Meteor garden-1
Үргэлжлэх хугацаа: 38мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Санцай: эм Сан Цай
Дао: эр, Дао Мин Си/буржгар үстэй залуу Ф4-ийн толгойлогч
Лей: эр, Хуа Зи Лей
Мей: эр, Мей Зуо
Ши: эр, Ши Мен
Аав: Санцайгийн аав
Ээж: Санцайгийн ээж
Ли: эм, Санцайгийн сургуулийн найз Лижен
Ю: эм, Санцайтай цагийн ажил хийдэг Шиао Юу
Гарчиг: Солирын орд. 1-р анги
Л: Санцай, дахиад л эвдэрчихээ юу? Наад эвдэрхий мотоциклио хэзээ солих юм бэ? Өглөө болгон чамайг зовоох юм. Гар чинь заваан болчихлоо. Энүүгээр гараа арч. Ав аа, ав. Нээрэн. Наадах чинь Гуччигийнх. Буцааж өгөхөө мартав аа. Чи байгаагүй бол манай сургууль дэлхийн дээд амжилтанд бичигдэхгүй юу. Чамаас бусад нь бүгд жолоочоор хүргүүлж байхад.
Эр: Санцай, ирчихсэн үү.
Санцай: Тийм ээ.
Эр: Мотоцикль чинь дахиад эвдэрчихээ юу?
Санцай: Тийм ээ. Санаа зоволтгүй ээ. Хичээлээ тараад би засчихна аа.
Эр: За.
Санцай: Та миний хоолыг хадгалж байгаарай.
Эр: За за. завсарлагаанаараа тарахаар ирээд идээрэй.
Санцай: Баярлалаа.
Эр: Манай сургуульд тогоо гэж юу байдгийг чамаас өөр мэдэх хүн байхгүй байх аа.
Эм: Хн. Бониагийн цүнх. Сүртэй юм бэ дээ. Минийхийг хар л даа. Хн. Бурберигийн цув.
Л: Хн. Тэгвэл энийг хар.
Эм: Шероны алмазан хүзүүний зүүлт үү? Тэгвэл ми...
Л: Болчихсон уу? Дахиад байхгүй юм уу? Чи ялагдлаа.
Эм: Үгүй шүү. Наашаа ойртоод ир. Ойртоод ир ээ.
Л: Яах гэж?
Эм: Ойртоод ирээ. Ойртоод ир. Сайн хараарай.
Л: Жулия Робертсын хамар. Чи хагалгаа хийлгэхдээ намайг авч яваагүй байна шд.
Эм: Хэдхэн хүнд л хийнэ гэсэн юм чинь. Би өөрийнхийгөө Биффордли Виллад хийлгэсэн юм чинь. Энэ хамар нэг нь Жулия Робертст байгаа. Нөгөөх нь ганцхан минийх.
Л: Тэгнэ ээ, даанч өвлийн амралтаар олдохгүй байсан юм.
Эм: Чи намайг хаанаас хайсан юм?
Л: Парист.
Эм: Утгагүй юм аа.
****************
Санцай: Лижен, өглөөний мэнд.
Ли: Өглөөний мэнд.
Санцай: Хөөе. Чи наад номоо ашиглаж байгаа юм уу?
Ли: Тийм ээ. Эдийн засгийн бие даалт өгөх ёстой, мартаа юу?
Санцай: Гэхдээ багш энэ номыг ашиглаарай гэсэн шд.
Ли: Фрэнклин багш шиг хүмүүс өндөр шаардлага тавьдаг байх гэж бодсон юм. Тэгээд л тэрний онолыг судлахын тулд өөрийнх нь номыг уншиж байгаа юм.
Санцай: Аан. Би ч баларлаа даа. Би тэнцэхгүй байх аа.
Ли: Тэгэхгүй байх аа. Би хэтрүүлж байж магадгүй шд.
Санцай: Тийм гэж бодож байна. Энэ номыг уншаарай гэж өөрөө хэлсэн шд. Энэ сургуульд чам шиг ингэж хичээнгүйлэн сурдаг хүн байхгүй байх аа. Бусад нь бүгд л хичээлээ хийхгүй, машин, цүнх, хувцас гээд эдэлж хэрэглэж байгаагаараа уралддаг.
Ли: Чианхуй бүгдийг нь ардаа орхисон. Тэрний шинэ хамрыг харсан уу? 500мянган доллараар хийлгэсэн гэсэн.
Санцай: 500мянган долларын хамар аа?
Ли: Тийм.
Санцай: Хамраа засуулсан хүмүүст зориулж “Гахайн хоншоор” гэдэг тоглоом гарсан байх аа.
Ли: Яагаад?
Санцай: Хамрыг нь ингээд түлхвэл духан дээр нь ингээд бондойдог гэсэн.
Ли: Худлаа хүнээр тоглоод л.
Санцай: Очоод туршаад үзэхгүй юу.
Ли: Худлаа яриад л.
*********************
Ч: Долоохон хонож байхад бүр танигдахын аргагүй болчихож. Тэрнийг өөрийнхөө хүсэлтээр сургуулиас гарч байгаа гэж байна лээ. Өнөөдөр юмаа авах гэж ирсэн гэсэн.
Л: Тэрний оронд байсан бол би ичсэндээ эргэж ирэхгүй байсан. Ичмээр юм.
Эм: Хар л даа. Сүнс шиг болчихож.
Эм: өрөвдөлтэй юм аа.
Эм: Чи очоод ярилцаад үз л дээ.
Эм: Больё оо. Ф4 мэдчихвэл яах юм.
Ли: Болохгүй ээ, Санцай. Тэрэнд туслах юм бол Ф4 чамайг яахыг мэдэж байна уу?
Санцай: Гэхдээ...
Ли: А Шу өнгөрсөн долоо хоногт Ф4-ийн дургүйг хүргэснээс болоод сургуулиас гарахаас аргагүй болсон.
Эр: Ф4? Сүртэй юм биш. Бүгд та нараас айна гэж бодоо юу? Би айхгүй айна.
Эр: Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?
Эр: Улаан карт байна.
Эм: Ф4-ийг уурлуулчихаж.
Эр: Хурдан холдоорой. Хол байсан нь дээр.
Багш : Ингэхэд... юу болоод байгаа билээ?
Л: А Шу сургуулиасаа гарсан.
Багш: Гарсан?
Л: Тийм.
Багш: Би багш нь. Ингэхэд надаас зөвшөөрөл авсан юм уу? А Шу...
Ч: Багш аа, А Шу Ф4-өөс болж гарч байгаа юм.
Л: Тийм.
Багш: Байж боломгүй юм. Тэд нар хэтэрхий дураараа юм аа.
Ч: Аанхан.
Багш: А Шу А Шу. Сургуулиас гарсан гээд олиггүй амьтан болж болохгүй шүү. Сургаалиасаа гарсан ч бүгдийг шинээр эхэл. За юу? Баяртай. Хичээлдээ орцогоо.
Ли: Явъя.
******************
Багш: Хүний мөс. Энийг бид ёс суртахууны эр зориг гэж нэрлэдэг. Хүнд байх ёстой хамгийн чухал төлөв. Хятадын түүхэнд Күнз хамгийн ухамсартай хүн байсан. Өнөөдөр бид Күнзийн сургаалийг үзэх болно. Энэ нь нинжин сэтгэлээс үүдэлтэй. Нинжин сэтгэл гэдэг нь бусдаас өөрөө юу хүсч байна, тэрийгээ бусдад хийнэ гэсэн үг. Санцай... юу болоо вэ?
Санцай: Баас хүрээд байна.
Багш: Угаалгын өрөө юу? Цаас авсан юм уу?
*********************
Санцай: Өөдгүй багш нартай, өөдгүй сургууль. Багш хүн байж хохирогчийг олиггүй амьтан гэж байдаг. тэгчихээд бас хүний мөс яриад байгаа юм аа. Тэнэг амьтан. Ин Дэ, баахан харгис, хүүхэд шиг тэнэг амьтдаар дүүрэн. Ялангуяа тэр Ф4, галзуу амьтад. Гахайн тархитай амьтад. Гахайн тархитай амьтад. Танай аав нар энэ сургуулийг байгуулсан л юм байгаа биз. Миний дургүйг хүргээд үзээрэй. Би яасан ч бууж өгөхгүй... Бууж өгөхгүй байсан юм бол А Шуд туслахгүй яасан юм? Буцаад хичээлдээ орохоос.
***************
Ли: Санцай, чи үдээс хойш статистикийн хичээлд суух уу?
Санцай: Би энэ улиралд статистикийн хичээл сонгоогүй.
Ли: Яагаад?
Санцай: Би цагийн ажил хийж байгаа.
Ли: Тэгвэл би тэр хичээлд ганцаараа суух юм байна.
Багш: Хөөе... Уучлаарай. Уучлаарай. Би би харсангүй.
Дао: Өөр оюутантай мөргөлдсөн бол та уучлалт гуйх байсан уу? багш аа.
Багш: Тэгнэ ээ. Би хөлсийг чинь арчаад өгье.
Дао: Багш аа. Миний хөл дээр гишгээд байна.
Багш: Уучлаарай. Гутлыг чинь арчаад өгье.
Дао: Уучлалт гуйгаад болчихдог бол цагдаа байгаад яах юм?
Багш: Мэднэ ээ, би энэ сургуулийн олиггүй амьтан. Маргаашнаас би дахиад ирэхгүй ээ.
Дао: Олон юм яриад байлгүй...
Багш: Битгий цохиорой. Битгий цохь.
Мей: Залуу ноён Дао Минси ууртай байна. Замд нь тээг болох хэрэггүй.
Санцай: Энэ хорвоод ийм дээрэлхүү хүн байх гэж.
Мей: Лей, юу хийгээд байгаа юм бэ? Явъя.
*****************
Ю: Ф4 тийм дээрэлхүү юм уу?
Санцай: Тэдний толгойлогч Дао Минси бүр ч дор. Тэд нарыг чи харсан бол ч.
Ю: Ф4-тэй уулзаж чаддаг бол сайхан байхгүй юу.
Санцай: Шиао Юу. Царай чинь яагаад байгаа юм бэ?
Ю: Бусад сургуулийн хөвгүүд хичээлээс өөр юм мэдэхгүй, тэнэг амьтад байдаг шд.
Санцай: Тэр чинь юу нь муу гэж? Сайн сонс. Манай сургууль тамаас өөрцгүй. Ф4 бүлгийн эцэг эхчүүд тэд нарыг л бэлтгэх гэж байгуулсан байх. Тэгээд л тэр дөрөв сургууль дээр хүссэн болгоноо хийж байгаа юм. За за, энийг ярихаа больё. Бүр уур хүрчихлээ.
Ю: Яриад өг л дөө. Би сонсмоор байна.
Санцай: Үгүй ээ.
Ю: Гуйж байна.
Санцай: Үгүй.
Ю: Тэг л дээ.
Санцай: Ярихгүй ээ.
Ю: Тэгвэл тэд нарыг яагаад Ф4 гэж нэрлэдэг болсныг хэлээд өгчих.
Санцай: Шалтгаан нь итгэхийн аргагүй инээдтэй. Ф4 гэж Цэцэг 4 гэсэн утгатай. Ичмээр байгаа биз дээ?
Ю: Аан. Тэгвэл цэцэг шиг хөөрхөн бас баян гэсэн утгатай юм байна.
Санцай: Эр хүн бодохоо боль. Сайн сонс. Тэр дөрөв харахад царайлагч гэсэн тэнэг бас өрөвдөх сэтгэлгүй. Бас дандаа хүн дээрэлхдэг. Гахай-4 гэвэл яг таарна.
Ю: Үнэхээр тийм муу хүмүүс юм уу?
Санцай: Нэг нь бусдаасаа арай өөр байж магадгүй. Бусдыгаа бодвол тусч байж магадгүй.
Ю: Аан Санцай, тэр залууг сонирхоод байгаа юм биш биз?
Санцай: Юу гэж дээ. Би тэнд дөрвөн жил сурахдаа тэд нараас аль болох хол байна гэж бодож байгаа. Надад хамаагүй зүйлд яасан ч оролцохгүй. Тэр сургуульд сурдаг хүмүүс бүгд надаас өөр ертөнцөд амьдардаг. Би ээжийг бодсондоо л тэр сургуульд орсон.
Ю: Санцай, чи Индэ-д орсоноосоо хойш өөрчлөгдсөн байна. Бид хоёр анх ахлах сургуульд намайг нэг бүдүүнд дээрэлхүүлж байхад анх таарсан. Нэрийг нь мартчихаж. Чи намайг өмөөрч, тэрүүгээр уучлалт гуйлгуулсан. Тэрнээс хойш ахлах сургуульд байдаг чи гурванжил бид нарт дандаа тусалдаг байсан. Яагаад ингэж өөрчлөгддөг байна аа? Миний мэддэг Санцай биш болчихож.
Санцай: Надад ч бас байгаа байдал маань таалагдахгүй байна. Өдөр болгон худлаа инээмсэглэдэг, ямар ч зориг байхгүй. А Шуд ч тусалж чадаагүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрчлөгдөөд л. Би ийм хүн биш дээ.
*****************
Санцай: Би ирлээ.
Ээж: Санцай, ирчихсэн үү? Ээжийгээ хар даа.
Санцай: Ээж ээ, үсээ будчихсан юм уу?
Ээж: Өөрөө будсан юм. 200-хан доллар болсон. Өөрөө будсан болохоор.
Санцай: Барууны хүн шиг харагдаж байна.
Ээж: Сайн л биз. Чамайг барууны залуутй үерхвэл ээж нь дургүйцэхгүй ээ. Өнөөдөр сургууль дээрээ сайн хүүтэй таараагүй юу?
Санцай: Ээж ээ. Би чинь оюутан. Хөвгүүд харж байх зав байхгүй.
Ээж: Чиний хэлдэг зөв. Чи оюутан. Гэхдээ зарцуулж байгаа мөнгөндөө тааруулаад боломжийн найзтай болох хэрэгтэй биз дээ?
Санцай: Хн. Ээж ээ, Та нэр хүнд олох гээ юу? Мөнгөгүй байж том байшинд амьдарч, намайг үнэтэй сургуульд явуулж яах юм? Аав аа, хоолны цаг болчихоод байхад дахиад л жорлонд сууж байгаа юм уу?
Ээж: Тийм ээ. Тийм.
Санцай: Жирийн сургуульд сурсан нь хамаагүй дээр. Индэд галзуу хүмүүс байдаг юм. Хичээл хийхийн оронд Эл Ви, Прада, Шанель ярьсан хүмүүс. Би сард тавьхан мянгын халаасны мөнгөтэй ч гэх шиг. Таалагдахгүй байна. Ээж ээ, би сургуулиа сольчих уу? Тэгвэл зөндөө мөнгө хэмнэнэ шд.
Ээж: Юу ярьж байгаа юм? Би чамайг дээд зиндаанд оруулах гэж л ингэж байна. Чиний зиндаа өөрчлөгдвөл бид нар ч гэсэн алдартай болно. Би чамайг Индэд оруулахын тулд арын хаалга ашиглаж, их мөнгө төлсөн. Би их том өртэй болсныг мэдэж байна уу? Яаж болино гэж хэлж болдог юм? Миний амьдралыг сүйтгэх гээ юу?
Санцай: Ээж ээ, зүгээр үү?
Ээж: ... сүйтгэ...
Санцай: Аав аа, ээжийн эм хаана байна аа?
Ээж: ... сүйтгэ...
Аав: Шүүгээнд байгаа.
Ээж: ... сүйтгэ... сүйтгэ...
Аав: Хөөе. Яадаг билээ?
Ээж: ... сүйтгэ...
Аав: Алив, хурдлаарай... хурдан хурдан.
Ээж: ... сүйтгэ...
Аав: Алив сороорой.... за, яаж байна? Дээрдэж байна уу?
Ээж: Миний найдварыг тасалж болохгүй шүү.
Аав: Одоо зүгээр.
Ээж: Дээрдлээ.
Аав: Дээрдсэн үү? Сайн байна. Зүгээр ээ. Зүгээр. Хоолоо ид. Хоолоо ид.
Ээж: Санцай, хоолоо ид.
Аав: За, хоолоо ид.
Ээж: Чи идэхээ боль оо. Наадах чинь чиний дөрөв дэх нь.
Аав: Би өлсөөд...
Ээж: Хүүхдэд хоол өгөөч дээ...
Аав: На надаас харамлаад байгаа юм уу?
Ээж: Тэгэхгүй яадаг юм. Идсээр байгаад дууслаа шд. Чамаас болж байгаа юм. Компанидаа 20жил ажиллачихаад тушаал дэвшиж ч чадахгүй. Удаан гэдэг нь.
Аав: Удаан? Би ямар хурдан аав боллоо доо.
Ээж: Хажуу айлын хүнийг хар л даа. Ван орлогч менежер болчихсон байна лээ. Хоёр удаа тушаал буурсан ч гэсэн, тушаал дэвшчихээд байна. Тэгж байхад чи одоо ч гэсэн жирийн ажилтан хэвээрээ л байна.
Аав: Алив, сонс. Удирдах ажил хийж байгаад тушаал буурах ямар хэцүү байдгийг чи мэдэх үү? Тэрний оронд чимээгүйхэн өөрийнхөө ажлыг хийгээд явж байсан нь дээр биз дээ?
Ээж: Тэрний оронд тушаал дэвшиж, буурч байсан нь дээр. Санцай, аав чинь нэвтрүүлэгч болохыг хүсдэг байсан юм. Амаа ингээд л бэлтгэл хийдэг байсан. Ингээд...
Аав: Биш ээ, ингэдэг байсан юм. Жунлигийн тахианы мах анхилуун, тослог, зөөлөн, гайхалтай амттай. Инээдтэй байгаа биз.
Ээж: Инээдтэй байна уу? Ийм байж алдартай болох уу? Аав чинь өөртөө хэтэрхий итгэлтэй хүн. Чамд ч гэсэн тэр зан нь байна. Тийм сайн сургуульд орох чинь амар юм биш. Тийм байхад гарна гэнэ шүү. Манай хөршийн хөгшин...
Аав Ээж: Ванг хар л даа.
Ээж: Тийм.
Аав: Яагаад байн байн хөгшин Ван гээд байгаа юм? Аан?
Ээж: Тэр илүү даруухан.
Аав: Юугаараа даруу юм?
Ээж: Чи ажил дээрээ ч амжилт гаргахгүй, гэрт ч хийсэн юм байхгүй. Хөгшин Ван гэртээ өдөржин зүгээргүй байхад. Чи сард ганц л хийдэг шд.
Аав: Хүний эх хүн байж. Хүүхдийнхээ дэргэд ийм юм ярьж болдог юм уу?
Ээж: Үнэнийг чинь хэлж байна. Сул дорой, бас зөөлөн...
Аав: Минийх хэзээ зөөлхөн байсан юм?
Ээж: Чиний элэг л хатуу байх.
Аав: Юу юу? Өөрийгөө хэлээч. Чиний амнаас бусад нь том за юу?
Санцай: Одоо болно оо. Би сургуулиасаа гарахгүй.
Ээж: Тэгвэл...
Аав: Ашгүй дээ. Ашгүй. Сайн байна. Сайн байна.
Ээж: Харин тийм.
Аав: Сайн юм боллоо.
Ээж: Май, энийг ид. Санцай дэглэм барьж байгаа болохоор барахгүй.
Ээж: Чиний хөх өгзөгнөөс чинь том шүү.
Санцай: Юугаа харсан юм? Би ч гэсэн ингэхийг хүсээгүй.
*******************
Ши: Чи энэ хачин газар юу хийж байгаа юм?
Мей: Буржгар үснийхээ учрыг арай гэж олоо юу?
Дао: Рожер өдөржин юм болсон. Миний үсийг бүдүүн ширхэгтэй, ширүүн гэсэн. Миний тэвчээр барагдах шахсан.
Мей: Үснийхээ засалтыг өөрчилчихгүй яасан юм?
Дао: Хэн чамаас асуусан юм? Ёстой. Лей. Ямар байна? Таалагдахгүй байвал тэр л биз. Рожер миний үсийг найман цагийн дараа дахиад арзайна гэсэн.
Мей: Наймхан цаг болох юм уу?
Дао: Мей Зуо. Энийг захиалаад ир.
Мей: Зөөгч өө... Муус Даак Фой грасс өгчих.
Эр: Аан?
Мей: Галууны элэгний нухаш.
Эр: Манайд тийм юм байхгүй.
Мей: Тэгвэл танайд олон жил дарсан дарс байна уу?
Эр: Манайд дарс байдаггүй л дээ. Манай цэсийг харах уу?
Дао: Хэрэггүй ээ, хэрэггүй. Ийм тэнэг газар яах гэж ирсэн юм?
Ши: Юу нь тэнэг байгаа юм?
Мей: Ши Менээс асуу. Шинэ найз охин нь энд ажилладаг гэсэн. Хөөе. Ингэж удаан хүлээгээд нэмэр байна уу?
Эм: Ямар хэргээр ирээ вэ?
Эр: Сайхан цохилоо.
Ши: Эмэгтэй хүнтэй эелдэг харьц.
Эр: Энэ хэний эмэгтэй гэдгийг мэдэх үү? Чи мэдэх юм уу?
Ши: Мэднэ. Найз залуу нь олиггүй амьтан болохоор тоох хэрэггүй гэж сонссон юм байна.
Эр: Наадахаа дахиад хэлээдэх...
Дао: Хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?
Мей: Цохь л доо...
Ши: Хөөе. Эмэгтэй хүнтэй зөөлөн харьцаж бай. Маргааш залгана аа.
Лей: Чи эзэн нь үү? 15мянга байгаа, Учирсан хохирлын нөхөн төлбөр.
****************
Санцай: Наадах чинь хүнд байна уу? Би туслах уу?
Ли: Хэрэггүй ээ. Сүртэй хүнд юм байхгүй, ундааны лааз, хог байгаа.
Санцай: Тийм үү? Хүнд харагдаад байна.
Ли: Санцай, хичээл тарсны дараа кино үзэх үү? Унах шахлаа. Унах шахлаа.
Санцай: Ард чинь...
Ли: Ард яасан гэж?
Дао: Юундаа хашгирсан юм?
Ли: Уу уу уучлаарай. Уучлаарай.
Дао: Хүмүүс яагаад уучлалт гуйгаад байдаг юм болоо?
Ши: Харин л дээ.
Ли: Уучлаарай. Миний буруу.
Дао: Уучлалт гуйгаад болчихдог бол цагдаа байгаад яах юм?
Ли: Би би цэвэрлээд өгье...
Дао: Замаас холд!
Санцай: Зогс. Уучлалт гуйгаад байна шд. Уучилчихаж болдоггүй юм уу?
Дао: Яасан? Ядарсан амьтдын нөхөрлөлөө гайхуулж байгаа юм уу?
Санцай: Та нар шиг хувалзнууд нөхөрлөл гэж юу байдгийг мэдэх юм уу?
Дао: Хувалз аа?
Санцай: Тийм. Хөөж хавдсан, том толгойтой амьтан. Сургууль дээр дандаа хэрэг тарьж байдаг өөдгүй амьтан. Гахай-4 гэвэл таарна. Эцгийнхээ хүчээр гайхуулж байдаг амьтад. Ганц ч зоос олж үзээгүй байж. Хүн дээрэлхэхэээс өөр юу ч мэдэхгүй.
Дао: Зоригтой юм аа.
Санцай: Би ч өнгөрсөн.
******************
Ээж: Санцай, ирчихсэн үү?
Санцай: Ирчихлээ.
Ээж: Яасан бэ?
Санцай: Яагаа ч үгүй ээ. Ээж ээ. Би сургуулиасаа гарчихвал та яах вэ?
Аав: Эхнэр... эхнэр...
Санцай: За за за. Тоглож байна аа. Юу ч болсон бай би сургуулиасаа гарахгүй.
Ээж: Тэгнэ ээ тэр. Манай охин чинь...
Аав Ээж: хариуцлагатай хүн шүү.
Ээж: Юу гэж сургуулиасаа гарах вэ дээ.
Аав: Тэгэхгүй байх аа.
Санцай: Уг нь чимээгүй мөрөөрөө байя гэж бодсон юмсан. Хүний анхаарал татахгүй байя гэж бодсон чинь... хүсэл минь талаар болчихлоо... Битгий ойрт. Битгий ойрт. Битгий ойрт...
********************
Санцай: Гуйя. Ф4-ийн Улаан карт л байж болдоггүй юм шүү. Болохгүй шүү. Хөөх. Байхгүй байна. Итгэмээргүй юм... Яагаад бүгдээрээ надаас зугтаад байна аа?
Ч: Хн. Тэр ч өнгөрсөөн.
Санцай: Зугтах арга алга. Юу вэ? Энэ юу вэ?
Багш: Санцай, юу хийгээд байгаа юм? Хуулаад байгаа юм уу?
Санцай: Үгүй ээ. Үгүй.
Багш: Үгүй ээ? Нотлох баримт байсаар байтал үгүй гэж мэлзэх нь үү?
Санцай: Би хуулаагүй ээ. Сая хэн нэг нь шидчихсэн.
Багш: Хэн юм? Заагаадах. Хэлээдэх. Худлаа биз дээ. Хуулчихаад мэлзэх санаатай. Наад цаасаа өг. Ангиас хурдан гар. Хуулна гэнэ ээ? Тэг оноо. Хуулсан хүмүүс бүгд тэг оноо. Ингээд... Санцай. Чамайг хичээлээс хөөлөө. Дахиад миний хичээлд суух хэрэггүй. Яагаад ч засрахгүй. Надаахаа хурдан бич...
Санцай: Хэн бэ? Хэн бэ? Юу хийгээд байгаа юм? Намайг гаргаач. Хаалга онгойлгооч. Намайг гарга.
1-р анги төгсөв.
Back to episodes Go home