Метраж : 24 минут
Дүрүүдэд :
Ник - Николай эр, 40 настай Эр3 – Пав - Павел
Конс - Константин эр, 40 настай
Люб - Люба эм, 15 настай
Над - Надя эм, 38 настай
Харилцааны зарчим :
Ник – Конс
Люб - Над
ххх
Эм - Нарны аймгийнхан тэр чигээрээ Ижевск Дайнемикс корпорацийн шинэ дарыг томилгоонд анхаарла ахандуулаад байна. Манай сэтгүүлч шинэ даргын тухай сурвалжилсан байна. Антон Бабаевын сурвалжлага.
Ник - За юу байна?
Конс - Би юу ч харж амжихгүй байна.
Ник - Гуля гуля гуля гуля гуля.
Эр - Сайн гэрийн тэргүүн, 2 дээд боловсролтой хүн, сайн үйлсийг дэмжигч. Энэ бүх зан чанарууд гайхалтай байдлаар...
Конс - Хараач хөөе, ямар өөдгүй амьтан бэ. Миний ширээний ард сууж байна, жинхэнэ эзэн ч бол доо...
Ник - Тэнд юу болж байна?
Конс - Тэр миний “Шилдэг босс” аяганаас уугаад байна. надад ажилчид маань бэлэглэсэн. Өөдгүй новш.
Эр - Робот. Робот.
Конс - Коля, Коля, Коля доошоо. Коля.
Эр - Робот.
Пав - Тэнд хэн ч алга.
Эр - Робот...
Конс - За тэгээд одоо яаж дотогшоо орох уу? Чи тийшээ багтахгүй ш дээ. Юу? Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй би агааржуулах хоолой руу орохгүй шүү.Хаанаас энд ийм их тоос гараад ирдэг байна аа? Хаанаасаа энд тамхины иш, самарны яс гараад ирэв ээ, чөтгөр ав. Элит байшин байж нийтийн жорлон шиг хогтой.
Ник - Алив битгий сатаараад байгаарай.
Конс - Миний оймс, яаж яваад ороод ирэв ээ? Ямар сэжгийн юм бэ, ямар муухай юм бэ. Ямар балиар.
Ник - Сайн байна. Чи яачихав аа, бидний үйл хэрэгт л хэрэгтэй ш дээ. Чи яагаад...
Конс - Бидний үйл хэргийн төлөө өөрийнхөө оймсыг зажилж байснаа санахгүй л байна шүү.
Ник - За за, энэ сүүлийн удаа. Сүүлийнх биш ч байж магадгүй.
Ник - Би яг уйлах нь байна.
Конс - Би хором бүртээ зөвхөн чиний тухай бодож байсан.
Ник - Хувиа хичээсэн амьтан. За яасан, чиний биеийг олчихлоо. Шилжүүлэгч хаана байж болох уу? Битгий надад хүрээд бай. Хувилбарууд байна уу?
Конс - Нэг хувилбар байна. Гэхдээ чи амаа хамхина шүү.
Ник - Юу, чи бүгдийг хянадаг юмуу?
Конс - Коля би асар том корпораци удирддаг, бүгд намайг луйвардахыг хичээдэг.
Ник - Нарийн бичгийн өвдөг ч гэсэн үү?
Конс - Түүнийг аятайхан хувцаслаасай гэж хянадаг юм. Нарийн бичгийн хувцаслалт компанийн нүүр царай. Хүмүүс над дээр ирэхдээ хамгийн түрүүн тэрэнтэй уулздаг. Чи яагаад байгаа юм, бид бүгдээрээ ийм юманд дуртай. Чи дургүй гээд хэл л дээ.
Ник - Би юу, үгүй ээ, үгүй би зөвхөн Надюхагийнхд л дуртай.
Конс - Чи ямар хөдөөний эр юм бэ Коля. Зиак, зиак, зиак за тэр энд байна. тэд яаж ажилладгийг нь ойлгохыг хичээж байна.
Ник - Сонсооч, тэгвэл одоо яаж тийшээ орохыг ойлгомоор байна.
Конс - Ийм царайтай чамагй бол баталгаатай оруулахгүй.
Ник - Харин чамайг?
Бичиг Кибер тосгон. 9-р анги, гэртээ ингэж болохгүй шүү. Дээвэр, сансар, автозак.
Над - 3 таваг илүү дээр гээд хэлээд байхад. Юугаа над руу гөлрөөв, гурав.
Эр - Мэдрэмжийн хувьд +500 байна. Бархасбадв дээр сэрүүхэн байна – 182,5 градус. Салхины хурд секундэд 600 метр хүрч магадгүй байна. Наран дээр дэлхий рүү чиглэсэн трансэкваториаль...
Над - Людька, яваад хуснуудыг шалгаад ирээч.
Эр - Алив өргөөрэй, өргөөрэй. Алив ээ. Өргөөрэй. Алив ээ.
Люд - Танай барилга манай хуснуудыг үхүүлээд байна.
Эр - Охин мниь холд, битгий саад бол.
Люд - Барилгын ажлаа зогсоо.
Эр - Охин минь явж хүүхэлдэйгээрээ тогло.
Люд - Би хүүхэлдэйгээр тоглодоггүй.
Эр - Тэгвэл мэдэхгүй ээ, голын усанд сэл. Явж сахилгагүйтээч, чи ямар ноцтой охин бэ. За алив вира өргөөч. Вира.
Люд - Аавд аж ахуйд нь тус болдог олон тооны бүтээлүүд байдаг. зөвхөн аав л яаж ашиглахыг мэддэг. Тэгж боддог байх. Жишээ нь булангийн хөрөө. Мөргөх төхөөрөмж, нэрэлхүү уханд зориулагдсан. Мёбиусын наах лент, би хэзээ ч үзүүрийг нь олж байгаагүй. Үнээний фитнес хүзүүвч. Коптер устгагч, шүрүүп мушгигч, сэтгэл санаагаар унагагч. Гэхдээ би ердөө л сахилгагүйтнэ.
Эр - Тэгээд шууд карьер руу оч. Шууд тийшээ, энэ бас юу вэ? Бороо юу?.. За одоохон.
Люд - Аавын талбайг услах байгалийн систем. Би энэ талаар сайн бодсонгүй. Яанаа.
Эр2 - 17-ийн хайрга хаана байна?
Эр - Энийг зогсоогооч ээ. Зогсоогооч.
Люд - Аавын ногоо хурдан ургуулах бодис. Аав бодисоо туршиж байхад бид тосгоноороо нэг лууванг 2 жил идсэн шд.
Ник - Тэгэхээр бид Барагозины биений тусламжтайгаар Ижевск Дайнемиксд нэвтэрч ороод тэндээс шилжүүлэгчийг хулгайлж авна. Ийм төлөвлөгөөтэй. Гэхдээ яагаад хулгайлна гэж, ер нь бол шилжүүлэгч чинь минийх. Зүгээр л өөрийнхөө юмыг авна тэгээд гүйцээ. Бусдын нүдэн бид хулгайлсан юм шиг харагдана.
Конс - Битгий чалчаад бай, надад туслаач Коля.
Ник - Биднийг тэрний орлогч харчихвал яах уу? Тэр нэг удаа биднээс ангижрахыг хичээж байсан.
Конс - Айх хэрэггүй Коля, бүгдийг нууцаар хийнэ. Бид офис руу асуудалгүй явж хүрнэ.
Ник - Яасан, тэр зүгээр л ард түмэнд ойр байхыг хүссэн.
Конс - Дараа нь анхаарал татахгүйгээр төв хаалгара орно.
Ник - Тийм ээ гоё гоё, алив явцгаая, явъя.
Конс - Ямарч асуудал гарахгүй. Илжигнүүд чинь, шинэ нүүр царай гэнэ. Даварч байх шив, би тасдаад өгье.
Ник - Биднийг уучлаарай, тэрний тохиргоо алдагдсан бололтой. Уучлаарай. Чи ур дахь замаа хараач.
Конс - Энэ аяныг зохион байгуулсан хүнийг би зайлуулмаар байна.
Ник - Чи энэ аяныг зохион байгуулсан байх нээ, тийм үү? Ганцаараа юу, чиний дэргэд өөр хэн ч байгаагүй биз? Алив холд. Чамайг хэдэн сараар ярилцлага өгч байхад би төсөл дээр сууж ажиллаж байсан. Ганцаараа хэрэгжүүлсэн. Компанийг байгуулсан. Чи өөрийнхөө биед орчихоод тасдаж хаясан ч надад хамаагүй.
Конс - За за ойлголоо, ок. Би тайван байна... Ингэхэд Би хаана байна? Коля, хоёулаа баларсан.
Ник - Салах хэрэгтэй, чи өөрийгөө эрж ол харин би шилжүүлэгчийг олъе, ойлгов уу? За яваарай.
Конс - Салах ёсгүй гэсэн яасан бэ?
Эм - Павел Сергеевич.
Эм2 - Сайн байна уу.
Эр - Сайн байна уу, Павел Сергеевич.
Пав - Сайн уу, сайн уу. Сайн байна уу.
Вер - Павел Сергеевич, таныг томилогдсонд баяр хүргэе.
Пав - Баярлалаа.
Вер - Чи энэ албанд тушаалд хамгийн сайн тохирох хүн.
ххх
Гал - Чамд энэ сандал сайхан зохижээ. Маш дур булаам харагдаж байна.
Пав - Галя больж үз.
Гал - Хоёулаа одоо нэг зүйл хийнэ. Өөрийнхөө хөдөлмөрөөр хүссэн бүхэндээ хүрч чадсан хүний төлөө. Мэдээж хэрэг нэг хүн үргэлж чамд урам зориг өгч, дэмждэг байсан. Зарим тохиолдолд зааж чиглүүлсэн. Зарим тохиолдолд магадгүй жаахан түрэмгий байсан байх. Заримдаа зарим нэг хүмүүс илүү анхааралтай байх хэрэгтэй байсан. Харин одоо миний тухай ярихгүй ээ. Өнөөдөр чиний баярын өдөр. Чиний төлөө хайрт минь.
Пав - Галя чи яаж байна аа? Хүн ороод ирвэл яах юм?
Гал - Уучлаарай, чи ажил дээрээ байгаа ш дээ. Чамд энэ хувилбар илүү таалагдана гэж бодож байна. Энэ хувилбарыг би Даркнэтээс криптээр худалдаж авсан. Бидэнд ердөө 5 минут байна.
Пав - Чи яаж байна аа?
Нал - Яасан бэ, өчигдөр орой чамд таалагдсан биз дээ.
ххх
Эр - Энд манай төхөөрөмжийн сургалт явагддаг. Одоо бид Ижевск Дайнемиксийн гол төвд ирээд байна. Шинэ бүтээлийн хэлтэс. Энэ бол Барагозины гайхатай скотч. Дуусдаггүй, сайжруулсан хувилбар. Үүнийг бүтээхийн тулд дээд амжилт тогтоосон 10 триллиард крипрорубль зарцуулагдсан.
Ник - Хэд гэнээ? Энэ Мёбиусын тусгаарлагч лент л байна. Би 2 шөнийн дотор саравчиндаа хийчихсэн.
Эр - Тийшээ явцгаая... Слоумосины системийн винтов буу хорон санаатанд хор учруулахгүйгээр шилжүүлж эсвэл удаашруулах чадвартай. Ингэхэд манай хамгаалагч нар ийм буутай. Манай корпораци дэлхийн хамгийн хүнлэг буу үйлдвэрлэдэг. Харин одоо би та нарт дахиад хэд хэдэн сонирхолтой хувилбаруудыг харуулъя.
Бичиг Гариг хоорондын хэлтэс.
Эм - Болгоомжтой, болгоомжтой.
Конс - Зиак, зиак тэр хаашаа алга болчихов оо? Аан баригдав уу. Үгүй ээ, үгүй хүлээгээрэй, хүлээ. Чи яагаад байна аа? Одоохон боль, нааш ир. Зогс, зогс.
Гал - Бурхан минь яасан гэж энэ вэ? Чам руу харж хайрлах боловч чамд хүрэх ч боломжгүй байх ямар байдгийг мэдэх үү? Тэвэрч, үнсэж чадахгүй.. Би өөртөө шинэ алчуур авч болох уу? Минийх бүр норчихлоо. Харин Яндекс маркет дээр одоо хямдрал зарлачихсан байгаа. 2-ын үнээр 3-ыг авч болно. Дараа нь бонусаа эргүүлж төлөөд...
Пав - Алив зогс, өөртөө алчуур авчих.
Гал - Баярлалаа... Юу гэхээр би шөнөжингөө бодлоо, дараа нь өглөө хамаг юмаа цуглуулаад.. буйдан дээр суугаад эцсийн шийдвэрээ гаргасан. Би чамагй уучилж байна.
Пав - Юу гэнээ?
Гал - Хайртай л бол уучилж сурах хэрэгтэй. Ямар учиртай гэхээр би энэ байдлаас ч гэсэн гарц олсон. Тимй ээ дахиад, чиний хайрт чинь ийм л мятаршгүй эмэгтэй. ЭНэ зүйл бидний амьдралыг үүрд өөрчилж чадна. Яаж асаадгийг нь ойлгох хэрэгтэй.
Пав - Галя чи одоо юу яриад байна?
Гал - Одоо бүх бодлуудаа хая, хаясан уу? Одоо миний чамд хэлэх зүйл дээр төвлөр. Верочкагийн бие нэмэх нь миний оюун ухаан.
Пав - Галя чи галзуурчихсан юмуу? Үгүй ээ, би амьдралдаа хэзээч ийм зүйлд оролцохгүй.
Гал - Сайн бодоод үз. Чи өөртөө таалагддаг биетэй бас өөрийг чинь урагш нь хөдөлгөдөг толгойтой бүсгүйтэй болно.
Вер - Өө уучлаарай.
Гал - Үгүй ээ, үгүй Верочка, Верочка битгий яваарай, үлдээч. Бид сая яг таны тухай ярьж байлаа. Та миний нөхөртэй маш их ажилладаг учраас илүү дотно танилцах гэсэн юм. Өөрийнхөө тухай ярьж өгөөч.
Вер - Юу ярих гэж?
Гал - Юу ч яахав, юу ч яахав, та ямар нэг юмны харшилтай юу?
Вер - Байхгүй ээ.
Гал - Гайхалтай, таны өгзөг хатуу юм, спортоор хичээллэдэг үү?
Вер - Үгүй ээ, ген сайтай юмаа.
Гал - Ген сайтай гэнэ, яг тохирох юм байна.
Вер - Юу гэсэн үг вэ?
Гал - Хүн болгонд хэрэгтэй зүйл. Шивээс, сорви, мэнгэ...
Пав - Алив Верочка, Верочка уучлаарай. Дараа нь асуух гэсэн юмаа асуугаарай.
Вер - Тийм ээ, асуух гэсэн юм, Ангараг дээр таны ярихыг хүлээж байгаа.
Пав - Ойлгомжтой, би заавал ярьна.
Вер - Бас гарын үсэг зурна.
Пав - Баярлалаа.
Гал - Тэр үнэхээр төгс юм.
Пав - Чи чинь солиотой юмуу? Би ойлгохгүй байна, тэр чинь амьд хүн өөрийн гэсэн амьдралтай.
Гал - Юун амьдрал больж үз. Би түүний амьдрал харин ч дүүргэж өгч байна.
ххх
Люд - Аавын шилжүүлэгчид. Аав үнээнүүдийн усанд явахыг хялбарчлах гэж ингэсэн юм. Хэзээ явуулахыг нь хэн ч мэдэхгүй.
Эр - Иваныч та яаж байна?
Эр2 - Чи яах гээв?
Эр - Ярилцах гээд л.
Люд - Товчхондоо миний аав хэнд ч муу зүйл хийх болохгүй гэсэн зарчмаар амьдардаг. Мэрэгч нарт хүртэл, тийм учраас аав ийм дуу хоолой өөрчлөгч хийсэн юм. Тэдэнтэй тохиролцоо хийж байхын тулд шүү. Одоо үзүүлье... Би сая 3 өөр хэлээр мэндчиллээ. Би сая эрчүүдтэй зөвлөлдлөө тэгээд халагдахаар шийдсэн.
Эр - Яагаад?
Эр2 - Иваныч тэр биднийг тайван орхихгүй. Чи бүр хачин болчихож.
Люд - Чи зүгээр л бухимдлаа гаргах хэрэгтэй. Тэгээд амрах хэрэгтэй тэгж байж нейронууд чинь дахин ачаллана.
Эр - Бас юун нейронууд вэ?
Эр2 - Та эхнэртэй болох хэрэгтэй.
Эр - Эхнэр гэнээ?
Эр2 - Хүүхэнтэй бол. Далавчаа дэлгээд аз жаргалынхаа өөдөөс нис.
Эр - Сайхан хэлж байх шив.
Эр3 - Чи хэнтэй яриад байгаа юм?
Эр - Чамтай.
Эр2 - Чи дараа нь харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй...
Люд - Яанаа...
Эр - Чи муу бяцхан чөтгөр, одоохон чинийх чинь тасдаад өгье.
ххх
Эр - За манай хүндэт дадлагажигч нар минь өнөөдөр та бүхэн маш олон сонирхолтой зүйл харлаа. Удахгүй та бүхэн Ижевск Дайнемиксийн найрсаг хамт олны нэг болно. Харин яг одоо Константин Геннадьевич өөрөө бидэнд хэрхэн анхны роботоо зохиосон тухай ярьж өгнө.
Конс - Сайн байцгаана уу найзуудаа, та бүхнийг энд ирсэнд маш баяртай байна. 20 жилийн өмнө ойролцоогоор та нарын насан дээр би Гариг хоорондын мухарт ядуу гэр бүлд амьдардаг байлаа. Аав эрт биднийг орхиж явсан, ээж бид хоёр хүнд амьдрал туулсан. Тэр үед би өөртөө хүн төрлөхтнийг бага ч гэсэн аз жаргалтай болгох зүйл бодож олно гэж андгайлсан юм.
Конс - Зиак, зиак, зиак хаана байна, хаана байна, хаана байна? Аанхаан, тийм ээ.
Ол - Хүндэт зочид оо та бүхэнд баяр хүргэе, бид бараг л үл ойлголцолоо зохицуулж чадлаа. Аз болоход энэ гутамшиг удахгүй дуусах нь.
Конс - Нэг шөнө би Глашаг зүүдэлсэн. Тэр цагаас би ганцаараа бүхэл бүтэн эзэнт гүрнийг байгуулсан. Миний туслахыг тооцохгүй бол шүү дээ, гэхдээ тэр их зөрүүд хүн байсан бас шуналтай. Би үргэлж роботуудыг өөртэйгөө энэ тэнцүү гэж хардаг байлаа. Харин тэр мөнгө олж болох боол мэтээр төсөөлдөг байсан.
Ник - Тэр худлаа ярьж байна өөдгүй амьтан. Бүх зүйл эсрэгээрээ байсан. Худалч новш.
Конс - Бүхэл бүтэн эзэнт гүрэн.
Ол - Түүний эрх мэдлийг авчихвал хичнээн төгрөг хэмнэхийг төсөөлж байна уу? Асар их мөнгө.
Конс - Тайван бай Костя. Удахгүй чи тэдэнд үзүүлээд өгнө.
Эр - Аль эрт ингэх ёстой байсан юм.
Конс - Тэднийг битгий тоо. Удахгүй чи тэднийг бүгдийг нь...
Эр - Хэрвээ тэр хүрч ирээд зөрүүдлэвэл яах уу?
Ол - Түүний өнгөрсөн амьдралаас алдааг нь гаргаж ирнэ. Өөдгүй амьтан. За ноёд оо.. ажил их байна.
Конс - Өөдгүй амттан гэнээ, би энэ компанийг байгуулсан адгийн шаар аа, тэр үед чиний сураг ч байгаагүй.
Эр2 - Та оюутан гэхэд арай хөгшин юм бишүү?
Ник - Үгүй. Би эйджизмыг устгая хөтөлбөрөөр ирсэн.
Конс - Чи эрүүл ухаанаар 40 сая хүнийг халах гээд үзээрэй. Болж байгаа бүхнийг зохицуулна, гэтэл надад баярлалаа гэхийн оронд ийм зүйл ярьж байдаг.
Эр - Таны халаатан доор юу байна?
Ник - Юу ч бишээ.
Ол - Костя юу?
Конс - Үгүй ээ.
Ол - Нөхөд өө, хамгаалагч дууд. Робот эвдэрчихсэн бололтой тэрнийг дахин боловсруулалтанд өгөх хэрэгтэй.
Эр - Хамгаалагчид.
Конс - Новш гэж, одоо яадаг билээ.
Ол - Хурдан хамгаалагчдыг дууд. Тэрнийг явуулж болохгүй шүү.
Вер - Хүндэт Павел Сергеевич, таны нүд рүү харж байгаад үүнийг хэлэх амаргүй байлаа. Тийм учраас энэ бичлэгийг хийлээ. Би халагдах шийдвэр гаргасан. Би хоёр хүний харилцаанд саад болохыг хүсэхгүй байна. Өнөөдөр би таны ярьж байсан шиг тэр харилцаа дуусаагүйг мэдлээ. Уучлаарай.
ххх
Над - Хөөе чи яаж байна аа, тэнэг ээ.
Эр - Та нар намайг ёстой залхааж байна. Би өдөр болгон та нарын доромжлолыг тэвчсээр ирсэн.
Над - Юу гээд дэмийрээд байна аа, бид чамайг яагаа ч үгүй.
Люд - Энд бага зэрэг миний буруу байгаа.
Конс - Ёстой нэг...
Бичиг Дараагийн ангид...
Эр - Даруйхан зогс, давтан хэлье даруйхан зогс.
Конс - Тэд биднээр яах гэсэн юм бол?
Ник - Нэг том хүнээс аварч байгаа юм.
Конс - Гүйцээ Коля, намайг унтраа тэгвэл бүгдэд нь ашигтай байх болно.
Конс1 - Хэрвээ чи гуйж байгаа юм бол...
Конс - Намагй ядаж ятгахгүй гэж үү?
Төгсөв.
Back to episodes Go home