанаа алдчихаж. Юм олов уу?
Эр2: Олсон. Олсон. Олсон. Брэндийн хэтэвч байна.
Эр: Хөөх.
Эр3: Хэд байна?
Эр2:багаар бодоход 30мянга байх шиг байна. Бид нар баяжчихлаа.
Эр: Алив харъя.
Эр2: Хөөх. Зөндөө олон алтан карт байна.
Эр3: Жирийн нэгэн биш байх аа. Тэр олон картыг нь хар л даа.
Эр2: Хэдүүлээ явж мөрийтэй тоглоё.
Эр:Одоо явах уу?
Эр2: Мэдээж.
Эр3:Байз байз байз. Олигтой тоглож чаддаггүй юм байж.
Эр2: Өөрөө ч гэсэн адилхан юм байж.
Эр: Хөөе, юу тоглох вэ?
Бичиг: Дээрэмчид...
Бүгд: Хөөе. Мөнгөө хуваая. Хуваая л даа. Мөнгөө хуваая. Хуваая, хуваая.
Дао:Та нар юу гэсэн бэ?
Эм: Хөөе. Нөгөөх чинь ярьж байна.
***************
Эгч: Сайн идээрэй. Дахиад ид л дээ.
Мей: Гоё үнэртэж байна шүү.
Чин: Зөндөө хоол байна. Идэж барах юм уу.
Эгч: Зүгээр ээ. Сайн ид. Лей, Санцайд дарс хийгээд өг.
Лей: За.
Мей: Лей, чи согтчихоо юу?
Лей: Үгүй ээ. Эгч надаас илүү уусан.
Эгч:Тоглоод байгаа юм уу? Иймхэн дарс юу л болов гэж.
Ши: Санцай ч гэсэн зөндөө уусан. Сууж байгааг нь хар л даа, согтчихсон байна.
Мей: Тийм байна.
Ши: За, алив алив.
Эгч: Цаг хугацаа хурдан юм аа. Та нар охиноос болж муудалцдаг болж.
Санцай: Надаас болсон гэж бодохгүй байна. Хуа Зилейгийн юу бодож байгааг би мэдэхгүй. Тэр надад сайн гэж хэлээгүй.
Ши: А Си яагаад ирэхгүй байна аа? Арав хагас болчихсон байна. Тэрнийг сэтгэлээр уначихсан ирнэ гэж бодоод сэтгэл санааг нь засах гэж энэ хоолыг бэлдүүлсэн шд.
Эгч: Хөөе. Тэр тэнэгийг тоох хэрэггүй. Гудамжаар тэнэж яваа байлгүй. Алив тулгая.
Ши: Төлөө.
Мей: Төлөө.
Эгч: Төлөө.
Чин: Ууцагаая.
*****************
Дао:Миний дэргэд Лей гэж битгий хэл гэсэн шүү.
Эр: Яагаад гэнэтхэн яриад унав аа?
Эр3: Юу болоод байна аа?
Эр2: Тэгээд юу гэж? Тэгж хэлсэн ч яадаг юм. Лей Лей Лей Лей Лей Лей...
Дао:Май чи...
Эр: Энэ муу чинь... үхмээр байна уу?
Дао: Лей, Санцай хоёр надаар тоглож байна.
Эр2: Наадахаа тавь.
Дао: До Минси надаар тоглоно гэнэ ээ.
Эр: Дао Минси.
Эр2: Дао Минси...
************
Чин: Дахиад ууцагаая.
Эгч: За уу уу.
Ши: Хөөе. Надад та хоёроос асуух юм байна. Та хоёр хэр хол явсан?
Лей: Нью Йорк хүрэх гэж байгаа.
Ши: Гуйя, газрын нэр асуугаагүй байна за юу. Би та хоёрыг...
Чин: Юу юм?
Мей: Чи оролцох хэрэггүй. Лей. Та хоёр хийсэн үү?
Лей: Галзуу амьтад.
Ши: Үгүй байлгүй дээ. Тоглохоо боль л доо.
Мей: Лей. Чамд асуудал байгаа юм уу?
Ши: Санцайг Жинтэй харьцуулах хэцүү гэдгийг мэдэж байна. Гэхдээ яаж тэрэнд огтхон ч хүрээгүй гэхээр...
Санцай: Би юугаараа дутуу юм?
Мей: Даанч та хоёр надад хосууд шиг харагдахгүй байсан юм.
Эгч: За. Би чамайг А Ситай бай гэж хэлэхгүй. Гэхдээ та хоёр арай удаан байгаа юм биш үү? Энэнээс чинь болоод А Си шиг хүмүүст боломж болж мэднэ шүү. За яах вэ. Өнөөдөр та хоёр зочны өрөөгөө өгчихье.
Ши Мей: Тийм ээ.
Мей: Ямааны мах халуун дээрээ.
Чин: Болохгүй ээ.
Мей: Босоод ир ээ.
Санцай: Чинхө.
Эгч: Ши Мен, Мей Зуо хурдлаарай.
Санцай: Хөөе.
Бүгд: Ёоёо... ёоёо...
Дао: Сайхан болчихлоо.
Эр3: Тэгэлгүй дээ.
Дао: би эмэгтэй хүнээс болж гуниглах хүн мөн үү?
Эр3:Тэгж харадахгүй байна аа.
Дао: Чиний зөв. Би ухаантай байх хэрэгтэй. Би тэнэг байж.
Эр2: Чи... ухаан орчихсон юм биш үү?
Дао: Яасан олон юм ярьдаг юм? Би дахиад энэ тоглоомоор тоглохгүй.
Бүгд: Хэн чамтай тоглосон юм бэ?
**************
Ши: Үүр цайхаас нааш хаалга онгойлгохгүй.
Мей: Лей. Амжилт.
Санцай: Юу хийгээд байгаа юм бэ?
Лей:Надад татгалзах юм алга.
Санцай: Татгалзах юм алга гэдэг чинь? Юу гэсэн үг юм?
Лей:Чи яагаад хол зугтчихав?
Санцай: Үгүй ээ. Хол биш байна. Хоёулаа жаахан ярилцъя. Ахлах сургуулиа төгссөний дараа аялалаар явснаа ярья.
Лей:Аялал уу?
Санцай: Тийм. Бид нар бүгдээрээ нэг өрөөнд ороод, өглөө болтол ярилцсан. Би Хуадон руу явсанаа санаж байна. Та нар хаашаа явсан бэ?
Лей:Европ.
Санцай: Европ уу? Баячууд.
Лей:Хн.
Санцай: Яагаад хн гээд байгаа юм?
Лей:Царай муут.
Санцай: Сая юу гэсэн бэ?
Лей:Тоглож байна аа. Гэхдээ, ойртоод харвал... чи тийм хөөрхөн биш. Анх харсан хүний анхаарал татахаар хүн биш.
Санцай: Чи муудалцмаар байгаа юм уу? Би хөөрхөн байна уу, үгүй юу чамд хамаагүй.
Лей:Гэхдээ өнөөдөр сагс тоглож байхыг хараад... миний сэтгэл их хөдөлсөн. А Си яагаад чамд сайн болсныг одоо л ойлгож байна.
Санцай: Би...
Лей:Би чамд сайн үгүйгээ өөрөө ч мэдэхгүй байна. Ши Мен, Мей Зуо хоёр намайг ... Жинийг мартахын тулд чамайг ашиглаж байна гэсэн. Тийм ч байж магадгүй. Чамайг Жинийг мартахад тусалж магадгүй гэж бодсон байх... Магадгүй... Би чамд сэтгэлтэй үгүйгээ мэдэхгүй. Би эргэж ирээгүй бол А Си та хоёрын харилцаа сайн байх байсан байх. Уучлаарай.
Санцай: Уучлалт гуйх хэрэггүй. Би харамсахгүй байна. Ядаж л жаахан ахиц гарч байна.
Лей:Ахиц гарсан?
Санцай: Тийм. Чи ийм царай гаргачихаад “Хүний хэрэг надад хамаагүй” гэж хэлдэг байсан. Одоо надтай хамаагүй ярьдаг болсон. Би баяртай байгаа.
Лей:Тэнэг гэдэг нь.
*****************
Мей: Тэр хоёрыг яах ч үгүй гэж бодож байна.
Ши: Гэхдээ Лей эр хүн. Тэгээд ч зөндөө уусан.
Мей:Ямар нэг юм болох байх.
Эгч: Тэгэхгүй бол бидний хийсэн бүхэн талаар болно.
Ши: Эгчийн хэлдэг үнэн.
Мей: Санцай, Лей хоёр хошин жүжиг л гэсэн үг.
Ши: Аан?
Мей: А Си.
Ши: Тийм ээ, А Си... би хэлсэн шд. А Си...
Мей: Хөөе. Ши Мен. Ард чинь.
Ши: Юу яриад байгаа юм? Ард яасан гэж? Хөөе. А Си. Яагаад зогсоод байгаа юм?
Мей: Ядарсан уу? Эртхэн орж амар...
Эгч: А Сигаас нуух хэрэггүй. А Си. Лей, Санцай хоёр зочны өрөөнд байгаа. Өглөө болохоос нааш гарч ирэхгүй. Чи эр хүн юм бол тэр хоёрт аз жаргал хүсэх хэрэгтэй. За юу?
Дао: Лей ч сайн юм аа. Харин ч сайн юм болж.
Ши: А Си. Чи сайн бодсон байна.
Мей: Тийм бол сайн л байна.
Эгч: Сайн эр хүн болж ээ.
Дао: Одоо болно оо. Өлсөөд байна.
Ши: Би тогоочийг хоол хий гэж хэлье.
Эгч: Алив, суу.
Дао:Өнөөдөр сайхан ууцагаая.
Мей: За. Дарс аваад ирье.
**************
Эр: Авхай, Санцай авхай, Хуа Зилей залуу ноёныг сэрээх үү?
Эм: Санцай авхай, танд өөр хэрэгтэй юм байна уу?
Санцай: Байхгүй ээ. Баярлалаа.
Эм: Хэрэг гарвал надад хэлж болно шүү.
Санцай: За. Хуа Зилей, надад үнэнээ хэлсэнд баярлалаа. Жин эгч ээ, би хэзээ ч таныг ялахгүй байх. Та үргэлж тэрний хайртай хүн, би найз нь байх болно. Сэтгэл минь өвдөж байгаа ч, зүгээр ээ. Би зэрлэг ургамал /Санцай/ юм чинь.
*******************
Ши: Өглөө яасан эрт явсан юм?
Лей: Та нар яагаад одоо ирж байгаа юм? Зүгээр үү? дотор чинь зүгээр үү?
Ши: Чи юу гэж бодож байна? Өнгөрсөн шөнө юу болсон бэ?
Лей: Өнгөрсөн шөнө үү?
Мей: Жүжиглэхээ боль. Санцай та хоёр яасан?
Лей: Аан?
Ши: Өнгөрсөн шөнө Санцай та хоёр өрөөнд хоёулхнаа байсан. Тэгээд юу хийсэн бэ?
Лей: Бид хоёрын дунд юу ч болоогүй.
Ши: Юу?
Лей: Би яаж ч чадаагүй.
Ши:Аргагүй ээ. Санцайгийн галбир тийм ч сайхан биш л дээ.
Мей: Тийм ээ. Хөөрхий амьтан. Тийм ч эмэгтэйлэг биш.
Ши: Тэрнийг өрөвдчихлөө. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн шөнөжин өрөөнд хамт байчихаад юу ч болоогүй гэхээр... Чамд асуудал байгаа юм уу?
Лей: Тийм юм биш ээ. Санцай сайн охин. Би арай гэж тэвчсэн. Дао Минси тэрэнд сайн. Бид хоёр шөнөжин зүгээр л ярилцсан.
Ши: Жинийг мартаж чадахгүй байна уу?
Мей: Өөр яах вэ дээ?
Лей: Би А Сийг хуурч чадахгүй. Бид нар багаасаа хамт өссөн найзууд шд.
Ши: Санцай яасан?
Лей: А Си Санцайд сайн байсан цагт, Санцай бид хоёр яасан ч бүтэхгүй.
Мей:Тэгж л таараа.
Ши:Чиний сэтгэлд Жинийг хэн ч орлож чадахгүй байх.
11-р анги төгсөв.
Back to episodes Go home