Meteor garden-8
Үргэлжлэх хугацаа: 42мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Чин: эр, Чинхө Санцайгийн дунд сургуулийн найз
Гарчиг: Солирын орд. 8-р анги
Санцай: Ямар ихийг захиалсан юм бэ? Барах юм уу?
Дао: Хэтэрхий туранхай юм байж, сайн идээд ав.
Санцай: Дахиад уу?
Эр: Дао Минси ноёнтон, энэ тооцоо.
Санцай: Би төлчихье.
Дао: Яаж эмэгтэй хүнээр төлүүлэх юм. Балаа өгч бай. Би эмэгтэй хүнээр төлбөрөө хийлгэж үзээгүй. Ид л дээ.
Санцай: За.
Дао: Яагаад идэхгүй байгаа юм?
Санцай: Баярлалаа.
Мей: За, идээрэй.
Дао: Бүгдийг нь идээрэй. Үлдээж болохгүй шүү. Дахиад идээрэй. Тахианы мах ч байна. Хөөе. Тэрэнд өг л дөө. Хамаг ихийг нь идчихлээ шд.
Чин: Са...
Дао: Яагаад идэхгүй байга юм? Хацар чинь өвдөөд байна уу? Идэхэд амархан хооль захиалаад өгье.
Санцай: Хэрэггүй ээ. Би өлсөөгүй байна.
Дао: Тэгсэн ч гэсэн ид л дээ.
Санцай: За.
Ши: Атаархчихлаа. Санцай, Дао Минси ингэж хүн халамжлахыг би анх удаа л харж байна.
Мей: Гэхдээ болгоомжтой л байгаарай. Тэр их хартай. Чамайг бид нараас өөр эрэгтэйтэй ярих юм бол тэр хүнтэй чинь хамт алчихаж мэднэ шүү.
Дао: Ярьж дуусав уу?
Санцай: Юу болсныг мэдэх юм бол би Дао Минсигийн гарт үхэх байх даа. Дээр нь... Намайг тэр үеийнх шиг дахиад бүгдээрээ дээрэлхэх байх даа. Би хүсэхгүй байна.
Дао: Яасан бэ?
Санцай: Юу ч биш ээ. Угаалгын өрөө орчихоод ирье. Баригдах дөхлөө. Анзаарчихаагүй байгаа? Тэр гадаад хүнтэй дахиад таарахгүй байлгүй дээ. Өнгөрсөн шөнө болсон явдлыг өөр хэнд ч мэдэгдэж болохгүй. Тэгээд ч дотуур хувцастайгаа байсан юм чинь юу ч болоогүй байх. Тийм биш бол анх удаа юм чинь ямар нэг юм мэдэгдэх байсан байх... Өвдөхгүй байхыг бодоход юу ч болоогүй байх. Чинхө, чи энд юу хийж байгаа юм?
Чин: Зүгээр л. Би өчигдөр таарсан гадаад хүнтэй таарсан. Чамд энийг өгчихөөрэй гэж байна лээ. Энэ юу юм?
Санцай: Харин л дээ. Би дахиад угаалгын өрөө орлоо.
Чин: Санцай, гэдэс чинь өвдөө юу?
Санцай: Юу? Хоёр цагт уу?
Дао: Эмэгтэйчүүдийн өрөөний гадна юу хийж байгаа юм?
Чин: Юу ч биш ээ. Эмэгтэйчүүдийн угаалгын өрөө яагаад дандаа эрэгтэйчүүдийн өрөөний дэргэд байдаг юм бол гээд л... Юу ч биш ээ. Юу ч биш.
Дао: Эрэгтэй? Эрэгтэйчүүдийнх хаана байгаа юм?
Санцай: Чи энд юу хийж байгаа юм? Хүн мөргөчих юм.
Дао: Яагаад удаад байгаа юм? Мей Зуо, Ши Мен хоёр явчихсан.
Санцай: Тэгвэл чи ч гэсэн яв. Би ч гэсэн явлаа. Баяртай.
Дао: Хөөе. Хаачих гэж байгаа юм бэ?
Санцай: Яаралтай явах хэрэг байна. Уучлаарай. Энэ зүгт явах юм байна. Баяртай.
******************
П: Хөөе. Санцай. Сайн уу.
Санцай: Юу хийгээд байгаа юм?
П: Яасан бэ. Бид нар аль хэдийн... Хөөе. Санцай. Яагаад хашгираад байгаа юм бэ?
Санцай: Чанга хаширахаар яадаг юм? Чамд ичих нүүр алга уу? Хүнийг согтуу байхад зочид буудал руу авч яваад байхдаа яадаг юм?
П: Би хаана амьдардагийг чинь мэдэхгүй. Тэгээд өөр хаана аваачих байсан юм?
Санцай: Чи намайг яасан бэ?
П: Би хувцасыг чинь тайлсан. Ёоёо. Яагаад цохиж байгаа юм?
Санцай: Яах гэж хүний хувцас тайлсан юм? Гаж донтон.
П: Чи л өөрөө ухаангүй согтоод, хувцас руугаа бөөлжчихсөн шд. чамаас нил бөөлжис үнэртээд байсан юм чинь. Тэгээд би яах юм? Оронд оруулахаасаа өмнө цэвэрлэх ёстой биз дээ.
Санцай: Тэгвэл миний нүцгэн байхыг харсан уу?
П: Үгүй ээ. Би буудлын эмэгтэй ажилтнаар хувцасыг чинь тайлуулсан. Бас хувцасыг чинь угаалгасан.
Санцай: Үнэн үү?
П: Үнэн.
Санцай: Яагаад энд уулзъя гэсэн юм?
П: Үнэмлэхийг чинь өгөх гээд.
Санцай: Үнэмлэх ээ? Миний үнэмлэх яагаад чамд байдаг юм?
П: Зочид буудалд өрөө авахад бичиг баримт хэрэгтэй болсон болохоор. Би бүртгүүлчихээд цүнхэнд чинь хийхээ мартчихсан байна лээ. Май.
Санцай: Аан. Тэгэхээр бид хоёрын дунд юу ч болоогүй гэсэн үг үү?
П: Мэдээж.
Санцай: Ашгүй дээ.
Дао: Санцай.
Мей: Гэхдээ болгоомжтой л байгаарай. Тэр их хартай. Чамайг бид нараас өөр эрэгтэйтэй ярих юм бол тэр хүнтэй чинь хамт алчихаж мэднэ шүү.
Дао: Энэ юун гадаад хүн бэ?
Санцай: Надаас зам асуусан юм.
Дао: Яагаад гарнаас нь бариад байгаа юм?
Санцай: Надад баярлалаа гэж хэлэх гээд л. Баярлалаа.
Дао: Гарыг нь тавь. Намайг наад худал үгэндээ итгэнэ гэж бодоо юу? Намайг тэнэг гэж бодоо юу?
П: /Германаар ярина-Би саяхан Германаас ирсэн. Би эндхийг сайн мэдэхгүй. Ойр хавьд хямдхан зочид буудал байдаг бол уу?/
Санцай: Хөөх. Хурдан байна шүү. Дао Минси ойлгохгүй нь лав.
Дао: /Германаар ярина-Хямдхан зочид буудал мэдэхгүй. Гэхдээ таван одтой зочид буудлууд хаана байдгийг мэднэ. Заагаад өгч болно шүү/
Санцай: Мундаг юм аа. Дао Минси, чи сая юу гэсэн бэ?
Дао: Герман хэл.
Санцай: Герман? Чи Германаар ярьдаг юм уу? Хөөх, мундаг юм аа.
Дао: Тэгэлгүй дээ. Би багадаа Швейцарит сургуульд сурч байсан юм чинь. Тэндхийн сургуульд дөрвөн хэл заадаг юм. Даомин компаний өв залгамжлагч ядаж л таван хэлээр ярьдаг байх ёстой.
Санцай: Хөөх. Анх удаа л чамайг хүндлэх сэтгэл төрж байна.
Дао: Одоо л миний “хэмжээг” мэдэв үү?
Санцай: “Чадвар” гээч. Таван хэл мэддэг гэчихээд англи хэл ч мэдэхгүй. Хөөе. Чи өөр ямар хэл мэдэх вэ? Яриад үзүүл дээ.
Дао: Итали хэлээр ярьж үзүүлэх үү?
Санцай: Тэг тэг.
Дао: /Италиар ярина/
Санцай: Ёстой мундаг юм аа. Утга нь юу гэж байгаа юм?
Дао: Италиар жаахан л ярьдаг гэсэн үг.
Санцай: Тэгвэл өөр ямар хэлээр ярьдаг вэ? Дахиад яриад үзүүл дээ.
Дао: Франц хэл. //Францаар ярина//
Санцай: Наадах чинь юу гэж байгаа юм?
Дао: Франц хэл миний бодлоор хамгийн романтик хэл.
Санцай: Мундаг юм аа.
Дао: Яасан? Намайг шинэ харцаар харж байна уу?
Санцай: Буруу яриад байна шдээ. Хятад хэлээрээ ч ярьж чадахгүй.
Дао: Хөөе чи.
Санцай: Хөөе. Яасан бэ?
Дао: Чи хаачих нь вэ? Эргээд ир.
Санцай: Яагаад байгаа юм бэ?
Дао: Эргээд ир...
Санцай: Явж л байг л дээ. Зүгээр явж байгаа хүнийг буцааж авчирч яах гээд байгаа юм? Зүгээр л зам асуусан хүнийг.
Дао: Чи яагаад байнга эрчүүдтэй орооцолдож байдаг юм бэ? Яахаараа хүн болгонтой нялганаад байдаг юм?
Санцай: Би нялгасан юм уу?
Дао: Тэгсэн биз дээ.
Санцай: Тэгсэн байсан ч яадаг юм. Чи ямар миний найз залуу биш. Би чиний найз охин биш.
Дао: Найз охин биш гэнэ ээ?
Санцай: Дао Минси. Хачин гэдэг нь. Гэнэтхэн гэм хийчихсэн юм шиг санагдчихлаа.
*******************
Дао: Ши Мен.
Ши: Аан?
Дао: Манай гэрт хамгийн сайн үсчин байхад чи яагаад энд ирдэг юм?
Ши: Белла сайн үсчин болохоор нь.
Мей: Худлаа яриад л. Бид нар тэнэг биш шүү. Тав дугаарын бүсгүйгээс болж ирсэн байж.
Ши: Белла, чамд найдлаа шүү.
Мей: Беллад найдаад ямар ч хэрэггүй. Тэр бүсгүй чамайг орж ирсэнээс хойш харах ч үгүй байна лээ.
Ши: Чи юу ч мэдэхгүй байна. Эмэгтэйчүүд бүх юмыг эсрэгээр нь хийдэг юм. Эмэгтэй хүн туршлагагүй байх тусам сайн хүнийхээ өмнө сэтгэлээ нуудаг юм.
Дао: Тэгвэл эмэгтэй хүн сайн биш гэж хэлбэл, харин ч сайн гэж хэлж байна аа гэсэн үг үү?
Ши Мей: Санцайгаас бусад нь.
Дао: Хэн Санцайг ярьсан юм?
****************
Ч: Байхө.
Л: Хүн дуудчихаад. Өөрөө хоцроод.
Ч: Энэнээс болоод л.
Л: Юу юм? Шүтэн бишрэгчээс чинь захиа ирээ юу?
Ч: Тийм биш ээ. Өөрөө задлаад хар.
Л: Энэ юу вэ? Энийг яаж олсон юм?
Ч: Мэдэхгүй ээ. Өглөө гэрээсээ гарахдаа шуудангийн хайрцагаа шалгасан чинь байж байсан. Хэн нэг нь бид хоёроор хогийн ургамлыг цэвэрлүүлэхийг хүссэн байх.
Л: Харин ч сайн юм болж.
Ч: Шоуны цаг.
*******************
Бүгд: Энэ юу вэ? Санцай биш үү? Гадаад хүнтэй явж байна шд. Юу хийгээд байна аа? Зочилд буудал руу орж байна шд. Үнэн юм бол уу? Ийм юм байж болох уу?
Ли: Санцай.
Санцай: Лижэн.
Ли: Сургууль руу орох хэрэггүй. Хурдан гэртээ харь.
Санцай: Яагаад?
Ли: Дао Минси хүрээд ирвэл яах юм бэ?
Санцай: Дао Минси? Тэр намайг яана гэж?
Ли: Зарлалын самбар дээр гарсан зургйиг хараагүй юм уу?
Санцай: Зураг аа? Ямар зураг?
Эр: Хөөе, энэ Санцай биш үү?
Эм: Хар л даа.
Санцай: Энэ юун зураг вэ?
Эр: Дао Минсигийн найз охин гээд гайхуулаад байсан чинь.
Эр: Дао Минси мэдэх юм бол улаан карт өгөх байх даа.
Эм: Сонирхолтой юм ч болох нь дээ.
Эр: Харин ч сайхан юм болох байх.
Эм: Дао Минси ууртай байгаа байх даа.
Эр: Удахгүй дахиад тоглоом эхлэх нь дээ.
******************
Санцай: Хачин юм даа. Яагаад сэтгэл өвдөөд байна аа? Тэрэнд дургүй юм байж. Тэр л намайг болзоонд дуудаагүй бол намайг хэн ч найз охин нь гэхгүй л байсан шд. Өөрөөс нь болж байгаа юм. Гэхдээ л ууртай байгааг нь хармааргүй байна. Үгүй ээ. Марааш заавал очино. Тэгэхгүй бол гэмтэй хүн шг харагдана. Очих хэрэгтэй. Би яасан ч дээрэлхүүлэхгүй.
***************
Санцай: Ийм сайхан өглөө... цаазаар авахуулах гэж байгаа хэрэгтэн шиг явж байх гэж. Амжилт. Энэ юу ч биш. Хачин юм даа. Нэг л тайван байх чинь. Өөдгүй амьтад. Миний скутерийг яаж байгаа юм?
Эр: Чам шиг ядуу хүмүүс л ийм юм унадаг юм. Чиний скутерийг яах нь миний дур.
Чин: Ингэлээ гээд чамд ямар ашиг байгаа юм?
Санцай: Өөдгүй хувалз. Миний скутерийг өг.
Чин: Санцай, аюултай.
Санцай: Миний скутерийг өг.
Чин: Болохгүй ээ, аюултай.
Санцай: Скутер өг гэж байна.
Чин: Аюултай гээд байна шдээ.
Санцай: Намайг тавь...
Чин: Болохгүй ээ.
Санцай: Тавь гэж байна.
Чин: Битгий л дээ.
Санцай: Өгөөдөх. Чи хол бай. Битгий оролц.
Дао: Юу хийгээд байгаа юм? Үхмээр байна уу?
Ч: Дао Минси. Чи мэдээгүй юм уу? Санцай чамайг хуурсан. Энэ зургийг хар л даа. Бид нар чиний өшөөг авч байна. Энэ зурагнуудыг хар. Харж байна уу? Тэврэлдээд зочид буудал руу орж байгаа биз дээ. Бид нарыг бүгдийг нь хуурсан байна лээ.
Санцай: Чианхуй. Дахиад л чи юу? Яагаад намайг зүгээр байлгадаггүй юм бэ? Яагаад намайг ингээд байдаг юм?
Ч: Чи юу хийснээ мэдэхгүй байна уу? Намайг буруутгах хэрэггүй, за юу? Тэрнийг олигтой амьтан биш гэж хэлсэн биз дээ?
Санцай: Худлаа ярихаа боль. Дао Минси. Тэд нарт итгэх хэрэггүй. Миний хэлэхийг сонс. Энэ бүгд худлаа. Надад итгэ.
Ч: Дао Минси. Ухаан орооч дээ. Тэр чамаар өрөвдүүлэх гэж хичээж байна. Энэ зурагнуудыг хар л даа. Чи энэ гадаад хүнтэй таарч байсан уу? Зочид буудалд орсон нь тодорхой байгаа биз дээ? Сайн хар. Дахиад хууртах хэрэггүй. Би чиний төлөө л ингэж байна.
Дао: Санцай. Чи намайг хуурсан байна.
Санцай: Дао Минси. Тэнэг амьтан. Тэрэнд итгэж байгаа бол чи тэнэг за юу. Дао Минси.
Эр: Ичгүүргүй амьтан. Тэрэнд хаягдчихлаа. Сайн харж бай.
Санцай: Өөдгүй амьтан. Миний скутерийг өг.
Чин: Санцай, аюултай шүү...
Санцай: Миний скутерийг өг.
Чин: Санцай, болохгүй ээ.
Санцай: Чинхө. Чинхө, чи зүгээр үү? Чинхө.
***************
Ли: Санцай. Ээж чинь нүүрийг чинь харчихвал яах вэ?
Санцай: Би үсээрээ дарчихъя. Харагдаж байна уу?
Ли: Аанхан.
Санцай: Тэгвэл ээжид аль болох харагдахгүй байхыг хичээе.
Ли: За.
Ээж: Хөөе. Санцай. Бурхан минь. Санцай, нүүрээ яачихсан юм бэ? Нүүр чинь яачихсан юм бэ?
Ли: Эгч ээ, нөгөө... нөгөө... Санцай скутертэйгээ явж байсан чинь... гэнэтхэн урдуур нь нохой гарч ирээд... Санцай нохой мөргөхгүйн тулд жолоогоо эргүүлээд мод мөргөчихсөн. Тэгээд гэмтчихлээ.
Ээж: Мод мөргөсөн?
Ли: Тийм ээ, мод мөргөчихсөн.
Ээж: Тэгээд мод нь яасан?
Ли: Зүгээр ээ, зүгээр зүгээр.
Ээж: Зүгээр ээ?
Ли:Зүгээр.
Ээж:Ашгүй дээ. Надад мод төлөх мөнгө байхгүй. Сургуулиас модны мөнгө төл гэвэл яана. Санцай, уучлаарай. Ээж нь чамд их санаа зовж байна. Алив. Ийшээ суучих. Ээж нь анхны тусламжийн хайрцаг аваад ирье. Шархыг чинь цэвэрлээд, тос түрхчихвэл удахгүй зүгээр болчихно. Тэгэхгүй бол аймаар болчихсон байна. Нохойноос болж ингэх гэж дээ. Өөрөө гэмтчихсэн бол яах болж байна аа? Нохой... Санцай... болгоомжтой явж бай л даа. Охин хүүхдийн нүүр хичнээн чухал билээ дээ. Йодоор арчъя. Йодоор арчаадахъя. Лижэн, баярлалаа. Манай Санцайд тусалж байгаарай. Нээрэн, манай Санцай, Дао Минси залуу ноёнтой үерхэж байгаа. Сургууль дээрээ боломж гарвал энэ хоёрт уулзах боломж гаргаж өгч байгаарай. Нөгөө нөгөө...
Санцай: Ээж ээ.
Ээж: Дахиад бэртэхгүй байвал их сайн байна. Алив. Хорсоно шүү. Хорссон ч гэсэн хурдан зүгээр болно оо.
Санцай: Ёоёо...
Ээж: Хорсохгүй бол эдгэхгүй шүү. Жаахан тэсчих. Тэсч байгаарай... Ингээд...
*********************
Мей: Хөөе. А Си. Хэр удаан ингэх юм бэ?
Ши: Уйтгартай юм аа. Дээр нь шумууланд бариулж дуусах нь. Ядаж байхад эмэгтэй хүн ч алга.
Мей: Бид нар ийм газар юм уудаг хүмүүс биш шүү дээ.
Ши: Зүрх нь шархалсан хүмүүс данда ингэх юм. Хүйтэн голын эрэг дээр суугаад согттолоо уудаг. Тэнгэрийн хаяа ширтээд уудаг юм. Ард нь гунигтай дуу тавьчихвал бүр ч тохирно. Сэтгэл нь шархалснаа илэрхийлэх өөр арга байдаггүй юм шиг байна лээ. Тэрийг хар л даа.
Мей: Нээрэн тийм байна. Хайр сэтгэл ч хэцүү шүү.
Ши: Хөөе. А Си арай л хэтэрхий уугаад байна. Энэ янзаараа ямар нэг юм болж магадгүй.
Мей: Тэгвэл яах вэ?
Ши: Хоёр сонголт байна. Нэг нь сайн уулгаад согтоох. Тэгвэл хоёр дахь арга нь... лонхоор цохиж ухаан алдуулах. Тэгвэл энд хүйтэнд суух хэрэггүй болно.
Мей: Тэгвэл хэн цохих вэ?
Ши: Чи л цохино шд. Би найзыгаа цохиж үзээгүй.
Мей: Тэгээд би үзсэн юм уу? Дараа нь А Си надаас хариугаа авбал яах юм?
Ши: Тэгвэл... А Сийг зэрэг цохьё. Чи ч биш, би ч биш.
Мей: Болж байна.
Ши Мей: Хөөе.
Мей: А Си хааччихав аа?
Ши: Хоёуланг нь уучихаж.
******************
Ли: Дао Минси. Чи зүгээр үү? Яагаад ийм их уучихсан юм?
Дао: Цаашаа яв.
Ли: Гэхдээ чи...
Дао: Надад хэлээдэх. Яагаад намайг хуурч байгаа юм? Яагаад ийм хэрцгий юм бэ? Яагаад ганцхан шөнийн дотор миний зүрхийг шархлуулж байгаа юм. Миний бардам занг дарахыг хүссэн бол... баяр хүргэе, чи чадлаа. Яаж миний царайг харж байгаад надад итгэ гэж хэлж чаддаг байна аа? Надаас юу хүсээд байгаа юм?
Ли: Би биш...
****************
Ли: Чамайг ойроос харах сайхан байна. Зөвхөн зүүдэндээ хардаг байсан мөрөөдөл маань ингэж биелдэг байж. Би чамд үргэлж сайн байсныг чи мэдэхгүй байх. Цаг хугацаа яг одоо зогсчихдог ч болоосой. Яагаад гэвэл чамайг сэрсний дараа энэ бүхэн үгүй болж... би дахиад л сэтгэлээ нуух хэрэгтэй болно. Сэрчихсэн үү? Би ус аваад ирье.
Дао: Хэрэггүй. Энэ хаана вэ?
Ли: Зочид буудал.
Дао: Зочид буудал аа? Би яаж энд ирсэн юм?
Ли: Би... Би чамайг авчирсан. Чи гэртээ харимааргүй байна гэсэн болохоор.
Дао: Хэд болж байна?
Ли: Ес өнгөрч байна.
Дао: Үгүй ээ.
Ли: Яагаад тэгж их уусан юм? Тэр зурагнаас болоод уу?
Дао: Чамд хамаагүй. Өөрийгөө хэн гэж бодоо вэ?
Ли: Чи намайг үнссэнээ мэдэж байна уу?
Дао: Тэгээд?
Ли: Намайг үнсэхдээ Санцайг үнсэж байна гэж бодсоныг чинь би мэднэ. Намайг биш. Гэхдээ надад хамаагүй. Чамд хэцүү байгааг ойлгож байна. Би л өөрийгөө ийм байдалд оруулсан. Гэхдээ би чамайг буруутгахгүй. Яагаад гэвэл хайртай хүн чинь чамд яаж ч муу хандсан бай, зөвхөн сайн зүйлийг нь л олж хардаг. Тэр хүнээс өөр хэнийг ч олж хардаггүй.
Санцай: Дао Минси, хүмүүсийн үгэнд битгий итгэ. Ганцхан надад итгэ. Наадах чинь бүгд худлаа.
Ли: Тэр хүнийг гэсэн хайрыг чинь юу ч өөрчилж чадахгүй. Би ч гэсэн ялгаагүй. Дао Минси.
Дао: Холдооч.
Ли: Яагаад? Намайг яагаад ингэж байгаа юм? Санцайгийн чаддаг юмыг би ч гэсэн хийж чадна. Би ч гэсэн тэрэн шиг байж чадна. Чанга ярьж, эрэгтэй хүн шиг хайш яаж алхаж чадна. Чамайг хүсэх юм бол би өөрчлөгдөж чадна. Би чиний төлөө юу ч хийсэн чадна.
Дао: Чи Санцайгаас биш. Одоо боль. Чамайг болихгүй бол би нударгаа ашиглана гэж мэд. Бас, өнөөдөр болсон зүйлийн талаар ганц ч үг хэлэх хэрэггүй.
********************
Эр: Хөөх. Тэр эсэргүүцэж байгааг нь. Хаанаасаа ийм эрч хүчтэй байдаг байна аа?
Санцай: Та нар шиг баян айлын хүүхдүүдэд яасан ч бууж өгөхгүй. Сайн сонс. Шумуул ч та нараас хүчтэй за юу.
Эр: Дахиад хэл.
Санцай: Та нарыг би... Би чамайг...
Эр: Санцай. Санцай. Ухаан алдчихсан уу. Муу новш... Дао Минси. Дао Минси, Санцай чамайг хуурсан...
Дао: Чи тэгээгүй гэсэн болохоор... чамд итгэж байна.
****************
Санцай: Би зүгээр ээ. Намайг буулгачих. Ичмээр юм аа. Намайг буулга л даа. Би өөрөө явж чадна аа. Намайг буулгаач дээ.
Дао: Арай гэж олж авч байхад. Яаж буулгах юм? Машинд суу.
Санцай: Хаачих гэж байгаа юм?
Дао: Гэр рүү.
Санцай: Хэний гэр?
Дао: Манай гэр рүү, авхай.
Санцай: Би танайд очиж яах юм?
Дао: Ээж аав хоёр чинь санаа нь зовно шд.
Санцай: Би танайд очихгүй ээ.
Дао: Үгэнд ор.
Санцай: Хүсэхгүй байна.
Дао: Хурдан суу.
Санцай: Намайг тавь л даа. өвдөөд байна.
Дао: Уучлаарай.
Санцай: Хамаг бие маань өвдөж байгаа ч... яагаад ч юм сэтгэл минь халуун дулаан байна.
*****************
Даа: Залуу ноёнтон.
Эм: Юу болсон бэ?
Даа: Залуу ноёнтон. Юу болоо вэ? Авхай яагаа вэ?
Дао: Хурдан өрөө бэлдээсанд орох ус бэлд. Хурдан.
Даа: Сонсов уу, хурдан хөдлөөрэй.
Дао: Алхаж чадах уу?
Санцай: Тийм ээ.
Эм: Авхай, би ус бэлдээд өгье.
Санцай: Баярлалаа.
Эм: Авхай, би хувцасыг чинь тайлаад угаагаад өгье.
Санцай: Хэрэггүй ээ. Хэрэггүй. Би өөрөө угаачихна. Баярлалаа.
Эм: Таны хувцасыг угаахгүй бол намайг загнана.
Санцай: Гэхдээ, зүгээр ээ. Би өөрөө угааж чадна.
Эм: Тэгвэл би шархыг чинь цэвэрлээд өгье.
Санцай: Би өөрөө цэвэрлэчихнэ ээ. Баярлалаа.
Эм2: Авхай, ус бэлэн болчихлоо. Би усанд ороход чинь тусалъя.
Санцай: Юу? Хэрэггүй ээ, хэрэггүй.
Эм: Бид хоёр танд тусалъя.
Санцай: Би өөрөө усанд орчихно оо.
Эм2: Бид хоёр танд тусалъя.
Санцай: Хэрэггүй ээ. Надад тусламж хэрэггүй. Баярлалаа. баярлалаа. Ямар том юм бэ. Манайхыг жижигхэн гэх нь аргагүй л юм байна. Хичнээн цохиулсан ч гэсэн уйлаагүй байж...
Дао: Чи хийгээгүй гэсэн болохоор... би чамд итгэж байна.
Санцай: Би яагаад тэгж их уйлсан юм бол? Яагаад намайг хамгаалсан юм бол? Тэр үед юу ч болж байсан тэр намайг хамгаалж чадах юм шиг санагдсан.
Дао: Арай гэж олж авч байхад. Юу гэж тавих юм.
Санцай: Юу гэсэн үг юм бол? Мэдэхгүй ээ. Ойлгохгүй байна.
Эм: Залуу ноёнтон.
Дао: Явж болно. Нээрэн, би гэр рүү чинь утасдаад чамайг энд хононо гээд хэлчихсэн. Яагаад гэдгийг мэдэхгүй ч, ээж чинь их баяртай байна лээ.
Санцай: Өөдгүй ээж. Хөөе. Үс чинь яачихсан юм?
Дао: Угаасны дараа ийм болчихдог юм. Хатахаараа буцаад арзайчихдаг. Хүрээд ир.
Санцай: Надаар яах гэж байгаа юм?
Дао: Шархан дээр чинь тос түрхээд өгье.
Санцай: Ёоёо л доо.
Дао: чимээгүй байж бай.
Санцай: Өвдөөд байна шдээ.
Дао: Битгий хөдлөөд бай.
Санцай: Зөөлөн л дөө. Миний нүүр сорвитой болчихвол чи хариуцах юм уу?
Дао: Хариуцлагыг нь би хүлээнэ.
Санцай: Аан?
Дао: Уучлаарай. Надаас болоод чи гэмтчихлээ. Уучлаарай. Чи нээрэнгээсээ тэр гадаад залуутай унтаагүй биз дээ?
Санцай: Тэнэг. Тэнэг гахай.
Дао: Юу гэсэн үг юм?
Санцай: Чи намайг тийм хүн гэж бодоо юу? Тэнэг амьтан. Чи хардаад байгаа юм биш биз дээ?
Дао: Хардаж байна. Хар төрөөд очоод алчихмаар байна. Олиггүй амьтан. Чамд хайртай болохоор. Би чамд хайртай.
Санцай: Битгий.
Дао: Нүүр чинь яагаад улайчихсан юм? Ингэхээр чинь яаж үргэлжлүүлэх юм?
Санцай: Өөрийгөө хэлээч. Нүүр чинь сармагчны өгзөг шиг улайчихсан байна.\
Дао: Чи.
Санцай: Би явж унтлаа. Үйлчлэгч чинь надад өрөө бэлдэж өгсөн.
Дао: Санцай. Би үнэнээсээ хэлж байна. Бодоод үзээрэй.
Санцай: За... Надад сайн гэхээр итгэж чадахгүй юм. Бас би үнсүүлэхийг зөвшөөрсөн. Би яагаад байна аа? Яавал дээр вэ? Миний өрөө хаана байна аа? Хаана билээ?
***************
Даа: Санцай авхай, ийшээ суугаад өглөөний цайгаа уу.
Санцай: Баярлалаа.
Даа: Санцай авхай, таны хувцасыг угаагаад индүүдчихсэн. Бас урагдсан байсныг нь оёчихсон. Уг нь танд шинэ хувцас авч өгөх гэсэн боловч залуу ноёнтон таныг зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Тийм болохоор таны хуучин хувцас.
Санцай: Баярлалаа.
Даа: Та цайгаа уу. Таныг цайгаа уусны дараа надад харуулах юм байгаа.
Санцай: Та энд зогсох ёстой юм уу?
Даа: Санцай авхай, манайх ийм дүрэмтэй.
Санцай: Аан.
Даа: Санцай авхай. Таны скутерийг засах гэсэн боловч бид яаж ч хичээгээд засч чадаагүй. Тийм болохоор залуу ноёнтон бидэнд шинэ скутер авахыг даалгасан. Энэ түлхүүр нь.
Санцай: Баярлалаа. Дао Минси хаана байгаа вэ? Би баярлалаа гэж хэлэх гэсэн юм.
Даа: Танд хариулъя. Залуу ноёнтон явчихсан.
Санцай: Ийм эрт явчихсан юм уу?
Даа: Залуу ноёнтон явахаасаа өмнө “өшөө авна” гэж хэлсэн.
Санцай: Юу? Өшөө авна аа?
8-р анги төгсөв.
Back to episodes Go home