Parched: Money flows
Үргэлжлэх хугацаа: 47мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Өг эр: өгүүлэгч,
Леа: эм, Сот Леан Волтерс
Матт: эр,
Курт:
Бичиг: Нейшнал жеографик
Леа: Тэднийг Флинт гол руу усны урсгалыг эргүүлнэ гэж хэлэхэд бид их гэнэн байсан. Флинт голд машинууд урсаж байсан. Цогцоснууд байсан. Жи Эм химийн бодисоо цутгадаг байсан. Бохир усын шуудуу шиг үнэртэй байсан.
Яагаад энэ голоос ус ууж болно гэж бодсоныг би төсөөлөх ч үгүй байна. Бидний биеэр янз янзын юм туурдаг байсан. Үс маань унаж байсан.
/Леанн Волтерс/ Флинт Вотер идэвхтэн/ Хотын удирдлагуудтай юу болоод байгааг мэдэхээр анх удаа очиж уулзсан.
Хүмүүс энд нэг л зүйл болохгүй байна аа гэж хэлж байсан. Гэтэл биднийг сонсоогүй.
Би тэдэнд савтай усаа харуулсан. Намайг тэд “худалч, тэнэг. Энэ миний уудаг ус биш” гэж хэлсэн. Энийг манай гэрийн угаалтуураас авсан гэдэгт хэн ч итгээгүй...
Ихрүүдэд маань хоёуланд нь нөлөөлсөн. Нэг нь нөгөөгөөсөө илүү... Гавин өсөхөө больсон. Жил болж байна. Тэр 1кг /3паунд/ хүрэхгүй жин нэмсэн. Өндөр болоогүй. Таван настай мөртлөө 15кг хүрэхгүй жинтэй байгаа. Ихрийн өрөөсөн нь 25кг /56паунд/жинтэй. Флинтийн хүүхдийн эмч Гавин хар тугалганд хордсоор байвал Ай Кю нь л жаахан хасагдана, тийм сүртэй юм биш гэсэн. Тэд таван настай. Энэ бүхэн гурван настайгаас нь эхэлсэн. Тэдний амьдрал өмнө нь байна.
Бид ийм зүйл болохоос өмнө зогсоохыг хүссэн. Ганц манай гэр бүл ч биш. Яаж бүхэл бүтэн хот хордохыг хараад сууж чаддаг байна аа? Хүүхдүүд ингэж зовж байгааг хараад сууж болно гэж үү? Яаж юу ч хийхгүй байж чадаж байна аа? Англи хэлэнд энэ сэтгэл хөдлөлийг илтгэж чадах үг байхгүй байх. Яагаад гэвэл энэнээс 100% сэргийлэх боломж байсан.
Хүүхдүүд маант хүмүүсийн шуналаас болж хордсон.
Өг эр: Флинтэд хүний гараар бүтсэн гамшигийг олон хүн мэднэ. Засгийн газрын хайхрамжгүй байдлаас болж олон мянган хүн хордсон. Гэвч тэд Детройтын ойролцоо эхэлсэн бүр том зүйлийн нэгээсэн хэсэг гэлгийг мэдэхгүй. Энэ бол их нууруудаар хүрээлэгдсэн хэдэн арван мянган хүнийг ундны цэвэр усгүй болгосон санхүү болон гачигдлын түүх юм.
Гарчиг: ************** Мөнгөний урсгал. 1-р хэсэг.
Ре: Намайг Ренеа Робинсон гэдэг. Би дөрвөн хүүхдийн ээж. Би гэр бүлээ тэжээдэг. Долоон сарын өмнө манай... надад, гэр бүлд маань нэг юм тохиолдсон. Бидний тэвчээрийг шалгасан зүйл. Усны компани манай усыг хаасан. Наад захын шаардлагатай зүйл байхгүйгээр яаж амьдрах вэ? Энэ бол чухал асуулт.
Маурин: /Маурин Тейлор/Мужийн дарга, Мичиган Велфейр Райтс/ Детройт бол гайхалтай хот. Би одоо цаг дээр ярьж байна. Гайхалтай хот. Детройт гайхалтай хот байсаар ч ирсэн.
-Би Детройтод төрж, өссөн. Намайг жаахан охин байхад манай зүүн хэсэгт амьдардаг байсан. Бид юунаас ч айж байгаагүй. Би шөнө эгч дүүстэйгээ гадаа үүдэндээ унтдаг байсан.
-Манай гэр бүл ингэж амьдрах эрхтэй гэж боддог байлаа. Хүмүүс ингэж л амьдрах ёстой. Би Халловиныг санаж байна. Эмэгтэйчүүд, хүүхдүүд, ихэнх нь хүүхдүүд гудамжаар явдаг. Гудамжныхаа нэг захаас нөгөө зах хүртэл гучин минут явдаг байсан. Энэ гудамжинд 500хүн байж магадгүй. Гудамж бүрт.
Матт: /Матт Фабиан/ Хамтрагч/ Зах зээл шинжээс/ Детройт тавин жил уналтанд байгаа.
Курт: /Курт Гайет/ эрэн сурвалжлах сэтгүүлч/ Эй Си Эл Ю/ Автомашины салбар ид хөгжиж байха тавь, жараад оны үед Детройт оргил үедээ бараг хоёр сая оршин суугчтай байсан. Одоо бол 680орчим мянган хүн байгаа.
-Гол асуудал нь засварлаж, хамгаалах ёстой дэд бүтцийн хэмжээ өмнөх шигээ хэвээрээ боловч үүний төлөө мөнгө өгдөг хүмүүсийн тоо маш маш маш бага болсон.
Матт: Хүмүүс байшин, машин зээлээр худалдаж авдаг шиг муж, хотууд төлөх боломжгүй зүйлсийг санхүүжүүлэхийн тулд хотын бондыг зарж байна.
Феликс: /Феликс Салмон/ эдийн засгийн сэтгүүлч/Хэрвээ сая татвар төлөгчтэй гэж бодоод мөнгө зээлчихээд... нэг өглөө сэрээд харсан чинь хагас сая татвар төлөгчтэй болчихвол... тэр өрөө төлөхөд хоёр дахин хэцүү болох болно.
Воллос: /Воллос Турбевилл/ ахлах ажилтан/Демос/ Дээр нь Детройт хотын удирдлагууд нэлээд асуудалтай байсаар ирсэн.
Эр: /Коулман Ёонг/ Детройт хотын захирагч 1974-1994/ Хүн амын тал нь явчихсан болохоор бүгд сүйрсэн.
Воллос: Энэ асуудлаас болж хотын нэг захирагч шоронд хоригдсон.
/явж байгаа хүний дүрс: бичиг: Квамэ Килпатрик/Детройт хотын захирагч 2002-2008/
Курт: Хотын эрх ашгийг огтхон ч бодоогүй.
Матт: Детройт тэр бүхнийг тэсвэрлэж чадаагүй.
-Зарим хот муу зүйлээс урьдчилан сэргийлэх боломжтой боловч үүрд зайлсхийх боломжгүй.
-Мөнгөгүй бол илүү их эрсдэл гаргадаг. Бас хийж байгаа үйлдэл чинь илүү хуумгай болдог.
Феликс: Бүх зүйл эргээд толгой дээр чинь бууна гэсэн үг.
- Танайх Детройтын усны хэлтэс, бас шаардлагатай мөнгө байхгүй учраас зээлнэ. Бас тэнд хүссэн хэмжээгээр чинь дуртайяа мөнгө зэлүүлэх банкирууд хаа сайгүй байгаа.
-Хурдан ярьдаг банкны ажилтнууд мужийн төв рүү нисч ирээд санхүүгийн эрх мэдэлтнийг оройн хоолонд уриад “Та зээл авмаар байвал намайг хөлсөл. Тэгвэл би боломжийн хүүтэй болгож өгье” гэж хэлдэг.
-Гайхалтай. Үнэгүй мөнгө. Гэхдээ л буцааж төлөх ёстой.
-Хотын усны эрх баригчид энэ том өрөнд дарамтлуулж байгаа.
-Ингээд усны үнэ өсч, чанар нь мууддаг. Энэ гамшгийг Волл Стрийт бий болгож байгаа юм.
Өг эр: Олон жил хайхралгүй, тоолгүй орхисны дараа Детройт гэнэт ухаан орж, 21-р зуун болчихоод байхад олон арван мянган иргэний ундны усыг хаасан байна. Энэ гэнэтийн тохиолдол байгаагүй. Энэ бол хотын захирагчид болоод манай нийгэм хэн, юу хамгийн чухал вэ гэдгийг удаан бодсоны эцэст гаргасан шийдвэр байсан юм.
Ренеа: /Ренеа Робинсон/Детройтын оршин суугч/ Маш хүчтэй бороо орж байсан. Манай хонгил усанд автсан. Тэгээд бид усны компани дуудсан. Тэд надад нэг хүн очино гэж хэлсэн. Тэр ирсэн хүн нь усыг маань хаахаар ирлээ гэсэн. Би үгүй ээ, та хаяг андуурсан байна гэж хэлсэн. Тэр хүн “Үгүй ээ. Энэ хаяг нь мөн” гэж хэлсэн. Би тэрэнд “Үгүй шүү. Би түрээсээ шударгаар төлдөг. Тэр авах ёстой мөнгөө надаас авч байгаа” гэж хэлсэн.
-Миний түрээсэнд усны мөнгө багтдаг. Тэр хүн усны төлбөрийг төлөөгүй гэдгийг би олж мэдсэн... Эхэндээ их хэцүү байсан. Яаж амьдрах вэ гэж боддог байсан. Би энийг арван удаа бөглөсөн. Гэхдээ хэзээ ч бүтдэггүй. Дандаа энэ нэхэмжлэлийн маягтыг бөглөж өг гээд зураг аваад, тооцоогоо аваад явдаг. Тэгээд л бүгд алга болчихдог.
-Бид аягаа угааж байна. Энэ манай угаалтуур. Энэ аяганы сав. Аргаа олж л байна. Бидний хувцас... гараараа угаадаг. Амьд үлдэх горим. Угаалгын өрөө хэрэглэх хэрэгтэй бол... хэрэглэнэ. Энд хувин байгаа. Энийг дүүрэхээр нь... хутгуураа аваад... хутгаж авдаг. Энд юу ч байсан гэсэн бүгдийг нь авна... Хувинд хийгээд... Ингээд... манай угаалгын өрөө энэ дээ. Манай усыг хааснаас хойш бид ингэж байгаа.
Марк: /Марк Эдуардс/ Виржиния Тек их сургуулийн профессор/ Тэгш бус байдлын тухай яриа... усыг чинь хаахаас эхэлнэ.
Курт: Ямар ч маргаангүй нэг зүйл бол.. хүмүүс усгүй амьдарч чадахгүй.
Алис: /Алис Женнингс/Хүний эрхийн өмгөөлөгч/ Манай эрх баригчид 2014он болчихоод байхад хүмүүсийг усгүй амьдруулж байна гэхээр...
Марк: Бид санхүүгээ цэгцлэхгүй бол хэцүү зүйлтэй учирна. Детройтын, Мичиганы Флинтийн нөхцөл байдлыг харах юм бол... энэ бол Америк биш. Энэ соёл иргэншил биш.
Маурин: Шунал, мөнгөнөөс бол жорлонгийнхоо усыг татаж чадахгүй байдалд хүргэх улс орон байж болохгүй.
Кевин: /Кевин Орр/ Жонс Дей хуулийн товчооны хамтрагч/ Хоосон мэдэгдэл хийхээс болгоомжилъё. Ус хүний эрх мөн үү биш үү гэдэг талаар. Яагаад гэвэл мөн ч байж магадгүй. Гэхдээ төлбөрийг нь яаж хийх вэ?
Өг эр: Тун удалгүй хот шинэ сангийн няравтай болно. Эрсдлээс айхыг мэддэггүй зоригтой бизнесмен. Зарим хүн тэрнийг Детройтын ирээдүйг үгүй хийсэн ч гэдэг.
2-р хэсэг.
Өг эр: 2000-аад оны эхээр Детройт төлбөр тооцоогоо хийх чадвар нь улам муудсаар байлаа. Өр зээл нь дээд хэмжээнд хүрч, шинээр зээл авах бараг боломжгүй болсон байв. Гэвч хотын шинэ сангийн нярав Шон Вердлоу, хотыг санхүүгийн гамшигаас аварч чадна гэж бодож байсан юм. Тэрний шидэт сумнуудын нэг нь “хөвөгч хүүгээр солих” /интерест рейт своп/ хэмээх санхүүгийн цогц бүтээгдэхүүн байсан юм.
Эр: Солих гэж юу юм бол? Хөвөгч хүүгээр солих гэж юуг хэлдэгийг тайлбарлаж өгч болох уу?
Сю: Билл, “своп” гэдгийг юу гэж тодорхойлох вэ?
Эр: Та “своп” гэдэг үгийг тайлбарлаад өгөөч.
Феликс: Таван настай хүүхэд шиг тайлбарлах уу?
Алис: Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний мэдэж байгаа зүйл бол энэ Дейтройтыг сүйрэлд хүргэсэн зүйл.
Феликс:/Феликс Салмон/эдийн засгийн сэтгүүлч/ Ихэнхдээ мөнгө зээлэх хамгийн хялбар арга нь зүгээр л хөвөгч ханшийг төлөх явдал байдаг. Гэвч гол асуудал нь ийм тодорхой бус байдлаас илүү урьдчилсан таамаглалтай байхыг хүсдэг. Тэгэхээр банкин дээр очоод “своп” хийж болох уу гэж асуудаг. Жил болгон тодорхойгүй хүү төлж байхын оронд би жил бүр тогтсон хэмжээний үү төлье. Харин банкнаас тодорхойгүй хэмжээг нь төлнө.
Кевин: /Кевин Орр/ Жонс Дей хуулийн товчооны хамтрагч/ Своп гэдэг нь үндсэндээ хүүн дээр бооцоо тавьж байна гэсэн үг. Нэг тал нь зээлийн хүү буурна гэдэг дээр мөрий тавина гэсэн үг. Тэгээд хүү буурах юм бол тэр тал нь мөрийгөө авна гэсэн үг.
Феликс: Волл Стрийт своп-т дуртай байдаг шалтгаан нь энэнээс их мөнгө олох боломжтой байдаг. Хоёр дахь шалтгаан нь цуцлах заалтуудыг харж болно. Энэ нь зээлдэгчийн хувьд маш өндөр үнэтэй тусдаг. Бас маш буруу үед.
Өг эр: Своп хэлэлцээрт “цуцлах нөхцөл” гэсэн хэсэг байдаг. Зээлийн зэрэглэл буурах зэрэг ямар нэг юм болбол банк гэрээг цуцалж, хотоос нэн даруй “бөмбөлөгөн” төлбөр төлүүлэх боломжтой. Олон жил алдаатай менежментээр явсан Детройт хотын хувьд зээлийн чадвар буурах зэрэг маш том санхүүгийн алдагдал ганцхан алхмын зайтай байсаар ирсэн. Тийм зүйл болбол хотод бэлэн мөнгөний нөөц байгаагүй.
Кевин: Лас Вегаст том ширээний ард суухтай адил. Хэрвээ та, та тоглогч биш бол хэрвээ танд хангалттай мөнгө байхгүй бол хийх хэрэггүй. Түрээсийн мөнгөөрөө битгий бооцоо тавь. За юу? Мөрийтэй тоглоомын газар хэзээ ч ялагддаггүй юм.
Өг эр: Вердлоу Вол Стрийтийн Морган Станли, Ю Би Эс, Жей Пи Морган зэрэг том банкуудаас гадна орон нутгийн Эс Би Эс зэрэг газруудтай тохиролцоо, своп хийх боломж байгаа гэж үзсэн юм. Эдгээр банкууд Вердлоу болон хотод зээлийн хүүний хэлбэлзлийг хязгаарлаж Детройт хотод хэдэн зуун сая долларын хэмнэлт хийх санал тавьсан байна. Детройт хэлэлцээрийн гэрээ хийх зөвлөгөөний төлбөрийг төлж своп хийх төлбөрөө ч төлжээ. Банкны хувьд энэ нь хож, хож, хож гэсэн тохиролцоо байв.
Шэрон: /Шэрон МакФейл/ Детройт хотын зөвлөл 2002-2006/ Хотын захирагчийн албанаас хүссэн болгоны хотын зөвлөл зөвшөөрдөг байсан. Хотын захирагчийн зарим гишүүд ирж энэ бүхнийг “тайлбарлаж” өгдөг байсан. Үнэндээ бол санал тоолдог байсан. Энэ хүн дэмжиж байна уу, татгалзаж байна уу гэж. Би үргэлж өмгөөлөгч нар, банк болон хариуцаж байгаа хүмүүсийг нь ирж тайлбарлаад, асуултанд хариулахыг шаарддаг байсан. Тэд ингэхийг хүсдэггүй байсан. Гэхдээ...
Курт: / Курт Гайет/ эрэн сурвалжлах сэтгүүлч/ Эй Си Эл Ю/ Он жил өнгөрөх тусам Детройт хотын зөвлөллд байсан хүмүүс санхүүгийн талаар нарийн ойлголттой хүмүүс байгаагүй.
Маурин: / Маурин Тейлор/Мужийн дарга, Мичиган Велфейр Райтс/ Своп гэдэг энэ үг нь жирийн нэг аав, жирийн нэг ээжүүдэд ойлгоход маш хэцүү, бүрэн ойлгох боломжгүй мэргэжлийн үг хэллэг юм.
Курт: Давуу тал нөгөө талд байсан. Давуу тал нь бонд эзэмшигчид, банкны талд байсан. Энэ их нарийн төвөгтэй санааг гаргасан хүмүүс нь тэд.
Маурин: Гэхдээ би та нарт хялбараар тайлбарлаад өгье. Бид танаас хулгайлах талаар ярьж байна. Бидний ярьж байгаа зүйл энэ.
Шэрон: Хотын санхүүгийн эрүүл мэндээр мөрийтэй тоглож байгаа мэт харагдаж байсан. Банкуудолон сая доллар авах байсан. Шууд утгаараа сая сая, сая сая доллар шүү.
Кевин: Санхүүгийн зах зээлд Ай Би Жи-Ю Би Жи гэсэн хэллэг байсан. Энэ нь “гэрээг хийе”гэсэн утгатай. Яагаад? Ай Би Жи-Ю Би Жи гэж? Би явчихна, чи явчихна, юу ч болсон яадаг юм?
Өг эр: Банкуудтай ажиллаж байхдаа Вердлоу Детройтын ус болон бохир усны бонд, бусад өр зээлтэй холбоотой хэдэн зуун сая долларын өртөг бүхий олон тооны своп гэрээг байгуулсан байна. 2005оны 11-р сард тэр хотын сангийн даргын албанаасаа огцорсон. Яг тэр өдрөө олон тооны своп хийсэн Эс Би Эс буюу Сийберт Брэндфорд Шанк банкины удирдах албан тушаалыг хүлээн авсан. Дараа нь Эс Би Эс-ийн ерөнхийлөгч Сюзан Шанктай гэрлэжээ. Вердлоу дараа нь санхүүгийн хямралаас зугтахад дээрх гэрээнүүд шаардлагатай байсан гэж хэлсэн юм. Гэвч бидэнд ярилцлага өгөхөөс татгалзсан. Банк ч ялгаагүй.
Эм: Дэлхийн олон оронд...
Эр: Дэлхий даяар эдийн засгийн хямралд өнөөдөр шинэ өөрчлөлт гарлаа...
Эр: Орчин үеийн хамгийн том санхүүгийн хямрал гэж нэрлэгдэж байна.
Курт: Зээлийн хүү өссөөр байх болно гэж хотын захиргаа бооцоо тавьсан байсн. Гэвч санхүүгийн хямралын дара зээлийн хүү браг тэг болж буурсан. Энэ нь хот болон ус, бохир усны салбараас олон зуун сая долларыг урсгах маш том хар дарсан зүүд болж хувирсан.
Өг эр: Санхүүгийн хямралын үеэр Детройт эргэлзээтэй санхүүгийн хэлэлцээрүүдийг хийсээр байсан.
Кевин: Холбооны нөөцийн сангаас 1,5их наяд долларыг хөрөнгийн зах зээлд оруулсан нь зээлийн хүү буурна гэсэн баталгаа байсан. Гурван сарын дараа Детройт хөрөнгийн зээлийн хүү нэмэгдэнэ гэсэн своп гэрээ байгуулсан. Энэ бол тэр үед төсөөлж болох хамгийн байж боломгүй гэрээ байсан.
-Зээлиийн хүүгийн своп цуцлах нөхцөлтэй байдаг. Энэ нь хот хэзээ ч өрөө төлж чадахгүй гэдгийг баталж байсан юм.
Өг эр: Свопын цуцлах нөхцлийн дагуу банкууд свопт тусгагдсан бүх орлого, зарим тохиолдолд арван жилийн төлбөрийг нэг дор шаардах эрхтэй байдаг. Волл Стрийтийн банкууд олон зуун саяын ашиг олж байхад Детройт санхүүгийн хямрал хэмээх намагт улам гүн шигдсээр байлаа.
Маурин: Жон Вейн Детройт хот болоод бидний хөрөнгийг хулгайлсан. Банкны ерөнхийлөгчөөс асуувал энэ зөвхөн бизнес гэж хэлнэ.м
Шэрон: Миний бодлоор банк хийдэг зүйлээ л хийсэн. Тэд өөрсдөд нь ашигтай байсан болохоор ийм хэлэлцээр хийхийг зөвшөөрсөн. Тэд Детройт хотын иргэдийн талаар огтхон ч бодож үзээгүй байж таараа.
Кевин: Хэрвээ та аж ахуйн нэгж бол, захиргаа чинь хямарч, санхүүгийн байдал чинь хутганы ирэн дээр ирсэн бол битгий мөрийтэй тогло. Битгий бооцоо тавь. Хэзээ ч таны хувьд сайнаар эргэхгүй. Бас энэ бүхэн хэзээ ч шийдвэр гаргаж байгаа сонгогдсон албан тушаалтнуудад нөлөөлөхгүй, тэд яваад өгнө. Үйлчилгээ авахын тулд төлбөр төлж байгаа татвар төлөгчдийн толгой дээр бүх хариуцлага нь үлддэг.
Ренеа: Өшөө том том болгоорой... Арван сард усны компани ирээд манай усыг хаачихсан. Одоо 7сар болж байна. Одоо ч гэсэн намайг утасдаад асуух болгонд тэд удахгүй хүн очино гэсэн нэг л хариултыг ахин дахин өгдөг. Манай хаягийг сонсохоороо “аан, нөгөөх чинь” гэсэн байдалтай байдаг. Охин маань одоо 12 настай, тэр ингэж хэлж байгаа юм. “Ээж ээ, тэд манай хаяганд дургүй” гэж хэлсэн. Манай гэрийг тойрсон 9бохир усны шуудуу байгаа. Бороо орохоор бүгд хальж гарч ирдэг. Манай зоорь ч усанд автдаг болсон. Энэ хүмүүсийн бохирын шугам. Нэг л мэдэхэд намар дуусч, өвөл болсон байх болно. Одоо илүү том асуудал гарч ирсэн. Гэхдээ хүүхдүүдээ дулаан байлгахад анхаарах хэрэгтэй.
-Салхи салхилахаар маш хүйтэн байдаг, хуванцарууд орж ирдэг. Бид хаалганыхаа доор хүйтэн оруулахгүйн тулд юм чихдэг. Аль болох хүйтэн агаар оруулахгүй байхыг хичээдэг ч даараад л байдаг. Энэ манай зуух. Манайх зуух усанд автчихсан болохоор өөр байхгүй.
Эр: Детройт хотын санхүүгийн албны дарга, 2005оны үед Шон Вердлоу гэдэг хүн байсан. Тэр...
Кевин: Аанхан.
Эр: /Воллос Турбевилл/ ахлах ажилтан/Демос/ Шон Вердлоу гэдэг хүн байсан гэсэн.
Воллос: Би тэрнийг сайн мэднэ.
Эр: Тэр хийсэн зарим гэрээ нь Детройтыг аврахын тулд байсан гэж онгирдог.
Воллос: Тэр талаар би Шонтой мэтгэлцэхийг хүсч байна. Тийм биш гэж хэлэх маш олон шалтгаан байгаа.
Өг эр: Вердлоу болон түүний залгамжлагчдын хийсэн Своп гэрээнүүд нэг нэгээрээ бүтэлгүйтэж эхэлсний дараа Усны байгууллага үйлчилгээний төсвийнхөө бараг тэн хагасыг үйлчилгээний өрөнд өгч эхэлсэн. Ренеа болон түүний адал Детройтын зуу орчим мянган иргэн усгүй амьдрах шаардлагатай болсон юм. Энэ үеэр Вердлоу, Шанк нар олон сая долларын үнэтэй хотын захад байдаг байшин худалдан авчээ.
Сю: /Сю МакКормик/Ус сувгийн газар 2012-2015/ Намайг 2012оны 1-р сард ирэхэд Детройтын Ус сувгийн газар жил бүр төлбөр нь 8-8,5%-аар нэмэгддэг, энийг ойрын жилүүдэд үргэлжлүүлэн нэмэхээр төлөвлөсөн байсан. Ямар ч стандартаар бол ийм байх ёсгүй. Тиймээс манай захиргаа ажилдаа орсныхоо дараа хийсэн хамгийн эхний зүйл бол зардлаа бууруулах байсан. Детройтын ус сувгийн газар хаалт хийж эхэлсэн.
Алис: /Алис Женнингс/Хүний эрхийн өмгөөлөгч/ Тэд энэ хүмүүсийг төлбөрөө төлөхөд сргах ёстой гэсэн онолоор ажилласан.
Никол: /Никол Хилл/ Детройтын оршин суугч/ Тэд надад усаа хаалгах аюулд ороод байгааг маань мэдэгдэх шаардлагагүй гэдгийг ойлгуулсан. Төлбөрөө 60хоног эсвэл 150доллараас дээш гарсан бол усыг чинь хаана.
Мариан: /Мариан Крамер/ Мичиган Велфейр Райтс/ Бид ядуурлаас гарахгүй байна. Улам л шигдсээр байгаа.
Курт: Усыг нь хаачихвал хэцүү хүнд амьдарл улам л хэцүү болох болно.
Марк: /Марк Эдуардс/ Виржиния Тек их сургуулийн профессор/ Аппаратны тусламжтай амьдарч байгаа хүний аппаратных нь залгуурыг нь салгаж байгаатай адил. Хотыг сүйрүүлэхийг хүсч байгаа бол хийдэг зүйл байх.
Өг эр: Муу зээл Детройт хотын санхүүгийн хямралд хүргэсэн, гэвч хамийн том сорил өмнө байсан юм.
3-р хэсэг.
Розалин: Хэзээ хэн ирэх бол, гэр маань устай байх бол уу гэж би өдөр бүр шаналж амьдарч байна.
Тэша: Мэдэхгүй ээ. Гэнэтхэн нэг өдөр ирээд л манай усыг тасалчихсан.
Никол: Би тэдний хорин минут хүрэхгүй хугацаанд бүхэл бүтэн гудамжны усыг таслахыг харсан. Зүгээр л түлхүүр барьж риээд л усыг нь тасалчихсан.
Тэша: Тэгээд би өдөр бүр дугуйгаа унаад нааш цааш явж нагац эгчийнхээ гэрээс ус зөөдөг болсон. Бид нар ичгэвтэр байдалд орохгүйн тулд шөнө усаа зөөдөг байсан.
Режиналд: Бүгд л ажилдаа явахаасаа өмнө нүүр гараа угааж, ажлаа тараад ч бас угаалга хийдэг. Тэгж чадахгүй болохоор хэцүү байдаг.
Ренеа: Тэр 67 настай байсан. 10мянган долларын усны төлбөртэй айсан. Тэгээд усыг нь тасалчихаж байгаа юм. 67настай эмэгтэйг тэгэхгүй бол ажиллаж чадахгүй байна гэж үү?
Алисика: Би хэнд ч хэлээгүй. Өөрөө л бодож яваа. Би ичдэг байсан, гэхдээ би зүгээр суугаад дээрэлхүүлмээргүй байна.
Тэша: Бид дүүгийнхээ төлөө хүчтэй байхыг хичээж байгаа. Бас ээжийнхээ төлөө.
Эр: Детройтын Ус сувгийн газар ихэвчлэн хөгшин, өндөр настан, өрх толгойлсон эцэг, эх усыг хаасан гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа. Та усаа хаалгасан хэдэн айл энэ ангилалд багтаж байгааг мэдэх үү?
Сю: Сю МакКормик/Ус сувгийн газар 2012-2015/ Үгүй ээ, би хэдэн хүний амьдрал ийм байдалд байгааг, энэ ангилалд байдгийг мэдэхгүй. Энэ манайх шиг үйлчилгээний байгууллагад байдаг мэдээлэл биш. Хувь хүний орлогын байдал, тухайн өрхөд хэдэн хүн амьдардаг тухай мэдээлэл ч байдаггүй.
Эм: Онцгой байдлын үед авах арга хэмжээ...
Эр: Санхүүгийн менежерүүдэд илүү эрх мэдэл олгох...
Эм: Мужийн хамгийн том хот санхүүгийн хямралд өртөөд байна...
Өг эр: 2013онд Девройт болон Ус сувгийн газар хамтдаа 18тэрбум долларын өртэй байсан. Мичиганы захирагч Рик Снайдер хотын онцгой байдлын менежерийг томилох алхмыг хийсэн байна.
Маурин: /Маурин Тейлор/Мужийн дарга, Мичиган Велфейр Райтс/ Онцгой байдлын менежер гэдэг нь д эрх баригчид, бас бас удирдагчид болоод сонгогдсон тэр хүмүүсийн эрх мэдлийг хүчингүй болгох эрхтэй хүн.
Рик: /Рик Снайдер Мичиганы захирагч/ Хотын түүхээс харахад энэ бол тавь гаран жил үргэлжилж байгаа асуудал. Энэ асуудал хямралын түвшинд хүрчихээд байна.
Курт: Мичигны хуулийн дагуу бол онцгой байдлын менежер нь урд өмнө хэзээ байгаагүй өндөр эрх мэдэлтэй байдаг. Тэд шинэ журам гаргах эрхтэй. Хэрэгжиж байгаа журмыг хүчингүй болгох ч эрхтэй. Татгаврийн эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээг ч өөрчлөх эрхтэй. Тэдний хийх ёсгүй ганц зүйл бол бондын төлбөрийг хийхгүй байх. Энэ бол бонд эзэмшигчид болоод банкныхан юу ч болж байсан мөнгөө авах ёстой гэдгийг хуулиар хамгаалсан болж таарч байгаа юм.
Марк: /Марк Эдуардс/ Виржиния Тек их сургуулийн профессор/ Үнэнийг хэлэхэд онцгой байдлын менежерийн хууль надад Америк биш юм шиг санагддаг. Ардчиллыг булааж байгаа юм шиг.
Маурин: Ингээд тэр захирагч нэрийн хуудаснуудаа ухаж байгаад Ж үсгэн дотроос Жонс Дей гэсэн нэрийн хуудсыг олоод “Сайн уу, Кевин Орр. Юу байна даа” гэж залгаан байх.
Мариан: /Мариан Крамер/ Мичиган Велфейр Райтс/ Кевин Орр гэж хэн бэ, тэрний тухай миний бодол. Би луйварчин гэж боддог.
Эр: Та онцгой байдлын менежер болоод дампуурлын ихэнх асуудлыг шийдэх зорилгоор өөрийнхөө Жонс Дей компанийг хөлсөлсөн. Энэ ашиг сонирхлын зөрчил байсан уу?
Кевин: Кевин Орр/ Жонс Дей хуулийн товчооны хамтрагч/ Хоёр зүйл байна. Нэг. Би өөрийнхөө компанийг хөлслөөгүй. Юу болсон бэ гэхээр манай компани бэлтгэлийн ажлыг нь хийсэн. Надаас онцгой байдлын менежер болох уу гэж асуусан. Тэр үед би тайлбар өгсөн. Шүүхэд би хэдэн хэдэн удаа ажлаасаа татгалзсан имейл бичиж байснаа дэлгэн үзүүлсэн байгаа. Би компанийхаа ажлаас гарсан. Би энэ ажлыг ийхдээ өөрийнхөө хөрөнгөнөөс багагүй мөнгө зарцуулсан. Үнэндээ би хотод байхдаа өөрийнхөө мөнгийг зарцуулсан... хотын ажлын хийж байдаа би өрөөний үйлчилгээ, хоолны мөнгө гээд бүгдийг нь өөрөөсөө төлдөг байсан. Ямар ч зугаа цэнгэл байгаагүй. Хоёрт гэвэл надаас хувиас маань зардал гарсан.
Маурин: Тэгэхээр хотын дарга нь гарчихсан, хотын захиргаа, засвар үйлчилгээний газар ажиллахгүй, хотын нохой баригч хүртэл ажиллахаа больсон. Бидний сонгуулиар үүргээ хүлээн байж сонгосон албаны хүмүүс бүгд алга болсон.
Рик: Үндсэндээ би дампуурал зарлахыг зөвшөөрч байна. Мөн Кевин Орр дампуурлын мэдэгдлийг гаргах ажлыг хариуцсан.
Эр: Энэ хот АНУ-ын түүхэнд дампуурлаа зарласан хамгийн том хот болж байна.
Эр: Детройтыг улам муудахаас сэргийлэх хэрэгтэй. Энэнээс өөр арга байхгүй.
Кевин: Намайг дампуурлын хүсэлт гаргах санал тавихад маш олон шатлалаар, маш олон тооны эсэргүүцэл ирж байсан. Бүгд дампуурлын эсрэг байсан.
Маурин: Оршин суугчид зөвшөөрөх ёстой. Хэрвээ онцгой байдлын менежер байгаа бол шаардлагагүй.
Кевин: Санхүүгийн зээлдүүэгчид хүчтэй эсэргүүцсэн, хөдөлмөр эрхлэгч иргэд хүчтэй эсэргүүцсэн. Холбоонууд, үйлдвэрчний эвлэлүүд, тэтгэвэртээ гарсан иргэд зөвшөөрсөн. Хот асуудалд орсон, асуудлыг шйдэх ёстой, надад тийм юм тохиолдох ёсгүй гэсэн. Бодит мөнгө зээлсэн зээлдүүлэгчид “хүлээгээрэй, та нар биднээс мөнгө зээлсэн. Эцэг эхээсээ халаасны мөнгө авч байгаа юм шиг. Та нар мөнгө зээлсэн, буцааж өг. Энэ бол ёс зүйн хариуцлага” гэсэн. Зовсон ч, жаргасан ч цуг. Нар жаргахаас өмнө ажилчдынхаа цалинг өг” гэж Хуучин гэрээнд бичсэн байдаг байх аа. Зээлсэн мөнгөө өг гэсэн.
Шэрон: / Шэрон МакФейл/ Детройт хотын зөвлөл 2002-2006/ Үүнээс болоод мөнгө дагахаар болсон. Юу болсон бэ? Тэтгэврийн иргэд тэтгэврийнхээ мөнгөний зарим хэсгийг алдсан.
Алис: / Алис Женнингс/Хүний эрхийн өмгөөлөгч/ Тэд 75-80 настай, гарч ажил хийх боломжгүй. Тэгээд шууд ядууралд автсан.
Курт: Кевин Орр хотод болж байгаа бүхнийг хяналтандаа авсан.
Маурин: Бид сургуулийн төлбөр төлж чадахгүй, усны мөнгө төлж чадахгүй. дэд бүтцийн мөнгийг төлж чадахгүй. Гэхдээ ямар нэгэн аргаар, хэн нэг нь бидний халаасанд гараа дүрээд 179сая долларыг аваад энэ мөнгөөр дампуурлыг зохицуулах өмгөөлөгч нар, шүүгчдийн төлбөрийг төлсөн. Надад тийм халаас хэрэгтэй байна. Би ч гэсэн гараа шургуулаад “өө, энд миний хайж байсан хоёр гурав, дөчин сая доллар байна” гэж хэлмээр л байна.
Өг эр: Дампуурлын үеэр Детройтын бүх зүйл гэнэт боломжтой болсон. Тэтгэврийн гэрээ, хотынгэрээ, Детройтын урлагийн дээд сургууль, Детройтын ус сувгийн газар гэх мэт өндөр үнэтэй эд хөрөнгөнд бүгдэд нь гараа дүрж эхэлсэнээр байнгын мөнгөний урсгалтай болсон. Хэдийгээр ус сувгийн газар өөрийн өрийг хотын ерөнхий төсвөөс гадуур ярьдаг байсан ч бүх талаас ирсэн дарамт шахалт тус байгууллагыг хотын дампууралд оролцуулахаас аргагүй болгосон.
Кевин: Детройтын ус сувгийн газар бол хотын өмч. Өмчөө нууж болохгүй. Энэ нь өрхийн данстай яг адилхан. Хэрвээ та дампуурсан бол, ферраригаа 13 настай хүүхдийнхээ нэр дээр бичээд, минийх биш гэж хэлэх юм бол дампуурлын луйвар болно. Та миний феррари гэж хэлэх ёстой.
Өг эр: Ус сувгийн газрыг дампууралд нэгтгэснээр ирээдүй нь тодорхойгүй болсон. Орр болон бусад эрх баригчид хотын 18тэрбум долларын өрийг дарахаар хувьчилж зарах боломж хайж эхэлсэн. Хот илүү том арга хэмжээнүүдийг авахар бодож эхэлсэн.
Маурин: Тэгээд бид дахиад усын хямралд орсон. Мөнгөө төлж чадахгүй бол усыг нь хааж болно гэж боддог удирдлагуудаас болоод.
Марк: Детройтод ус хаасан явдал нь энэ улсад давуу эрхийн талаарх шаардлагатай байсан маргааныг эхлүүлсэн гэж бодож байна. Шударгаар хэлэхэд үнэлэмжийн талаар ч бас.
Шэрон: Энэ бол сонголт. Энд байгаа хүмүүс үйлчлэх үү, эсвэл үгүй юу гэдэгээ сонгох явдал юм.
Марк: Энэ шийдвэрээс болж эрүүл мэндийн асуудлууд үүсч байгаа. Энэ үр дагавар нь хамгийн эмзэг давхаргынханд мэдрэгдэж байгаа. Цөөнх болон, ядуу тарчиг амьдралтай хүүхдүүд гэх мэт.
Ренеа: / Ренеа Робинсон/Детройтын оршин суугч/ Би хоёр ажил хийдэг. Долоо хоногийн долоон өдөр жилладаг. Би хотын төвийн томоохон газруудыг цэвэрлэдэг. Жишээлбэл Фокс театр... Комерика парк... Жо Луис Арена... Би дөрвөн хүүхдээ тэжээдэг, тэгэхээр бууж өгч болохгүй. Муу зүйл нь бид таван мянган долларын усны төлбөрт орчихоод байгаа. Надад май гээд өгчих 5000доллар алга.
Маурин: Олон жил үргэлжилсэн яриана үр дүнд усыг хаахаар шийдсэн. Эхлээд Детройтын иргэд гэмт хэрэгтэн болоход ганц алхам дутуу байгааг хэлэх хэрэгтэй. Бидний дотор хэрэгтний цус урсаж байга. Хэрвээ усны төлбөрөө төлөхгүй байх боломж гарах юм бол бид гэмт хэрэг хийхийг сонгох болно. Бид энэ улсад тийм зүйл хийж байсан гэсэн түүхтэй хүмүүс.
Сю: Усаа хаалгасан иргэн бүр эдийн засгийн хүнд байдалд орсон үйлчлүүлэгч биш. Миний ойлгож байгаагаар улаан бичиг бүхий “хугацаа нь хэтэрсэн” гэсэн бичиг харахаас наад ганц усны ч биш бусад төлбөрийн баримтаа тоодоггүй, төлдөггүй үйлчлүүлэгчид олон байдаг. Хүмүүс тэгж л амьдардаг.
Кевин: Усгүй байгаа тавин мянган хүний хувьд байдал хэцүү байгаа. Гэхдээ бусад 650мянган иргэнд ч бас ус хэрэгтэй шүү дээ. Тэнцвэртэй байх хэрэгтэй гэж бодож байна.
Маурин: Хүмүүст усны төлбөрөө хийх боломж байгаа мөртлөө усны мөнгөө төлөхгүй байна гэсэн шалтагийг ахин дахин, ахин дахин хэлээд байх юм зарим хүмүүс энэ үгэнд нь итгэж эхэлнэ. Гэтэл үнэндээ тийм биш юм.
Курт: Үнэндээ бол хот дампуурахгүй байсан. Жонес Дей, дампуурал зарласан бусад зөвлөхүүд дампуурлаас маш их ашиг олсон. Тэдний цалин хөлс, төлбөр хураамж хэд хэдэн арван сая доллар байсан.
Бичиг: Дампуурлын нийт зардал 178сая доллар. Жонес Дей- компаний үйлчилгээний хөлс 53сая 726мянга 88 доллар.
Ренеа: Энийг авах уу?
Эр: Баярлалаа.
Ренеа: Энийг ав ав.
Эр: Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Ренеа: Та ч бас.
Курт: Тэд хэдэн арван мянган долларын өртэй компаниудыг тоохгүй мөртлөө, ядуу хүмүүсийг боож, хааж эхэлсэн.
Бичиг: Жо Луис Арена 2014онд 60598долларын хугацаа хэтэрсэн усны өртэй байсан. Форд фийлд 2014онд 28994 долларын хугацаа хэтэрсэн усны өртэй байсан. Варго Гольф компани 2016онд 422000 долларын хугацаа хэтэрсэн усны өртэй байсан.
Алис: Хэн нэг нь усны мөнгөө төлөх чадвартай мөртлөө төлөхгүй байгаа бол тэр хүний усыг хааж болно.
Шэрон: Маш их хэмжээний усны өртэй худалдааны байнууллагуудаас мөнгөө авахгүй байж 80настай хөгшин хатагтайн усыг хаах нь буруу юм.
Маурин: Усны мөнгөө төлж чадахгүй бол хүний эрхийг хамгаалах газар ирээд хүүхдийг чинь авч явах эрхтэй. Терроризм гэсэн үү? Детройтын гудамжинд ирээд хар. Хаа сайгүй харах болно.
Өг эр: Детройтод байдал хэдий муу байгаа ч, 96км /60мил/-ийн зайд орших Флинт хотод гамшиг дагуулсан байна. Эрх баригчдын гаргасан шийдвэр хотын иргэдээ хордуулахад хүргэсэн юм.
Дейн: Флинтийн төлөө.
Бүгд: Тийм ээ. Төлөө.
4-р хэсэг.
Өг эр: 2013он гэхэд Флинт хотод ус улсын өөр хаана ч байхгүй үнэтэй байв. Улсын дунджаас хоёр дахин өндөр үнэтэй. Гэхдээ энэ бол хотын олон асуудлын нэг нь. Детройтын нэгэн адилаар захирагч Снайдер онцгой байдлын менежер томилжээ. Бэлэн мөнгөгүй хотод мөнгө хэмнэх үүрэгтэй меженер.
Курт: / Курт Гайет/ эрэн сурвалжлах сэтгүүлч/ Эй Си Эл Ю/ Детройт, Флинт хоёрын дунд хийсэн урт хугацааны гэрээ байсан. Флинт Детройтыг усны эх үүсвэр болгон ашигладаг байсан. Зардал нь өссөөр байсан.
Бүгд: Гурав. Хоёр. Нэг...
Курт: Ингээд хоёр жилийн хугацаанд таван сая долларын хэмнэлт хийхийн тулд Флинтийн иргэд Флинт голын усыг эх үүсвэрээ болгон ашиглахаар болсон.
Эр: Флинтийн төлөө.
Эр: Флинтийн төлөө.
Бүгд: Төлөө.
Курт: Флинтийн онцгой менежерээр сонгогдсон Дарнелл Ийрли өөрийн хэлсэн илтгэлдээ Флинтийн хувь заяаг өөрсдөө шийдэх учраас бүх зүйл сайхан болно гэж амалж байсан. Хамгийн гайхалтай нь эрх баригчид зэврэлтийн хяналт тавих, усны шугамын бүрэх, тугалга усанд уусахаас сэргийлэхэд шаардагдах фосфатад өдрийн 100-150 доллар буюу өчүүхэн зардлыг хэмнэхээр шийдсэн байсан.
Кевин: /Кевин Орр/ онцгой байдлын менежер 2013-2014/ Би өдрийн140 долларын химийн бодис гэсэн байсныг санаж байна. Тэгсэн бол Флинтийн тухай ийм яриа өнөөдөр гарахгүй байсан.
Марк: Марк Эдуардс/ Виржиния Тек их сургуулийн профессор/ Энэ шийдвэр нь хүмүүст нөлөөлсөн. Энэ бол бидний хүүхдүүд. Америкийн хүүхдүүд. Тэд гуравдагч орны хүүхдүүдээс ч дор байдалд амьдарч байна. Яагаад гэвэл гуравдагч орны иргэд дасан зохицох туршлагатай болсон байдаг.
Леан: Бид нэг хагаст очсон байх ёстой. Тэднийд ямар ч ус байхгүй байгаа. Бас маргааш болтол усанд яьах боломжгүй гэсэн. Тийм болохоор бид ус аваачиж өгнө гээд хэлчихсэн. Тусалж байгаад баярлалаа, залуус аа.
Эр: Зүгээр ээ. Талархаж байна. Баярлалаа.
Леан: Бид шинжилгээ хийхдээ хүмүүсийн гэрт хар тугалга болон зэсийн түвшнийг нь хардаг. Шинжилгээ хийх нь чухал. Хотын өнцөг булан бүрээс авч, хот бүхэлдээ асуудалтай байна гэдгийг харуулах нь чухал.
Мар: Леан залгаад тусламж хэрэгтэй юу гэж асуусан. Бид хэд хоногийн дараа хариултыг нь авсан. Тэр үед би үнэхээр яахаа мэдэхгүй байсан. Энэнээс болсон гэдгийг би мэдсэн.
Өг эр: Марк Эдуардс, Леанн Волтерс нар Флинт дахь хар тугалганы хямралыг илрүүлж, дэлхий дахины анхааралд хүргэж чадсан юм.
Леан: Би Виржиния Тек-тэй хамтарч бие даасан туршилт хийж эхэлсэн. Хамгийн өндөр агууламж нь тэрбум тутамд 13500 илэрч байсан. Аюултай хог хаягдлын хэмжээ 5000байдаг.
Курт: Хамгийн том аюул бол усанд хар тугалга байх юм. Хамгийн том аюул нь усандаа хар тугалга байгааг мэдэхгүй байх.
Марк: Хар тугалга аюултай. Энэ нь мэдэгдэхгүйгээр нөлөөлдөг, бас буцаах боломжгүй.
Леан: Хүүхдүүд нь сайн уу?
Эм: Пол өвдөөд удаж байна. Тэд цусны шинжилгээ авсан. Өтгөнөөс нь шинжилгээ авсан. Тэр тоглоомын талбай дээр байхдаа бөөлжиж эхэлсэ_. Бараг хоёр сар хичээлдээ яваагүй. Тэд цусны шинжилгээнээс юу ч олоогүй гэсэн. Тэгээд пробиотик бичиж өгсөн, зүгээр л гэдэсний вирус гэж бодож байгаа.
Леан: Хоёр сар уу?
Эм: Хоёр сар хичээлдээ яваагүй. Одоо ч гэсэн сайнгүй л байна.
Леан: Цусны шинжилгээ өгсөн нь дээр шүү.
Эм: Мэднэ ээ. Маргааш ажлаа тараад өгөх гэж байгаа. Маш их баярлалаа.
Эм2: Баярлалаа, өдрийн сайхан өнгөрүүлээрэй.
Эм: Та нар ч бас. Баяртай.
Леан: /Леанн Волтерс/Флинт хотын усны идэвхтэн/ Хар тугалгаар хордсон хүүхдүүдийн бие маш сульддаг, хөдөлж чадахаа больдог. Ахлах сургуулиа ч төгсөж чаддаггүй. Тэгэхээр бидний өмнө том тэмцэл байгаа. Охин маань ийм аюулд орох юм бол хоёр үеэрээ аюултай. Тэгэхээр хүүхэдтэй болоход нь нөлөөлнө.
Марк: АНУ-ын өвчний хяналтын төв, байгаль хамгаалах байгууллага, ус хангамжийн газар болон бусад хамааралтай агентлагууд хүүхдүүдийг хар тугалгатай уснаас хамгаалах чадваргүй, иргэдийн итгэлийг хүлээж чадахгүй гэдэгээ удаа дараалан харуулсан.
Курт: Флинтийн эмгэнэлт явдал одоо Америкийн олон газарт болж байгаа олон олон асуудлыг харуулж байна. Асуудлыг хэмнэлтээр шийдвэрлэж болох боловч буруу шийдвэр ямар үр дүнд хүргэдгийг эндээс харж болно. Муу шийдвэрийг онцгой байдлын үед ямар ч шалгалт, хяналтгүйгээр гаргадагийг эндээс харж болно.
Фелик:/Феликс Салмон/ эдийн засгийн сэтгүүлч/ Хэрвээ та Аризона мужид амьдардаг бол хүмүүст шаардлагатай цэвэр ус олох яагаад хэцүү вэ гэдгийг ойлгож болно. цэнгэг ус ихтэй Детройт, Флинт шиг газар яагаад цэвэр ус байхгүй байгааг ойлгоход хэцүү юм.
Марк: Энэ соёл иргэншил анх үүсч байх үетэй холбоотой. Учир нь хот руу цэвэр ус оруулж, бохир усыг гадагшлуулах боломжгүй газарт төвлөрсөн суурин байгуулж, олон хүнийг нэг дор амьдруулах боломжгүй.
Маурин: / Маурин Тейлор/Мужийн дарга, Мичиган Велфейр Райтс/ Дэд бүтцийн хоолойнууд хаа сайгүй эвдэрч байна. Детройт, Мичиганд, Америкийн төвийн баруун нутгаар. Нью Йоркоос Калифорни хүртэл.
Феликс: Засгийн газар бол ард иргэдэд наад захын үйлчилгээ үзүүлэх ёстой газар. Хэрвээ ард иргэдийг шаардлагатай цэвэр усаар хангаж чадахгүй бол засгийн газрын бүтэлгүйтэл. Энэ бол засгийн газар үндсэн ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг.
Марк: Ийм зүйл болох юм бол, ус муу, нийтийн үйлчилгээ муу байвал хүмүүс явдаг. Ромын үед ч тийм байсан. Ромчууд усны сувгаа барьж чадаагүйгээс болж хүн амынхаа 95%-ийг алдаж байсан.
Эр: Энэ танд юу санагдуулж байна? Та яагаад энэ лонхыг хадгалдаг юм?
Алис: Өдөр болгон өөрийгөө галзууртал уурлуулах гэж. Гараад дахиад тэмцэхийн тулд. Энэ бол... иргэдээ бодохгүй бол ийм зүйлд хүргэдэг юм. Энэ хар тугалга жаахан хүүхдүүдийн аманд ордог.
Кевин: Та өнөөдөр бидний шилдэг, Детройтчуудын шилдэг, Мичиганчуудын шилдэг, Америкийн шилдэг бүхнийг харлаа.
Өг эр: Кевин Орр Детройтын урд өмнө байгаагүй хамгийн том дампуурлаас аварсан. Тэр Жонес Дейд эргэн очиж, одоо ч хамтрагчаар ажиллаж байгаа.
Рик: Флинтийн иргэд ээ, өнөөдөр ч бас би уучлаарай, би энэ алдааг засах болно хэмээн амалж байна.
Өг эр: Хэдэн сар юу ч хийгээгүй байсны эцэст захирагч Рик Снайдер Флинтийн гамшгийн хариуцлагыг хүлээхээс аргагүй болсон юм.
Рик: Захиргаа бүтэлгүйтсэн...
Өг эр: Флинт дахин Детройтын усны системд холбогдож, орон сууцны бүх усны хоолойг 55орчим сая долларын өртөгтэйгээр солихоор ажиллаж байна.
Кевин: Би Детройтын түүхнь Америкийн агуу хотын үхлийн түүх гэж боддоггүй. Хотууд байгуулагдаж, хүрээгээ тэлж, хөгждөг. Хамгийн чухал нь тэр хотод ямар нэг организм, байгууллагын адилаар дусах, хөгжих боломж олгох явдал юм.
Мариан: Бидэнд юу тохиолдсоныг хүмүүс ойлгоосой гэж хүсч байна. Танай хот дараагийнх нь байхыг үгүйсгэх аргаггүй.
Марк: Соёлоо өөрчилж, дахиад ийм зүйл болгохгүй байхад анхаарахгүй юм бол дахинд Флинтүүд гарч ирэх л болно.
Леан: Ийм зүйл АНУ-ын хэмжээнд болж байна. Хүмүүс эрсдэлд орсоноос мэдэхгүй байгаа. Олон жилийн өмнө Норт Каролины Дурхамд хүүхдүүд хордож байхад тэдэнд энийг хийх боломж байсан. Гэвч тэд хийгээгүй. Вашингтоны хүүхдүүд хордож байхад тэдэнд энийг хийх боломж байсан. Тэд хийгээгүй. Тэд юу ч хийгээгүй. Энэ удаа тэгэхгүй. Бид ямар нэг үр дүнд хүрэх хүртэлээ тэмцэнэ.
Мариан: Бид ялна. Ялах л болно. Би байхгүй болсон ч байж магадгүй. Гэхдээ л бид ялна.
Маурин: Бид зөвшөөрөл гуйгаагүй. Бид засгийн газартай ганц ч зүйл дээр буулт хийхгүй. Бид энийг өөрчлөх болно. Би өөрчлөхийг хичээнэ гэж хэлээгүй шүү. Бид өөрчлөх болно.
Ренеа: “Танай усыг нээж өгнө” гэж хэлээрэй.
Хүүхдүүд: Танай усыг чинь нээж өгнө өө.
Ренеа: Бэлэн үү? эргүүлээрэй. Алив, Жейдэн. За тэр ирчихсэн байна. Ус. Та нарт ямар санагдаж байна. Сайхан байна уу? Тэвчээртэй бай. Утасдаад л утасдаад л бай. Ингэж нэг юм бид 5000долларын усны төлбөрөө хүчингүй болгосон... Жорлон маань ажиллаж байна. Дахиад хувингаар авах шаардлагагүй. Усаа татлаа. Шүршүүр ажиллаж байна. Сайхан байна. Усанд орох талаар юу гэж бодож байна? Энэ хамгийн чухал нь.
Охин: Гайхалтай санагдаж байна. Усанд орсныхаа дараа би шууд унтана аа.
Ренеа: Шайхалтай.
Охин: Хамаагүй дээр.
Ренеа: Үсээ угаах цаг болж... Би л чиний үсийг угаах болох нь дээ.
Бичиг: Детройтод 80гаруй мянган иргэн усгүй амьдарсан хэвээр байна. Усыг цаашид ч хаасаар байх төлөвтэй байна. НҮБ ус хаах нь хүний эрхийг зөрчсөн хэрэг хэмээн буруушааж байна.
Төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home