Метраж : 27 минут
Дүрүүдэд :
Ник - Николай эр, 40 настай Эр3 – Пав - Павел
Конс - Константин эр, 40 настай
Люб - Люба эм, 15 настай
Над - Надя эм, 38 настай
Харилцааны зарчим :
Ник – Конс
Люб - Над
ххх
Ник - Сайн байна уу хонгор бүсгүйчүүд минь. Та нараасаа хол байх өдөр бүр миний хувьд нэгэн зуун мэт. Би дэлхий рүүгээ гэрлийн хурдаар нисч байна. Гэхдээ өчигдөр бага зэрэг хазайх хэрэгтэй болсон. Гэсэн ч сайн хүмүүсд тус болсон.
Эм - Танд маш их баярлалаа.
Ник - Баярлалаа.
Эм2 - Ав ав.
Ник - Баярлалаа. Их их юмаар яах юм бэ. Харин пирожкиг бол авчихна шүү. Баярлалаа.
Эр - Сайн хүмүүс байлаа, дахин уулзахгүй гэж найдъя. Бүгдээрээ баяртай, амжилт хүсье.
Ник - Баярлалаа. Та нар миний төлөө маш их санаа зовж байгааг мэдэж байна. Ээж нь яагаа ч үгүй юм шиг байгаа байх. Яагаад гэвэл санаа зовох шалтгаан байхгүй. Бид тав тухтай нисч байгаа. 1-р ангилал ч гэж хэлж болно, Робогозин хүртэл гомдоллохгүй байгаа.
Конс - Бид үхнэ. Бид бүгдээрээ үхлээ Коля.
Ник - Зүгээр ээ.
Конс - Коля би айгаад байна. Коля.
Ник - Товчхондоо удахгүй уулзанаа. Людка сахилгагүйтэж болохгүй шүү, Маринка ээждээ сайн туслаарай. Хайртай шүү, үнсье, аав нь.
Конс - Коля, Коля. Би юу хийгээд байна аа Коля?
Бичиг Кибер тосгон. 7-р анги, “Эх оронд ямаршуухан байна?”
Ник - За ингээд, чи солбилцолуудаа оруулж бай.
Конс - Юун солбилцолууд?
Ник - Бидний очих газрын.
Конс - Бид хаашаа нисч байгаа юм?
Ник - Чи даажигнаад байна уу? Тэрний урт хугацааны ой санамж дүүрчихэж. Хуучин загвар, тэр үед багтаамж нь өөр байсан. Хүний оюун санааны хувьд хэтэрхий бага. Байнга цэвэрлэж байх шаардлагтай.
Конс - Коля, чиний ухааныг миний ой санамж гүйцэхгүй. Одоо тэгээд яах вэ?
Ник - Яах вэ гэж үү? Одоо зарим нэг газраар орж чиний ой санамжийг сэргээе.
Конс - Коля, чи юу сэдээд байна? Коля.
Бичиг Эх орон -17.
Ник - Эх орон.
Конс - Хөдөө.
Гал - Хурдал, хурдал тэр ирж байна. Хурдлаарай. Өглөөний мнэд хайрт минь. Юу гээч, би сая бодлоо л доо, өглөө болгон гарсан өндөг л идээд байх юм тэгээд би туршиж үзэхээр шийдээд. За алив. Шинэлэг зүйл туршихаар шийдсэн. Хоолны сайтуудад энэ маш амттай гэж бичсэн байсан.. Тийм ээ, өчигдөр эвгүй зүйл болсон. За чамд шинэ үг ямар санагдав? Би өчигдөр Ожеговын толь бичгийг татсан. Шинэ ч гэж дээ, 200 жил хэн ч ашиглахгүй байгаа. Гэхдээ манай гэр бүлийн хувьд бол шинэ.
Пав - Чи намагй ашиглачихаад хөлдөөгчинд түгжчихсэн. Бас хүмүүсийг завгай сансар руу илгээчихсэн. Эвгүй байдал гэнээ?
Гал - Онцгой нөхцөл үү?
Пав - За болъе би.. би чамд үүнийг хэлэх ёстой. Би чиний түрээсийг сунгахгүй байхаар шийдсэн.
Гал - Юу гэхээр, чиний зөв өө. Энэ миний буруу. Мэдээж хэрэг цаашид илүү хэцүү байх болно. Хүмүүс үүнигй юу гэдэг билээ? Салах. Хүүхэдгүй хүүхнээс сална. Гэхдээ зүгээр ээ, би өөрөө.. буруутай. Гэж бодож байна.
Пав - Тийм ээ, миний бодлоор одоо худлаа ярихаа зогсоох хэрэгтэй.
Гал - За тэгье, чиний хэлсэнээр болъе. Чиний бүх шийдвэрүүд хамгийн зөв, хайрт минь... Би ердөө л нэг муу голограмм. Миний гол зорилго хайртыгаа дэмжих явдал.. Чи миний тодорхойлолтонд сайн дүн тавина биз дээ, тийм үү?
ххх
Ник - Харин тэнд Галя эгч амьдардаг байсан. Санаж байна уу?
Конс - Үгүй. Чөтгөр ав...
Ник - За тэр...
Конс - ...хөдөө гээд байхад.
Ник - Яг тэнд нүх байгага харав уу. Энэ бага байх үеэс хойш үлдэж, санаж байна уу?
Конс - Үгүй.
Ник - Энэ бидний ажлаа эхлүүлж байсан гараж. Би дээр үед хамгийн том багтаамжтай ой санамж бүтээж байлаа. Хүний оюун санаад зориулж. Миний гол санаа уг нь, за тэр ч яахав. Одоо энэ бидний цорын ганц боломж. За алив ойнголгоорой.
Конс - Коля, би кодыг нь мартчихаж.
Ник - Баларсан юм, ёстой.. Аан гээч, өөр хэн кодыг нь мэдэж болох вэ?
Там - Чи л болсон хойно...
Ник - Чи яав аа?
Конс - Би тийшээ явахгүй ээ Коля. Ой санамж дуусвал арай дээр.
Ник - За боль доо, тэр чамайг таних ч үгүй.
Там - Яадаг новш вэ.
Ник - Тамара Павловна сайн байна уу.
Там - Коленька, ямар том эр болоо вэ.
Ник - Тийм ээ.
Там - Нүд рүү харахаас ичиж байна уу? Гар хуруугаа оролдоод. Бөхийчихөж. Чи яагаад алдчихав аа, Константин?
Конс - Танихгүй гээд байлуу.
Там - Барагозина Тамара Павловна, 30 жил сургуулийн захирлаар ажиллаж байна. Бас ТСЖ-ийн даргын ажлыг хийдэг. Намайг байхад сургууль бас ТСЖ хамгийн шилдэг нь байсан.
Конс - Тийм ээ, тийм, тийм түүний бүх юм төгс. Надаас бусад нь. Тэр сургуульд миний дүнг хүртэл санаатай бууруулдаг байсан. Хайртай сурагч нь гэж хардуулахгүйн тулд ш дээ. Ээж ээ, бид удахгүй ээ, яаралтай ажил байна.
Там - Тэгэлгүй яахав. Яаралтай ажилгүй бол чи ирэхгүй л дээ.
Конс - Би үнэнээ хэлж байна. Та гараашийн кодыг санаж байна уу? Бидэнд...
Там - Яаралтай ажлыг өлөн шийддэгүй юм. Коля бүр турчихаж. Тэгэхээр алив гараа угаагаад ширээний ард сууцгаа.
Ник - Би яаж ч чадахгүй.
ххх
Ол - Тэр ирлээ, түүнийг шидээрэй, дээш нь шидээрэй. Шид, шид.
Пав - Та нар яаж байна аа, хэрэггүй ээ.
Зэрэг - 1, 2, 3.
Вер - Зогс, зогс тэрнийг буулгаарай.
Пав - Баярлалаа.
Вер - Павел Сергеевич, хүүхдүүдийг хэлэлцээрийн өрөөнд байрлуулчихсан.
Пав - Юун хүүхдүүд?
Вер - Ядуу хүүхдүүд. Та зүгээр үү, амжиж байна уу? Захидалд 11 цагаас эхэлнэ гэсэн байсан.
Пав - Юун захидал?
Вер - Таны ямгмар гаригт бүх ажилтнуудад тараасан захидал.
Пав - Түр хүлээгээрэй.
Бичиг Ослын туршилт.
Пав - Юу болоод байна?
Гал - Чи яриагаа үүнээс эхэлнэ гэж үү? Галя чи сайхан харагдаж байна, чиний даашинз сайхан зохижээ гэх яасан?
Пав - Галя...
Гал - Бурхан минь ойлгож ядаад байх юм юу байна? Чи асрамжийн газрын хүүхдүүдэд санаа зовж байгаа. Тийм учраас албан тушаалаа авсанаас хойш санд тогтмол мөнгө шилжүүлсэн. Харин өнөөдөр тэдэнд бүр хүмүүнлэгийн үдэшлэг зохион байгууллаа. Чи ямар сайн хүн бэ.
Пав - Би юу?
Гал - За яахав, би ч гэсэн бага зэрэг оролцсон. Өнөөдөр би өөрийнхөө бүр брэнд дотуур хувцаснуудаа зараад санд хандивлачихсан.
Пав - Би энд юу болоод байгага мэдэхгүй, гэхдээ одоо юу ч өөрчлөгдөхгүй, ойлгов уу.
Гал - Юу ч өөрчлөгдөхгүй, хүүхдүүдийг яах уу? Маш олон хүүхэд аз жаргалтай болно.
Пав - Одоо боль Галя. Би одоо тийшээ очоод надад ямарч хамаагүй гэж хэлнэ, мэдэв үү?
Гал - Боль доо, чи өгөөмөр хүн. Ажилтнууд чамайг сайхан сэтгэлтэй, өгөөмөр хүн гэж харж байгаа. Хөрөнгө оруулагчид компани зөв удирдлагтайг харлаа. Хүүхдүүд үлгэр жишээ олж харна. Харав уу, бүгдэд нь ашигтай.
Ол - Павел Сергеевич та хаашаа алга болчихов оо? Бүгдээрээ таныг хүлээгээд байна. За алив ээ бидэн дээр хүрээд ир.
Гал - Би хэлсэн биз дээ. Орлогч биш, Барагозины амыг дагуулагч биш, Павел бүр Сергеевич шүү. Гол санааг нь ойлгосон гэж найдъя. Би өнөөдөр дотоожгүй байгаа.
ххх
Там - Чи яагаад идэхгүй байна?
Конс - Би амгүй ш дээ.
Там - Тэрнийг харчихаарай ам байхгүй гэнэ шүү. Ээжийнхээ шөлийг ууж чадахгүй.
Конс - Намайг роботын биед байгаад санаа зовохгүй байна уу?
Там - Санаа зовохгүй ээ, чи Колятай хамт байна, тэр бүгдийг шийдчихнэ. Бурхан минь, ядаж чиний зэвийг арчаад өгөхөөс дөө.
Конс - Коля чи арай хурдалж болохгүй юу.
Там - Чи яараад л, яараад л, яараад л байна уу. Хамаг юм нь яаруу сандруу, яаруу орж ирнэ, ярихдаа хүртэл яаруу. Чи ядаж миний төрсөн өдрийг санаж байна уу, өөдгүй жаал аа?
Конс - Мартчихаж.
Там - Гайхах юм алга.
Конс - Ээж ээ, миний ой санамж арчигдаад байгаа.
Там - Тун сайхан шалтгаан байна.
Ник - Тамара Павловна, бид хоёр нээрэн явъя даа. Бид хоёр Костикд туслах ёстой.
Там - Гайхах юм алга. Бид бүгдээрээ үргэлж Костикийг аварч байдаг. Харин ээж нь яаж байгаа нь хэнд ч хамаагүй. Миний хүлэмж хазайчихсан, удахгүй нурлаа. Мэдээж хамгийн гол нь Костикд...
Конс - Би яагаад танд дээр ирдэггүйг мэдмээр байна уу? Яагаад гэвэл тань дээр ирэх сонирхол байдаггүй. Та үргэлж бу-бу-бу гээд үглэчихдэг. Гарашийн кодыг хэлчих тэгээд бид яваад өгнө.
Там - Би ямарч код мэдэхгүй. Гараашийг эмээд чинь даршилсан ногоо хий гээд өгчихсөн.
Ник - Сайн байна. Одоо тийшээ явъя тэгээд гүйцээ.
Конс - Гэхдээ нэг асуудал байна.
Эм - Костик...
Конс - Эмээ?
Эм - Костик муурыг доош нь тавь, наадах чинь өвчтэй.
Ник - Зүгээр л дурсамжууд. Энэ анхны кибер оршуулгын газар. Тусгай программ талийгаачийн зураг, бичлэгт дүн шинжилгээ хийдэг. Олон нийтинй сүлжээний постуудыг уншина. Үүний үндсэн дээр тухай хүний төрхийг бий болгодог.
Эр - Зенит.
Эр2 - Спартак.
Ник - Ийм маягаар бид талийгаачийн хамгийн гэгээлэг дурсамжуудыг олж харж болно.
Эр2 - Спартак.
Эм - Харин миний дарсан байцааны нууц бол...
Клнс - Тэр 90 насалсан, энд хэдэн тера байт мэдээлэл байгаа. Оршуулгыг нь эвдэх хэрэгтэй.
Ник - Би эвдэх болж байна уу?
Конс - Өөр хэн гэж?
Ник - Нүгэлтэй юм.
Конс - Би чамд зөвшөөрч байна. тэр миний эмээ.
Ник - Юу гээч, чиний эмээ юм чинь чи эвд. Би чадахгүй.
ххх
Вер - Өө Павел Сергеевич, би таныг ирэхгүй нь гэж бодож байлаа.
Эр - Сайн залуу, бидний хувьд сайхан реклам болж өглөө.
Ол - Ядаж чи Барагозины үйлдлийг цайруулж чадлаа.
Пав - Би.. нэг зүйл.. би юуны түрүүнд та бүхнийг ирсэнд баярласанаа хэлэх гэсэн юм. Хүүхдүүдийг дэмжлээ. Орчин цагт энэ маш чухал. Ийм байна, харин одоо би явж ажлаа үргэлжлүүлэн хийе. Баярлалаа.
Эм - Үгүй ээ, үгүй бид таныг ийм хурдан явуулахгүй. Уучлаарай, хүүхдүүд бэлдсэн. За хүүхдүүд ээ, яг бэлдсэнээрээ. 3, 4...
Пав - Миний бие тааруу байна, гараад ирье.
Эм - Догдолчихож. Ямар гайхалтай хүн бэ.
Ол - Тийм ээ.
ххх
Эм - Сергей Михайлович манай үйлдвэрээс яваад өгсөн. Тэгээд би захиарл нь болсон.
Конс - Коля, чид энд 2 цаг боллоо. Гэтэл тэр яригаа давтаагүй л байна.
Ник - Тэгээд би яах юм, энэд хамаг нууцлал нь маш өндөр юм.
Конс - Хичээгээч.
Ник - Би чинийхээр хичээхгүй байна уу? Тийм уханатай юм бол өөрөө хий. Би ер нь хүний булш задлачихад байна.
Конс - Чимээгүй.
Эм - Хаалттай байсан, тэгээд Костик бид хоёр Хар далай руу явцгаасан.
Конс - Миний амьдралын хамгийн сайхан мөч. Яг зөв, энэ код мөн байна. 1965 оны 6 сарын 1.
Эм - Серёжка ямар их догдолсон гээч...
Конс - Эмээ, баяртай.
Эм - Зориг оржээ...
Ник - Уучлаарай. Явлаа.
Эм - Хашааны хаалгыг битгий хаа, муу ёр.
ххх
Ник - Тэр хаашаа алга болчихов оо? Алга. Чи яагаад наанаа зогчихов оо? Алив надад туслаач.
Конс - Бид хаана байна? Бас чи хэн бэ?
Ник - Пөөх, асуудал ч хүндэрлээ шүү. За тэгэхээр одоо би чиний зарим ой санамжуудыг устгана.
Конс - Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй.
Ник - Ой санамжийг чинь чөлөөлье.
Конс - Үгүй ээ хэрэггүй залуу, яаж байна аа? Хэрэггүй ээ.
Ник - За алив, али йг нь үлдээх вэ?
Конс - Би юу ч мэдэхгүй.
Ник - Зүгээр л алийг нь үлдээхээ хэлчих.
Конс - Би юу ч, зүгээр л юу ч битгий устга.
Ник - Уучлаарай, бидэнд өөр сонголт алга.
Конс - Үгүй ээ, үгүй залуу минь гуйя. Би, би гуйж байна, наад хуруугаа авчих. Наад товчлуураа дарж болохгүй залуу минь. Хэрэгүй ээ, хэрэггүй.
Вит - Оба-на, үнэхээр энд байна. Надад Костяны ээж тэд гараашид байгаа гэсэн. Эхэндээ би огт итгээгүй.
Ник - Виталий мөн үү.
Вит - Сайн уу залуус аа. Би нөгөө туршилтын дараа залуус амжилтанд хүрэхийг ойлгосон. Тэгээд тэдний ямар үнэгүй байсан хувьцааг авч эхэлсэн. Одоо шинэ амьдрал эхэлсэн. Энэ эд ажиллаж эхэлжээ. Костян байна уу?
Конс - Өөрийнхөө толгой руу цохь. Би бүгдийг сайн сонсож байна.
Вит - Чи юу хайгаа вэ?
Ник - Бидэнд ой санамжийн модуль хэрэгтэй байна. тэгэхгүй бол хамаг амьдралаа мартана наадах чинь.
Вит - Би яг цагаа олж иржээ. Эмээ чинь намайг хөөх хүртэл би энд амьдарч байсан. Чамд пета байтынх тохирох уу?
Ник - За алив баүа зэрэг тэсч байгаарай, юу ч бодох хэрэггүй. Урьдын адил юу ч бодох хэрэггүй. За тэгэхээр код нь юу билээ? За одоо ф3 даръя. Ингээд боллоо.. Тийм ээ. Амжих шиг боллоо, ёох.
ххх
Вер - Би энд хэн нэгэн байгааг мэдсэнгүй.
Пав - Хүүхдүүд яваад өгсөн үү?
Вер - Үгүй ээ, тэд бляуу идэж байгаа.
Пав - За тэгвэл би энлд хүлээж байя. Агаар амьсгалмаар санагдаад.
Вер - 3 хундага уучихсан чинь гэнэт хачин болчихлоо. Юу гээч, би таныг ямар их биширдэг болохоо хэлэх гэсэн юм. Тийм ээ, хамтдаа ууцгаая. Үгүй ээ, харин та уучих, би алгасъя. Тэгээд явъя.
Пав - Верочка үнэндээ би маш муу хүн.
Вер - Тийм үү? Гэхдээ доор байгаа хүмүүс тэгж бодоогүй.
Пав - Яагаад гэвэл тэд үнэнийг мэдэхгүй бас.. товчхондоо энэ бүхнийг би зохион байгуулаагүй харин миний голограмм эхнэр хийсэн.
Вер - Та эхнэртэй юмуу?
Пав - Онолын хувьд тийм ээ, гэхдээ би өнөөдөр түүнд сална гэдгээ хэлчихсэн. Үнэндээ юу гэхээр би хатуу шийдсэн учир нь...
Вер - Би, уучлаарай, би ингэх ёсгүй байсан юм. 3 хундага уучихсан учраас л... Уучлаарай би явъя, өршөөгөөрэй.
ххх
Конс - Бид миний ой санамжуудыг л хараад байх уу?
Ник - Систем нь тийм юм.
Конс - Хөөх, зогсоогоорой. Зогс.
Эм - Манай жаал инээж байна. Миний Костюшка юу даа.
Эм2 - Яах гэж нялуураад байгаа юм.
Эм - Яасан бэ?
Эм2 - Яахав дээ, тэр аавыгаа дуурайсан азгүй хүн болчихно. Хөвгүүдтэй илүү хатуу байх хэрэгтэй.
Хүү - Ээж ээ, миний юу зурсаныг хар даа.
Эм - Илүү байж болох л байлаа.
Хүү - Би хотын биологийн олимпиадад түрүүлсэн.
Эм - Ердөө хотынх юмуу.
Хүү - Ээж ээ, Коля бид хоёр анхныхаа роботыг угсарсан. Тэр ажиллаж байгаа, төсөөлж байна уу.
Эм - Сайн байна.
Конс - Коля...
Ник - Гүйлгэчих үү?
Конс - Үгүй ээ, байж байга. Цаашаа үргэлжлүүлье.
ххх
Ник - Яасан бэ, явцгаая.
Конс - Очиж ядаж салах ёс хийе... Ээж ээ, ээж ээ.
Ник - Хөөе чи хаачих нь вэ?
Конс - Явж тэнд тогны утас хайчилъя.
Ник - Би чамд тусалъя.
Конс - Би өөрөө Коля.
Ник - За алив. Дахиад.
Конс - Би өөрөө битгий гээд байхад Коля.
Ник - За яахав дажгүй л байна. Одоо жаахан тэгшилчихвэл тэгээд болоо.
Конс - За бэлэн.
Там - Баярлалаа. Коленька, баярлалаа.
Ник - Энэ би бишээ, харин...
Там - Тэгвэл яагаад дээвэр нь муруй байгаа нь ойлгомжтой.
Ник - Та яах гэж ингэж байгаа юм бэ?
Конс - Зүгээр дээ Коль.
Там - Хүлээгээрэй, хүлээгээч. Намайг уучлаарай. Ямар халуун юм бэ.
Конс - Тийм ээ, хөргүүр гацаад. Ажлаа дуусгачихаад эргээд ирнээ ээж ээ.
Там - За яв.
ххх
Ник - Чи уйлада байгаа юмуу даа?
Конс - Үгүй ээ, үгүй. Зүгээр л нүдэнд зэв орчихлоо.
Бичиг Дараагийн ангид...
Конс - Надад үнэхээр сонголт байгаагүй.
Ник - Адгийн шаар буугаад ир.
Конс - Хэрвээ би чамд хэлсэн бол чи яваад өгөх байсан.
Ник - Мэдээж ш дээ.
Эр - Сонгуулийн өмнөхөн амбан захирагчийн зусланд сүрэг дронууд ирдэг.
Ол - Сэтгүүлчид бидний бөгсийг ухаж байна. Ан хийхэд хамгийн төгс зэвсэг.
Эр - Устгалд.
Конс - Эрчүүдээ болохгүй ээ.
Эм - Гүйцээ, ингээд хамаг...
Эм2 - Хараал хэлэхгүй байх горим ашиглана уу. Өөр үгс ашиглахыг санал болгое, сүйрэл, дууслаа, төгсөв.
Төгсөв.
Back to episodes Go home