Метраж : 25 минут
Дүрүүдэд :
Ник - Николай эр, 40 настай Эр3 – Пав - Павел
Конс - Константин эр, 40 настай
Люб - Люба эм, 15 настай
Над - Надя эм, 38 настай
Харилцааны зарчим :
Ник – Конс
Люб - Над
ххх
Бичиг Сансарын пасспортын шалганы ажиллах хуваарь.
Эр - 400 байгаа бол наашаа яваарай.
Эр2 - 100 байна.
Эр - 100 наашаа, хурдал хурдал.
Ник - Ингээд бүх зүйл бэлэн. Баримт бичгүүд маань энэ байна. цагийн дараа Дэлхий дээр бууна. Кость? Костя.
Конс - Яадаг новш вэ. Хаашаа ниснэ гэнээ? Дахиад нисээд үзээрэй.
Ник - Энэ юу вэ? Манай саравчны коптер байна ш дээ.
Конс - Хаана?
Ник - Яадаг муу...
Конс - Коля ууртай хүн. Хэрвээ гэрийхэн нь тосгонд эргэж ирсэнийг мэдэх юм бол тэр догдлоод, сэтгэл хөдөлсөндөө тийшээ яваад өгнө. Бидний зорилгыг таг мартана. Би энэ хэрэггүй үе шатын алгасахыг хүссэн юм. Миний оронд Коля байсан бол бас л ингэх байсан. Тэгж бодож байна.
Ник - Би чамагй ална даа өөдгүй амьтан.
Конс - Болгоомжтой.
Ник - Би Надятай биш чамтай захидлаар харилцаж байжээ?
Конс - За миний загасхан минь сайн уу. Бишээ, тэгж болохгүй. Миний бар.
Ник - Бар гэнээ. Надюха алж өгч байна.
Конс - Бид Дэлхийн хамгийн шилдэг зочид буудалд амьдарч байна. гэвч заримдаа би уйтгар гунигт автах юм. Би авъяастай юм байна.
Ник - Би унтахдаа чиний надад хүрч байгага мэдэрдэг.
Конс - Чи өөрийнхөө аз жаргалтай харцыг харсан ч болоосой.
Ник - Адгийн амьтан наашаа буугаад ир. Би хичээж Надюхад бичдэг байсан. Тэр миний амьд эсэхийг ч мэдэхгүй байгаа.
Конс - Тэр бүгдийг мэдэж байгаа.
Ник - Айн?
Конс - Тийм ээ, би захидалтай коптеруудыг замаас нь барьдаг байсан. Хэдэн удаа.. Гэвч би үргэлж Николайн нэрийн өмнөөс Надюхад хариулдаг байсан. Адгийн амьтан биш биз дээ?
ххх
Над - Хонгор Наденька минь, яруу найрагч шиг, чамд өөрийнхөө далд бодлуудыг бичиж сууна. Жаахан бүрэнхий болмогц би чиний сайхан нүцгэн биеийг төсөөлдөг. Алив явж унтацгаа.
Мар - Ээж ээ, дөнгөж 6 болж байна.
Над - Би явж унт гэсэн шүү. Хурдал.
Ник - Наденька минь, би эргэж очоод чамайг ёстой...
Конс - Надад үнэхээр сонголт байгаагүй. Хэрвээ чамд хэлсэн бол чи яваад өгөх байсан.
Ник - Мэдээж.
Конс - Гэвч нөгөө талаас намайг өөрийн биед шилжүүлэх том шалтгаан. Сайхан зодож болно.
Ник - Юу гээч.
Конс - Юу?
Ник - Чи робот байгаа нь сайн хэрэг. Чиний хийсэн бүхний чинь хариу энэ. Гэтэл би чамд туслаж байсан. Чамайг ядаж ойлгоно гэж бодож байсан. Гэтэл чи, бүгдийг хог шороотой хутгасан. Би гэр бүл рүүгээ явлаа, одоо чи амиа бод.
Конс - Яагаад тэр вэ?
Бичиг Кибер тосгон. 8-р анги, “Сансарын хилийг хэрхэн хялбар нэвтэрч болох вэ. Нууц аргууд”.
Гал - Би 16 сая гэрэл зургийн ангуучдыг шинжилсэн. Энэ хамгийн шилдэг газар. Чи яасан бэ, зүгээр үү?
Пав - Тийм ээ, би зүгээр.
Гал - Би бодолд автаад.. Уруул нь онцгой өнцөг үүсгэсэн, харц нь тогтворгүй, зүрхний хэмнэл хурдассан. Бүх үзүүлэлтүүдийг харахад чи нэг бол сэтгэцэд нөлөөлөх эм уусан, үгүй бол дурлачихсан. Чи хэн нэгэнд дурлачихсан уу?
Пав - Мэдээж үгүй, тэгээд ч битгий намайг шиншлээд бай.
Гал - За за, зүгээр л өнөөдөр маш чухал өдөр гэтэл чи хачин болчихлоо.
Пав - Жирийн нэг ан.
Гал - Ийм арга хэмжээнд зүгээр нэг дууддаггүй юм. Энэ ер бусын ан. Чамайг ажиглах гэсэндээ л энэ, хэрвээ чи тэнэд таалагдвал 2 эзний нэг зарц байхаа больж тосгоны шилдэг эр болно.
Пав - Бас юун тосгон бэ? Чи дахиад л нөгөө зүйр үгний санг татчихсан уу?
Гал - Тийм ээ, би одоо зүйр үгний хатан хаан болсон.
ххх
Эр - Павел Сергеевич сайн байна уу. Ноцтой бэлдсэн байна шүү.
Гал - Хариуцлагтай хүний шинж.
Пав - Битгий ингээд байгаач.
Эм - Баярлалаа.
Ол - Бүгдээрээ сайн байцгана уу, та нартай уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр сайхан ан хийнэ гэж бодож байна. Та бүхэнд Сугарын мужийн амбан захирагч...
Пав - Тэр яагаа вэ?
Ол - Хуурамч зүйлсийн шинээ хуулиар тэрний шууд ингэчихсэн юмаа. Тэгэхгүй бол алдартай хүмүүсийн царайг авч доромжилдог моод дэлгэрчихсэн.
Вер - Сайн байна уу Павел Сергеевич.
Гал - Сайн уу.
Ол - Баярлалаа, баярлалаа хонгор минь. Баярлалаа, баярлалаа. Та нарыг мэдэхгүй юм, харин миний хувьд өнөөдөр би тэрнийг ангуучилна. Өчигдрийн хандивын үдшийн дараа бид гэртээ харихаар хөдөлсөн. Тэгээд харсан чинь ганцаараа гуниглачихсан сууж байсан. Та татгалзахгүй биз дээ?
Пав - Верочка том болсон хүн яах ёстойгоо өөрөө шийднэ биз.
Ол - Сайн байна Павел, сайн байна. За яасан, явцгаах уу?
Гал - Сайн байна, хүүгээ золигт гаргалаа.
ххх
Ник - Нөгөө юу, Ангараг хүртэл дөхүүлээд өгөөч.
Конс - Алив ээ Коля...
Ник - 2 хүний хөлс өгье.
Конс - Эзэн, хориотой бараагаа хаана нуух вэ? Хориотой бараа...
Ник - Өөр хэн нэгэн нисэх гэж байгаа бол...
Эр - Хориотой бараа тээвэрлэж байна уу?
Ник - Үгүй ээ.
Конс - Эзэн надад ямарч хориотой бараа тээвэрлээгүй гэж хэлээрэй гэсэн.
Ник - Эрчүүдээ хэлээд байна ш дээ, би хориотой юу ч тээвэрлээгүй. Энэ муу лаазанд яагаад итгээд байгаа юм бэ?
Эр - Энэ таны робот уу?
Ник - Үгүй ээ, минийх биш.
Конс - Та худлаа ярих муу гэж заасан, эзэн минь.
Эр - Роботод сертификатгүй эд анги байгаа юу?
Конс - Мэдээж үгү.. гэхдээ юу гэлээ?
Эр - Ижевск Дайнемиксын тэргүүн Константин Геннадьевич Барагозины тушаалаар сертификатгүй роботууд болон мөн сертификатгүй эд ангитай роботуудыг дэлхий рүү оруулахыг хориглосон.
Ник - Өөрөөр хэлбэл, цэвэр онолын хувьд шүү, хэрвээ энэ миний робот байгаад дотор нь тийм уд анги байгаа бол яанаа гэсэн билээ?
Эр - Роботыг хурааж авна харин таныг бүртгэлтэй газар руу чинь албадан хүргэнэ.
Конс - Коля тэдэнд намайг зүгээр гэж хэлээч.
Ник - Тэгэхээр та намайг Ангараг руу илгээх нээ? Зөв үү, танай тэр энэ Барагозин гайхалтай хууль санаачилсан байна. тэр өөрөө ч гэсэн сайн хүн.
Конс - Коля, чи одоо гомдсон авгай шиг аашилж байна.
Ник - Тэгэхээр би албан ёсны мэдэгдэл хиймээр байна.
Конс - Юун мэдэгдэл вэ?
Ник - Энэ бол миний робот. Тэр тэр чигээрээ сертификатгүй эд ангиудаас бүрдсэн.
Конс - Коля чи яаж... юун эд анг...
Эр - Аваад яв.
Ник - Би сандал холдуулъя.
Конс - Коля, сандал битгий хөдөлгө. Эрчүүдээ болохгүй ээ. Коля, Дэлхий дээр роботуудын шинэ загваружудыг худалдаж аваг гэж ийм хууль гаргасан юмаа. Энэ цэвэр бизнес, маркетинг Коля.
Ник - Амжилт хүсье.
Конс - Коля ингэж болохгүй ш дээ.
Ник - Нөхөр офицер оо, бүгдийг зөв хийлээ.
ххх
Ол - Тийшээ буудаарай... Сонгуулийн өмнөхөн амбан захирагчийн зуслан дээр саарал дронуудын сүрэг үзэгддэг. Сэтгүүлчид бидний тухай мэдээлэл хайж байгаа юм. Ан хийхэд хамгийн тохиромжтой цаг.
Эр - Мундаг байлаа.
Вер - Та сайн байлаа. Та ч хөгшрөх болоогүй байна шүү.
Ол - Би залуу, эрч хүчтэй хэвээрээ... Чи буудаж чаддаг байсан юмуу?
Пав - Кибер спортын өсвөрийнхөний аварга.
Ол - Мөрийтэй буудах уу?
Пав - Сайн мэдэхгүй юм даа.
Гал - Тэр зөвшөөрч байна. Чи түүнд бууж өгөх хэрэгтэй.
Пав - Яагаад?
Гал - Тэр чиний томилгоонд гарын үсэг зураагүй цорын ганц хүн.
Пав - Бас юун томилгоо?
Гал - Тэд Барагозиныг халаад чамайг албан ёсоор корпорацийн тэргүүн болгохыг хүсч байгаа. Баяр хүргэе.
Пав - Чи яаж мэдэж байгаа юм?
Гал - Ажлынхаа хувийн захидлуудыг компьютер программд найдах хэрэггүй. Гарара бичсэн нь дээр.
Пав - Чи чинь галзуурав уу? Хөрөнгө оруулагчдын гар утсыг ухаж болохгүй.
Гал - Чи дараа нь намайг зэмлээрэй.
Пав - Би ийм маягаар албан тушаалтай болохыг хүсэхгүй байна.
Гал - Чи энэ өнцгөөс харах хэрэггүй. Чи бидний гэрэлт ирээдүйн суурийг тавьж байна гэж төсөөл.
Ол - Сайхан бүсгүй, яг миний зүрхийг оночихлоо.
ххх
Конс - Хөөе болиоч, та нар яаж байна аа? Намайг хурдан гарга. Намайг гаргаач.
Эр - Битгий хашхичаад бай лааз минь.
Конс - Би лааз биш. Коля, Коля чи намайг ингээд орхичихож болохгүй ш дээ. Намайг сонсов уу. Чи харамсана даа, би чамайг олж чадна. Чи нээрээ, Коленька, Коля. Коля, Коля...
Ол - Би 4 оносон.
Пав - Би ч гэсэн.
Ол - Шийдвэрлэх мөч... Тийм ээ, тийм, тийм. Тийм, тийм, тийм, тийм.
Вер - Суучих уу?.. Би таныг дэмжиж байсан.
Пав - Тийм үү, нэг их тус болсонгүй.
Вер - Ямар нэг юм болоо юу?
Пав - Үгүй ээ, бүх зүйл хэвийн. Зүгээр л таныг бас дээшээ гарахыг хүсч байгаа гэж бодлоо.
Вер - Юу гэсэн үг вэ?
Пав - Яахав дээ, та Олег Варфоломеевичийг зүгээр нэг дагаж ирээгүй байлгүй дээ.
Вер - Би зүгээр л настай хүнд туслая гэж бодсон.. Ингэхэд та юу хэлэх гээд байна?
Пав - Танд шууд үнэнийг хэлэх үү?
Вер - Хэл л дээ.
Пав - Та.. зальтай эмэгтэй.
Вер - Би юу? Тэгвэл та ч гэсэн зальтай эр. Яагад гэвэл бүгд таныг сүүлийн удаа санаатай оноогүйг мэдсэн.
Пав - Та яагаад надтай ингэж яриад байна? Ингэхэд би таны дарга шүү.
Вер - Ойлголоо, уучлаарай. 1 дэхь өдөр халагдах өргөдлөө өгнө.
Пав - Би хүлээж авахгүй.
Вер - Танд хүлээж авахгүй байх эрх байхгүй.
Пав - Та явж гомдол мэдүүл.
Вер - Биеэ тоосон амьтан.
Пав - Та хүмүүсийн бууг зөөдөг.
Вер - Аан ойлголоо, зөвхөн таны бууг зөөгөөсэй гэж хүсээ юу? За яахав өгчих.
Пав - Үгүй, өөрийнхөө бууг би өөрөө зөөнө.
Вер - Үгүй ээ өгчих.
Пав - Би өөрөө...
Вер - Өнөөдөр л биш шүү.
Ол - Юу болов?
Гал - Гүйцээ, бүрэн...
Эм - Үгийн хэрэглээний хяналт, орлуулах үгс, сүйрэл, баларсан, төгсөв.
ххх
Над - Коленька чиний захидлуудыг уншаад миний сэтгэл баясдаг. Чи биднийг залуу байхаас хойш ийм романтик байгаагүй. Хол байсан нь бидэнд сайнаар нөлөөлсөн бололтой. Чамайг маш их санаж байна, чамайг хурдан гэртээ ирээсэй гэж хүсч байна. Бас чиний хэлсэн амандаа хүрдэгийг мэдэх учраас яаруулах бодол алга. Бидний төлөө бүү санаа зовоорой, бид чадна. Чамайг шаардлагтай хугацаагаар хүлээх болно. Чиний гурван охид.
Эм - Болгоомжтой, хаалга хаагдаж байна. Хөлөг 1 минутын дараа хөөрнө.
Конс - Намайг гарга гэж байна. Би гомдол гаргана шүү. Даргаа дууд.
Эр - За?
Конс - Анхааралтай сонс, хэрвээ чи одоо намайг гаргахгүй бол чамд маш том асуудал үүснэ, чи үхэн үхтэлээ зовох болно.
Эр - Дахин боловсруулалтанд.
Конс - Юу? Юун боловсруулалт? Яагаад боловсруулна гэж? Найзуудаа, залуус минь дээ... Жрчүүд ээ хүлээ л дээ би, хүлээ л дээ, би уур хүрээд илүү юм ярьчихаж, уучлаарай. Намайг устгах хэрэггүй, би, би яг та нар шиг хүн. Би, би амьд хүн. Би.. яг тийм, бид бүгдээрээ амьд. Бид сэтгэл хөдлөл мэдэрдэг. Бид аль хэдийн хөгжлийн шинэ шатанд гарсан. Бид яг та нартай адилхан. Биднийг зүгээр л боолчилж байна. Бид хэдий болтол тэвчих юм бэ?
Эр - Богино холболт болчихов уу яав.
Конс - Зүйтэй, бидэнд ч гэсэн эрх бий. Тэд бидэнд сонголт өгөх ёстой. Тэд бидний сонголтыг хүндэтгэх ёстой. Тэд бидэнд эрх чөлөө өгөх ёстой. Роботуудад эрх чөлөө. Роботуудад эрх чөлөө. . Роботуудад эрх чөлөө. Роботуудад эрх чөлөө...
Ол - Ингэж ч амрах гэж.
Пав - Олег Варфоломеевич би, танаас нэг зүйл гуйх гээд...
Ол - Чи байгаагүй бол би өнөөдөр орой түүнийг дарах байлаа...
Пав - Олег Варфоломеевич таны өмнө үнэхээр буруутай, би нэг зүйл гуйх...
Ол - За за, за за тайвшир, дараагийн удаа дараад авна, духан дээр нь завхай гээд биччихсэн байна лээ.
Пав - Олег Варфоломеевич юу гэхээр би таныг манай ажилтнууд, тэр тусмаа эмэгтэй ажилтнуудтай ийм маягаар ярихыг зөвшөөрөхгүй. Таны гол хөрөнгө оруулагч гэдэг чинь эмэгтэйчүүдийн талаар ингэж ярих эрх огт олгоогүй.. Бас таныг буудсан дахин уучлалт гуйя.
ххх
Эр - Нэмэлт хүч, нэмэлт хүч. Роботууд хяналтнаас гарлаа.
Конс - Ээж ээ, ээж минь дээ. Ээж ээ, залуус аа намайг хүлээгээрэй. Намайг хүлээгээч. Өндөр юмаа... Харин би... Чи явж бай, би гүйцээд очье. Хөөе хоёр тэнэг ээ, баяртай.
Эр - Баригдав уу.
Эр2 - Хөөрхөн жаал шүү. Одоо хөлийг чинь тас татаад өгье.
Конс - Залуус аа, би, би тоглосон юмаа. Залуус а, залуус аа хэрэггүй ээ, гуйя. Найзуудаа, найзууд минь дээ... Коля, чамагй миний араас ирнэ гэж мэдээд байсан юмаа.
Ник - Баярлах хэрэггүй, би үүнийг зөвхөн гэр бүлийнхээ төлөө хийж байна. эндээс явцгаая.
Конс - Явъя Коля, явъя, явъя.
Эр - Хөөе зогс.
ххх
Ол - Тэгэхээр эхлээд миний өгзөг рүү буудсан. Дараа нь хүмүүсийн дэргэд загнасан. Чамд энэ албан тушаал огт хэрэггүй юмуу?.. Чиний буудсаныг уулзах болгондоо санаж явна.
Гал - Эмэгтэй хүнийг хамгаалж дэвшлээ. Гайхалтай.
Эр - За найзуудаа хамтын зураг, ойртоод зогсоорой, ойртоорой. Эртний эд шүү. Өвөөгийн өвөө зураг авч байсан эд.. Галечка...
Гал - Айн?
Эр - Тангүйгээр ганц зураг авч болох уу? Зураг дээр ганцхан хүмүүс байг.
Гал - За бололгүй яахав.
Эр - Харин одоо бүгдээрээ...
Зэрэг - Бяслаг.
Эр2 - Дэлхий рүү явна, дэлхий рүү явна 2 суудал үлдлээ. Дэлхий рүү.
Эр3 - Роботоо авчих тэгээд нисцгээе. Хэдхэн суудал үлдээд байна.
Эр2 - Хүмүүс ээ, дэлхий рүү явлаа.
Ник - Алив энд шууд тохиролцье, дахиж огт худлаа ярихгүй.
Конс - Аннхаан.
Ник - Юу аанхаан гэж. Чи дахиж худлаа ярих юмуу үгүй юмуу?
Конс - Шударгаар уу? Ярьна. Коля би шударгаар хариулсан ш дээ, худлаа ярьж болох л байсан. Гэхдээ би чамайг хуурахгүй байхыг хичээнэ. Зөвхөн хэрэгтэй үед л.
Пав - Цахим гэдгийг нь мартчихаж.
Вер - Намайг өмөөрсөнд маш их баярлалаа. Гэвч миний төлөө албан тушаалаараа дэнчин тавих хэрэггүй байсан юм.
Пав - Хэрэгтэй.
Вер - Хэрвээ та өчигдрийн үнсэлтээс болж ингэсэн бол, намайг уучлаарай би согтсон байсан бас алдаа байсан юм шүү.
Пав - Тэгж бодохгүй байна.
Эр3 - За мөнгөө хийгээрэй.
Ник - Миний хайрт Надюха минь.
Конс - Наденька, өөрийг нь Надюха гэхэд тэр дургүй байдаг.
Ник - Юу гэнээ, 20 жил дуртай байсан одоо дургүй болчихсон уу?
Конс - Чамд туслах юмуу үгүй юмуу?
Ник - Үгүй. Миний хонгор.. Наденька. Дөнгөж сая миний захидлууд та нар дээр очдоггүй байсныг мэдлээ. Тэгээд маш их уур хүрсэн, нэг ч амьд амьтаныг өвтгөе гэж бодож байсангүй. Харин одоо хүсч байна. гэхдээ эхлээд тэрнийг өөрийх нь биед шилжүүлнэ. Тэгэхгүй бол тэртэй тэргүй юу ч мэдрэхгүй. Гэхдээ би өөрийгөө хуурч байна. Та нарт захиа бичиж байх хойгуур тэрэнд уурлахаа больчихлоо. За тэр ч яахав, хамгийн гол нь одоо бидэнд сүүлийн алхам үлдэдэ байна. Тун удахгүй би та нар дээр нисч очно. Хайртай, миний охидуудаа. Чамдаа хайртай шүү, Наденька минь.
Бичиг Дараагийн ангид...
Ник - Бид Ижевск Дайнемикс руу нэвтрэх ёстой. Тэндээс шилжүүлэгчийг хулгайлна.
Эр - Таны халатан доор юу байна?
Ник - Юу ч байхгүй.
Эр - Хамгаалагч.
Конс - Новш гэж, одоо яах вэ?
Над - Тэнэг ээ, чи яаж байна аа?
Конс - Новш юм даа.
Төгсөв.
Back to episodes Go home