Meteor garden-7
Үргэлжлэх хугацаа: 41мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Чин: эр, Чинхө Санцайгийн дунд сургуулийн найз
Гарчиг: Солирын орд. 7-р анги
Чин:Хуа Зилей ихэвчлэн бодох санах юмгүй хүн шиг харагддаг. Тэрнийг ингэнэ гэж төсөөлсөнгүй.
Мей: Санцайгийн л ач.
Чин:Тэрэнд сайн гэж бодсон юм.
Дао: Би хэлсэн байх аа. Тийм байх боломжгүй.
Ши: А Си хэзээ тэгж хэлсэн юм? Харин ч энэнээс болж муудалцсан санагдаад байх юм.
Мей: Хэрэггүй ээ. Зүгээр л хэлсэн гээд бодчих. Лейг явчихаар... уйдах байх даа.
Ши: Удахгүй Жинийг дагуулаад ирэх ч юм билүү.
Дао: Санцай. Хоёулаа үерхэе.
Санцай: Юу? Юу гэсэн бэ?
Дао:Хаана, хэдээс гэдгийг нь би хэлнэ ээ.
Санцай: Онгоцны чимээнээс болоод сонсогдохгүй байна. Чи юу хэлсэн бэ?
Дао:Яаж дахиж хэлэх юм? Тэнэг юм уу? Хөөе, явъя.
Санцай: Чи өөрөө галзуу.
Чин: Санцайявъя аа.
***************
Мей: Лей одоо Жинтэй уулзчихсан байх даа.
Ши: Уулзчихсан байх.
Лей: А Си, юу хийгээд байгаа юм?
Ши: Сонин ч уншиж үзээгүй А Си, ном уншиж байгаа юм уу?
Дао: Хөөе. Яагаад байгаа юм бэ? Нааш нь өгөөдөх.
Мей: “Болзоонд явах зөвлөгөө”. Болзоонд явах нь уу? Хэнтэй? Үдэшлэг дээр яриад байсан загвар өмсөгчтэй юу?
Дао: Тийм. Наад номонд чинь хэрэг болох юм байж магадгүй гэж бодсон юм.
*****************
Санцай: Хуа Зилей, одоо Жин эгчтэй уулзчихсан байх.
Чин:Санцай, чи хааччихав аа? Чамайг зөндөө хайлаа шд. Талх идэх үү? Эсвэл гоймон идэх үү? Гэхдээ талх идвэл амархан цадна шд. Хоёуланг нь иднэ гэвэл би яваад аваад ирье.
Санцай: Яасан?
Дао:Бүтэн сайнд, төв талбай дээр. Хоёр цагт.
Санцай: Хөөе. Юу гэсэн үг вэ?
Чин:Болзоо юм уу? Энэ чинь манай Санцай... Манай Санцай гээд хэлчихлээ.
Санцай: Чи юу гэсэн бэ?
Чин: Юу ч биш ээ. Юу ч биш.
Санцай: Хөөе, талхаа өгөхгүй юм уу? Бүгдээрээ яачихаад байгаа юм болоо?
Чин:Тэгээд хэлчих гэж...
****************
Санцай: Үгүй байлгүй дээ. Тийм байх ёсгүй. Тэр надтай болзоонд явахгүй дээ. Юу сэдээд байгаа юм болоо? Бүтэн сайнд төв талбай дээр, хоёр цагт. Тоглож байгаа байлгүй дээ.
Ээж:Яагаад гэнэтхэн бороо асгарчихав аа. Бүр даарчихлаа.
Дао: Бүтэн сайнд төв талбай дээр, хоёр цагт.
Ээж:Бүр норчихлоо.
Санцай: Одоо болтол хүлээгээгүй байлгүй дээ.
Ээж:За алив, явъя. Оройн юу хийдэг юм бидлээ? Аавд чинь хулуу чанаж өгнө өө. Биед нь сайн.
Санцай: За.
Ээж:Хөөе. Даливс байна. Яг хайж байсан юм байна. 17 доллар. Энэ яасан үнэ...
Санцай: Ээж ээ. Ээж ээ, цаг хэд болж байна?
Ээж:Цаг уу? хоёр хагас. Яасан? Өлсчихсөн үү?
Санцай: Өлсөөгүй ээ.
Ээж:Хүн айлгачих юм. Саяхан хоол идчихээд аав шигээ дахиад өлссөн юм байх гэж бодлоо шд.
Санцай: Яагаад санаа зовоод байгаа юм болоо? Заавал явах шалтгаан байхгүй л юмсан. Бүтэн сайнд хүртэл царайг нь харна гэхээр... арай хэтэрнэ ээ.
Ээж:Хөөе. Хямдралтай байсан биз дээ? Хямдруул л даа.
Эм: Хямдруулчихсан.
Ээж: Хямдруулсан уу?
Эм: Тэгсэн.
Ээж: Яг биз?
Эм: Хямдруулсан.
Ээж: Сайн бодоорой.
Эм: Тэгнэ ээ.
Санцай: Ээж ээ. Би түрүүлээд явлаа шүү.
Ээж: Хаачих нь вэ?
Санцай: Надад нэг хийх юм байна.
Ээж: Оройн хоолоо гэртээ идэх юм уу?
Санцай: Тэгнэ ээ. Би шүхрийг чинь авлаа шүү.
Ээж: Хөөе. Чи аваад явчихаар би яах юм бэ? Өөдгүй золиг. Уучлаарай. бод бод. Хямдруулсан биз дээ?
Эм: Тэгсэн.
Ээж: Дахиад эхнээс нь бодчих. Эхнээс нь.
***************
Эм:Шүхэр байхгүй юм уу? Ширүүн бороо орж байхад.
Дао:Битгий хүнтэй яриад бай. Хурдан яв, тэнэг амьтан.
Санцай: Муухай аашлах хэрэг байгаа юм уу?
Дао:Яагаад одоо ирж байгаа юм? Хэдэн цаг хүлээлээ шд.
Санцай: Чи ир гэсэн болохоос, би ирнэ гэж хэлээгүй шд.
Дао:Тэгж ярьж болдог юм уу. Хүн хэдэн цаг хүлээж байхад.
Санцай: Тэгээд гэртээ харихгүй яасан юм?
Дао:Чи над руу залгаагүй, надад чиний утасны дугаар ч байхгүй. Ирэхгүй гэдгийг чинь би яаж мэдэх юм? Хүнийг шөнө болтол хүлээлгэх гээ юу? Чи замдаа гэмтчихсэн байвал яах юм? Хөлдөж үхлээ.
Санцай: Тэгвэл явъя. Би цай авч өгье.
Дао:Хурдан явъя л даа.
Санцай: Яачихаад байгаа юм болоо? Юундаа уурладаг байна аа? Би ямар хүлээ гэсэн биш. Яасан ч хурдан алхдаг юм.
Эр:Уучлаарай. судалгаа бөглөөд өгөхгүй юу?
Санцай: Аан... Уучлаарай, би яарч байна.
Эр:Энийг бөглөөд өгвөл кино үзэх хоёр тасалбар өгнө шүү.
Санцай: Би үнэхээр яарч байна.
Эр: Гуравхан минут. Бөглөөд өгчих л дөө.
Дао:Хөөе. Чи яах гээд байгаа юм?
Эр: Юу ч биш ээ. Уучлаарай. уучлаарай. уучлаарай
Дао: Хаа явсан газраа эрчүүдийн анхаарал татаж байх юм. Аятайхан явж болдоггүй юм уу?
Санцай: Би яасан юм, зүгээр л явж байна шд. Хөөе. Өвдөж байна.
********************
Санцай: Хөөе. Дао Минси. Энд их үнэтэй биз дээ? 150-хан доллар байна. Баларсан. Хөөе. Дао Минси. Би төлөх болохоор миний сонгосон газар очъё.
Дао:Мөнгөгүй байгаа юм уу? Би төлчихнө өө.
Санцай: Надад 150доллар байгаа. Гэхдээ сэтгэл байвал болно гэдэг байх аа.
Дао:Наадах чинь эндхийн зөөгчид өгдөг цайны мөнгөнд ч хүрэхгүй. Би төлчихнө гээд байна шд.
Санцай: Юу гэж байгаа юм? Бид нар шиг хүмүүст хүн дайлах эрх байхгүй гэж хэлэх гээ юу? Намайг дорд үзэхээ боль.
Дао:Чамд 150доллар л байгаа биз дээ?
Санцай: Заавал ингэж чанга хашгичих шаардлага байгаа юм уу?
Дао:Тэгээд надаар яалгах гээд байгаа юм бэ?
Санцай: Яагаад хүн хүү хашгичаад байгаа юм?
Дао:Чи өөрөө хашгичаад байгаа биз дээ?
Санцай: Чи. Намайг хүмүүст шоолуулах гэж албаар ингэж байгаа биз дээ?
Дао:Хэн намайг шоолж чадах юм?
Эр: Дао Минси ноёнтон, тавтай морил.
Санцай: Хар л даа, тэр. Эхнээсээ шоолж байгаа байлгүй.
Дао:Дуугүй бай. Цаашаа яв. Юу ч болж байсан гарч ирээд үзээрэй.
Эр: За.
Дао: Яв.
Санцай: Хүн сүрдүүллээ гээд шоолохоо больчихно гэж бодоо юу? Сайн сонс, би энд муудалцмааргүй байна. Энд орохгүй гэж байна. Хурдан яв.
Дао:Муудалцахад бас газар сонгох хэрэгтэй юу? За за. Муудалцахаа больё.
Санцай: За за. Халуун цай уумаар байна уу? амттай бас хямдхан цай байдаг газар аваачъя.
Дао:За, явъя.
Санцай: Хаалга түгжигдчихэж. Хүн байна уу? Хаалгаа.
Дао:Хашгирахаа боль оо. Түгжигдчихдэг, ичмээр юм аа. Гарч ирэх хэрэггүй гээд хэлчихсэн. Өнгөрсөн туршлагаас харахад тэд нар миний үгнээс зөрөхгүй.
Санцай: За яах вэ. Чи надад өртэй шүү. Доод давхраар гараад цахилгаан шатанд сууя.
Дао:Өртэй? Чи намайг энд авчирсан биз дээ.
Санцай: Мэдэхгүй ээ, мэдэхгүй.
Дао:Хүйтэн байна. Цахилгаан шатаар явъя.
Санцай: Хүмүүс шоолно гэж бодохгүй байна уу? Наашаа хүрээд ир. Энэ ч гэсэн цоожтой байна. Над руу харахаа боль оо. Буцаад дээшээ гаръя.
Дао:Буцаад очвол шоолно шд. Доошоо явъя.
Санцай: За. Хүн байна уу? Хаалгаа. Хүн байна уу? ... Хачин юм даа. Яагаад бүгдийг нь цоожилчихдог байна аа? Дао Минси, хачин санагдахгүй байна уу? ... Үгүй байлгүй дээ. Нэг давхрыг ч гэсэн цоочилчихсон байна шд. Хүн байна уу? Хаалгаа онгойлгооч. Хаалгаа онгойлгооч ээ.
Дао:Орилоод нэмэргүй. Нэг давхрын дэлгүүрүүд өнөөдөр хаалттай. Хичнээн орилсон ч сонсохгүй.
Санцай: Тэгээд аль түрүүн хэлэхгүй яасан юм?
Дао:Энэ хүртэл явна гэж би яаж мэдэх юм.
Санцай: Тэгээд яах вэ? Буцаад кафе руу явъя. Үгүй байлгүй дээ. Энийг ч гэсэн цоожилчихож. Хүн байна уу? Туслаарай... Дао Минси, гар утас чинь байгаа юу? Хаана байна? Цэнэг нь дуусчихаж. Цэнэггүй утас яах гэж авч явдаг юм? Цаг хэд болж байна? Баларсан. Дал Минси уур нь буцалж байгаа байх даа. Юу ч хэлэхгүй байх. Халуун бас бөгчим байна. Болохгүй. Хувцасаа яасан ч тайлж болохгүй. Урдаа түгжээтэй хөхөвч зүүчихсэн байгаа. Аюултай... Үгүй ээ. Болиоч. Битгий л дээ. Дао Минси, битгий л дээ. Надаас хол бай, Дао Минси...
Дао:Санцай.
Санцай: Яах гээ вэ? Надаас хол байгаарай. Хэлээ хазаад үхчихнэ шүү.
Дао:Өвдөөд байна.
Санцай: Надаас хол бай. Чамайг алчихна шүү. Цаашаа бай гэж байна. Надаас хол бай. Өөдгүй амьтан. Надаас холд... Надаас хол бай гэж байна шүү. Хачин юм даа. Яагаад гэнэтхэн больчихов оо? Ингэх хүн биш дээ. Дао Минси. Үгүй байлгүй дээ. Халуунтай байна шд.
Дао:Намайг өшиглөөд байсан...
Санцай: Өвдсөнийг чинь мэдээгүй шд. Надад хэлэхгүй яасан юм. Хэлэхгүй бол яаж мэдэх юм. Яах вэ. Бид хоёрын энд түгжигдсэнийг мэдэх хүн байхгүй байдаг. Дао Минси халуураад байдаг. Яавал дээр вэ? Хэн бороонд хүлээ гэсэн юм. Өөрөөсөө болж байгаа юм. Гэхдээ л...
Дао:Юу хийгээд байгаа юм?
Санцай: Даарч болохгүй.
Дао:Хэрэггүй ээ.
Санцай: Нааш ир...
Дао:Гараа ав л даа.
Санцай: Дуугүй бай, хурдан наашаа хэвт. Жаахан унтах гээд үз. Өглөө болохоор хүн ирэх байх. Чшш... Ярих хэрэггүй. Хурдан унт.
******************
Санцай: Дахиад жаахан унтахгүй яасан юм? Халуун чинь буучихаж. Дух чинь халуун биш байна.
Дао:Уучлаарай, төвөг удчихлаа.
Санцай: Уучлалт гуйгаад болчихдог бол цагдаа байх ямар хэрэгтэй юм?
Дао:Хөл чинь зүгээр үү?
Санцай: Мэдээгүй болчихож.
Дао:Бүгд чамаас л болсон шд. Миний буруу биш биз дээ? Би яагаад уучлалт гуйх ёстой юм? Яагаад инээгээд байгаа юм?
Санцай: Ийм том залуу байж, жаахан хүүхэд шиг аашлаад л. Ф4-ийн толгойлогч гэхэд итгэмээргүй юм. Эгдүүтэй санагдчихлаа. Уучлаарай. Би сайн асарч чадаагүй байх. Ээж чинь байсан бол илүү сайн асрахгүй юу.
Дао:Ээж, аав хоёртойгоо уулзаагүй хоёр жил болж байна.
Санцай: Аан?
Дао:Аавын ажлаас болоод тэр хоёр Нью Йоркт байдаг.
Санцай: Нью Йорк уу? Тэгээд чи тэр том байшинд ганцаараа амьдардаг юм уу? Хөөх. Тийм том байшинд... их ганцаарддаг байх даа.
Дао:Ганцаардах аа? Би тийм юм мэдэхгүй. Надад ганцаардах зав байхгүй.
Санцай: Тэгвэл гайхах юм алга. Гэхдээ би чиний оронд байсан бол бүр муухай аашлах байсан байх. Өчигдөр болсон явдалд уучлаарай. Би хариуг нь барина аа. Юу хүсч байгаагаа хэл. Яасан бэ? Хүлээгээрэй. Ийм юм биш ээ...
Эм: Та нар чинь яаж байна аа? Энд юу хийж байгаа юм бэ? Залуу хүмүүст сонирхолтой байдаг байж магадгүй ч, энд ингэж байх газар биш. Зочид буудал цаагуур чинь зөндөө байхад. Миний охин ингээд явж байвал би хөлийг нь хугалах юм шүү.
Дао:Өглөө болчихож.
Санцай: Алив, намайг түш.
Дао:Хэрэггүй.
Санцай: Зүгээр ээ.
Дао:Хэрэггүй ээ.
Санцай: Зүгээр ээ.
Дао:Чи яаж явах юм?
Санцай: Автобусаар явчихна аа.
Дао:Санцай. Юу ч биш ээ. Чи суухгүй юм уу? болгоомжтой яваарай.
*****************
Ээж: Эмэгтэй хүүхэд байж, гэртээ ирэхгүй гадуур хоноод. Өглөө гэртээ ирж байдаг. Ингэж болдог юм уу? Ээж нь чиний насан дээр байхдаа 9цаг гэхэд гэртээ ирдэг байсан. Ингэж байгаагүй. Хэтэрч байгаа юм биш үү. Алив, би тэсч чадна аа. Ээждээ үнэнээ хэлчих. Өнгөрсөн шөнө хаана, юу хийсэн бэ?
Санцай: Ээж ээ, тийм юм болоогүй ээ.
Ээж: Болоогүй ээ? Ээждээ үнэнээ хэлчих. Тийм юм хийсэн үү?
Санцай: Хийгээгүй ээ.
Ээж: Гурав дахийг ч хийгээгүй юу?
Санцай: Хийгээгүй ээ.
Ээж: Хийгээгүй ээ?
Санцай: Үгүй.
Ээж: Тэгвэл... Тэгвэл орондоо ороод унт.
Санцай: За.
Ээж: Гоо сайхны унталт хийх хэрэгтэй. Ашгүй минь гэж.
Аав:Яасан?
Ээж: Манай охин юу ч болоогүй гэж байна?
Аав:Юу ч уу?
Ээж: Тэгэхээр шөнөжин ярилцаж хоносон гэсэн үг.
Аав:Хөөх. Амжилттай.
Ээж: Гайхалтай.
Аав:Амжилттай. Амжилттай.
Ээж: Бид хоёр сайн эцэг эх шүү.
Аав:Зүгээр ээ. Болохгүй юм хийгээгүй л бол шөнөжин ярилцах ч юу ч биш шүү дээ.
Ээж: Тийм ээ.
Аав:Сайн ярилцаж ойлголцох зөв шүү.
Ээж: Сайн ойлголцох тусам харилцаа нь тогтвортой байна аа гэсэн үг.
Санцай: Манайх мөнгөгүй, ээж аав хоёр маань заримдаа галзуу юм шиг байдаг ч надад маш их хайртай. Тэрнийг гэрт нь асрах хүн байгаа бол уу? Халуун нь буусан бол уу? Аан? Би яагаад Дао Минсийг бодоод байна аа? Би ч гэсэн халуунтай байна уу?
*****************
Эм: Өглөөний мэнд Санцай.
Эр: Сайн уу Санцай.
Эм: Санцай, сайхан амарсан уу?
Эм: Санцай сайн уу.
Эр: Санцай, баяр хүргэе. Сайн уу. Баяр хүргэе.
Санцай: Баярлалаа.
Ли: Санцай, баяр хүргэе.
Санцай: Баяр хүргэе ээ. Юунд баяр хүргээд байгаа юм бэ? Түрүүнээс хойш таарсан хүн болгон баяр хүргээд байх юм. Юунд баяр хүргээд байгаа юм бэ?
Ли:Дао Минси та хоёрыг үерхэж байгаа гэсэн. Зарлалын самбар дээр зургийг чинь тавьчихсан байна лээ. Сургуулийнхан бүгд ярьж байна.
Санцай: Үгүй байлгүй дээ.
Бүгд: Заваан юм аа. Хөөх. Үгүй байлгүй дээ. Итгэмээргүй юм аа. Санцайг ийм гэж ёстой бодсонгүй. Юу болоод байна аа?
Чин: Ийм байх ёсгүй.
********************
Багш: Жу Юанзан. Мин гүрний анхны хаан. Энэ хүн нэг зүйлээр их алдартай. Тэр нь... Сарны бялуу. Сарны бялууг ургацын баяраар иддэг. Та нар энэ бялуу яаж үүссэн тухай сонирхолтой түүхийг мэдэх байх. Чу Юань ард түснийг Монголчуудын эсрэг бослогод уриалахын тулд саран бялууны дотор нэг юм нуудаг байсан. Санцай. Саран бялуун дотор юу хийдэг байсныг хэлээд өг дөө.
Санцай: Өндөгний шар.
Багш: Өнгдөгний шар? Алга ташилт. Алга ташилт. Санцайгийн хариулт сонирхолтой байлаа. Саран бялууны дотор захиа хийдэг байсан. Гэхдээ тийм биш байсан бол өндөгний шар байх байсан ч юм билүү? Тийм ээ. Алга ташилт. Алга ташилт. Санцайгийн хариулт шинэлэг байлаа. Сайхан хариулт байна. Чамайг сайхан ирээдүй хүлээж байгаа. Манай улсын ирээдүйд хэрэгтэй хүн болно.
Санцай: Үгүй байлгүй дээ. Багш хүртэл.
***************
Л:Санцай. Өглөөний мэнд.
Ч: Санцай, өглөөний мэнд.
Санцай: Өглөөний мэнд.
Л: Санцай, чиний үс гоё юм аа.
Ч: Тийм шүү.
Л: Би барьж үзэж болох уу? Хөөх.
Ч: Ямар гоё эрүүл үс вэ.
Санцай: Би өчигдөр үсээ угаагаагүй.
Ч: Энэ чинь л Санцай шүү дээ. Би нэг үнэрлээдэхье.
Л: Санцай, чи яаж байгаа юм? Ёстой өөдгүй юм аа.
Санцай: Яасан гэж?
Ч: Харин тийм. Найз залуутай болсоноо яагаад бид хоёрт хэлээгүй юм? Бид хоёр зарлалын самбараас харлаа шд.
Л: Харин тийм.
Ч: Яаж бид хоёрт хэлэхгүй байж чадаж байна аа? Бид нар эгч дүүс биз дээ.
Л: Хэдүүлээ байнга уулзаж байя л даа.
Ч: Тэгье.
Л:Хэдүүлээ кафед очиж өдрийн хоол идье.
Ч: Тэгье тэгье.
Санцай: Хэрэггүй ээ, баярлалаа. Тэндхийн хоол их үнэтэй.
Ч Л: Зүгээр ээ. Тийм үнэтэй биш шдээ. Зүгээр.
Санцай: Хэрэггүй ээ. Би зүгээр..
Ч Л: Юун төлөө найзууд билээ дээ. Зүгээр ээ.
Санцай: Хэрэггүй ээ.
****************
Ши: Өглөөний мэнд
Мей: Өглөөний мэнд. Бие чинь дээрдэж байна уу?
Дао: Дээрдсэн.
Ши: Хөөе. Бид хоёр зарлалын самбар харсан.
Дао: Самбар аа?
Ши: Чамайг Санцайтай үеэрхэж байгаа гэсэн байна лээ. Өглөө болтол хамт байсан гэсэн байх аа?
Дао: Юу яриад байгаа юм?
Ши: Хөөе. Үнэнээ хэлчих. Ямар байсан?
Дао: Юу ямар байсан гэж?
Мей: Жүжиглэхээ боль л доо. Юу ярьж байгааг мэдсээр байж.
Дао: Юу ямар байсан гэж?
Ши:Өнгөрсөн шөнө яасан гэж байна.
Дао: Өглөө болтол хамт байсан.
Ши: Өглөө болтол уу? Шөнөжин үү? Хаана тэр вэ?
Дао: Шатан дээр.
Ши: Шатан дээр, өглөө болтол хийсэн юм уу? Хэцүү биш байна уу?
Дао: Зүгээр ээ. Хэцүү байгаагүй.
Ши:Чамайг тийм юманд дуртай гэж мэдээгүй юмбайна. Би ялагдлаа.
Мей: А Си. Чамайг тэнэг гэж боддог байсандаа уучлалт гуйя. Ф4-ийн толгойлогч мөн дөө.
Мей: Тэгээд ярь л даа.
Санцай: арай л ихийг авчих шиг боллоо.
Ч Л: Үгүй ээ.
Дао: Мартчихжээ.
Ч: Энэ ихдэхгүй ээ.
Ши: Ярь л даа.
Л: Тийшээ очиж сууя.
Мей: /дуулна/
Ши: Яагаад улайгаад байгаа юм? Очиж мэндлээч.
Л: Харин тийм. Тийшээ очиж сууя.
Мей: /дуулна/
Дао: Хичээл эхлэх болчихож.
Мей: Хөөе. Ингэх хэрэггүй шүү. /дуулна/ Хөөе. Жаахан хүүхэд биш дээ. Ганц шөнийг өнгөрөөгөө л биз. /дуулна/.
Дао: Би хичээлдээ орлоо.
Ши: Хөөх.
Мей: Анхны хайр. /дуулна/.
Ч: Романтик юм аа.
Л: Юунд ичсэн юм бэ?
Ч: Мей Зуо дуулж өгч байна. Хөөх. Тэрнийг ийм гоё хоолойтой гэж мэдээгүй юм байна. Санцай, чи мундаг юм аа. Алив, явж хоолоо идье.
Л: Хоолоо идье...
Ч: Гоё юм аа.
Л:Чи үнэхээр азтай юм аа. Хөөх.
Ч: Манай сургуулийн дагина.
Л: Чамаар бахархаж байна.
Ч: Үнэн шүү.
Л: Энд өдөр болгон хамт хоолоо идэж байя тэгэх үү?
Ч: Тэгье. Хүмүүс бид нарыг хараад байна.
Л: Тэгье л даа.
Ли: Санцай, чи энд байсан юм уу?
Л: Лижэн? Юу вэ? Чи яагаад Санцайд долигоноод байгаа юм? Мөрөөдөх ч хэрэггүй. Санцай, одоо Дао Минсигийн найз охин болсон. Та хоёр нэг давхаргынх байхаа больсон.
Ч: Яг үнэн. Санцай одоо бидний нэг болсон. Бид гурав бол Индэгийн эгч дүүс. Чи хурдан явж үз.
Санцай: Тэгэх хэрэггүй ээ. Лижэн, миний сайн найз байхгүй юу.
Л: Гэхдээ хичээл эхлэхэд чи тэрнээс болж улаан карт авсан биз дээ?
Ч:Тийм. Бас тэр чамд туслахгүй зугтаад байсан шд.
Л: Тийм.
Санцай: Та нар ч гэсэн надад туслаагүй шд.
Ч: Юу... бид нар... Чи тэрний ачаар л Дао Минсийг мэддэг болсон биз дээ?
Л: Тийм шд. Одоо бид нар сайн найзууд болсон. Нээрэн өнөө орой хэдүүлээ явж бүжиглэх үү? Би урьж байна.
*********************
Эр: Бүсгүй, надтай бүжиглээч?
Санцай: Урьсанд баярлалаа. Бид хоёр бүжиглэмээргүй байна.
Эр: За за.
Л: Санцай, яагаад суугаад байгаа юм бэ? Уйдахгүй байна уу? Явж бүжиглэ л дээ.
Ч: Харин тийм.
Санцай: Би бүжиглэж чадахгүй шд.
Ч: Зүгээр ээ. Бүжиглэж чадахгүй байсан ч хамаагүй.
Л: Тийм ээ. Хамгийн гол нь хүмүүст харагдах. Зүгээр л хүмүүсийн анхаарлыг татаж, өмссөн брэндийн хувцас, гоёл чимэглэлээ гайхуулахад болно.
Ч: Тийм ээ. Бас өөрийнхөө галбирыг харуулна.
Санцай: Надад аль нь ч байхгүй.
Л: Бид нарт л сайн биз.
Санцай: Аан?
Л Ч: Аан. Юу ч биш ээ.
Ч: Бид хоёрын дуртай дуу явж байна. Явж бүжиглэе.
Л: Санцай, чи хамт бүжиглэхгүй юм уу?
Ч: Хамт бүжиглэе л дээ.
Санцай: Үгүй ээ, баярлалаа.
Ч: За за. Тэгвэл бид хоёр явлаа шүү.
Лей:Нулимс чинь гарах гээд байвал гар дээрээ зогсож бай. Тэгвэл нулимс чинь гарахгүй.
Ли: Санцай, хаачих гэж байгаа юм?
Санцай: Би удахгүй эргээд ирнэ ээ. Сайн уу.
П: Сайн уу.
Санцай: Яагаад гар дээрээ зогссон юм?
П: Аан?
Санцай:Яагаад гар дээрээ зогссон юм?
П: Яагаад гар дээрээ зогссон юм гэж үү? Ходоодны үрэвсэлд сайн байдаг гэсэн.
Санцай: Аан. Манай найзаас өөр юм байна.
П: Юу? Юу гэсэн бэ?
Санцай: Юу ч биш ээ. Баярлалаа.
П: Хачин хүн бэ.
Л: Халуун байна шүү.
Ч: Халуун байна.
Л: Тийм ээ. Санцай, чи хаачаад ирэв?
Санцай: Хаачаа ч үгүй.
Л: Бүжиглэхгүй юм бол хэдүүлээ тоглоом тоглоё.
Ч: Тэгье.
Л: Чианхуй, нөгөө хэдийгээ дуудаад ир.
Ч: За одоохон. Хөөе...
Чин: Сайн уу.
Эм: Сайн уу.
Ч:Хөөе. Манай царайлаг Томас ирлээ.
Эр: Сайн уу.
Л: Сайн уу.
Эр: Сайн уу.
Л: Энэ Томас. Энэ Чинхө.
Эр: Сайн уу.
Чин: Сайн уу.
Л: Энэ Санцай. Лижэн.
Бүгд: Хайч, чулуу, даавуу.
Бүгд: Ялагдчихлаа.
Л: Үгүй ээ.
Ч: Сонгоорой.
Бүгд: Үнэнээ хэлэх үү? шийтгүүлэх үү?
Л: Шийтгэл.
Ч: Шийтгэл гэсэн үү?
Л: Тийм.
Ч: За яах вэ. Тэр ширээн дээр очоод дотуур хувцасаа харуулчихаад ир.
Эм: Тийм ээ. Яваарай.
Ч: Яваарай. Яв яв.
Л: За за за. Явлаа.
Эр: Тийм ээ.
Бүгд. Тийм ээ.
Л: За, дахиад тоглоё. Дахиад.
Ч: За.
Бүгд: Хайч, чулуу, даавуу. Санцай ялагдчихлаа.
Ч: Үнэнээ хэлэх үү, шийтгүүлэх үү?
Санцай: Үнэнээ хэлье.
Л: За яах вэ. Чамд сард халаасны мөнгө хэдийг өгдөг вэ?
Санцай: 3000.
Бүгд: Үгүй байлгүй дээ. Худлаа яриад л.
Чин: Тийм жаахан уу?
Бүгд: Үгүй байлгүй дээ. Арай ч дээ.
Л Ч: Тэрүүгээр чинь хоол ч авч хүрэхгүй шдээ. Харин тийм.
Эм: Харин тийм.
Ч: Уу уу. Худлаа хэлсэн болохоор уу.
Л: Уу.
Санцай: Заавал уух юм уу?
Л Ч: Тэгэлгүй дээ.
Ч: Худлаа хэлсэн юм чинь. Хурдан уу, хурдан уу.
Эр: Зүгээр ээ.
Бүгд: Тийм ээ.
Эр: болж байна.
Бүгд: Хайч, чулуу, даавуу.
Эр: Аан, Лижэн.
Бүгд: Лижэн хожигдчихлоо.
Ч: Үнэнээ хэлэх үү? шийтгүүлэх үү?
Ли:Миний сонголт... Шийтгүүлье.
Ч: Шийтгэл үү?
Ли: Аанхан.
Ч: За яах вэ. Дотуур өмднийхөө өнгийг харуул.
Ли: Үгүй ээ. Үгүй.
Ч: Харуулахгүй. Харуулахгүй бол уугаарай.
Эм: Төлөө.
Эр: Уугаарай.
Бүгд: Уучих уучих.
Ч: Уучих аа. Уучих.
Эр: Алив...
Ч: Сүүлийнх нь... Тийм ээ. Мундаг байна.
Чин. Лижэн дахиад ялагдчихлаа. Уугаарай. Уугаарай.
Санцай: Лижэн. Лижэн, чи зүгээр үү?
Л: Тулгая. Төлөө. Төлөө.
Санцай: Чинхө, Лижэнийг гэрт нь хүргээд өгчих.
Чин: Би чамайг хүргэж өгнө өө.
Санцай: Би зүгээр ээ. Лижэн согтчихсон байна. Тэрнийг хүргээд өгчих. Би өөрөө явчихна.
Чин: Нээрэн үү?
Санцай: Аанхан.
Чин: Чи өөрөө харьж чадах юм уу?
Санцай: Аанхан.
Чин: За яах вэ.
Эм: Өнөөдөр сайхан байна шүү
Эм: Хөгжилтэй байлаа тийм ээ?
Эм: Энд ёстой халуун юм аа.
Ч:Одоо хаачих вэ?
Л: Дахиад уух юм.
Ч: Одоо хаачих вэ?
Л: Очдог газар руугаа.
Ч: Очдог газар руугаа юу? Өнөөдөр би хүн олж чадаагүй шд. Энэ бармен Дао Минси шиг харагдаад байна.
Л: Дао Минси мөн ч юм билүү.
Ч: Үгүй ээ. Ядуу бармен байх. Алив ээ, явж аятайхан залуу олъё.
Л: Үгүй ээ.
Ч: явъя аа.
Л: За за.
*****************
П: Хөөе. Хөөе. Сэрээрэй.
Санцай: Аан?
П: Манайх хааж байна. Найзууд чинь хаана байна? Такси дуудаад өгөх үү? Хөөе. Чи гэрийнхээ хаягийг мэдэж байна уу?
*******************
Санцай: Би хаана байна аа? Хүлээгээрэй. Хүлээ. Тайван байх хэрэгтэй. Өнгөрсөн шөнө... Ямар нэг юм болоогүй байлгүй дээ. Одоо яах вэ?
*******************
Ээж: Оюутан юм байж, шөнөжин гэртээ ирэхгүй, өглөөгүүр архи үнэртүүлж ирнэ гэнэ ээ. Чи арай хэтэрч байна шүү.
Санцай: Одоо яах вэ?
Дао:Яасан орой ирдэг юм? Яасан бэ? Яагаад өдөр ирж байгаа юм?
Санцай: Чамд ямар хамаатай юм.
Дао:Би...
Санцай: Хөөе. Сая чи намайг хүлээж байсан юм биш биз дээ?
Дао:Тэнэг гэдэг нь. Юу гэж дээ. Би цайны газар руу явж байна.
Санцай: Цайны газар эсрэг талд байдаг шд.
Дао:Тэгээд юу гэж. Би тойруу замаар явж байна. Хүн байцаахаа боль.
Санцай: Хэн байцаасан юм?
Дао:Хөөе.
Санцай: Яагаад байгаа юм бэ?
Дао:Чи өөрөө яагаад байгаа юм? Нүүр чинь яачихсан юм?
Санцай: Ээж алгадчихсан.
Дао:Ээж чинь үү?
Санцай: Өнгөрсөн шөнө би...
Дао:Шөнө яасан гэж?
Санцай: Утсаар яриагүй болохоор намайг алгадчихсан.
Дао:Ийм чанга алгадсан юм уу?
Санцай: Манай ээж намайг цохих дуртайг чи харсан биз дээ? Аав бид хоёрын байнга зоддог юм.
Дао:Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэж.
Санцай: Хэн адилхан гэж.
Дао:Явъя.
Санцай: Хаашаа вэ?
Дао:Явж юм идье.
7-р анги төгсөв.
Back to episodes Go home