Meteor garden-5
Үргэлжлэх хугацаа: 41мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Чин: эр, Чинхө Санцайгийн дунд сургуулийн найз
Гарчиг: Солирын орд. 5-р анги
Чин:Санцай. Санцай, хаалгаа нээ л дээ.
Санцай: Яасан бэ? Би унтмаар байна.
Чин:Чи зүгээр үү?
Санцай: Зүгээр ээ. Би сэрээд чам дээр очъё.
Чин:За.
Санцай: Жин эгч үнсгэлжингийн мөрөөдлийг биелүүлж өгсөн болохоор... дашинзыг нь буцааж өгөөд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй.
Чин:Хөөе. Дао Минси. Санцайг дээрэлхэх хэрэггүй шүү. Хоёулаа үзчихье. Энд үзчихье. Хэн нь амьсгала удаан түгжиж чадахаа үзье. Зөвшөөрч байна уу? Бэлэн үү? Гурав гэхээр үсэрнэ шүү. Нэг.
Дао: Жаал аа, хурдан үсэр.
*******************
Жин: Урам чинь хугарсан биз дээ?
Лей: Яасан гэж? Санцай энд байхгүй болохоор.
Жин: Тэр чамд тийм чухал юм уу? Чи тэрэнд сайн биз дээ? Дао Минситэй тэрнээс болж муудалцаж байхад чинь надад тэгж санагдсан. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн атаархаж байна. Чи ганцхан минийх байхаа больсон. Тэрэнтэй бүжиглэж байхыг чинь хараад бас л тийм бодол төрсөн.
Лей:Тэгж бодож байгаа бол яая гэх вэ. Чи юу хэлэх гээ вэ? “Та хоёр сайхан тохирно” гэж хэлэх гээ юу?
Жин:Лей. Яагаад инээгээд байгаа юм?
Лей:Чи хэзээ ч хэлэхийг хүсч байгаагаа хэлдэггүй. Чи уулзсан болгондоо эелдэг, найрсаг ханддаг. Бас үргэлж чинээлэг баян айлын охины хувиар биеэ зөв авч явдаг. Гэхдээ чамаас болж шархалсан хүний шархыг хэзээ ч тоодоггүй.
Жин:Лей, би чамайг гомдоохыг хүсээгүй.
Лей:Надаар тоглохоо боль. Чи намайг Санцайд сайн гэсэн. Чамд хэлчихье. Миний сайн хүн... чи.
Санцай: Хөдөлж ч чадахгүй нь. Гэнэтхэн бүх бие маань сулбайчихлаа. Хөлөг онгоц шиг хүнд санагдаж байна.
***************
Чин: Санцай. Санцай.
Дао:Санцай гэнэ шүү.
Чин:Уснаас гарчихаа юу?
Дао:Ус руу ороод гурван секундын дараа ухаан алдчихаад. Сэлж ч чаддаггүй юм байж.
Чин:Болохгүй ээ. Дахиад үзье. Дахиад үзье.
Дао:Галзуу амьтан. Би явж юм идлээ.
Чин:Дао Минси. Хүлээж бай, Дао Минси. Дао Минси, дахиад нэг үзчихье л дээ. Би ялагдахгүй ч юм билүү. Гар барилдаан хийе. Тэг л дээ.
Дао: Би юм идмээр байна гээд байна. Яадаргаатай амьтан.
Чин:За за. би ч гэсэн өлсөж байна.
Дао:Дарснаас өөр юм алга.
Чин:Идэх юм байхгүй юм байх даа? Гал тогоонд байгаа байх.
Дао:Гал тогоо. Хөөе. Гал тогоо. Хөөе. Яахаараа юу ч байдаггүй байна аа?
Чин:Тогоочийг нь дуудаад хоол хийлгэ л дээ.
Дао:Хэрэггүй ээ. Өөрөө нэг юм хийх гээд үзье.
Чин:Тийм ээ. Явж загас барья. Би загас барьж чадна.
Дао:Хөлөг онгоцон дээрээс загас барих юм уу? Тэнэг.
Чин:Тэгвэл завиар бууж болно шд.
Дао:Хөөе. Давгүй санаа байна. Тэгвэл тэгье.
Чин:Яасан бэ?
Дао:Чи бас чиний сайхан санаа.
Чин:Гал тогоонд шал түлж болохгүй гэж мэдээгүй шд.
Дао: Ёоёо. Хатгачихлаа.
Чин:Юундаа хашгичсан юм бэ? Хатгаа л биз. Санцай ч чамаас илүү зоригтой шүү.
Дао:Сайн мэддэг хүн шиг ярьж байх шив.
Чин:Мэдэлгүй яах юм. Бид хоёр бага сургуулиас дунд сургууль хүртэл хамт сурсан. Тэр хэнд ч дээрэлхүүлэх хүн биш. Дунд сургуульд байхад манай ангийнхныг дээрэлхсэн том ангийн охиныг зодчихсон. Тэгсэн чинь тэр нь гаднаас хүн хөлслөөд Санцайг аймаар зодсон. Тэгсэн ч гэсэн ганц ч дусал нулимс унагаагүй. Дунд сургуульд байхадтийм л байсан.
Дао:Тэрнийг дээрэлхсэн охин хаана байгаа вэ?
Чин:Тэрийг би яаж мэдэх юм. Санцай хүчтэй бас сэргэлэн охин. Бас их тусархаг. Тийм болохоор олон хүн тэрэнтэй найзлахыг хүсдэг.Үдийн завсрлагаар намайг сүү ууж чаддаггүй байхад тэр гэдэс нь өвдсөн ч гэсэн миний өмөөс уучихдаг байсан. Тийм болохоор би тэрний хувьд их чухал хүн.
Дао: Тэднийх ядуу болохоор л сүүг чинь уудаг байсан биз.
Чин: Үгүй ээ. Чи андуурч байна. Тэр их эелдэг, сайхан сэтгэлтэй.
Дао:Чи Санцайд сайн юм уу?
Чин: Үгүй ээ.
Дао:Харамсалтай л юм. Тэр надад сайн болчихсон.
Чин: Худлаа яриад л.
Дао:Худлаа яриагүй ээ. Үдэшлэг дээр яасныг нь хараа биз дээ? Гүйж ирээд, намайг чанга тэвэрч байгаад үнссэн. Тэрний зөөлөн уруул...
Чин: Худалч.
Дао:Над руу мөс шидээд байхдаа яадаг юм.
Чин: Худалч. Дао Минси худалч.
Дао:Зогс. Зогсооч. Хөөе. Зогс гэж байна...
*******************
Санцай:Битгий хүр. Намайг тавь. Тавиач. Намайг тавь.
Лей: Тэрнийг тавь.
Эр: Хуа Зилей.
Лей: Тэрнийг тавь гэж байна.
Санцай: Чамайг хараасанд уучлаарай. Би зүгээр л...
Лей: Зүгээр ээ. Надад бусдын хэрэг хамаагүй. Уйлмаар байвал гар дээрээ зогс. Тэгвэл нүднээс нулимс гардаггүй гэсэн. Ойлгосон уу?
Санцай: Гоё юм аа.
Лей: Намайг Санцайд сайн гэсэн үү? Чамд хэлчихье. Миний сайн хүн бол чи...
Дао:Хөөе. Зогс. Хөөе.
Чин: Санцай.
Дао:Зогс гэж байна шүү.
Чин: Туслаарай. Санцай. Санцай. Дай Минси, хөөгөөд байна.
Санцай: Дао Минси яагаад хөөгөөд байгаа юм?
Чин:Бид хоёр зөндөө загас барьсан. Тэгсэн чинь тэр...
Дао: Тэр юу гэж?
Санцай: Одоо болно оо. Та хоёр яагаад загас барьсан юм?
Чин:Бид хоёр өлсөөд. Тэгсэн чинь тогооч нараар хоол хийлгэхгүй гээд байхаар нь л.
Санцай: Дао Минси. Заваан амьтан. Дахиад л үнссэн тухай бодож байна уу?
Дао: Хэнийг заваан гээд байгаа юм?
Санцай: Харин ч сайн хэрэг боллоо. Ийм шөнө ганцаараа байвал бүр ч хэцүү байх. Дао Минси миний амьдралд дайрч орж ирсэн ч, нэг л өөр мэдрэмж төрж байна.
Чин:Өвдөж байна шдээ.
Санцай: Тэрнийг тавиач.
Чин:Үс үс.
Санцай: Тавь гэж байна шүү. Тэнэг амьтад, юу хийгээд байгаа юм бэ? Ноцолдохоо боль.
Дао: Гал түлэхгүйгээр загас идэх арга оллоо.
****************
Жин: Яасан бэ? Лей?
Лей: Чи яагаад тоохгүй байгаа юм?
Жин: Лей. Тоохгүй биш, харин ч би баяртай байна. Энэ би чиний хувьд чухал гэдгийг баталж байна. Би Лейг эр хүн гэдгийг мартчихаж.
Лей: Үгүй ээ. Энэ миний хүссэн зүйл биш.
Жин: Санаа битгий зов. Зарим зүйл өөрөө болдог юм.
Лей: Үгүй ээ. Ингэх хэрэггүй.
Дао: Жин. Та хоёр хамт байсан юм уу? Ирж юм ид. Хөөе Шимен, босоорой. Мей Зуо босоод ир ээ, ирж юм ид. Чианхуй, босоорой. Бос бос.
Ши:Өү май гаад /Oh my god/.
Дао: Хурдан ирээд ид.
Мей: Юу хийгээд байгаа юм бэ?
Дао: Хурдан хүрээд ир. Миний хийсэн сашими идээд үз.
Чин: Загасыг нь би барьсан шүү.
Мей: Сашими? Бурхан минь. Өөр хийх юм олдохгүй байна уу?
Ши: Ийм болохоор л зандан эрчүүдэд дургүй байдаг юм.
Л: Дао Минси зандан юм уу?
Дао: Тэгээд юу гэж. Би хайргүй хүнтэй нэг оронд орохгүй. Та нарт ямар ч хамаагүй. Хөөе. Сандалнуудаа аваад ир.
Чин: За.
Мей: за за.
Ши: За.
Л: Сандал аваад ирье.
Чин: Бүгд цугларсан болохоор би таавар таалгая.
Ч: Ямар таавар юм?
Чин: Тааврын нэр нь... үнсэлт.
Ч: Үнсэлт?
Чин: Хариулт нь газрын нэр.
Ч: Газар аа?
Мей: Үнсэлтийн тухай юм уу?
Чин: Тэгэлгүй дээ.
Дао:Болгоомжтой л байгаарай.
Чин:Хариултыг нь мэдэж байгаа юм уу?
Дао: Мэдэхгүй.
Чин: Тэгвэл хариултыг нь хэллээ шүү. Хариулт нь Жижи... Инээдтэй байгаа биз дээ? Хүмүүс үнсэлцэхээр ж ж ж гэж дуугардаг биз дээ. Инээдтэй биш байна уу?
Мей: Инээж байгаа хүн алга. За, миний ээлж.
Л: За, хэл хэл.
Мей: Энэ юу вэ?
Ч: Наймаалж.
Мей: Аалз толин дээр суниаж байгаа юм. Инээдтэй байгаа биз дээ? П
Ч: Тийм байна.
Эм: Инээдтэй юм.
Дао: Энэнээс аваад идээрэй. Шинэ барьсан загас шүү.
Л:Дао Минси, чи өөрөө хийсэн юм уу?
Дао: Тийм. Амсаад үз.
Ч: Чамайг загас барьж чаддаг гэж мэдээгүй юм байна.
Л: Харин тийм.
Лей:Юу идэж байгаа юм? Би идэж болох уу?
Санцай: Тэг ээ. Би аваад ирье.
Лей:Хэрэггүй ээ. Чинийхээс идчихье.
Санцай: Жин эгч яасан?
Лей:Мэдэхгүй ээ. Унтчихсан байх.
Санцай: Саад болсонд уучлаарай. Тэнэг. Би юу яриад байна аа?
Лей:Сонсчихсо юм уу?
Санцай: Би... сонсъё гэж бодоогүй лдээ. Зүгээр л тэр үед өнгөрч яваад... яриаг чинь... чинь сонсчихсон. Васабигаа идчихсэн чинь нулимс гараад байна. Намайг хувиа бодсон, ядаргаатай амьтангээд үзэн ядаж байгаа байх. Гэхдээ... намайг үзэн ядах хэрэггүй. Би л ганцаараа сайн гэжбоддог байсан байх.
Лей:Чамайг үзэн яддаг байсан бол би тэр өдөр аврахгүй байсан.
*****************
Даа: Сайн соруулаарай. Унтраа. Унтраа унтраа. Хурдан. Залуу ноёнтон, та өнөөдөр яасан эрт босоо вэ?
Дао:Өглөө эрт босох сайн.
Даа: Тэгвэл залуу ноёнтон, өглөөний цайгаа өрөөндөө уух уу? Эсвэл...
Дао:Энд аваад ир. Энд...
Даа: Залуу ноёнтон, би одоохон аваад ирье. Залуу ноёнтон, энэ таны дуртай өглөөний цай. Залуу ноёнтон, өглөөний цай таалагдаж байна уу?
Дао:Давгүй ээ. Давгүй.
Даа:Залуу ноёнтон, хэлэх юм байна. Сүүлийн үед таны сэтгэл санаа сайхан байх шиг. Залуу ноёнтон, уучлаарай дэмий юм асуучихлаа.
Дао:Сайн байна. Чи угаасаа л яриа шд.
Даа: Залуу ноёнтон, та хэтрүүлж байна.
******************
Санцай: Хичээлдээ явмааргүй санагдаад байх чинь.
Чин: Санцай.
Санцай: Чинхө. Өглөөний мэнд. Ээж усан онгоцоор аялуулсанд баярлалаа гэж хэлээрэй гэсэн.
Чин: Тоох хэрэггүй ээ. Сонирхолтой, сайхан аялал болсон. Язгууртнууд, энгийн иргэд хамт сууж сашими идээд л. Сайхан байгаагүй гэж үү? Одоо бид хоёрыг хэн ч дээрэлхэж чадахгүй.
Санцай: Юу болоод байна аа? Хурдан явъя. Хурдан явъя.
Чин: Хамт сашими идээд найзууд болчихоогүй юм уу?
Санцай: Уруу царайлахаа боль оо. Бууж өгч болохгүй. Хурдан биеийн тамирын хувцасаа сольж өмс. Муу өөдгүй амьтад. Миний пүүз дахиад алга болчихож. Гурав дахь нь шүү.
Чин:Бууж өгч болохгүй, итгэл найдвараа битгий алд гээд байсан чинь яалаа.
Санцай: Гэхдээ л мөнгөөр худалдаж авдаг шд. 299долларын үнэтэй пүүз.
Дао: Хямдхан Санцай. Энийг хайж байна уу?
Санцай: Миний гутал. Хичээл эхлэв үү, үгүй юу намайг дээрэлхэж байх шив. Тэнэг амьтан.
Чин: Санцай, хүлээгээрэй. Санцай.
Санцай: Замаас холд.
Чин: Санцай. Хүлээж бай л даа.
Дао: Хөөе. Яаж уурлахыг нь харав уу?
Ши: Энийг харуулах гэж өглөө эрт бид нарыг дуудсан юм уу?
Дао:Хөөе. Би энэ суут санааг шөнөжин бодож байж олсон юм.
Ши: Суут санаа биш, харин ч тэнэг санаа байна.
Дао: Суут биш гэж үү?
Мей: Хайраа илэрхийлэх хачин арга байна.
Дао: Лей яасан?
Мей: Тэрэнтэй муудчихсан биз дээ.
Дао: Бид нар Ф4 биз дээ. Нэг нь байхгүй бол дутчихна шд.
********************
Лей:Намайг хайж байна уу? Яасан? Мангас харсан биш дээ.
Санцай: Ингэж айх гэж.
Лей:Мэлэрч зогсож байгаад цочиж байгаа юмшд. Юу харсан юм? Энд суумаар байна уу?
Санцай: Намайг татаад өгөөч? Тат л даа. Баярлалаа. Хөөх. Энд суугаад харахаар их гоё харагддаг юм байна. Юу ч ярихгүй байсан ч Ху Зи Лейтэй хамт нартай, зөөлөн салхитай өдөр ингэж суух сайхан байна.
Дао: Хөөе. Лей хаана байна? Лейг харсан уу?
Эр: Юу... дээвэр рүү явж байх шиг байсан.
Дао: Дээвэр үү?
Эр: Уучлаарай. уучлаарай.
Дао:Юундаа уучлалт гуйсан юм?
Санцай: Чамтай дахиад энд таарахгүй байх гэж бодож байлаа. Намайг үзэн ядаж байга гэж бодсон юм. Тийм болохоор сэтгэл амарчихлаа.
Лей:Сүртэй юм болоогүй шд.
Санцай: Би үнэнээсээ хэлж байна. Зарим энгийн зүйлс чухал байдгийг чи мэдэхгүй байх.
***********************
Мей: Бүгдийг нь хийгээд дуусчихсан.
Дао:Хөөе. Санцай, Хуа Зилей хоёр байнга дээвэр дээр уулздагийг та нар мэдэж байсан уу?
Ши: Үнэн юм уу? Лей Санцайд тусалснаас хойш юм бол уу?
Мей: Үгүй байлгүй дээ.
Л: Тийм ээ. Санцай Хуа Зилейд сайн. Тэр хоёр дээвэр дээр байнга уулздаг.
Ч: Тийм ээ. Тэр хоёр их дотно байдаг. Энд миний хийсэн бичлэгнүүд байгаа.Үзмээр байна уу?
Санцай: Намайг хувиа бодсон, ядаргаатай амьтан гээд үзэн ядаж байгаа байх. Гэхдээ... намайг үзэн ядах хэрэггүй.
Л: Хуа Зилей, Дао Минси хоёрыг араар нь тавихыг бид нар зөвшөөрөхгүй.
Ч: Яг үнэн. Ичдэггүй амьтан. Чамайг үнсчихээд... Хөөе. Наадах чинь миний камер...
Л:Санцайгийн энэ үйлдлийг тэвчиж чадалгүй, бид хоёр Хуа Зилейг Жин эгчид хайртай гэж хэлсэн. Гэтэл тэрнийг алдсаныхаа дараа Санцай чамайг эргүүлж эхэлсэн. Тэрнийг яасан ч уучилж болохгүй. Тийм биз дээ?
Дао:Надад битгий хүр.
Ч: Хөөе...
Ши: Эмэгтэй хүнийг яаж байгаа юм. Юунд уурласан юм бэ? Лей Жинд хичнээн сайн гэдгийг мэдсээр байж. Санцайд яасан ч сайн болохгүй. Чи чинь яачихаад байгаа юм? Тэрэнд жинхнээсээ сайн болчихоогүй биз дээ? Явж кофе ууя.
Дао:Гараа ав. Гараа ав гэж байна.
Ши: Дахиад л нөгөө харц байна. Гурван жилийн өмнө хүн алах дөхөхөд харц нь ийм байсан.
********************
Санцай: Удахгүй зун болох нь. Чамтай анх хавар болж байхад энд таарсанаа санаж байна.
Лей:Тийм үү?
Мессеж: Өнөө орой хамт студид очиж зураг авахуулъя. Хүлээж байя. Жин.
Лей: Би явах болчихлоо.
Санцай: За. Энэ юу юм?
Лей:Жиний төрсөн өдрийн урилга. Чамайг урьж байна лээ. Чи очих уу? Жин асуучихаарай гэж байсан.
Санцай: Очино оо. Энд юу хийж байгаа юм? Хүн айлгачих юм. Энэ залуу яачихсан юм бол оо. Харц нь нэг л хачин байна. Би гэртээ харилаа.
Дао:Явж болохгүй. Тэнэг амьтан. Надаар тоглоно гэнэ ээ? Чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ.
Санцай: Юу яриад байгаа юм бэ? Намайг тавь. Тэгэхгүй бол уурлана шүү.
Дао:Чамаас өөрөөс чинь л болсон.
Санцай: Би яасан гэж?
Дао:Чи өөрөө мэдэж байгаа.
Санцай: Намайг тавь.
Дао:Намайг хуурна гэнэ ээ.
Санцай: Их ууртай, догшин харагдаж байна. Намайг тавь. Амь авраарай. Цаашаа яв. Битгий ойрт... Туслаарай. Туслаарай. Туслаарай. Туслаарай. Надад битгий ойрт... Үгүй ээ. Дао Минси. Боль л доо. Битгий... Дао Минси. Битгий ингэ л дээ...
Дао:Битгий уйл... Битгий уйл. Би дахид тэгэхгүй ээ.
*****************
Санцай: Аав аа, ээж ээ би ирлээ.
Ээж: Ирчихсэн үү?
Санцай: Тийм ээ.
Ээж: Ирж хоолоо ид.
Санцай: За.
Ээж: Чи чинь юу өмсчихөө вэ? Хэний хувцас юм?
Санцай: Гадаа хүйтэн байхаар нь найзаасаа түр авсан юм.
Ээж: Аан. Хурдан ирж хоолоо ид.
Санцай: За.
*****************
Санцай: Ингэхэд юу болсон юм болоо? Яагаад? Яачихсан юм бол? Өглөө л инээгээд явж байсан чинь. Юу бодож байгааг нь ойлгох арга алга.
Дао: Чамаас өөрөөс чинь л болсон.
Санцай: Би яасан гэж?
Дао: Чи өөрөө мэдэж байгаа.
Санцай: Намайг тавь.
Дао: Намайг хуурна гэнэ ээ.
Санцай: Тэррнийг ийм хүчтэй гэж бодоогүй юм байна... Цаашаа яв. Битгий ойрт. Үгүй ээ, боль л доо. Дао Минси. Битгий ингэ л дээ.
Дао: Би юу хийчихэв ээ?
Санцай: Дао Минси өөр хүн шиг болчихсон байсан. Тэрний ийм байхыг анх удаа л харж байна. Яагаад тийм болчихсон юм болоо?
***************
Бичиг: Санцайг дээрэлхэхийг хориглоно. Дао Минси.
Бүгд: Энэ одоо юу вэ? Юу болоод байна аа? Харин тийм ээ. Мэдэх юм алга аа. Хэн ийм юм бичдэг байна аа? Хэн наасан юм бол? Мэдэхгүй ээ... Ямар учиртай юм болоо?
Ли: Чи Тэнтан Жиний төрсөн өдрийн урилга авсан уу?
Санцай: Авсан. Чи ч гэсэн аваа юу?
Ли: Тийм. Жин эгчийн төрсөн өдөр гоё болох байх даа. Би анх удаа л тийм үдэшлэгт очих гэж байна. Гэхдээ юу өмсөхөө сайн мэдэхгүй л байна. Хугацаа нь ойртох тусам би сандраад байна.
Санцай: Яагаад?
Ли: Би энэ сургуульд тэтгэлэгээр орсон. Тийм болохоор үдэшлэгт юу өмсөж очих ёстойг мэдэхгүй л байна. Хичнээн ядуу ч гэсэн заримдаа би өөрчлөгдөхийг хүсдэг. Заримдаа үнэнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй үе байх юм.
******************
Санцай: Хөөх. Ямар гоё даашинз вэ. Дао Минси. Муу өөдгүй амьтан. Тийм юм хийчихээд. Бэлэг өгөөд л. Даашинз авч өгөхөөр уучилна гэж бодоо юу. Намайг доромжилж байх шив. Чиний бэлэг надад хэрэггүй. Буцааж өгсөн ч тэр ямар өмсөх биш. Лиженд өгчихье. Тэрэнд даашинз хэрэгтэй.
******************
Ю: Тоглоод байгаа юм уу? Үнэхээр тэгсэн юм уу? Зөндөө айсан уу?
Санцай: Тийм. Өөр хүнд битгий хэлээрэй. Би чамаас өөр хүнд хэлээгүй.
Ю: Гэхдээ, Дао Минси яагаад гэнэтхэн тэгж уурласан юм бол? Бас яагаад бэлэг өгсөн юм бол? Уучлалт гуйж байгаа юм бол уу? Тэр их хачин юм аа.
Санцай: Харин тийм ээ. Би ч гэсэн яагаад байгааг нь ойлгохгүй байна. Тэр өдөр уг нь инээгээд сайхан ааштай байсан юм. Гэнэтхэн... цаашаа. Битгий ойрт. Надад битгий ойрт... Үгүй ээ. Дао Минси. Боль л доо. Дао Минси. Битгий ингэ л дээ...
Ю: Юу болсон юм? Дао Минси чамайг яасан гэж?
Санцай: Аан? Юу ч биш ээ. Яагаад гэнэтхэн уурласныг нь ойлгохгүй л байна.
Ю: Нээрэн үү?
Санцай: Нээрээ. Бас бэлэг өгснөөс хойш би тэрэнтэй таараагүй.Сургууль дээр дахиж ирээгүй байх. Шиао Юу. Хоёулаа үдэшлэгт цуг явъя тэгэх үү?
Ю: Инвитейшн. Урилга. Хэнийх юм? Тэнтан Жиний үдэшлэгийн урилга уу?
Санцай: Тийм. Үнэнийг хэлэхэд би явмааргүй л байна. Гэхдээ надад их сайн байдаг болохоор би татгалзмааргүй байна. Хамт явъя л даа, тэгэх үү? Чинхө, Лижэн хоёр ч гэсэн очино.
Ю: Чинхө гэж хэн юм?
Санцай: Би чамд хэлээгүй билүү?
Ю: Үгүй.
Санцай: Бага сургуулиасаа хамт сурдаг байсан хүүхэд. Сайхан сэтгэлтэй, хөөрхөн ааштай хүүхэд. Одоо бас Индэд сурч байгаа. Та хоёр сайн ойлголцох байх. Хамт явчих л даа, тэгэх үү? Тэг л дээ?
Ю: За за. Гэхдээ, юу өмсөх вэ? Чи даашинзаа Лижэнд өгчихсөн биз дээ?
Санцай: Харин би ч бас юу өмсөхөө мэдэхгүй байна.
Ээж: Хөөе. Шиао Юу, эгч нь жимс зүсээд ирлээ.
Ю: Баярлалаа.
Ээж: Наадах чинь юу билээ? Юу нуугаад байгаа юм?
Санцай: Ээж ээ, юу ч биш ээ. Төрсөн өдрийн ил захидал.
Ээж: Төрсөн өдрийн урилга аа? Ил захидал байсан бол хаппи бөртдей гэж бичсэн байх ёстой. Энэ дээр инвитейшн гээд биччихсэн байна. Инвитейшн гэдэг чинь Англиар урилга гэсэн үг. Дао Минси урьсан юм уу?
Санцай: Үгүй ээ. Биш ээ.
Ээж: Алив ээ, би хараадахъя. Хараадахъя. Та хоёрыг ингэнэ гэж төсөөлөөгүй... Тэнтан Жин? Тэнтан Жин? Энэ чинь арай Тэн компаний... нөгөө гангийн үйлдвэрээс авахуулаад биохимийн үйлдвэр гээд найман том үйлдвэртэй, бас бүх салбарт хувьцаа эзэмшдэг компани мөн байх аа?
Ю: Хөөх. Эгч ээ, та ямар сайн мэддэг юм бэ. Биржийн мэргэжилтэн шиг л ярьж байна.
Ээж: Тийм болохоор л миний хэлэхийг сайн сонсож байх хэрэгтэй шүү. Ийм үдэшлэгт очих хэрэгтэй. Миний охин эргэлзэх хэрэггүй.
Санцай: Ээж ээ.
Ээж:Ийм үдэшлэгт баян эрчүүд зөндөө очино. Дао Минси байг гэхэд Си Даомин очино. Тэнд очоод баян эрчүүдийг бүгдийг нь уургалаад ав.
Санцай: Ээж ээ, одоо болно оо.
Ю: Гэхдээ Санцайд үдэшлэгт өмсөх хувцас байдаггүй.
Санцай: Хэлж болохгүй ээ.
Ээж: Зөөлөн. Шиао Юу. Сайн охин. Энэнээс болоод санаа зовоод байгаа юм уу? Энэ жижигхэн асуудлыг би дор нь шийдчихнэ. Хорин жилийн өмнө ээж нь Шинжугийн Гунван мисс болж байсан юм.
Ю: Хөөх. Нээрэн үү? Мундаг юм аа.
Санцай: Мундаг гэнэ шүү. Ээж бид хоёрыг Гунван бөөрөнхий мах шиг болгох гэж байхад. Үгүй ээ, тэгэхгүй. Та хоёрыг гялалзсан, үзэгслэнтэй хатагтай болгоод өгнө өө.
5-р анги төгсөв.
Back to episodes Go home