504
Бичил гал по шүү!
Нэрсийн товчлол:
1. Шин Нохара Шинносүкэ (Шин чан)
2. Тоо Казүма Тоорү
3. Нэнэ Сакурада Нэнэ
4. Маса Сато Масоү
5. Боо Боо чан
6. Ацү Ацүкүрү Шиизоү
7. Ёши Ёшинага
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тоо: Хүүхдүүдээ доджебол ( dodgeball ) тоглоё.
Маса: Тоглоё тоглоё.
Боо: Тэгье:
Ацү: Намайг ч гэсэн оруулаач.
Тоо: Тэгэлгүй яахав дээ багшаа.
Маса: Шиизоү багш тоглохгүй бол гал гарсан өрсөлдөөн гарахгүй шдээ.
Ацү: Аа иччихлээ. За доджебол тоглоцгооё.
Бүгд: Гал ...
Шин: Өө залуус эрч хүчтэй сайхан юмаа.
Ацү: Чи бас залуу юм чинь хамт шатна даа.
Шин: Гал ....
Бүгл: Гал ...
Нэнэ: Ойрд энэ хөвгүүд Ацүкүрү Шии багшийн нөлөөнд автаад байгаа юм биш үү?
Эм: Бүр хэт автаад байна шүү. Тэрнээс нь болоод цэцэрлэг маань хэт ядаргаатай болоод байхад хэцүүхэн л байна шүү.
Нэнэ: Охид бид хүйтнээрээ л байна шүү за. Тэгээд хөвгүүдийг тоохгүй их зан гаргах хэрэгтэй. Гал ...
Эм: Нэнэ чан ?
Нэнэ: Өө балрах нь балрах нь.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тоо: Ээе
Ацү: Аа аа
Тоо: Гоёдоо Еээе...
Ацү: За хариуг нь баринаа... Гал ...
Маса: Гал ...
Тоо: Аа аа
Маса: Хахаха.
Тоо: Аа аа новш гэж ... Гал ...
Шин: Өө Тоорү чан новш энэ тэр гээд муу үг хэлээд ... Гал ...
Нэнэ: Энэ тэнэгүүд ...
Эм: Хүйтэн Хүйтнээрээ ...
Маса: Одоо нуугдаж тоглоё.
Тоо: Сайхан санаа байна тэгье.
Боо: Тэгье тэгье.
Маса: Ерөөсөө болих уу?
Тоо: Харин тиймээ. Гэнэт л хүйт оргиод явчихлаа.
Боо: Харин тиймээ.
Ацү: Яасан бэ хүүхдүүдээ? Ямар ч үед эрч хүчтэй үйл хөдлөл хийж байх хэрэгтэй тэр чинь л амьдарч байнаа гэсэн үг. Халуун цусаа хөөргөе. Life is fire. Зэсэн өнгөтэй том цох хорхой бүгд найзууд, бүгд амьдарч байна.
Нэнэ: Ядаргаатай юун ч урт юм хэлдэг юм бэ дээ.
Бүгд: Багшаа, бид нуугдаж тоглоноо.
Ацү: Хүүхдүүдээ...
Нэнэ: Ёстой нэг. Зүгээр л нуугдаж тоглох гэж байж мангар юмуу хаашаа юм. Тиймээ?
Та нар бас уяраад байж байх цаг биш.
Ацү: Охид яагаад ийм хүйтэн юм бэ?
Нэнэ: Бид халуун юманд дургүй ээ. Хөлс, тэмүүлэл, халуун цөс энэ тэр. Орчин үед тийм юм моданд орохгүй шдээ. Тийм биздээ?
Охид: Мм тийм.
Ацү: Аан зөв зөв. Тэгвэл багахан л шатах гээд үзвэл яаж байна? Ингээд ... за хичээнэ шүү “бичил гал по” гээд...
Эм: Хахахха.
Нэнэ: Аи чан?
Эм1: Инээдтэй байсан бололтой.
Эм2: Сая гэхдээ Шиизоү багш хөөрхөн л байлаа.
Эм1: Бичил гал по гэнээ.
Эм2: Хихихи
Эм1: Хихихи
Ацү: Таалагдсан уу? За тэгвэл бүгдээрээ хэлээд үзэх үү?
Бүгд: Бичил гал по .... Хахахаха
Ацү: Нэнэ чан хэлэхгүй юм уу? Бичил гал ...
Нэнэ: Хннн.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Бичиг: Хэдэн өдрийн дарааа.
Эм: Айл гэрдэж тоглох уу?
Эм1: Тэгье тэгье.
Эм2: Би ч гэсэн тоглоё.
Бүгд: Тоглоцгооё. Бичил гал по. Хэхэхэхэ.
Нэнэ: Юу вэ бүгд бүгдээрээ.
Шин: Нэнэ чан?
Нэнэ: Чи ямар хүн аалз юмуу?
Шин: Нэнэ чан яагаад Шиизоү багшид дургүй байгаа юм?
Нэнэ: Хннн?
Шин: Яагаад? Юунаас болоод?
Нэнэ: Ядаргаатай юм бэ! Цаанаасаа л дургүй байхгүй юу. Зүгээр л дотроо халуу шатаад л үйл хөдлөл хийхэд болно гэдэг үзэл нь ерөөсөө таалагддаггүй.
Шин: Цүцүцү баи цүцү баи
Нэнэ: Хүний яриаг сонсож байна уу?
Шин: Яагаад уурлачихваа? Хүүе яагаад вэ?
Ацү: Нэнэ чан?
Тоо: Шиизоү багшаа?
Ацү: Мм?
Тоо: Хөл бөмбөг тоглоё.
Ацү: Сайхан санаа байна.
Эм: Шиизоү багшаа? Нуугдаж тоглоё.
Ацү: Наадах чинь бас сайхан санаа байна.
Шин: Шиизоү багшаа? Шүдээ угаачихаад настан болж тоглоё.
Ацү: Наадах чинь хэрэггүй ээ.
Эр: Хөл бөмбөг тоглоё.
Эм: Нуугдаж тоглоё.
Ацү: Хэцүүхэн л юм. За уралдаад шийдье. Нэг хоёрын гурваа...
Бүгд: Аа аа аа
Ёши: Шиизоү багш нэлээн дадлагажсан байна шүү. Хүүхдүүдийн дунд их нэртэй байна.
Эр: Яваад өгөхөөр харамсалтай л юм.
Ёши: Дадлага дууссаны дараа ч гэсэн хүрч ирвэл сайнсан.
Эр: Цаашдын хэргийг Шиизоү багш л шийдэх байхдаа. Спорт өдөрлөг ажиллах сүүлч нь болох нь байна.
Нэнэ: Шиизоү багш удахгүй явах нь. Ашгүй дээ. Ахиад жаахан л тэсчихэд ...
Шин: Яахоо ядуу байх ч хэцүү шүү ...
Нэнэ: Гэнэт гэнэт битгий гарч ирээд бай. Ядуу байх бишээ тэсэх гэж хэлээд байна. Ядаргаатай байдал спорт өдөрлөг хүртэл үргэлжлэх нь ашгүй дээ санаа амрах нь ...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Бичиг: Маргааш өдөр нь
Ацү: Спорт өдөрлөгөөр ангиараа дээсэнд үсрэнэ. Шагнал авахын төлөө хичээж, сургуулилт хийцгээе.
Бүгд: За.
Тоо: Дээсний үсрэлтээр дэлхийн рекорд тогтооцгооё.
Бүгд: Гал.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ацү: Бүгд бэлэн үү?
Маса: Шин чан нөгөө тийшээ хар л даа.
Шин: Миний царайг хармааргүй байгаа юм байна тэ.
Маса: Биш ээ.
Шин: Масаү цаашаа харвал?
Маса: Өөр арга алга даа .
Нэнэ: Яав?
Маса: Шин чан л ...
Ацү: За тэгэхээр бүгдээрээ амьсгаагаа нийлүүлээд үсэрнэ шүү. Нэг хоёрын ...
Бүгд: Нээг ... Хоёр ... Гур... Өө өө
Тоо: Алдчихлаа.
Маса: Нэлээн хэцүү юмаа.
Эм: Сайн чадахгүй байнаа.
Ацү: Зүгээр ээ зүгээр. Давтаад байвал сайжраад л байна. За ахиад нэг удаа.
Бүгд: За.
Нээг... Хоёр .... Гурав .... Найм ... Ес ... Арав ... Арван нэг ... Арван хоёр
Маса: Аа Шин чан гэж нэг юм ... Өөр арга алгадаа .
Бүгд: Арван гурав ..... Арван дөрөв ... Арван тав ... Арван зургаа
Тоо: Ойрхон байлаа шүү.. Хорь хүрэх гэж байхад ...
Ацү: Нэнэ чан бүү санаа бүү санаа зов.
Шин: Хөц будааг сайн зажлаад идээрэй.
Тоо: Шал хамаагүй шдээ.
Эм: Нэнэ чан зүгээр ээ.
Эм1: Ахиад хичээцгээе.
Бүгд: Нэнэ чан гал ...
Нэнэ: Аа ядаргаа.
Тоо: Нэнэ чан наад гаргаж байгаа хандлага чинь юу вэ?
Эм: Бүгд чиний сэтгэлийг засаж байхад чинь.
Маса: Тийм шүү Нэнэ чан. Жаахан ч гэсэн сэтгэлээсээ байхгүй бол.
Нэнэ: Дуугай бай. Жижигхэн нүдтэй онигири минь. Ер нь чи л мөргөө биздээ?
Маса: Ээээээ
Эм: Арай хэтэрнээ.
Тоо: Нэнэ чан! Масаүгээс уучлал гуй.
Бүгд: Уучлал гуй. Уучлал гуй. Уучлал гуй. Уучлал гуй.
Ацү: Бүгдээрээ тайвшраарай.
Шин: Бүгд тайвшраад цай ч болтугай уу.
Ацү: Бүр тэгэхгүй байсан ч болноо.
Нэнэ чан жаахан л ичсэн төдий. Жинхэнээсээ тэгээгүй гэж бодож байнаа. Тийм болохоор бүгдээрээ ...
Нэнэ: Наадахыг чинь л ядаргаатай гээд байна. Ацүкүрү Шиизоү тэнэг, дээрээс нь Масаү онигири ч гэсэн тэнэг.
Маса: Аа аа дээрээс нь ч гэнээ.
Ацү: Нэнэ чан ...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тоо: Нэнэ чан өнөөдөр бас ирсэнгүй.
Маса: Яасан юм болоо?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
***********
Гоёл чимэглэл хийнэ шүү!
Нэрсийн товчлол:
1. Шин Нохара Шинносүкэ (Шин чан)
2. Миса Нохара МисаЭ (Шин чан ээж)
3. Хима Нохара Химавари (Шин чан дүү)
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Хмм хмм. Алмаз, бадмаараг авахад аавын цалин айгаад ч хүрэхгүй юм байна.
Миса: Яагаад ч хүрэхгүй юм байна гээч. Эд нар алмаз, бадмаараг бишээ. Эд нар сувс байхгүй юу. Сувс зэргийг авчихаж чадалгүй дээ. Энэ гоё юмаа. Юу 10 мянган иен юмуу? Сувс байж 10 мянган иен?
Эм: Ямар байна? Энэ үнэхээр гоёмсог шүү. Винтэж сувсыг загварчлаад Юү МэиКо дизайнерын урласан бүтээл байгаа юм.
Миса: Юү Мэико гэж нөгөө?
Эм: Тиймээ. Зурагт, Сэтгүүлээр нэрд гарсан Юү Мэико дизайнер.
Миса: Аан тиймүү. Тэгсэн ч хэтэрхий үнэтэй юм.
Эм: Танд зохино гэж бодож байна. Гаргаж ирэх үү?
Миса: Аа зүгээр ээ. Загварыг нь харж байгаа төдий л юм.
Эм: Гар урлал хийдэг юм уу?
Миса: Мм? Аан гар урлал гэсэн арга бас байжээ. Материалыг нь авчихвал хямд тусна. Загварыг нь бас хүссэнээрээ хийнэ.
“ Гар урлал шүү дээ... ахахха”
Гайхуулж бариад ... хийгээд үздэг ч юмуу.
Өөрийнхөө гараар хийх болохоор жаахан үзээдхье.
Эм: Тиймээ тэгэлгүй яахав.
Миса: Аа энэ гоё юмаа. Гэхдээ энэ нь ... Ээ нэг нь 160 иен? Хүзүүний зүүлт хийнэ гэхээр 20 ширхэг, үгүй ээ 30 ширхэг хэрэг болно ... мммм
Шин: Ээж таны дуртай онцгой хямдрал байна. Энд хямд байна.
Миса: Хямд бол сайн гэсэн үг бишээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: Ээ? Ийм их байж 1400 иен юмуу? Иймэрхүү байх юм бол.
Эм: Зүүлт, бугуйвч, ээмэг хйинэ шүү. Маш хямд шүү.
Миса: Мммхн. Хямд ч гэсэн олон төрлийн загвар хийж үзэх нь зүгээр байж магадгүй.
Эм: Дээрээс нь ийм сувсыг 2, 3 ширхгийг хийгээд загвараа тодотгоод...
Миса: Ммм зөв зөв.
Эм: Ээмэг, зүүлтний үндсэн багц танд байдаг уу?
Миса: Үгүй ээ.
Эм: Бахь, сатурк, бөгжний суурь, зүүлт, бугуйвчны түгжээ гэх мэт. Сувсны хэлхэх загвар, Сувсны нүх сайн харагдах гэрэлт тавиур зэрэг олон төрлийн хардаа ийм их байгаа шүү.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: Загварын жишээ, гэрэлт тавиур зэргийг нь аваагүй ч сувсан урлал хийхэд ийм их юм хэрэгтэй байх гэж.
Шин: Өө би гэрэлт тавиур авмаар байсан шдээ. Бөгсний нүх сайн харагдана гээд байсан юмыг.
Миса: Бөгсний нүх биш сувсны нүхийг харна. 5000 иен хавьцаа хөрөнгө оруулалт хйисэн болохоор тэр хэмжээний янз бүрийн юм хийхгүй бол.... Аюултай аюултай. Хэрэв Химагийн гарт орох юм бол.... Иймэрхүү л юм болно. Энэ Хима чангийн тоглох юм бишээ. Шинносүкэ? Химаг түр авч байгаарай гуйлаа шүү.
Шин: Хмм Фүживара Кэижи тэрбум иенийн харш барьсан гэнэ.
Миса: Шинносүкэ?
Шин: Хүнээс ийм байдалтай юм гуйдаг юмуу?
Миса: Чи чинь???
Шин: Энэ жилийн өвөл ...
Миса: Шин чан?
Шин: Гуйж байна гэдэг нь?
Миса: Шин чан гуйж байна.
Шин: Мм болж байна. Рояал чокоби 3 ширхэгийг өгвөл ...
Миса: Тэгж тохироод ... Юу? Рояал чокоби 3ыг уу?
Шин: Ммм өгөхгүй юм уу...
Миса: Ойл .. Ойлголоодоо. Тохирлоо. Гэхдээ 1 ширхгийг шүү.
Шин: Хмм хмм. Харамч юмаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Тэгэхээр Хима энийг хардаа аа аа.
Миса: Хүүе хүүе наадхаа хэзээдээ авчихав. Чи нээрээ...
Шин: Чшшш.. Сайн харж бай ай ай ай.
Найгана найгана найгана найгана. Эргэлдэн бүжнэ.
Эргэлдэн бүжих илбэ байлаа.
Миса: Өө гайхалтай.
Шин: За ингээд ...
Миса: Түр байзаарай. Сувсаа буцаагаад өгөөрэй.
Шин: Юу? Энийг шагналд нь авчихья.
Миса: Сая рояал чокоби авна гэсэн биздээ?
Шин: Зөндөө сувс байгаа шдээ. Би авмаар байна.
Миса: Болохгүй ээ.
Шин: Гялтганасан гоё сувс авмаар байна.
Миса: Ёстой нэг. За 2, 3ыг л авна шүү.
Шин: Ура ура ура.
Миса: Арга алгадаа .
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Хардаа акшон камэн.
Миса: Хөөх гараараа хийсэн хүүхэлдэй байна шд.
Мм? Наадхаа авч болохгүй ээ.
Шин: Юу? 2,3 ширхгийг авч болно гэсэн шдээ.
Миса: Наадах чинь тусад нь 160 иенээр авсан нь байна шдээ. Загварынхаа тодотгол болгоно буцаагаад өг.
Шин: Акшон камэний нүдийг нь авах юмуу? Хүүхэлдэйн нүд нь гол амин сүнс нь байхад ...
Миса: Арга алга даа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: Юу ч гэсэн хийгээд л үзье дээ. За байз ямар загвараар хийдэг юм билээ? Мм? Яагаад өнхрөөд байдаг билээ. Арай гэр маань далийчихсан байгаа юм биш биз?
Шин: Өө гэмтэлтэй орон сууц гэж үү? Шалгаж үзье?
Миса: Аа аа аа аа.
Шин: Зүгээр ээ өнхрөхгүй байна.
Миса: Наа чинь тоглоом биш болохоор битгий өнхрүүл.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: Ёстой нэг.
Шин: Хмм хмм. Нэг нэгээр нь түүх нь.
Миса: Нэг нэгээр түүх юм хийсэн нь чи биздээ?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: Ингээд дуусах шиг боллоо.
Шин: Өө
Миса: Юу вэ?
Шин: Энд нэг ширхэг.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: Ёоо нүх нь жижиг юмаа. Тэр нээх хурдан л оруулаад байсандаа. Зүгээр хэлхэхээр ямар ч урлаггүй юмаа.
ТвЭм: Тэгэхээр Юү Мэико дизайнераар энэс сувсан хүзүүний зүүлтийг хийх аргыг заалгая.
Миса: Юу? Өнөөдрийн янз бүрийн хобби нэвтрүүлэгээр Юү Мэикогийн сувсан урлал? Азтай юм бэ.
Мэи: Тиймээ энэ маш амархан шүү. Эхлээд нэг, хоёр, гурав тэгээд ...
Миса: Нэг ...
Миэ: Тэгээд энэ талаас нь Нэг хоёр гурав ...
Миса: Байзаарай ...
Мэи: Ингээд тэгээд .... Тэгээд ингээд ...
Миса: Аа .
Мэи: Төгсгөлийг нь зангидаад бэлэн боллоо.
ТвЭм: Үнэхээр амархан юм. Би ч гэсэн хялбархан хийж чадлаа.
Шин: Амархан байхад чадахгүй байгаа хүн.
Миса: Битгий хүн рүү хуруугаараа заагаад бай. Энэ чинь хэтэрхий хурдан байна. Жаахан удаан байхгүй бол болохгүй шдээ.
ТвЭм: Илүү ойлгомжтой удаанаар тайлбарлахыг хүсч буй хүмүүст зориулсан гарын авлага орон даяар номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.
Миса: Тиймээ яг энэ.
Шин: Нүд ирмэх зуурт л худалдаж аваад иржээ.
Миса: 1600 иен. Жаахан үнэтэй л байлаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: Тээр сайхан зургаар тайлбарласан байна. Эхлээд нэг хоёр гурав .. Тэгээд ингээд ... Энэ цэцгэн хээг яаж хийх юм бол?
Энэ зурган тайлбар ойлгомжгүй юмаа. Энэ хэсгийг нь товчилчихож болно гэж үзээд ийм байхад болно доо.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Ижилхэн юм гэж харагдахгүй л байна даа.
Миса: Зүгээр ээ тэгж байгаад тайван ахиад засаад хийчихнэ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: За оройн хоолоо бэлдье.
Шин: Ээжийн бууж өгсөн хайрцгууд...
Хайрцаг бичиг: Сувсан урлал, хатгамал, Далайн сармагчин (Жижиг шилэн хоргонд тэжээдэг сам хорхойн төрөл)..
Шин: Энэ чигээрээ бууж өгсөн хайрцгууд нь нэмэгдээд байвал ч ...
Миса: Тийм их нэмэгдэхгүй шд.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
***********
Нэнэ чан зөрүүдэлсэн шүү!
Нэрсийн товчлол:
1. Шин Нохара Шинносүкэ (Шин чан)
2. Ацү Ацүкүрү Шиизоү
3. Нэнэ Сакурада Нэнэ
4. Ёши Ёшинага
5. НэЭэ Нэнэ чангийн ээж
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Спорт өдөрлөг ч сайхан болох шинжтэй шүү. Ялангуяа дээсэнд үсрэх ...
Ёши: Харин тиймээ. Наран цэцэг бүлэг бүгд нэгдээд бэлдэж байгаа шүү.
Ацү: Үгүй ээ хараахан нэгдсэн гэж хэлж чадахгүй.
Эр: Ацүкүрү Шиизоү багшаа?
Ацү: Уржигдар, өчигдөр, тэгээд өнөөдөр Нэнэ чан оролцоогүй.
Ёши: Тэр ч тийм л дээ.
Эр: Саяхан Нэнэ чанг ерөөсөө хараагүй юм байна.
Ацү: Нэгдэхгүй бол ... Нэг нь л байхгүй бол болохгүй шүү дээ.
Ёши: Үнэндээ Нэнэ чан цэцэрлэгтээ ирээгүй.
Эр: Ханиад хүрээ юу?
Ёши: Үгүй тэр юу гэхээр ...
НэЭэ: Халуураагүй л дээ уучлаарай гэхдээ өнөөдөр амрах нь байна.
Ёши: ... гээд тодорхой шалтгаан хэлээгүй.
Эр: Хмм яасан юм болдоо?
Ацү: Миний санаа их зовж байна. Тиймээ би Нэнэ чангийн гэр лүү очоод ямархуу байгааг нь харчихаад ирье.
Ёши: Хэтэрхий халуун юмаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ацү: Тэгэхээр ... Сонин юмаа тэндээс ирсэн юм чинь ... Эрхлэгч багшаар Нэнэ чангийн гэр лүү явах замыг зуруулсан ч зам дээр төөрчихлөө шдээ. Өө тиймээ энэ хүнээс асуугаад үзье.
Шин: Уучлаарай зам дээр төөрчихлөө..
Ацү: Шин чан?
Эм: Яанаа баларсан юм төөрчихсөн үү?
Шин: Өнөөг хүртэл би хайр гэдэг зам дээр төөрч явлаа.
Эм: Айн?
Шин: Гэхдээ сая л явах замаа оллоо. Тэр зам бол тантай хамт гэрлэлт рүү хүрэх зам.
Эм: Энэ хүүхэд чинь юу вэ?
Хардаа хүү минь энэ юу юм бол? Хөөөп
Шин: Вававава
Ацү: Ичгүүргүй юм.
Шин: Эгч хаачихваа? Өө эгч Ацүкүрү шиг болчихож.
Ацү: Эгч чинь тийшээ явчихсаан.
Шин: Юу вэ сайн харсан чинь Шиизоү багш байна шдээ. Юу хийж байгаа юм бэ завтай байгаа юмуу?
Ацү: Чамтай адилгүй л байна.
Шин: Өө тийм ч сүртэй юм бишээ.
Ацү: Магтаагүй байхад чинь. Аа тийм Шин чан? Нэнэ чангийн гэрийг заагаад өгөхгүй биз?
Шин: Нэнэ чангийнд очих хэрэг байгаа юмуу?
Ацү: Ойрын 2, 3 хоног цэцэрлэгтээ ирээгүй болохоор нь санаа зовоод, ямархуу байгааг нь харах гээд л .
Шин: Зөв зөв. Тэгэхээр заагаад өгье. Дөт замаар явах уу? Холуур тойрч явах уу?
Ацү: Амьдралд дөт зам гэж үгүй. Гэхдээ энэ удаад бол нэг хормын өмнө ч болтугай Нэнэ чангийн байдлыг мэдмээр байна. Тиймээ, дөт замаар явъя.
Шин: За. ...... үүүүү.... Энэ байна.
Ацү: Аа ... Хөөе ингэхэд холуур тойрохыг сонгосон бол яах байсан юм?
Шин: Тэр байшдээ, гудмыг нэг бүтэн тойроод энд буцаж ирэх байсан юм. Их ядрах байсан юм ашгүй дөт зам сонгоод сайн юм боллоо.
Ацү: Аа аа.
НэЭэ: За хэн бэ?
Шин: Вананабэ Ацүкүрүшиигийн уулзахаар ирсэн байна.
Ацү: Биш шдээ. Уучлаарай Фүтаба цэцэрлэгийн Химавара бүлгийн багш Ацүкүрү Шиизоү байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
НэЭэ: Өө багшаа ажил болгож иржээ.
Ацү: Үгүй дээ. Нэнэ чан ямархуу байгаа бол гэж бодогдоод..
Шин: Еээе тиймээ нисээл ч болтугай хардаг хүн байна.
Ацү: Тэгэхээр Нэнэ чангийн биеийн байдал ямархуу байна вэ?
Шин: Ямархуу байна?
НэЭэ: Бие нь ч зүгээр байгаа л даа. Юу ч гэсэн дотогш ор.
Ацү: За. Төвөг удахнээ.
Шин: За төвөг болохнээ.
НэЭэ: Чи битгий ор.
Ацү: Ямар нэгэн юм хэлсэн үү?
НэЭэ: Аан үгүй ээ ор ор.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
НэЭэ: Цай хийгээд ирье.
Ацү: Нээх сүр болгоод хэрэггүй дээ.
Шин: Бяслагтай бялуу ерөөсөө хэрэггүй шүү.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
НэЭэ: Яагаад бяслагтай бялуу байгааг мэдчихдэг байнаа? Нэнэ чангаас сонссон байж таарахгүй. Санаандгүй? Тиймээ яг санаандгүй л ингээд таарчихлаа. Санаандгүй юм чинь өгөх хэрэг байхгүй шд. Дараа нь тайван идье гэж бодож байсан юм. Гэхдээ санаандгүй биш бол? Эхнээсээ л мэдэж байсан бол?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Бяслагтай бялуу байсаар байхад өгөхгүй байна гэдэг Нэнэ чангийн ээж ч харамч юмаа.
Ацү: Тиймээ харамч юм.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
НэЭэ: Онцгүй цуу яриад тархаад ... Өгсөн нь л дээр юм байна. Гэхдээ алдартай нарийн боовны газраас дугаарлаж байж авсан шдээ. Гэхдээ харамч гэж бодогдох нь ... Үгүй ээ тийм юм болохгүй ээ... Гэхдээ ахиад худалдаж аваад ирвэл ... Гэхдээ л дахиж дугаарлах нь ... Жаахныг л...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ацү: Удаж байна шүү. Яасан юм болдоо?
Шин: Тхххх.
Нэнэ: Гэрт хүртэл ирэх гэж. Бүгд санаа зовж байгаа шүү энэ тэр гэж хэлэх байх. Тэгж худлаа сайн хүн болж байгаа нь ядаргаатай байхгүй юу. Нэгэнт ирчихсэн юм чинь уулзаж өгье дөө.
Шин: Ээ.
Нэнэ: Сайн байна уу?
Ацү: Аа сайн уу Нэнэ чан?
Шин: Сайн уу?
Нэнэ: Сайн.
Ацү: Ээ ээ.
Шин: Яасан бэ?
Ацү: Би багадаа туулайнд хазуулснаас хойш туулайнаас айдаг юмаа.
Шин: Өө. Туулайвма юм байна.
Ацү: Туулайнаас айдаг травма гээч.
Гэхдээ одоо сэтгэлээ чангалаад ...
Нэнэ чан? Халуураагүй, бие нь бас зүгээр байгаа гэж сонссон.
Шин: А и ү э о ка ки кү кэ гэдэг өвчин юмуу?
Нэнэ: Худалч гэх гээд байгаа юмуу?
Ацү: Тийм бишээ. Бүгд санаа зовж байгаа цэцэрлэгтээ буцаад яваад үзэхгүй юмуу?
Нэнэ: Тээр хэлэх үгийг нь мэдээд байсан юм.
Нэнэ явмааргүй байна.
Ацү: Явмааргүй байгаа шалтгаан байгаа юмуу?
Шин: Цэцэрлэг рүү явах замд устай сав зөндөөг өрсөн айл байгаа гэх мэт
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нэнэ: Аймааар юм бэ ээ ээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нэнэ: Би ямар муур уу?
Ацү: Бүгд Нэнэ чанд хайртай, тэгээд хүлээж байгаа.
Нэнэ: Би дургүй ээ. Дээсэнд үсрэх, Шиизоү багш гээд бүгдэнд нь үнэхээр дургүй. Тийм болохоор цэцэрлэгтээ явмааргүй байна.
Ацү: Тийм байж. Надад дургүй байх нь хамаагүй ээ. Гэхдээ дээс үсрэлтэд орчих л доо. Чадлаараа хичээгээд сайн сургуулилт хийх юм бол чадахгүй байгаа дээсэнд үсрэхдээ сайжрана шдээ.
Нэнэ: Энэ занд чинь дургүй ээ. Хичээгээд сайн хийвэл чадна. Хөлсөө урсгаж, сэтгэлээ гаргавал ямар нэгэн юманд хүрнэ гэдэг үзэл санаанд чинь дургүй. Ядаргаатай байна. Тэгж хичээсэн ч амьдрал тийм амар болохгүй.
Ацү: Тэнэг юмуу?
Шин: Өө
Нэнэ: Өө
Ацү: Авьяасгүй болохоор, царай муутай байсан ч бууж өгч болохгүй ээ Нэнэ чан.
Нэнэ: Царай муутай гэж хэлээгүй шд.
Ацү: Хичээл зүтгэл гаргах ч бас авьяас. Удаан гэгддэг яст мэлхий хичээл зүтгэлийн ачаар туулайг ялсан юм.
Нэнэ: За багш та хичээл зүтгэлээрээ туулайг ял. Айдаг туулайндаа дуртай болоод харуулчих. Чадахгүй юмуу?
Ацү: Наадах чинь арай л ...
Нэнэ: Чадахгүй гэж үү?
Шин: Хннн
Ацү: Нэнэ чан наадах чинь бишээ.
Нэнэ: Юу нь өөр юм?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
НэЭэ: Яах вэ? ... Гэхдээ л ... Яах аргагүй ...
Шин: Үнэхээр хэрэггүй дээ.
НэЭэ: Цочих гэж.
Шин: Үнэхээр хэрэггүй дээ бяслагтай бялуу. Үнэхээр хэрэггүй дээ бяслагтай бялуу.
Үнэхээрийн үнэхээр хэрэггүй дээ бяслагтай бялуу.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
***********
505
Мацүтакэ мөөг авсан шүү!
Нэрсийн товчлол:
1. Шин Нохара Шинносүкэ (Шин чан)
2. Миса Нохара Мисаэ (Шин ээж)
3. Хиро Нохара Хироши (Шин аав)
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: Заа...
Эм: Сайн байна уу?
Миса: Өө сайн байна уу?
Эм: Нохара гуай? Энэ хүнээс авсан жаахан л юм байгаа юм амсуулъя гэж бодоод.
Миса: Өө за юу юм болоо?
Эм: Хихихи
Миса: Аа аа аа. Мацүтакэ?
Эм: Дотоодын бүтээгдэхүүн жинхэнэ эх орны хөрснийх.
Миса: Аа баяртай байна шүү.
Эм: Жаахан л юм гэхдээ шөл энэ тэрт хийчихэд болноо. За баяртай.
Миса: Үнэхээр их баярлалаа.
Аа жинхэнэ байна. Аа мацүтакэ.
Шин: Юу авсан юм?
Хүүе наадах чинь юу юм?
Миса: Байна уу? Нохара байна. Сайн байна уу та? Нөхөртэйгээ ярих гэсэн юм. За гуйж байна.
Хайрт минь.? Сая байна шдээ хажуу айлын хүн ...
Шин: Мөөг?
Миса: Болохгүй! Битгий хүр.
Хиро: Юу болов?
Миса: Аа уучлаарай. Ямар ч байсан өнөөдөр эрт ирээрэй.
Хиро: Харин тэгээд юу болов? Ойлгомжгүй юм яриад...
Миса: Ма-гаар эхэлсэн юм авчихлаа.
Хиро: Ма-гаар эхэлсээн? Манжү?
Миса: Бишээ. Мацүтакэ. Бүр дотоодынх.
Хиро: Мацүтакэ? Бүр дотоодынх оо?
Бүгд: Юу?
Хиро: Юу? Мацүтакэгаар хоол хийдэг тогооч жирэмсэн болсоон? Тэр ч тэмдэглэхгүй бол болохгүй хэрэг байна.
Удахгүй харинаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Мацүтакэ гэж юу билээ?
Миса: Үнэтэй мөөг байгаа юм. Ялангуяа дотоодынх нь маш үнэтэй. Манайх барагтай л бол авч чадахгүй үнэт зүйл юм шүү дээ.
Шин: Амттай юмуу?
Миса: Намрын улирлын амтны тэргүүлэх зүйлсийн нэг. Үнэр нь маш сайхан, тэгээд зажлуур нь юу ч гэмээр юм дээ хэхэхэ. Шарах шүүгээнд шараад л буурцгийн цуу, нимбэгийн цуунаас бага зэргийг дусаагаад идэхэд янзтай. Шавар саванд жигнэх ч бас сайхан шүү. Гэхдээ өнөөдөр нэг л ширхэг байгаа болохоор мацүтакэтай будаа хийхнээ. Тэгэхээр хачираа япон маягаар бэлдэх болох нь байна. Бүри загас байгаа болохоор тэрияаки болгоод, чаван мүши бас хийчихдэг юм билүү.
Шин: Чаван мүши? Миний дуртай хоол. Ээж ч гуя шүү. Дээрээс нь 3 давхар гэдэстэй.
Миса: За тэгэхээр яаж хэрчих вэ гэдэг чухал асуудал болохнээ. Хэт жижиг бол мацүтакэ идсэн шиг санагдахгүй. Том хэрчих юм бол цөөхөн болно. Заза.
Байна уу? Нохара байна. Өө Окэ сайн уу?
Шин: Хөөрхий Мацүтакэ чан ингэж их хэрчигдээд ... Эхэхэ одоо шараад өгье за. Өө.
Миса: Тэгээд байнаа өнөөдөр мацүтакэтай будаа хийх гэж байгаа гоё байгаа биздээ?
Шин: Өө бөөн талхны үйрмэг болчихсон байна шдээ. Ээж шарах шүүгээгээ цэвэрлэхгүй юмаа. Томоотой байж байгаарай.
Миса: Худалдаж аваагүй ээ. Хүнээс авсан юм. Ойлгомжтой шдээ. Хахаха
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Орэй орэй мацүтакэ шарагдахыг хүлээж байнаа.
Миса: Тэр ойлгомжтой мацүтакэ идэх чинь жилд ганц тохиох билигт сайн өдөр шүү дээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Өө их сайхан шарагджээ. Тэгэхээр ... Ммм тэсэхгүй нээ. Гоё зажлууртай юм байна.
Миса: Арай л удаан ярьчихлаа. Мм? Сайхан үнэртэж байна шүү. Мацүтакэний үнэр гоё юмаа. Мм? Арай л цөөхөн болчихсон юм шиг... Санаа дагасан юм болов уу?
Шин: Хнн. Ахиад идмээр л байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Сайхан үнэртэж байна шүү. Тэсэхгүйнээ.
Миса: Өө шошны зуурмаг байхгүй юм байна шдээ. Заза байхгүй байсандаа ч яахав.
Шин: Юу? Шошны зуурмаггүй чаван мүши гэдэг чинь усны хувцастай эгчийн зураггүй зургийн цомог л гэсэн үг шдээ.
Миса: Наадах чинь 5 настай хүүхдийн хэлэх жишээ мөн үү?
Шин: Шошны зуурмаг идмээр байна.
Миса: Арга алгадаа. Ёцүба бас арай бага байна жаахан юм худалдаад авч ирэхээс дээ хмм хмм.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Өө болчихлоо болчихлоо. Өө мацүтакэтай будаа. Амттай юмаа. Ёоо япон хүн болж төрсөндөө баярлах мөч юмаа.
Өө сэрчихсэн үү Химавари?
Мацүтакэтай будаа идмээр байгаа юмуу? Химавари чи арай л идэх болоогүй байна даа. Мм амттай байнаа амттай байна.
Миса: Би ирлээ.
Өө Хима сэрчихсэн юмуу?
Шин: Харин тиймээ сэрчихсэн.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хиро: Аа аа мацүтакэ сайхан хараад суух байсан юм. Шарсан мацүтакэ иднэ гэж бодоод авч ирсэн юмсан.
Миса: Жижиг ганц ширхэг л байгаа болохоор тэр олон хүсэлт чинь боломжгүй ээ.
Хиро: Тийм л дээ. Гэхдээ сайхан шараад ...
Шин: Буурцгийн цуу жаахан дусаагаад ... амттай тэ?
Хиро: Шинносүкэ яаж мэдэж байгаа юм?
Шин: Мм ээж хэлсэн юм.
Хиро: Аан.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хиро: Сайхан байна шүү сайхан байна. Энэ чинь л яг япон зоог шүү дээ.
Шин: Чаван мүши амттай байнаа.
Миса: За тэгэхээр будаагаа идэх үү дээ? Мацүтакэтай будаа.
Хиро: Өө гоё доо гоё доо. Хүлээж байлаа.
Миса: Мм? Энэ чинь энэ чинь?
Хиро: Яасан бэ?
Миса: Шинносүкэ? Мацүтакэ амттай байсан уу?
Шин: Ммхн ёстой гоё амттай байсан. Гэхдээ арай жаахан том хэрчсэн бол мацүтакэны зажлууртай гоё байдал нь үлдэх байсан юм.
Миса: Шинносүкэ? Чи мацүтакэг нь түүгээд идчихсэн юмуу ёстой нэг ... Ёоёоёо
Хүлээж бай муу хүүхэд минь.
Шин: Хүлээхгүй ээ.
Миса: Ёстой нэг ...
Хиро: Юу вэ? Мацүтакэг Шинносүкэ идчихжээ. Мммм үнэр нь яг мацүтакэ байна даа. Үнэхээр байхгүй гэж үү дээ? Хүүе мацүтакэ гараад ир.
Шин: Өө өө.
Миса: Мацүтакэ идэх байсан шдээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
***********
Эрт босвол 3 мөнгө хожно шүү!
Нэрсийн товчлол:
1. Шин Нохара Шинносүкэ (Шин чан)
2. Миса Нохара Мисаэ (Шин ээж)
3. Хиро Нохара Хироши (Шин аав)
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: Өө юу вэ сайхан унтуулалдаа. Бүтэхгүйнээ нойр сэргэчихлээ.
Ийм эрт сэрчихээр өдөр жаахан хэцүү дээ. “Эрт босвол 3 мөнгө хожно” гэж хэлдэг ч гэсэн 3 мөнгө нь одоогийн мөнгөөр хэд болох болоо? 300 иен? Тийм их болохгүй л байхдаа. Өө 300 иен гэснээс ... таг мартчихсан байна шдээ. Ногооны хэсэгт нуусан юм аа. Ингэж нэг идэх боломж гарах гэж. Саяхан Дэпа чикагаас авсан алдартай нарийн боовны газрын үнэтэй шоколад. Нэг ширхэг нь 300 иен. Шинносүкэд баригдалгүй энэ хүргэж чадлаа шүү дээ. Ингээд сайхан хоол... Мм?
Шин: Өглөөний мэнд ээжээ?
Миса: Өглөөний мэнд Шин чан.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Аан. Аа аргагүй л нэг нь 300 иен гэсэндээ амттай байна шүү.
Миса: Шууд залгилгүй амтыг нь сайн авч байгаад залгиарай.
Үлдсэнийг нь дараа нь иднэ.
Шин: Ээж дандаа л юмыг хойшлуулж байх юм.
Миса: Өө тийшдээ. Хойшлуулах гэснээс одоо хувцсаа угаачихвал дараа нь амар юм байна шд.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Май.
Миса: Өглөөний мэнд Широ.
Шин: Сайн уу? Ээж хөгширсөн байгаа биз өглөөний эрт сэрж мэрээд ...
Миса: Чи тийчилж унтсанаас болоо биздээ? Ёстой нэг. Яахав заримдаа эрт сэрэх муугүй ч гэсэн өнөөдөр бол арай л эрт байна.
Шин: Өөр зөндөө юм хийж болох юм биш үү?
Миса: Харин тиймээ. Алхалт хийдэг юм билүү?
Шин: Аанхан ээж хөдөлгөөний дутагдалд орчихсон шүү дээ. Сайн яваад ирээрэй.
Миса: Шин чан хамт явна шүү.
Шин: Мм?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: Чи ойрд Широг салхилуулахаас бултаад байсан биздээ.
Шин: Тэглээ гээд ийм эрт хийхгүй байсан ч болно шд.
Миса: За олон юм амандаа бувтналгүй хөдлөөд явцгаая.
Шин: За одоо тэгье дээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Хаа хүртэл явах юм бэ? “Ямааны газар” цэцэрлэгт хүрээлэн хүртэл явах уу?
Миса: Тийм хол явахаар ядарна шдээ. Харин ээ?
Шин: Амарчлаад байх юм бол гэдэс чинь арилахгүй шдээ.
Миса: Юманд чинь дараалал гэж байдаг юм. Өдөр бүр бага багаар холдуулвал зүгээр.
Шин: Өдөр бүр хийж чадах юмуу?
Миса: Аа тийн тийн. “Ням гараг-ийн цэцэрлэгт хүрээлэн яг тохирно.
Шин: Алхаад 5 минут л юм байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: Өө радио дасгал. Дурсамж сэргэж байна шүү.
Шин: За хүрэх газартаа ч хүрчихлээ. Гэрлүүгээ буцах уу даа?
Миса: Дөнгөж ирсэн юм чинь хэдүүлээ ч гэсэн дасгал хийх үү? Мм?
Эм: Та нар бас хамт хийгээч.
Миса: Бид нар уу?
Шин: Би бол гялс хариад цаг агаарын эгчийг хармаар байх юм.
Миса: Гэхдээ цаг хангалттай байна шүү дээ.
Бүгд: Нааш ир нааш ир нааш ир
Миса: Хэхэхэ. Санах болов уу? Гэхдээ нэгэнт ирснийх .. Хэхэхэ
Шин: Хүүе ээжээ. Ёстой нэг арга алгадаа.
Ээж залхуу ч гэсэн спортлогдуу юмаа.
Миса: Залхуу ч гэсээн?
Шин: Аан юу ч гээгүй ээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Бүгд: Сайн хийлээ.
Миса: Сайн хийлээ шүү.
Эм: Яах аргагүй залуу хүний хөдөлгөөн өөр юмаа.
Миса: Үгүй дээ тийм биш.
Шин: Үгүй дээ тийм биш.
Миса: Баярлалаа та бүхэнд төвөг удчихлаа.
Эм1: Түр хүлээгээрэй.
Миса. Айн?
Эм: Дургүйцэхгүй бол жаахан амарч байгаад яв л дааа.
Эм2: Цай, амттан бас байгаа.
Миса: Аа гэхдээ ...
Шин: Өө тийм үү? За тэгвэл нэрэлхэхгүй ээ...
Эр: За яах вэ “Ханцуй шүргэлцэх ч энэ төрөл дэх ерөөл” гэдэг шүү дээ.
Миса: Таны хэлсэн үгэнд чинь талархаад үлдье.
Эр: Энэ хэлж байгаа төрөл гэдэг нь их бага гэж бичдэг ханз биш шүү.
Эм: Эхэллээ.
Эр: Олон гэдэг ханз, төрөх гэдэг ханз нийлүүлж бичээд төрөл гэж уншина.
Шин: Мм зөв зөв. Гүн утгатай юм байна шүү.
Эр: Тийм байгаа биз? Эсвэл Их гэдэг ханз, төрөх гэдэг ханзыг нийлүүлж бичсэн ч алдаа болохгүй. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр ... Тайлбарлаж дуусаагүй байна шүү дээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм1: За май.
Миса: Баярлалаа.
Эм: Дургүйцэхгүй бол даршилсан ногоо.
Шин: Өө за.
Эм1: Жигнэсэн нь бас байгаа шүү.
Миса: Амттай харагдаж байна.
Шин: Ммм сайхан болсон байна.
Эм: Хахаха чихэнд чимэгтэй үг хэлж байна шүү.
Миса: Би жигнэснээс нь ...
Шин: Би ч гэсэн би ч гэсэн.
Миса: Амттай юмаа.
Шин: Амттай юмаа.
Эм1: Өө тийм байна уу?
Эм: Энэ ямархуу байна? Залуу хүнд таалагдах болов уу? Яах бол?
Миса: За баярлалаа.
Шин: Сайхан хооллолоо.
Миса: Амттай юмаа. Яаж хийхийг нь заагаад өгөөч?
Шин: Заагаад өгчих өө.
Эм: Хмм бэрдээ сонсгох юмсан.
Эм1: Тххх. Манай бэр ч гэсэн миний хийсэн юмыг ерөөсөө иддэггүй.
Эм2: Манайх бүр хүү бэр 2 тусдаа өөр цагт хоолоо идэж байгаа.
Эр: Ахиад гомдоллоод эхэллээ. Байгаа газартаа зохицож амьдар гэдэгдээ.
Эм: Ерөөсөө ч зохицож амьдардаггүй чамайг хэлэхээр нэг л наалдацгүй байнаа.
Эр: Харин тиймээ.
Шин: Та нар бас ч хэцүүхэн л байдаг юм байна. Манайд бас нэг хэцүү ааштай бэр байдаг юм.
Миса: Ингэсгээд гэр лүүгээ харих уу даа? Өглөөний хоолоо хийхгүй бол болохгүй.
Бүгд: Хэхэхэ.
Эм1: Аа тийм тийм. Дургүйцэхгүй бол энэ манай тарьсан төмс. Хүссэн хэмжээгээрээ аваад яв.
Миса: Юу? Болох юмуу?
Эм: Миний жигнэсэн ногоог ч бас ав ав. Зөндөө авч ирсэн.
Эм2: Будааны жигнэмэг бас авч явах уу?
Миса: Өө ийм их юмыг уу? Жаахан санаа зовмоор юм.
Эр: Зүгээр зүгээр.
Миса: Тийм гэж үү? Ёстой л эрт сэрвэл 3 мөнгө хожно гэдэг болчихлоо.
Шин: Хожно хожно.
Эр: Өө наадах чинь буруу. 3 мөнгө хожно гэдэг чинь өөр утгатай.
Миса: Тийм гэж үү?
Эр: Үнэндээ бол Токүгава Иэсү-гийн ....
Эм1: Энэ цаасан уутыг аваад яв.
Эм: Жигнэсэн ногоог дотор нь хийчихсэн.
Эм1: Энийг бүгдийг нь аваад яв. Жаахан дөхүүлээд өгье.
Миса: Ээ болох юмуу?
Эм: Ахиад ирээрэй.
Шин: Хүүе хүүе эрт сэрвэл үргэлж ийм сайхан явдал тохиох уу?
Эр: Үгүй ээ. Ер нь бол ихэнхдээ 3 мөнгө хожих тиймэрхүү л хэмжээний юм тохиох байх.
Шин: 3 мөнгө гэж хэд орчим юм?
Эр: 30 иен орчим юм болов уу?
Шин: Тийм бол унтаж байсан нь дээр юм байна.
Эр: Аа аа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
***********
Айдсаа даван туулна шүү!
Нэрсийн товчлол:
1. Шин Нохара Шинносүкэ (Шин чан)
2. Ацү Ацүкүрү Шиизоү
3. Нэнэ Сакурада Нэнэ
4. НэЭэ Нэнэгийн ээж
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Өмнөх ангид:
Нэнэ: Би дургүй ээ. Дээсэнд үсрэх, Шиизоү багш гээд бүгдэнд нь үнэхээр дургүй. Тийм болохоор цэцэрлэгтээ явмааргүй байна.
Ацү: Тийм байж. Надад дургүй байх нь хамаагүй ээ. Гэхдээ дээс үсрэлтэд орчих л доо. Чадлаараа хичээгээд сайн сургуулалт хийх юм бол чадахгүй байгаа дээсэнд үсрэхдээ сайжирна шдээ.
Нэнэ: Энэ занд чинь дургүй ээ. Хичээгээд сайн хийвэл чадна. Хөлсөө урсгаж, сэтгэлээ гаргавал ямар нэгэн юманд хүрнэ гэдэг үзэл санаанд чинь дургүй.
Ацү: Хичээл зүтгэл гаргах ч бас авьяас. Удаан гэгддэг яст мэлхий хичээл зүтгэлийн ачаар туулайг ялсан юм.
Нэнэ: За багш та хичээл зүтгэлээрээ туулайг ял.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ацү: Тийм болохоор Шин чангаар туслуулмаар байна.
Шин: Хмм хмм. Арай гэж ням гараг болж байхад...
Ацү: Тэгэхээр гол асуудал нь яаж даван туулах вэ гэдэгт байна.
Шин: Өө. Нөгөө шууд л хэлсэн нь дээр юм биш үү? Чамд сайн гээд.
Ацү: Наадах чинь даван туулах биш сэтгэлээ илчлэх болчихно шүү дээ.
Шин: Ойролцоо л юм шдээ. Аа тийн тийн хажуу айлаасаа зээлээд ирсэн. Май.
Ацү: Аа аа аа аа. Жинхэнэ туулай байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Хэрэг болгож авч ирсэн болохоор тэврээд үз л дээ.
Юу хийгээд байгаа юм?
Ацү: Гэнэтхэн амьд туулай тэвэрнэ гэхээр жаахан ...
Шин: Юун хулчгар юм яриад байгаа юм. Багш та тийм биш шд. Алив.
Ацү: Аа аа аа
Шин: Ёстой нэг арга алга даа. Амьд туулай болохгүй байвал төстэй юмнаас бага багаар эхэлбэл яаж байна?
Ацү: Төстэй юм аа?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Аан энэ байна энэ байна. Энийг худалдаж аваад туулайнаас айх айдсаа даван туулна даа.
Ацү: Хэрэггүй ээ.
Шин: Яагаад?
Ацү: Яагаад гэж... Худалдаж авахдаа хүрэх юм бол туулайн зурагтай зургийн цомог дээр шд.
Шин: Энгийн үү? Энэ яаж байна?
Ацү: Аа аа
Шин: Тээр чадахгүй байгаа биздээ? Тийм болохоор эхлээд Bunny girl -н зургийг сайн харж байгаад бага багаар дасгавал дээр гэж бодож байна.
Ацү: Аан зөв зөв.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ацү: Нэлээн үнэтэй байлаа шүү. Аа би бариад явья.
Шин: Үгүй ээ үгүй. Би бариад өгье. За тэгэхээр эхний даваагаа давсан тул дараагийн даалгавартаа шилжих үү?
Ацү: За.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Зөндөө идчихлээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: 2 дах даалгавраа амжилттай давлаа. Яасан?
Ацү: Ийм юм хийгээд туулайнаас айх айдсаа давах болов уу?
Шин: Зүгээр ээ. Шиизоү багшийн түвшин яах аргагүй дээшилсэн шүү.
Ацү: Тийм болов уу? Зүгээр л хоолонд даасан юм шиг л ...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: За. Ингээд удахгүй 3 дах даалгавар эхэлнэ.
Ацү: За.
Шин: Намайг бэлтгэж байх хооронд наад зургийн цомгоо үзээд байж байгаарай.
Ацү: За. Туулай аймар бишээ. Туулай аймар биш. Аймар биш ч гэсэн жаахан задгай юм.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ацү: Туулай аймар бишээ. Туулай аймар бишээ. Туулай аймар бишээ. Туулай аймар бишээ.
Шин: Дуу чинь сул байна.
Ацү: Туулай аймар бишээ. Туулай аймар бишээ. Туулай аймар бишээ.
Нэнэ: Юу хийгээд байнаа?
Ацү: Туулай ...
Шин: Бэлэн болчихлоо.
Ацү: Өө.
Нэнэ: Өө. Юу вэ энэ хувцас нь?
Ацү: Аа аа аа цочлоо шдээ. Наадах чинь яаж байгаа юм?
Шин: Гоё байгаа биздээ. Ээжээр шөнөжин хийлгэсэн. Чихийг нь ингээд босгох гэж хэцүү байсан гэсэн.
Ацү: Наашаа битгий ойрт.
Шин: Bunny girl эгчийг зүгээр харж чадаж байгаа бол энэ ч гэсэн зүгээр биш үү?
Ацү: Тийм биш гэж бодож байна л даа.
Шин: Хичээвэл бүх зүйлийг чадна гэдгийг Нэнэ чанд харуулна биздээ?
Ацү: Тийм.
Шин: За тэгвэл сургуулалтаа эхэлье.
Ацү: Аа байзаарай сургуулалт гэж юу хийх юм?
Шин: Амархан амархан. Би одоо тань руу үсрэх болохоор наанаа зогсож бай.
Ацү: Үсрэх ээ?
Шин: Алив айгаад байлгүй зүгээр байдгаараа гал гээд л ...
Ацү: Туулай аймар бишээ. Туулай аймар бишээ. Туулай аймар бишээ. Гааал...
Шин: Үсэрлээ шүү.
Ацү: За.
Шин: Хөөө хөөө
Ацү: Аа чадахгүйнээ. Туулай үнэхээр аймар.
Шин: Хммм хмм. Яамаар ч юм бэ.
Нэнэ: Тээр харав уу? Хөлсөө урсгаж, сэтгэлээ гаргах төдийд юу ч чадахгүй шдээ.
Шин: Арга алга даа.
Ацү: Уучлаарай.
Шин: Нээрээ Шиизоү багш яагаад туулайнд дургүй юм бэ?
Ацү: Юу? Яагаад дургүй вэ гэж үү? Тэр байнаа ... Тэр байнаа... Яагаад юм болоо?
Шин: Өө Хммм хммм. Өө мартчихсан байна. Туулайнд хоолыг нь өгөхгүй бол болохгүй. Лууван лууван. Хоол нь лууван. Алив амттай шүү. Би лууванд дургүй л дээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ацү: Лууван лууван. Амттай сайхан лууван.
Эр1: Хөөх өнөөдөр бас лууван түүхийгээр нь идэж байгаа юмуу?
Эр2: Шиизоү яагаад лууванд ийм дуртай юм?
Ацү: Лууван бол миний хамгийн дуртай ногоо болохоор ... Гал.
Аа наад лууван чинь амттай харагдаж байна шүү. Надад жаахан өгчих. Аа аа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ацү: Тиймээ. Тэр үед хазуулсан нь туулайны лууванг авах гэсэн надаас өөрөөс минь болсон. Туулай ямар ч буруугүй байжээ.
Шин: Гэнэтхэн юу яриад байгаа юм бэ?
Нэнэ: Яасан юм болоо энэ сагсуу чинь?
Ацү: Туулай лууванд дуртай.
Шин: Тийм.
Ацү: Би бас лууванд дуртай.
Шин: Тийм байсан юмуу?
Ацү: Ижил зүйлд дуртай бид өмнө нь сайн найзууд байсан юм.
Шин: Мм. Аа
Ацү: Хахаха. Тийшдээ би туулайнд их дуртай байсан шдээ.
Нэнэ: Ээ юу болчихвоо?
Шин: Амьсгал давчдаж байна шдээ. Байз юу хийгээд байгаа юм бэ?
Аа хөхний толгойг минь битгий хар.
Ацү: Туулай бид 2 нэг зүрх сэтгэлтэй.
Туулай ерөөсөө ч аймар биш. аймар биш. аймар биш. аймар биш. аймар биш.
Нэнэ: Хөөрхөн юм бэ?
Шин: Туулайнаас айхаа больчихсон уу?
Ацү: Тиймээ.
Шин: Нээх сайн ойлгохгүй байгаа ч ашгүй дээ.
Ацү: Шин чангийн ач шүү. Баярлалаа.
Шин: Үгүй дээ.
Ацү: Хахаха туулай ч хөөрхөн юмаа. Лууван ч амттай юмаа. Хахахаха
Шин: Хахахаха
Нэнэ: Хөөрхөн юмаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
НэЭэ: Нэнэ чан? Амттан идье. Мм? Нэнэ чаан? Нэнэ чаан? Хаачихсан юм бол? Мм? Нэнэ чаан?
Нэнэ: Маргааш өдөр нь би цэцэрлэгтээ явсан. Масаү болон бүх хүүхдээс уучлал гуйсан. Бас Шиизоү багшаас ч гэсэн.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
***********
506
Спорт өдөрлөг дээр гал шүү!
Нэрсийн товчлол:
1. Шин Нохара Шинносүкэ (Шин чан)
2. Миса Нохара Мисаэ (Шин ээж)
3. Хиро Нохара Хироши (Шин аав)
4. Ацү Ацүкүрү Шиизоү
5. Нэнэ Сакурада Нэнэ
6. Тоо Казама Тоорү
7. Маса Сато Масоү
8. Боо Боо чан
9. Ацү Ацүкүрү Шиизоү
10.Ёши Ёшинага
11.Мацү Мацүзака
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хиро: Өө энд энд.
Миса: Аа байна. Тэнд байна.
Хиро: Удаан юм бэ. Юу хийгээд удав?
Миса: Шинносүкэ ариун цэврийн өрөөнөөс гарч ирдэггүй.
Шин: Аав гэртээ байхгүй гэж бодсон чинь энд дэмий тэнээд байсан юмуу?
Хиро: Юуны чинь тэнэх. Эрт босоод энд суух газар авлаа шд.
Миса: За за. Сайн ажиллаа шүү.
Хиро: Газраа эзлээд авсан ч харж байх нь хэцүү байлаа.
Шин: Аавын үүрэг л юмдаа.
Хиро: Чи юундаа идээд байгаа юм?
Миса: Хүүе хоолоо гаргаж болохгүй шдээ.
Шин: Ээжээ? Перец нь жаахан багадсан байна.
Миса: Юу яриад байгаа юм. Хурдан ангийнхан дээрээ оч.
Шин: Заа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Шин чан өглөөний мэнд?
Тоо: Юу идээд байгаа юм Шинносүкэ?
Шин: Идэж үзэх үү?
Тоо: Хэрэггүй ээ. За манайхаан? Өнөөдөр дээс үсрэлтээр түрүүлнэ шүү. Наран цэцэг бүлэг Гал...
Бүгд: Гал ...
Хүү: Хахахаха юуны чинь гал. Жулдрайнууд ...
Шин: Эсрэг дүр гараад ирлээ.
Хүү: Хэн эсрэг дүр гэж? Хэн? Наран цэцэг бүлгийн хүүхдүүдээ өнөөдрийн түрүүг манай Сарнай бүлэг авна шүү.
Тоо: Яагаад тэгнэ гэж?
Хүү: Яагаад гэвэл манай Сарнай бүлэгт үсрэлтэнд дуртай хүүхдүүд цугларсан болохоор. Та нарт танилцуулья. Сарнай бүлгийн бахархал болсон үсрэгч Эрүо, Кангарү, Нэбүта.
Эроү: Би бол Амага Эрүо
Кан: Би Кангарү Ханэрү.
Нэбү: Би Нэбүта Мафүрү байна. Үсрээд.
Хүү: Эд нар Сарнай бүлгийг шагнал руу үсэргэх болно. Ааахахаха
Бүгд: Ахаххааха
Шин: Ахаххаха
Хүү: Битгий цуг инээгээд бай. Битгий шалдан биеэ харуулаад бай.
Тоо: 3хан хүн үсрээд нэмэргүй. Дээсэнд үсрэхэд багийн ажиллагаа чухал.
Нэнэ: Бид тасралтгүй 40 удаа үсэрч чадсан шүү.
Хүү: Бидний дээд амжилт 51 удаа шүү.
Бүгд: Ээ?
Хүү: Сарнай бүлэг тасархай түрүүлж үзүүлнээ. Хахахаха.
Бүгд: Хахахаха.
Шин: Хахахаха.
Бүгд: Тасархай тасархай тасархай тасархай.
Маса: 51 удаа юмуу?
Тоо: Үнэхээр хүчтэй өрсөлдөгч байна шүү.
Ацү: Өглөөний мэнд Наран цэцэг бүлгийн багачуудаа?
Бүгд: Өглөөний мэнд хүргэе
Ацү: Яагаа вэ? Уруу царайлсан байх чинь?
Маса: Багшаа? Сарнай бүлэг...
Ацү: Хийхээсээ өмнө бууж өгч болохгүй ээ. Дээд амжилт эвдэхийн тулд байдаг юм. Та нар өдийг хүртэл өөрсдийн дээд амжилтаа эвдэж ирсэн биздээ? Өнөөдөр маш сайн дээд амжилт тогтооноо.
Тоо: Тийм тэ?
Маса: Яг тэгэх юм шиг санагдаад явчихлаа.
Ацү: Тиймээ. За хамтдаа хичээцгээе. Гал
Бүгд: Гал.
Хиро: Өө Шинносүкэгийн ангийнхан цоглог байна шүү.
Миса: Ангиараа дээсэнд үсэрнэ гэсэн. Өдөр бүр бэлдэж байсан юм шиг байна лээ.
Хиро: Хөөх. За хичээгээрэй Наран цэцэг бүлэг.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: Хичээгээрэй Шин чаан. Яваарай яваарай.
Хиро: Тэр жаахан дутуу л хийгээд байна даа.
Миса: Хэн нэгнийг л дуурайсан юм биш үү?
Хичээгээрэй.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тоо: Шинносүкэ? Олигтойхон хий л дээ.
Шин: За. Хэээе
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Ингээд одоо дээсэнд үсэрнэ. Бүгдээрээ амьсгаагаа нийлүүлж хамгийн олон үсэрсэн бүлэг түрүүлнэ. Бүгдээрээ хичээгээрэй.
Бүгд: За.
Эр: Ингээд эхний хүчээ сорих анги Сарнай бүлэг.
Мацү: Хүүхдүүдээ байнга хийдэг шигээ хөнгөхөөн хийчихье.
Бүгд: За.
Хүү: За эхэлье. Нэг Хоёрын ...
Бүгд: Нэг Хоёр Гурав
Мацү: Нэг Хоёр Гурав
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Бүгд: 54, 55, 56, 57, 58.
Мацү: 54, 55, 56, 57, 58 тавин ...
Эрүо: Уучлаарай би гэж нэг юм.
Хүү: Зүгээр ээ санаа зоволтгүй. 58 шинэ дээд амжилт шүү.
Мацү: Сайн байлаа бүгдээрээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Сарнай бүлэг 58 удаа үсэрлээ.
Ёши: Алив алгаа ташаарай, алгаа. Өрсөлдөгчөө сайн дэмжих хэрэгтэй.
Ацү: Гайхалтай гайхалтай.
Маса: 58 гэнээ.
Тоо: Зорилго ч өндөр болчихлоо шүү.
Боо: Сандраад эхэллээ.
Нэнэ: Надаас болоод хожигдчихвол яах вэ? Яагаад ч юм гэдэс өвдөөд эхэллээ.
Шин: Юу хийж байгаа юм? Ганцаараа айл гэрдээд байгаа юмуу?
Нэнэ: Бишээ. Шин чан яагаад байнга асуудаг юм?
Шин: Нээх тийм сүртэй бишээ.
Нэнэ: Магтаагүй байхад.
Тоо: Шинносүкэ? Гуйж байна зөвхөн өнөөдөр л хичээнгүйлэн хийнэ шүү.
Шин: Хмм Казама яг л намайг үргэлж хичээдэггүй юм шиг л ярих юм.
Тоо: Бага ч болов сандраач.
Ацү: Үгүй ээ сандрахгүй байсан ч болно.
Тоо: Юу?
Ацү: Хахаха. Хүүхдүүд ээ? Царай чинь айдастай байна шүү.
Маса: Багшаа угаасаа ...
Ацү: Дээсэнд үсрэх шдээ. Хөгжилтэйгээр үсэрье л дээ.
Тоо: Тийм байна шүү.
Ацү: Нэнэ чан алив Бичил гал по гээрэй...
Шин: За бүгдээрээ хамтдаа.
Бүгд: Бичил гал по хахаха.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Дээсэнд үсрэх дараагийн бүлэг бол Наран цэцэг бүлэг.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хиро: Хичээгээрэй Наран цэцэг бүлгийнхаан!
Миса: Шинносүкэ сайн хийгээрэй.
Ацү: Хүүхдүүдээ тайван тайван. Бүгд тайвшраарай. Бүгд чаднаа.
Мацү: Ээ чийртэй юм бэ? Хэтэрхий ядаргаатай юм.
Ёши: Наран цэцэг бүлэг хичээгээрэй.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тоо: За эхэллээ шүү манайхаан? Нэг хоёрын.
Бүгд: Нэг Хоёр Гурав Дөрөв Тав.
Миса: Тав, Зургаа, Долоо
Хиро: Тав, Зургаа, Долоо
Бүгд: Найм, Ес, Арав
НэЭэ: Хичээгээрэй Нэнэ тийм их сургуулалт хийсэн юм чинь зүгээр ээ.
Бүгд: 14, 15, 16, 17, 18, 19
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Бүгд: 36, 37, 38, 39, 40
Нэнэ: Хөл өвдөж байна. Цаашаа чадахгүйнээ.
Ацү: Нэнэ чан чи бол туулай гал ...
Нэнэ: Туулай. Би бол туулай. Тий болохоор бүр ч илүү олон үсэрч чадна.
Бүгд: 47, 48, 49
Ацү: Тиймээ бүр ч илүүг чадна шүү.
Бүгд: 53, 54, 55
Боо: 55, 56
Бүгд: 56, 57
Мацү: Гай ... Гайхалтай байна шүү.
Бүгд: 58, 59 ...
Ацү: Тиймээ.
Эр: Дүн гарлаа. 60 удаа үсэрч Наран цэцэг бүлэг түрүүллээ.
Хиро: Тиймээ ёстой л миний хүү.
Миса: Намайг дуурайсан байхгүй юу.
НэЭэ: Нэнэ?
Ацү: Чадлаа. Чадлаа Чадлаа. Сайн хичээлээ шүү Нэнэ чан.
Ёши: Чадлаа шүү. Яалтчгүй л Наран цэцэг бүлэг юм.
Мацү: Бүгд Шиизоү багшийн хөдөлмөр гэж бодож байна.
Ёши: Тиймээ. Гэхдээ хүүхдүүд бас хичээлээ.
Эр: Сайхан дурсамж болж байна даа. Шиизоү багшид ч, хүүхдүүдэд ч.
Ёши: Тиймээ. Сүүлд нь гайхалтай дурсамж бүтээж өглөө.
Нэнэ: Шиизоү багш үнэхээр явчихна гэж үү?
Ацү: Чадлаа чадлаа. Гайхалтай шүү.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
***********
Шиизоү багшаа битгий гар л даа шүү!
Нэрсийн товчлол:
1. Шин Нохара Шинносүкэ (Шин чан)
2. Миса Нохара Мисаэ (Шин ээж)
3. Хиро Нохара Хироши (Шин аав)
4. Ацү Ацүкүрү Шиизоү
5. Нэнэ Сакурада Нэнэ
6. Тоо Казама Тоорү
7. Маса Сато Масоү
8. Боо Боо чан
9. Ацү Ацүкүрү Шиизоү
10.Ёши Ёшинага
11.Мацү Мацүзака
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нэнэ: Касүкабэ хамгаалалтынхан цуглаад. Дугаар нэг.
Тоо: Хоёр
Маса: Гурав
Боо: Дөрөв
Шин: Тав. Миний өгзөг.
Нэнэ: Шин чан хичээж тоглооч.
Шин: Өөрийнхөө хувьд үнэхээр хичээж байхад чинь.
Тоо: Өнөөдрийн Касүкабэ бүлгийн даалгавар юу билээ?
Нэнэ: Шиизоү багш Фүтаба цэцэрлэгээс гарах юм шиг байна.
Бүгд: Юуу?
Маса: Худлаа байлгүй дээ.
Шин: Худлаа биздээ
Боо: Өө?
Тоо: Тийм байх нь. Нээрээ дадлага гэж хэлж байсан шдээ. Эхнээсээ л багахан хугацаанд гэж байсан юм байна шдээ.
Нэнэ: Тийм юм гэж ядаргаатай занд нь арай гэж дасаж байхад явна гэдэг арай л дураараа байна.
Шин: Харин тиймээ. Удахгүй хүйтэн болох болохоор
Ацү: Гал ...
Шин: Зуухны оронд дулаацъя гэж бодож байсан чинь.
Нэнэ: Хөөе Шин чан?
Шин: Хнн
Тоо: Шиизоү багш байсан нь гоё л доо. Гэхдээ энэ асуудлыг бид яаж ч чадахгүй шд.
Нэнэ: Ямар нэг юм чадаж магадгүй шд. Ноомхон.
Бүгд: За.
Нэнэ: Өнөөдрийн Касүкабэ бүлгийн даалгавар бол Шиизоү багш ажлаасаа гарахгүй байх аргыг бодож олох.
Тоо: Гэхдээ яг тодорхой юу хийх бодолтой байгаа юм?
Нэнэ: Эхлээд цэцэрлэг рүү явцгаая. Тэгээд эрхлэгч багш, Шиизоү багштай ярилцацгаая.
Тоо: За ойлголоо. Баруун тийш эргэ. Баруун тийш. Касүкабэ хамгаалалтынхан алхаад.
Маса: Хнн наадхыг чинь би хэлэх байсан шд.
Шин: Касүкабэ хамгаалалтынхан гал.
Маса: Аа наадхыг чинь ч бас.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ацү: Аа. Өвдөхгүй байна Гал.
Нэнэ: Шиизоү багшаа?
Ацү: Айн? Сайн уу? Хүүе юу болоо вэ хүүхдүүдээ? Юмаа мартаа юу?
Нэнэ: Багшаа үнэхээр цэцэрлэгээс гарах гэж байгаа юмуу?
Ацү: А Нэнэ чан тэр байна шүү дээ.
Нэнэ: Битгий гар л даа.
Тоо: Энэ чигээрээ Фүтаба цэцэрлэгт үлдэж болохгүй юмуу?
Маса: Хамтдаа хөл бөмбөг тоглооч.
Боо: Дээсэнд үсрэх, төмрөн бөмбөлөг зэргийг заагаач.
Шин: Царайлаг эгчийг дуудах шүгэл бас заалгамаар байна. Хюү Хюү.
Ацү: Би ч гэсэн та нартай тоглоод, дасгал хийгээд л байнга Фүтаба цэцэрлэгт баймаар л байна.
Нэнэ: Тийм бол илүү удаан байх амлалт өгчихвөл?
Тоо: Тийм шүү. Албан ёсоор эндхийн багш болчихвол болох юм бишүү?
Ацү: Гэхдээ тэр ...
Эр: Тэр боломжгүй юм.
Нэнэ: Эрхлэгч багшаа? Яагаад боломжгүй юм бэ?
Эр: Та нарт тайлбарлахад хэцүү л дээ.
Шин: Манай ээжийн солонгос цувралыг шийдэх арга байгаа юу?
Өдөр бүр Ян гуай, Ким гуай гээд л ядаргаатай.
Миса: Ян гуай, Ким гуай.
Эр: Мэдэхгүй ээ.
Бүгд: Эрхлэгч багшаа?
Эр: Юу?
Тоо: Бид үнэнээсээ хэлж байна.
Нэнэ: Шиизоү багшийг битгий гарга л даа.
Ёши: Та нарын сэтгэлийг ойлгож байгаа ч.
Мацү: Өөр аргагүй юмдаа.
Агэо: Тиймээ.
Эр: Асуудалтай л юм.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Та нарын сэтгэлийг сайн ойлголоо. Гэхдээ Фүтаба цэцэрлэг жижиг цэцэрлэг. Одоо байгаа багш нар хангалттай бөгөөд шинэ багшийг ажиллуулах орон тоо байхгүй.
Шин: Тэгвэл хэн нэгэн ажлаасаа гарвал Шиизоү багшийг ажиллуулж чадна гэсэн үг үү?
Багш: Мм?
Мацү: Юу юу вэ?
Шин: Нэг нь гарна гэвэл яах аргагүй ...
Бүгд: Яах аргагүй.
Мацү: Тоглоом биш шүү. Мацүзака гэх юм бол Сарнай бүлэг. Сарнай бүлэг гэвэл Мацүзака шүү дээ. Намайг Фүтаба цэцэрлэгт зайлшгүй байх хүн гэдгийг батална шүү.
Бүгд: Ээ...
Шин: Гаргачихвал юу ч хийж болзошгүй юм байна.
Маса: За хэнийг?
Ацү: Зүгээр болиод өг. Би .. би хэн нэгнийг ажлаас нь гарган гарган ажилд ормооргүй байна.
Нэнэ: Биширмээр юм аа.
Эр: Харамсалтай ч гэсэн одоогоор Шиизоү багшийг энэ цэцэрлэгт ажиллуулж чадахгүйнээ. Боломж гарвал ахиад хэзээ нэгэн цагт.
Нэнэ: Үгүй ээ Шиизоү багшийг битгий гарга л даа.
Тоо: Нэнэ чан ийшээ.
Тоо: Касүкабэ хамгаалалтынхан гал...
Бүгд: Гал ...
Эр: Юу вэ?
Шин: Стрип хийнэ гэнээ.
Бүгд: Юу?
Тоо: Страйк гээч.
Эр: Юу? Хүлээж бай. Страйк хийнэ гэж, тэгж болохгүй ээ.
Нэнэ: Битгий орж ир Эрхлэгч багшаа.
Эр: Аа аа . Шинносүкэ?
Шин: Эхэ гоё байсан уу?
Ацү: Нэнэ чан? Казама? Масаү? Боо чан? Шин чан?
Шин: Би энд байна.
Ацү: Айн?
Онгойлго. Энэ бол ажлын өрөө шдээ.
Тоо: Бидний хэлж байгааг ойлгох хүртэл бид эндээс гарахгүй ээ.
Нэнэ: Шиизоү багшийг битгий гарга гал.
Агэо: Хэрэг ч гарлаа даа. Сонирхолтой.
Мацү: Зэрлэг адгуус уу чи ямар?
Ацү: Аа аа яавал дээр вэ?
Мацү: Янз бүрийн юм хийхнээ Наран цэцэг бүлгийнхэн.
Ёши: Анги даасан багш би сайтар ажиллаагүй юм байна.
Шин: Одоогийн хүүхдүүдийн юу хийхийг таашгүй нээ.
Эр: Цэцэрлэгийн хүүхдүүд өөрсдөө бодож олоод үйлдэл хийнэ гэдэг гайхалтай хэрэг.
Бүгд: Гал.
Ёши: Хүүхдүүдтэй санал нийлж байна. Шиизоү багшийг битгий гарга.
Бүгд: Тиймээ Ёшинага багшаа.
Шин: Урвачихжээ.
Мацү: Ийм болоод л Наран цэцэг бүлэг... Чи ч гэсэн нааш ир.
Би ч гэсэн адил. Битгий гарга.
Агэо: Битгий гарга.
Бүгд: Аа аа
Шин: Эрхлэгч багш та яах юм?
Эр: Хүүхдүүдийн хэлж байгаа зүйл гайхалтай ч гэсэн: Ээе би ч гэсэн адил.
Бүгд: Юу?
Шин: Энэ ч бүтэхгүй ээ.
Бүгд: Тиймээ эрхлэгч багшаа.
Эр: Болдог бол бүгдийг нь л энд үүрд байлгамаар байна. Гэхдээ гэхдээ л энэ дэлхий дээр яасан ч боломгүй зүйлс байдаг юм. Байдаг юм.
Ацү: Эрхлэгч ээ. Хүүхдүүдээ?
Нэнэ: Эрхлэгч багшаа уучлаарай.
Бүгд: Уучлаарай.
Эр: Хүүхдүүд ээ?
Тоо: Чи болиочдээ.
Ацү: Бүгдэнд нь баярлалаа. Би үнэхээр азтай хүн юм. Хаашаа ч явсан та бүхнийг хэзээ ч мартахгүй. Баяртай.
Эр: Хүлээгээрэй.
Ацү: Битгий зогсоо. Яг шийдвэрт хүрчихээд байхад. Би одоо л ...
Эр: Үгүй ээ тийм бишээ Шиизоү багшаа. Дадлагын хугацаа ахиад 2 хоног байгаа дуустал нь сайн ажиллаарай.
Шин: Хмм хмм. Үгүй мөн сүетэй хүн юмаа.
Ёши: Сүртэй хүн юм гээч.
Шин: За хаашаа ч явсан сайн байх эсэхэд нь санаа зовж байна шүү.
Ацү: Аа ичгэвэртэй юмаа.
Шин: Ич юу гэнээ?
Эр: Ичгэвэртэй ичмээр гэсэнтэй адилхан шүү.
Тоо: Шиизүоү багшаа? Гал
Ацү: Тиймээ. Гал.
Нэнэ: Шиизоү багштай уулзах өдөр 2 л үлджээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
***********
Нуруундаа юм оруулсан ч идмээр л байна шүү!
Нэрсийн товчлол:
1. Шин Нохара Шинносүкэ (Шин чан)
2. Миса Нохара Мисаэ (Шин ээж)
3. Хима Нохара Химавари (Шин дүү)
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: Шин чаан?
Шин: Айн?.
Миса: Ингэсгээд гарна шүү.
Шин: Хаашаа явах юм?
Миса: Өнөөдөр үдийн хоолны байкингид явна гэж хэлсэн шдээ.
Шин: Үдийн хоолны хайкинг? Би тийм хайкингид явмааргүй байна.
Миса: Би ч гэсэн хайкингид дургүй ээ. Үдийн хоолны Хайкинг биш үдийн хоолны байкинг. Үдийн хоолоо хүссэнээрээ иднэ гэсэн үг.
Шин: Өө хүссэнээрээ иднээ?
Миса: Жаан. Энэ эрхээр чиний дуртай чилитэй сам хорхой, шүмай зэргийг гэдсээ дүүртэл идэж болно. Дээрээс нь үнэгүй.
Шин: Үнэгүй ээ?
Миса: Окэ эгч нь өгсөн юм.
Шин: Окэ эгч бүдүүн сэтгэлтэй.
Миса: Тэгэхээр тасалбар өнөөдрийг хүртэл хүчинтэй болохоор сайн бэлдээд явцгаая.
Шин: За. Чилитэй сам хорхой, чилитэй сам хорхой.
Миса: За Хима чан минь?
Аа аа . .. Ну ну нуруу.
Шин: Ээжээ хурдлаарай.
Миса: Мэдэж байнаа. Хима чан болиорой гижиг хүрч байна.
Шин: Хурдлаачээ. Чилитэй сам хорхой.
Миса: Тиймээ. Энд ингээд хэвтэж байх цаг биш. Тасалбар өнөөдөр дуусна.
Чилитэй сам хорхой бодох төдийд л босчихлоо. Сүртэй өвдөлт биш байна. Охохохо
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Чилитэй сам хорхой. Чилитэй сам хорхой цэлцэг цэлцэг. Миний өгзөг сэгсэр сэгсэр.
Миса: Гэх гэхдээ алхаж явахад нэлээн хэцүү юм байна.
Шин: Ээжээ удаан юм байна шүү. Хурдал хурдал.
Миса: Мэдэж л байна шд. Ёстой нэг хүний зовлон ойлгохгүй. Аа аа аа.
Шин: Баацаг баацаг гээд байлгүй.
Миса: Болиочээ.
Шин: Юу?
Миса: Өвчтэй байгаа болохоор битгий хүр.
Шин: Өө энэ байдлаас харахад нуруундаа юм оруулжээ.
Миса: Нуруундаа юм оруулсан.
Шин: Нуруундаа юм оруулаад л нас гэдэг ч сөрж болохгүй зүйл юм даа.
Миса: Нуруу өвдсөн ч гэсэн юм идэж чадна за.
Шин: Ойлголоо.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: Ёохх арай гэж ирлээ.
Шин: Айн? Энд байкинг иднэ гэж үү?
Миса: Юу гэж тийм юм байх вэ. Одоо метронд суугаад Омияа хүртэл явна.
Хэд байдаг билээ дээ. Аа аа аа.
Шин чан гуйж байна. Энүүгээр тасалбар авчих.
Шин: Өө за гүйцэтгэе. Нөгөө Омияа хүртэл 1тэрбум иен.
Миса: 300 иен. Хаашаа явах гээд байгаа юм.
Шин: 300 иен. Өө хүлээгээрэй хүлээгээрэй. Өө өө
Миса: Аа аа ёстой нэг яаж байгаа юм бэ? Аа.
Шин: Ээжээ зүгээр үү?
Миса: Зүгээргүй юм шиг байна.
Шин: За чилитэй сам хорхой идэж чадахгүй нь тийм үү? Хавчтай өндөг бас идэхгүйнээ.
Миса: Тиймээ намайг зөвхөн чилитэй сам хорхой ч биш хавчтай өндөг бас хүлээж байгаа.
Аа аа
Шин: Өө босоод ирлээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Өө суух газар алга байна.
Миса: Юу? Хэцүү юм бэ
Эр: Нөгөө?
Миса: За.
Эр: Дургүйцэхгүй бол энд сууна уу.
Миса: Ээ зүгээр ээ.
Эр: Гэхдээ ...
Миса: Үнэхээр зүгээр ээ.
Шин: Ээж шал худалч. Зүн.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Хаааааха
Миса: Шин чаан? Жаахан хүлээлдээ.
Шин: Юу? Би хурдхан очоод чилитэй сам хорхой идмээр байна.
Миса: Мэдэж байгаа ч ииии
Шин: Тийм аймар өвдөөд байгаа юмуу?
Миса: Бүр илүү өвчин ороод байх шиг байна. Эхлээд нэг газар жаахан амруулаадах.
Шин: Арга алга даа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Ээжээ зүгээр үү?
Миса: Уучлаарай Шин чан.
Шин: Нээх санаа зовоод хэрэггүй ээ. Би хурдхан чилитэй сам хорхой идмээр байгаа ч таныг ч бас хурдан зүгээр болоосой гэж бодож байна.
Миса: Шин чаан? Баярлалаа Шин чан. Наад үгэнд чинь ээж нь сэргэчихлээ. Ингэсгээд явах уу?
Шин: За.
Миса: За тэгэхээр ...
Шин: Ээжээ явахгүй юмуу?
Миса: Бо ббсож чадахгүй байна.
Шин: Юу?
Миса: Босож чадахгүй байнаа.
Шин: За би Химатай түрүүлээд явж байя.
Миса: Ахиад уу?
Саяны сайхан үгс чинь яг юу байсан юм бэ?
Шин: За яах юм? Баикинг явахгүй юмуу?
Миса: Хөдөлж чадахгүй байхад болихоос яахав.
Шин: Ээ би тэгж чадахгүй ээ.
Миса: Би ч гэсэн чилитэй сам хорхой, хавчтай өндөг идмээр л байна шд.
Шин: Зөвхөн тэр ч биш аварга загасны сэрвээ бас байгаа.
Миса: Аварга загасны сэрвээ?
Шин: Бээжин нугас ч бас идмээр байна.
Миса: Бээжин нугас. Тийм тийм шүүдээ. Би юун тулд энэ хүртэл ирлээ?
Чилитэй сам хорхой, хавчтай өндөг, аварга загасны сэрвээ тэгээд бээжин нугас хагартлаа идэх гэж ирсэн юм.
Шин: Супер.
Хима: Гал...
Миса: Явцгаая 2оо.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Арай л гэж ирлээ дээ.
Миса: Урт байлаа шүү.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Үүүү
Миса: Цахилгаан шат ч талархмаар юмаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: Энд байна.
Шин: Өө ээжээ энийг бүгдийг нь идэж болох юмуу?
Миса: Идэж чадахаар бол болноо.
Эр: Ийшээ яваарай.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Тухтай суугаарай.
Миса: Баярлалаа.
Шин: Тиймээ би тэрийг авахаар явлаа. Тиймээ.
Миса: За би ч гэсэн. Хима чан жаахан хүлээж байгаарай. Аа . Тоглоом биш шүү. Энэ хүртэл ирчихээд чилитэй сам хорхой хүлээж байгаа шдээ. Хавчтай өндөг... аварга загасны сэрвээ... тиймээ тийм босно шүү Мисаэ. Бээжин нугас. Аа аа
Шин: Э э ээжээ?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
***********
Back to episodes Go home