Meteor garden 4

Meteor garden-4

Үргэлжлэх хугацаа: 41мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Чин: эр, Чинхө Санцайгийн дунд сургуулийн найз

 

Гарчиг: Солирын орд. 4-р анги 

Санцай: Түрүүн тусалсанд баярлалаа. Бас Дао Минси та хоёрын нөхөрлөлийг баллачихлаа. Намайг уучлаарай.

Лей: Тэр чамаас болсон юм биш ээ. Би бухимдсан байсан юм.

Санцай: Яагаад? Яагаад надад тусалсан юм? Өөрийгөө хүртэл гаргуунд гаргаад...

Лей: Хэлэх юм байгаа юм уу? Завтай бол, эндээ байж бай.

**************

Санцай:

Дао: Босооч. Тэрнийг хэр удаан хамгаалах гэсэн юм?

Лей: Чамд хамаагүй.

Дао: Тэрнийг тавь.

Лей: Тавихгүй.

Санцай: Өвдөж байна шдээ. Да Минси, өөдгүй амьтан. Тавь гэж байна.

Дао: За яах вэ. Хуа Зилей. Бидний нөхөрлөл ингээд дууссан.

Санцай: Би өөрөө сайнгүй байж яагаад энэ дуу муутай хүнтэй шөнөжин сургуулийн дээвэр дээр сууснаа мэдэхгүй. Энэ бүхэн ямар учиртай юм бол? Би өөрөө ч мэдэхгүй байна.

Лей: Удахгүй үүр цайна.

Санцай: Өдөр болгон ингээд Жин эгчийн утсаар ярихыг хүлээдэг юм бол уу? Чи бараг юм ярьдаггүй байх тийм үү?

Лей: Заримдаа юу ч ярьдаггүй.

Санцай: Аан. Би саад болж байна уу? Шөнөжин энд суучихлаа.

Лей: Зүгээр ээ. Чи ярихгүй байсан болохоор саад болоогүй.

Санцай: Баярлалаа. Энэ юу вэ?

Лей: Хурдан зугт.

Санцай: Хуа Зилей, галзуураа юу? Салют буудуулах гэж байж хэлэхгүй яасан юм.

Лей: Нэг найз маань ингэж хэлж байсан. Сахиусан тэнгэрүүд үүрээр Эзэнтэнд бараалхдаг гэж. Салют буудуулж анхаарлыг нь татах юм бол мөрөөдөл биелдэг гэсэн. Чи энийг сонсож байсан уу?

Санцай: Гоё  юм аа.

********************

Санцай: Сургуулийн ард байдаг тав дахь гэрлийн эсрэг талд байдаг мод... Энэ юм шиг байна. Чинхө. Хэн ч алга. Чинхө.

Чин: Санцай.

Санцай: Ингэж цочих гэж. Яагаад ийм юм өмсчихсөн юм?

Чин: Өнгөлөг далдлалт. Ингэчихвэл намайг олохгүй байх. Тэд нар өнөөдөр дахиад хүлээж байгаа бол уу?

Санцай: Мэдэхгүй ээ. Би шүүгээнээсээ чиний захиаг олсон. Чи ямар хэргээр дуудсан юм? Толгой өвдөөд байна.

Чин: Юу ч биш ээ. Өчигдөр ямар их айсан гэж санана аа. Би хэзээ ч тийм олон хүнд хөөгдөж үзээгүй. Яг кинонд гардаг шиг, сонирхолтой байсан. Тэгээд би өнөөдөр бэлтгэлтэй ирсэн байхгүй юу. Санцай. Яасан бэ?

Санцай: Зүгээр ээ. Би зүгээр.

Чин: Халуун байна уу?

Санцай: Зүгээр ээ. Үгүй.

Чин: Нөгөө... чи хаврын зугаалганд явах уу?

Санцай: Хавай руу юу? 50мянган доллар гэсэн шд. Манай гэрийн гурван сарын хэрэглээний мөнгө. Би явахгүй ээ.

Чин: Гурав хоног хөлөг онгоцны аялалаар явмаар байна уу?

Санцай: Гурав хоногийн хөлөг онгоцны аялал аа? Танайх усан онгоцтой юм уу?

Чин: Үгүй ээ. Манай аав гэнэт баяжигч болсныг чи мэдэж байгаа шд. Тэгээд автобуснууд хөлслөөд арлаар аялал хийе гэж байсан юм. Тэгсэн чинь манай тосгоныхон тоохгүй байсан. Тэгээд аав усан онгоц хөлслөөд тойрч аялахаар шийдсэн. Тэр нь илүү тансаг бас догь харагдана гэсэн. Бид нар Мацу бурханд хүндэтгэл үзүүлнэ гэсэн. Тэгсэн чинь төлөгч аавыг 4сард уснаас хол бай гэж хэлсэн. Тэгээд аав, ээж хоёр усан онгоцоор аялж чадахгүй болчихсон. Тэгээд хоёр хүний тасалбартай болчихсон. Хоёулаа хамт явах уу? Санцай, чи юу гэж бодож байна? Санцай.  Яачихав аа? Санцай... Санцай.

*******************

Ээж: Би хараадахъя.  

Аав: Хэд гэж байна?

Ээж: Хөөх. 38,6 болчихож.

Аав: Ийм өндөр халуурч байгаа юм уу? Сайн байна. Өндөр байх тусмаа сайн. Манай Санцай жаахан томорсоноосоо хойш ганц ч халуурч байгаагүй шд. Хүмүүс тэнэг хүмүүс өвдөггүй гэж ярьдаг юм. Манай охин тэнэг биш гэсэн үг. Сайн байна.

Ээж: Юугаа яриад байгаа юм бэ? Хүмүүс дурласан хүн амархан өвддөг гэж ярьдаг юм. Манай охин арай...

Аав Ээж: Дурлачихсан юм биш үү? Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе.

Санцай: Хөөе. Та хоёр юу яриад байна аа? Хүн өвдчихөөд байхад.

Ээж: Нээрэн тийм.

Аав: Тийм шдээ.

Ээж: Сайн амраг.

Аав: Тийм ээ тийм.

Ээж: Би зутан чаначихсан. Чи халбагадаад уулгаж бай.

Аав: За.

Ээж: Би ажилдаа явлаа.

Аав: Тэг ээ тэг. Би идүүлчихнэ.

Ээж: Би явахгүй бол болохгүй нь.

Аав: Чи яв яв. Би идүүлчихнэ. За...

Ээж: Хөөе. Чи яагаад хүүхдэд чанасан зутан идээд байгаа юм?

Аав: Би тэвчиж чадахгүй нь ээ. Өлсөөд байна. Эхнэр. Өдөр болгон луувангаас өөр юм идэхгүй. Би ямар туулай биш дээ.

Ээж: Туулай биш байлгүй яах юм. Наад толгой чинь халзан болох нь.

Аав: Халзан.  Хажуу айлын илжиг шиг байснаас халзан байсан нь хамаагүй дээр.

Ээж: Охин чинь өвдчихөөд байна. Яагаад хүүхдэд хийсэн өндөгтэй зутан идээд байгаа юм бэ? Чи эцэг хүн мөн үү? Мөнгөгүй ядуугаа мэдэж байна уу? Олсон бүх мөнгөөрөө сургуулийн төлбөр төлөөд байрныхаа түрээсийг өгөөд дуусчихсан. Жаахан тэвчээртэй бай л даа.

Аав: Манайх бүр зутан ч идэж чадахгүй дээрээ тулчихсан юм уу?

Ээж: Тэгэлгүй яах юм. Чи...

Аав: За яв аа яв. Юун сүртэй юм.

Санцай: Одоо боль л доо.

Ээж: Манайд өндөг авах мөнгө ч алга байна.

Санцай: Маргахаа боль л доо. Хүн өвдчихөөд байхад. Би тайван баймаар байна.

Аав: Тийм ээ. Тийм.

Ээж: Чамаас болж байгаа юм.

Аав: За за.

Ээж: Эндээс гар.

Аав: За за за гарлаа.

Ээж: Энд байх хэрэггүй.

Аав: Миний буруу. Миний буруу.

Ээж: Хурдан гараач дээ.

Аав: Гарлаа даа, гарлаа.

Ээж: Хурдан ажилдаа яв.

Аав: За за, ажилдаа явлаа.

Ээж: Хэлэх ч үг алга. Хүүхдэд аяга зутан ч өгчихгүй... Санцай.

Санцай: Аан?

Ээж: Ээж нь бодож үзсэн. Үнэхээр тийм хэцүү байвал тэр сургуульд явахгүй байсан ч болно.

Санцай: Нээрэн үү?

Ээж: Ээж нь сайн бодсон. Тэрний оронд Чинхөтэй үерхээд үз. Тэр нь илүү хурдан. Тэгвэл сургуулийн төлбөр төлөх хэрэггүй болно шд. Хөөе. Санцай. Ээжийнх нь хэлж байгаа зөв биз дээ? Бодоод үз л дээ. Сайхан санаа байгаа биз дээ?

****************

Ши: Уур чинь гараа юу? Санцай өвдсөн гэж байна лээ.   

Дао: Юу? Санцай яагаад өвдчихсөн юм?

Мей: Яагаад сандраад байгаа юм?

Дао: Тэгээгүй ээ. Хэн сандарсан юм. Тэрэн шиг хүн өвдсөн гэхээр нь гайхаад л асууж байна.

**************** 

Ээж: Би ирлээ. Хулгайч. Хулгайч. Чи хэн бэ? Манай гэрт юу хийж байгаа юм? Энэ чинь манай гэр. Чи юу хийж байгаа юм? Хурдан гар. Ханиа, манай гэрт хүн орчихсон байна.

Санцай: Чи энд юу хийж байгаа юм?

Ээж: Санцай, чиний таньдаг хүн юм уу?

Аав: Хөөе. Чи энд юу хийж байгаа юм? Дээрэм хийх гээ юу? Хараажийн олиггүй амьтан байна. Тэр үс нь хан боргоцой шиг арзайчихаад, тэр харцыг нь хүрэл хараад байгаарай. Хараажийн олигтой амьтан биш байна.

Санцай: Яг үнэн. Аав аа, ээж ээ энэ намайг дээрэлхснээс болоод би өвдчихсөн. Хөөгөөд явуул.

Ээж: юу?

Аав: Яасан яасан гэнэ ээ? Манай Санцайг дээрэлхэнэ гэнэ ээ? Чамд хүмүүжил байна уу? Тэгж болдог юм уу? Аав чинь байгаа юу? Аавыг чинь хэн гэдэг юм? Би утсаар яриадахъя.

Дао: Манай аавыг Дао Минчен гэдэг.

Ээж: Юу?

Аав: Юу гэнэ ээ? Аавынхаа нэрийг чангахан хэлээдэх. Юуг нь нуусан юм. Чанга хэл.

Ээж: Сонсогдохгүй байна.

Аав: Чанга хэлээдэх.

Дао: Манай аавыг Дао Минчен гэдэг.

Аав: Дао Минчен. Дао Минчен?

Санцай: Аав аа, ээж ээ. Ичмээр юм аа. Яагаад сөхрөөд байгаа юм бэ?

Аав: Тэгээгүй ээ.

Ээж: Хэн сөхөрсөн гэж?

Аав: Харин тийм.

Ээж: Өвдөг чичрээд тэгж байна.

Аав: харин тийм. Хөөе. Дао Минчен гэж байна.

Ээж: Аав чинь харилцаа холбооны компаний захирал мөн үү?

Аав: Хоёр телевиз эзэмшдэг байх аа?

Ээж: Газрын тосны гурван компани.

Аав: Дөрвөн том үйлдвэртэй.

Ээж: Олон улсад байдаг 6 одтой 176 сүлжээ зочид буудалтай.

Аав: 17856 ширхэг 24цагаар ажилладаг сүлжээ дэлгүүртэй байх аа?

Аав Ээж: Дао Минчен үү?

Аав: Мөн үү?

Дао: Мөн. Одоохондоо Тайванид байхгүй байгаа. Утсаар яриад холбогдож чадахгүй байх.

Аав: Зүгээр ээ.

Ээж: Утсаар ярих хэрэггүй ээ. Тийм завгүй хүн яаж Тайванид байх вэ дээ.

Аав: Тийм зав яаж байдаг юм.

Ээж: Харин тийм.

Аав: Тийм хүн яаж завтай байх вэ.

Ээж: Бид нар шиг хүмүүс л Тайванид байна шд.

Аав: Тийм шүү. Залуу ноён байсан байна шд. Дао Минчений хүү манай гэрт байна.

Ээж: Манай гэрт ирчихсэн байна.

Аав: манай гэрт шүү дээ.

Ээж: Харин тийм..

Аав: тийм ээ. Тийм тийм.

Ээж: Нааш ир... Уулзъя.

Аав: Түр хүлээгээрэй. Бид хоёр уулзаадахъя.

Ээж: Хурдал аа, хурдал.

Аав: За за за. Хүндэт зочин тавтай морил. Дао Дао Дао Дао Дао.. Манай хамгийн хүндтэй зочин... Ингээд... больё доо.

Ээж:  Охин маань ууртай харагдаж байна.

Аав: Тийм ээ. Тийм тийм. За за. хоёулаа... одоо яавал дээр вэ?

Ээж:  Цай өгөх хэрэгтэй.

Аав: Цай бэлдье. Цай бэлдье.

Ээж:  Дао Минси залуу ноёнтон. Алив, цай уу.

Аав: бас жимс ид. Жимс ид. Өлсөж байгаа байлгүй. Алив, энийг авч бай. Залуу ноёнтон, энэ миний нэрийн хуудас.

Ээж: Таныг манайд ирсэнд туйлын ...

Аав ээж: ... баяртай байна.

Дао: Манай  загасны цөөрмөөс жижигхэн ч гэсэн, танайх тохилог юм аа.

Санцай: Үхсэн загасаар дүүрэн цөөрөм.

Аав: Хөөе. Санцай.

Ээж: Жаахан боловсон бай л даа. Усан сангаа хэлж байгаа байлгүй дээ.

Аав: Усан сан байж таарна.  Усан сан. Даруухан гэдэг нь. Алив, суу л даа. Суу суу суу. Алив, цай уу. Тарвас ид. Жимс ид  л дээ. Сайхан тухлаад суучих. Алив алив. Дао Минчений хүү гэхээр бусдаасаа аргагүй л өөр байна шүү. Тэр зан ааш нь. Нүд нь оч гэрэлтээд л. Аргагүй  язгууртан хүн байна. Аргагүй л өөр байна. Тийм ээ? Таныг харсан  чинь Британий ханхүү...

Аав Ээж: ...Чарлес санаанд орчихлоо. Ийм хүнтэй хүн бидэн шиг жирийн иргэдтэй оройн хоол идвэл ямар вэ?

Санцай: Аав аа.

Аав: Аан?

Санцай: Юу яриад байгаа юм бэ? Яасан гэж манайд хоол идэх юм?

Аав: Тэр тэр...

Ээж: Нээрэн тийм. Хоол идчихээд, нэгмөсөн хоноод явбал ямар вэ?

Аав: Аа...

Санцай: Ээж ээ. Болиоч дээ. Наад хүнээ сайн мэдэхгүй байж.

Аав: Юу гэж байгаа юм.

Аав Ээж: Өнөөдөр хоноод  мэддэг болчихно шд.  

Дао: Яасан ч жижигхэн юм. Энд тэгээд бүгдээрээ амьдардаг юм уу?

Санцай: Тийм ээ тийм тийм. Чи яах гэж ирсэн юм?

Дао: Чамайг өвдсөн гэхээр нь харах гэж ирлээ. Хүмүүс тэнэг хүн л зун ханиад хүрдэг гэж ярьдаг юм.

Санцай: Чи хөөгдмөөр байна уу?

Ээж: Дао Минси залуу ноёнтон. Уучлаарай. Би охиноо сайн хүмүүжүүлж чадсангүй. Яаж шалтаангүй хүн цохиж болдог юм. Тийм биз дээ? Уучлаарай. Алив, алив. Дао Минси ноёнтон, оройн хоол бэлэн болчихсон. Хоолоо ид.

Санцай: Ээж ээ. Намайг хайруулын тавгаар цохичихлоо шд.

Ээж: Өөр юугаар цохих юм?

Санцай: Наадах чинь тостой.

Ээж: Үсэнд чинь тэжээл өгнө.

Аав: Дао Минси залуу ноётон. Хоол ид. Манай иддэг даруухан хоол таалагдах үгүйг мэдэхгүй л байна.

Дао: Энэ юу  вэ?

Ээж: Еэцай.

Аав: Еэ..еэцай.

Ээж: Залуу ноёнтны ээж ногоотой хоол хийдэггүй юм аа даа.

Дао: Манайд тогооч нар байдаг болохоор... манай “захирал” хоол хийдэггүй л дээ.

Санцай: Үгүй байлгүй дээ. Ёоёо...

Ээж: Тэгэлгүй яах вэ. Ерөнхийлөгчийн эхнэр юм чинь юу гэж хоол хийх вэ дээ. Үйлчлэгч нарт хэлээд л эрүүл сайхан хоол хийлгэчдэг байлгүй.

Аав: Тийм ээ тийм тийм.

Дао: Та андуурчихлаа. Захирал гэж эхнэр биш, компаний захирлыг хэлж байгаа юм. Ихэвчлэн гадаадад байдаг болохоор манай гэрийн ажлыг даамал хариуцдаг юм.

Аав: Даамал.

Санцай: Ээжийгээ захирал гээд байхдаа яах вэ дээ? Галзуурсан байх аа. За за за. Чимээгүй чимээгүй...

Аав: Танайд дахиад даамал хэрэггүй биз? Эдийн засгийн байдал тааруу байгаа болохоор ажил олоход хэцүү байгаа л даа.

Дао: Хоолоо идэцгээе.

Аав: Тэгье тэгье. Идэцгээе.

Ээж: Алив би...

Аав: Идээрэй. Ид ид.

Ээж: Нэрэлхэх хэрэггүй. Амт нь жаахан сул байна.

Аав: Зүгээр байна аа. Амттай байна.

Ээж: Амттай болж.

Санцай: Хоол идэж байгаа нь хүртэл. Аргагүй л баян айлын залуу ноён юм даа.

Ээж: Хоол ямар байна? Таалагдсан уу?

Дао: Амттай хоолоор дайлсанд баярлалаа. Манай цөөрмөөс жижигхэн ч гэсэн, энэ ширээ манай усны тэвшний тал шиг жижигхэн ч гэсэн...

Аав ээж: Тэгнэ ээ. Тэгэлгүй яах вэ.

Дао: Хоолны нэр төрөл нь миний гэртээ иддэгээс арав  дахин бага ч гэсэн... их амттай байлаа. Баярлалаа. 

Аав: Зүгээр ээ.

Ээж: Зүгээр ээ. Цадсан юм уу?

Дао: Цадсан цадсан.

Санцай: Хөөх. Ийм эелдэг байх гэж. Сайн хүмүүжүүлжээ.

Дао: Цаашаа яв...

Санцай: Эмэгтэй хүнтэй ингэж харьцдаг юм уу?

Дао: Хэн чамайг тэр гэнэт баяжигчтай нийл гэсэн юм? Хохь чинь.

Санцай: Нээрэн, хууртаж болохгүй. Хамгийн том өстөн дайсан.

*****************

Ээж: Дао Минсо ноён гэртээ харих нь уу? Санцай, залуу ноёнтныг хурдан гаргаж өг.

Санцай: Өнөөдөр манайд яах гэж ирсэн юм? Худлаа сонирхсон дүр эсгээд.

Дао: Дүр эсгээд ээ? Хэн тэгсэн юм. Би ийм хоол идэж байгаагүй. Тэгээд ч их амттай байсан. Танайхан сонирхолтой юм аа. Эгчийг явсанаас хойш би ганцаараа хоолоо иддэг болсон.

Санцай: Айл болгон өөрийн гэсэн асуудалтай. Мөнгөөр авч болохгүй юм байдаг. Жишээлбэл гэр бүлийн халуун дулаан уур амьсгал.

Дао: Чи Хавай явахгүй юм уу?

Санцай: Би явахгүй ээ. Надад мөнгө байхгүй.

Дао: Ийм болохоор л ядуу хүмүүст дургүй байдаг юм. 50мянган доллар ч гаргаж чадахгүй.

Санцай: Хөөе.

Дао: За за, би өмнөөс чинь төчихье.

Санцай: Чи яахаараа миний  мөнгийг төлдөг юм?  Тэгээд ч би Чинхөд усан онгоцоор арал тойрч аялна гээд амалчихсан. 

Дао: Гэнэт баяжигч усан онгоцоор аялна аа?

Санцай: Яг тийм. Тэсэн ядан хүлээж байна. Чамайг Хавай явсан араар би Тайванид үлдэнэ. Тэгээд Норвегийн од гэдэг усан онгоцоор аялна.  Бүтэн долоо хоног чиний тэнэг царайг харахгүй сайхан амарна. Баяртай. Хурдан гэртээ харь!

****************

Дао: Мей Зуо. Бүгдэд нь Хавай явахгүй гэж хэл.

Мей: Аан? Юу гэнэ ээ?

Дао: Хавар болгон Хавай явсаар байгаад залхаж байна. Явах нэг нь явна л биз.

Ши: Тэгээд хаачих юм? Өмнөд туйлд очиж оцон шувуу харах уу, эсвэл Хоккайдо явах уу?

Дао: Нууц.

Мей: Лейд ч гэсэн хэлэх үү?

Дао: Хүссэн нь хамт явж болно. Би бас Жинийг урих гэж байгаа.

Ши: Тэгээд хаашаа явах юм?

Дао: Хавайгаас илүү сонирхолтой газар.

****************

Санцай: Хөөх. Далай байна. Тэр цахлай байна, хар даа. Гоё юм аа.

Чин: Санцай, гоё байна уу?

Санцай: Гоё байлгүй яах вэ. Индэд орсоноос хойш би өдөр болгон болгоомжилж, байлдааны бэлэн байдалд байдаг байсан. Сайн ч амарч чадахгүй байсан юм. Сайхан байна. Далайн агаар үнэртээд  сайхан байна.

Чин: Санцай. Норвегийн од байна. Шөнө загас барьсан ч болно.

Санцай: Хөөх. Ийм өндрөөс үү?

Чин: Загасчлахаараа ахмадад нь хөлөгөө доошлуул гээд хэлчихнэ ээ. Жаахан аюултай ч гэсэн тэгж болдог юм.

Санцай: худлаа байлгүй дээ.

Чин: Худлаа байлгүй яах вэ дээ. Тоглож байхад чинь итгэчихсэн юм уу?

Санцай: Инээдтэй юм огтхон ч алга. Ямартай ч, намайг энд авчирсанд баярлалаа. Гоё юм аа.

Чин: Индэгийн оюутнууд одоо Хавайд оччихсон байх даа.

Санцай: Хуа Зилей ямар байгаа бол? Гадуурхагдаж байгаа бол уу?

Чин: Хачин юм даа. Аав яагаад ирэхгүй байна аа?

Санцай: Тэр хүн танил харагдаад байх чинь.

Чин: Дао Минси шиг харагдаад байна.

Санцай: Дао Минси.

Ч: Яасан халуун юм бэ?

Ши: Хөөе.

Л: Харин тийм ээ. Яах гэж энд ирэв ээ?

Ши: Сайн уу.

Мей: Сайн уу. Төлөө.

Л: Хөөе. Тэр Санцай мөн үү?

Ч: Тэр энд юу хйиж байгаа юм? Яахаараа энд байж байдаг байна аа? Дургүй хүрмээр юм аа.

***************

Санцай: Чи энд юу хийж байгаа юм? Хавай яваагүй юм уу?

Дао: Хавайд зуу гаруй удаа очсон болохоор залхаж байна. Тойрон аялал сонирхолтой байж магадгүй.

Санцай: Үгүй байлгүй дээ.

Чин: Худлаа яриад л. Манай аав Норвегийн од хөлөг онгоцыг түрээсэлчихсэн.

Дао: Танай аав хөлөг онгоцыг түрээслээ л биз, би худалдаад авчихсан. Минийх болсон. За юу? Нээрэн, би бас найзуудыг чинь сүмд хүргэж өгөх өөр усан онгоц авсан. Баярласандаа та нарыг орхиод явчихна лээ. Мартсанаас, хамт явмаар байгаа бол сууж болно шүү. 

Санцай: Суухгүй ээ.

Чин: Хн.

Жин: Санцай. Та нар ирчихсэн үү? Хурдан усан онгоцондоо сууя.

Санцай: Хэрэггүй ээ. Бид нар явахгүй.

Жин: Яагаад? Та нар тойрон аялалаар явахгүй юм уу? Бас өнөө орой болох үдэшлэгт заавал оролцоорой. Би урьж байна.

Лей: Хамт явъя л даа.

Санцай: Аан?

Жин: Явъя.

Чин: Би яах юм?  Намайг орхиод явчихаж байгаа юм уу? Гэртээ харивал намайг шоолох байх даа.

Санцай: Хүлээгээрэй. Би одоохон.

Жин: За.

Санцай: Явъя аа. Юу хийгэээд байгаа юм бэ?

Чин: Намайг орхиод явж байгаа юм байх гэж бодлоо шд.

Санцай: Чамайг юу гэж орхих юм бэ? Хурдан явъя аа ...

*****************

Чин: Манай өрөө болж байна уу?

Санцай: Одоохон. Энэ хавьд л байх ёстой. Энэ байна. Энд байна. 9001. Хөөх. Ямар том өрөө вэ.

Чин: Гоё юм аа.

Санцай: Хөөх.

Чин: Бодож байснаас ч гоё юм аа. Миний өрөө ч гэсэн том байх даа. Би явлаа шүү.

Санцай: Баяртай. Удахгүй уулзъя.

Чин: Баяртай.

Санцай: Гоё юм аа. Хөөх. Энэ далайг хар даа. Далайн агаар сайхан байна шүү.

Чин: Агаар сайхан байна.

Ши: Хавайн эрэг дээр дарс шимээд, охид хараад сууж байсан бол дээр байхгүй юу. Нэг хүн илүү сонирхолтой газар аваачина гээд байсан чинь. Найз охиноо дагуулж ирдэг байж.

Мей: Тэгээд л надад таалагдахгүй байна гэж хэлсэн юм.

Ши: Лей, унтаад байгаа юм уу? А Ситай юм уу л даа. Ийм утгартай  газар байж, та хоёр ингээд байвал бүр л хэцүү шд.

Дао: Дараа болъё.

Чин: Яасан бэ?

Санцай: Яагаа ч үгүй.

Жин: Санцай.

Санцай: Жин эгч ээ.

Жин: Бид нартай хамт суу л даа.

Санцай: Зүгээр ээ. Чинхө бид хоёр энэ хавиар жаахан яваадахъя.

Жин:  Тэгвэл орой болох үдэшлэгт заавал ирээрэй. 

Санцай: За. Гэхдээ би үдэшлэгт өмсөх хувцас авчраагүй шд.

Л: Угаасаа байхгүй юм байж.

Ч: Яг үнэн...

Жин: Зүгээр ээ. Надад илүү даашинз байгаа.

Санцай: Хэрэггүй ээ. Хэрэггүй. Би яаж таны даашинзыг өмсөх юм.

Жин: Зүгээр ээ. Олуулаа байх тусам хөгжилтэй шд.

Санцай: Гэхдээ... Би орой Чинхөтэй загас барина гээд амалчихсан. Тийм ээ?

Чин: Аан?

Жин: Тийм үү?

Чин: Байна уу? Эгч ээ, Санцай надтай байна. Түр барьж байгаарай.

Санцай: Жин эгч ээ, уучлаарай. Би утсаар яриадахъя.

Жин: Зүгээр ээ.

Санцай: Байна уу. Ээж ээ.

Ээж: Санцай, Чинхөг өөрийн болгоод ав.

Санцай: Дэмий юм ярихаа боль л доо. Тэгээд ч усан онгоцон дээр Чинхө бид хоёр хоёулхнаа байгаа юм биш. Манай сургуулийн хүүхдүүд явж байна. Би бүгдийг нь өөрийн болгох юм уу?

Ээж: Тэгвэл... нөгөө Дао  Дао Дао Дао байгаа юм уу?

Санцай: Байгаа. Яасан?

Ээж: Сайн байна. Би чамайг баян хүнтэй суулгах гэж Индэд оруулсан. Эргэн тойронд чинь баян залуус байгаа болохоор...

Санцай: Ээж ээ. Болиоч дээ. Би тасаллаа шүү.

Ээж: Аавтайгаа ярь.

Аав: Санцай. Баян найз залуутай болсон юм уу? аавдаа ахиухан халаасны мөнгө өгөөрэй.

Санцай: Та нар шиг эцэг эх байдаг юм уу? 

Чин: Хөөе. Миний утас.

Мей: Догь байна шүү.

Ши: Браво.

****************

Жин: Чи гоё үстэй юм аа. Шулуухан бас зөөлхөн.

Санцай: Хуа Зилей, Дао Минси хоёр сайдчихсан уу?

Жин: Үгүй байх аа. А Си заримдаа жаахан хүүхэд шиг дураараа аашилдаг. Тэр хоёрыг учраа олох байх гээд бид нар Лейг хүчээр дагуулаад ирсэн. Арьс чинь гоё болохоор жаахан будаг түрхэхэд л хөөрхөн болчихно. Би чамд гоё даашинз сонгосон болохоор хүмүүсийг гайхшруулна аа.

Санцай: Жин эгч ээ.

Жин: Аан?

Санцай: Би хачин харагдаж байна уу?

Жин: Яасан бэ? Хөөрхөн л байна шд. Үнэн шүү. Явъя. Бүгдээрээ сайн уу. Хар даа. Ямар байна? Хөөрхөн байна уу?

Ч: Нөгөө үсээ хоёр сүлжчихдэг Санцай мөн гэж үү?и

Л: Жин эгч ээ, Та яагаад Санцайд ийм сайн юм? Дургүй хүрчихлээ.

Ч: Харин тийм.

Мей: Хөөрхөн байна.

Ши: Нүүрээ будчихсан чинь бүр хөөрхөн болчихож.

Санцай: Бүгдээрээ намайг хараад байна. Үлгэрийн гүнж шиг санагдчихлаа.

Чин: Санцай. Ийм даашинз өмсчихсөн чинь хөөрхөн харагдаж байна.

Санцай: Баярлалаа.

Мей: За, бүгдээрээ. Эхэлцэгээе.

Ши: Санцай, чамайг бүжгэнд урьж болох уу?

Санцай: Би бүжиглэж чаддаггүй шд.

Ши: Зүгээр ээ, би заагаад өгье.

Санцай: Баярлалаа.

Чин:  Санцай, хоёулаа... бүжиглэх... үү?

Санцай:  Энэ бол нэг шөнийн зүүд. Яг л үнсгэлжин шиг. Цаг хэзээ ч шөнө дунд болохгүй бол сайхан байхгүй юу.

Л: Дургүй хүрчихлээ. Ф4- бүх охидын мөрөөдөл. Гэтэл тэр Ши Мен, Мей Зуо, Хуа Зилей гурвтай бүжиглэчихлээ шд.

Ч: Би дахиад тэвчиж чадахгүй нь. Бид нар харж зогссоор байгаад тэр Санцайд хамаг юмаа алдах болж байна уу? Дахиад ууя. Хөөе.

Л: Яасан?

Ч: Нөхөд өө. 11ца 59минут болж байна. Хэдүүлээ арван секундын тоглоом тоглоё. Тоглоомын нэр нь “харанхуйд үнсэлцье”.  Гэрэл унтрахаар өөрийнхөө сайн хүнийг үнсээрэй. Ингээд эхэлцэгээе. Эхэл.

Санцай: Хэн түлхсэн бэ?

Чин: Гэрлээ асаагаач ээ.

Л: Дао Минси хаана байна аа? Дао Минси хаана байна?

Ч: Юу болоод байна аа?

Мей: Хэн бэ?

Ши: Юу болоод байна аа?

Эр эм: Гэрлээ асаагаач ээ. Гэрлээ асаа. Дуусаагүй юм уу?

Чин: Чи...

Л: Дао Минси юм байх гэж бодсон чинь.   Чи яах гэж ирсэн юм?

Чин: Чи өөрөө намайг татаа биз дээ?

Л: Дао Минси.

Чин: Санцай.

Санцай: Хөөх. Би Дао Минсийг үнсчихэж.

Дао: Намайг хэн түлхээд унагачихав аа гэж бодсон чинь, чи байсан юм уу?

Чин: Санцай. Санцай. Тэр эмэгтэй... Чи Дао Минсийг үнссэн л гэж битгий...

Санцай: Амаа тат. Сонсох хүсэл алга.

Чин: Чи...

Дао: Юугаа харсан юм? Өөрөө л намайг үнссэн шд.

Санцай: Тэр гахайг үнсчихлээ.

Дао: Чиний анхны үнсэлт үү? чамайг хүнтэй үнсэлцэж үзээгүй гэж бодсонгүй. Хүнтэй үнсэлцэж үзээгүй болохоор... хамгийн анх үнссэн хүн чинь би... чи зоригтой юм аа. Сэтгэл чинь хөдөлж байгаа биз дээ? Хоёулаа илүү романтик дурсамж...

Санцай: Надаас хол бай.  Өөртөө зохихгүй хувцас өмссөн болохоор бурхан шийтгэж байгаа юм. Ухаанаа алдчихаад, үдэшлэг гэнэ шүү. Юун үнсгэлжин, юун зүүд? Бүгд хоосон мөрөөдөл. 12цаг болоход гүнж болохын оронд гахай үнсчихдэг.

****************

Дао: Тэрийг хар даа.

Санцай: Би яагаад улайгаад байна аа?

Мей: Та хоёр яагаад гацчихав аа? Хоёулаа улаан лооль шиг улаан болчихож.

Ши: Өчигдөр энэ хоёр үнсэлцсэн.

Ч: Үгүй байлгүй дээ. Дао Минси, үнэн юм уу?

Дао: Мэдэхгүй ээ. Гэнэтхэн л гүйж ирээд, түлхээд унагаачихсан шд. Би яаж ч чадаагүй.

Ч: Бүдүүлэг юм аа. Зальтай амьтан.

Л: Гэрэл унтарсныг далимдуулаад эрэгтэй хүн рүү дайрч байдаг.

Ч: Харин  тийм. Заваан амьтан.

Санцай: Тэгээгүй ээ. Нэг нь намайг дэгээдчихсэн. Тэр миний урд зогсож байсан юм.

Лей: Тайлбарлах шаардлагагүй. Хэнийг үнсэх чинь надад хамаагүй.

Л: Худлаа шалтаг хэлж гэнэ.

Ч: Лей, тэрний үгэнд битгий итгэ. Аймаар зальтай амьтан байгаа юм.

Мей: Хөөе. Хаачих нь вэ?

Санцай: Би ч тэнэг юм даа. Хуа Зилей намайг аварна гэж итгэж л байдаг.

Ши: Харин тийм.

Дао: Тэгсэн.

4-р анги төгсөв.

 

Back to episodes Go home