Meteor garden 2

Meteor garden-2

Үргэлжлэх хугацаа: 43мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Санцай: эм Сан Цай

Дао: эр, Дао Мин Си/буржгар үстэй залуу Ф4-ийн толгойлогч

Лей: эр, Хуа Зи Лей

Мей: эр, Мей Зуо

Ши: эр, Ши Мен

Аав: Санцайгийн аав

Ээж:  Санцайгийн ээж

Ли: эм, Санцайгийн сургуулийн найз Лижен

Ю: эм, Санцайтай цагийн ажил хийдэг Шиао Юу

 

Гарчиг: Солирын орд. 2-р анги 

Ч: Хөөх. Чи дахиад алмазан хүзүүний зүүлт авсан юм уу?

Л: Бэлгэнд всан юм аа.

Ч: Бэлэг ээ? Нөгөө Ван овогт өгөө юу?

Дао: Хөөе. Чиний хэлээд байсан хямдхан нөхөрлөл энэ үү?  Бид нараас айсандаа чамтай дуугарч ч чадахгүй байна шд. Тэгээд ямар байна?

Санцай: Хоцрогдсон арга. Болохгүй ээ. Битгий.

Эм: Санцай хаана байна?

Эр: Санцай хаашаа явчихав аа? Харсан хүн байна уу?

Эм: Санцай харагдвал хэлээрэй.

Санцай: Ядарч бас өлсөж байна. Зэрлэг ургамал ч амьд үлдэхгүй байх. Лижен? Хурдан яв. Надтай байж байгаад Ф4-т харагдчихвал яах юм. Би зүгээр ээ. Санаа зовох хэрэггүй.

Бамбарууш: Санцай, уучлаарай. Санцай, уучлаарай. Санцай, уучлаарай.

Санцай: Чаддаг юм бол ирээд намайг дээрэлхэж л байхгүй юу... Өөдгүй амьтад. Тэнэг амьтад. Та нар харж л байгаарай. Гахай шиг таргалж, холестерин чинь ихдэж үхнэ дээ. Бүгдээрээ тамд очино доо, та нар. Гахай-4. Та нарын цогцосыг мориор тасчиж хаяна даа...

Лей: Тэгээд?

Санцай: Чи энд юу хийж байгаа юм? Намайг дээрэлхэх гэж байгаа бол хүлээж бай. Би жаахан амраадахъя.

Лей: Энүүгээр арч.

Санцай: Баярлалаа. Чамайг хараасанд уучлаарай. Би зүгээр л...

Лей: Зүгээр ээ. Бусдын хэрэг надад хамаагүй.

Санцай: Хөөе. Алчуур чинь...

Лей: Хая. Одоо хэрэггүй.

Санцай: Бусдаасаа өөр гэж бодсон чинь. Би тэнэг байж.

Дао: Чамд хэлэх сайн, муу хоёр мэдээ байна. Сайн мэдээ нь... Чиний тэсвэр тэвчээрийг үнэлж байна. Муу мэдээ нь... би улам их хичээх  болно.

*******************

Аав: Хөөе.

Санцай: Аан?

Аав: Санцай чи дөрвөн аяга будаа идчихлээ. Чи зүгээр үү?

Санцай: Сайн идэж байж л эрч хүчтэй байна.

Аав: Аан.

Санцай: Цадчихлаа. Аав аа, би явлаа.

Аав: За за. Хөөе.

Санцай: Аав аа.

Аав: Аан?

Санцай: Санцай гэдэг ургамал дээрээс нь хичнээн гишгэлсэнч үхэхгүй ахин дахин ургадаг байх аа?

Аав: Тийм. Тийм ээ, тийм. Яагаад асууж байгаа юм?

Санцай: Зүгээр л. Би явлаа.

Аав: За.

Санцай: Ээж ээ, би явлаа.  

Аав: Аан? Будаа бүгдийг нь идчихсэн байна шд. За за, больё. Эхнэр... Эхнэр. Охин чинь будаа бүгдийг нь идчихэж. Жирэмсэн болчихоогүй байгаа?

****************

Дао: Тэгээд дараа нь...

Санцай: Гахай толгойт оо. Сайн сонс. Та нараас айна гэж битгий горьд. Та нарын юу чаддагийг харъя л даа.

Мей: Хөөх. Анх удаа л ийм юм үзэж байна.

Ши: Юу гэж бичсэн байна?

Мей: Царай муут.

***************

Ю: Үгүй байлгүй дээ. Санцай, наадах чинь үнэн юм уу?

Санцай: Тийм. Би яасан ч тэд нарт  ялагдахгүй.

Ю: Сайн байна. Миний мэддэг Санцай эргээд ирж. Чи зоригтой, бас хүмүүст тусалдаг байсан. Юу болсон бай, хариуг нь арав дахин өсгөж өгөөрэй.

Санцай: Тэд нар бүх насаараа харамсах болно гэж амалъя.

Ю:  Санцай. Амжилт.   

Санцай:Амжилт.

Ю: Амжилт.

Санцай: Амжилт.

Ю: Амжилт. Тэгээд чи яах гэж байна?

Санцай: Аан? Мэдэхгүй ээ.

Ю: Ф4-одоо яах бол?

Санцай: Мэдэхгүй ээ.

*******************

Эм: Ши Мен.

Ши: Нөгөө хэд ирж үү? п

Эм: Ирсэн. Дээр байгаа.

Ши: Баярлалаа. Уучлаарай, хоцорчихлоо.

Мей: Зүгээр ээ. Бид бүр дасчихаж. Ганцаараа ирсэн юм уу? Найз охин чинь яасан юм?

Ши: Ямар ч эмэгтэй байсан... долоо хоногоос хэтрэх ёсгүй.

Мей: Долоо хоног болчихсон юм уу?

Дао:  Хөөе. Лей яасан?

Ши: Гэрээсээ гарахаасаа өмнө залгасан чинь унтаж байна гэсэн. Өдөрт 15цаг унтдаг байх аа.

Дао:  Уйтгартай юм аа. Амьдрал залхуутай юм аа.

Ши: Сонирхолгүй гэх гээ юу?

Дао:  Тэгж хэлдэг билүү? Сайн хоол, би баларлаа, би явлаа гэхэд ашигладаггүй билүү?

Ши: Буруу яриад байна аа.

Дао:  Утга нь адилхан биз дээ?

Ши Мей: Больж үз.  

Дао:  Хөөе. Боли гэж хэлдэг байх шүү.

Мей: За за. хүссэнээрээ л ярь.

Дао:  Уйтгартай юм аа. Сонирхолтой юм байна уу?

Ши: Байна. Нөгөө Санцай гэсэн байх аа... Дао Минсийг эсэргүүцдэг зоригтой юм аа. Тэрнээс илүү сонирхолтой юм гэж байх уу?

Мей: Санцай тэр улаан картыг наахдаа үнэхээр догь байсан. А Си, эгчтэй чинь адилхан харагдсан. Чи тэрнийг дийлэхгүй байх.

Дао:  Юу яриад байгаа юм? Би яахаараа дийлдэггүй юм?

Мей: Мөрийцөх үү?

Дао:  Тэгье л дээ. Мөрийцье.

Ши: Би Мей Зуо дээр бооцоогоо тавилаа.

Дао:  Ялагдахдаа бэлдэж бай.

******************

Санцай: Ямар тэнэг нь ийм санаа гаргадаг байна аа?

Эр: Тусламж хэрэгтэй юу?

Санцай: Аан? Та нарт баярлалаа.

Эр: Зүгээр ээ. Харин ч бид нарт захиа бичсэнд баярлалаа.

Санцай: Захиа? Ямар захиа?

Эр2: Жүжиглэх хэрэггүй. Надад ч гэсэн явуулсан байсан шд.

Санцай: Юу явуулсан гэж?

Эр: Чамайг Ф4-өөс аврах юм бол хүссэн бүгдийг хийж өгнө гэсэн биз дээ?

Санцай: Би хэзээ тэгсэн юм?

Эр2: Больж үз. Бид хоёр тэд нарыг уурлуулах вий гэж айсан ч гэсэн туслахаар ирж байхад... бид хоёрыг ядаж үнсэнэ биз дээ?

Санцай: Юу яриад байгаа юм? Галзуу амьтан.

Эр: Зүгээр ээ.

Санцай: Хөөе.

Эр: Сүртэй юм биш шдээ.

Санцай: Надаас хол бай. Хол бай. Цаашаа яв. Цаашаа яв... Туслаарай. Цаашаа зайл. Туслаарай. Туслаарай. Хүн байна уу? Туслаарай.

Эр: Сайн барьж бай. Намайг цохино гэнэ ээ?

Санцай: Туслаарай.

Эр: Сайн барьж бай.

Санцай: Намайг тавь. Намайг тавиач...

Эр2: битгий хөдөл.

Санцай: Тавь. Намайг тавь. Тавиач. Намайг тавь...

Лей: Тавь.

Санцай: Намайг тавь...

Эр2: Лей байна.

Лей: Тэрнийг тавь гэж байна.

Эр2: Дао Минси ингэ гэсэн шд.

Леа: Амаа тат.

Санцай: Яах гэж тусалсан юм. Чи тэд нарын нэг биз дээ?

Лей: Чамд тусалсан хүн алга. Би ийм юм харах дургүй.

Санцай: Юу хийгээд байгаа юм?

Лей: Намайг жаахан байхад нэг найз маань толгойгоо доош нь харуулж зогсвол нулимс гардаггүй гэж хэлсэн юм. Чи мэдэх үү? Нулимс чинь гараад байвал гар дээрээ зогсоод үз.  

*****************

Даа: За? Залуу ноёнтны хоёр найз нь уулзъя гэж байна аа? Ойлголоо. Залуу ноён хаана байна? Усан санд уу? Гадаа байдаг усан сан уу, дотор байдаг нь уу? Дотор уу? Ойлголоо.  Залуу ноёнт хоёр найз нь ирсэн гээд хэлчих. Залуу ноёны найзууд мөн үү? Дагаад яв. Юунд ч хүрч болохгүй. Эвдлэх юм бол та нар төлж дийлэхгүй. Залуу ноёнтон.

Дао: Яасан? Чадсан уу? Чадаагүй юм уу? Тэнэг юм уу? тиймхэн юм хийж чадахгүй юу?

Эр2: Тэр охин амаргүй юм байна лээ. Арааснь хөөж байгаад арай гэж бариад хувцасыг нь урах гэж байсан чинь...

Дао: Хэн хувцасыг нь ур гэсэн юм? Зүгээр л айлгаадах гэж хэлж байхад...

Эр: Үгүй ээ, үгүй. Яг айлгах гэж байсан чинь Хуа Зилей гэнэтхэн гараад ирсэн.

Дао: Хуа Зилей?

Эр2: Бид хоёрт өгнө гэсэн тавин мянгаа яах вэ?

Дао: Чи мөнгө авахаар юу хийсэн юм?

****************

Мей: Чи өнөөдөр нэг л өөр байх чинь.

Дао: Зүгээр ээ.

Ши: Нээрэн үү?

Санцай: Дао Минси. Өөдгүй новш. Чи эр хүн мөн үү? Тийм арчаагүй юм хийж байдаг.

Ши: Чи... Чи зүгээр үү?

Мей: Кола уух уу?

Санцай: Аймаар байна шүү. Надаас хариугаа яаж авах бол? Аймаар юм болох байх даа. Гэхдээ л... гэхдээ л сайхан байлаа. Гахай дөрөв. Би яасан ч бууж өгөхгүй дээ.

*****************

Даа: Хөөе. Та нар юу хийж байгаа юм?

Эм: Залуу ноёнтон усан санд байгаа.

Даа: Юу? Залуу ноёнтон гараагүй юм уу? Хөөе. Тийшээ ороод таван цаг болчихсон байна шд. Ямар нэг юм болоогүй байгаа?

*******************  

Санцай: Хачин юм даа. Өнөөдөр байхгүй байна. Хийл тоглодог байсан юм уу? Мундаг юм аа. Саяны тоглодог ая чинь гоё юм аа. Нэр нь юу юм?

Лей: Хүнд саад болсоноо мэдэж байна уу?

Санцай: Би баярлалаа гэж хэлэхээр ирсэн юм. Чи надад туслаагүй бол, би... ямартай ч их баярласан шүү.

Лей: Ингээд бохь шиг наалдахыг чинь мэдсэн бол туслахгүй байсан юм. Ямартай ч сүртэй юм биш.

Санцай: Гэхдээ л маш их баярлалаа. Ф4-ийн нэг болохоороо л надаас зугтаад байгаа биз дээ? Би дээвэр дээр очино оо.

Лей: Би тэнд дахиж очихгүй.

Санцай: Хачин юм даа. Яагаад тэрний хэлсэн үгэнд уур хүрэхгүй байгаа юм болоо? Яагаад гэдгийг мэдэхгүй ч, тэрний тоглосон ая сэтгэлийг минь татаад байна.

********************

Эр: Санцай авхай. Бид нартай явна уу.

Санцай: Хөөе. Яаж байна аа? Та нар хэн юм бэ? Туслаарай.

Эр: Зүгээр  суу л даа.

Эр: Тавиач...

Санцай: Намайг тавь...

Эр: Битгий эсэргүүцээд бай. Зүгээр суу л даа.

Санцай: Тавь...

Эр: Битгий хөдөл. Гарыг нь сайн барь л даа.

Эр: Хөөе, болгоомжтой.

Эр: Сайн барь л даа. хөөе хөөе. Өшиглөхөө болиоч. Хөөе. Тавиач... Хөөе хөөе. Болгоомжтой. Болгоомжтой.

Санцай: Намайг тавь... Тавиач...

Эр: Ёоёо. Намайг хазчихлаа.

Эр: Хүчтэй юм аа.

Эр: Хөөе. Ухаан алдтал нь  цохичихооч дээ.

******************

Эм: Арьс нь давгүй юм байна.

Эр: Жаахан арьс чангаруулагч хэрэглэдэх болох байх.

Эм: Бэлхүүс нь жаахан өөхтэй юм байна. Аппарат хэрэглэхэд болох байх.

Эм: Гар нь ч гэсэн жаахан бүдүүн юм байна. Иллэг хийх хэрэгтэй.

Эм: Тэгээд далайн замагтай маск тавья.

Санцай: Та нар хэн бэ?

Эм: Таныг хөөрхөн болгох гэж байна.

Санцай: Намайг тавь.

Эм: Зүгээр хэвтэж бай.

Санцай: Та нар хэн юм бэ? Би гэртээ харимаар байна.

Эм: Бид нар таныг хөөрхөн болгоно оо.

Санцай: Та нар хэн юм бэ? Намайг тавь гэж байна. Битгий хувцас татаад бай.

Эм: Та тайван хэвтэж бай л даа.

Санцай: Хувцас битгий татаад  бай л даа. Намайг тавь. Туслаарай. Үс зулгаахаа болиоч. Зулгаагаад байна...

**************

Даа: Морил. Түр хүлээж байгаарай.

Санцай: За.

Дао: Ямар байна? Шинэ төрх чинь таалагдаж байна уу?

Санцай: Чи энд юу хийж байгаа юм?

Дао: Энэ миний гэр.

Санцай: Гэр ээ? Танай гэрт гоо сайхны салон байдаг юм уу?

Дао: Дээд зиндааныхан тэгж амьдардаг юм. Та нар шиг хүмүүс мөрөөдөөд ч нэмэргүй. Гэхдээ... чам шиг жирийн охин ч жаахан засвар хийчихвэл гэрэлтдэ гэдгийг харж болно.

Санцай: Тэгээд? Чи яах гээ вэ?

Дао: Би чамд... найдтай байх боломж өгч байна.

Санцай: Чамтай байх боломж оо?

Дао: Сургууль дээр чи миний хүн болно. Бас миний ард явж болно. Мэдээж, хүн хараагүй үед миний хажууд алхсан ч болно. Ямар вэ? Баяртай байна уу?

Санцай: Тийм ээ. Баярлаж байна. Надад ганц цохиулаад тэнэг болчихож. Тэнэглэхээ боль. Намайг баярлана гэж бодоо юу?

Дао: Яагаад баярлахгүй гэж? Би чамд сард зуун мянгыг өгье. Бас хязгааргүй ашиглаж болдог платинум карт өгнө. Манай жолооч хүссэн газарт чинь хүргэж өгч, гоо сайхны салоноор хүссэн үедээ үйлчлүүлж болно. Би чамд тансаг амьдрал санал болгож байна. Энэ хорвоод мөнгөөр авч болдоггүй юм гэж байдаггүй юм. Би хүсэх юм бол чам Эйфлийн цамхагийг авч  өгсөн ч чадна. Тэгээд ч над шиг хүн чамд олдохгүй.

Санцай: Тэнэг гахай.

Дао: хөөе. Яаж байна аа?

Санцай: Галзуу амьтан. Миний хувцасыг буцаагаад өгөөдөх. Би гэртээ харина. 

Дао: Наадах чинь юу гэсэн үг вэ?

Санцай: Намайг тэнэг гэж бодоо юу?  Би ямар чиний мөнгөөр авдаг бараа юу?  Чамд хэлчихье. Намайг ямар ч мөнгөөр авч чадахгүй за юу?

Дао: Чи... Хорвоогийн хамаг эмэгтэйчүүд намайг хүсч байхад, чи надаас татгалзаж байгаа юм уу?

Санцай: Тэд нар дээрээ очихгүй юу. Би тийм эмэгтэй биш. Дахиад хэлчихье. Хичнээн ч мөнгөтэй байсан чи намайг худалдаж авч чадахгүй. Баяртай.

Дао: Чи...

Санцай: Замаас холд.

Даа: Залуу ноёнтон...

*****************

Санцай: Нэг л биш дээ. Би хэтрүүлээд байна уу? Яагаад бүгд намайг хараад байгаа юм болоо?

Эм: Жирийн айлын охид ч аргагүй л биднээс өөр юм аа.

Эм: Тийм ээ. Тийм юм хийсэн гэхээр санаанд ч багтахгүй байна.

Эм: Хоёр удаа үр хөндүүлсэн гэсэн. 

Эм: Нээрэн үү?

Ли: Санцай.

Санцай: Санаа зовох хэрэггүй.

Дао: Гайхуулж байх шив. Ганц гараараа суниаж чаддаггүй ганц хүн нь Ши Мен.

Ши: Хэн тэгж байна? Би ийм юм сонирхдоггүй л болохоос. Уйтгартай, бас шал дэмий хүчээ үрэхийн нэмэр.

Дао: Хөөе. Одоо яах вэ?

Лей: Юу яах вэ гэж?

Дао: Тэр ядаргаатай Санцайг яавал дээр вэ?

Лей: Мэдэхгүй ээ.

Дао: Мэдэхгүй ээ? Мей Зуо, яах вэ?

Мей: Чамайг дийлэхгүй гэж хэлсэн байх аа. Хурдан бууж өг.

Ши: Миний хувийг мартав аа.

Дао: Мөрийнд хэн ялах нь хамаагүй. Энэ чинь Ф4-ийн нэр хүндтэй холбоотой хэрэг. Дао Минси, муу тэнэг амьтан. Буугаад ир. Юу биччихсэн юм? Би үр хөндүүлээгүй. Би онгон за юу.

Дао: Надад онгон гэдэгээ хэлэхээр ирж. Тэгэхээр...

Ши: Буруу ойлгоод байгаа юм биш үү?

*******************

Л: Яаж ингэж болдог юм?

Ч: Харин тийм. Хэн нь ингээд биччихдэг байна аа?

Л: Харин тийм.

Ч Л: Санцай.

Л: Самбар дээр биччихсэн байсан юмыг хараад би их цочирдсон.

Ч: Тийм  ээ. Бид нар бүгдээрээ эмэгтэй хүмүүс. Нэг нэгнээ ингэж болохгүй биз дээ. Чиний оронд байсан бол би уйлсаар байгаад үхэх байх аа.

Л: Санцай, хүчтэй ш дээ. Хүчтэй байх чинь тэрний давуу тал биз дээ?

Ч: Тийм шүү, тийм. Санцай, чи хүмүүсийн хэлээд байгаа шиг хүн биш биз дээ. Тийм үү?

Санцай: Баярлалаа.

Ч: Энэ цайны газар руу явдаг зам биз дээ? Санцай, чи энэ замаар гэр рүүгээ явдаг юм уу?

Санцай: Миний мотоцикль тэнд байгаа.

Ч: Аан.

Санцай: Та хоёрын машин тэнд байдаг биз дээ?

Л: Зүгээр ээ. Бид хоёр чамтай алхмаар байна. Сайн найзууд болсон юм чинь.

Ч: Тийм ээ.

Л: Чамтай хамт алхах сайхан байна.

Ч: Бас ярилцах сайхан байна.

Л: Мартсанаас, маргааш үдэшлэг болно. Чи завтай бол заавал ирээрэй. Олон хүн ирнэ. Би урьж байгаа юм.

Санцай: Хэрэггүй ээ, зүгээр. Надад өмсөх даашинз байхгүй.

Л: Зүгээр ээ. Жинсэн өмдтэй ирэхэд болно.

Ч: Тийм ээ.

Л: Өөрийнхөө хүссэн хувцасыг өмсөж болно.

Ч: Тийм ээ.

Л: 5000-ын такс төлөхөд л болно.

Санцай: 5000-аа?  Хэрэггүй ээ. Надад тийм их мөнгө байхгүй ээ.

Ч: Хөөе, Санцай. Хамт явъя.

Л: Би төлчихнө өө.

Ч: Санцай, хамт очъё л доо. Бид хоёр төлбөрийг нь төлчих болохоор санаа зовох хэрэггүй.

Санцай: Гэхдээ...

Ч: Тэгж тохирлоо шүү. Маргааш хоёр цагт жинсэн өмд, улаан алчууртай ирэхэд болно. За юу?

******************

Ю: Хөөх. Санцай, чи тэр үдэшлэгт явах юм уу? Их том хувийн клубт болно гэж  байсан. Индэгийн оюутнууд ч тансаг юм аа.

Санцай: Намайг оролцуулах хэрэггүй шүү.  Би жирийн хүн. Такс нь 5000 гэсэн. Миний хагас сарын цалинтай тэнцэнэ. Над шиг хүнд тийм газар очих зохихгүй.

Ю:  Үгүй ээ. Чамтай найзлахыг хүссэн болохоор л чамайг урьсан байж таараа. Чиний өмнөөс таксыг чинь төлж байгаа нь... чин сэтгэлээсээ гэдгийг харуулж байна.

Санцай: Би баян хүмүүст дургүй болохоор тэгж байж магадгүй. Эд хөрөнгөөрөө би тэдний хаана нь ч хүрэхгүй. Гэхдээ нэг нэгнээ сэтгэл санаагаар дэмждэг найзууд байж болох л юм.

Мей: Юу гэж байна?

Ю: Хөөе. Хар даа. Хар даа. Хар даа. Хоёр царайлаг залуу ирж байна.

Мей: Юу авах гэж байгаа юм бэ? Юу хараад байгаа юм?

Ю: Тавтай морил.

Мей: Аан? Санцай. Санцай, чи энд юу хийж байгаа юм?

Санцай: Цагийн ажил хийж байна.

Мей: Цагийн ажил? Ажилсаг охин байх нь ээ. Биш ээ, хөдөлмөрч онгон охин байна.

Санцай: Тэнэг юм ярихаа боль.

Ю: Та нар Ф4-ийнх мөн биз дээ? Би та нарын тухай сонссон. Санцай бид хоёр ахлах сургуульд хамт сурдаг байсан. Намайг Шиао Юу гэдэг. Санцай надад дандаа тусалдаг байсан.

Санцай: Дэмий юм ярихаа боль. Танихгүй хүнтэй ярихаа боль.

Лей: Нэг зүсэм бялуу авч болох уу?

Ю: Аан?

Санцай: Алийг нь авах вэ?

Лей: Энийг.

Санцай: Энэ  мөн үү?

Лей: Үгүй ээ. Хажуудахыг нь.

Мей: Лей. Лей. Гадуур явах гэж байж. Бялуу авч яах гэж байгаа юм? Чи нялуун юманд дургүй биз дээ?

Лей: Идэхгүй ээ. Зүгээр л хөөрхөн харагдаад.

Мей: Энэ хүн сайн хүнийхээ өмнө хачин болчихдог юм.

Лей: Мей Зуо, дуугүй бол. Хэд болсон бэ?

Санцай: 90 доллар... Хөөх. Нүүр нь улайчихлаа.

Мей: Эндүүрэх хэрэггүй шүү. Хачин аашилж байгаа нь чамаас болоогүй.

Санцай: Хөөе. Хариултаа ав.

Лей: Хэрэггүй ээ.

Ю: Хөөе.  Надаас болоод хачин зан гаргаад байгаа юм бол уу? Аан. Мэдчихлээ. Чиний хэлээд байсан бусдаасаа өөр нөгөө залуу байх нь. Тийм үү? Чам руу хараад инээсэн үү?

Санцай: Дэмий юм ярихаа боль оо. Түрүүн юу ярьж байлаа? Нэг нэгнээ сэтгэл санаагаар дэмждэг найзууд байж болно гэж ярьж байсан. Маргааш очих уу, яах вэ? Хөөе. Ярьж дуусаагүй байна шдээ. Чи миний найз мөн юм уу?

*****************

Санцай: Намайг хуурчихаж. Бүгдээрээ гангалчихсан байна.

Л: Чи хоцорчихлоо.

Ч: Яагаад урвайчихаа вэ?

Санцай: Чөлөөт хувцастай ир гэсэн биз дээ?

Ч: Тоглож байхад чинь. Бид нар ямар ковбой үдэшлэг хйиж байгаа биш дээ. Өмссөн хувцасаа хар даа. Санаа зовох хэрэггүй. Би таксыг чинь төлчихнө.

Санцай: Хэрэггүй. Би өөрөө төлчихнө.

Л: Санцай. Тэгэх хэрэггүй ээ. Чи халаасны мөнгө олох гэж цагийн ажил хийдэг биз дээ. Таксны мөнгө тийм ч бага биш шүү дээ.

Санцай: Тэгвэл би явлаа.

Ч: Би хэлээ биз дээ, урих хэрэггүй гээд байхад. Ийм хүнтэй найз болж яах  юм? Ийм газар ирж үзээгүй болохоор юу гэж зөвшөөрч байх юм.

Л: Харин л дээ. Би зүгээр л эелдэг байхыг хүссэн юм. Бас найзууд болъё гэж бодсон чинь... Ингэнэ гэж яаж мэдэх вэ дээ.

Ч Л: Бүдүүлэг юм...

Санцай: Таксаа хаана төлөх вэ?

Эм: Бүсгүй, энийг тавьчихгүй юу?

Ч: Юу вэ?

Л: Санцай, чамайг зөөгч гээд андуурчихлаа. Жинс, алчуур хоёроос чинь болоод.

Ч: Зөөгч шиг хувцаслачихсан юм чинь аргагүй шд. Ичмээр юм аа. Би байсан бол ичиж үхэх байх аа.

Л: Санцай. Мөнгөө төлж байгаа юм чинь сайн идээд аваарай. Мөнгөө буцааж авч чадахгүй юм чинь. Тэгээд ч чи ийм амттай юм идэж үзээгүй байлгүй.

Ч: Яах нь вэ? Санцай идэж үзээгүй хоол юм бол идчихээд гэдэс нь өвдчихвөл яах юм? Бүсгүй, энийг авчих. Тоглосон юм аа.

Л: Тэгвэл ус уусан нь дээр байх.

Ч: Болгоомжтой байгаарай. Бид нар явлаа шүү.

Эр: Та аль компанийх вэ?

Л: Бид нар оюутнууд.

Эр2: өө, тийм үү?

Эр: Аль сургуулийнх  вэ?

Ч: Индэ сургуулийнх. 

Эр: Тэгнэ ээ, их үзэгслэнтэй бүсгүйчүүд байсан юм.

Ч: Өө, таны магтаалд баярлалаа.

Эр2: Хараажийн их сайн оюутнууд байх.

Л: Та хэтрүүж байна.

Эр2: Үгүй  дээ. Үгүй.

Эр: Сайн байна уу. Бүсгүй. Сонирхолтой хүн байх чинь. Та ч гэсэн Индэгийнх үү? бүсгүй? Жинсэн хослолтой бүсгүй? Сайн байна уу. Хөөх. Алдартай сургуулийн охид бүгд адилхан байдаг байх гэж бодож байсан юм. Гэтэл та их содон харагдаж байна. Бүсгүй, таны нэрийг мэдэж болох уу?

Ч: Өөр байлгүй яах вэ дээ. Манай сургуулийн ганц болдоггүй хүн.

Л: Хоёр удаа үр хөндүүлсэн гэж байгаа. Сонирхолтой байгаа биз дээ?

Ч: Энүүгээрээ л өөр байх.

Л: Бид нараас ялгаатай байгаа биз?

Эр эр2: Тийм ээ. Тийм байна. Тийм байна.

Эр: За.  Бид хоёр тэр хүнтэй уулзах хэрэгтэй байна.

Эр2: Түр баяртай.

Санцай: Самбар дээрх бичгийн та хоёр бичсэн үү?

Л: Тийм. Бид хоёр бичсэн.

Ч: Хүмүүсийн анхаарлыг татаад байгаа чинь таалагдахгүй байна.

Л: Чамайг хурдан алга болгохыг хүсч байна. Тэгээд албаар бичсэн юм.

Ч: Бүгдэд нь харуулахыг хүссэн юм?

Санцай: Яагаад?

Л: Бид нар бусад эмэгтэйчүүдээс ялгарахын тулд цаг зав, мөнгөө зарцуулдаг. Хамгийн сайн эр хүнтэй гэрлэхийн тулд.

Ч: Ф4 бол бидний зорилго. Чам шиг жирийн айлын даруухан охиныг тэд нарт нүдээ унагахыг хараад зүгээр сууж байх уу? Тэд нар хэзээ ч чам шиг хүнийг сонирхохгүй.

Л: Чи бид нарын дэргэд юу ч биш. Харахаас нүд хорсож байна.

Ч: Бид хоёрыг чамтай найзлахыг хүсч байна гэж бодоогүй биз дээ?

Л: Тийм юм байж болох уу?

Ч: Горьдов оо.

Санцай: Та нар тэгж л бай. Тэгэх тусам нь явахгүй дээ.

2-р анги төгсөв.

Back to episodes Go home