Meteor garden-3
Үргэлжлэх хугацаа: 39мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Чин: эр, Санцайгийн дунд сургуулийн найз Чинхө
Гарчиг: Солирын орд. 3-р анги
Л: Бид нар шиг охид, тэрнийг яасан ч урихгүй. Тийм биз дээ?
Ч: Мэдээж шдээ. Тэрний тухай ярихаа больё оо. Чи яагаад тэр бүдүүн, халзан Хуан Шаокай руу нүдээ унагаад байгаа юм? Тийм муухай амьтныг.
Л: Бид нарын зорилго ерөнхий менежер, захиралтай суух гэдгийг битгий март. Тарган байна уу, халзан байна уу ямар хамаатай юм. Дараа нь илүү царайлаг хүн олохоороо хаячихгүй юу. Тэгээд л болоо.
Ч: Чиний хэлдэг зөв шүү. Азгүй амьтан хайж олцогооё.
***************
Л: Сайн уу. Намайг Лили Чиан гэдэг.
Эр: Сайн уу. Аргагүй л нэр шигээ үзэгслэнтэй бүсгүй байна.
Л: Та хэтрүүлж байна.
Санцай: Тийм шүү, яг үнэн. Сараана цэцэг шиг хөөрхөн байгаа биз. Их том хар санаана цэцэг.
Эр: Найз чинь уу?
Л: Үгүй ээ. Би танихгүй.
Санцай: Хөөе хөөе. Бид нар чинь найзууд биз дээ? Чи азгүй амьтан хайж олно гэсэн шд. Өөр юу гэлээ, дараагийнх нь бүр ч азгүй гэсэн байх аа? Тийм ээ... Энэ... дараагийнх нь уу?
Эр: Юу? Би азгүй амьтан гэж үү?
Л: Үгүй ээ. Үгүй үгүй.
Санцай: Мөн мөн. Тэрэн шиг том сараана цэцэгний учрыг олохын тулд ингэх хэрэгтэй.
Эр: Зөөгч өө, алчуур өгөөч?
Ч: Юу болсон бэ? Чи тэрнийг яачихсан юм?
Санцай: Сайн сонс. Та нар өөрсдөө намайг өдсөн шүү. Дуртай юм бол Ф4 дээрээ оч. Надад ямар ч хамаагүй. Та нар шиг охидууд ямар ч эр хүнд тохирохгүй.
Ч: Чамайг зүгээр орхихгүй гэж мэд.
Санцай: Тэгээд үз л дээ. Та нарын нүдэнд би зэрлэг ургамал байж болох ч, та нар надаас яасан ч салж чадахгүй.
****************
Лей: Жин. Ашгүй ирэх нь.
Санцай: Хаалга яагаад онгорхой байдаг билээ? Өглөөний мэнд.
Лей: Өглөөний мэнд.
Санцай: Дахиад энд ирэхгүй гэсэн биз дээ?
Лей: Сайхан биш байна уу?
Санцай: Тийм ээ. Гэхдээ... сайн мэдэхгүй байна.
Лей: Энд дуу чимээгүй байхгүй, нам гүм байдаг болохоор би ирэх дуртай. Чи манай улс Франц хоёрын цагийн зөрүүг мэдэх үү?
Санцай: Франц уу? Нэг, хоёр, гурав...
Лей: Зүгээр ээ. Мэдэхгүй байсан ч болно.
Санцай: За... Миний хувьд тэрнийг харахад л болно. Бусдыг нь... мэдэхгүй байсан нь дээр.
***************
Санцай: Юу вэ? Баячуудын сэтгүүл юм биш үү? Яагаад надад өгч байгаа юм?
Л: Нүдээ нээгээд хар. Наадахаа нээгээд сайн унш. Тентан Жин, Тэн Холдинг компаний захирлын ганц охин... Таван төрлийн хөгжим тоглодог, олон төрлийн авъяастай, одоо Францад сурч байгаа. Францын мисс-ээр тодорч байсан авхай.
Санцай: Хөөх, мундаг юм аа. Энэ хэн юм?
Ч: Хуа Зилейгийн хайртай эмэгтэй. Тэгээд ч удахгүй сургуулиа төгсөөд буцаж ирэх гэж байгаа.
Л: Чи Хуа Зилейтэй байхад тохирохгүй. Тэнтан Жиний зургийг хар л даа. Тэгээд өөрийгөө хар. Чи тэрний чигчий хуруунд ч хүрэхгүй. Чамд Хуа Зилейтэй ярьж, тэрэнд хайртай байх эрх байхгүй.
Ч: Хөөе. Яасан? Нөгөө бардам зан чинь хаачаа вэ?
Л: Шоконд орчихож. Сайн сонс. Чи хичнээн хичээсэн, яаж ч уургалах гэж оролдсон Ф4-ийнхний дэргэд чи юу ч биш. Чам шиг зэрлэг ургамал манай сургуульд тохирохгүй. Бид нарт л гай болохын нэмэр. Замаас зайл за юу... Өө, Дао Минси.
Дао: Тэрнийг хэн энд авчрахыг зөвшөөрсөн юм? Сайн сонс. Энэ миний эмэгтэй. Тэрэнд хүрэх юм бол улаан карт өгнө гэж мэд.
Ч: Уучлаарай.
Дао: Одоо зүгээр. Айх хэрэггүй. Намайг байхад чамайг дээрэлхэж чадахгүй.
Санцай: Надаас хол бай.
Дао: Яасан бэ?
Санцай: Хэнээс болж би ийм байдалд орсон билээ? Тэнэг амьтан.
Дао: Чи яачихаад байгаа юм? Би чамд тусалж байна шд.
Санцай: Хэн чамайг туслаач гэсэн юм?
Дао: Надтай хэн ч ингэж ярьдаггүй.
Санцай: Бүгдээрээ тэнэг болохоор тэгж байгаа юм.
Дао: Юу? Надаас илүү төгс эр хүн байна уу?
Санцай: Төгс өө? Өөрийгөө төгс гэж бодоо юу? Чиний тэнэг бас их занг үзэн ядаж байна. Гөлийсөн нүдэнд чинь дургүй. Их зангий чинь үзэн яддан. Толгойноос хөл хүртэл бүх юмыг чинь үзэн яддаг. Чи угаасаа хүн болгоны дургүй, үзэн яддаг төрлийн хүн. Үзэн ядаж байна, үзэн ядаж байна. Үзэн ядаж байна.
Дао: Юу... Хөөе, чи...
*****************
Дао: Хурдал аа. Дараагийн асуултаа асуу.
Даа: За за. за. Дараагийн асуулт шүү. Кафед охин хүү хоёр байжээ. Залуу нь бүсгүйдээ ингэж хэлж гэнэ. “Чи бол... ” Хариулт нь гурван сонголттой. Нэг, эгдүүтэй эмэгтэй. Хоёр, ойлгоход хэцүү хүн. Гурав, асуудалтай. Хариулт нь?
Дао: Асуудалтай. Тэнэг юм. Дараагийнх нь.
Даа: Асуудалтай... За. Дараагийнх нь... Найз охин чинь өөр залуутай дотно байгаад байвал чи яах вэ? Хариулт нь бас гурван сонголттой.
Дао: Миний найз охин өөр залуутай дотно байвал... Та нар яах юм?
Даа: Бид нар... бид нар... Залуу ноёнтон, бид нар номон дээр бичигдсэн асуултанд хариулж байгаа шд. Тэртэй тэргүй та найз охингүй юм чинь.
Дао: Хөөе. Намайг найз охинтой болчихвол өөр хүнтэй уулзахыг нь зөвшөөрнө гэж байгаа юм уу?
Даа: Тийм. Үгүй ээ, үгүй. Номон дээр л тийм асуулт биччихсэн байна шдээ. За юу?
Дао: Ямар гээч тэнэг ном бэ?
Даа: Та л өөрөө худалдаж авсан шд.
Дао: Үхмээр байна уу?
Даа: Үгүй ээ, үгүй. Үргэлжлүүлье. Үргэлжлүүлье. Хэрвээ найз охин чинь... номон дээр тэгсэн байгаа шүү. Номон дээр тэгсэн байна... өөр залуутай дотно байгаад байвал та яах вэ? Хариулт нь дөрвөн сонголт байна. Нэг, яах ч үгүй. Хоёр, асуудлыг шийдэхийг хүссэн ч жаахан харзнана. Гурав, тэвчж чадахгүй. Дөрөв, юу ч хэлэхгүй. Хариулт нь?
Дао: Хариулмааргүй байна.
Даа: Залуу ноёнтон, хариулахгүй байж болохгүй шдээ.
Дао: Чамд хамаагүй.
Даа: Залуу ноёнтон, асуултанд хариулахгүй бол хариу нь зөв гарахгүй шдээ.
Дао: Хоёр. Хоёр.
Даа: За за. Тэгвэл... асуудлыг шийдэхийг хүссэн ч жаахан харзнана гэж үү?
Дао: Хэн чамайг давтаад хэлээдэх гэсэн юм?
Даа: Дараагийн асуулт. За. Таны анхаарлыг ямар охид татдаг вэ? Хариулт нь гурван сонголттой. Нэг, цэвэрхэн, хөөрхөн.
Дао: Хэн заваан охидод дуртай байх юм? Гахай.
Даа: Залуу ноёнтон, зүгээр л нэг хариултыг нь сонгоход болно. Хоёр, хөгжилтэй, хэнэггүй. Гурав, шийдэмгий, зөрүүд. Хариулт нь?
Дао: Гурав. Гурав. Хөөе хариу нь юу гэж байна?
Даа: За... Аан, энэ байна. Залуу ноёнтон, зүгээр л намайг халчих. Би уншиж зүрхлэхгүй нь.
Дао: Яачихаад байгаа юм?
Даа: Залуу ноёнтон...
Санцай: Чиний тэнэг бас их занг үзэн ядаж байна. Гөлийсөн нүдэнд чинь дургүй. Их зангий чинь үзэн яддан. Толгойноос хөл хүртэл бүх юмыг чинь үзэн яддаг. Чи угаасаа хүн болгоны дургүй, үзэн яддаг төрлийн хүн. Үзэн ядаж байна, үзэн ядаж байна. Үзэн ядаж байна.
Дао: Залуу ноёнтон. Уурлах хэрэггүй ээ. Энэ ард талд нь зөвлөгөө байгаа.
Даа: Аан. Танд өгөх зөвлөгөө: өөрийгөө өөрчилж эхэл. Хүний өөдөөс хараад үргэлж инээж бай. Эгдүүтэй, нөхөрсөг хувцаслаж бай. Хүмүүст эелдэг хандаж бай. Тэгж байж таны бусадтай харилцах харилцаа өөрчлөгдөнө.
***************
Мей: Хөөе. Ажилсаг онгон охин.
Санцай: Намайг тэгж дуудахаа боль гэж байна.
Мей: Ойлголоо доо. Юм уу л даа.
Санцай: Өдрийн цагаар дарс ууж байгаа юм уу?
Мей: Насанд хүрсэн хүмүүс. Яагаад ууж болохгүй гэж? Ийшээ суу л даа.
Санцай: Та нар ярилц ярилц. Намайг тоох хэрэггүй.
Мей: Хөөе. Жин ирэх гэж байгаа болохоор Лей сүүлийн үед хачин болчихсон байна лээ.
Ши: Жинийг агаарын тээврийн компаний төлөөлөгчөөр сонгогдсон гэж сонссон. Зурагт хуудас нь гудамжаар нэг байна лээ.
Санцай: Жин авхай, Хуа Зилейтэй ямар холбоотой юм?
Ши: Зилейгийн анхны хайр нь.
Санцай: Аан? Анхны хайр аа?
Мей: Цэцэрлэгт байхаас эхэлсэн юм.
Ши: Лей угаасаа л дуугардаггүй аутизмтай хүүхэд байсан. Одоо ч гэсэн хүнтэй дуугардаггүй аутизмтай гэж бодохгүй байна уу?
Мей: Жаахан байхад буланд суучихаад инээдэггүй хүүхэд байсан. Эсвэл бид нартай тоглож байгаад гэнэтхэн бөөлжчихдөг байсан. Тэгээд уйлаад байдаг. Тэгэхэд бид нар жаахан байсан болохоор яахаа мэддэггүй байсан.
Ши: Гэхдээ Жин бид нараас гурван насаар эгч байсан. Жинийг бид нартай нийлдэг болсноос хойш Лейг уйлахаар нь аргаддаг байсан. Лей ч гэсэн уйлахаа больчихдог. Сүүлдээ жаахан томроод тэгэхээ больчихсон. Жин л Лейг аутизмаас нь салахад тусалсан. Жин их тус болсон. Тэр байгаагүй бол Лей асрамжийн газар байх байсан байх.
Санцай: Толгой өвдчихлөө. Алхаар цохичихсон юм шиг өвдөж байна. Тэгэхээр Хуа Зилей Жин эгчийн утсаар ярихыг хүлээж байж.
Мей: Жинийг ирэхээр Лей яах бол гэдэг сонин байна.
*****************
Бичиг: Лей,17цагийн дараа уулзъя. Жин.
Санцай: Хуа Зилей. Энд юу хийж байгаа юм?
Лей: Өнөөдөр хөөрхөн харагдаж байна. Нэг л өөр харагдаж байна. Сайхан амраарай. Өнөөдөр чамайг харах сайхан байлаа.
Санцай: Саяных үнэхээр Хуа Зилей мөн гэж үү? Энэ тэрний зүүд үү? Миний зүүд үү?
****************
Л: Хар даа. Тэнтан Жин энэ сурталчилгаан дээр их гоё гарсан байна.
Ч: Хөөх. Хөөрхөн юм аа. Жин эгч шиг хөөрхөн болох юмсан. Жирийн охид тэрний чигчий хуруунд ч хүрэхгүй. Ийм хээнцэр, чамин хүнийг яаж бохир, олиггүй амьтантай зүйрхлүүлэх вэ дээ. Нэг хувцасаа хоёр өдөр өмсөөд л. Дотуур хувцасаа ч гэсэн солиогүй байж магадгүй. Заваан юм аа. Хөөрхөн юм аа.
Л: Жин эгчийг ирэхээр аяндаа өөрийгөө мэдэх байлгүй.
*****************
Ши: Чи чинь яачихаа вэ?
Мей: Наад футболкаа хаанаас авсан юм?
Дао: Муухай харагдаж байна уу? Давгүй л харагдсан даа. Лей, чи юу гэж бодож байна?
Лей: Байна уу? Ирчихсэн үү? За. Би одоо очилоо.
Дао: Хаачих нь вэ?
Лей: Жин ирчихэж.
Ши: Хаана байгаа юм бэ?
Жин: Санасан шүү. Зөндөө том болчихсон байна.
Лей: Чамайг зөндөө санасан.
Жин: Сайн уу. Уулзалгүй удсан байна.
Дао: Жин, уулзалгүй удсан байна.
Жин: Сайн уу. Та нар том болоод өөрчлөгдчихсөн байна.
Дао: Тийм байна уу?
Эр: Жин эгч байна.
Эм: Тэрийг хар даа. Тэнтан Жин байна.
Эр: Хөөрхөн юм аа.
Эм: Ямар хөөрхөн юм бэ.
Эр: Үзэгслэнтэй юм аа.
Эм: Ийм хөөрхөн байх гэж.
Эр: Ийм үзэгслэнтэй гэж мэдээгүй юм байна.
Эм: Би анх удаа л харж байна.
Жин: Тийм байна уу?
Ши: Уулзалгүй удаж байгаад ирсэн чинь бүр хөөрхөн болчихсон байна.
Жин: Баярлалаа.
Мей: Зурагт хуудсыг чинь харсан. Гоё болсон байна лээ.
Лей: Гоё гарсан байна лээ.
Ши: Хөөе. Сейн голын дэргэдэх байшиндаа байх уу?
Жин: Аанхан.
Дао: Хөөе. Уулзсаных явж юм ууя.
Жин: Тэгье.
Дао: Явцагаая.
Ши: Юм уухаар явах ч яах вэ. Эхлээд наад жаахан хүүхэд хувцасаа сольчих.
Жин: Явъя аа, явъя.
Мей: Лей, яагаад гөлөрчихөв өө? Явъя.
Санцай: Энэ хорвоод ийм төгс өмэгтэй байдаг байх гэж. Би хаана нь ч хүрэхгүй юм байна.
**************
Бүгд: Төлөө.
Жин: Та нартай дахиад уулзах сайхан байна. Та нар сайн сууж байсан уу?
Дао: Тийм ээ. Ши Мен долоо хоног болгон найз охиноо сольдог хэвээрээ.
Ши: Мей Зуо ч ялгаагүй.
Мей: Би чамаас өөр шүү.
Жин: Эгч чинь сайн уу?
Дао: Өнгөрсөн жил гэрлээд, нөхөртэйгөө Швейцарит амьдарч байгаа.
Жин: Нээрэн үү? Гэхдээ, чи эгчтэйгээ дотно байсан болохоор их санадаг байх даа.
Мей: Тэрэнд санаа зовох хэрэггүй. Тэрнийг эгчийг орлох охин гарч ирсэн. Нэрийг нь Санцай гэдэг юм.
Дао: Тэнэг амьтан. Яаж манай эгчтэй адилхан байдаг юм? Шал өөр шд.
Мей: Нээрэн үү? Адилхан л байсан даа.
Дао: Өөр өө.
Ши: Лей.
Лей: Аан?
Ши: Яагаад дуугаа хураачихаа вэ? Уйтгартай байна уу? Жин эргээд ирчихлээ.
Лей: Мэднэ ээ. Энд сууж байна шд.
Дао: Энэ хүн хэвээрээ байгаа биз. Баярлахаараа ууртай царай гаргаад.
Жин: Аан. Лей угаасаа л ийм байсан.
Лей: Тийм биш ээ.
Жин: Яасан бэ?
Лей: Яах гэж тийм зураг авахуулсан юм. Хэтэрхий задгай байсан.
Мей: Нээрэн үү? Надад тэгж санагдаагүй шд.
Дао: Нүүр нь л байсан шд.
Ши: Лей, арай л хатуу байгаа юм биш үү.
Жин: Миний ажил шд.
Лей: Яагаад бусад загвар өмсөгч шиг байх ёстой юм? Надад таалагдахгүй байна.
Жин: Дандаа намайг боддогт чинь баярлалаа. Чи надад таалагддаг.
Бүгд: Хөөх. Тээр.. бурхан минь.
Лей: Бусад нь яах юм бэ?
Жин: Та нар яасан гэж?
Ши: Бид нарыг үнсэхгүй юм уу?
Мей: Бид нар ч гэсэн найзууд биз дээ?
Ши: Яагаад вэ?
Жин: Яагаад барьцаад байгаа юм бэ?
Дао: Бид нар яах юм бэ?
Жин: Энийг та нарын төлөө ууя. Төлөө.
Дао: Ялгаварлаж байна шүү.
Ши: За за.
Мей: Тулгая.
******************
Ээж: Яагаад идэхгүй байгаа юм?
Санцай: Өлсөхгүй байна.
Ээж: Наян долларын үнэтэй загас шүү. Ядаж энийг идчих л дээ.
Аав: Хөөе.
Санцай: Өлсөхгүй байна аа.
Ээж: Хөөе. Хааччихав аа? Хөөе. Чи. Чи. Яагаад хүүхдийн загас идчихэж байгаа юм бэ?
Аав: Сүүлийн үеийн хүүхдүүд ингэлээ гээд мэдэхгүй ээ. Элдэв юм ч идэхгүй. Бид нарын үед хоол ийм элбэг дэлбэг байгаагүй. Амьдрал хэцүү байсан.
Ээж: Тийм шүү.
Аав: Манайх ядуу байсан болохоор би цусаа зардаг байсан.
Ээж: Тийм ээ.
Аав: Тийм биз дээ?
Ээж: Тэр ч үнэн шүү. Мөнгөгүй болохоороо цусаа зардаг байсан.
Аав: Харин тийм. Хэтэрхий их цус өгсөнөөс болоод эмнэлэгт хүргэгдэж байсан юм. Тийм э. Дараа ийм хайрстай загас битгий авч байгаарай. Яс ихтэй юм байна.
Ээж: Ингэж их идээд байвал цусны чинь даралт ихдэнэ шүү. Холестерин чинь нэмэгдээд эмнэлэгт хүргэгдэнэ гэж мэд. Тэгвэл бөөн төлбөр гарна.
Аав: Санцай идэхгүй гэсэн юм чинь. Хайран наян доллар.
Ээж: Тэгвэл... тэгвэл би идэлцье.
Аав: Тэг.
Ээж: Надад жаахныг өгчих.
Санцай: Аав нь том компаний захирал. Манай аав мөнгөний төлөө цусаа зардаг. Бурхан минь. Тэнтан Жиний хаана ч хүрэхгүй юм байна. Дахиад бодохгүй байсан нь дээр юм байна.
*************
Чин: Санцай. Би байна, Чинхө. Хүлээж байгаарай. Санцай, би байна аа. Чинхө.
Санцай: Чинхө. Дунд сургуульд байхад хамт сурдаг байсан. Чи энд юу хийж байгаа юм?
Чин: Би шилжээд ирсэн. Манай аав гэрээслэлээр авсан газраа зараад гэнэт баяжсан. Намайг юм сурахгүй байх гээд нааш нь шилжүүлчихсэн. Хоёулаа дахиад нэг сургуульд сурах нь.
Санцай: Тийм ээ. Чамтай уулзах сайхан байна.
Чин: Би энд ирэх дургүй байсан юм. Чамайг хараад сэтгэл амарчихлаа.
Санцай: Тийм ээ, тийм. Чи байгаа болохоор... Чи... надтай ярихгүй байсан нь дээр байх.
Чин: Яагаад? Надад өөр таних хүн байхгүй шд. Хоёулаа сайн найзууд байсан шдээ. Яагаад ярьж болохгүй гээд байгаа юм? Битгий тэг л дээ.
Санцай: За за за за. Тэгэхгүй ээ. Явъя.
Чин: хөөх. Энд алдартай хүмүүсийн хүүхдүүд дүүрэн байдаг байх даа?
Санцай: Магадгүй. Гэхдээ би сайн мэдэхгүй.
Чин: Хөөе. Тэр дөрөв... киноны одууд уу? Царайлаг ах аа...
Санцай: Битгий дуудаад бай. Сайн сонс. Энд тайван амьдрахыг хүсч байгаа бол яаж ч байсан тэр дөрвөөс хол байх хэрэгтэй. Ойлгов уу?
Чин: Яагаад?
Санцай: Асуух хэрэггүй ээ. Явъя.
Чин: Санцай, хоолоо идье.
Санцай: Баярлалаа. Хоол авч өгсөнд баярлалаа, Чинхө. Хөөх. Ийм их хоол авсан юм уу?
Чин: Чамайг дуртайгаа сонго гээд л.
Санцай: Танайх баян ч гэсэн хоол хаяж болохгүй шүү.
Чин: Хаяхгүй ээ.
Санцай: Баярлалаа.
Чин: Дунд сургуульд байсан үеэ саначихлаа.
Санцай: Гэхдээ одоо чи өөрчлөгдсөн. Би л бүдүүлэг хэвээрээ.
Чин: Хэн тэгж байна? Би хөдөөний мангар хэвээрээ.
Санцай: Хөөе. Чи сургуулийн гадаа зардаг байсан хоол иддэг хэвээрээ юу?
Чин: Би аавыг тэр газрыг ав гэж хэлэх гэж байсан юм.
Санцай: Тэрийг авч яах юм?
Чин: Гэрийнхээ гадаа ажиллуулахгүй юу.
Санцай: Тэр ч арай юу юм бэ?
Чин: Чамайг хүсвэл энд авчир гэж хэлж болно шд.
Санцай: хэрэггүй ээ. Тоглохоо боль л доо. Хуучны найзтайгаа уулзах сайхан байна. Энэ сургуульд бүх юм өөр болохоор.
Чин: Наадах чинь юу гэсэн үг вэ?
Санцай: Юу ч биш ээ. Чамтай уулзах сайхан байна.
Ши: Яасан бэ? Юу харж байгаа юм?
******************
Чин: Чиний шүүгээ аль нь юм?
Санцай: 150. Чинийх хэд вэ?
Чин: 174.
Санцай: Аан. 174-үү?
Чин: Аан? Энэ юун улаан цаас вэ?
Санцай: Яагаад Чинхөд улаан карт өгдөг билээ? Надаас болсон юм бол уу?
Чин: Аан. Намайг шинээр ирсэн гээд тэгж байгаа юм бол уу?
Санцай: Да Минси өөдгүй амьтан, юу хийгээд байна аа?
****************
Санцай: Тэр чинь юу юм? Юу хүсээд байгаа юм? Чинхө чиний царайг ч олж хараагүй байхад. Яаж чиний дургүйг хүргэсэн юм? Хэлээч.
Дао: Тэнэг амьтан. Чамаас болж байгаа юм. Юу ч мэдэхгүй юм байж.
Санцай: Наадах чинь юу гэсэн үг юм? Би яасан гэж? Гахай юм байж яагаад намайг загнаад байгаа юм?
Дао: Би гахай юм байж. Тэр найзад чинь тархи байгаа юм уу?
Санцай: Чинхө?
Дао: Тийм ээ. Тэр гэнэт баяжигч. Та нарын хэн нь түрүүлж хөөгдөхийг харж л байя.
Санцай: Тэр улаан картаа буцааж ав.
Дао: Гайгүй байлгүй. Хэн ч надад тушаадаггүй юм шүү.
Санцай: Дахиад хэлчихье. Тэр улаан картаа буцаагаад ав.
Дао: Цаашаа яв.
Санцай: Эмэгтэй хүнтэй ингэж харьцдаг юм уу?
Дао: Хэн чамайг тэр гэнэт баяжигчтай нийл гэсэн юм? Хохь чинь.
Санцай: Өөдгүй амьтан. Чамайг яасан ч уучлахгүй.
Дао: Тэр гэнэт баяжигчийн төлөө ингэж байгаа юм уу?
Санцай: Тийм. Тэрний төлөө ингэж байна.
Чин: Та нар яаж байна аа?
Санцай: Зайл. Зайл. Чи зүгээр үү? Хурдан зугтаарай.
Жин: Тэнд би зөндөө олон танилтай болсон.
Мей: Тэгээд сонирхолыг чинь татсан эрэгтэйтэй таараагүй юм уу?
Жин: Тийм хүн байгаагүй.
Мей: Чамайг харсан эрчүүд амархан бууж өгөхгүй дээ.
Жин: Зарим нь надтай үерхэе гэж байсан. Надад таалагдаагүй болохоор би татгалзсан.
Ши: Намайг олон эмэгтэй эргүүлэх юм бол би нэг нэгээр нь ээлжлээд болзоно оо.
Мей: Тэгээд л чамайг араатан гэж байгаа юм.
Жин: Лей яасан? Найз охинтой болсон уу?
Лей: Үгүй.
Жин: Яагаад? Эрэгтэй хүн найз охинтой болох хэрэгтэй шд. Найз охинтой болж байж л жинхэнэ эр хүн болно.
Мей: Найз охин? Лей найз охинтой болдоггүй шалтгаан нь... Хэлээгүй гээд бодчих.
Жин: Тэгвэл би чамд загвар өмсөгч найзаа танилцуулж өгье.
Лей: Хэрэггүй ээ.
Жин: Ингэж хэлнэ гэж мэдсэн юм аа. Чиний ийм царай гаргахыг харах гэж албаар тоглосон юм. Гэхдээ чи өөр охинд хэтэрхий сайн болж болохгүй шүү. Яагаад гэвэл чи миний Лей.
Эр: Жин. Эргээд тавтай морил.
Жин: Хөөе сайн уу. уулзалгүй удсан байна шүү.
Эр: Тийм ээ. Чи улам хөөрхөн болчихсон байна.
Жин: Баярлалаа. Нээрэн, би танилцуулъя. Юанши компаний захирлын хүү, танай дээд ангийн хүүхэд. Энэ хүмүүс...
Эр: Би мэднэ ээ, алдартай Ф4. Бүгдээрээ сайн уу. Энэ найз залуу чинь байх. Та хоёр дотно харагдаад байсан.
Жин: Лейг хэлж байна уу? Үгүй ээ, миний багын найзууд байгаа юм. Миний хувьд дүүгээс өөрцгүй.
Эр: Тийм үү? Гэхдээ та хоёр их дотно харагдаад байсан чинь... эгч дүүгийн харилцаатай байсан юм уу?
Ши: Хаврын амралтаар Хавай явна гэж байна лээ. Зарлал гарчихсан байсан харсан уу?
Мей: Дахиад Хавай явах юм уу? Хэдэн удаа явах юм бэ?
Эр: Ф4-ийнхөн л чамд тохирно. Энэ найз залуу чинь биш бол залуу ноён Дао Минси мөн байх. Жин, уучлаарай. Би хичээлтэй болохоор явлаа.
Жин: За. Баяртай.
****************
Санцай: Яваач. Чинхө. Чинхө. Чи зүгээр үү? Ирж байна. Хурдан зугтаарай.
Чин: Туслаарай.
Эр: Тэр байна.
Санцай: Хавай? Би амьдарлдаа ганц удаа заавал Хавай явна гэж тангарагласан юм. Юу вэ? 50мянган доллар аа? Энэ сургууль арай дэндүү юм аа. Сонин дээр Хавай явах аялал 19мянга гэчихсэн байсан шд. Тавин мянган доллаар өмнөд туйл руу яваад ирэх байлгүй.
Чин: Санцай, нөгөөдүүл чинь араас хөөж байгаа. Наадахаа унших зав байгаа юм уу?
Эр: Тэр байна.
Санцай: Зугтаарай.... Гүйгээрэй. Хурдан гүй...
Чин: Гүйгээрэй.
Эр: Зогс.
Эр: Зогс гэж байна.
Жин: Юу болоод байна аа?
Санцай: Хөөе. Чи зүгээр үү? Чинхө. Тэнтан Жин заавал яахаараа ийм үед таардаг байна аа?
Чин: Санцай.
Эр: Баригдсан даа. баригдсан.
Эр: Баригдсан даа. Ингээд.
Лей: Болиоч.
Санцай: Хуа Зилей. Хуа Зилей надад тусалж байна. Итгэж чадахгүй нь.
Дао: Хөөе. Чи юу хийж байгаагаа мэдэж байна уу?
Лей: А Си, одоо хангалттай юм биш үү?
Дао: Юу гэж байгаа юм? Чи тэрэнд сайн болчихоо юу?
Санцай: Гуйя. Үгүй гэж битгий хэлээрэй.
Дао: Тэрэнд туслахыг хүсч байгаа бол... сургуулиас хөөгдсөн ч харамсахгүй биз? Босооч. Чи энийг хэр удаан хамгаалах гэсэн юм?
Лей: Чамд хамаагүй.
Дао: Тавь гэж байна.
Лей: Тавихгүй.
Санцай: Өвдөж байна. Дао Минси, өөдгүй амьтан. Гар тавиач.
Дао: За яах вэ. Хуа Зилей, одооноос чи миний найз биш.
Ши: А Си.
Мей: Яасан бэ? Юу болоод байгаа юм?
Жин: Ийм болчих гэж. Явж хувцасыг чинь сольё. Хүндээр хүлээж авах хэрэггүй. Уг нь муу хүүхдүүд биш. Даанч заримдаа хэмжээ хязгаараа мэддэггүй юм.
Санцай: Хөөрхөн юм аа. Хөмсөг нь яг хүүхэлдэй шиг юм аа. Адилхан хүн байж, яахаараа ийм өөр байдаг байна аа. Ийм гоё арьстай, бас гоё үнэртэй юм аа.
Жин: Яасан?
Санцай: Юу ч биш ээ. Юу ч биш. Зүгээр.
Жин: Май. Энүүгээр нүүрээ арччих.
Санцай: Баярлалаа. Шанелийн алчуур байна шд.
Жин: Тийм ээ. Би Лейг ингэтэл уурлаж байхыг хараагүй. Чамд сайн юм шиг байна.
Санцай: Үгүй байлгүй дээ. Би таны дэргэд юу ч биш шүү дээ. Хуа Зилей надад сайн байх ёстой. Тэр танд сайн шд.
Жин: Тийм үү? Яагаад ч юм нэг л өдөр яваад өгөх юм шиг санагдаад байна. Тэгвэл би их гуниглах байх.
Санцай: Жин эгч яагаад Хуа Зилейг ярихдаа тэрэн шиг гунигтай харагдаад байгаа юм бол?
Жин: Үс чинь муухай болчихож. Эмэгтэй хүн дандаа цэвэрхэн, хөөрхөн байх хэрэгтэй. Хэзээ сайн хүнтэйгээ учрахыг хэн мэдлээ.
Санцай: Хөөх. Ямар гоё гутал вэ?
Жин: Тийм байна уу? Би ч гэсэн дуртай. Францад байхад нэг хүн ингэж хэлж байсан. “Сайхан гутал өмсөж байх хэрэгтэй. Тэгж байж тэр гутал сайхан газарт хүргэдэг” гэж.
Санцай: Тэнтан Жин адилхан эмэгтэй хүний сэтгэлийг ингэж хөдөлгөж байгаа юм чинь... Бид хоёр өөр ертөнцийн хүмүүс ч гэлээ, надад ийм найрсаг дотно хандаж байна. Байхэ, бас тэрнийг дагадаг охидуудаас өөр юм аа. Энийг л жинхэнэ баян айлыг хатагтай гэж хэлдэг байх.
3-р анги төгсөв.
Back to episodes Go home