Кибер тосгон 10

                                                                                       Метраж : 26 минут

Дүрүүдэд :

Ник - Николай эр, 40 настай    Эр3 – Пав - Павел

Конс -   Константин эр, 40 настай

Люб - Люба эм, 15 настай

Над -  Надя эм, 38 настай

Харилцааны зарчим :

Ник – Конс

Люб - Над

                                                  ххх

Эр -    Крипто рубль тактикийн буулт хийж дараагийн 100 жилд дахин даагаа нэхэхээр зэхэж байна. Шуурхай мэдээ, манай студи рүү Ижевс Дайнемиксийн төв байрнаас олныг цочирдуулсан бичлэгүүд ирсээр байна. Дээвэр дээр амиа хорлохыг завдсан бололтой хүн байгааг илрүүлжээ. Бидний олж мэдсэнээр энэ бол кордорацийн тэргүүн Константин Барагозин ажээ.

Конс -   Болгоомжтой, болгоомжтой, болгоомжтой, зогс, зогс, зогс. Болохгүй ээ, хүлээ. Хүлээгээрэй, би одоохон. Одоохон.. бод, бод, бод. Юу гэдэг билээ... Алив нааш ир жаал аа, бяцхан жаал нааш ир. Бүү ай би чамтай хамт.

Эм -   Цэвэрлэгч робот Барагозиныг битгий үсэр гэж ятгаж байгаа бололтой. Аюулгүй байдлын алба хаашаа харж байсан юм бол?

                                                  ххх

Эр -    Тэр шилжүүлэгчийг хулгайлах гэсэн.  

Эр2 -  Бүгд байр байрандаа...

Эм -   Буцаах горим.

Ник - Ажиллаж байна.

Конс -   Айх хэрэггүй, айх хэрэггүй, бүү ай, за алив. Болгоомжтой, болгоомжтой, болгоомжтой, болгоомжтой нааш ир, гараа өгөөрэй. Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй зогс... Ямар хүнд юм бэ, турах хэрэгтэй байж. Үгүй ээ, үгүй ээ. 

Эм -   Үйл явдал хурдацтайгаар өрнөж байна. Корпорацид сандралдаж байгаа байх.

Ник - Энэ чинь яадаг...

Конс -   Коля, Коля, Коля толгой яасан бэ, толгой хаана байна Коля?

Ник - Баруун тийшээ, одоо доошоо.

Конс -   Аан олчихлоо.

Ник - За алив босоорой. Алив явцгаая, миний хойноос. Биднийг гүйцээд ирээрэй. Алив бидний хойноос яваарай, яваарай, яваарай. Алив ээ. Сайн байна, чамд туслахыг зөвшөөрсөн учраас одоо би эрэн сурвалжлагдаж байна. Чамагй хулгайлсан гээд шүү.

Конс -   Одоо чи намайг буцааж шилжүүлэх хүсэл улам их болсон.

Ник - Алив юу ч битгий оролдоорой, суу. За бэлдээрэй, хөөрлөө.

Эм -   Дунд насны эр ба сэжигтэй царайтай робот хоёр Константин Барагозиныг барьцаалжээ.

Бичиг “Кибер тосгон”. 10-р анги, “Пу-пу-пууу”.

Гал -   Бидэнд асуудал гарлаа, чи харсан уу? Би тэднийг эрэн сурвалжлуулахаар зарлачихсан, хэрвээ Барагозин эргээд шилжлж амжих юм бол бид сүйрнэ.

Пав -  Би залхаж байна, одоо энэ бүхэнд хутгалдахын хүсэхгүй байна.

Гал -   За өөрөө л мэд, энэ чиний л сонголт. Алив надад хэлээч чамд аль биеийн тамирын хослол илүү таалагдаж байна, улаан уу эсвэл цэнхэр үү?

Пав -  Юун хослол?

Гал -   Чи бусдын орон байранд хууль бусара нэвтэрч эзнийх нь биетэй хамт булаан авсан. Сейфийг нь тоносон. Хууран мэхэлж компанийг нь булаасан. Мэдээж хэрэг бахс хоёр хүнийг хөнөөхийг завдсан. Суугаач.. Энэ бүхэн нийлээд дор хаяж 20 жилийн чанга. Гайгүй прокурор таарвал ш дээ. Би шударга хүмүүсийн өмнө өөрийгөө хэрхэн зөв харагдуулах тухай хэд хэдэн нийтлэл цуглуулсан. Тэгээд бас би нэг пират программ худалдаж авсан. Хэрвээ надтай ямар нэг муу юм тохиолвол бүх бичлэгүүд шууд бүгдэд ил болно. Энэ бүхэн бидний гэр бүлийн төлөө шүү хайрт минь.

Пав -  Чи өөрөө намагй энэ бүхэн рүү түлхсэн ш дээ.

Гал -   Тэгвэл чи шүүхэд гартаа үзэг ч барьж чадахгүй голограф эхнэр чинь буруутай гэж хэлэх үү? Үгүй дээ, энэ бол шорон биш, харин чанга дэглэмтэй сэтгэцийн эмнэлэг.  

                                                  ххх

Эр -    Та нар яагаад гараад ирэв ээ? Яах гэж гарч ирсэн юм? Явж ажлаа хийцгээ. Муусайн төмөр урвагчид.

Люд - Та роботуудыг засах хэрэггүй гээд байсан.

Над -  Сайн байна.

Эр -    Та нарыг төмрийн хог дээр хаяна. Та нарыг чөтгөр аваасай.

Эм -   Галзуурсан фермер Ижевск Дайнемиксын тэргүүн Константин Барагозиныг албан ёсоор өөрийх нь ч болоогүй Ангараг дахь газраас болж барьцаалжээ. Бид үйл явдлын өрнөлийг мэдээлэх болно.

Эм2 - Явах замын зургийг гаргалаа. Ангараг хүртэл 55 сая км зам туулна. Замын түгжрэлийг оролцуулаад явах замын хугацаа 115 хоног.

Эр2 -  666 БОГ дугаартай хөлөг, даруйхан зогсоорой. Давтан хэлье даруйхан зогсоорой.

Конс -   Тэд биднээр яах гээд байгаа юм бэ?

Ник - Нэг том хүнийг аварч байгаа юм.

Конс -   Варп горимд шилжээрэй Коля, варп горимоо асаагаарай.

Ник - За ойлголоо, сайн бариарай, варп.

Эм -   Дуунаас хэт хурдан горим идэвхжлээ. Эцсийн цэг хүртэлхи хугацаа ойролцоогоор 1,5 цаг.

                                                  ххх

Ол -    Тэр цаг мөч ирээд байна.

Гал -   Чи бэлэн үү. Чи шилдэг нь. Яв, чиний амжилтанд гар бие оролцсон хүмүүс ээ дурьдах аа мартав.

Ол -    Угтан авцгаая, шинэ тэргүүн Павел Сергеевич Красносельцев.

Гал -   Яв.

Пав -  Би.. олон жилийн өмнө энэ компанид дадлагжигчаар ирж байснаа санаж байна. Тэр үед би хэзээ нэгэн цагт энэ тайзан дээр зогсож байна гэж төсөөлөөгүй. Тэр цагаас хойш олон үйл явдал болж өнгөрлөө. Би их урт зам туулсан.. Олон хүнд шийвэрүүд гаргах хэрэгтэй болж байлаа. Юу гэхээр эдгээр шийдвэрүүдийг би гаргаж байгаагүй. Би ер нь өөрийнхөө амьдралд ямарч шийдвэр гаргаж байгаагүй. Гэвч өнөөдөр, өнөөдөр би энэ байдлыг өөрчлөхөөр хатуу шийдсэн... Би энэ албан тушаалыг дуртайя хүлээн авч байна.  

Гал -   Би мэдэж байсан, би чамагй зөв шийдвэр гаргана гэдгийг мэдэж байсан.             

Пав -  Би одоо явж Варфоломеевичтэй ярилцах ёстой.

Гал -   Тйим ээ тэгэлгүй яахав, чи гол хүн чи шийдэх ёстой.

                                                  ххх

Над -  За гүйцээ, юмаа бэлдэцгээ тэд хэзээч биднээс салахгүй нь.

Люд - Хамгаалалтын бүрхүүл тавьчих уу? Яаж тавих ёстойг мэдэхийн тулд жаахан хугацаа хэрэг болно.

Над -  Үгүй ээ, би таныг үргэлж дайны нөхцөлд амьдраасай гэж хүсэхгүй байна. Заримдаа, заримдаа ялагдсанаа хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй болдог. Зүгээр ээ, аав нь ойлгоно.

Люд - Аав аа. Аав аа.

Над -  Тэр энд юу хийж байгаа юм?

Конс -   Коля, би ойртож болох уу?

Ник - Одоохондоо хэрэггүй.

Конс -   За ойлголоо.

                                                  ххх

Пав -  Надтай хамт нисээч.

Вер -  Хаашаа?

Пав -  Тайлбарлаж байх цаг алга.

Вер -  Яаж гэрийн хувцастай явах юм бэ.

Пав -  Би, би зүгээр л хурдан авч явах гэсэн юмаа.

Вер -  Одоохон, би удахгүй ээ.

Ник - За Люда май шилжүүлэгч. Наадхаа ийш нь үалгаад нөгөө юу... Бүгдийг яг байсан чигээр нь сэргээх хэрэгтэй. Хувин энд байсан, пиджак.. Надь, нөгөө пиджак олж ирэх хэрэгтэй байна. Алив тэрнийг буулгаарай.

Мар - Товчхондоо миний ойлгосноор бульдозер хус моднуудыг дайрчихсан. Тэгээд гүйдэл нөгөөхийг оночихсон. Хар пиджак руу, дараа нь төмөр рүү. Үүнээс болж оюун ухаан нь шилжсэн. Одоо бид энэ бүхнийг буцаахыг хичээж байна.

Ник - Зөв байх шиг байна.

Конс -   Коля битгий чалчаад байгаач, ажлаа хий.

Ник - Би ажиллаж байна. Энэ туршилт гэдгийг давхар тайлбарлаж байна. Энэ удаад бүгдийг яг байсан чигээр нь давтах хэрэгтэй, ойлгож байна уу. Яг байсан чигээр нь, за асааж үзэх үү? Гараа аваарай, бэлэн үү?

Люд - Аанхаан.

Ник - За алив.

Конс -   Юу болоод байна аа Коля?

Ник - Нөгөө юу, алив цаашаа бол чи саад болоод байна. Надв, энийг түр авч байгаач. Нэг л ажиллахгүй байх чинь. Тог байхгүй байгаа юмуу?

                                                  ххх

Ник - Түй чёрт, илүү нэвтрэх боломж хэрэгтэй.

Конс -   Юу гэнээ?

Ник - Нэвтрэх зүйл хэрэгтэй гээд байна. Энэ хуснуудын доор маш их орд газар байгаа. Харин энэ барилгачид барилгадаа бүгдийг нь сороод авчихаж. 

Конс -   Өөдгүй новшнууд чинь.

Ник - Тийм ээ.

Конс -   Тэгвэл тэднээс гуйгаад үзье. Тэгээд услаад үзье, тэгэх үү?

Люд - Ингэхэд нэг асуудал үүснэ.

Эр -    Миний нэр хүндийг үгүй хийсэн. Чи миний сэтгэл санааг өвчлүүлсэн. Хайртай ажлаасаа халагдахад хүргэсэн. Одоо над дээр ирээд надаас туслажм хүсч байна уу?

Люд - Та сайн хүн ш дээ. Сэтгэлийнхээ гүнд.

Эр -    Үүнийг харав уу.

Люд - Тэгвэл та надад сонголт үлдээсэнгүй.

Эр -    Чи юу сэдээд байна аа?... За яахав чинийхээр болъе. Яваарай, за алив, алив, алив.

Ник - Надь, энийг жаахан арагш нь болгоод өгөөч, яг ийшээ.

Над -  За алив, алив, алив. Ээжийнхээ төлөө...

Ник - За чи бэлэн үү?

Конс -   Тйим ээ, бэлэн.

Ник - За сайхан мэдээрэй, чи хүн гэхээсээ илүү робот байх нь илүү дээр байсан.

Конс -   Алив цэнэглээч.

Ник - Маринка наадхаа аваад өг.

Мар - Мөн байна.

Ник - За алив ээ, тийм ч бохир биш л байна... Аанхаан, за Люда бэлэн үү?

Люд - За.

Ник - За алив.

Эр -    Роботыг гаргаад ир.

Ник - Яаравчлах хэрэгтэй. Бэлэн үү? За, эхлээрэй.

Эр -    Нэг ээ, нэг ээ ойлгосон уу? Тушаалгүй ямарч үйлдэл хийж болохгүй.

Эр2 -  Таныг ойлголоо.

Эр -    Анхаараарай, бүгд байраа эзлээд.

Ник - 10, 20.

Эр -    Хөдөлгөөн ажиглагдаж байна, саравчийг анхааралдаа авцгаа.  

Эр2 -  Байшин бүслэгдсэн, бууж өгцгөө.

Ник - 30. 40. 50.

Эр2 -  Барьцааны хүмүүсийг сулла.

Ник - Энэ яагаад ажиллахгүй байна аа?

Конс -   Коля, энэ удаад бас яачихав аа?

Ник - Урсгал конденсатор дутагдаад байна. Чөтгөр ав, хаашаа алга болчихов оо?

Конс -   Өөрийг тавьчих.

Ник - Хаанаас тваих юм, ганцхан байсан юм чинь. Харин дэлгүүрүүд хаалттай байгаа, уучлаарай. Одоо яах вэ?

Конс -   Би ч азгүй юмаа.

                                                  ххх

Эр -    Бэлдээд.

Пав -  Зогс, зогс, зогс. Гуйя, зогсоорой. Ингэх хэрэггүй. Би өөрөө тэдэнтэй ярилцъя.

Эр -    Бид та нарт 10 минут өгч байна.

Ник - Гүйцээ, ингээд дууслаа.

Эр -    Дараа нь дайрах болно.

Конс -   Би ингэж дуусах ёстой юм байж.

Эр -    Давтан хэлье, та нарт 10 минут өглөө.

Конс -   Хар даа, би ямар сайхан сэтгэлтэй юм бэ. Надгүйгээр тэр сайн хүн болж хүмүүжнэ. Гүйцээ Коля, намайг унтраачих. Тэгвэл бүгдэд нь сайн байх болно.

Ник - За яахав, хэрвээ чи хүсч байгаа бол...

Конс -   Юу гэнээ, чи намайг ядаж ятгахгүй юмуу?

Пав -  О-оройн мэнд.

Вер -  Сайн байна уу.

Пав -  Одоохон. Би зориуд үүнийг гаргаж авсан юм, Галяд шилжүүлэгчийг ашиглуулахгүй гэж.

Ник - Нааш нь өг.

Конс -   Чи үүнийхээ төлөө юу хүсээв?

Пав -  Юу ч хэрэггүй.

Конс -   Юу ч авахгүй байж байгаа бүхнээсээ татгалзлаа гэж үү?

Вер -  Ер нь тэр одоо та нарыг аварч байна.

Конс -   Ёстой арчаагүй амьтан. Чамайг шоронд хийнэ, тэр нь ч зөв.

Ник - За ингээд тог, пиджак. Ахлах.

Люд - За эхэл.

Конс -   Новш гэж, бид хэзээ нэгэн цагт үүнийг хийх юмуу үгүй юмуу?

Вер -  Үүнийг чиний төлөө.

                                                  ххх

Гал -   Одоо тэр цагдаагийн газар очиж хэргээ хүлээхийг хүсч байгаа. Энэ алдаа гэдгийг чи ойлгож байгаа биз дээ?  

Вер -  Тэр өөрөө ингэж шийдсэн.

Гал -   Верочка чи түүний битчлэг юээр юу хийж байгаг харсан ш дээ. Би түүнийг ятгахыг хичээсэн гэвч чиний бодож байгаа шиг өөрөө тэгж шийдсэн. Би та хоёрын тухай бүгдийг мэднэ. Та хоёрын харилцааны талаар. Би та хоёрыг эсэргүйцэхгүй ээ, би яаж ч чадахгүй. Та хоёр бодит хүмүүс харин би ердөө л голограмм. Чи ойлгож байгаа биз дээ, би зүгээр л түүнийг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Энэ бол миний зорилго. Хэрвээ Рагозин өөрийнхөө биед шилжих юм бол Паша шүүхээр орох болно. Бид хоёр хэн хэн нь түүнийг шоронд суугаасай гэж хүсэхгүй, тийм үү?

Вер -  Үгүй ээ, үгүй, за яахав.. би юугаар туслах вэ?

Гал -   Эхний ээлжинд зүгээр миний хугацааг сунгачих.

Конс -   Чи хэн гэгч вэ?

Гал -   Хонгор минь, намайг тэнэд танилцуулаач.

Пав -  Энэ бол миний эхнэр.

Гал -   Бид ашгүй нэг хамтдаа цугларсанд би маш баяртай байна. Та нарт дуулгах муу мэдээ байна. Би үйл явдлын өрнөлийн 1000 гаруй хувилбаруудад дүн шинжилгээ хийсэн. Та нар түүнийг буцаагаад биед нь шилжүүлэх болгонд тэр байнга та нарыг шороотой хутгадаг. Тэр үргэлж чамайг хэн ч биш гэдэг байсан. Үүний зэрэгцээ чи түүний корпорацийг өөрөөс нь илүү удирдаж чадаж байна. Бүгд үүнийг харсан.                                                   

Конс -   Чи юу гээд дэмийрээд байна?

Гал -   Тэр үнэхээр барилгын ажлаа зогсоож тосгоныг эргүүлж өгнө гэж бодож байна уу? Таны зүрхний цохилт түргэслээ, Надя та миний зөв гэдгийг мэдэрч байна. тэрэн шиг хүмүүс өөрчлөгддөггүй.

Конс -   Бид ер нь яагаад энэ авгайг сонсоод байгаа юм бэ? Бүр амьд хүн ч биш, үнэнийг мэдмээр байна уу, би та нарт хэлээд өгье. Тийм ээ, барилгын ажлыг зогсоох боломжгүй, гэвч би та нарыг тав тухтай амьдруулахын тулд чадах бүхнээ хийнэ. Гэхдээ энд биш.

Гал -   Энэ өрөвдөлтэй роботыг харах ч хэрэггүй. Та нарыг төрсөн гэрэсэ чинь хөөсөн хүнийг санацгаа. Түүний тушаалаар та нарыг гутамшиг болгож байсан. Тэр ядаж ганц удаа уучлалт гуйсан уу, хэлээч.

Над -  Тэр надад таалагдаж эхэлж байна.  

Конс -   Надюхенька, Наденька би хүссэн боловч одоохондоо боломж гарсангүй.

Гал -   Тэр хэдэн удаа танаас урвасан бэ? Тэр таны төлөө ядаж ганц удаа сайн зүйл хийсэн үү? Ийм хүн өөрийнхөө.. амлалтуудыг биелүүлэх үү? Би таны хэтэрхий сайхан сэтгэлтэйг мэднэ. Харин тэр амьдралынхаа туршид үүнийг чинь ашигласан. Бид танай тосгоных эргүүлж өгнө, Ижевск Дайнемиксийг үнэхээр агуу корпораци болгоно. Верочкатай хамт, түүнгүйгээр бүгдэд нь сайхан байх болно.  

Конс -   Коля, хэрвээ барилгын ажлыг зогсоох юм бол бидний мөрөөдөл сүйрнэ, чи мэднэ ш дээ. Коля, бид бие биенээ сайн мэднэ, бүгдэд нь сайхан байхаар ямар нэг юм бодож олцгоое. Хамтдаа.

Ник - Юу гээч.. түүний зөв өө. Би үнэхээр хэтэрхий зөөлөн сэтгэлтэй юм байна. За алив.. Холдоцгоо.. одоохон...

Гал -   Би ердөө л санал болгосон.

Вер -  Хөөе.

Бичиг Оюун ухаан шилжүүлэх %.

Ник - Чи зүгээр үү?.. Костя. Костя. Костя, чи амьд уу? Амьд байна. Амьд байна. Костя чи дажгүй юу, алив үүнийг авъя, босоорой.

Гал -   Алив болгомжтой босоорой.

Ник - Алив босоорой. Чи яаж байна?

Конс2 - Нэг тийм хачин мэдрэмж төрөөд байна... Одоо намайг унтраах гээд оролдоод үз.

Пав -  Галя юу даа?

Конс -   Коля, юу, юу болоод байна аа? Юу болоо вэ Коля? 

Конс2 - Энэ мөчөөс эхлэн Константин Геннадьевич...

Конс -   Ямар чөтгөр нь...

                                                  ххх

Конс -   Хүмүүс бид хэнч байсан ялгаагүй сэтгэл хөдлөлд автдаг.

Охин -  Аав аа...

Конс -   Гэр бүлдээ хайртай...

Ник - Би эргээд ирнээ.

Конс2 - Би Барагозин байна, тэр бол нэр зээлдэгч.

Конс -   Хайр дурлал... Эцсийн эцэст өөрийгөө ч хайрлах хэрэгтэй.. Сэтгэл хөдлөл биднийг роботуудаас ялгаруулдаг. Хүмүүс үргэлж хиймэл оюун ухааныг дутуу үнэлсээр ирсэн. Гэвч өнөөдрөөс эхлэн бүх зүйл үүрд өөрчлөгдөнө. Үүрд, үүрд, үүрд... Би та бүхэнд өөрийнхөө хамгийн сүүлийн бүтээлийг танилцуулмаар байна. Хорвоог өөрчлөх бүтээл.

Бичиг Шилжүүлэгч.

Эр -    Браво.  

                                                  ххх

Ник - Хэрвээ та нар үүнийг харж байгаа бол бүх зүйл муугаар эргэсэн, бид хагацсан гэсэн үг. гэхдээ та нар битгий сандраарай, надад төлөвлөгөө байгаа.

 

                                                  Төгсөв.

 

 

 

 Трейлэр

 

Ник - Бичлэг хийгээд эхэлчихсэн үү?

Бичиг 2100 он. Асар өндөр технологийн эрин үе.

Конс -   Чиний ямбий чинь яачихав аа?

Ник - Гүйцээ, гомдчихлоо.

Конс -   Чи сайхан харагдаж байна. ийм настай гэхэд бамбер нь хүртэл янзтай. Хэрвээ би 69 байсан бол би...

Ник - Гэрлийг нь үнс.

Конс -   Чи, чи юундаа инээгээв.

Ник - Сайн уу, манай Ангараг руу ирээрэй. Манай энд нэг өдрийг өнгөрүүлэх юм бол явмааргүй санагдана.

Мар - Битгий хууртаарай.

Над -  Үгүй ээ Коля, хэн ч нисч ирэхгүй.

Ник - Тэнэг л байна даа.

Бичиг Уран зөгнөлт инээдмийн кино.

Ол -    Корпораци сүйрч байна гэтэл чи саран дээр өөрийнхөө нүүрийг сийлж байдаг.

Конс -   Би яагаад өсвөр насны жаал шиг барзгар байна?

Эр -    Энэ чинь тогоонууд.

Конс -   Арилга.

Пав -  Манай эрдэмтэд шинээр Ангараг дээр асар том орд газрыг илрүүлсэн.

Конс -   Барилгын ажлаа эхлүүл.

Пав -  Бид Ангараг дээр хүн байгаа цагт эхлүүлж чадахгүй. Тэнд нэг фермер үлдсэн. Тэр нүүхийг хүсэхгүй байгаа.

Ник - Чамайг чөтгөр аваасай.

Эр -    Одоо тэгээд яах вэ?

Ник - Кибер тосгоноо аварна.

Конс -   Коля чи юу сэдээд байна?

Пав -  Тэрнийг барь.

Эр -    Хэрвээ бид дэлхийг гайхшруулмаар байгаа бол үзээд алдах хэрэгтэй.

Эр2 -  Наад роботоо өгөөрэй.

Конс -   Чи намайг бооцоонд тавьсан юмуу? Чи хамгийн ухаантай нь ш дээ.

Люд - Би хамт яьъя.

Конс -   Гэгээн процессорууд минь...

Бичиг Кибер тосгон...

Эм -   Би галт тэргэнд суулаа.

Бичиг Тун удахгүй...

 

 

 

 

 

 

 

 

 

        

 

 

 

  

   

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home