“The Kid Who Only Hit Homers”

                                     “The Kid Who Only Hit Homers”

Дүрүүдэд:

Эр:    Ба, Ко, У, Жо, Гр,

Эм:   Хө, Ээж, Эм….

Эр:    Та бүгд драмад дуртай юу? Үүнээс илүү зүйл гэж юу байх билээ. Одоо бүх зүйл Сил Кодмаерын нуруун дээр хүрлээ. Тэрнийг олон ч хүн дараагийн Бамбино болно гэж таамаглаж байгаа билээ. Баазууд дээр 2 7 дугаартай тамирчид аль хэдийн байраа эзэлсэн байна. Өө бас эсрэг тамирчин. Бүтэн улирал энэ тоглолтоос л шалтгаална. Кодмейер бүтэн улирлын турш маш сайн байсан, гэхдээ тэр ийм эгзэгтэй мөчид багаа аварч чадах болов уу? Харвүүд бэлдээд шидлээ.

Ко:     Сайн уу, намайг III-р Сильвестер Кодмейер гэдэг. Бас би бэйсболд үнэхээр дуртай. Ганц асуудал нь би бэйсбол тоглохдоо тийм ч сайн биш байлаа. Гэхдээ дараа нь болсон зүйл бүхнийг өөрчилсөн юм.

Ба:     Сайхан цохьлоо. Гэхдээ толгойгоо татсан хэвээрээ л байна, сайн байна.

Хө:     Чи бараг л чадлаа Сил.

У:       Тиймээ Сил.

Дэ:     Энэ жил ч чи миний байрыг булаах нь дээ.

Ба:     Битгий өөрийгөө дорд үз ээ, найз минь. Улирал дөнгөж л эхэлж байна.

Ко:     Тийм ээ, аав аа би 200 хан ярд ч зохиж чадахгүй байгаа дахиад нэг улирал.

Ба:     Чи жил хамаагүй дээр байх болно. Чи харна аа.

Дэ:     Хөөе дасгалжуулагч аа, ээж намайг танд эргэлттэй бөмбөг шидэхийг заагаад өг гэж хэлээрэй гэсэн.

Ба:     Ээлж чинь болохоор би зааж өгнө өө, Тэдди.

Дэ:     Тэгээд миний ээлж хэзээ болох юм?

Ба:     Удахгүй ээ, чи торонд хүртэл бөмбөг цохьсон уу?

Дэ:     Үгүй ээ, ээж автомат машинтай бэлтгэл хийвэл техникгүй болчихно гэсэн.

Хүү:   Алив ээ, Тэдди одоо чи.

Эм:    Алив ээ, Тэдди. Мод хагалж байгаа юм шиг саваад өг.

Ко:     Та намайг битгий тэгээрэй гэсэн шдээ.

Ба:     Тийм ээ, гэхдээ Тэдди сонсдоггүй нь сайн хэрэг шүү.

Эм:    Энэ ахлах сургуулийн баг үнэхээр урагшгүй юм аа. Эр хүн шиг шид л дээ, Бритни.

Тэ:     Ээж! Та битгий оролц л доо.

Эм:    Тэддид Хупэрт тоглох 2 хон улирал үлдсэн. Би энэ хугацааг дэмий үрэхийг зөвшөөрөхгүй.

Ба:     Тэр нь юу гэж байгаа юм?

Эм:    Лигт түрүүл. Үгүй бол би Вайсман захиралтай тусдаа ярилцах болно шүү.

Ко:     Та манай ааваас илүү бэйсбол мэднэ гэж үү? Аав 3 жил мэргэжлийн лигт тоглосон.

Эм:    Тийм ээ, хэзээ ч хүүхдүүдийн лигээсээ гарж байгаагүй.

Хө:     Та бэйсболын талаар юу мэдэх юм бэ? Та тамирын заал ажиллуулдаг.

Эм:    Тэр чинь тамирын заал биш. SobelCycle бол заалны дугуйн спортын студи. Маш амжилттай шүү, Учир нь Собелынхон бол ялагчид. Кодмейерынхнаас ялгаатай л даа. Холд!

Ба:     За за, хүүхдүүд ээ, бэлтгэлдээ буцаад орцгооё.

Ха:     Тийм ээ, алив эхэлцгээе. Алив ээ, залуус аа.

Мими студио толилуулж байна. Карлос Гонзалезын бүтээл. Мэтт Кристоферын Зөвхөн Хом Ран цохьдог жаал зохиолоос сэдэвлэн бүтээв.

У:       Залуус аа бид энэ намар юу хийнэ гээч? Бэйсбол тоглоно оо, алив цохиоч. Солерынхныг битгий тоо доо. Зүгээр л онгирч байгаа юм.

Хө:     Тэр аавыг чинь халуулах гэж оролдохгүй дээ. Хэрвээ тэр тэгвэл бүгдээрээ бизнесыг нь муулна. Тэндхийн дугуйны суудлаас нэг хүн Эбола авсан гэж сонссон.

Ха:     Тийм байх ч магадлалтай шүү.

У:       Хөгшөөн бид Собелсайклсыг бойкотлох гэж байна.

Ха:     Бойкот оо? Бид тэнд байж ч үзээгүй юм байж бойкот хийж чадахгүй.

У:       Бид тэгэхгүй ээ, энийг тэр л шийднэ.

Ко:     Залуус аа, би багаа ялахад нэмэр болж чадахгүй юм бол тэгээд ямар хэрэг байх юм бэ?

Хө:     Санаа зоволтгүй дээ, Сил бид учрыг нь олно доо. Бид лигт түрүүлж чадна.

У:       Тийм ээ, мэдээж. Бас энэ хотдог намайг иднэ.

Хө:     Сонсооч, гол нь хөгжилдөх шүү дээ. Яг л дасгалжуулагчийн хэлсэн шиг.

Ха:     Хэрвээ чи тоглолт болгон дээр шидвэл бид ялах байх, гэхдээ гар чинь тасарч унана. Эсвэл хамгийн сайн хүүхдүүд нь тогловол, гэхдээ дасгалжуулагч бүгдийг нь тоглуулдаг. Тийм ээ, бид ялахгүй.

Жо:    Рэдбөрдсын Бейсболын улирлын урьдчилсан танилцуулгад тавтай морил. Намайг Жош Хуберман гэдэг харин надтай хамт манай нийгмийн ухааны ангийн найз  Беки Слоан байна.

Бэ:     Жош бид хоёр бэлтгэл дээр болж буй бүхнийг шууд дамжуулах болно. Гэхдээ хэрвээ чи үзэж байгаа бол аль хэдийн мэдсэн байх аа. Чи юу хийгээд байна аа?

Жо:    Би дамжуулалтаа эхлүүлэхээ мартчихжээ. За за одоо шууд яваад эхэллээ, зүгээр л үргэлжлүүл.

Бэ:     Бөрдс 3-9 гэсэн амжилтаар 5-р байранд жагсаж өнгөрсөн улирлыг тун тааруухан дуусгасан. Энэ жил илүү дээр байна гэж найдья.

Жо:    Хэрвээ тэд найдвараа авч үлдэе гэж бодвол цохигч Тэд Собелын нуруун дээр хүнд ачаа ирэх нь ойлгомжтой. Харин бааз дээр Хупер Алли МакКаанд найдаж зогсоно.

Бэ:     Тэрнийг шидэхгүй байгаа үед нь болгоомжлоорой. Байдал үнэхээр хэцүүднэ шүү.

Жо:    Харин Грег Аш бөмбөгийг барихаар байраа эзэлсэн байна. Рэдбөрдсийн хамгийн шилдэг баригч. Хамгийн сонирхолтой хумстай Хупер.

Ха:     Хөөе Аш миний эргэлттэй бөмбөгийг хар даа, цохих ямар ч боломжгүй.

Хө:     Тэгье л дээ. Тийм ээ, наадхыг чинь хэн ч цохихгүй. Сил хаана байна? Тэр хэзээ ч бэлтгэлээсээ хоцордоггүй.

Ха:     Би тэрэн лүү зөндөө бичсээн. Хариу байгаагүй.

Хө:     Хачин юм даа.

Эр:    Дасгалжуулагч аа, Сил хаана байна?

Ба:     Би ч тэрийг чинь мэдмээр л байна.

Ээж:  Силестер Хосэ байз.

Ба:     Чи бэлтгэлээ тасалчхаад тоглолтонд оролцоно гэж бодож болохгүй.

Ко:     Мэдэж байна аа, аав аа. Би больлоо. Уучлаарай.

Ээж:  Болих гэнэ ээ? Чи юу яриад байгаа юм?

Ба:     Сил чи бэйсболд үнэхээр дуртай шүү дээ. Юу болсон юм?

Ко:     Одоо тийм байхаа больсоон. Би өөр юм хийхээр шийдсэн аав аа.

Ээж:  Ямар өөр юм хийнэ гэж?

Ко:     Код бичих. Бүгд л код бичиж сурах хэрэгтэй шүү дээ, тийм ээ?

Ба:     Код бичих ээ?

Ко:     Код бичих ээ?................Би хэзээ ч сайжрахгүй юм байна…….Би үхчихсэн үү?

Эр:    Би эмч биш л дээ, гэхдээ минийхээр үгүй л байна. Чамайг бэйсболоо орхиж байгаа гэж дууллаа.Яагаад Сил? Чи энэ спортод дэндүү хайртай шүү дээ.

Ко:     Та хэн бэ?

Эр:    Зүгээр л бэйсболд хайртай чамд туслахыг хүссэн найз чинь. Тийшээ очоод оролдоод үз дээ. Алив ээ, наад цохиураа саваад өг.

Ко:     За хөлдөө мөрний хэмжээний цайтай, толгойгоо өргөнө. Цохиураа 45 градусаар өргөөд тохойгоо нугална.

Эр:    Чи хэтэрхий их бодож байна, өөртөө итгэ. Зүгээр л бяцхан хуруугаараа цохиураа атгаад мэдрэмжээрээ цохих гээд үз. Хаан шиг бай.

Ко:     Хөөх.

Эр:    Хэлээгүй юу жаал аа. Дахиад үз дээ.

______________________________________

Ко:     Сайн уу аав аа.

Ба:     Сайн уу найз минь. Чамайг больсон л гэж бодсон.

Ко:     Би өөрийгөө болино гэж найдаж байсан юм аа.

Ба:     Сил чи өнөөдөр больё гээд маргааш нь буцаад ирж болохгүй. Энэ багт ямраар нөлөөлөхийг чи бодох хэрэгтэй. Багийнхнаа.

Ко:     Аав аа.

Хө:     Багш юу гэсэн юм? Багш аа, Силыг багтаа буцаад авч болох уу?

Ха:     Алив ээ дасгалжуулагч аа, гуйж байна.

У:       Тийм ээ, тэр бидэнд хэрэгтэй. Нөгөө бид тэрнийг хүсч байна.

Да:     За бүгд цуглараарай. Тэгэхээр Сил эргээд багтаа нэгдэхээр шийдсэн. Гэхдээ би санал хураасан нь шударга болно гэж бодож байна. Бритни.

Эм:    За хүүхдүүд ээ. Сил Кодмаярыг Рэдбөрдсд үлдэхийг зөвшөөрч байгаа нь гараа өргөөрэй. Эсэргүүцэж байгаа нь?

Хө:     Грег зөвшөөрсөн дээр нь гараа өргөчихсөн шдээ.

Гр:     Гэхдээ бид Тэд энэ хэдийг үгүй дээр гараа өргөнө гэж бодоогүй.

Эм:    Тэр хамаагүй ээ, зөвшөөрсөн 9 эсэргүүцсэн 3.

Ба:     За за, буцаад хүрээд ирцгээ.

Эр:    Гайхалтай ингээд улирал эхэллээ дээ.

Хө:     Гадна талбай ард чинь байна шдээ.

Гр:     Тэгээд? Кодфиш гараад ирсэн байна, тэр Лэброноос ч илүү бөмбөг залдаг. Тэр амьдралдаа хэзээ ч талбайн гадна гартал цохиж байгаагүй.

Хө:     Чи ч өөдгүй амьтан юм даа.

Ба:     Хөөх!

Хө:     Сүүлийн бэлтгэл дээр Сил ганц ч цохиж чадаагүй. Гэтэл гэнэтхэн л тэр Аарон Жадж болчихлоо.

Ха:     Магадгүй тэр зүгээр л азтай байсан байх.

Эм:    Сая Сил цохьсон уу? Тэрнийг дахиад цохиж чадна гэж бодож байна уу?

Ба:     Юу болоод байгааг мэдэхгүй л дээ, гэхдээ бид олж мэдэх байх аа.

Хө:     Үнэхээр хөгжилтэй байх нь дээ.

У:       Хүлээгээрэй түрүүнийх юу байсан бэ?

Ко:     Өө зүгээр л би бөмбөг над руу ирэхийг хараад ццохиж чадна гэдгээ мэдэрсэн.

Хө:     Би тэгвэл чам шиг мэдэрмээр байна.

Ха:     Хэрвээ миний тооцоолол зөв бол чи дахиад Хом Ран цохьтол чамд дахиад 24 жил дутуу байна.

Хө:     Хөгшөөн чи ямар гутранги юм бэ?

Гр:     Хөөе, Турдмейер, тоглолтон дээр тэгж цахдах эсэхийг чинь харья л даа.

Хө:     Хэн нэгэн атаархсан бололтой.

Бүгд: Сайн уу Тед.

Гр:     Хатагтай нар аа. Тоглолтон дээр уулзацгаая.

Ха:     Дараа уулзъя Сил.

Ко:     Баяртай.

Хө:     Баяртай. Дараа уулзая

Эр:    3 дах цохилт, гадаа.

Жо:    Грег цохилтын оролдлогоо хийлээ. Одоо цохигчдын байр солигдож байна.

Хө:     Чи чадна аа, Сил.

У:       Алив ээ, Сил.

Жо:    Сил Кодмаяр өнөөдрийн эхний цохилтоо гүйцэтгэх гэж байна.

Бэ:     Силын замналынхаа туршид амжилттай гүйцэтгэсэн цохилтын тоо нь 187, тийм ч сайн биш.

Эр:    Эхний цохилт.

Ба:     Тайвшир Сил, чи юу хийхээ мэднэ.

Хө:     Алив ээ, Сил чи чадна аа.

Эр:    2 дах цохилт.

Хө:     Зүгээр дээ Сил.

Эр:    Ойртоорой, тэр чадахгүй ээ, тэр чадахгүй.

Эр2:  Цаг.

Эм:    Бурхан минь, яадаг азгүй амьтан бэ.

У:       Алли, Сил яагаад Собелын зүг рүү хазайгаад байгаа юм бэ?

Хө:     Мэдэх юм алга аа.

Ко:     Хаан шиг бай.

Эр:    Энэ цохилтоо барих хэрэгтэй шүү жаал аа. Бааз руугаа гүйх хэрэгтэй шүү.

Жо:    Сил Кодмаярын мангас шиг тоглолтын ачаар Рэдбөрдс улирлын анхны  тоглолтоо 4-3 аар авлаа.

Бэ:     Ямар гайхалтай тоглолт вэ? Хүүпэрийн 3 шидэлтийг 3ууланг нь цохиж чадлаа.

Жо:    Одоо бидэн дээр тоглолтын гол баатар маань ирээд байна аа. Тэгэхээр өнгөрсөн жил чи багтаа тийм ч нэмэртэй тоглогч байж чадаагүй. Чи энгийн шидэлтийг ч цохиж чаддаггүй байсан шүү дээ. Чамд юу тохиолдоо вэ?

Ко:     Би зүээр л өөртөө итгэж эхэлсэн байх.

Бэ:     Боль доо Сил, энэ зүгээр нэг хандлагаас илүү зүйл байж таарна. Чиний нууц юу вэ?

Ко:     Би…би мэдэхгүй…

Эм:    Тэр яаж ингэж цохиод сурчихав? Ийм гэнэтхэн шүү. Тэр лав булхайцаж байгаа байх. Бас тэр үнэхээр эвгүй, байнга л над руу хардаг.

Гр:     Та тэрнийг цохиурандаа юм хийсэн гэж бодож байна уу?

Эм:    Магадгүй ээ, эсвэл өөр юм байгаа байх.

_____________________________

Ко:     Би удахгүй ирнэ ээ.

Эр:    Хөөе жаал аа, өнөөдөр сайн тоглосон шүү.

Ко:     Баярлалаа.

Эр:    Би чамайг сурвалжлагчидтай ярилцаж байхыг харсан.

Ко:     Жош, Бэки хоёр сурвалжлагч биш шдээ.

Эр:    Гэхдээ санаарай өөртөө итгэлтэй байх сайн, гэхдээ өөртөө хэт бардвал…Ямартай ч чи өнөөдөр үнэхээр сайн байлаа.

Ко:     Баярлалаа бас би таны хэлснээр даруухан байсан.

Эр:    Үнэхээр сайн байна шүү, жаал аа.

_____________________________

Хө:     хачин юм аа.

У:       Юу? Царай чинь уу?

Хө:     Ха Ха Ха үнэхээр инээдтэй байна. Хөөе тэрийг хар даа, Сил хэнтэй яриад байна аа?

Ха:     Тэр яагаад байна аа?

У:       Галзуурчихсан юм уу?

Ха:     Энэ галзуу биш ээ, зүгээр л хачин байна.

Хө:     Чи сая гадаа хэнтэй яриад байсан бэ?

Ко:     нөгөө талбай дээр байсан хүн, тэр надад сайн зөвлөгөө өгдөг юм. Яасан бэ? Тэр түрүүн тоглолтон дээр байсан шдээ, тэрэнтэй л ярьж байсан юм. Сонин өмдтэй том залуу.

Ха:     Гэхдээ тэнд хэн ч байгаагүй.

Ко:     Мэдээж байсан, та нар надад итгэхгүй байгаа юм уу?

Ха:     Ха, тэр явчихсан юм байна л даа.

Хө:     Чи зүгээр үү, Сил?

Ко:     Тэгэлгүй яахав дээ, би бүр шатаж байна. Залуус аа, бүх юм зүгээр дээ, надад итгэ.

У:       Өнөөдөр янзтай Хом Ранууд байсан шүү, хөгшөөн.

Ко:     Баярлалаа.

___________________________

Ха:     Хамгийн эхний цохилтыг Жимми. 2 дах цохилт Алли. 3 дах нь Грег. Хамгийн сүүлийнх нь Сил.

У:       Манайхаан, Сил 4-т цохих юм уу?

Хө:     Янзтай.

Гр:     Хөөе тэр чинь миний цохилт.

Эм:    Юу? Чи хүүдээ давуу тал олгож байна.

Эм2:  Тайвширч үз хатагтай Собел. Дасгалжуулагч бид 2 хамтдаа шийдвэр гаргасан.

Эм:    Та нар зүгээр л атаархаж байна. Учир нь Тэдди Силээс хамаагүй илүү.

Эм2:  Бид зүгээр л одоо хамгийн сайн байгааг нь цохиулах гэж байна.

Эм:    Тэдди үргэлж хамгийн сүүлийн цохилтыг хийдэг байсан. Тэр бол Тедди бейсбол.

Ба:     Бид дарааллаа энэ хэвээр нь л хадгална за юу?

Эм:    Одоо наадах чинь надад хангалттай.

Ба:     За за, шоу дууслаа халаалтандаа.

Ко:     Сайн тоглоорой тэдди бэйсбол.

Гр:     Би чамайг болгоод өгнө шүү Турдмейер.

Эр:    Тэрнийг зүгээр орхи оо, Тэдди.

Гр:     Энэ дуусаагүй шүү.

___________________________

Эм:    Вайсман захирал аа. Би чамайг харсан шүү.

Эр:    Би хэнийг ч халахгүй гэж хэлсэн.

Эм:    Вайсман захирал аа.

Жо:    4 дэх цохилт.

Бэ:     Грег баазаа эзэллээ.

Эм:    Алив болж байна.

Эр:    Сил чиний ээлж.

Жо:    Сил Коддмейер цохих бүс рүү алхаж байна.

Бэ:     Тэр дахин нэг удаа паркыг доргиох болов уу?

Жо:    Тийм л гэж найдаж байна. Кодмейер цохихдоо бэлдэж байна. Тэр Хом Ран хийлээ.

Ба:     Чи яаж ингээд байна аа?

Жо:    Та надад үргэлж өөртөө итгэ гэж хэлдэг байсан шүү дээ.

Ба:     Гэхдээ ганц шөнийн дотор ийм болдоггүй л юм даа.

Жо:    Тэгдэг ч байж магадгүй ээ.

Эр:    4 дэх бөмбөг, баазаа хараарай.

Бэ:     Рэдбөрдс тоглолтыг өөрсдийн талд эргүүлж байна. Алли МакКаан өнөөдөр нэг л хуучин шигээ харагдахгүй байх чинь.

Жо:    ийм юм байлгүй яахав. Энэ хүүхдүүд робот биш шүү дээ.

Бэ:     Хүнд тайлбар өгсөнд баярлалаа, Жош.

Жо:    Хэзээд бэлэн Бэкс.

Хө:     Чиний бөмбөг шүү Силс. 

Эм:    Эхлээд тэр жаал Грегийн байрлалыг хулгайлсан одоо бидний бөмбөгийг хулгайлж байна. Чи энийгээ унагачих шиг боллоо.

Ба:     За за, залуус аа, болж байна болж байна.

________________________________

Хүү:   Ээжийг чинь тэгсэн гэдэгт итгэж чадахгүй нь ээ,

Эм:    Кодмаяр тэр бөмбөгийг барьж чадаагүйд чи итгэж байна уу? Тэрнээс болоод л бид хожигдчихлоо. 

Гр:     Намайг тайван орхи.

Эм:    Би яасан юм?

Гр:     Би таныг миний тоглолтууд дээр ирээсэй гэж хүсэхгүй байна, за юу?

Эм:    Тедди. Бид чинь нэг баг.

Гр:     Ээж ээ. Алив ээ манайхаан хаалгаа нээ л дээ, би биш ээж байсан шдээ.

Бүгд: Сайн уу Тед. Баяртай Тед.

Гр:     Хүлээж байгаарай ээж ээ.

________________________________

Хө:     Би авдгаа авья.

Эр:    Ойлголоо.

Хө:     Зүгээр л хэлж байна гэхдээ хэн ч тоглох болгондоо Хом Ран цохьдоггүй юм. Тийм юм байх боломжгүй.

Ко:     Тийм ээ, гэхдээ чи өөрийнхөө нүдээр харсан биз дээ.

Хө:     Юм харсан гэснээс чи энд байхгүй хүмүүсийг харсан хэвээрээ юу?

Ко:     Чи намайг галзуу гэж бодоо юу?

Хө:     Чамайг галзуу гээгүй л дээ, гэхдээ…

Эр:    Аллигийн манго хан боргоцойтой шэйк.

Ко:     Чи үнэнийг мэдмээр байна уу?

Хө:     Тийм ээ, ингэж нэг.

Ко:     Энэ бүгд намайг 51-р бүсд очсоноос хойш эхэлсэн юм.

Хө:     Сил би тоглоогүй байна. Чи хөгийн амьтан.

Ко:     Чи надаас сайн байсан тэгээд одоо тийм биш болсондоо атаархаж байна. Хөөе би гүзээлзгэнэ гадилтай смүүти авч болох уу?

Эр:    Тэгэлгүй яахав Сил.

Ко:     Баярлалаа.

Эр:    За бүгдээрээ сонсоорой. Сил Кодмаяр энд байна. Одооноос эхлээд гүзээлзгэнэ гадилтай смүүтиг Кодмаяр гэж нэрлэнэ ээ.

Эр2:  Манай залууд идэх юм өгөөч, би дааж байгаа юм.

Ко:     Зүсэм пицца авья. Баярлалаа.

Эр2:  Тэрнээс ч илүү, 30 инчийн пицца авья.

Эр:    30 инч ойлголоо.

Эм:    Би чамтай зургаа авахуулмаар байна Сил.

___________________________

Ко:     Идээрэй залуус аа, миний шүтэн бишрэгчид хуваалаа гэж уурлахгүй ээ.

Ха:     За за, үгүй дээ баярлалаа. Би явлаа.

Хө:     Бид 2.

У:       Бид 3. Фенүүдтэйгээ цагийг сайхан өнгөрүүлээрэй.

Ко:     За яахав, би л их иднэ биз.

___________________________

Ко:     Сайн уу.

Эр:    Би мангас бүтээчхээгүй л гэж найдья. Том данхар толгойтой мангас.

Ко:     Би данхар толгойгүй. Бүгд л надад өөртөө итгэх итгэл хэрэгтэй гэсэн, гэтэл одоо итгэлтэй болохоор бүгд л буруу харчих юм.

Эр:    Өөртөө итгэлтэй байх, онгироо тахиа шиг байх 2-ын хооронд том зөрүү байдаг юм. Хэн ч спортоосоо илүү биш.

Ко:     Таныг надаас юу хүсээд байгааг чинь ойлгохгүй байна, надаас бүгд юу хүсээд байгааг ч ойлгохгүй байна.

___________________________

Ко:     Та хэн бэ? Цохиураа 45 хэмийн налуутай бариад тохойгоо нугална. Бейсбол, 7-14. Энэ чинь Бэйб Рут байна.

Эр:    Тийм ээ, би.

Ко:     Энэ чинь ямар ч утгагүй юм.

Эр:    Ямар ч утгагүй юм олон бий. Бэйсболд үнэхээр хайртай  жаал болихоор шийдэх ч юм уу. Энэ тэгээд утга учиртай гэж үү?

Ко:     Ийм юм болох учиргүй та чинь нас барчихсан.

Эр:    Тэр чинь бас л нэг ямар ч утгагүй зүйл, гэтэл бид энд байна шүү дээ.

Ко:     Үгүй ээ, та энд байхгүй, та энд байхгүй та энд байхгүй.

__________________________

Хө:     Бидний тоглолт 5 хүртэл эхлэхгүй юм уу?

У:       Тэд эхлээд талбайг Пайроманиа Клубийнхэнд ашиглуулж байгаа.

Ха:     Тэр чинь пуужингийн загварын клуб ухаантан минь. Жил бүр уламжлал болгон зохиодог өдөрлөг.

У:       Ямар ялгаа байна аа?

Хө:     Хэдүүлээ тоглолт болтол юу хийнэ ээ?

Ха:     Даалгавраа.

___________________

Хүү:   Хөөе Кодмаяр чи өнөөдөр хэдэн Хам Ран цохих гэж байна даа?

Ко:     Би….

Хө:     Та нар Силийг яг яачихсан гэж бодож байна?

Ха:     Мэдэхгүй ээ. Гэхдээ би хуучин сйлийг санаж байна.

У:       Хүү минь тэр чинь баатар. Жаахан баярлахыг нь зөвшөөр за юу. За за тэр үнэхээр өөдгүй зан гаргасан.

Бүгд: Сайн уу Сил.

У:       Охидууд.

Бүгд: Баяртай Тед.

Эм:    За за бид бэлэн боллоо. Одоо нэг пуужин нөгөөдөө юу гэдэг билээ? Алив явж хөөрцгөөе. Нисээрэй, нисээрэй, нисээрэй.

Эм2:  Би чамайг барьсан даа, Кодмаяр.

Ко:     Тийм гэж үү?

Эм2:  Би чамайг мэхлэгч гэдгийг мэднэ. Бас залилагч.

Ко:     Тийм гэж үү?

Эм2:  Чи яаж ингээд байгаа юм? Стеройд уу? Аав чинь чамд өгөө юу?

Ко:     Үгүй ээ аав хэзээ ч тийм юм хийхгүй.

Эм2:  Тэгвэл хэн юм? Үнэнээ хэл. Би Вайсман захирлаар чамаас цусны шинжилгээ авхуулаад…

Ко:     Тэг л дээ надад хамаагүй. Үнэн гэвэл би бэйсболдоо муу.

Жо:    Улаан шувууд баруудын эсрэг тоглох тоглолт шуугиан тарьж байна. Гэхдээ хүн болгоны асууж байгаа нэг асуулт нь Сил Кодмаяр хаана байна вэ?

Эм:    Урагшаа Теди бэйсбол. Кодмаяр хэнд хэрэгтэй юм?

Бэ:     Тэд Собелийн цохилт улаан шувуудад нэг оноо авчирлаа. Гэхдээ ингэхэд хэтэрхий оройтсон биш гэж үү?

Эр:    Эхний цохилт.

Эм:    Алив ээ Жимми алив.

Эр:    2 дахь цохилт.

Ба:     Толгойгоо дээшлүүл, чи чадна аа.

Эр:    3 дахь цохилт оролдлого дууслаа.

Жо:    Ингээд ч Жиммигийн оролдлого дууслаа.

Ба:     За улаан шувууд аа сайн тоглолоо. Бүгдээрээ жагсаад гар бариарай. Алив.

________________________

Ко:     Би зүгээр л тогломооргүй санагдсан юм.

Ба:     Чамайг Хамилтон ч гэсэн тогломооргүй байна гэж найдаж байна. Учир нь чамайг сэлгээ рүү шилжүүлсэн. Баг хамгийн түрүүнд.

Ко:     Би мэднэ ээ.

Ба:     Чамайг багийнхнаасаа бүгдээс нь уучлалт гуйгаасай гэж хүсэж байна. Учир нь чи тэдний урмыг хугалсан.

Ко:     Дээр нь та намайг бөмбөгөнд гүйгч болгосон нь дээр байх. 

Ба:     Юу гээч сайхан санаа байна. Чи бөмбөгөнд гүйгч.

Ко:     Болж байна.

Ба:     Болж байна.

Ээж:  Сайхан амраарай хонгор минь. Тэр багийнхныхаа урмыг хугалаа юу эсвэл чиний юу?

Ба:     Аль аль нь.

Ээж:  Силд ямар нэг юм болоод байгаа нь илт байна.

Ба:     Тэр авьяасаа олж нээсэн. Үүнийг нь дагаад хариуцлага ирж байгаа.

Ээж:  Чамд уу? Хонгор минь наадах чинь хүүхдэд хэтэрхий хүнд ачаа байна.

Эр:    Чи харцаа бөмбөгнөөсөө салгасан бололтой жаал аа. 

Ко:     Таныг миний төлөө хийсэн бүхэнд чинь баярлаж байна. Гэхдээ тэрийгээ та буцаасан нь дээр байх.

Эр:    Юу буцаах гэж?

Ко:     Намайг бейсболд үнэхээр сайн болгосон тэр зүйлээ, Ядаж л би чадваргүй байхдаа өөрөөрөө байсан юм.

Эр:    Чи одоо бөмбөгийг хашаанаас гартал цохьсон нь чи өөрөө.

Ко:     Та чинь юу яриад байгаа юм бэ?

Эр:    Би чамд өөртөө итгэх итгэлээ олоход чинь л тусалсан.

Хө:     Сайн уу? Тэр одоо ч байсаар байна уу? Сил чи надад итгэж болно оо. Зүгээр дээ. Сонсооч олон хом ран цохиж байгаа чинь сайн хэрэг, Гэхдээ чи найзуудаа алдаж байна шүү дээ. Юу гээч чи муу байхдаа надад илүү таалагддаг байсан юм.

Ко:     Алли хүлээ.

Ээж:  Хоёулаа хэзээнээс Силийг өрөөндөө охин авчрахыг зөвшөөрдөг болсон юм?

Ба:     Зүгээр л Алли шүү дээ. Тэд найзууд.

Хө:     Зүгээр дээ, Сил.

Ко:     Би галзуурч байгаа юм байх даа. Энд бодитоор байхгүй хүмүүсийг би яаж хараад байгаа юм бэ?

Хө:     Магадгүй тэр жинхэнээсээ энд байгаад бусад нь харахгүй байгаа байх.

Ко:     Тэгэхээр Бэйб Рутын сүнс жинхэнээсээ намайг дасгалжуулж байна гэсэн үг үү?

Хө:     Яах вэ ойлгож болохоор л юм.

Ко:     Тэгвэл би галзуурчхаагүйдээ баяртай л байна. Та нарт муухай хандсанд минь уучлаарай.

Хө:     Зүгээр дээ бид дасчихсан. Чи юу хийж байгаа юм? Боль доо, Сил. Ийм эвгүй болгох хэрэггүй.

Ко:     Уучлаарай.

Хө:     Явалгүй болохгүй. Маргааш уулзъя. Бөмбөгөнд гүйгч минь.

2:       Сайхан амраарай.

______________________

Эр:    Гайхалтай. III-р Сильвестер Коддмейер өөрийн гайхалтай амжилтыг цохиур атгах бүртээ үргэлжлүүлсээр байна. Баруудад харамсалтайгаар хожигдсоныхоо дараачаас улаан шувууд зогсоогдошгүй байгаа билээ. Гэхдээ Коддмейер Жайнтстай тоглох аваргын төлөөх цувралд тэр ид шидээ авчирч чадах болов уу? Энийг бид хараад хүлээх л үлдэж байх шиг байна даа.

Эр2:  Сайн уу, Сил мөн үү?

Ко:     Цагаан баавгай.

Эр2:  Сайн уу залуу минь, би чамайг хом ран цохихдоо үнэхээр сайн гэж сонссон.

Ко:     Тийм л байх.

Эр2:  Өөрийн авьяастаа битгий ич ээ. Битгий нуу бахарх. Надад чамд өгөх юм байна. Чи яагаад гэр бүлтэйгээ ээжүүдийн өдрөөр Сити Филдэд ирж бэлтгэлд оролцож болохгүй гэж? Хэрвээ тэгэх юм бол чи ганц надтай биш багийн бусад гишүүдтэй ч хамтдаа бэлтгэлд оролцох боломжтой.

Ко:     Үнэхээр гайхалтай.

Эр2:  Манай арын албаны ажилчид өнөө оройдоо багтаад аав ээжтэй чинь ярьчих байх. Улирлыг ийм гайхалтай өнгөрөөж байгаад чинь баяр хүргэе. Хэзээ нэгэн цагт чи яг л бидэн шигээ том лигт тоглох байх аа. Цаашдаа тасралтгүй сайжирсаар байгаарай. Урагшаа Метс.

Ко:     За баярлалаа Пете. Баяртай.

Эр2:. Чамтай удахгүй холбогдоно оо. Баяртай.

_______________________

Эм:    Хэдэн 7 хоногийн өмнө 8 дугаар ангийн бяцхан тамирчин Сил Кодмаяр Улирлын турш Хоум Ран цохиж шуугиан тариад байсан билээ. Тэр бидний хэнийх нь ч өмнө нь хэзээ ч харж байгаагүй нэгэн улирлыг дуусгахад ганцхан тоглолт үлдээд байна. Тэр цохиураа далайх болгондоо Хом Ран цохиж байгаа.

Ээж:  Метс Тэрнийг урьсанд үнэхээр итгэж чадахгүй нь ээ.

Ба:     Үнэхээр солиотой юм аа. Би зүгээр л жаахан хөгжилдөхийг хүссэн. Одоо биднийг хар л даа.

Ээж:  Магадгүй би зүгээр л баярлах ёстой байх. Чи хүүгээ тэнд хүргэх гэж үнэхээр их хичээсэн шүү дээ

_______________________

Ко:     Аав аа, ээж ээ, та 2 надад итгэхгүй дээ. Дөнгөж сая над руу Пете Алонсо өөрөө залгасан.Метс биднийг Нью Йоркод ээжүүдийн өдөрт зориулсан бэлтгэлд ирээсэй гэж хүсэж байна. Бид явж болох уу?

Ээж:  Үнэхээр гайхалтай санал байна хонгор минь. Гэхдээ тэр чинь аваргын төлөөх тоглолттой өдөр шүү дээ.

Ко:     Тийм л дээ. Би тоглолтоо хаямааргүй байна. Гэхдээ…Энэ чинь Метс шүү дээ. Та ойлгох ёстой.

Ба:     Энэ чиний л шийдвэр Сил.

Ко:     Би найзууддаа хэлэх хэрэгтэй.

_________________________

Ко:     Залуус аа.

Хө:     Сил. Лейквудын өгзөг өшиглөнө гэхээс тэсэж чадахгүй нь ээ.

Ко:     Та нар надгүйгээр явах болох юм шиг байна.

Хө:     Чи чинь юу яриад байгаа юм бэ?

Ко:     Петер Алонсо Намайг ням гарагт Нью Йоркт урьсан.

У:       Үгүй байлгүй дээ.

Хө:     Чи явах гэж байгаа юм уу?

Ко:     Питер Алонсо, Метс. Боль доо залуус аа. Энэ бол амьдралд ганц л тохиох боломж.

Ха:     Чиний боломж. Бид аварга болж чадна шүү дээ. Гэхдээ чамгүйгээр чадахгүй.

Ко:     Залуус аа энэ чинь дунд сургуулийн бэйсбол ямар амьдрал үхэл биш дээ. 

Хө:     Биднийг хаяж байгаа чинь итгэж чадахгүй нь ээ.

Ко:     Би тэгмээргүй л байна. Гэхдээ…Би чамайг миний өмнөөс баярлана гэж бодсон.

Хө:     Тэгэхгүй ээ.

Ха:     Би ч гэсэн баярлахгүй.

У:       Би баярлаж байсан. Тэгэхдээ одоо болилоо.

________________________

Эр:    Хөөе жаал аа.

Ко:     Тантай уулзана гэж найдаж байлаа. Нью Йорк Метс надад…

Эр:    Би бүгдийг нь мэднэ ээ.

Ко:     Тийм гэж үү? Яаж? Та намайг яах ёстой гэж бодож байна?

Эр:    Чи өөрөө яах ёстой гэж бодож байна?

Ка:     Хүн болгон л намайг өөртөө итгэх хэрэгтэй гэж байсан. Эцсийн шалгалт нь 40 мянган хүний урд гарах байгаагүй шүү дээ.

Эр:    Эр хүн өөртөө итгэх ёстой. Гэхдээ хамгийн чухал нь. Энэ бүхэн юуны төлөө вэ гэдгийг чи өөрөөсөө асуух хэрэгтэй. Чамд одоо энэ хэрэг болохгүй ээ. Чи сайн жаал шүү Сил. Би чамтай уулзсандаа үнэхээр баяртай байна. Бас санаарай. Хэн ч багаас илүү чухал биш шүү.

Ко:     Хүлээгээрэй.

_____________________

Аваргын тоглолт Жайнтсын эсрэг Рэдбөрдс.

Жо:    Бүх үзэгчдэдээ зарлахад өнөөдөр төвийн бүсийн бейсболын АШТ болж байна.

Бэ:     Энэ тэмцээн л та бүхний сэтгэлийг огшоохгүй юм бол өөр юу огшоох юм бэ?

Жо:    Бэкс Энэ бидний хамтдаа тайлбарлаж байгаа сүүлчийн тоглолт. Бас би нэг юм мэдмээр байна. Чи надтай 8 дугаар ангийн үдэшлэгт явах уу?

Бэ:     Чи яаж шууд дамжуулалтын үеэр асууж чадаж байна аа?

Жо:    За за үгүй л гэж ойлгоё доо.

Бэ:     Үгүй ээ тийм гэж ойлго. Бас энд ирсэн бүх ээжүүддээ ээжүүдийн баярын мэнд хүргэе. Ялангуяа ээждээ. Хайртай шүү ээж ээ.

У:       Алли, Дасгалжуулагч Сил 2 хаана байна аа? Бид няцлуулах нь байна.

Хө:     Нью Йоркод л байх.

Хүү:   Алли.

Хө:     Өө үгүй ээ чи зүгээр үү?

У:       Энэ ч хөхрөх байх даа.

Хө:     Баашлахаа боль доо.

Жо:    Багууд халаалтдаа гарч байна. Хүн болгоны толгойд нэг л асуулт байгаа нь гарцаагүй. Сил Кодмаяр хаана байна аа?

Бэ:     Бас дасгалжуулагчийг мартаж болохгүй шүү.

Жо:    Баярлалаа. Бекс.

Эм:    Урагшаа Тэди.

Охид: Сил Хаана байна аа?

Эм:    Итгэж байна уу дасгалжуулагч мулгуу хүүхэдтэйгээ хоёулаа алга. Том алимны араас яваа шив. Надаас асуувал жаахан хувиа хичээсэн л юм. Гэхдээ та өөр юу хүлээсэн юм? Тэрнийг халах ёстой гэж хэлээ биз дээ.

_________________________

Эм:    Энэ дуу дууссанд үнэхээр баяртай байна.

Жо:    Тоглолт эхлэхэд 5 минут үлдлээ. Гэхдээ дасгалжуулагч Сил 2-оос зураг алга л байна.

Охид: Тэр ирчихлээ.

Хө:     Сил! Тэр ирчихлээ.

Ко:     Уучлаарай залуус аа, би та нарыг муу гэдгийг чинь санаад аврахаар ирлээ. Тэдний өгзгийг өшиглөөд өгье.

У:       Алив хайрын бялзуухайнууд минь салцгаа даа.

Эр:    Тоглолтоо эхлэе.

Жо:    Эхний цохилт бүтэлгүйтсэн ч 2 дахь цохилт дээр Сио гарч ирлээ.

Хүү:   Кодмаяр Чиний ээлж.

Бэ:     Кодмаяр Ялалтын цувралаа үргэлжлүүлж чадах болов уу?

Эр:    Эхний цохилт!

Бүгд: Алив ээ Сил алив ээ Сил хийж чадна аа. Тийм ээ, Сил өөртөө итгэ.

Ээж:  Сил Чи чадна аа.

Эр:    2 дахь цохилт. 3 дахь цохилт чи гарлаа.

Хө:     Зүгээр дээ.

Бэ:     Бүх л сайн зүйл төгсгөл гэж байх юм даа. Сил Кодмаярын Гайхалтай улирал ингээд дуусаж байх шиг байна даа. Үргэлж хом ран Цохидог байсан жаал энэ удаа алдлаа.

Жо:    Мэтт Харвүүд өдрийн турш дийлдэшгүй байлаа. Алли МакКаан түүнийг зогсоохоор бүх л хүчээ гаргаж байна даа.

Эр:    Цэвэр! Гадаа!

Хө:     Тийм ээ!

Бэ:     Улаан шувууд маань ингээд 7-р үеийн төгсгөлд ирлээ.

Жо:    Тийм ээ, тийм.

У:       Малгайгаа буруу харуулаад, алив ээ манайхаан алив.

Жо:    Аваргууд нэг оноогоор тэргүүлж явна. 2 тойрог. Улаан шувуудын гайхалтай улирал эцэс болоход ганцхан тойрог үлдээд байна. Тэд аваргын цомыг гэртээ авч харьж чадах болов уу?

Хө:     Алив ээ, Лу. Бид ганц л оноогоор дутуу байна, бид чадна аа. Алив Лу.

Эр:    Бөмбөг доогуур!

Хүү:   Юу!

Эр:    Доогуур байна!

Хүү:   Зүгээр л байсан шдээ.

Эр:    Тогло!

Жо:    Мэтт Харвуд өнөөдрийн тоглолтонд анх удаагаа л сандарч байгаа харагдана. Энэ тоглолт чинь үнэхээр сонирхолтой болж байна шүү охид хөвгүүд ээ. Хүмүүс ээ та нар драмад дуртай юу? Үүнээс илүү зүйл гэж юу байх билээ. Одоо тэдэнд хоёрхон боломж л үлдээд байна. Дараагийн цохилт гүйцэтгэх тамирчин бол Кодмаяр. Дунд сургуулийн хамгийн шилдэг тамирчны маань нуруун дээр хүндхэн ачаа байгаа нь гарцаагүй.

Эр:    Цохигч оо!

Ба:     Завсарлага.

Ко:     Та намайг солих хэрэгтэй.

Ба:     Юу?

Ко:     Би чадахгүй ээ. Одоо ид шид байхгүй болчихсон. Би одоо чадахгүй.

Ба:     Сил. Ид шид гэж байхгүй шүү дээ. Энэ чи өөрөө л байсан. Чи юу хийхээ мэднэ.

Эр:    Алив ирээд байраа эзэл. Үгүй бол эхний цохилтыг тооцохгүй шүү.

Ба:     Боль л доо.

Ко:     Би дахиад алдчихвал яах юм бэ?

Ба:     Айдас удирдлагыг гартаа авч Сэтгэл санааг чинь үймүүлэхийг битгий зөвшөөр.

Эр:    Эхний цохилт.

Ба:     Больж үз дээ. Сил Аав нь чамаар бахархаж байна. Чамайг гайхалтай тамирчин болохоор чинь биш, чамайг чи гэдгээр чинь бахархаж байна.

Эр:    2 дах цохилт.

Ко:     Би очлоо.

Ба:     Хөөе Сил, хаан шиг бай.

Хүү:   ТОглох юм уу? Үгүй юу?

Бэ:     Бөмбөг бүр талбайгаас гараад явчихлаа. Энэ чинь…энэ арай…Хом ран!

Жо:    Сил чадлаа! Рэдбөрдс чадлаа.

Ко:     Би тэр тоглолтонд ганц л хом ран цохьсон. Гэвч нэг ч хом ран цохиогүй тоглолт надад олон байсан. Гэхдээ би тэр намар хэзээ ч шантарч болохгүй гэдгийг сурч авсан юм. Би өөрийнхөө дотроос хааныг олсон, одоо чи ч гэсэн ол.

Төгсөв.

 

Трайлэр.

Эр:    3 дахь цохилт чи гарлаа.

Ба:     Өөрийгөө битгий гол доо найз минь.

Ко:     Сайн уу? Намайг 3 дугаар Сильвестер Кодмаяр гэдэг. Бас би бейсболд үнэхээр дуртай. Гол асуудал нь би бейсболдоо тийм ч сайн биш. Би багаа ялахад нь тусалж чадахгүй юм бол ямар хэрэг байх юм бэ? Гэтэл надад нэг зүйл тохиолдож бүх зүйл өөрчлөгдсөн юм.

Мет Кристоферын зохиолоос сэдэвлэн бүтээв.

Ко:     Би үхчихсэн үү?

Эр:    Би эмч биш л дээ. Гэхдээ надад бол үгүй л бололтой.

Ко:     Та хэн бэ?

Эр:    Зүгээр л бейсбол тоглох дуртай. Туслахыг хүссэн найз чинь.

Өөртөө итгэх итгэл нь алдарсан хүүгийн тухай түүх.

Хө:     Гадаа талбайн ард чинь байна.

Гр:     Тэгээд? Кодфиш цохих гэж байна шүү дээ. Тэр бөмбөгөө Леброн шиг л олон залдаг.

Ба:     Хөөх…

Найзынхаа жаахан тусламжтайгаар…

Ко:     Тэр Бэйб Рут юм байна.

Эр:    Тийм ээ би мөн.

Ко:     Ийм юм болох ёсгүй. Та чинь нас барчихсан.

Жо:    Чи өмнө нь цохилт ч хийж чаддаггүй байсан. Чамд юу тохиолдсон юм бэ?

Ко:     Би зүгээр л өөртөө итгэж эхэлсэн.

Эр:    Бүгдээрээ сонсоорой. Сил кодмаяр энд ирсэн байна.

Охид: Сайн уу Сил.

Хө:     Хэн ч байнга Хом Ран цохиод байдаггүй.Энэ чинь боломжгүй.

Ко:     Чи надаас сайн байсан. Одоо тийм биш болохоороо надад атаархаж байна.

Эр:    Би мангас төрүүлчхээгүй л байгаасай.

Алдар нэр тэрнийг буруу зам руу хөтлөх болов уу?

Эм:    Бүтэн улирлын турш тоглолт бүрдээ хом ран цохисон 8 дугаар ангийн тамирчин.

Ко:     Гэхдээ Метс намайг Нью Йоркод урьсан шүү дээ.

Ээж:  Гэхдээ аваргын тоглолт чинь тэр өдөр болно. 

Ко:     Би тоглолтоо хаямааргүй байгаа ч энэ чинь цорын ганц боломж.

Тэр найзуудаа ардаа орхих болов уу?

Хө:     Биднийг хаясанд чинь итгэж чадахгүй нь ээ. Би хуучин чамд илүү дуртай байсан.

Эр:    Санаж яваарай. Хэн ч багаас илүү байдаггүй юм шүү.

Эсвэл тэр илүү чухал зүйлийг олж нээх болов уу?

Хө:     Эсвэл тэр энд үнэхээр байгаад бусад хүмүүс л харахгүй байгаа юм болов уу.

Ко:     Тэгвэл Бэйб рүүтийн сүнс үнэхээр намайг дасгалжуулаад байгаа юм уу?

Эр:    Тоглолтоо эхэл.

Ба:     Хөөе Сил чи чадна.

Жо:    Хом Ран!

Мет Кристоферын бүтээл зөвхөн хом ран цохидог жаал.

 

 

 

 

 

 

Back to episodes Go home