Meteor garden-9
Үргэлжлэх хугацаа: 42мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Чин: эр, Чинхө Санцайгийн дунд сургуулийн найз
Гарчиг: Солирын орд. 9-р анги
Эр: Туслаарай. Тэсэхгүй нь ээ. Дао Минси ноёнтон, зогсооч дээ.
Эр эр: Туслаарай. Туслаарай.
Бүгд: Юу болоод байна аа? Ингэж болдог юм уу?
Санцай: Дао Минсийг харсан уу?
Эр эм: Тэр байна. Тэнд байна.
Эр: Туслаарай. Би үхэх нь.
Санцай: Юу хийгээд байгаа юм? Яагаад машинаар хүн чирээд байгаа юм? Хууль зөрчиж байгаагаа мэдэж байна уу?
Дао: Чиний өшөөг авч байна. Чиний скутерийг эвдэлсэн болохоор машинаас чирэгдэх ямар байдгийг харуулж байна. Тэгээд ч би машинаас хүлээгүй. Өөрсдөө л тавихгүй байсан шд. Тийм биз дээ?
Эр: Тийм ээ.
Эр: Тийм ээ. Тийм.
Дао: Бас өчигдөр чамайг зодсон хүмүүсийг би дээд давхарт өлгөчихсөн.
Санцай: Галзуураа юу? Хурдан буулга.
Дао: Хөөе, чиний төлөө л тэгж байна шд.
Санцай: Хэрэггүй ээ.
Дао: Тэгвэл чи уурлахаа боль.
Санцай: Уурлаагүй байна аа.
Дао: Үнэн биз?
Санцай: Үнэн.
Дао: Хурдан тонил.
Эр эр: Дао Минси ноёнтон, баярлалаа.
Дао: Нээрээ, чамд харуулах юм байна. Өөрөө машины багаж руу ороод, хаалгыг нь хаачихсан. Итгэхгүй бол өөрөөс нь асуу.
Ч: Тийм ээ. Санцай, би өөрөө орсон. Тэр зурагнуудыг би аваагүй, бас зарлалын самбарт тавиагүй шүү. Үнэн шүү. Надад итгээрэй.
Дао: Үнэнээ хэлэхгүй юм биз дээ? Хөмсөгийг нь хус.
Эр: За залуу ноёнтон.
Дао: Хэр удаан тэсэхийг нь харж л байя.
Санцай: Дао Минси.
Дао: Тэрэнд итгээд байгаа юм уу?
Л: Санцай.
Санцай: Тэрэнд итгэж байна.
Дао: За за. хурдан явуул.
Л:Алив, би тусалъя.
Ч: Санцай, уучлаарай. уучлаарай.
Л: Уучлаарай.
Дао: Машинаа холдуул. Уур чинь гарсан уу?
Санцай: Одоо болсон. Миний уур гарчихсан.
Дао: Нээрэн үү?
Мей: Та хоёр яагаад улайгаад байгаа юм?
Дао: Тэгээгүй ээ.
Мей: Тэгээгүй ээ?
Ши: Ямар нэг юм болсон юм биш үү?
Мей: Тэгсэн л байна.
Дао: Үгүй ээ.
Ши: Юу юм бэ?
Дао: Юу ч биш ээ.
Ши: Худлаа яриад л. Чи худлаа хэлэхээрээ улайдаг шд.
Мей: Хэл л дээ.
Санцай: Өчигдөр орой хэлсэн үг нь үнэн байсан гэж үү? Зүүд биш байсан гэж үү?
Дао:Чамд хайртай болохоор. Би чамд хайртай.
Санцай: Гэхдээ их гэнэтийн байсан. Би ямар ч бэлтгэлгүй байсан. Дао Минсийд сайн үгүйгээ ч мэдэхгүй байна.
****************
Санцай: Би ирлээ.
Ээж: Санцай, баяр хүргэе.
Санцай: Юун баяр вэ?
Ээж: Өнөөдөр манайх үдэшлэг хийж байгаа.
Санцай: Юун үдэшлэг вэ?
Ээж: Тэмдэглэж байна.
Санцай: Юу тэмдэглэж байгаа юм? Аав тушаал дэвшээ юу?
Ээж: Больж үз. Сая жил болсон ч аав чинь тушаал дэвшихгүй. Аав чинь энэ гэрийн эзэн ч биш. Энэ гэрийн эзэн нь би байна.
Санцай: Тэгвэл юу тэмдэглэж байгаа юм?
Ээж: Гэрлэлт. Мариаж.
Санцай: Хэн гэрлээ вэ?
Ээж: Алив, ийшээ яв. Санцай, ичих хэрэггүй.
Санцай: Би ичээгүй ээ. Аав ирээгүй байгаа юм уу?
Ээж:бид хоёр гурван давхар бялуу захиалчихсан. Аав чинь авах гээд явчихсан. Удахгүй ирнэ.
Санцай: Хэн гэрлэж байгаа юм бэ?
Ээж: Чи...
Санцай: Би юу?
Ээж: Тийм. Чамаас өөр хэн байх вэ дээ. Санцай, чи манай гэр бүлийн бахархал. Энийг хар даа. Нугасны муухай дэгдээхий удахгүй хун болно. Дао Минсийг залгахад аав бид хоёр чинь ямар их баярласныг мэдэх үү?
Санцай: Бурхан минь, хэтрүүлэхээ боль л доо. Бид хоёрын хооронд юу ч болоогүй ээ.
Ээж: Чи... будаа түүхийгээрээ байгаа гэж хэлээд байна уу?
Санцай: Тийм ээ. Та нарын бодож байгаа шиг юм юу ч болоогүй.
Ээж: Тэгвэл чи бүтэн өдөржин, шөнөжин тэдний гэрт юу хийсэн юм?
Санцай: Усанд орсон. Миний шархан дээр тос түрхэж өгсөн. Тэгээд...
Ээж: Өөр яасан бэ?
Санцай: Тэгээд хоёр тусдаа өрөөнд унтсан.
Ээж: Тэгээд л болоо юу?
Санцай: Өөр яах юм?
Ээж:Шархан дээр чинь тос түрхэж байхад нь... зөөлөн л дөө. Өвдөж байна, өвдөж байна гэхгүй яасын. А Си, зөөлхөн... ингээд... Са Санцай. Хүн ярьж дуусаагүй байхад. Санцай.
*******************
Даа: Залуу ноёнтон, та дуудсан уу?
Дао:Энэ зурагнуудыг хаана угаалгасныг мэдээд ир.
Даа: Залуу ноёнтон. Тайванид 2000гаруй зургийн студи байгаа.
Дао:Манай компанид хэдэн хүн ажилладаг билээ?
Даа: 80мянга гаруй.
Дао:Бүгдийг нь дайчил. Шалтаг хэлэхээ боль. Хурдан олж мэд.
Даа: Мэдлээ, залуу ноёнтон.
*****************
Чин:Санцай.
Санцай: Чинхө, чи зүгээр үү?
Чин: Тийм ээ. Жаахан шалбарснаас өөр юмгүй. Чи зүгээр үү?
Санцай: Би зүгээр ээ. Жаахан л хөндүүр байна.
Чин: Би илээд өгье.
Санцай: Битгий. Өвдөж байна.
Чин: Наад хайрцагт чинь юу байгаа юм?
Санцай: Компьютерийн хичээлийн даалгавар.
Чин: Би хүргээд өгье.
Санцай: Баярлалаа.
Дао: Чен Чинхө. Санцайд ойртоод үзээрэй.
Чин: Санцай.
Санцай: Юу хийгээд байгаа юм?
Дао: Энэ. Чинийх.
Санцай: Юу юм?
Дао:Юу ч мэдэхгүй. Гар утас байхад, харахгүй байна уу? Хүн болгонд байх ёстой юм.
Санцай: Гар утас гэдгийг нь харж байна аа. Гэхдээ яагаад надад өгч байгаа юм?
Дао: Чамд өгч байгаа юм. Чамайг дуртай үедээ дуудах гэж. Нээрэн, нэг дээр удаан дарвал над руу залгагдана. Энийг ав.
Санцай: Яагаад байгаа юм болоо? Намайг дуртай үедээ дуудна гэнэ үү? Эмэгтэй хүнийг татах өөр арга олдоогүй юм байх даа? Тэнэг амьтан.
Чин: Дао Минси чамайг хаячихаагүй юм уу? Яагаад гар утас өгөөд байгаа юм?
Санцай: Би яаж мэдэх юм.
Чин: Яагаад уурлачихав аа? Би уурлуулаагүй шд.
**************
Эр: Эндээс цаг агаар харж болно.
Ээж: За.
Эр: Бас интернэтээр биржийн хувьцааны мэдээ харж болно.
Ээж:За. Хөөх. Комптьютертай хөргөгч байна.
Эр: Энд бас хоолны жор хайсан ч болно.
Ээж: Тийм үү?
Эр: Тийм ээ.
Санцай: Эд нар чинь манайд багтахгүй шдээ.
Ээж: Санцай, нааш ир. Энийг хар даа. Компьютертой хөргөгч байна.
Санцай: Ээж ээ. Ийм их юм яах гэж авсан юм бэ? Мөнгөгүй байж.
Ээж: Би аваагүй ээ.
Санцай: Тэгээд хаанаас авчирсан юм?
Ээж: Дао Минсигийн өгсөн бэлэг.
Санцай: Дао Минсигийн бэлэг ээ?
Ээж: Сайхан байна уу? Энэ юу дуугараад байна аа? Компьютер уу? Хаана дуугараад байна аа?
Санцай: Ээж ээ, миний гар утас байна.
Ээж: Аан за за.
Санцай: Дао Минси, тэнэг амьтан. Энэ ая нь ямар тэнэг юм бэ. Бас яах гэж ийм олон юм явуулсан юм? Манай гэрт багтахгүй байна.
Ээж:Багтана аа, багтана.
Дао: Боль доо. Хамгийн сүүлийн үеийн цахилгаан хэрэгсэл. Харин ч надад баярлах хэрэгтэй шд.
Санцай: Битгий мөрөөд. Юу хийгээд байгаа юм бэ?
Дао: За за. битгий уурлаад бай. Оканод хурдан хүрээд ир.
Санцай: Чамайг ир гэвэл би очих уу?
Дао: За за, хурдан хүрээд ир ээ. Хурдлаарай, баяртай.
Санцай: Тэнэг амьтан. Ээж ээ. Юу ч хөдөлгөж болохгүй шүү. Би удахгүй ирнэ.
Ээж: Яагаад вэ? Манай охин заримдаа ингэдэг юм. Та нар орж юм уух уу? Та нарт баярлалаа. Алив, орцогооё. Орж юм уу, юм уу. Алив ээ орцогооё.
****************
Дао:Яасан уддаг юм бэ?
Санцай: Удаан гэнэ ээ? Би таксигаар ирсэн. 300доллар гарсан шүү.
Дао: Тиймхэн. Хөөе. Энэ миний найз охин.
Санцай: Юу яриад байгаа юм?
Эр: Даанч сүүлийн үед ирэхгүй байсан юм аа. Найз охинтой болчихсон байсан байна шд.
Дао: Ямар байна? Хөөрхөн байна уу?
Эр: Хөөрхөн байна.
Дао: Суу л даа. Битгий зогсоод бай.
Санцай: Энэ мөс яагаад ийм том байгаа юм?
Дао: Том мөс хурдан хайлахгүй, бас архийг шингэлнэ. Алив.
Санцай: Надад архи хийх хэрэггүй ээ. Би уухгүй. Ингэхэд намайг яах гэж дуудсан юм? Намайг явахаас өмнө хурдан хэл.
Дао: Хамт сууж бай л даа. Чи юм идэх үү?
Санцай: Үгүй.
Лей: Сайн уу. Бүгдээрээ энд байх шив.
Мей: Лей, чи эргээд ирээ юу?
Лей: Уулзалгүй удсан байна. Би эргээд ирлээ.
Ши: Юу болоо вэ? Хэзээ ирсэн юм?
Лей: Урд шөнө ирсэн.
Дао: Залгахгүй яасан юм?
Лей: Гэнэтийн бэлэг барьж байхад.
Ши: Энд гайхсан хүн байна уу? Ганц ч алга. За юу.
Лей: Санцай, уулзалгүй удсан байна.
Санцай: Гэртээ тавтай морил.
Дао: Санцай, миний найз охин болсон.
Санцай: Хүлээ л дээ. Тийм биш шдээ.
Дао: Юу биш гэж?
Лей: Харамсалтай л юм.
Дао:Дэмий юм хийх хэрэггүй шүү. Найзынхаа найз охиноор оролдвол үхрэнд гишгүүлнэ гэдэг байх аа.
Мей: Үхэр биш ээ, моринд өшиглүүлнэ гээч.
Ши: Тоох хэрэггүй. Суу л даа. Хөөе. Парист сайхан байсан уу?
Лей: Муугүй ээ.
Дао: Тийм үү?
Мей:Юу уух вэ?
Лей: Уудагаа л авъя.
Дао: Ши Мен, хундага авчих.
Ши: Дахиад нэг хундага өгөөч.
Эр: За.
******************
Эм: Энэ. Би чам шиг залууст дуртай. Намайг л үнс л дээ. Хацар дээр үнсээд л болоо юу? Би илүү халуухан юманд дуртай. Аа, хүйтэн байна.
Лей: Чи хэд гээд тарах вэ? Би хүлээж байя.
Эм: Хэлсэндээ хүрээрэй.
Лей: Мэдээж. Урд хаалга уу, ард хаалган дээр үү?
Эм: Урд хаалган дээр хүлээж байгаарай.
Лей: Аанхан.
Санцай: Би явлаа.
Дао: Яасан бэ?
Санцай: Би чамайг цахилгаан бараануудаа буцааж ав гэж хэлэх гэж ирсэн юм.
Дао: Хөөе. Би хүргээд өгье.
Санцай: Хэрэггүй ээ. Би өөрөө явчихна.
Дао:Дандаа ингэж байх юм.
Мей:Дахиад зугтчихсан уу?
Лей: Чинийхээр болог.
Эм: Намайг хүлээж байгаарай.
Лей: За.
***************
Санцай: Хуа Зилей яагаад гэнэтхэн эргээд ирсэн юм бол? Жин эгч яасан бол? Цуг ирсэн бол уу? Би ирлээ.
Дао: Санцай миний найз охин болсон.
Санцай: Тийм ээ. Мөрөөдөж л бай. Гэхдээ би нэг л тайван биш байна.
Эм: Хацар дээр үнсээд л болоо юу? Би илүү халуухан юманд дуртай.Хүйтэн байна.
Лей: Ажил чинь хэдээс тарах вэ? Би хүлээж байя.
Санцай: Тэр Хуа Зилей мөн гэж үү? Итгэмээргүй юм. Миний мэддэг Хуа Зилей бүрэг хүн байсан. Тэгж эмэгтэй хүн үнсэх хүн биш дээ. Яагаад өөрчлөгдчихсөн юм бол?
*******************
Лей: Сайн уу.
Санцай: Сайн уу. Эндээс ингээд харахаар огтхон ч өөрчлөгдөөгүй юм шиг харагдаж байна.
Лей: Яагаад мэлэрчихээ вэ?
Санцай: Зүгээр ээ. Франц ямар байсан бэ?
Лей: Яах вэ дээ л. Хаа сайгүй нохойн баас.
Санцай: Нохойн баас аа?
Лей: Тийм. Гадуур явахаараа замаа харахгүй бол дээр нь гишгэчихнэ.
Санцай: Жин эгчийн талаар асуух уу, яах вэ? Жин эгч тэнд...
Лей: А Си та хоёр үнэхээр үерхэж байгаа юм уу?
Санцай: Аан? Би зөвшөөрөөгүй. Тэр л дураараа тэгж байгаа юм.
Лей: Нээрэн үү? Тэгвэл сайн л байна. Би чамтай үерхэхийг хүсдэг байсан. Миний найз охин болох уу? Яасан? Би А Сигаас дор байна уу?
Санцай: Чи үнэхээр Хуа Зилей мөн үү?
Лей: Тоглосон юм аа.
Санцай: Тоглоом уу?
Лей: Тийм ээ. А Си миний сайн найз. Найз охиныг нь булааж болохгүй биз дээ. Урам хугарсан л гэж битгий хэлээрэй.
Санцай: Би...
Лей: Эсвэл тэрнээс нууцаар уулзаж байж болно шд.
Санцай: Нууцаар аа?
Лей: Чи юу гэж бодож байна?
Санцай: Энэ ч гэсэн наргиа биз дээ. Инээд хүрчихлээ. Би хичээлтэй болохоор түрүүлээд явлаа.
Лей:Санцай. Сүүлд харсанаас илүү хөөрхөн болчихож.
Санцай: Баярлалаа... Бурхан минь. Би юу хийгээд байна аа? Яагаад ийм сээтэгнүүр болчихсон юм бол? Мей Зуо, Ши Мен хоёр шиг болчихож. Би ч гэсэн, тэрний үгэнд итгэж л байдаг.
Лей:Сүүлд харсанаас илүү хөөрхөн болчихож.
Санцай: Тайвшир. Тайвшир.
Лей:Юу л хийгээд байна даа?
*******************
Дао: Байна уу? Олчихсон уу? Хаана байна? Хаана байсан юм?
Санцай: Би...Даалгавраа хураалгачихаад ирлээ.
Дао: Би өчигдөр зөндөө залгасан. Чи хаана байсан юм? Утсаа ч авахгүй.
Санцай: Би өчигдөр эрт унтсан. Юу болоо вэ?
Дао: Ажил чинь хэд гээд тарах вэ?
Санцай: Арван цагт.
Дао: Би очиж авна аа.
Санцай: Хаашаа явах юм?
Дао: Удахгүй мэднэ ээ.
Санцай: Хөөе. Миний өмнөөс шийдвэр гаргадагаа болиорой.
***************
Санцай: Хаашаа явж байгаа юм бэ?
Дао: Хэн нэг нь чамд муу юм хийхийг би яагаад ч тэвчиж чадахгүй. Чамайг аюулд орох вий гэж бодохоор өргөс орчихсон юм шиг болоод байна.
Санцай: Өргөсөн дээр суусан юм шиг гээч.
Дао: Хамаагүй ээ. Би тэр зурагнуудыг хэн авсан, хаанаас гарч ирсэн юм бол гэж бодож үзсэн. Тэгээд тэр хүний хаягийг олсон. Хэн гэдгийг нь хармаар байна уу?
Санцай: Би... Мэдээж хармаар байна.
Дао: Тэгвэл юм асуухаа боль. Явъя. Энэ мөн байна.
Ли: Очилоо. Очилоо. Та хоёр ямар хэргээр ирээ вэ?
Дао: Жүжиглэхээ боль. Энэ зурагнуудыг чи авсан биз дээ?
Санцай: Дао Минси, чи андуурсан байх. Тэр байх ёсгүй. Лижэн байхад. Яасан ч ийм юм хийхгүй.
Дао: Ямар ч андуурал байхгүй. Санцайг яагаад хорлож байгаа юм. Чиний сайн найз биз дээ?
Санцай: Үнэхээр, чи байсан юм уу? Үгүй байлгүй дээ. Чамайг согтчихоор нь би Чинхөгээр хүргүүлсэн шд. Чи яаж тэр зургийг авах юм?
Ли:Тэр өдөр би согтоогүй. Чинхө намайг хүргэж ирсний дараа би буцаж очоод чамайг дагасан. Сэжиг төрүүлэхгүйн тулд.
Санцай: Чи төлөвлөсөн юм уу?
Ли: Үнэнийг хэлэхэд нэг их юм бодоогүй. Гэхдээ тэр гадаад чамайг буудалд хүргэж өгөхийг хараад, боломж гарлаа гэж бодсон.
Санцай: Лижэн. Би чамайг ийм хүн гэж бодсонгүй.
Ли:Чамд тэгж хэлэх эрх байхгүй. Чи намайг үзэн ядуулах гэж Дао Минсигийн өөртөө бэлэглэсэн даашинзыг өгсөн биз дээ? Чамд надаас дээрдэх юм байхгүй. Чи намайг хорлоогүй бол би юу гэж тэр зургийг авах юм?
Дао: Өөрийнхөө хийсэн хэрэгт хүн буруутгахаа боль.
Санцай: Яагаад намайг тэгж байгаа юм? Бид нар сайн найзууд биш гэж үү?
Ли: Сайн найз уу? Тийм ээ. Тэр байгаагүй бол сайн найзууд болж болох л байсан. Чи бид хоёр хоёулаа адилхан ядуу айлын хүүхэд. Би хичээлдээ чамаас зуу дахин илүү хичээн суралцдаг. Сургуулиас тэтгэлэг авдаг, сургуулийнхаа шилдэг оюутан. Гэтэл би яагаад гадуурхагдах ёстой юм? Яагаад намайг үзэн яддаг юм? Гэтэл яагаад чам шиг онцгойрох юмгүй хүнд бүгд сайн байдаг юм? Шударга биш байна.
Дао: Амаа тат. Хангалттай. Маргааш улаан карт авахдаа бэлд.
Ли: Баярлалаа.
Санцай: Лижэн. Намайг ингэж их үзэн яддагийг чинь мэдсэнгүй. Уучлаарай. Гэхдээ чамд баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Бид сайн найзууд байсан шд. Би энийг үргэлж биедээ авч явдаг. Одоо надад хэрэг болохгүй байх. Буцаагаад өгчихье. Дао Минси. Гуйя. Улаан карт өгөх хэрэггүй.
Ли: Санцай, уучлаарай.
*****************
Чин: Санцай, би ирж байхдаа Лижэнийг өөр сургууль руу шилжиж байгаа гэж сонссон.
Санцай: Аан.
Ли: Санцай, уучлаарай. Чамайг олон удаа гомдоосон ч гэсэн чи Индэд байсан миний хамгийн сайн найз хэвээрээ шүү.
***************
Дао:Яагаад уруу царайлаад байгаа юм? Сая доллараа хүнд өгчихсөн хүн шиг байх юм.
Санцай: Надад ямар хүн өгөх мөнгө байх биш. Би л өртэй байж магадгүй
Дао:Уурлачихсан юм уу? Лижэнээс болоод ууртай байгааг чинь мэднэ ээ. Тэрнээс холж уурлах хэрэггүй.
Санцай: Би тэрнээс болж уурлаагүй. Тэрнийг сургуулиас гарчихсан болохоор л тэгж байна. Би тэрнийг сургуулиас гараасай гэж бодоогүй.
Дао:Би тэрнийг сургуулиас гар гэж хэлээгүй. Одоо бодох хэрэггүй. Ирчихлээ.
Санцай: Их үнэтэй дэлгүүр юм шиг байна. Би орохгүй ээ.
Дао:Хүрээд ир ээ.
Эм: Дао Минси ноёнтон, тавтай морил.
Санцай: Яах гэсэн юм бэ?
Эм: Эгч тань Америкаас манайд хэд хэдэн хуримын даашинз захиалж байсан. Баярлалаа.
Дао:Энэ хүнд таарахаар хувцаснууд аваад ир.
Эм. За.
Санцай: Хүлээгээрэй. Хувцасаар яах юм?
Дао:Аялалаар явна.
Санцай: Аялал аа? Хэн чамтай хамт аялалаар явна гэсэн юм?
Дао:Хэлснээр хий.
Санцай: Хөөе.
Дао:Муугүй шүү. Чамд зохиж байна.
Санцай: Энэ надад зохиж байгаа юм уу?
Дао:Би зохиж байна гэсэн бол зохиж байна гэсэн үг. Чих бүлтийхээр харагдаж байна.
Санцай: Нүд бүлтийх гээч. Чи Хятад хэл мэддэг юм уу?
Дао:Хамаагүй ээ. Явъя.
Санцай: Хаашаа явах юм?
Эм: Ноёнтон.
Дао:Аялалаар.
Санцай: Аялал а? Хаашаа аялах юм?
Дао:Окинава.
Санцай:Япон руу юу?
Дао:Явъя аа.
Санцай: Ингээд шууд явчихаж болдог юм уу? Хөөе.
******************
Дао:Би гэр рүү чинь залгасан. Аав чинь утсаа авч байна лээ. Чамайг гэртээ ирэхгүй байсан ч болно гэсэн. Ээж, аав хоёр чинь чамайг надад даатгасан.
Санцай: Итгэмээргүй юм. Тийм ээж, аав байдаг юм уу.
Ши: Хөөе.
Дао:Ирчихсэн үү.
Ши: Мей Зуо яасан? Би тийшээ очлоо.
Дао: За. удахгүй уулзъя.
Ши: За.
Эр: Залуу ноёнтон, таны тээш.
Дао: Наанаа тавьчих.
Эр: Энэ таны гар утас.
Дао: За. түрүүлээд явж бай. Май.
Санцай: Надад байгаа шд. Яагаад дахиад шинийг өгч байгаа юм?
Дао:Наадах чинь Окинавагийн сүлжээнд холбогдоно. Тэнд очоод хэрэг болж магадгүй.
Санцай: Баярлалаа. бүгдийг урьдчилаад бэлдчихэж.
Дао:Лей.
Лей: Уучлаарай, хоцорчихлоо.
Санцай: Энэ Лей мөн гэж үү? Францаас ирсэнээсээ хойш ингэж өөрчлөгдөх гэж.
Дао:Явъя. Нааш нь өгчих.
Санцай: Баярлалаа.
***************
Эр: /Японоор ярина/
Санцай: Сая юу гэсэн бэ?
Дао: Бид нар зочид буудлыг бүхэлд нь захиалсан болохоор дуртай өрөөгөө захиалж болно гэж байна. Бас хэрэг гарвал хэдийд ч дуудаж болно гэсэн.
Санцай: Хөөх. Гоё юм аа. Эндээс далай харагдаж байна.
****************
Дао:Юу хийж байгаа юм?
Санцай: Аан?
Дао:Энэ түлхүүр.
Санцай: Баярлалаа.
Мей: өрөндөө орцогооё.
Санцай: Хөөх. Гоё өрөө байна. Эндээс далай харагдах бол уу?
Дао:Харагдана аа. Би энэ өрөөг чамд зориулж сонгосон юм. Бид хоёрын өрөө.
Санцай: Аан? Дао Минси. Би өлсөөд байна.
**************
Дао: Юу авсан юм?
Ши: Тэнэг наргиа байна. Онигоогоо ярьж дуусаагүй байж инээгээд байх юм. Би ойлгосонгүй шд.
Эм: Зүгээр ээ. Зөндөө л инээлээ шд.
Эм: Тийм ээ.
Мей: Хөгжилтэй байвал боллоо.
Ши: Тийм ээ.
Дао:Юм ид л дээ. Энийг ид...
Санцай: Баярлалаа.
Ши: Зөндөө л инээлээ.
*****************
Санцай: Зүрх маань дэлбэрэх нь. Дао Минситэй нэг өрөөнд унтана гэхээр...
Дао:Сайхан амраарай.
Санцай: ...сандраад байна.
Дао:Яасан? Яасан? Бие чинь өвдөө юу?
Санцай: Үгүй. Ядраад байна.
Дао:Тэгвэл хэвт л дээ. Эртхэн унт.
Санцай: Унтах аа? Үнэнийг хэлэхэд тэгж их ядрахгүй байна. Тэгээд ч... би ийм эрт унтдаггүй. Жаахан зурагт үздэг юм билүү.
Дао:Андуурах хэрэггүй. Би чамд хайртай гэж хэлсэн ч гэсэн, чамайг хариу өгөхөөс нааш би ямар нэг юм хийхгүй. Би тийм хүн биш.
Санцай: Дао Минси.
Дао:Гэхдээ л би залуу эр хүн. Хүсэхгүй байна гэвэл худлаа хэлсэн болно. Гэхдээ.. За за, хурдан унт.
Санцай: Чи орон дээр унт, би буйдан дээр унтчихъя.
Дао:Буйдан? Би яаж сайн эмэгтэйгээ буйдан дээр унтуулах юм? Хурдан унт гээд байхад.
*****************
Санцай: Яагаад нойр хүрэхгүй байна аа? Хуа Зилей бодогдоод байх юм. Бодох тусам уур хүрээд байх юм. Гарч жаахан алхдаг юм билүү. Энд юу хийж байгаа юм?
Лей: Юу ч биш. Дао Минси яасан?
Санцай: Тэр... унтаж байгаа. Чи энд шөнөжин суусан юм уу?
Лей: Тийм ээ.
Санцай: Бие чинь зүгээр үү? Энд суугаад байвал ханиад хүрнэ шүү. Яасан бэ?
Лей: Арван минут. Үгүй ээ. Таван минут байхад болно. Намайг тэвэрч болох уу? Өдөр тэсч болох ч, шөнө тэсэхэд хэцүү байна.
Санцай: Тэгвэл хамт ирсэн эмэгтэйгээ тэврэхгүй яасан юм?
Лей: Үгүй ээ. Мэдэхгүй хүнээр тэврүүлмээргүй байна. Намайг тэврээч дээ. Хурдан.
Санцай: Би Хуа Зилейг тэврэх юмсан гэж боддог байсан. Хүнд хэцүү үед тэр надад хүйтэн хөндий ханддаг байсан ч, би тэрнээс харцаа салгаж чаддаггүй байсан. Над руу хараад инээмсэглэх төдийд бүх зовлонгоо мартдаг байсан. Одоо би Хуа Зилейг тэвэрч байна. Миний зүрх...
Лей: Жин бид хоёр Парист хамт амьдарч байсан. Тэр миний амьдралын хамгийн жаргалтай өдрүүд байсан. Багын явдлаа ярьж, Парисын гудамжаар хамтдаа алхдаг байсан. Жин намайг налж, би тэрнийг тэврээд л. Даанч, тэр өдрүүд удаан үргэлжлээгүй. Жиний хичээл эхэлж. Тэр өдөр нь хичээлдээ явж, орой нь өмгөөлөгчийн товчоонд ажилладаг байсан. Үргэлж завгүй байдаг. Тэрнийг эзгүйд би өглөөнөөс орой хүртэл ганцаараа байдаг. Тийм ээ. Бид хоёр бас чиний тухай ярьдаг байсан.
Санцай: Намайг уу?
Лей: Тийм. Жин чамд их сайн.
Санцай: Нээрэн үү?
Лей: Тэр чамайг виделия цэцэгтэй адилхан гэдэг байсан.
Санцай: Виделия?
Лей: Хээр ургадаг жижигхэн шар, зэрлэг цэцэг. Жижигхэн ч гэсэн их тэсвэр хатуужилтай. Ямар ч газарт ургаж чаддаг. Хаа сайгүй ургадаг цэцэг.
Санцай: Тэгвэл зэрлэг ургамалтай адилхан юм байна.
Лей: Тийм ээ. Гэхдээ хаана ч байлаа гэсэн сайн ургаж, бас цэцэглэдэг.
Санцай: Жоом шиг амь бөхтэй гэсэн үг.
Лей: Чиний А Ситай муудалцаж байсныг саначихлаа.
Санцай: Хэзээ? Аавынхаа олсон мөнгөөр туйлдаг ямар ч хэрэггүй амьтан. Чи өөрөө ажил хийж мөнгө олж, нийгэмд хувь нэмрээ оруулж үзээгүй байж. Өөрийгөө хэн гэж бодоо вэ?
Лей: Чи зөв хэлсэн. Бид нар гэрээсээ холдвол хэн ч биш болно. Намайг аутизмтай байсныг чи мэдэх үү?
Санцай: Аанхан.
Лей: Жин намайг тэр ганцаардмал, харанхуй байдлаас гаргасан. Даанч би өөрчлөгдөөгүй. Одоо ч ямар ч хэрэггүй амьтан хэвээрээ. Хайртай эмэгтэйнхээ төлөө юу ч хийж чадахгүй. Уучлаарай. Яагаад ийм юм яриад байгаагаа ч мэдэхгүй байна. Бусад хүмүүсийн мэдэхгүй зүйлийг ярьчихлаа... А Си байх. Тэр чамд их сайн. Хурдан буц.
Санцай: Чи яах юм?
Лей: Би дахиад жаахан сууна аа.
Санцай: Гэхдээ...
Лей: Би зүгээр ээ.
Санцай: Тэгвэл би түрүүлээд явлаа.
Лей: Санцай. Баярлалаа.
Санцай: За.
9-р анги төгсөв.
Back to episodes Go home