Meteor garden-6

Meteor garden-6

Үргэлжлэх хугацаа: 41мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Чин: эр, Чинхө Санцайгийн дунд сургуулийн найз

 

Гарчиг: Солирын орд. 6-р анги 

Ю: Эгч ээ. Бид хоёрын хувцас тохирохгүй байх аа.

Санцай: Тийм ээ.

Ээж: Юу ярьж байгаа юм? Ээж нь энэ хувцасыг өмсөөд бөөрөнхий махны мисс болсон байхгүй  юу. Бурхан минь, одоо ч ийм сайхан харагдана гэж бодсонгүй. Бүр сэтгэл хөдөлчихлөө. Хүмүүс та хоёрыг хараад “Энэ хэний охид вэ? Яасан хөөрхөн юм” гэж хэлнэ дээ. Үнэн шүү. Та хоёрт сайхан зохиж байна. Хөдлөлгүй байж бай. Хөдөлж болохгүй шүү. Ээж нь хаалга тайлчихаад ирье. Шиао Юу, хөдлөлгүй байж байгаарай.  Ёстой хөөрхөн харагдаж байна.

Санцай: Хөөе. Нээрэнгээсээ ингээд явах юм уу?

Ю: Харин тийм ээ. Жаахан ичмээр юм аа.

Санцай: Харин тийм.

Ээж: Өө. Санцай, Шиао Юу. Хар даа. Мөрөөдлийн ханхүү ирлээ.

Санцай: Чинхө.

Ээж: Хөөх. Чинхө. Чи намайг бөөрөнхий махны мисс болж байх үеийн ноён Тэмпура шиг харагдаж байна.

Чин: Нээрэн үү?

Ээж: Хичнээн царайлаг байсан гээч.

Чин: Баярлалаа.

Ээж: Болчихлоо. Та нар хамтдаа сайхан харагдана.

Чин: Санцай. Чамайг үдэшлэг рүү авч явахаар ирлээ.

Санцай: Үгүй ээ. Явахгүй.

Чин: Алив  л дээ.

Санцай: Явахгүй ээ. Явахгүй. Машинд суухгүй ээ. Намайг татахаа боль.

Чин: Гоё харагдаж байгаа биз дээ?

Санцай: Үгүй ээ.

Ю: Санцай, явъя аа. Байгаа нь л тэр юм чинь.

Санцай: Шиао Юу, яасан ч үгүй. Намайг татахаа боль.

Чин: Хоцорчихвол идэх юмгүй болчихно шдээ. Хурдал л даа.

Санцай: Үгүй ээ. Үгүй. Үгүй.

Эм: Ноёнтон, цаг болох нь. Хурдан суугаарай.

Санцай: Ёоёо...

Чин: Хоцорлоо шд. яваарай, яв яв.

Эм: за, залуу ноёнтон.

Чин:Царай чинь яачихаа вэ?

Санцай: Хэн ийм машинаар явж байсан юм?

Чин: Таалагдахгүй байгаа юм уу? Хэдүүлээ хөгжим сонсох уу? А Чин, хөгжмөө асаачих.

Эм: За.

Чин: Амьдаар шүү.

Санцай: Амьд гэж юу гэж байгаа юм?

Эм: /Дуулна/

Санцай: Намайг буулга л даа.

Эм: /дуулна/

******************

Ли:Ийм гоё даашинз. Үнэхээр би өмсөнө гэж үү? Тийм биш бол... яагаад ийм бодитой мэдрэгдээд байна аа? Энэ даашинз яг минийх юм шиг сэтгэгдэл төрөөд байх юм. Энэ даашинз минийх болсон нь бурхны хүсэл байх. Одоо л хүмүүс намайг анзаарах байх. Яагаад ч юм  сандраад байх чинь. Өнөөдөр гайхалтай мөрөөдлийн эхлэл байх болно.

Чин: Хурдлаарай. Энд байна...

Ю: Гоё үдэшлэг байна.

Чин: Энэ... энэ Жин эгчийн хэлсэн үдэшлэг мөн юм уу? Хөөх, зөндөө хүн байна.

Ю: Хөөх. Телевизийн од байна.

Чин: Хаана вэ? Дао Минси тэнд байна. Санцай, хаачих нь вэ?

Санцай: Чшш... Яадаг юм билээ? Яаж царайг нь харах вэ?

Чин: Нээрээ алдартай хүн байна. Би явж гарын үсгийг нь авлаа.

Санцай: Чинхө.

Чин: Та...нөгөө улаан буурцагны охин байна. Өө. Аяа... Надад гарын үсэгээ өгч болох уу? Баярлалаа. Блакки мөн биз дээ?

Эр: Тийм ээ.

Чин: Надад гарын үсэгээ өгөөч? Та хоёр Айса, Май хоёр байх аа?

Ши: Хөөе, Санцай. Ирчихсэн үү? Та хоёр яагаад ийм хувцас өмсчихсөн юм? Нээрэн. Одоо л ирж байгаа юм уу? И Сийг харсан уу? А Си. Санцай ирчихсэн байна.

Санцай: Юу вэ? Итгэмээргүй юм. Яачихаад байгаа юм болоо? Юундаа уурлаад байгаа юм? Тэгж яривал уурлах ёстой хүн нь би байх шүү. Намайг үнсчихээд... бүр хоёр удаа шүү. Би л хохирсон байх шүү. Дургүй хүрчихлээ. Өөдгүй амьтан. Гэмших ч үгүй байх шив.

Ши: Бид нар уулзаж байлуу? 

Ю: Үгүй ээ. Анх удаа л уулзаж байна.

Ши: Тийм ээ. Би нэг л харсан бол ийм эгдүүтэй царайг мартах ёсгүй. Үдэшлэг дууссаны дараа...

Санцай: Манай найзтай хамаагүй ярих хэрэггүй. Явъя. Шиао Юу. Тэрэнтэй ярих юм бол жирэмсэн болно гэж мэд.

Ши: Яалаа гэж дээ. Тийм зүйл яасан ч болохгүй.

Санцай:  Тэрний хэлсэн ганц ч үгэнд итгэх хэрэггүй. Аюултай хүн. Вирус гэж бод. Тэрнээс аль болох хол байгаарай. За юу?

Ши: Чи хэтрүүлж байна шүү.

Санцай: Ши Мен.

Ши: За за. Би хол байна аа.

Ю: Хөөе. Надтай ярихаар нь би ямар их сандарсан гэж санана аа. Их царайлаг юм аа. Миний зүрх галзуу юм шиг л дэлсээд байсан.

Санцай: Дэмий юм ярихаа боль л доо.

Ю: Үнэн шүү. Хөөе. Дао Минси  ч гэсэн давгүй залуу харагдсан. Чиний хэлсэн шиг аймаар биш л байна лээ шд.

Санцай: Чи мэдэхгүй байна. Дүрээ хувиргасан годзилланууд гэж бод. Тэд нарт ойртох юм бол азгүйтнэ гэж мэд.

Эр: Өнөөдөр охины маань төрсөн өдөрт хүрэлцэн ирсэнд талархая. Та бүхэн энэ үдшийг гайхалтай өнгөрүүлнэ гэж найдаж байна. Наашаа...

Ю: Санцай. Тэнтан Жин үнэхээр хөөрхөн юм аа. Санцай.

Санцай: Аан? Тийм ээ. Жин эгч хөөрхөн байгаа биз.

Ю: Хөөх. Тэр хоёр үнэхээр сайхан харагдаж байна.

Санцай: Тийм ээ. Сайхан харагдаж байна. Хуа Зилейгийн харц, Жин эгч рүү харахдаа л ийм зөөлөн байдаг.

Эм: Дао Минси. Уулзалгүй удсан байна шүү. Яагаад над руу залгаагүй юм?

Дао: Би завгүй байгаа болохоор...

Эм: Аан...

Санцай: Баян айлын хүүхдүүд... аргагүй л хүүхэмсэг.

Дао:Яасан?

Санцай: Шиао Юу.

Ю: Аан?

Санцай: Хоёулаа нэг газар олж сууя.

Ю: Тэгье.

Санцай: Тэнд хүн цөөн байна. Тэнд суух уу?

Ю: Тэгье. Би Чинхөг дуудаад ирье. Чи очоод хүлээж бай.

Санцай: За.

Ю: За.

Мей: Тийм ээ. Танк юу/ thank you/.

Санцай: Энд юу хийж байгаа юм?

Мей: Тэнд баймааргүй санагдаад. Хүмүүсийн хуурамч царайг харсанаас, энд ганцаараа уусан нь дээр. Чи яасан?

Санцай: Би...

Мей: За за за. Хэлэх хэрэггүй. Юу уух вэ?

Санцай: Юу ч яах вэ.

Мей: Жин Тоник. Бармен. Жин тоник авъя.

Санцай: Баярлалаа. 

Мей: Төлөө.

Санцай: Хуа Зилей өнөөдөр их эелдэг харагдсан. Жин эгчийн төрсөн өдөр болохоор тэр байх. Дахиад авч болох уу?

Мей: Бармен аа. Жин тоник, бас водка авъя.

******************

Чин: Хөөе. Воки Токи-ийн Сара мөн байх аа?

Эм: Тийм ээ, мөн байна.

Чин: Надад гарын үсэгээ өгч болох уу?

Эм: Тэгье ээ, тэгье. Юу...

Чин: Би энийг чинь барьж байя.

Эм: За. Баярлалаа. 

Чин: Фион ирээгүй юм уу?

Эм: Өнөөдөр ажилтай болохоор ирээгүй ээ.

Чин: Худлаа яриад л. Та хоёр салчихсан юм уу?

Эм: Үгүй ээ.

Чин: Тэгээд яасан юм?

Ю: Сайн байна уу. сайн байна уу. Уучлаарай. Баярлалаа. баярлалаа.

Чин: Байж бай л даа. одоохон.

Ю: Явъя аа.

Чин: Баярлалаа.

Ю: Явъя л даа.

Чин: Хар даа, миний дэвтэр гарын үсэгээр дүүрчихлээ.

Ю: Одоо боль л доо. Ичмээр юм аа.

Чин: Хөөе. Тэнд бас байна...

Ю: Явъя аа.

Чин: Хүлээж бай л даа. Хөөе. Татахаа боль л доо.  Болоогүй байхад чинь.

Ю: Явъя аа.

Чин: Лижэн, чи ирээ юу?

Ли: Чинхө.

Чин: Хүлээгээрэй, би та хоёрыг танилцуулъя. Энэ Шиао Юу.

Ли: Сайн уу.

Ю: Сайн уу, сайн уу. Хөөрхөн юм аа. Би Санцайгийн ахлах сургуулийн найз нь. Намйг Шиао Юу гэдэг.

Ли: Сайн уу. Намайг Лижэн гэдэг. Санцай, хаана байгаа юм?

Ю: Усан сангийн тэнд байгаа.

Ли: Тэгвэл тэрэн дээр очих уу?

Дао: Чи яагаад энийг өмсчихсөн юм? Чамд миний бэлэг зохихгүй байна. Царай муут. Эндээс явсан чинь дээр шүү.

Чин: Чи зүгээр үү?

Ли: Уучлаарай. би явлаа.

Ю: Одоо яах вэ?

Чин: Очиж харъя.

****************

Санцай: Баярлалаа. Үнэнийг хэлэхэд...  миний бодлоор... би хэлэх гэж байсан юмаа мартчихлаа.

Мей:Чи согтчихож. Би чамаас асууя гэж бодож байсан юм. А Си та хоёр нэг нэгнээ харахаараа яагаад дандаа уурладаг юм?  Чамд сайн болсонд гайхах юм алга.

Санцай: Намайг тэрэнтэй харьцуулах хэрэггүй. Би тэрнээс өөр хүн  шүү.

Жин:Төрсөн өдрийн үдэшлэгт маань хүрэлцэн ирсэнд баярлалаа. Цагийг сайхан өнгөрүүлж байгаа гэж найдаж байна.

Бүгд: Төрсөн өдрийн мэнд хүргэе. Баяр хүргэе.

Жин: Та нартаа баярлалаа. Өнөөдөр би 24нас хүрч байна. Өнөөдөр та нарт зарлах юм байна. Тэнтан Жин, миний бие... ирэх сард Парис явах гэж байгаа. Ойрын ирээдүйд Тайванид эргэж ирэхгүй байхаар шийдсэн. Аав аа. Ээж ээ. Дураараа шийдсэнийг минь уучлаарай. Зүгээр л намайг хүнтэй гэрлэсэн гээд бодчих.

Эм: Жин, чи чинь юу яриад байна аа? Дөнгөж саяхан ирчихээд.

Жин: Ээж ээ. Би Парист очиж хуулийн сургуульд докторын зэрэг хамгаалахаар шийдсэн. Бас би үлдсэн амьдралаа хүнд хэцүү амьдралтай хүмүүст туслахад зориулна.

Эр: Дэмий  юм ярихаа боль. Чи миний ганц охин. Тэн компанийг чи удирдах ёстой.

Жин: Аав аа. Тэн компани таных болохоос, минийх биш. Би ирээдүйгээ өөрөө бүтээх болно. Тийм болохоор одооноос би Тэн компаний хүүхэлдэй биш. Сайхан даашинз, төгс зассан үс... миний хувьд чухал биш. Хойшид... би өөрөөрөө байх болно.

Санцай:Хуа Зилей.

Мей: Тэрнийг тоох хэрэггүй.

Санцай: Хуа Зилей одоо яах бол? Энэ янзаараа тэр хоёр дахиад уулзахгүй байх.

Эр: Манай компанитай хийх гэрээний талаар... та хэдэн аятайхан үг хэлээд өгч болох уу?

Дао: Би аавынхаа ажилд оролцдоггүй. Таны тавьсан гэрээний санал... намайг компаниа автал хүлээх байхдаа. Гэдээ 7-8жилийн дараа л болох байх даа. Тэр үед танай компани байх юм бол би бодож үзэж болох юм.

Эр: Баярлалаа.  /өөдгүй амьтан. Эх нь хээр алаг бол, унага нь шийр алаг гэж үнэн юм даа/

Дао: Наанаа юу хийж байгаа юм? Хүний яриа нууцаар сонсож байгаа юм уу?

Санцай: Хэн чиний яриаг нууцаар сонсох гэсэн юм. Би энүүгээр явж байсан юм... Хэлэх үгээ хэлчихвэл... Баян айлын хүүхэд өөр юм аа. Бусдыг дорд үзэж, их зан гаргаад л. Дургүй хүрмээр.

Дао:Их зантай гэнэ ээ. Том бизнес хийдэг болохоор аавтай уулзаж чадахгүй байгаа хүмүүс байнга надаас туслаач гэж гуйж ирдэг. Хүчтэй нь амьдардаг хорвоо. Үнэхээр чадахгүй бол том компанид залгиулах нь ширэнгийн хууль. Чам шиг ядуу айлын хүүхэд ойлгохгүй л дээ.

Санцай: Ийм уран цэцэн үгтэйг чинь одоо л мэдлээ. Түрүүний загвар өмсөгчидтэй ч бас ингэж ярьсан уу? Бас л ийм аргаар, худлаа ярьж толгойг нь эргүүлсэн үү?

Дао:Юу яриад байгаа юм? Тэд нар миний мөнгөний төлөө л тэгж байгаа юм. Дао Минси гэдэг нэрний төлөө, өөрсдийн хүслийг биелүүлэх гэж. Надад тийм эмэгтэй таалагдана гэж бодоо юу? Сайн сонс. Дэмий юм ярихаа боль.

Санцай: Уучлаарай. Гэхдээ... чи  ч гэсэн эртээд болсон явдалд уучлалт гуйх ёстой. Тэр өдөр яагаад тэгснийг чинь би мэдэхгүй. Гэхдээ уучлалт гуйх юм бол... би нохойд хазуулсан гэж бодоод бүгдийг нь мартъя.

Дао:Нохой? Би нохой юм уу?

Санцай: Хэлц үг шдээ. Хурдан уучлалт гуй.

Дао:Үгүй. Яасан гэж уучлалт гуйх юм?

Санцай: Чамаас болсон биз дээ. Уучлалт гуй.

Дао:Чамаас болсон шд.

Санцай: Би яасан юм? Хурдан уучлалт гуй.

Дао:Өөрийгөө хар даа. Тэнэг амьтан шиг. Чадахгүй байж яах гэж уусан юм?

Санцай: Чамд хамаагүй.

Дао:Хөөе. Арманигийн хослол шдээ. Цаашаа болооч...

******************

Ээж: Санцай, сэрээрэй. Санцай, босооч ээ.

Санцай: Ёоёо л доо.

Ээж: Ёоёо гэнэ шүү. Өвдөхөө мэдэж байна уу? Тэгж ухаанаа алдталаа ууж  байдаг. Насанд хүрээгүй юм байж.

Санцай: Ээж ээ. Толгой задрах гээд байхад.

Ээж: Миний охин. Өчигдөр яаж гэртээ ирсэнээ  санаж байна уу?

Санцай: Нээрэн тийм. Би Жин эгчийн төрсөн өдрийн үдэшлэгт очсон шд. Би яаж эргэж ирсэн билээ?

Ээж: Дао Минси залуу ноёнтон чамайг хүргэж ирсэн.

Санцай: Ээж ээ, наад царай чинь яачихсан юм бэ? Юу бодоод байгаа юм?

Ээж: Санцай. Ээжийн сайн охин ч мөн дөө. Хар даа. Ээжийнх нь гаргасан хүснэгт.

Санцай: Энэ юу юм?

Ээж: Ээжийнх нь гаргасанбор шувуу галт шувуу болох үйл явц. Энэ манай гэрт анх удаа ирсэн өдөр. Энэ чамайг анх удаа үнссэн өдөр. Энэ өнгөрсөн шөнө... Санцайг согтуу байхад нь гэрт хүргэж ирсэн өдөр. Гайхалтай.

Санцай: Энэ юу юм?

Ээж: Энэ нугасны муухай дэгдээхий. Чи байхгүй юу. Удахгүй хун болно. Манай Санцай... Сайн байна. Бүх юм төлөвлөгөөний дагуу явж байна. Ээжийнх нь мөрөөдөл удахгүй биелэх нь.

Санцай: Та Дао Минси бид хоёрыг...Би...

Ээж: Хөөе хөөе. Чи өчигдөр Дао Минсигийн хувцас руу бөөлжчихсөн байсан.

Санцай: Нээрэн тийм. Одоо л саналаа.

Дао: Хөөе. Наадах чинь Арманигийн хослол шдээ. Цаашаа болооч...

Ээж: Азаар залуу ноён Дао Минси уурлаагүй. Тэгээгүй бол чи балрах байсан юм. Ээжийнх нь мөрөөдөл ч гэсэн. За, хурдан бос. Эртхэн босоод хичээлдээ яв. Дао Минси залуу ноёнтой таарвал эелдэгээр уучлалт гуйгаарай. Ойлгосон уу? Хүснэгтэнд бичсэнээр бол дахиад хоёр удаагийн оролдлогын дараа бүтэх ёстой.

Санцай: Ээж ээ, толгой эргээд байна. Үглэхээ боль л доо.

Ээж: Хамаагүй ээ. Хурдан босоод хичээлдээ яв. Өглөөний цай ширээн дээр бэлдээд тавьчихсан. Идчихээд яваарай. Хөөрхөн хувцаслаарай.

Санцай: Сонины эхний нүүрэнд гарчихаж. Хуа Зилей юу хийж байгаа бол?

*******************

Лей: Яасан? Яагаад ингэж хараад байгаа юм?

Санцай: Яагаа ч үгүй. Чи зүгээр үү?

Лей: Зүгээр ээ. Би яав л гэж.

Санцай: Жин эгчийн гаргасан шийдвэр их гэнэтийн байсан уу? Тэрнийг зөв юм хийсэн гэж бодож байна уу?

Лей: Буруу юм биш ээ. Энэ тэрний гаргасан шийдвэр. Жин угаасаа л тийм байсан. Нэг л шийдсэн бол хэн ч юу ч гэж байсан шийдвэрээ яасан ч өөрчлөхгүй. Бага байхын л Жин өөрийнхөө хүссэнийг хийнэ гэж ярьдаг байсан. Тийм болохоор, энэ удаа зөв шийдвэр гаргасан гэж бодож байна.

Санцай: Гэхдээ та хоёр дахиад хэзээ ч уулзахгүй байж магадгүй шд. Тэрнийг үлдээмээргүй байна уу? Хоёулаа дахиад хүслээ хэлье. Би салют аваад ирье.

Лей: Хэрэггүй ээ. Жиний бодлыгхэн ч өөрчилж чадахгүй гэж би хэлсэн шд. Би ч гэсэн хүсээгүй зүйлийг нь хийлгэмээргүй байна.

Санцай: Тэгээд зүгээр л явуулчих юм уу? Жин эгч явчихвал... Лейгийн сэтгэл ч бас тэрэнтэй явах бол уу? Эсвэл цаг хугацаа, орон зай тэдний харилцааны төгсгөл болох бол уу? Лей бид хоёр яах бол? Би юу бодоод байна аа? Яаж ингэж чадаж байна аа? ... Жин эгч ээ.

Жин: Санцай. Нээрэн, өчигдөр үдэшлэгт маань ирсэнд баярлалаа. Гэнэтхэн тийм юм хэлж, уур амьсгал эвдсэн бол уучлаарай. Гэхдээ зугаатай байсан гэж найдаж байна. Би дүнгийн хүснэгтээ авах гэж ирсэн юм.

Санцай: Жин эгч ээ. Франц руу битгий яв. Энд ч гэсэн докторт сурч болно шд.

Жин: Санцай. Яасан бэ?

Санцай: Гуйж байна. Надад ингэж хэлэх эрх байхгүйг мэднэ ээ. Гэхдээ Хуа Зилейгийн төлөө... үлдчих л дээ. Битгий яв л даа. Өнгөрсөн хугацаанд би Хуа Зилейтэй дээвэр дээр уулзах гэж сургууль дээр ирдэг байсан. Гэхдээ тэрнийг танд хайртай гэдгийг би мэднэ. Таныг ингээд явчихвал... ямар и гуниглах бол... Таныг явчихаар Зилейгийн гуниглахыг хармааргүй байна. Тийм болохоор... Хуа Зилейгийн төлөө үлдчих л дээ.

Жин: Үнэндээ, чамд ямар байгааг би ойлгож байна. Гэхдээ тэгэх боломжгүй. Би аль хэдийн шийдчихсэн. Буцаах боломжгүй.

Санцай: Боломжгүй гэдгийг мэднэ ээ. Бас би тэнэг харагдаж байгаа байх.

Жин: Санцай.

Санцай: Гэхдээ... Жин эгч ээ. Үлдчих л дээ. Би өөр яах ёстойгоо мэдэхгүй байна. Саяд ганцхан боломж байсан ч хамаагүй би хичээх болно. Хуа Зилейгийн төлөө битгий яв л даа.

Жин: Санцай. Би шийдвэр гаргах гадаадад дэлгүүр хэсэхтэй адилхан гэж боддог. Таалагдсан юмаа худалдаж авахгүй, онгоцонд суугаад буцаад ирчихвэл, дахиад авах боломж гарахгүй. Хүмүүс “тэгдэг л байж, ингэдэг л байж” гэж байнга харамсдаг. Би тэгэхийг хүсэхгүй байна. Би харамсах дургүй. Би өөрийнхөө хүссэнээр амьдрахыг хүсдэг. Тэр зам бартаагүй байсан ч, шавар намагтай байсан ч, миний гаргасан шийдвэр. Би Тэн компаний Жин биш, эсвэл хэн нэгний Жин биш...  Тэнтан Жин байхыг хүсдэг. Тийм болохоор... Франц руу явах л болно. Энэ миний сонголт. Ойлгож байна уу?

Санцай: Жин эгч ээ. Уучлаарай. Би дэмий юм хийчихлээ.

Жин: Зүгээр ээ. Чамтай таарсан нь харин ч сайн боллоо. Ийм болохоор л чи Ф4-ийн А Сийг буулгаж авсан байх. Чи надад таалагддаг. Үнэн шүү. Баяртай.

Санцай: За. Тэрнийг хүндлэхгүй байх аргагүй. Тэрэнд эмэгтэй хүн бүрийн хүсдэг зүйл бүгд байгаа. Гэтэл өөрийнхөө хүссэнд хүрэхийн тулд бүгдийг нь орхиж байна. Хуа Зилей тэрэнд сайн байхаас ч аргагүй.

Лей:Юу хийгээд байгаа юм? Хэн чамайг ингэ гэсэн юм? Яах гэж тийм юм хэлж байгаа юм? Юу бодож байсан юм? Газар сөхөрч суугаад... Итгэж ч чадахгүй нь.

Санцай: Гэхдээ... гэхдээ чи их гунигтай байсан. Тэгээд ч... та хоёр дахиад хэзээ ч уулзахгүй бол...

Лей: Чамд хамаагүй.

Санцай: Хуа Зилей. Би...

Лей: Зайл. Хурдан зайл.

Жин: Лей. Нулимс чинь гараад тогтохгүй байвал гар дээрээ зогсож байгаарай. Тэгвэл нулимс чинь гарахгүй. Ойлгосон уу?

*****************

Ши: Олоогүй л байна уу? Юу ч гэсэн үргэлжлүүлээд хайж байгаарай. За, баярлалаа.

Мей: Утсаа салгачихаж.

Ши: Олж чадаагүй л байна.

Санцай: Гаргаж өгөхөөр ирэхгүй юм байх даа?

Дао: Яасан?

Чин:Юу хийж байгаа юм?

Дао: Жинд өгөх бэлэг.

Чин: Сонирхолтой л юм. Дотор нь юу байгаа юм?

Дао:Хармаар байна уу?

Чин: Харъя л даа. Болох юм уу?

Дао: За яах вэ. Хурдан хараарай. Болгоомжтой. Би арай гэж боосон юм.

Чин: Энийг барьж бай. Дао Минси, чамд өөр хийх юм алга уу? Жин эгчид ийм юм өгч байгаа юм уу?

Санцай: Ийм тэнэг байх гэж. Хуа Зилей тэрэн шиг ичих нүүргүй байсан бол хамаагүй дээр байх байсан байх даа.

Дао: Хөөе. Юу бодож байгаа юм?

Санцай: Дао Минси. Чи хүнд сайн болж үзсэн үү?

Дао: Сайн болж уу? Юу гэсэн үг вэ?

Санцай: Хүнд сайн болно гэдэг өөрийнхөө сэтгэлийг нууж, тэр хүнийг чөлөөлөхийг хэлдэг юм бол уу гэж бодож байна. Тэр хүнд хүссэнээ хийх боломж олгож, өөрийгөө золиослохыг хэлдэг байх. Цаг хугацаа өнгөрсний дараа бага багаар мартагдсаар хайр сэтгэлээ мартдаг байх.

Дао:Тэнэг гэдэг нь. Тийм юм гэж хаа байсан юм. Тэгвэл сайн болох ямар хэрэг байгаа юм. тэр хүн чинь маргааш үхчихвэл яах юм? Тэгвэл харамсахгүй юу? Би байсан бол яасан ч явуулахгүй. Хөөе. Ингэхэд яагаад гэнэтхэн ийм юм асуугаад байгаа юм?

Санцай: Тэнэг хүнээс ийм ухаантай үг гарч байдаг. Хуа Зилей бид хоёрын олохгүй байсан хариултыг хэлчихлээ. Миний бодлоор... чи тэнэг биш юм байна.

Дао: Одоо л мэдэж байгаа юм уу.

Эм: Франс Эйр компаний Парис хүрэх 284-р нислэгийн зорчигчид онгоцондоо сууна уу.

Мей: Уучлаарай, Лейг олж чадсангүй. Биеэ бодоорой.

Жин:За. Та нар ч гэсэн.

Дао: Жин. Энийг чамд.

Чин: Жин эгч ээ, болгоомжт...

Дао: Зүгээр ээ.

Жин: Энэ дотор юу байгааг мэдэхгүй ч, би нандигнаж явна аа.

Ши: Холбоотой байгаарай.

Жин: За.

Санцай: Жин эгч ээ.

Жин: Лейтэй уулзвал мэнд дамжуулаарай. Би явлаа.

Санцай: Дэгжин хувцаснаасаа татгалзсан Жин эгчийг Парисийн гудамжаар жинсэн өмд, футболкатай аз жаргатай алхаж байгаагаар төсөөлж байна. Гэхдээ л хамгийн дэгжин гуталтай байх байх.

Дао: Лей ирээгүй гэхээр итгэж өгөхгүй юм.

Ши: Явъя.

Мей: Лей.

Ши: Юу хийгээд байгаа юм? Жин явчихлаа шд.

Мей: Чи хэзээ ирсэн юм?

Лей: Цагийн өмнө.

Мей: Цагийн өмнө өө?

Дао: Жинийг харсан уу?

Лей: Баганы араас.

Мей: Баганы араас уу?

Дао: Багана...

Санцай: Яагаад нуугдаж байгаа юм? Хулчгар амьтан шиг нуугдаад. Жин эгчид үнэхээр сайн юм бол араас нь яваач. Та нар хүмүүсийн анхааралд байж, дутагдах гачигдах юмгүй байсаар байгаад.. үнэнтэй нүүр тулах ч зориг байхгүй. Жин эгч өөрийнхөө ирээдүйн төлөө ийм зоригтой алхам хийж байхад... эр хүн шиг байж чадахгүй юу?

Лей: Би дараагийн онгоцоор Парис явна.

Мей: Тийм ээ. Ашгүй, шийдчихсэн үү? Хурдан яв. Очоод өөрийн болго.

Лей: Санцай. Чи надад таалагддаг. Чи надаас илүү тэсвэр хатуужилтай. Чи надад хүлээж суугаад юу ч бүтэхгүй, хүссэн зүйлийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй гэдгийг ойлгуулсан. Баярлалаа. Үнэхээр баярлалаа.

Ши: Хайрын эрэлд. Романтик сонсогдож байна. Амжилт. Сайн яваарай.

Чин: Хуа Зилей, баяртай.

6-р анги төгсөв.

Back to episodes Go home