Life with Luca

                      

                                    “Лукагийн амьдрал”

Дүрүүдэд:   

Эр:    Дэрэк(Дэ), Өвөө(Өв), Кай(Ка), Лука(Лу), Габриэл(Га)...

Эм:   Кэйси(Кэ), Эмээ(Мэ), Скайлер(Ск), Молли(Мо)...

_____________________________________________________________________________________

Ск:     Сайн уу, би шоунд оролцохоор ирлээ.

Эр:    Ямар шоу? Вигглс үү? Боль доо.

Ск:     Хюго хөөе сайн уу?

Хү:     Скайлер үү? Тэрнийг оруулчих аа, надтай яваа юм. Баярлалаа найз минь. Чамайг энд ирнэ гэж хэлээгүй дээ.

Ск:     Нууц байсан юм аа.

Хү:     Өө…

Ск:     Энэ шоу таалагдаад л.

Хү:     Чамайг хүргэж өгөх ёстой юм шиг санагдчихлаа.

Ск:     Өмнө нь болсон зүйлийн дараа юу?

Хү:     Скайлер!

Ск:     Алив ээ, би аз авчирдаг шдээ.

Хү:     Мэдээж тийм ээ.

Эм:    Чи Синкд ороод хэр удаж байна?

Ск:     14 жил орчим………Эндээс хамаагүй дээр сонсогдож байна.

Дэ:     Тийм ээ, энэ манай шинэ цомгийн хамгийн анхны дуу байлаа. Бас…бид удахгүй эргээд ирнэ ээ.

Ск:     Золиг гэж.

Дэ:     Чи Скайлерыг харав уу? Тэр хааччихав аа? Хөөе!

Ск:     Сайн уу аав аа, хурдан байна шүү.

__________________________

Га:     Бүгдээрээ сайн уу, Лука бoлон тэрний BFFG  өөрөөр бол Хамгийн сайн найз Габриэл гэртээ битгий туршиж үзээрэй цувралынхаа өөр нэг бичлэгийг шууд дамжуулж байна. Бэлэн үү, Лука?

Лу:     Төрөхдөө л бэлэн байлаа, Гэйб.

Га:     Экшн!

Кэ:     Лука чамайг эндээс олно гэж мэдсэн юм аа.

Лу:     Ээж үү?

Га:     Янзтай!

Кэ:     Лука! Үгүй ээ, хонгор минь! Чи зүгээр үү?

Лу:     Миний хавирга.

Кэ:     Юу?     

Лу:     Одоо дээрдлээ. Та яагаад дандаа шавар хааж байдаг юм бэ?

2:       Хөх.

Кэ:     Би шаврын хаалт биш!

Лу:     За за, тэгвэл нисдэг тэрэг ээж.

Кэ:     Нисдэг тэрэг ээж гэнэ ээ?

Лу:     Та яг яах гэж энд ирсэн юм бэ? Та байгаагүй бол би үзүүлбэрээ дуусгах байлаа.

Кэ:     Инээдтэй юм ярих юм. Хэрвээ Молли чамайг Кай тэр 2-ыг цэцэрлэгээс нь авахаа мартчихлаа гэж яриагүй бол бид ингэж хэрэлдээд зогсож байхгүй байлаа.

Мо:    Тийм ээ, Лука.

Ка:     Ta яаж биднийг мартаж чадав аа.

Лу:     Та ингэхгүй байж болох уу, ээж ээ. Догь биш байна.

Кэ:     Хэлэх юм чинь ингээд л болоо юу?

Лу:     Би зүгээр л мартчихаж за юу?

Кэ:     Үгүй ээ, чи намайг ажлынхны маань өмнө шившиг болголоо. Дүү нараа зүгээр л хаячих юм. Энэ чинь 100 хувь чиний буруу Лука.

Гэ:     Таслаарай, таслаарай. Үнэхээр сайн байлаа, хүмүүс ээ. Лука классик жүжиглэлт хэлэх юм алга. Кэйси гэнэт орж ирсэн чинь таалагдлаа. Бид орилохгүйгээр дахиад бичиж болох уу? За за энэ нь болно доо. Үнэхээр догь байлаа. Энэ ч үнэхээр их хандалт авна даа.

Кэ:     Наадхаа нийтлээд үзээрэй.

Лукагийн амьдрал.

Парис 10 цаг 52 минут.

Эр:    Өнгөрсөн шөнө хаалттай болж байсан Чингс хамтлагийн шинэ цомгийн нээлтэнд нэгэн гэнэтийн зочин иржээ. Дэрэк Вэнтүригийн 14 настай охин. Аавд нь тийм ч таатай гэнэтийн бэлэг байсангүй бололтой.

Ск:     Өө сайн уу аав аа. Хөөе би танд тусгай өглөөний цай бэлдсэн. Зүгээр л гэх үү дээ. Та энийг харсан уу? Рокстар аав нь өөрийнхөө охин дээр хамгаалалт дуудсан гээд шуугиж байна.

Дэ:     Тийм ээ, миний хэвлэлийн төлөөлөгч тийм ч таатай хандахгүй байгаа ч Клое учрыг нь олчих байх.

Ск:     Бид бүгд л алддаг.

Дэ:     Ск…

Ск:     Тайвшир даа аав аа. Би буруугаа хүлээсэн. Ээж шинэ хүүхэддээ анхаарч байгаа болохоор бидний аль алинд нь уурлах хугацаа байгаагүй. Хагас эгчтэй байхын ашгийг мэдэрч л байна.

Дэ:     Чи Парист харанхуй шөнөөр гарч явсан. Бүр скүүтертэй шүү. Чи гэмтэж ч болох байсан.

Ск:     Та надад нууц тоглолтынхоо талаар хэлээгүй. Би гомдсон.

Дэ:     Хэлсэн бол чи дагах байсан болохоор л хэлээгүй юм. Бас хэлсэн бол би зөвшөөрөх байсан байх. Тэгээд ч үнэхээр орой болсон байсан. Энийгээ больж болох уу? Энэнд чинь…Үр дагавар гэж бий.

Ск:     Таныг ингэж хэлэхийг сонсож байгаагүй юм байна.

Дэ:     Мэдэж байна аа.

Ск:     Би уучлал гуйсан. Одоо хоолоо идье. Тэгэхээр жилийн турш Брюселл цэцэгт байцай идэхгүй байвал яаж байна?

Дэ:     Би чадахгүй ээ. Чи Бруссель цэцэгт байцайнд дуртай шүү дээ. 

Ск:     Мэднэ ээ би бас таныг заавал ид гэж шахахгүй. За яах вэ? Хэрвээ та ийм аав баймаар байвал, түр завсарлага гэж нэг юм байдаг юм байна шүү дээ.

Дэ:     Үнэндээ би гэр бүлийн завсарлага авъя гэж бодож байгаа. Эмээ өвөө 2 чинь шинэ байшин аваад тэрнийгээ тэмдэглээд үдэшлэг хийх гэж байгаа. Тэгэхээр бид тэдэнд гэнэтийн бэлэг барина.

Ск:     Гэхдээ бид энэ амралтын өдрүүдээр барселонад Примавера Саундын Тайзны бэлтгэлтэй шүү дээ. Санаж байна уу?

Дэ:     Цуцалчихсан. Одоо бид Канад руу гэр бүлийн уулзалтад явна.

Ск:     Цуцалсан гэнэ ээ? Та ганцаараа шидчихэж байгаа юм уу?

Дэ:     Тийм ээ ганцаараа. Ээжтэй чинь ярилцсаны дараа л даа. Онгоц 4 цагийн дараа ниснэ. Юмаа бэлдсэн чинь дээр дээ.

Ск:     Энэ чинь үнэхээр солиотой юм. Итгэж чадахгүй нь ээ. Үнэхээр шударга бус юм. Дандаа л хэтрүүлж байх юм.

Дэ:     Скай Чи аавынхаа юмыг хамт бэлдчихнэ биз дээ.

Ск:     Итгэмээргүй юм.

____________________

Кс:     Эрхэм шүүгч ээ би өчигдөр нээлтийн үгийн дундуур гарч явсандаа үнэхээр их харамсаж байна. Гэхдээ 14 настай хүү маань 8 настай 7 настай дүү нараа сургуулиас нь авах ёстой байсан юм. Гэтэл тэр мартаад дугуйтай бичлэг хийж байдаг байгаа.

Эм:    Нисдэг тэрэг ээж гарч ирсэн нь үү?

Кс:     Тэр бичлэгээ тавьчихаж уу?

Кс:     Эсрэг өмгөөлөгч чинь энийг нотлох баримт болгох гэж оролдсон.

Эр:    Гэм буруутай.

Кс:     Үгүй ээ Лука чи зүгээр үү? Эрхэм шүүгч ээ ийм юм огт болж байгаагүй шүү. Энэ зүгээр л…Нөхөр маань гадаад руу хоккей тоглох гээд явчихсан. Тэр хүүхдүүдээ өсвөр насанд очиход нь зодог тайлна гэж амласан ч тэгээгүй. Би тэрнийг бидэнтэй хамт үлдээч гэж гуйсан ч, тэр үнэхээр сайн аав. Бас хүүхдүүддээ үнэхээр хайртай. Гэхдээ би хүүхдүүдээ ийм жааханд нь сургуулиас гаргаж болохгүй. Ихэнхдээ би бүгдийг нь зохицуулдаг л даа. Гэхдээ 14 настай хүү маань тус биш ус болоод байвал…

Эм:    Одоо хангалттай өмгөөлөгч өө. Би ч гэсэн өсвөр насны хүүтэй. Заримдаа хэцүү л байдаг. Гэхдээ чи үйлчлүүлэгчийнхээ урмыг хугаллаа. Даваа гараг гэхэд бүх асуудлаа зохицуулсан байх Ёстой шүү.

Эр:    Хүлээгээрэй юу?

Кс:     Баярлалаа эрхэм шүүгч ээ. Том толгойтой өсвөр насны хүүг яах талаар зөвлөгөө байна уу?

Эм:    Үгүй ээ харин чи учрыг нь олбол надад хэлээрэй.

________________________

Эм:    Та хаашаа явахыг хүсэж байна?

Ск:     Барселона.

Эм:    Уучлаарай таны зорьж буй газар 6403км-ийн зайд байна.

Дэ:     За тэгвэл Онтариогийн Элиот Крикк рүү явъя.

Эм:    Ойлголоо.

Ск:     Та намайг өвөө эмээ дээр аваачиж шийтгэж байгаад чинь итгэж чадахгүй нь ээ.

Дэ:     Мэднэ ээ. Хэтэрхий хөнгөн шийтгэл. Гэхдээ анхных чинь шүү дээ. Боль доо үеэлүүд чинь тэнд байна. Өнгөрсөн удаа Лука та 2 дажгүй л байсан шүү дээ.

Ск:     Намайг 8 настай байхад тэр миний үсэн дээр ногоон слайм нялдаг уу? Эсвэл намайг 10-тай байхад миний гудсан доор 20 гудас давхарласныг уу?

Дэ:     Тэр одоо том болсон.

Эм:    Урд осол гарсан байна.

Ск:     За за.

__________________________

Дэ:     Чи юу гэж бодож байна Скай? Тийм ээ. Магадгүй би эхлээд залгах ёстой байсан байх.

Ск:     Эсвэл та утасныхаа онгоцны горимыг унтраагаад өвөөгийн зурвасыг унших ёстой байсан байх.

Дэ:     За за хэн ч шинэ байшингийн маань үдэшлэгт ирээгүй учраас Нора бид 2 Эддигийн 60 насны төрсөн өдөрт явлаа. Өө Нью Жерси. #Намайг эндээс аваарай. Уйлж байгаа эможи уйлж байгаа юм уу чи гэхдээ хөгжилтэй байх байх аа.

Ск:     Нээрээ юу?

Дэ:     Тийм ээ энэ хошигнол ч юм шиг үгүй ч юм шиг юм аа.

Ск:     Өвөө эмээ 2 бүр муждаа ч байхгүй юм уу?

Дэ:     Зүгээр дээ тэгвэл 2лаа Торонтогоор зугаалья.

Ск:     Та өөрөө л зугаал. Би гэртээ харилаа.

_________________________

Мо:    Боль л доо. Нээрээ шүү чи сандал өшиглөхөө болихгүй бол би өгзгийг чинь өшиглөнө шүү.

Ка:     Би өшиглөөгүй, сунгалт хийж байна. Ээж Моли намайг цохьчихлоо.

Мо:    Тэр өөрөө л эхэлсэн.

Кс:     Хоёулаа больцгоо!

Кс:     Өө миний спиннингийн ангид энэ дуу явдаг шүү дээ.

Мо:    Кай боль л доо.

Лу:     Ээж би өнөөдөр Гейбтэй үдэшлэгт явах ёстой байсан.

Кс:     Тэгвэл харамсалтай л байна. Өвөө эмээ 2 чинь шинэ байшингийн үдэшлэгт нь хэн ч ирсэнгүй гээд ууртай байгаа. Тэгэхээр та 3 л тэднийг аргадна даа.

2:       Тийм ээ.

Лу:     Та 3 аа? хүлээ. Тэгэхээр та өөрөө байхгүй юм уу. Явах гэж байгаа юм уу?

Кс:     Надад амжуулах ажил байна аа. Бас чи өөрийгөө гэр бүлийн нэг хэсэг гэдгээ санах хэрэгтэй, Лука. Бас Кайг харж байгаарай за юу. Хотоос гарахаараа уяа нь алдуурсан нохой шиг л болчихдог юм.

Мо:    Ээж Кай угжныхаа тагийг аваад байна.

Ка:     Хүсэх юм бол би угжныхаа тагийг авч болно оо.

Кс:     Хэн тэгж байна?

Ка:     Лука!

Мо:    Кай! Чи намайг норгочихлоо шүү дээ.

Кс:     Харж чадахгүй нь ээ.

Мо:    Бүр шалба норчихлоо. Ээж ээ, надад дахиад ундаа хэрэгтэй байна.

Кс:     За за хүүхдүүд ээ бид ирчихлээ. Хм, Тэд хот руу явсан юм болов уу?

Лу:     Эсвэл Нью Жерсигийн Неварк.

Кс:     Юу? Тэд Эдди ахын төрсөн өдөрт явчихсан юм уу? Жорж Заавал ирээрэй л гээд байсан юм даа.

Лу:     Өвөө ч цоглог юм аа. Байгаа газрынхаа зургийг оруулчхаж. Бас бөөлжиж уйлж байгаа эможи. Харьсан нь дээр юм шиг байна даа.

Кс:     Золиг гэж.

___________________

Дэ:     Хэн ирснийг хараач ээ.

Кс:     Энэ чинь Дерек Вентури биш үү? Рок од? Чи энд юу хийж байгаа юм бэ? Автобус чинь эргэлтээ андуурчхаа юу?

Дэ:     За за эхлээд тэврэлдээд дараа нь учраа олъё.

2:       Дерек ах аа!

Дэ:     Сайн уу бяцхан жаалууд минь. Уг нь эмээ өвөө 2-т нь гэнэтийн бэлэг барих гэсэн ч тэд л гэнэтийн бэлэг барьчих шиг боллоо. Харин азаар замдаа Скайлерын шээс хүрээд. Тэрний ачаар л та л нартай таарлаа шүү дээ.

Ск:     Та л тэгсэн шүү дээ.

Дэ:     Чи намайг замын хажууд бие засахаар ичээд байдгийг мэднэ шүү дээ.

Кс:     Өө Скайлер! Ямар том болоо вэ? Чи ингэхэд яаж аавыгаа дагуулж ирэв ээ?

Ск:     Үнэндээ аавын санаа байсан юм аа.

Мо:    Сайн уу Скайлер надад гутал чинь үнэхээр таалагдаж байна.

Ск:     Баярлалаа. Би Копенгагенаас авсан юм.

Мо:    Би тэр дэлгүүрт дуртай.

Дэ:     Лука алив нааш ир. Өөө, Кай хачиртай талх. Үеэл чинь чамтай уулзах гээд тэсэж ядаж байсан шүү.

Ск:     Аав!

Дэ:     Яасан бэ?

Ск:     Сайн уу?

Лу:     Сайн уу?

Ка:     Дэрэк ах Таныг ч гэсэн хаях гэж байсан уу, Скайлер?

Кс:     Тэр тоглож байгаа юм аа. Хэнийг ч хаяхгүй. Зүгээр л би жаахан ажил ихтэй байгаа. Гэхдээ яах вэ энд хийчхэж болно оо.

Дэ:     Гайхалтай. Тэгвэл шийдэгдлээ. Илүү түлхүүр хаана байдгийг мэдэх хүн байна уу?

Ка:     Би мэднэ ээ. Хар даа.

Дэ:     Наадах чинь чулуу байна.

Ка:     Та да!

Дэ:     Тийм ээ. Алив нааш нь шидчих. Сайхан юм аа. Энэ газар ч үнэхээр дажгүй байна шүү.

Кс:     Тийм ээ. Өнгөрсөн удаа ирэхэд засвартай гээд аймаар л байсан.

Ка:     Тийм ээ үнэхээр нусны шоу байсан.

Дэ:     Дахиад хэл дээ.

Мо:    Аав ээж 2 хараал хэлэхийг зөвшөөрдөггүй болохоор бид муухай сонсогдохоор үг зохиочихдог юм. Лука энийг Бүллишнот гэсэн.

Лу:     Үнэн л юм чинь.

Кс:     Хөөе та 2. Энэ чинь гэр бүлийн цаг. Тэгэхээр утаснаасаа холдоод амьд харилцаа үүсгээч. Ер нь Лукад л хэлж байгаа юм. Дерек Хүүхдээ яахаа өөрөө мэдэж болно. Би шүүхгүй ээ. Лука чи яагаад Скайлерт энэ хавийг үзүүлж болохгүй гэж.

Лу:     Ээж ээ үгүй ээ.

Кс:     Боль доо тэрэнд лав таалагдана даа тийм биз дээ, Скайлер?

Ск:     Тийм ээ.

Кс:     Гайхалтай. Алив бос.

Лу:     За даа. Тэгэхээр энэ гал тогоо байна. Энд бүх хоолоо хийдэг юм. Бас энэ сандлууд байна. Чи энэ дээр сууж болно.

Ск:     Өө бүр сандалтай юм уу?

Лу:     Энд арын хаалга байна. Бас хараарай хараарай. Энэ онгойгоод бас хаагддаг.

Ск:     Үнэхээр гайхалтай юм аа.

Кс:     Лука!

Лу:     За ээж ээ. Бас гадаа зүлэг байгаа.

Кс:     За за Скайлер Молитой нэг өрөөнд орж болно. Лука ажлын өрөөний буйдан дээр унтчихна аа. Чи Кайтай хамт нэг өрөөнд орчих. Би ээж бас Жоржийн өрөөг авлаа.

Дэ:     Гэхдээ би дөнгөж сая Францаас ирлээ шүү дээ.

Кс:     Тэгвэл би түрүүлээд хэлсэн.

Дэ:     Энэ чинь жинхэнэ нусны шоу. Бас би түрүүлж ирсэн за юу. Зүгээр л мартсан байна.

Кс:     Тэгвэл надад хийх ажил их байна.

Дэ:     Тэгвэл чи ажлын өрөөндөө унт л даа.

Кс:     Үгүй ээ. Тэгээд үзээрэй Дерек! Хөөе наашаа буцаад ир.

Дэ:     Хо хо, Энэ ор ч тухтай юм аа.

Кс:     Дерек! Битгий миний орон дээр үсрээд бай.

Мо:    Дерек ах яг л жоохон хүүхэд шиг юм аа.

Ка:     Мэднэ ээ надад таалагдаж байна.

________________________

Өв:    Боль доо Нора. Дерек Скайлер 2 бүр Парисаас ирчхээд байна шүү дээ.

Мэ:    Тэгвэл бид бүр Неваркаас ирсэн шүү дээ. Жорж орж бид 20 минутын өмнө тэдний ирэхийг ч мэдээгүй л байсан.

Өв:    Одоо мэдлээ шүү дээ. Тэгэхээр хүмүүст харагдахаасаа өмнө эндээс явцгаая аа.

Ми:    Өө! Нора эгч үү? Бурхан минь гэж. Ганц л минут боллоо.

Мэ:    Олон минут болсоон Милли.

Ми:    Тийм ээ. Жорж та 2 байсаар л байгаа юм уу?

Өв:    Сайн уу, Милли?

Ми:    Та ч баларсан юм шиг харагдаж байна даа. Жорж.

Мэ:    Өө зөндөө л юм бий. Гэхдээ тэр сайхан үстэй тиймээс л би хамт байдаг юм.

Ми:    Өө энэ хөтөлбөр байна. Бас богино цамц. Дурсамжийн хайрцаг энд байгаа. Харин бэлгүүд миний арын ширээнд бий. Гэхдээ та 2 өчигдөрхөн л ирнэ гэдгээ хэлсэн болохоор Жоржыг хүүхдийн ширээ рүү шахчихсан шүү.

Мэ:    Өө зүгээр дээ, Жорж чиний наргианууд хүүхдүүдийг лав уйдаахгүй.

Ми:    Энэ таны бэлэг үү?

Өв:    Өө тийм ээ, мөн.

Ми:    Тэгвэл тэнд том бэлэгнүүдтэй хамт тавичих. Энд гарын үсгээ зураарай. Сүүлд Жоржтой уулзахад тэр бас л энэ хүрэмтэйгээ байсан санагдаж байна.

Мэ:    Тийм ээ, энэ олон жилийн дараа ч тэр хүрэм нь зохидог хэвээрээ шүү.

Ми:    Тийм гэж үү?

Мэ:    бас өмд чинь надад үнэхээр таалагдаж байна.

Ми:    Баярлалаа. Баярлалаа.

Мэ:    Бурхан минь.

Ми:    2 дээр нэмэх нь нэгээр авсан юм аа. Гэхдээ та  сонсохыг хүсэхгүй байх. Төрсөн өдрийн үдэшлэг шүү дээ. За яв даа. Сайхан хөгжилдөөрэй.

Мэ:    Би….

Ми:    Тийм ээ, тийшээ тийшээ яваад байгаа.

Жо:   За за.

Мэ:    Баяртай за за.

Ми:    Тэр нээрээ л сайхан үстэй юм аа.

________________________

Лу:     Тэгэхээр тэнд мод байна. Бүр толгодтой гээч.

Ск:     Тэр талбай юу?

Лу:     Тийм ээ чи нүдтэй юм аа. Түр хүлээгээрэй.

Гэ:     Хөгшөөн би чамайг гэртээ ирж байгаа гэж бодсон шүү дээ.

Лу:     Чадахгүй болсоон гэр бүлийн цаг. Манай авга ах үеэлтэй маань ирчихсэн.

Гэ:     Нөгөө Парист байдаг уу?

Лу:     Тийм ээ.

Гэ:     Алив би ярья даа.

Лу:     Скайлер энэ бол Габрел.

Гэ:     Үү ла ла.

Ск:     Чи францаар ярьдаг юм уу?

Га:     Үгүй л дээ. Гэхдээ сурч болно.

Ск:     Баяртай Геб.

________________________

Кс:     Би тунатай салат хийчих үү?

Дэ:     Тайвшир даа би учрыг нь олчихъё.

Кс:     Чи хоол хийж чаддаг юм уу?

Дэ:     Би Парист амьдардаг. Аяндаа л сурчихдаг юм.

Кс:     Чи осмос гэж мэддэг болоо юу?

Дэ:     Та нар дажгүй юу?

Кс:     Тэгэлгүй яахав. Гэхдээ Петр хоккейн улирал гээд явчихсан. Жаахан хэцүү л байна. Тэр бүх л гэр орноо авч явдаг байсан юм. Тэрнийг үнэхээр санаж байгаа ч бид дажгүй ээ. Харин чи?

Дэ:     Дажгүй ээ. Тэгэхээр скайллер бид 2 буцаж очоод аялан тоглолтоор явна. 

Кс:     Чи багаас нь авахуулаад л охиноо ганцаараа өсгөчихлөө, чамаар үнэхээр бахархаж байна.

Дэ:     Тэр өөр өөрийгөө л өсгөчихсөн дөө.

Кс:     Лука одоо ч учраа олоогүй л явна.

Дэ:     Нисдэг тэрэг ээж гарч ирсэн нь үү?

Кс:     Чи тэрийг үзсэн юм уу?

Дэ:     Тийм ээ. Бүгд л над руу явуулсан- Эдвин, Лиззи, Марти, аав гээд.

Кс:     Би шаврын хаалт ээж биш! Би зүгээр л хүүхдүүдээ сайн харж, болгоомжгүй юм хийхгүй байгаасай л гэж хүссэн. Намайг битгий шүүмжил!

Дэ:     Би шүүмжлээгүй ээ.

________________________

Лу:     Ингээд бид аяллынхаа оргил хэсэгт орж байна. Хуучин хогоор дүүрэн амбаар.

Ск:     Тэгэхээр өвөө цуглуулагч юм уу?

Лу:     Гэр бүлийн дурсамжууд үнэтэй эд шүү. Магадгүй чиний 6 настайдаа үсэн дээрээ слайм наасан зургийг олж болох байх. Санаж байна уу?

Ск:     Үгүй ээ тэр хайрцгууд юу вэ?

Лу:     Ээжийн А дүнтэй шалгалтын материалууд. Бас өвөөг шатаагаарай гэсэн муу дүнтэй шалгалтууд.

Ск:     Бас манай аавын шалгалтын материалууд уу?

Лу:     Миний ойлгосноор тэд хадгалаагүй ээ. Өвөө л хадгалсан байх.

Ск:     Тоглоомон гитар, хоккейн дуулга, цомнууд бас маш олон шийтгэлийн хуудас.

Лу:     Өө би энийг авч болох уу? Онлайнаар ч үнэ хүрэх байх даа.

Ск:     Чи аавын юмыг зарж болохгүй ээ.

Лу:     Боль доо Дэрэк ах тоохгүй дээ. Би бүр чамтай ашгаа хуваая 20% ямар сонсогдож байна?

Ск:     Болж байна аа.

Лу:     Нээрээ юу?

Ск:     Тийм ээ 20-г нь чамд. 80-ыг нь надад. Бас үсэн дээр слайм наасан тухайд. Чи 8-тай байсан. Тийм юм хийхэд арай хөгшин гэж бодохгүй байна уу?

Лу:     Тэгэхээр үнэндээ би өнгөрсөн 7 хоногт Гэйбтэй слаймаар байлдсан. Бас би ялсан шүү.

___________________________________

Дэ:     Voila! Des pâtes coudées avec chiens chauds coupés. Avec ketchup.

Кс:     Өөрөөр бол мак-н-чийз. Скайлер, чи ч гэсэн хоол хийж чаддаг юм уу?

Ск:     Мэдээж! Итали руу аялахдаа би Тосканад хоолны курст сууж байсан юм. Гэхдээ ихэнхдээ просто хөнгөн зууш хийдэг байсан л даа.

Кс:     Ямар гоё юм бэ!

Ск:     Надад хамгийн таалагдсан юм нь, багет, бри аваад Сэйн мөрний эрэг дээр суугаад идэх байсан.

Лу:     Тэгэхээр аав маань хоккэйн тэмцээнд явчихсан болохоор, бид les nugette de poulet аваад шарах шүүгээндээ халаагаад буйдан дээрээ тухалцгаадаг л даа.

Кс:     Үгүй ээ, бид тэгдэггүй.

Мо:    Парист таны хамгийн сайн найз хэн бэ?

Ск:     Тэр хамтлагт байдаг юм аа.

Дэ:     Өө чи ч гэсэн миний хамгийн сайн найз.

Ск:     Би Хюгог хэлсэн юм аа. Бөмбөрчин. Тэр үнэхээр догь бүр 6 хэлээр ярьдаг. Тэр надад голланд , Грек, Герман хэл зааж байгаа.

Кс:     Сайхан юм аа.

Мо:    Та хэдэн цагт унтдаг вэ?

Ск:     Надад цаг байхгүй ээ.

Ка:     Тэгвэл та хэр их амттан иддэг вэ?

Ск:     Хүссэн хэмжээгээрээ.

Мо:    Та сургуульд дуртай юу?

Ск:     Би сургуульд явдаггүй ээ, гэрээрээ хичээлээ үздэг.

Мо:    Юу…

Ка:     Дэрэк ах танаар өрөөг чинь цэвэрлүүлдэг үү?

Ск:     Үгүй ээ, би ааваад өрөөг нь цэвэрлүүлдэг.

Дэ:     Нээрээ л тэгдэг шүү.

Мо:    Та жинхнээсээ хараал хэлдэг үү?

Ск:     Хүсвэл тэгж болно оо.

Кс:     Аав ээжүүд олон янз байдаг юм аа. Хөөе хүүхдүүд ээ, хоолны дараа бүгдээрээ тоглоом тогловол яаж байна?

Лу:     Ээж ээ, үгүй ээ.

2:       Тийм ээ.

Кс:     Үнэхээр хөгжилтэй байна байх даа.

Мо:    Каннибал!

Дэ:     яст мэлхий!

Кс:     Чи айж байна!

Дэ:     Малгайтай яст мэлхий!

Ка:     Заан!

Кс:     Нүх үү?

Дэ:     Баяртай? Гунигтай? Эдвардиан коллар, малгай.

Кс:     Малгай өмсөх.

Дэ:     K-pop?

Кс:     Тахиа!

Ка:     Чоно!

Кс:     Нүх ухах!

Мо:    Явах!

Кс:     Муур!

Дэ:     Гунигтай!

Кс:     Гашуудсан!

Мо:    Кэти Перри!

Ка:     Ногоон.

Кс:     хүн чоно уу?

Ка:     Идэх?

Га:     Үнэхээр галзуу үдэшлэг болж байна, бүх юм нь үнэгүй бас шоколадан усан оргилуур байна.

Лу:     Хөгшөөн!

Дэ:     Бэкстрийт бойс!

Ка:     Багт наадам!

Мо:    Мангас!

Кс:     Уучлаарай, Габриэл. Лука ярьж чадахгүй нь. Энд гэр бүлээрээ юм тааж тоглож байна.

Га:     Өө таах аа?  Би таая л даа.

2:       Архирах! 

Дэ:     Самбар дээр хумсаараа урж байна.

Га:     Араатны хаан арслан.

Бүгд: Үгүй ээ.

Ск:     Тийм ээ.

Дэ:     Нээрээ юу?

Ка:     Тийм ээ, дахиад тоглоё.

Кс:     Сайхан амраарай Габриэл.

Дэ:     Аан дээр 9 удаа тоглолоо. Одоо хангалттай байх аа.

Мо:    Өө Скайлер! Алив би танд өрөөгөө үзүүлье. Та сүнсний түүх мэдэх үү? Танд харж явдаг хүн байгаа юу? Надад сургуулийн маань Энди гэдэг хүүхэд таалагддаг л даа. Гэхдээ тэр маш том чихтэй. Бид эгч дүү байсан ч болоосой. Ах нар үнэхээр муухай. Лука бүр албаар унгадаг.

Кс:     Хүүд маань тийм юм зааж өгсөнд баярлалаа, Дерек.

Дэ:     Тийм ээ, цохиорой.

Кс:     Үгүй ээ. Ингэж болохгүй ээ. Үнэхээр болохгүй шүү.

_______________________

Ка:     Алив ээ Дерек ах аа. Барилдъя л даа. Тэг л дээ.

Дэ:     Сайн уу аав аа? Шинэ гэр чинь таалагдаж байна аа. Гэхдээ танд илүү шүдний оо сойз…Унтлагын өрөө ч юм уу байхгүй биз.

Өв:    Энэ чинь манай Кай юу даа.

Ка:     Өвөө.

Өв:    Хөөе өнөө оройг яаж өнгөрөөв дөө?

Ка:     Юм тааж тоглосон.

Өв:    Юм таасан? би юм таах дуртай.

Дэ:     Та хоёр хоёулаа дуртай юм байна. Алив ээ та нээрээ ирэхгүй юм уу?

Өв:    Дерек минь дээ зүгээр яваад өгч болохгүй шүү дээ.

Дэ:     Харамсалтай л юм. Та гэртээ үдэшлэг хийнэ гээд их догдолсон доо. Үнэндээ Кэйси танд маргааш гэнэтийн бэлэг барих гэж байсан юм.

Ка:     Тийм гэж үү?

Өв:    Тийм үү? За за одоо хангалттай. Бид очлоо. Нора! Кэйси маргааш орой бидэнд гэнэтийн бэлэг барих гэж байгаа юм байна. Баяртай Дерек.

Ка:     Дерек ах аа та чадлаа аа.

Кс:     Юу чадсан гэж?

Ка:     Та маргааш үдэшлэг зохиох гэж байгаа болохоор өвөө эмээ 2 ирнэ гэнэ ээ.

Кс:     Дерек, Би чадахгүй шүү дээ. Маргааш ажилтай.

Дэ:     Битгий сүржигнээд бай даа. Би учрыг нь олчихно.

Кс:     Чи тэгнэ гэж үү? Нээрээ юу? Амлаж байна уу?

Дэ:     Тийм ээ боль л доо. Би одоо насанд хүрсэн хүн. Бас аавын шургуулгад унтлагын хувцас байна уу? Үзээд өгөөч. Скайлер Чемоданд хийхээ мартчихжээ. Чи ээжийгээ бүдүүлэг гэж бодохгүй байна уу?

Ка:     Бодохгүй байна аа. Ээж эргэж ирсэн ч үгүй л гэж хэлэх байх.

Дэ:     Чи өөрийнхөө хувцсыг бэлдсэн үү?

Ка:     Үгүй ээ.

Дэ:     Би ч гэсэн! Бэм!

______________________

Ск:     Аав!

Дэ:     Өө чөтгөр гэж.

Ка:     Сайхан цочоолоо.

Кс:     Хөөе гал тогоонд нэг хүн байна.

Дэ:     Өлсөө юу Саймон?

Са:    Хөгшөөн чи яаж энд ирээ вэ?

Дэ:     Машинаар.

Са:    Парисаас уу? Шөнөөр цэвэрлэгээ хийж байгаа юм уу? Скайлер Чамайг сүүлд харахад чи ийм л өндөртэй байсан.

Ск:     Тэрнээс хойш нэлээн өссөн Саймон ах аа.

Са:    Битгий намайг ах гэж дууд аа за юу. Бид чинь бараг л чацуу.

Ск:     Өө Аав ээж 2-ын эрхийн балай.

Са:    Битгий заваараад бай Кэйси.

Лу:     Би сая бургер үнэртэв үү дээ? Юу байна даа, Саймон ах аа?

Са:    Намайг ах гэж дуудах…Залуу минь наадах чинь үнэхээр хурц байна. За за.

Ск:     Тантай уулзсандаа үнэхээр баяртай байна. Таныг их сургуульд сурч байгаа гэж бодсон.

Са:    Сурч байгаа, найзууд маань намайг гэртээ үдэшлэгтээ гэхээр энд хүргэж ирсэн юм.

Дэ:     За за.

Кс:     Үдэшлэг цуцлагдсан гэж сонсоогүй юм уу?

Са:    Тийм ээ, би та нартай л уулзахаар ирсэн юм л даа.

Кс:     Бид чамайг энд байгааг мэдээгүй.

Са:    Та хуульч юм уу?

Дэ:     Чи гэр эзгүй байгааг мэдэж байсан. Тэгээд чи хөргөгч хоосолж угаалгын машиныг дүүргэж унасан хичээлийнхээ материалыг авахаар энд ирсэн.

Са:    Би унаагүй ээ. Зүгээр л антропологийн шалгалт дээрээ А явах хэрэгтэй байна.

Лу:     Тэгвэл азтай л байна. Ээжийн А авсан материалууд амбаарт байгаа.

Са:    Нээрээ юу?

Кс:     Саймон!

Са:    Тоглосон юм аа. Гэхдээ би олон бие даалтын өртэй байгаа. Даваа гарагт дуусгачихвал Академийн ялаас чөлөөлөгдлөө.

Дэ:     Мэдсэн юм аа.

Са:    Бүх юм миний хяналтад байгаа даа. Шарсан төмс. Золиг гэж.

Дэ:     Кэйси л ийм хоол хийдэг.

_______________________

Ск:     Ингэж нэг ганцаараа үлдэх гэж. Нимбэг. Өглөөний мэнд Кай.

Ка:     Би пенкэйкт дуртай.

Ск:     Энэ чинь Креп.

Ка:     Тэгсэн ч дажгүй сонсогдож байна.

Мо:    Та юу хийж байгаа юм? Скайлер?

Ск:     Крепе. Чи амсаж үзмээр байна уу?

Мо:    Тэгье л дээ. Би алимны сироп аваад ирье. Энэнд битгий хүрээрэй.

Дэ:     Би ч гэсэн авч болох уу, Скай?

Ск:     Тэг ээ аав аа. Өөр хүн байна уу?

Кс:     Надад зүгээр л кофе хийгээд өгөөч. Чи креп хийж байгаа юм уу? Лука Скайлер бүгддээ зориулаад креп хийж байна.

Лу:     Надад өглөөний хоол байхад болно оо.

Кс:     Ухаалаг юм аа. Чамд эслэг хэрэгтэй.

Лу:     Ээж.

Мо:    Кай чи хэр ихийг уусан бэ?

Ка:     Ихдээ л 2 балга.

Мо:    Өө өү. Кай зогс.

Кс:     Бүгдээрээ өглөөний цайгаа ууж дуусчхаад хувцсаа өмсөцгөөчих. Надад үеэлүүдэд зориулсан сайхан төлөвлөгөө байна, танилцах аялал.

Ск:     Юу гэнэ ээ?

Кс:     Газрын зураг уншиж зүг чигээ олдог аялал.

Лу:     Ёстой үгүй шүү гэдгийг францаар юу гэдэг юм?

Мо:    Хэрвээ Скайлер эгч явбал би явна аа.

Ск:     Та явах юм уу?

Дэ:     Би явмаар л байна, бариад авсан даа. Гэхдээ би өнөөдр маш их ажилтай. Хөөе Сай чамд хүүхдүүдийг маань харж байх зав байна уу?

Са:    Тэгье ээ.

Ск:     Дэрэк Саймон эсээн дээрээ ажиллах хэрэгтэй.

Са:    Тийм ээ би хотын номын санд суусан нь дээр байх.

Ск:     Гайхалтай. Чи хүүхдүүдийг зугаалах газар нь хүргэж өгөөд дуусахаар нь авчих.

Са:    Тэгээд өглөөний цай яах юм бэ? Би одоо энийг идэж чадахгүй ээ.

____________________________

Өв:    Машин түрээслэх юухан байх вэ дээ, Нора.

Мэ:    Жорж энэ чинь солиотой хэрэг, 8 цаг явна шүү дээ.

Өв:    Жинхэнэ солиотой юм гэдэг чинь Неворк хүрэх нислэгийн үнэ л байна. Агаарын тээврийнхэн бүр сохор зоос ч үлдээлгүй шулах санаатай шүү тийм үү?

Эр:    Таны зөв үү Жорж?

Жо:   Бас бид машинаа Канадад үлдээчхэж болно тийм үү, Эрик?

Эр:    Дахиад л зөв байна Жорж.

Өв:    Хүүхдүүд маань өнөөдөр шинэ байшингийн үдэшлэг хийж байгаа юм.

Эр:    Хөгжилтэй юм аа. Ийм сонголтууд байна.

Өв:    Хамгийн хямд нь аль нь вэ?

Эр:    Надад таны нөхцөлд бүрэн тохирох нэг сонголт байгаа шүү. Арай цэвэрлэж амжаагүй жаахан засвартай байгаа ч гэсэн би болгоод өгч чадна.

Өв:    Бид авъя аа.

Эр:    Энэ машинуудын хамгийн захад нь байгаа.

Өв:    Өө!

Мэ:    Ойр автобусны буудал бий юу?

Эр:    Байхгүй ээ.

_____________________

Эм:    Сайн уу найзууд аа? Намайг Фран гэдэг. Өнөөдөр би та нарын аяллын хөтөч байх болно. Энэ үнэхээр хүч чадал ур ухаан сорьсон зүйл шүү. Тийм болохоор л энийг оюуны спорт гэдэг юм. Тийм биз дээ, Аннабел?

Ан:    Тийм ээ фран.

Лу:     Бодох оо? Энэ чинь амралтын өдөр.

Эм:    Чи групп дундаа хамгийн хөгжилтэй нь юм шиг байна.

Лу:     Би тоглоогүй ээ.

Эм:    Тэгэхээр та нар энэ луужингаар өртөөнүүдийг олж аль болох богино хугацаанд буцаж ирэх ёстой.

Лу:     Минийх эвдэрчихсэн юм шиг байна.

Эм:    Үгүй дээ эвдрээгүй хөгжилтэй залуу минь. Зүүгээ хойд зүг рүү харуул. Тэгээд бинго. Тэгээд л бүх зүгээ мэдчихнэ.

Лу:     За за.

Эм:    Үнэхээр хөөрхөн гутал байна л даа. Гэхдээ чамд гутал байгаагүй юм уу?

Ск:     Уулын гутлаа Парист мартчихжээ.

Эм:    Чи Францаас ирсэн юм уу? Аялагчдын тэмцээний 8 удаагийн дэлхийн аварга Тэри Гуеэргоуийн нутгаас уу? Чи ч төрмөл бололтой. Одоо Аннабел шинэ найзууддаа төөрвөл яах талаар нь харуулъя.

____________________

Ви:    Чи цагаан хоолтон болоод хэр удаж байгаа юм?

Са:    Цагаан хоолыг ийм халуухан гэж хэн мэдэх вэ дээ.

____________________

Эр:    Нью Жерсигийн цаг агаар нарлаг бас цэлмэг байна. Замын хөдөлгөөн чөлөөтэй байгаа ч цагдаа нар дуудлага худалдаан дээрээс хулгайлагдсан хуучны Улаан седан машиныг эрэн сурвалжилж байна.

Мэ:    Би 300 мянган бээрийн гүйлттэй түлхүүрийнхээ оронд аптерктай түрээсийн машин харж байсангүй.

Өв:    Би хуучны машинд дуртай. Бас энэ дуунд үнэхээр дуртай.

Мэ:    Гэхдээ л би яагаад ч юм чамд хайртай Жоржи.

____________________

Бл:    Хөөе жаал аа. Хэдэн цагийн өмнө танай зогсоолын чинь хажууд тавьсан машин алга болчхож. Чи ямар нэгэн юм харсан уу?

Эр:    Үгүй ээ хөгшөөн уучлаарай.

Бл:    Чи хяналтын камераа шалгавал яасан юм?

Эр:    Тэгэхэд зөвшөөрөл хэрэггүй гэж үү?

Бл:    Зөвшөөрөл чинь энд байна аа.

Эр:    Хяналтын камер ажиллалгүй олон жил болж байна аа. Зүгээр л үзүүлэн.

Бл:    Энүүгээр өөр сэжигтэй хүн байсан уу?

Эр:    Настай хосууд л байсан. Сэжигтэй биш ээ Канад хүмүүс. Гэхдээ түрээсэлсэн машин нь эндээ л байх юм. Хачин юм аа. Чи…Би тэдэн рүү залгасан нь дээр юм шиг байна.

Бл:    Наадах чинь зөв дөө.

Өв:    Сайн уу Жорж байна.

Эр:    Тийм ээ. Шууд дуу шуудан руугаа орж байна.

Өв:    Зурвас үлдээгээрэй.

Эр:    Би цагдаа дуудсан нь дээр юм шиг байна.

Бл:    Үгүй ээ би өөрөө учрыг нь олчихъё. Надад тэдний машиныг өгчих.

Эр:    Бичиг цаасны ажил болно доо.

Бл:    Тэгээд бэлдээч.

Эр:    За за бүдүүлэг юм аа. Канад биш нь ойлгомжтой. За таны утасны дугаар хэд вэ?

________________________

Дэ:     Гэрийн үдэшлэгт ихэвчлэн юугаар үйлчилдгийг чинь мэдэхгүй л дээ. Гэхдээ би бүгдийг нь гүн шарчихъя гэж бодлоо. Бялуу бас амттанаас бусад нь. Аан гээч ер нь тэрийг нь ч гэсэн шарчихъя даа. Үдэшлэг бүр л хөгжилтэй. Хоолнууд нь ч гэсэн амттай болгохын тулд гэсэн үг шүү дээ.

Ск:     Дерек Хэрвээ чи надаар үдэшлэг төлөвлүүлэх гээд хуурамч дуудлага хийх гэж байгаа бол чамд илүү сайн зохиол хэрэгтэй. 

Дэ:     Уучлаарай. Би эргээд залгая. Юу яриад байгааг чинь мэдэхгүй байна. Гэхдээ чи тусалмаар байвал….

Ск:     Үгүй ээ би ажлаа хийхээр дээшээ гарлаа. Урилга чимэглэлээ битгий мартаарай. Бас унтахгүй шүү.

_________________________

Ск:     Үүрд алхсан юм шиг л санагдаж байна. Хөл цэврүүтчих шиг боллоо.

Мо:    Би ч гэсэн.

Ск:     Бид хойшоо, баруун хойшоо, 38 градус. шовх хад, баруун тийш 45 градуст унасан мод руу явсан. Тэр тэнэг өртөө нь хаана байна аа?

Мо:    Тэнд.

Ск:     Ингэж нэг! за за түр амраад хөвгүүдээ хүлээцгээе.

Мо:    Лука эхлээд 2 минутын дараа л больчихсон. Тийм удаан тэссэнд нь гайхсан шүү.

Ск:     Юу? Тэгвэл Кай хаана байна?

Мо:    Мэдэхгүй ээ тэр хаана ч байж магадгүй. Хаашаа ч хамаагүй гүйчихдэг.

Эм:    Юу болсон бэ? Парис хөл чинь өвдөө юу?

Ск:     Үеэл дүү маань алга болчихлоо.

Бүгд: Кай!

Кэ:     Дерек!

__________________

Лу:     Юу байна даа? Хөгжилдөж байна уу?

Ск:     Чи чинь яаж байгаа юм? Чи чинь яачхаад байгаа юм бэ? Хэлэлгүй зугтсанаа сайхан санаа гэж бодоо юу. Кай төөрөхөө шахлаа. Чи тэрнийг гүйгээд явчихдагийг мэднэ. Чи ямар жоохон хүүхэд үү? Нээрээ гэж үү?

Лу:     Гоё юм аа. Одоо германаар хэл дээ. Эсвэл Үго чамд хараахыг арай заагаагүй байгаа юу? Хөөе чи надад талархах хэрэгтэй байх шүү. Би илүү дээр хийх юм олчихлоо. Гөү картаар уралдъя. Чам руу хаягийг нь явууллаа. Бас Кайг сайн хараарай. Гүйгээд явчихдаг шүү.

Ск:     Мэднэ ээ.

__________________

Гөү Картын дүрэм.

Хааз тоормосоо зэрэг гишгэж болохгүй.

__________________

Эр:    За боллоо бяцхан залуу минь.

Ра:    Бүх уралдаанчид болгоомжгүй үйлдэл хийхээс зайлсхийж дуулга хамгаалалтын хувцсаа байнга зүүх ёстой. Аюулгүй байдлын зааварчилгааг дагаж мөрдөхгүй бол үр дүнд нь шууд хөөхийг анхааруулъя.

Ск:     Энэ дуулга цэвэрхэн үү?

Мо:    Би бол эргэлзэж байна.

Ра:    Бүх уралдаанчид түрийтэй гутал өмсөх ёстой.

Ка:     Энэ амттай юм аа.

Мо:    Лука Кай юм идээд байна.

Лу:     Юу тэрнийг зогсоогоорой!

Эр:    Зам дээр хоол идэж болохгүй.

Ка:     Алив урагшаа.

Мо:    Тэрний араас.

Ск:     Өө за за.

Лу:     Кай, боль! Зогс! Кай! Кай, боль! Кай хурдаа хас. Чи хэтэрхий хурдан явж байна.

Ра:    Үсээ боож задгай хувцас өмсөж болохгүй. Ямар ч тохиолдолд та зам дээр энэ дүрмүүдийг дагах ёстой.

Эр:    Хүн зугтчихлаа.

Лу:     Кай!

Ра:    Бас хамгийн чухал нь сайхан хөгжилдөөрэй.

Лу:     Үгүй ээ.

______________________

Са:    Энэ веган бургер дажгүй юм аа. Бага зэрэг мах бяслаг нэмчихвэл. Гэхдээ л тогоочийг магтахгүй бол болохгүй нь.

Ви:    Тэгэхээр тогооч нь би л дээ. Баярлалаа. Бүх самоса таалагдсанд баяртай байна. Комбучагийн спирулина нь ихэдчихэж үү?

Са:    Жаахан л.

Энэ миний эсээ бичихдээ сонгосон фонт.

Ви:    Надад фонт чинь таалагдаж байна.

Са:    Надад футболк чинь таалагдаж байна.

Ви:    Чи фен нь юм уу?

Са:    Тийм ээ, би футболконд дуртай.

Ви:    Үгүй ээ, би хамтлагийг нь хэлсэн юм, Труманы сүүлийн боломж?

Са:    Тийм ээ, үнэхээр дуртай.

Ви:    Тэгвэл би өдөр чамтай Мүүснэкт болох тоглолтон дээр таарах нь ээ. Тэнд зөндөө олон өлсгөлөн цагаан хоолтон байх байх, тэгэхээр явуулын машинаа аваад очно оо.

Са:    Тийм ээ, тийм тэгэлгүй яахав. Дүү нараа аяллаас нь авангуутаа яваад очьё.

Ви:    Янзтай.

Лу:     Кай зогс! Зогссон чинь дээр шүү!

Ка:     Хөөх…

Лу:     Кай хурдаа хас! Чи чинь яаж байна аа?

Ка:     Өнөөдөр хамгийн сайхан өдөр.

Лу:     Кай!

Лу:     Чи зүгээр үү?

Ка:     Үнэхээр хөгжилтэй байлаа.

Са:    Хөөе…

___________________

Кс:     Саймон чи хүүхдүүдийг авахаа мартаагүй гэж хэлээч.

Са:    Тийм ээ бид цагдаагийн хэсэг дээр байна.

Кс:     Та нар яасан? Дерек! Дерек! Хүүхдүүд маань баривчлагдчихаж.

Дэ:     Тайвшир даа тэд хаашаа ч явахгүй дээ.

Кс:     Хүүхдүүд ээ! Кай хаана байна?

Са:    Миллсворт Даргын өрөөнд.

Эр:    Нэлээн том осол гаргасан.

Кс:     Осол оо?

Эр:    Бяцхан осол оо хатагтай. Тэр орон нутгийн гөү картын замаас гарч хотын төвөөр явж үнэр эмчилгээний лангууг нураасан. Тэр бас тэрний Формула нэгийн багийнхан, бас нэг багийнх нь гишүүн. Багийн дарга нь та юу?

Кс:     Кэйси Макдоналд, ээж нь. Лука чи юу бодож байсан юм бэ?

Лу:     Эхлээд би Кай хэр хол явах вэ дээ гэж бодсон. Гэхдээ тэр Гөү карт уначихсан шүү дээ. Энэ чинь гудамжаар явахад ч зориулагдаагүй. Гэхдээ миний буруу байсан л даа.

Кс:     Тэгээд энэ л чиний буруу юу?

Дэ:     Сайн уу офицер оо? Дерек Вентури тэрний аав. Би чамд ганц л хэлсэн бол мянган удаа хэлсэн гэсэн үг. Гөү карт Унавал замаасаа гарч болохгүй.

Ск:     Уучлаарай би мартчихаж.

Дэ:     Энэ чиний санаа байсан уу?

Ск:     Нээрээ юу?

Эр:    Би чамайг таних юм байна.

Дэ:     Өө та миний дууг мэддэг юм уу?

Эр:    Үгүй ээ аавыг минь. Манай хөрш байгаа юм. Тэрний мөрөөдлийн байшингаа барих ажил миний хувьд хар дарсан зүүд байсан.

Мо:    Ээж ээ хар даа Саймон ах Веган ресторанд нэг охинтой танилцаад нэрийг нь асуухаа мартчихсан. Тэгээд би зургийг нь зурсан юм. Одоо цагдаа нар эргэн сурвалжилж чадна.

Эр:    Өөрийнхөө охиныг уу?

Са:    Түр хүлээгээрэй. Веган рестораны охин таны охин гэж үү? Би тэрний дугаарыг авч болох уу?

Эр:    Яасан ч үгүй. Одоо бүгдээрээ эндээс гарцгаа.

Кс:     Та торгууль бичихгүй гэж үү?

Эр:    Насанд хүрээгүй хүн картаар болгоомжгүй зорчвол торгууль бичих заалт байхгүй, гэхдээ та үнэртний бүхээг болон төв гудамжны утасны төлбөрийг төлөх шаардлагатай болно.

Кс:     Манай хүү рүү төлбөрөө явуулчих.

Лу:     Боль доо Кай долоохон настай. Өнгөрөөчих л дөө.

Кс:     Лука бид ярилцах хэрэгтэй байна.

Лу:     хөөе хөөе зөөлөн л дөө.

Ск:     Миллсворт дарга аа намайг Парис руу буцаагаад өгөөч. Танаас гуйж байна.

Эр:    Гарцгаа бүгдээрээ. Бас лаванда цэцгийн үнэртэй хүүхэд миний өрөөнд унтаж байгааг битгий мартаарай.

Кс:     Тийм ээ. Намайг уучлаарай. Үнэхээр Уучлаарай. Явах цаг боллоо хонгор минь. Намайг үнэхээр уучлаарай. Тэр зүгээр ээ бид одоо явлаа.

Эр:    Би жинхэнэ гэмт хэрэгтнийг ч ингэхгүй байсан даа.

_______________________

Дэ:     Хоёулаа нууцаар чагнаж болохгүй ээ.

Кс:     Лука чи чинь яачхаад байгаа юм бэ? Инээдтэй BMX үзүүлбэр хийж, сард 4 удаа захирлын өрөөн дуудагдаад л.

Дэ:     Ингээд л болоо юу? Есдүгээр ангид байхад намайг Ласситер захирлын өрөөнд долоо хоногт дөрвөн удаа дууддаг байсан. Би бүр өөрийн гэсэн сандалтай байсан шүү.

Кс:     Тэгээд өнөөдөр чи дүү нараа, үеэлээ баривчлуулчихлаа. Дерек хүртэл баривчлагдаж байгаагүй!

Дэ:     Яахав, би нэгдүгээр курст яг ийм шуугиан тарьж байсан л даа.

Кс:     Лука, надтай ярь. Сонс, Би аавыг чинь Европ явснаас хойш үнэхээр завгүй байснаа мэдэж байна.

Лу:     Сонсооч, би зүгээр л ярилцахыг хүсэхгүй байна за юу? Би аавтай аль хэдийн ярьсан. Боль л доо! Аялал гэнэ ээ?

Кс:     Би Скайлер та 2-ыг хамтдаа хөгжилтэй байх байх л гэж бодсон юм.

Лу:     Ээж ээ, тэр үнэхээр уйтгартай, бас бүдүүлэг.

Кс:     Одоо чи л өөрөө бүдүүлэг амьтан шиг сонсогдож байна. Тэрнийг таньж мэдэх гээд хичээ л дээ Лука! Тэр чиний үеэл!

Лу:     Би одоо хүүхэд биш болсон, та намайг шууд л тоглоомонд оролцуулаад, элдэв тэнэг юм хийлгээд байж болохгүй!

Кс:     Хэрвээ чи энийг тэнэг гэж бодож байвал дараагийн тэнэг юмаа сонсохдоо бэлд. Амбаар цэвэрлэ.

Лу:     Боль доо, тэнд чинь дор хаяж л 50 жилийн шороо тоос хулганы баас байгаа.

Кс:     Алив бас утсаа өгөөтөх, тэгэхгүй бол чи байнга Габриэлтэй яриад байна.

Лу:     Тэгээд би асуудалд орвол яах вэ?

Кс:     Чи ордгоо орчхоод байна, Утсаа! Яг одоо!

Дэ:     Хөөе сонсооч, би тэрэнтэй ярилцья.

Ск:     Тэгээд үзээрэй! Нээрээ шүү, битгий! Бас Кэйси эгчид юу ч битгий хэлээрэй!

Кс:     Хөөе хөөе амбаар чинь тэр зүгт.

______________________________

Дэ:     Скайлэр Лука тэгж хэлэх гээгүй дээ. Тэр дөнгөж 14 тэй.

Ск:     Тэгээд?

Дэ:     Тийм ээ, охид хөвгүүдээс илүү хурдан төлөвшдөг.

Ск:     Энэ чинь төлөвшөөгүй хөвгүүдийн зүгээр л нэг шалтаг.

Дэ:     Өө амьдралынхаа ихэнх хэсгийг зөвтгөж байсан шалтгааныг минь няцаачихлаа.

Ск:     Аав аа би хангалттай шийтгүүллээ. одоо гэртээ харимаар байна. Нээрээ шүү.

Дэ:     Скай өвөө эмээ 2 чинь наашаа ирэх гэж хэдэн цаг явж байгаа.

Ск:     Тийм ээ болох үгүй нь тодорхойгүй үдэшлэгт шүү.

Дэ:     Үдэшлэг болно оо.

Ск:     Та хутга сэрээний шүүгээгээ ч янзалдаггүй юм байж яаж үдэшлэг хийх гэж байгаа юм?

Дэ:     Хутга сэрээ 2 Заавал тусдаа байх Ёстой гэж хэн хэлж байна? Сонсооч бид хамтдаа хийнэ шүү дээ тийм үү? Чи гэрийнхээ бүх юмыг зохион байгуулдаг. Хөгжилтэй байна даа.

Ск:     Үгүй ээ хэрвээ гэр бүл гэж ийм байдаг юм бол надад таалагдахгүй байна. Бас намайг энд авчирсанд чинь үнэхээр дургүй хүрч байна.

______________________

Ка:     Хөөе бороо орж байна.

Мо:    Дотор уу?

Кс:     Үгүй ээ үгүй. Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй. Золиг гэж. Новш гэж.

Дэ:     Хөөе Кэйс сонсооч. Нэг юм боллоо л доо.

Кс:     Цаашаа яв аа.

Дэ:     Энд юу тохиолдоо вэ?

Кс:     Юу ч биш ээ. Ванны угаалтуур хаагдахгүй байна.

Дэ:     Чи хүүхдүүдийг авахаар явахдаа цоргийг нь нээлттэй үлдээчхээ юу?

Кс:     Мэдээж тийм ээ.

Дэ:     Хөөе Кэй одоо би томоотой нь харин чи асуудалтай хүүхэд нь болсон байна гэж байх уу?

Кс:     Надад шалны алчуур аваад ир. Шалны алчуур.

Дэ:     Тийм ээ тийм.

_____________________

Лу:     Лука дамжуулалтыг авлаа. Тэр ганцаархнаа байна. Лука хог цэвэрлэх ажлаа үл тоомсорлон шүүрээ хоккейн цохиур болгож замд тааралдсан зүйлсээ хувин руу цохиж байна. Тэр баруун дарлаа. Тэгээд зүүн дарлаа.

Ск:     Хөгжилдөж байна уу?

Лу:     Мөрөөдлөөрөө амьдарч байна.

Ск:     Би зүгээр л нэг юм хэлэх гэсэн юм.

Са:    Хөөе хөөе. Сайн уу залуус аа?

Ск:     Та энд юу хийж байгаа юм бэ?

Лу:     Ээжийн антропологийн эсээг л хайж байгаа биз.

Ск:     Одоо шаардлагагүй болсон. Хараач. Би зүгээр л энэ гоё үгнүүдийг нь дараа нь 2006 оны залуу эмэгтэйн хувьд гэсэн ганц өгүүлбэрийг нь арилгаад л болоо. Тэгээд би Мүүс Нэк хотод Трумений сүүлчийн боломжийн тоглолтыг үзэхээр явлаа.

Ск:     Трумэний сүүлчийн боломж гэнэ ээ? Би сонсож байсан юм байна.

Са:    Хөөрхөн цагаан хоолны дуртай хамтлаг.

Лу:     Боль доо та одоо болтол нэрийг нь мэдэхгүй байгаа юм уу?

Са:    Хамт рок үзэхээрээ би хамгийн түрүүнд нэрийг нь асууна аа. Рок хамтлаг л гэж бодож байна. Мэдэх юм алга аа.

Ск:     Хөөх энэ машин одоо хүртэл явдаг юм уу?

Са:    Тэгэлгүй яах вэ. Аавын бахархал нь байгаа юм даа. Мэдээж миний дараа л даа.

Ск:     Саймон ах аа та амьдралынхаа хайртыг харахаасаа өмнө үсэн дээрх сүрлээ авахыг хүсэх байх аа. Бас цамцаа солихыг ч юм уу.

Са:    Сайхан санаа байна. Баярлалаа. Скайлер. Мүүс Нэк! Тийм ээ!

Лу:     Чи яаж байна аа?

Ск:     Мүүс Нэк явлаа. Хогоо сайхан цэвэрлээрэй. Одоо хаалгаа хаа.

Лу:     Тэгээд би явбал зугаа цэнгэлийг чинь бүрмөсөн сүйтгэчихнэ гэж үү?

Ск:     Тийм ээ би чамайг уриагүй.

____________________

Кс:     За за ямартай ч баярлалаа. Хотын ганц засварчин 5 дахь өдөр хүртэл тааз янзалж чадахгүй гэнэ ээ. Үнэртний бүхээгийг засаад завгүй байгаа гэнэ. Үгүй ээ.

Дэ:     Юу үгүй гэж.

Кс:     Бид үдэшлэгээ цуцлахгүй, Дерек! Ээж Жорж 2 маш их баярлаж байгаа.

Дэ:     Миний толгойг бүр гашилж гүйцлээ. Надад ийм юм хийдэг хүмүүс байдаг.

Кс:     Зүгээр дээ би чамд тусламж хэрэгтэйг мэдэж байна.

Дэ:     Өө ингэж нэг.

Кс:     Үгүй ээ үгүй. Би биш. Гэхдээ Кай гайхалтай чимэглэгч. Бас Молли маш сайн жагсаалт гаргагч шүү.

Дэ:     Үнэхээр гайхалтай Кэйси. Гэхдээ надад жинхэнэ тусламж хэрэгтэй байна.

Кс:     За за гэхдээ чи Саймоноос асууж болохгүй шүү. Тэр эсээн дээрээ ажиллаад завгүй байгаа. Эсвэл машин унаж зугаалаад ч юм уу. Скайллерээр туслуул.

Дэ:     Үнэндээ тэр надтай ярихгүй байгаа л даа. Бид маргалдчихсан.

Кс:     Энэ хэвийн гэдгийг мэдэж байгаа биз дээ. Тэр нь ихэвчлэн хэр удаан үргэлжилдэг юм? Нэг эсвэл 2 цаг уу?

Дэ:     Бид анх удаа л маргалдаж байна.

Кс:     Юу?

Дэ:     Бас энэ намайг алж байна.

Кс:     Наадхыг чинь хүүхдүүдэд хийсэн юм, Дерек.

______________________

Ра:    Өнөө орой Трумэний сүүлчийн боломж хамтлаг Мүүс Нек хотод тоглох гэж байна. Догь юм аа.

Ск:     Хөнжил дэлгэхээ болиоч ээ.

Лу:     Хөл чинь миний нүүрэн дээр байна.

Ск:     Сайн байна.

Америк Канадын хил.

Мэ:    Жорж хонгор минь бид бараг л хил дээр ирчихлээ.

Өв:    Жүржээ цүнхнээсээ гаргасан нь дээр дээ. Эхнэр маань хууль бус цитрусын наймаачин.

Мэ:    Жорж хошигнох хэрэггүй.

Өв:    Санаа зоволтгүй дээ Нора. Би өөрөө хилийн хяналт хийж чадна.

Мэ:    Өглөөний мэнд офицер оо. Би гэр лүүгээ харьж явна. Бид Канад хүмүүс, бас төрийн дуулал дуулахгүй. Хэрвээ та хүсэхгүй л бол шүү дээ. Дуулахгүй ээ.

Эм:    Машинд амьд амьтан галт зэвсэг байгаа юу?

Мэ:    Үгүй ээ.

Өв:    Гэхдээ зарим хүмүүс намайг хэд хэдэн гайхалтай буутай гэдэг юм шүү.

Эм:    Сайхан наргиа байна. Өмнө нь ийм юм сонсож байсангүй. Би наадхыг чинь ашиглаж болох уу?

Өв:    Бүгд таны мэдэлд.

Эм:    Гэхдээ та буу гэж хэлсэн болохоор танд шалгалт хийх л болох нь дээ.

Өв:    Миний хийсэн гэмт хэрэг одоо хүртэл ялтай хэвээрээ болов уу? Би энэ эмэгтэйн зүрхийг хулгайлсан.

Эм:    Өө, та…Үгүй ээ таны намтар цэвэр байна аа. Гэхдээ машин хулгайнх байна. Нью Жерсид үнэт чулууны дээрэм хийхэд ашигласан. Б зогсоол руу яаралтай очно уу! Дараагийнх нь! Тийм ээ. Тан руу нэг хүн явуулсан б зогсоол. Баярлалаа. Яг одоо яв. Машинаа асаа.

Мэ:    Би хэлээгүй юу? Жорж хошигнол хэрэггүй.

Өв:    Битгий гэмтэй юм шиг ярь л даа. Тэд яг одоо сонсож байгаа даа.

Мэ:    Бид юу ч хийгээгүй, буруу машинд суусныг эс тооцвол.

Өв:    Дуугаа ая л даа.

Мэ:    Хэн бидний салахыг мэдэх нь надад хамаагүй.

Өв:    Хуримынхаа 20 жилийн ойгоор уу, муухай юм аа.

Эр:    Сайн байцгаана уу? Намайг офицер Ласситер гэдэг. Нора Макдоналд, Жорж Вентури 2 уу? Та 2 ямар нэг байдлаар Дерек Вентуритэй холбоотой юу?

Өв:    Өө! Та шүтэн бишрэгч үү?

Эр:    Томпсон их сургуулийн түүхэнд байгаагүй хамгийн үл бүтэх дүрсгүй сурагчийн шүтэн бишрэгч байх юм гэж үү? 

Мэ:    Ласситер захирал уу?

Эр:    Тэр хүн чинь дүрээрээ. Хүүгийн чинь амьдралын 4 жилийг там болгож хувиргасан хүн. Дерикийг сүүлийн удаа гуяа алгадаад төгсөлтийнхөө дараа гарч явахад, би Хүмүүс намайг хүндлэх газар гаалийн ажилтны албан тушаалд ирсэн юм.

Өв:    Дерек!.

Эр:    Санаа зоволтгүй ээ. Ноён Вентури. Тэр цагаас хойш хүү чинь сайн төлөвшсөн гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр бид машин түрээсийн агентлаг руу залгасан. Бас тэд мэдүүлгийг чинь баталсан. Ямар чөтгөр нь вэ? Та нар чөлөөтэй явж болно оо.

Мэ:    Өө, баярлалаа, Захирал Ла... Офицер Ласситер гэж хэлэх гэсэн юм. Бид-бид үнэхээр талархаж байна. Тиймээ.

Өв:    А-а-бид Дерекийн хийсэн бүх зүйлд маш их харамсаж байна.

Эр:    Би өс санаагүй ээ Жорж.

Өв:    Тэгэхээр нөгөө машинаа хаана байрлуулсан бэ?

Эр:    Машиныг хурааж авах хэрэгтэй. Эцсийн дүндээ хулгайлагдсан машин шүү дээ. Бас Дерект миний мэндийг дамжуулаарай.

______________________

Са:    Өө үгүй ээ, үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй. Бензин насосыг нь засах тийм хэцүү юм байх даа.

Эм:    Бүтэн нэрийг чинь Блейз гэдэг юм уу?

Эр:    Аав ээж маань хиппи нар байсан юм аа.

Эм:    Канадад тавтай морил. Дараагийнх нь.

Өв:    Энэ хар цүнх чинийх үү?

Мэ:    Зүгээр л бүгдийг нь аваач дээ. Хурдалж үз Жорж.

Өв:    Зүгээр дээ юу удах вэ дээ. Зүгээр л жаахан саатаж байна. Үбэр Дуудаад үдэшлэгтээ амжина шүү дээ.

Мэ:    Бурхан минь гэж Үбэр 800 доллар гарах нь байна шүү дээ.

Эм:    Энд гарын үсгээ зураарай. Тэр үнэхээр хөгжилтэй залуу юм аа. Тийм үү?

Мэ:    Тийм ээ үнэхээр хөгжилтэй.

Өв:    Баяртай. За тэгээд одоо яах вэ?

Мэ:    Чамайг яахыг мэдэхгүй. Би л лав замын унаанд дайгдлаа.

Өв:    Болохгүй ээ. Чам шиг эмзэгхэн цэцэгт хэтэрхий аюултай.

Мэ:    Чи өөрийгөө л хэл  Жорж, нээрээ юу?

Эр:    Хэрвээ та 2 Билливерийн тийшээ явж байгаа бол би замдаа буулгаж болно шүү.

Мэ:    Би суулаа. Чи сууна уу байна уу? Чиний л дур.

Өв:    За за.

 

Мэ:    Наадхаа асуугаад үзээрэй.

Өв:    Би сигналыг нь дарж болох уу?

Мэ:    Үгүй шүү.

Өв:    Дийд дийд.

Мэ:    Сайн уу? Намайг Нора гэдэг.

Эр:    Винстон.

Мэ:    Танилцахад таатай байна, Винстон.

Өв:    Хөөх үнэхээр өндөр юм аа. Би бараг Монтриал хүртэл харж байна шүү.

Мэ:    Машин чинь суудлын бүстэй юу?

Эр:    Байхгүй ээ.

____________________

Лу:     Үнэхээр тэнэг юм аа. Чи яах гэж намайг урьсан юм бэ?

Ск:     Би уриагүй. Саймон удахгүй хүрээд ирэх байх аа. Хүн ирж байна.

Лу:     Тэр нөгөө хөөрхөн цагаан хоолтонтойгоо байна уу даа.

Ск:     Веган. 

Лу:     Магадгүй тэд амттай юм авчирсан байх.

Ск:     Эсвэл тэд концерт луу явж байгаа байх.

Са:    Хөөе хүргэж өгч байгаад баярлалаа. Гэснээс намайг Саймон гэдэг.

Ск:     Саймон! Саймон!

Ви:    Мэднэ ээ би эсээн дээрээс чинь нэрийг чинь харсан.

Са:    За за би нэрийг чинь мэдэхгүй.

Ви:    Тийм ээ. Ааваас асуусан гэж сонссон.

Са:    Чи тэр талаар сонсож байгаа юу?

Ви:    Тэгсэн. Хэрвээ чи хүсвэл би тэр зурган дээр чинь гарын үсэг зураад өгье.

Ск:     Саймон зогс! Бас намайг Виллов гэдэг.

Са:    Виллов.

Лу:     Бид эндээ хэдэн цаг хүлээж болно. Эсвэл замаа дагаад алхаж болох юм.

Ск:     Юу хүссэнээ л хий. Би тоглолт руу алхлаа. Ойрхон л байгаа байх.

Лу:     Чи Турки Нэк хаана байдгийг мэдэх юм уу?

Ск:     Мүүс Нэк. Хараач газрын зураг.

Лу:     Жорж өвөө Хуучны юм байна шүү.

Ск:     Эмээ өвөө 2-ын байшин. Алив харцгаая. энд байна. Мүүс Нэк Хүрэх хамгийн дөт зам 8 дугаар хурдны замыг дагана. Гэхдээ бид цагийн өмнө өнгөрчихсөн. Тэгэхээр тоглолт энэ толгодын цаана л болох ёстой. Баяртай.

Лу:     Би явахгүй ээ.

Ск:     Би чамайг уриагүй.

Лу:     Би үнэхээр хэцүү юм аа.

Ск:     Тэр хүүхдийн тэрэгнээс BMX дугуйгаа илүүд үзсэнээ ярьж байна уу?

Ви:    Тэгээд эсээ чинь яаж байна даа?

Са:    Дажгүй шүү. Би лав А авах байх аа.

Ви:    Одоо хөөрхөн бол итгэлтэй юм аа. Надад таалагдаж байна.

Кс:     Энэ улам дордоод байна уу?

Дэ:     Би энд жаахан орооцолдчихоод байна л даа.

Ка:     Дахиад нэг үү Дэрэк ах аа?

Дэ:     Мэдээж сайн ажиллалаа Кай.

Мо:    Би зочдын жагсаалтаа дуусчихлаа.

Дэ:     Аа! Гайхалтай. Алив харцгаая. Жонгүг, Жимин, В, Ж Хоуп. Молли энэ эмээ өвөөгийн чинь найзуудын нэр мөн үү.

Мо:    Үгүй! Энэ BTS-ийн гишүүд. Эмээ, өвөө хоёрын найзуудын нэрийг би мэдэхгүй шдээ.

Дэ:     Өө! Хөөе Кай, надад нэг санаа байна. Чи яагаад Скайлерыг бидэнтэй нэгдээч гэж гуйж болохгүй гэж?

Ка:     За за.

Мо:    Тэр танд уурласан хэвээрээ л байна тийм үү?

Ка:     Би тэрнийг ятгаад ирье. Үгүй гэвэл би уйлна. Энэ арга ээж дээр дандаа үйлчилдэг юм.

Кс:     Нээрээ шүү. Дэрэк хар даа, энэ томроод байна уу?

Дэ:     гарцаагүй.

Кс:     Энэ угаасаа ингээд л хатчихна биз дээ, тийм үү?

Дэ:     Аа, эргэлзэж л байна. Мэдэхгүй ээ. Биднийг ярьж хооронд ус шалны банз дундуур урсаж байгаа байх.

Ск:     Тайвшруулж байна аа, Хөөе Дэр одоо Скайлерын уур лав гарсан байх аа.

Дэ:     Найдаж л байна.

Ка:     Дерек ах аа, Скайлер амбаарт байхгүй байна. Лука ч алга.

Ск:     Юу?

Дэ:     Магадгүй тэд зугаалахаар явсан байх.

Мо:    Лука алхдаггүй. Нэг дугуйтай юм байх л ёстой.

Дэ:     Хуучин машины дугуйнууд.

Ск:     Би Саймон руу залгая.

Дэ:     Би Скайлер руу залгая.

Са:    Саймон байна, чи яагаад дэлхийн бусад хүмүүс шиг над руу мессеж бичиж болохгүй гэж?

Ск:     Саймон утсаа авахгүй байна.

___________________________

Лу:     За за Дора одоо хаашаа вэ?

Ск:     Би Франаас хулгайлсан луужинг чинь шалгаадахъя. 

Лу:     Зүгээр дээ. Би чамд алхах дургүй гэж хэлсэн билүү?

Ск:     Тийм ээ хэд хэдэн удаа, машин руугаа буцаж болно шүү.

Лу:     Би машин хаана байгааг мэдэхгүй. Амбаарт байсан ажил сайхан санагдаж эхэлж байна шүү.

Ск:     Би тусалж болох байсан л даа. Гэхдээ би чинь хэтэрхий уйтгартай амьтан.

Лу:     Чи сонсчихсон юм уу? Энэ чинь хувийн яриа байсан.

Ск:     Уучлалт гуйх хачин арга байна шүү.

Лу:     Тийм болохоор л чи ингээд байгаа юм уу надад уурласан болохоор уу?

Ск:     Би энэ гэр бүлээс аль болох хол байх дуртай. Тиймээс хөгжилдөхийн тулд холдож байна.

Лу:     Тэгээд яагаад намайг урьсан юм бэ?

Ск:     Би уриагүй.

Ви:    Тэгээд чи юугаар сурч байгаа юм?

Са:    Яах вэ, үдэшлэгт явж амарч зугаацаад л. Ерөнхийдөө бол шийдээгүй л байгаа.

Ви:    Чи их сургуульд ордог азтай юм аа. Би тогоочийн сургуульд мөнгө цуглуулж байгаа.

Са:    Аав чинь үнэхээр хатуу юм аа даа.

Ви:    Үгүй ээ би төлбөрөө өөрөө төлөхийг хүссэн юм. Чи ойлгож байгаа биз дээ.

Са:    Тэгэлгүй яах вэ.

Лу:     Бид очих болоогүй л байна уу?

Ск:     Бараг л хүрлээ. Энэ талуудыг давчих юм бол цаана нь. Дахиад нэг толгод байх юм. Чимээгүй амьсгалахаа боль. Хараач. Бамбарууш байна. Чи тэрнийг ч гэсэн төөрсөн гэж бодож байна уу?

Лу:     Үгүй ээ хажууд нь бидэн рүү дайрахад бэлэн ээж нь байгаа гэж бодож байна.

Ск:     За за чанга жаал минь. Чи галзуу эх баавгайтай нүүр тулвал яах вэ?

Лу:     Миний мэдэхээр бол хэзээ ч сайнаар төгсөхгүй.

Ск:     Баярлалаа. Тус боллоо би эндээс явлаа.

Лу:     Хүлээгээрэй! Үгүй ээ, чи баавгайнуудаас зугтах ёсгүй!

Ск:     Юу?!?

Лу:     Скайлер! Скайлер, чи зүгээр үү?!

Ск:     Өө! Миний хөл!

________________________

Дэ:     Тайвшир. Тэд Саймонтой л хамт байх ёстой.

Кэ:     Тэгвэл тэр яагаад хариу өгөхгүй байгаа юм бэ?

Дэ      утсаа цэнэглээгүй байх. Битгий сандар.

Кс:     Өө за за за, бүх юмандаа миний санааг зовоогоод үргэлж тэгдэг шигээ бүх асуудлаа надад даатга л даа.

Дэ:     Чи чинь яагаад байгаа юм бэ?

Кс:     Хөөе хүүхдүүд ээ би та нарт Дерек ах чинь 1 дүгээр курстээ сургуулиа хаяад найз охиноосоо салахад нь би хамаг хувцсыг нь баглах ёстой болсноо ярьж байлуу.

2:       Тийм ээ.

Дэ:     Хөөе чи чинь юу яриад байгаа юм бэ?

Кс:     Тэднүүс чинь одоо болтол миний новшийн зооринд байгаа.

Ка:     Новшийн гэдэг чинь хараал уу.

Кс:     Золиг гэж.

________________________

Ск:     Чи хар даа би чадахгүй нь ээ.

Лу:     Би жийнсийг чинь амьд үлдэнэ гэж бодохгүй байна аа. Гэхдээ цус алдалтыг нь зогсоох хэрэгтэй.

Ск:     Чи юу хийж байна аа?

Лу:     Шархыг тогтмол дарах шаардлагатай. Ээж надаар Кай Молли 2-ыг сайн харуулахын тулд анхны тусламжийн хичээлд суулгасан юм.

Ск:     Чи жинхэнээсээ сууж дуусгасан юм уу?

Лу:     Би гадарлана аа. Хөөе чи надаар туслуулах юм уу үгүй юу?

_______________________

Кс:     Бид номын санг шалгах ёстой юу?

Дэ:     18 настай залуугийн хувьд бол тийм сайхан санаа биш л байна.

Кс:     Хоолны газар үзэх юм уу?

Дэ:     Үгүй ээ би эмэгтэй хүн хэлэх гэсэн юм.

Кс:     За за охин хайя. Санаанд чинь орохоор охин байна уу, Дерек?

Мо:    Та 2 Веган рестораны охиныг яриад байна уу?

Кс:     Молли! Тийм байна шүү дээ.

Дэ:     Кэйси новш гэж, жаахан аяар л даа.

Ка:     Мөнгөө төлөөрэй Дерек ах аа.

Кс:     За за, өчигдөр энд нэг залуу 15 самсаса захиалаад Вилловтой хамт сууж байсан гэж эзэн нь хэллээ.

Дэ:     Тэгээд Виллоу хаана байна?

Кс:     Нэг тоглолтон дээр, ажлаа хийж байгаа гэнэ ээ, би дугаарыг нь авчихлаа.

Ви:    Амьдаар нь сонстлоо хүлээж бай. Үнэхээр догь шүү. Гэхдээ чи мэдэх байх л даа.

Са:    Тэгэлгүй яах вэ. Одоо сонсоход хүртэл янзтай сонсогдож байна. Яасан бэ?

Ви:    Эгч чинь манай ажлын хүнтэй ярьсан юм уу? Чи эгч рүүгээ одоо ярих хэрэгтэй.

Са:    Үнэхээр хэцүү юм аа. Тэр эсээний талаар мэдсэн байх.

Ви:    Эсээ гэнэ ээ?

Са:    Үнэндээ бол энэ эгчийн маань эсээ байгаа юм аа. Би амбаар дотор хайрцгаас олсон юм.

Ви:    Энэ чинь хулгай биш гэж үү?

Са:    Ядаж л би гэрийнхнээсээ өөр хүн тараахгүй байгаа биз дээ. Хөөе Кэйси. Надад уурлаж байгааг чинь мэдэж байна. Гэхдээ энэ талаар дараа ярилцаж болох уу?

Кс:     Саймон бид чамайг хаа сайгүй хайлаа.

Са:    Юу?

Кс:     Лука Скайллер 2 хаана байна?

Са:    Надад мэдэх юм алга аа.

Кс:     Чи тэднийг тоглолт рүү хүргэж өгсөн үү?

Са:    За за хүлээгээрэй. Та намайг өөрт чинь Тэднийг хүргэж өгнө гэж бодоо юу? Та намайг тийм хариуцлагагүй хүн гэж боджээ?

Кс:     Дерек шиг! Тэрнээс ч дор.

Са:    Хөөе Кэйси үнэхээр муухай байна шүү.

Кс:     Магадгүй тэд машинд чинь дайгдсан байх.

Са:    Тэгээд л бензин дуусахаасаа өмнө арын суудал хачин чимээ гараад байсан юм байна. Би яг одоо машин руугаа буцлаа.

Кс:     Хурдлаарай гуйя.

_____________________

Ск:     Энэ толгодыг л давчихвал бид хаана байгаагаа харж болох байх.

Лу:     За.

Ск:     Ёооё би шагайгаа булгалчихсан юм шиг байна аа. Чи…

Лу:     Тийм ээ түшээрэй. Чи зүгээр үү?

Ск:     Аймшигтай өвдөж байна. Сая юун чимээ байсан бэ? Баавгай юу?

Лу:     Миний гэдэс, би өлсөөд байна.

Ск:     Би ч гэсэн.

Лу:     Шоколад идэх үү? Ээж минь яаралтай үед гээд халаасанд минь идэх юм хийж өгдөг юм. Энэ кройссант биш байгаад уучлаарай.

Ск:     Чи намайг энийг идэхэд хэтэрхий хямсгар гэж бодож байна уу?

Лу:     Скайлер, би тэгж хэлээгүй гэдгийг чи мэдэж байгаа.

 

Ск:     Тийм ээ, чи тэгсэн.

Лу:     За яахав, би тэгсэн. Гэхдээ боль л доо. Мөсөн гол дээрх концерт уу? Чи Foo Fighters шоунд Норвегийн хатан хаантай тайзны ард өнжсөн. Аавд чинь гоё санагдсан болохоор л Амралтын өдрөөр Турк руу аялсан гээд л.

Ск:     Гэхдээ нээрээ л тэгсэн юм чинь.

Лу:     Бид ойлголоо! Чиний амьдрал үнэхээр сайхан юм байна! Аав чинь шууд утгаараа рок од.

Ск:     Тийм болохоор л чи надад үргэлж муухай ханддаг юм уу? Атаархаад байгаа болохоор уу?

Лу:     Би чамайг зүгээр л өдөж байсан юм. Чамайг өмнө нь шоолж байгаагүй юу?

Ск:     Үгүй ээ, би сургуульд явдаггүй. Тэгээд ч би айлын ганц хүүхэд. Тэгээд ч тоглож байгаа юм шиг санагдаагүй.

Лу:     Магадгүй би атаархсан байх л даа, гэхдээ чи миний нүүрэн дээр онгироод л байсан.

Ск:     Чиний амьдрал сайхан шдээ, хоккэйн тамирчин аав, мундаг хуульч ээж. Би ээжтэйгээ бараг уулздаггүй, одоо тэр шинэ гэр бүлтэй болсон. Харин ээж чинь үргэлж чиний төлөө байдаг. Энэ чинь бүүр хатчихсан байна.

Лу:     Халаасанд удаан явсан юм аа, битгий шүдээ хугалчхаарай.

_____________________

Дэ:    Энэ эрэн хайх, аврах ажиллагаа спорт машинтай байсан бол илүү догь байх байсан даа.

Кс:     Яагаад ингэж удаад байгаа юм бэ? Саймон 43 минут 12 секундын өмнө Жоржийн машиныг шалгахаар явсан!

Дэ:     Тайвшир, Кэйси, хүүхдүүд машиныхаа дэргэд хүлээхээ мэднэ.

Кс:     Чамайг юу тийм итгэлтэй болгоод байгаа юм?! Тэд хоёулаа 14 настай, өмнө нь дүрсгүйтэж байсан түүхтэй. Чи өсвөр үеийнхний тархины талаар ном ер нь уншиж байсан уу?

Дэ:     Энэ чинь онолын асуулт уу? Сайн уу, Саймон!

Са:    Сайн уу.

Дэ:     Чи хүүхдүүдийг олсон тийм үү?

Са:    Надад ёстой мэдэх юм алга. Би ах руугаа очилгүй болохгүй юм шиг байна.

Ви:    Бурхан минь гэж би чамайг хүргээд өгье.

Са:    Үгүй ээ, үгүй чи тоглолт руугаа явах хэрэгтэй шүү дээ…

Ви:    Гэр бүл хамгийн түрүүнд.

Са:    Хөөе нөгөө эсээний тухайд би чамтай дахиж уулзах гэж тэгсэн юм аа.

Ви:    Тийм ээ, бидэнд нийтлэг зүйл тийм ч олон байхгүй байх.

Кс:     Баярлалаа, дарга аа. За за Миллсворт даргатай ярилаа. Машинууд тэрүүгээр эргүүл хийж байгаа. Эрэл амжилтгүй болох юм бол тэд агаарын хайлтыг эхлүүлнэ гэж байна.

Мо:    Ээж ээ Лука Скайлер 2 зүгээр биз дээ?

Кс:     Тэгэлгүй яах вэ хонгор минь. Тийм биз дээ, Дерек? Тийм үү, Дерек.

____________________

Ск:     За за бодъё л доо. Би Европ, Австрали, Азийн зарим газраар явж байсан. Испаниас Африк руу явсан ч Антарктид хүрч чадаагүй.

Лу:     Скайлер боль л доо чи дахиад л онгироод байна.

Ск:     Боль доо чи үнэхээр сайхан амьдралтай. Чи том гэр бүлтэй Моли Кай 2 үнэхээр хөөрхөн. Бас чи 40-өөс доош насны найзуудтай.

Лу:     Чи аяллын автобусанд хичээлээ заалгадаг. Догь залуугаар бас чи аавтайгаа 24 7 цагийг өнгөрөөх боломжтой. Манай аав Европт жилдээ 5 сар хоккей тоглодог.

Ск:     Гэхдээ яах вэ тэр хүмүүсийн заах хүрээ жаахан хязгаарлагдмал л даа. Би хэзээ ч карт унаж байгаагүй. Үнэхээр хөгжилтэй байсан шүү.

Лу:     Тийм үү?

Ск:     Аав болон түүний хамтлагийнхантай нь Le Mans-д зураг авалт хийхээр уралдааны зам тойрох шиг хөгжилтэй биш л дээ. Уучлаарай.

Лу:     Нөгөө бамбарууш чинь хөгжимчин байсан юм уу эсвэл?

Ск:     Труманы сүүлчийн боломж байна. Лука бид тоглолт дээр хүрээд ирж. 

Лу:     Тийм гэж үү?

Ск:     Хөөе бид хаа ч юм нэг толгод дээр үхэх гэж байсан бас бидний сүүлчийн хоол чиний халаасанд хуучирсан шоколад байлаа. Бид яллаа!

Лу:     Скайлер, чи дахиад цус алдаж байна. Маш их. Бид гэртээ харих хэрэгтэй.

____________________

Кс:     За за За. Саймон хүүхдүүдийг харж байна. Миллсворт дарга өөрөөс нь чимээ сонсотлоо тайван сууж бай гэсэн.

Дэ:     Бид тэгнэ гэж үү?

Кс:     юу гэж дээ, түлхүүр өг.

Лу:     Би тоглолт руу явчхаад ирье.

Ск:     Чи надгүйгээр явна гэж үү?

Лу:     Юу үгүй дээ! Тусламж дуудаад ирье. Харанхуй болбол чи ганцаараа зүгээр үү?

Ск:     Аав намайг орой унтахад дуу дуулж өгдөг байсан. Гэхдээ би зүгээр ээ.

Лу:     За за.

Ск:     Модон дунд байхад чи зүг чигээ ойлгохгүй. Тэгэхээр энийг ашигла. Өмнөд, өмнөд, баруун.

Лу:     За ойлголоо.

Ск:     Хүлээгээрэй тийшээ.

Лу:     Тийшээ.

______________________

Дэ:     3 өдрийн өмнө скайлершөнө дунд миний тоглолтыг үзэхээр скүүтерээр ганцаараа гарсан.

Кс:     Тийм ээ. Би бичлэгийг нь үзсэн.

Дэ:     Чи үзсэн юм уу?

Кс:     Бүгд л үзсэн.

Дэ:     Тэгээд л бид гэртээ ирсэн юм. Скайлерт хэрэгтэй зүйл гэр бүл л гэж бодсон. Гэтэл мэдээж тийм байсангүй дээ.

Кс:     Жаахан байхдаа Лука намайг хаа сайгүй дагаж туслаад л хошигнодог байсан. Одоо тэр намайг өөрийн захирч удирддаг гэж боддог. Чи итгэж байна уу?

Дэ:     Юу? Үгүй ээ би зүгээр л Скайлерыг өөртөө итгээсэй гэж хүссэн. Тэр хүсвэл бүр юуг ч хийж чадна. Би арай цөөхөн дүрэмтэй байх ёстой байсан.

Кс:     Тийм ээ би хэдэн тэрбум дүрэмтэй байсан. Гэтэл одоо яаж байна.

Дэ:     Утсаа аваарай. Аваарай аваарай.

Кс:     Гуйя, гуйя, гуйя. Байна уу?

Лу:     Ээж, ээж, ээж та намайг сонсож байна уу?

Кс:     Лука Тийм ээ би чамайг сонсож байна.

Лу;     Та намайг хаанаас ч хэзээ ч авч чадна гэснээ санаж байна уу? Би таныг нисдэг тэрэг ээж гэснээ мэднэ ээ. Гэхдээ би одоо…

Кс:     Зүгээр дээ хонгор минь тайвшир. Чи хаана байна? Юу болсон бэ?

Лу:     Би биш ээ скайлер!

Дэ:     Юу?

Ск:     Би энд байна! Би энд байна! Би энд байна!

Дэ:     Дэ: Бид чамайг харж байна! Бид чамайг авлаа, Скай!

____________________________________

Дэ:     Чи үнэхээр ааваараа өргүүлмээргүй байна гэдэгтээ итгэлтэй байна уу?

Ск:     Ааваа зүгээр ээ.

Са:    За, Скайлер, Лука хоёр! Хүүхдүүд та 2-ыг харах хүртлээ унтахгүй гэсэн шүү.

Мо:    Та амьд байна!

Лу:     Чи юуг ч өнгөрөөхгүй юм аа, Моллс.

Мо:    Би үнэхээр санаа зовсон.

Ск:     Би ч гэсэн.

Мэ:    Бид ирлээ!

Өв:    Хөөе хөөе хөөе хэн үдэшлэг хиймээр байна даа?

Мэ:    Амжлаа шүү. Энд юу болоо вэ?

Мо:    Сонсох хүртлээ хүлээгээрэй, эмээ! Скайлер, Лука хоёртоглолт нууцаар явах гээд, баавгайд идүүлэх шахсан, дараа нь Скайлер уулнаас унаж, галзуу юм шиг цус алдаж, хөлөө хугалсан болохоор цагдаагийн нисдэг тэргээр аврах шаардлагатай болсон!

Ка:     Эмээ, өвөө юу? Би очлоо. Сая юу байв аа? Үнэхээр галзуу юм аа. Яагаад миний хөл таазанд гацчихав аа.

Кс:     Би та 2-т хэлэх гэж байсан юм аа. Ээж нь очлоо. Кай.

Дэ:     Одоо та 2-т үдэшлэг цуцлагдсан гэж хэлэхэд тохиромжгүй цаг уу?

Ка:     Та 2 надад бэлэг авчирсан уу?

Дэ:     Чи ч гэсэн унтаж чадаагүй юм уу?

Кс:     Бид аав ээжийн таазыг төлж өгөх ёстой Дерек. Тэд энэ байшинг барих гэж хамаг юмаа л шавхсан.

Дэ:     Өө цоргыг нээлттэй орхисон нь хэн билээ.

Кс:     Боль доо. Дэрек бид чинь гэр бүл.

Ск:     Өглөөний мэнд залуус аа. Бидэнд сайн мэдээ байна.

Кс:     Та 2 чинь үдээс өмнө босчхоо юу даа?

Ск:     Лука бид 2 өнөө орой гэрээ дулаацуулах баяр хийхээр шийдсэн.

Лу:     Нөгөө алдаагаа засахын тулд.

Ск:     Бүгдийг нь бэлдэхэд хэдэн цаг орох ч гэсэн бидэнд тусламж хэрэггүй дээ.

Кс:     Гайхалтай. Хөөе, веган рестораны өглөөний цайг бие даая.

Дэ:     Өө би хамт шүү. Гэхдээ бид эхлээд хиам гахайн мах идэж болох уу?

Лу:     Тэд тоглож байгаа байлгүй дээ.

Ск:     Тийм ээ тоглож байна. Мэдээж бид тусална.

Дэ:     Үгүй ээ бид туслахгүй. Би тусална. Чамд хийх ажил байгаа.

Лу:     Тийм ээ ээж ээ бид чадна аа.

Ск:     Би бүгдийнх нь хийх ажлын жагсаалтыг гаргачихсан.

Кс:     Өө миний зээ.

Мэ:    Өвөө нь аалзнаас айдаг.

Ка:     Харахгүй шүү өвөө.

Өв:    Өө хөөх би сая лавендех үнэртэвүү дээ. Кай.

Мо:    За одоо нүдний боолтоо аваарай.

Бүгд: Гэнэтийн бэлэг.

Өв:    Би л лав зүүдэлж байгаа байх аа.

Мэ:    Би яг адилхан зүүд зүүдэлж байгаа байх.

Эр:    Та нар энэ юмандаа зөвшөөрөл авсан уу? Тоглосон юм даа. Баяр хүргэе.

Өв:    Баярлалаа.

Эр:    Вилловыг санаж байна уу?

Мэ:    Чамайг харах сайхан байна, Виллов.

Өв:    Сайн уу Виллов?

Дэ:     Та нар хоолоо хаанаас авсан юм?

Ск:     Виллов Тоглолт дээр зарах гэж байсан хоол. Та мөнгийг нь төлсөн шүү дээ.

Дэ:     Би гарын мөнгийг нь сайн өгсөн үү?

Ск:     Өө тийм ээ Супер өгөөмөр.

Дэ:     Сайн байна.

Га:     Бонжур, Скайлер.

Ск:     Сайн уу, Гэйб. Баяртай, Гэйб.

Га:     Хөөе, Ди ахаа. Шинэ цомог гарсан, тийм үү? Янзтай янзтай.

Дэ:     Тийм ээ.

___________________________________

Ви:    Эгчийнхээ эсээг зассаар л байна уу?

Са:    Би, өө, нээрээ-би шинээр эхэлье гэж бодсон. Сургуулиас хөөгдөхвий гэсэн айдас намайг анхаарлаа төвлөрүүлэхэд тусалж байгаа.

Ви:    Би чамд самоса авчирсан.

Са:    Би ч Самосанд дуртай шүү.

Ви:    За би саад болохоо больё доо.

Са:    Үнэндээ, өө...жаахан завсарламаар л байна. Чи гадуур алхмаар байна уу?

Ви:    Чамайг намайг сонирхохоо больчихсон л гэж бодсон.

Са:    Тиймэрхүү л.

Ск:     Ээж чинь утсаа хаана хийх байсан бэ?

Лу:     Мэдэхгүй ээ, хаана ч байж болно. Чи гал тогооны шургуулгийг үзчих, би цүнхийг нь үзчихье. Тийм ээ, Жэкпот. Тэнд хүн байна уу? Скайлэр эндээс гаргаарай. Угаалгын өрөөнд нэг хүн байна зугтаарай.

Ск:     Яаж?

Лу:     Мэдэхгүй ээ, үүрүүлэх үү?

Эр:    Миний үнэт эдлэл.

Лу:     Алив.

Мэ:    Жорж бид 2 энэ байшинг барихдаа энэ шиг гэр бүлээрээ уулзаасай гэж мөрөөдөж байсан. Бидэнд хошигнол хэлээч Жоржи.

Өв:    Би…надад хэлэх юм олддоггүй ээ.

2:       Ойн баярын мэнд!

Эр:    Нөгөө тал нь хаана байна?

Лу:     Дээд давхрын угаалгын өрөөнд.

Эр:    Цагдаа байна. Битгий хөдөл.

Эр2:  Битгий хөдөл өө. Би таазан дунд гацчихаад байна.

Ск:     Энэ баярын дундуур бид та нарыг ирсэнд үнэхээр баяртай байна.

Лу:     Хөгжимгүй үдэшлэг гэж юу байх вэ. Тэгэхээр Дерек ах аа тайзан дээр хамтлагтайгаа нэгдээрэй.

Дэ:     Миний хамтлаг Парист байгаа шүү дээ. Лука

Ск:     Тэр хамтлаг биш ээ. 2 мянгаад оны хамгийн шилдэг гараашны хамтлаг. Лондон, Бас Онтариогоос гаралтай Ди Рок.

Сэ:    Юу байна даа? Уулзалгүй удсан байна шүү.

Дэ:     Ралф хааччихсан юм?

Сэ:    Нөгөө тэр хагалгааны өрөөндөө байгаа. Одоо болтол тархины мэс засалч гэдэгт нь итгэхгүй л байна.

Дэ:     Гэхдээ бидэнд бөмбөрчин хэрэгтэй шүү дээ.

Ск:     Би, Хюго Надад сайн зааж өгсөн шүү.

Дэ:     Баярлалаа.

Сэ:    Бидэнд гитар чинь хэрэгтэй л байна шүү.

Өв:    Золиг гэж.

Мэ:    Тийм ээ.

Дэ:     Тэгэхээр одоо бидэнд дуучин хэрэгтэй байна.

Кс:     За яах вэ надад амжилт хүсээрэй.

2:       Сайн уу? Сайн уу?

Кс:     За за бид тэврэлдэх юм уу эсвэл тоглох юм уу? За би одоо тооллоо шүү. Бэлэн үү? 1234…

Кс:     Хөөе санаа зоволтгүй дээ. Би чамайг бүжиглүүлэхгүй ээ. Зүгээр л чиний хийсэн бүхэн чинь үнэхээр хөөрхөн байлаа. Бас үнэхээр…Баярлалаа.

Ск:     Бид дажгүй юу?

Дэ:     Дажгүйгээс ч илүү. Миллсворт дарга Үнэт эдлэл олсон шагналын мөнгө өгнө гэсэн. Тэрүүгээр таазны нүхээ бөглөөд дээр нь үнэртний бүхээгээ ч засчих байх.

Ск:     Үнэхээр гайхалтай аялал байлаа аав аа.Гэр бүл маань үнэхээр таалагдаж байна.

Дэ:     Надад ч гэсэн тэгж санагдаж байгаа бололтой.

Ск:     Гэхдээ намайг одоо эндээс орговол уурлахгүй биз дээ. Надад хийх юм байна.

Дэ:     Үнэхээр хөгжилтэй юм аа.

2:       Скайлер!

Дэ:     Яв даа.

Кс:     Тэгээд чи удахгүй гэртээ ирэх үү? Жишээ нь хүүхдүүдийг их сургуульдявахаас нь өмнө ч юм уу?

Дэ:     Хөөе Кэйс?

Кс:     За Дэрэк?

Дэ:     Гадаа талбайд чинь зочны байшин байдаг хэвээрээ юу?

Кс:     Хэн мэдмээр байна?

______________________________________________________________________________

Трэйлэр

Дэрэктэй амьдрах Кэйсид хэцүү байсан, гэхдээ тэд одоо том болжээ.

Лу:     Аав чинь шууд утгаараа рок од.

Ск:     Ээж чинь мундаг хуульч.

Бүгд л өөрсдийн гэсэн асуудалтай.

Кс:     Наад дугуйтай үзүүлбэр чинь үнэхээр инээдтэй юм.

Дэ:     Чи Парист шөнө дунд гэрээсээ зугтсан энэнд чинь үр дагавар гэж бий.

Харин тэр асуудлууд нь…

Ск:     Тэгээд шийтгэлд нь би өвөө эмээ дээрээ очих юм уу?

Кс:     Та 3 тэдний сэтгэлийг дээрдүүлнэ ээ.

Дэ:     Уг нь гэнэтийн бэлэг барья гэж бодсон ч өөрсдөө оронд норчихлоо.

Ск:     Өвөө эмээ 2 бүр гадагшаа явчихсан юм уу?

Бүгд уулзах гэж байна.

2:       Сайн уу? Сайн уу?

Кс:     Надад үеэлүүдэд зориулсан үнэхээр сайхан төлөвлөгөө байна.

Эр:    Илүү дээр төлөвлөгөө шүү.

Нүүр тулна.

Лу:     Та надаар тийм тэнэг юмнууд хийлгэхгүй байж болох уу? Тэр үнэхээр уйтгартай.

Ск:     Би энэ гэр бүлийнхэнд дургүй учраас тэднээс жаахан ч гэсэн холдож ганцаараа хөгжилдмөөр байна.

Юу л буруугаар эргэв гэж? Лукагийн амьдрал.

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home