Метраж : 27 минут
Дүрүүдэд :
Ник - Николай эр, 40 настай Эр3 – Пав - Павел
Конс - Константин эр, 40 настай
Люб - Люба эм, 15 настай
Над - Надя эм, 38 настай
Харилцааны зарчим :
Ник – Конс
Люб - Над
ххх
Пав - Үнэхээр итгэмээргүй юм. Энэ зүйл хорвоог өөрчилж чадна.
Ник - Миний охидууд яаж байгаа бол доо?
Пав - Ингэхэд танай охидууд дайчин юм билээ.
Ник - Яагаад дайчин гэж?
Конс - Та хоёр энийгээ дараа нь ярилц. Би чамаас виски аваад ир гэсэн ш дээ, хурдал. Гүйгээч.
Пав - За.
Ник - Чи түүнтэй үргэлж ингэж харьцдаг юм уу?
Конс - Үгүй дээ, яалаа гэж. Ихэвчлэн илүү хатуу. Юу ч мэдрэхгүй байна.
Пав - Би нэг зүйл тодруулмаар байна.
Конс - Чи виски мартчихаагүй биз?
Пав - Би таныг аварсан. Энэ хугацаанд компанийг хангалттай сайн удирдаж чадсан. 30% байхад хангалттай гэж бодож байна.
Конс - Чи юу яриад байна?
Пав - Юу гэхээр та одоо намайг өөрийнхөө компанид батлагаатай хамтрагч болгоно.
Конс - Коля чи сонсов уу? Би чамд намагй аврах боломж өгсөнд талархах ёстой. Харин одоо виски аваад ир.. Энэ юу вэ?
Пав - Чи юу ч ойлгоогүй байх нээ. Чи дэлхий рүү нисэхгүй. Би чамайг хамгийн ойрын эзэнгүгй гариг дээр хаяна. Тэнд чи үлдсэн бүх амьдралаа өнгөрүүлнэ.
Конс - Чи галзуурав уу, чи юу гээд дэмийрээд байна? Наадхаа барь... Орлогч оо, чи яагаад байна аа? Тоглоом даахаа больчихсон уу? Мэдээж би чамайг хамтрагч аа болгоно. 10% байхад чамд болох уу?
Пав - Миний нэрийг санах юм бол би зөвшөөрнө.
Ник - Үгүй байлгүй дээ.
Конс - Би бүгдийг мэднэ. 20% ?
Пав - Тэрнийг барь.
Конс - Коля зугтаарай... Алив ээ, алив Коля, яваарай. Зүүн тийшээ.
Ник - Энд хаашаа юм бэ?... Чи даажигнаад байна уу? Ийм сайхан хөлөг онгоцны аврах хэсэг өнгөрсөн зууных.
Конс - Би ямар хэрэг болно гэж бодсон биш.
Пав - Николай.. та ухаантай хүн ш дээ. Хаалгаа нээчих тэгвэл танай тосгон яах ч үгүй.
Конс - Коля тэрнийг сонсох хэрэггүй. Намайг ална танай тосгоныг ч устгана.
Пав - Хөлдөөгчний хаална хаагдчихлаа.. Энд юу болоод байна?
Бичиг Кибер тосгон. 6-р анги, Хотын захирагч, Цереск, Эх орны төлөө. Төмөр хөшигний цаана юу байна?
Люд - Барилгачид роботуудаа ерөөсөө анхаардаггүй. Бүх эд ангиуд нь элсээр дүүрчихэж. Би мэдээж ойлгож байна, нэг талаас нэг барилгачин хасагдана. Нөгөө талаас... Аавын хэлдэгээр туслаж чадахаар бол туслах хэрэгтэй. Тос нэмэх үү?
Эр - Фундамент цутгаарай. 2 робот. Суур зооход. 2 робот. Дахиад нэг нь хаана байна?
Эр2 - Робот хаана байна?
Эр3 - Нүх рүү уначихсан юм болов уу?
Эр - Хурдан ол, үгүй бол дарга миний толгойг тасдана. Намайг цементэд хийгээд хутгачихаасай. Хөөе та нар чинь солиотой юмуу?
ххх
Ник - Ямар хүйтэн юм бэ? Хөөе жаал аа, чамайг хэн гэдэг вэ?
Дим - Димон.
Ник - Димон, бид хаана ирчихэв? Ямар гариг вэ?
Дим - Бид Церерийнх.
Ник - Танай сансарын зогсоол хаана байна?
Дим - Юу гэнээ?
Ник - Ойлгомжтой. Танай вокзал хаана вэ?
Дим - Ах аа, манай гариг 100 жил хоригт ороод байна.
Дим - Бусад гаригууд дээр ямар байна ах аа? Бидэнд их атаархдаг уу?
Ник - Та нарт юуг нь атаархах билээ.
Дим - Юу юу гэж. Манайх жирийн хүмүүстэй сүүлчийн гариг. Үүнээс гадна манайд пуужин байгаа. Тэр.
Ник - Та нар пуужингаар яах гээв?
Дим - Бүгдээрээ айж байг.
Ник - Та нараас айж яах юм?
Дим - Та инээдтэй юмаа ах аа.
Эм - Авна уу.
Ник - Тийм ээ, бид эндээс яаж явах тухай бодох хэрэгтэй.
Конс - Яах юм, намагй бүгд хаячихсан. Шилжүүлэгч байхгүй, би ямар гариг дээр зэвэрэх нь хамаагүй.
Ник - За боль доо, бүх зүйл сайхан болно.
Конс - Энэ.. Энэ юу вэ, Коля? Яасан бэ?
Ник - Муу шүү, энэ чинь муу. Хэрвээ тэр унтрах юм бол оюун санаа нь устана. Ямарч сэргээх боломжгүй. Тэгэхээр шинэ аккумулятор хэрэгтэй.
Конс - Энэ чинь үхэж байгаатай адил гэсэн үг үү?
Ник - Чи, чи бүү санаа зов, эрчим хүчээ хэмнэх хэрэгтэй. Битгий санаа зов.
Конс - Үхэх гэж байхад яаж санаа зовохгүй байх юм.
Ник - Одоохон, би удахгүй ээ.
ххх
Люд - За тэр, өмнө тэрнийг зөвхөн барилгын ажилд программчилсан байсан харин одоо өөрт таалагдсан юуг ч хийж болно. Мэдээж ээж энэ тухай олж мэдвэл уурлана. Гэхдээ миний оронд аав байсан бол ээждээ энэ тухай хэлээд хэрэггүй гэх байсан.
Над - Людка, хөөе Людка.
Люд - Алив барьж бай, намайг эндээ хүлээж байгаарай.
Эр - Сайн байна уу Надежда.
Над - Охин минь хавчаар аваад өгөөч.
Эр - Нэг асуудал гараад, бид нэг роботоо олж чаддаггүй ээ. Тэгээд би бодлоо, чи хулгайлчихсан юм биш биз?
Над - Чиний роботоор яах юм, миний өөрийн роботууд хангалттай байна.
Эр - Корпорацийн өмчийг эвдэлсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ гэж мэдээрэй.
Над - Сүржигнээд байх юм бол чамайг эвдэлсэний төлөө хариуцлага хүлээе... Тэр хаана байна? Надад Колягийнх шиг элдэв авъяас байхгүй гэвч надад илүү зүйл байгаа. Эхийн мэдрэмж.
Люд - Ээж ээ тэр тэнд хэцүү байдаг.
Над - Нэг мөр бригадыг аваад ирье л дээ.
Люд - Болох юмуу?.. Чиний программыг өөрчилсөнийг хэн ч мэдэх ёсгүй, мэдэв үү. Тэгэхгүй бол чамайг зүгээр л дахин устгалд оруулна.. Хөөе Гошик чи харин оройн цагаар ном уншаарай, хүмүүсд харагдахгүйгээр.
Над - Гошик гэнээ?
Люд - Гошик.
Над - Яг аав шүү.
ххх
Ник - Эмээ уучлаарай, танай энд электроникийн дэлгүүр эсвэл робот цэнэглэх станц хаана байдаг вэ?
Эм - Бидэнд тэр хэрэггүй, электроникоос чинь болж хүмүүс өвчилдөг.
Ник - Та нар чинь энд яаж амьдардаг байна аа?
Ан - Гайхалтай. Сайн байна уу, жуулчин уу?
Ник - Тийм гэж болно.
Ан - Сайн байна. Видео-үлгэр хийж байна уу?
Ник - Тийм ээ.
Ан - Нейронэтэд тавих уу?
Ник - Тэгнэ, тавина.
Ан - Олон хүн үзнэ?
Ник - Тийм ээ.
Ан - Сайн байцгана уу, намайг Антон Петрович Митрофанов гэдэг. Би энэ диваажийнгийн гаригийн амбан захирагч.
Ник - Антон Петрович, уучлаарай, та роботын аккумулятор яаралтай олж өгч чадах уу?
Ан - Сонсов уу, хурдал.
Ник - Баярлалаа, би...
Ан - Харин би танд хотыг танилцуулъя. Церера бол тогтвортой тайван байдлыг эрхэмлэдэг газар. Муу хүмүүс манай энд сүйрэл, ядуурал ноёлсон гэдэг. Гэвч энэ бүхэн худал зүйл. Церерчүүдийн аз жаргалын рейтинг 100%.
Эр - Церера баяртай.
Ан - Энэ бол Солгой Лёнька байлаа. Алтан гартай хүн дээ гэвч түүний тархийг угаачихсан юм, одоо яая гэхэв. Гэхдээ тэртэй тэргүй бид түүнд хайртай.
Ник - Нөгөө....
Ан - Манай худалдаа цэцэглэн хөгжиж байгаа. Эдийн засаг ч хэвийн.
Ник - Та нар орчин үеийн төлбөрийн системгүйгээр яаж болдог юм надад тайлбарлаач.
Эм - Сайхан болоод л байна. хэтэвчээ авахаар гэр лүүгээ явахдаа авах уу байхуу гэж 100 удаа эргэцүүлэн бодно. Тэгэхээр бодлоготой сонголт хийж байгаа биз? Түргэн худалдан авалтын систем гээд байна, жишээ нь банкны карт ганцхан уншуулаад л гүйцээ...
Ник - За за эмээ, бид ойлгосон, болно.
Ан - Ард иргэдийн зөв гэдгийг харсан биз дээ. Бид өөрсдийн онцгой замыг сонгосон. Электроник ба робот-техникийн оронд зөвхөн экологийн цэвэр уур. Яагаад гэвэл бусад нь чөтгөрийн санаа. Замын осол 100% бага, агаар, агаар цэвэрхэн, 100%. Манайд ирээрэй, та харамсахгүй шүү.
Ник - Нөгөө юугаа хурдхан авчих юмсан, болох уу?
Ан - Юу билээ?
Ник - Зай хураагуур хэрэгтэй...
Ан - Зай яасан гэж, одоо шийдээд өгье. Бид 4к зурагттай, яг энд байна.
Зэрэг - Гоол.
Ан - Кинотеатр хэвийн ажиллаж байна. Үзэгчид 100% ирдэг.
Эр - Тэгээд хувь тавилангийн эрхээр согтуу Женя Лениградад нисч ирдэг. Барилгачдын 3-р гудамжинд очно, тэр хотод ч гэсэн байдаг. тэгээд төсөөл дөө, хүний байрынд орчихно.
Эр2 - Уучлаарай, түлхүүр нь яаж таарсан юм? Цоожнууд нь өөр биз дээ?
Эр - Ядаргаатай юм бэ, та нар яах гэж саад болоод байгаа юм. Хүмүүс 100 жил дараалан Шинэ жилээр энэ киног үздэг. Хэн ч, юу ч асууж байгаагүй. Энэ чинь шинэ жилийн нүдний массаж ш дээ. Товчхондоо Женя үүдний өрөөнд орж ирээд, гутлаа нэг хоёр гээд л...
Ник - Намайг уучлаарай, зай хураагуур юу болсон бол.
Ан - Зай хураагуурын асуудлыг шийднэ.. Өмнө нь яадаг байсан билээ, бүгдээрээ нейрофоноо ширтээд суучихна. Тэгээд амьдралынхаа гуравны нэгийг олон нийтийн сүлжээнд өнгөрүүлдэг. Харин одоо бол бүгдээрээ хамтдаа, цэвэр агаарт.
Эм - Өнөөдөр Аглая өөрийнхөө зургийг постолсон байна. Ямар сэтгэгдэл үлдээмээр байна?
Эр - Хөөрхөн юмаа.
Эр2 - Аймаар амьтан.
Эр - Чи солиороо юу, энэ чинь миний эхнэр.
Ан - За тэр, 100% амьд харилцаа. За тэгэхээр манай гаригт ирсэнд баярлалаа. За одоо уучлаарай, би явахгүй бол болохгүй нь, ажилтай.
Ник - Нөгөө юу, уучлаарай, зай хураагуур яасан бэ?
Ан - Зай яасан бэ?... Бүх зүйл хэвийн, эхний туршилтын загварыг үйлдвэрлэж эхэлсэн, 3 жилийн дараа гэхэд бэлэн болчихно.
Ник - Залуус аа, юун 3 жил вэ? 20 минутын дараа та нараас болж хүн үхэх гээд байна.
Ан - Та нар чинь тэнэг юмуу хаашаа юм. Та нараас болж удахгүй хүн үхэх нь байна. Би та нарт хэдэн удаа хэллээ, энэ асуудлыг шийд гэж. Би өөрөө чадах бүхнээ хийнэ гэж амлая. Гэвч харамсалтай нь шат шатандаа доголдоод байгааг та харсан байх. Харин одоо уучлаарай, ажил байна, явахгүй бол болохгүй нь.
ххх
Эр - Зөө зөө. Энэ бас юу вэ?
Бичиг Бариа заслын ид шид.
Эр - Чиний программыг өөрчилжээ. Ямарч байсан эд хөрөнгө эдвсэн байна. Намайг удирдлагтай холбоорой.
Эм - Яаралтай юу?
Эр - Тийм ээ, маш яаралтай. Би энэ эмгэтэйчүүдээс яаж ангижрахыг мэднэ гэж хэл.
Эм - Холбож байна.
Эр - Хөөе, чи яаж байна аа? Миний дээрээс асар том бетонон хавтан дарж байсан юм шиг санагдсан. Одоо ачаа хөнгөрсөний дараа бие маш хөнгөрч би тэнгэрт ч нисэх боломжтой боллоо.
ххх
Конс - Та ярилцмаар байна уу?.. Намайг уучлаарай, уучлаарай энд хэнд нүглээ наминчилдаг билээ?
Эр - Төөрчихсөн үү? Жаал аа.
Конс - Тийм ээ, эцэг минь, амьдралд хөлөө алдсан. Нүглээ наминчилмаар байна. сэтгэлээ яаралтай цэвэрлэчихмээр байна. Та эндхийн гол хүн үү? Тэгэхээр ингэж тохиролцое, би 10 минутын дараа нэг бол тийшээ, нэг бол тийшээ явна. Ойлгож байгаа биз дээ, би тийшээ явмааргүй байна. Тийм учраас зүгээр л намайг сонс. Маш хурдтайгаар, чимээгүй сонсоод дараа нь нүглийг чинь уучиллаа гээрэй. Ок?.. Ингэх байсан юмуу? Ер нь бол бурхан хүнийг бүтээсэн, харин намайг хүн бүтээсэн. Би ч гэсэн бурханы бүтээл. Бүр ямар гээч.
Эр - Чамайг ядаж загалмайлсан уу?
Конс - Юунаас эхлэх вэ? Би хамгийн сайн найзаа мэхэлсэн. Төрсөн эхийгээ гомдоосон.
Эр - Алив хүлээгээрэй. Роботын ээж гэдэг чинь, төхөөрөмж юмуу?
Конс - Би нүглээ наминчилж байна шүү. Би хүмүүсд туслах боломжтой байсан ч огт туслаагүй. Би хүмүүсийг сая саяар нь халж байсан.
Эр - Би хүн төрөлхтний мөхөл ойртсоныг мэдэрч байна. Роботууд арай даварч байна. За яахав, надад өгсөн эрх мэдлийн...
Конс - Би дөнгөж эхлээд байна санваартан минь. Та нар юу гэдэг билээ, найзынхаа эхнэртэй бүү ойрт гэдэг шиг. Харин би хүсэмжилдэг, бүх найзуудынхаа эхнэрүүдийг хүсэмжилдэг. Тааруухан байсан ч хамаагүй.
Эр - Хм, ганцхан юм асууя, бурханы боол робот Константин. Чи яаж нүгэл үйлддэг юм, чамд уруул, нөгөө.. эрхтэн ч байхгүй. Нүглийн багаж чинь хаана байна?
Конс - Техник ямар сайн хөгжсөнийг та мэдэхгүй байна.
Эр - Төсөөлөхийг ч хүсэхгүй байна.
ххх
Ник - Хөөе Димон, чи миний роботыг хараагүй биз?
Дим - Цаадах чинь сүм рүү явсан.
Ник - Хаашаа гэнээ?
Конс - Дараа нь надад ичгүүртэй болж өөрийгөө ямар их үзэн яддаг гээч. Өөрийгөө бүх зүрх сэтгэлээсээ маш их үзэн яддаг. Маш олон нүгэл үйлдсэн, хийгээгүй юм ч гэж байхгүй. Завхайрал, хагартлаа идэх, заримдаа хагартлаа идээд завхайрдаг. Товчхондоо хольж хутгадаг. Хэрвээ одоо бүгдийг шинээр эхлүүлэх боломж байсан бол, яг одоо үхэхээсээ ганцхан хормын өмнө би хэзээч нүгэл үйлдэхгүй байснаа мэдэрч байна.
Эр - За надад өгөгдсөн эрх мэдлийн өмнөөс...
Конс - Тасалдуулж байгааг минь уучлаарай, энэ бүсэнд чинь юу өлгөөтэй байгаа юм?
Эр - Энэ бол зүрх дэмжигч. Сүүлийн үед зүрх өвддөг болоод байгаа. Энэ төхөөрөмж намайг авардаг юм.
Конс - Аан ойлгомжтой.
Эр - Өөрийн эрх мэдлийн дагуу түүний...
Конс - Зай нь литий юу, ионых уу?
Эр - Мэдэхгүй ээ, литий юм шиг байна. Яасан?
Конс - Нааш нь өг.
Эр - Чи яаж байна аа, чөтгөрийн төмөр үр сад чинь. Наадах чинь минийх.
Ник - Чи, чи яаж байна аа?
Конс - Коля, алив надад туслаач.
Ник - Чи, санваартнаас холд. Боль.
Эр - Сэтгэлгүй зэвэрсэн төмөр.
Конс - Яагаад байна аа? Алив гараа тат, намайг тавь би баөраг авчихаад байна. Коля хүлээгээрэй, нааш нь өг. Намагй тавь Коля.
Ник - Кость.
Эр - Тэнгэрт хальчихсан уу?
ххх
Ник - Димооон. Димооон. Димоон. Димоон.. Кость, Кость, Кость... Коля, амьд байна.
Конс - Баярлала найзаа, би дахиж чамагй гомдоохгүй ээ.. Та нар намайг пуужинд холбочихсон юмуу?
Ник - Тэгэлгүй дээ, надад өөр онцын сонголт байгаагүй. Чи миний гар дээр үхэж байсан.
Конс - Би яаж пуужинтай явах юм бэ?
Ник - Юу яаж гэж, алив гараа өг. Пуужинд дугуй хийчихнэ тэгээд яваарай.
Конс - Эд юмс нь хаана байна?
Ник - Дотор талд нь юу ч байхгүй, зөвхөн аккумуляторын гарал анивчиж байсан. Хоосон эд.
Дим - Гаригийн оршин суугчид бүгд мөнгө хандивласан. Дараа нь жил болгон засварын мөнгө өгнө. Пуужингаас болж баахан хориг.
Конс - Церерчүүд мангар юмаа, яахаараа ийм гэнэн болчихдог байна аа?.. Коля бид тэдний ертөнцийг нураах хэн билээ? Тэд мангар биш харин өөрсдийнхөө ертөнцөд амьдардаг аз жаргалтай хүмүүс. Тэд чамгүйгээр учраа олохгүй гэж үү?
Ник - Хүмүүс үнэнийг мэдэж байх ёстой. Таагүй байсан ч хамаагүй.
Конс - Бурхан минь би ямар азгүй юм бэ. Ингэх ёсгүй ш дээ.
Ник - Тоглоод байна уу?
Ан - Энэ жил дахиад халаалт өгөхгүй. Гэвч бид гаригийн оршин суугчдын хүсэлтийг хүлээн авсан, одоо иргэн бүр ямарч торгуульгүйгээр боргоцой түүж түлж болно.
Ник - Алив ээ хонгор минь, алив, алив, алив. Алив чи олигтой түлхээч. Ямарч хэрэггүй нэг робот.
Ан - Үүнээс гадна агаарын татварыг 20% бууруулсан.
Ник - За алив, алив. Опа... Татаарай.
Эр - Тусламж хэрэгтэй юу?
Ан - Церерск төрсөн өдрийн баярын мэнд.
Эм - Энэ юу болоод байна аа?
Эм2 - Юу болох нь энэ вэ.
Эм - Энэ чинь жинхэнэ биш байжээ?
Эм2 - Хуванцар байсан байна ш дээ.
Эр - Пуужин жинхэнэ биш байж.
Зэрэг - Энэ юу болоод байна?
Эм - Үүний төлөө мөнгө хурааж байсан.
Эр - Хуурамч эд байж.
Эм - Биднийг хуурсан байна.
Эм2 - Луйварчид.
Ан - Алив сандрах хэрэггүй. Бүх зүйл хяналтанд байгаа. Би заавал энэ бүхний учрыг олно. Гэм буруутнуудыг олж шийтгэнэ.
Ник - Димон, чи дараа нь их сургуульд орох хэрэгтэй. Чиний пуужингаас айж байхаар ухааныг чинь үнэлж байг.
Конс - Түүнд итгэх хэрэггүй, тэр хэтэрхий сайхан сэтгэлтэй.
ххх
Люд - За яахав. Мад. За сэтгэлээр унах хэрэггүй, дараагийн удаа хожно. Пөөх. Үгүй ээ, би дахиж хэний ч программыг өөрчлөхгүй гэсэн ш дээ. Ээж хориглосон... За яахав, ороод ирцгээ, гэхдээ чимээгүй шүү. Хобби зөвхөн шөнийн цагаар. Явцгаая.
Бичиг Дараагийн ангид...
Ник - Эх орон... Хогийн цэг.
Над - Чи ядаж миний төрсөн өдрийг санаж байна уу, мангар аа?
Конс - Ээж ээ, миний ой санамж арчигдаад байна.
Над - Тун дажгүй шалтаг байна.
Эр - Костян, байна уу?
Конс - Өөрийнхөө толгой руу тогш. Бид үхэх нь, бид бүгдээрээ үхэх болно.
Ник - Шатаж байна.
Төгсөв.
Back to episodes Go home