Кибер тосгон 5

                                                                                       Метраж : 30 минут

Дүрүүдэд :

Ник - Николай эр, 40 настай    Эр3 – Пав - Павел

Конс -   Константин эр, 40 настай

Люб - Люба эм, 15 настай

Над -  Надя эм, 38 настай

Харилцааны зарчим :

Ник – Конс

Люб - Над

                                                  ххх

Эр -    Зам тавь, зам тавь, зам тавь.

Конс -   Коля, Коля би энд байна.

Ник - Тэр байна. За алив, эндээ зогсож бай, би тэрнийг гүйцэж очье.

Конс -   Намайг тавь өөдгүй амьтан, тавь гэж байна новш оо. Наашаа, тэр меркурийн хулуу рүү гүйж байна. Коля, алив хурдлаарай. Квантын дотуур хувцас руу эргэчихсэн шүү. Дотуур өмд рүү. Коля хурдлаарай. За алив ээ... Чигээрээ. Зүүн тийшээ. Баруун, баруун. Чигээрээ. Хурдлаарай, алив гүйгээч ээ, чи ямар зэвэрчихсэн юм бэ, айн. Коля, хурдлаач ээ. Коля. Коля. Намагй тавь, тэгвэл би чамайг бас уучилж магадгүй.. За баригдав уу. Гайхаж байна уу, бид одоохон чамайг. Коленька үзүүлээд өг... Зогс, зогс, зогс, Коля тэр дахиад зугтлаа. Коля, Коля тэр зугтлаа.

Ник - Алив зогс.

Конс -   Коля...

Ник - Зогс.       

Конс -   Коля. Коля, Коля, Коля...

Бичиг Кибер тосгон. 5-р анги, “Огторгуйн хамгийн том захыг танилцуулъя. 18+”.

Над -  Хөөе.

Мар - Ус яачихав аа?

Над -  Мэдэхгүй ээ, гал тогоонд ч гэсэн алга.

Мар - Энэ муухай газрыг үзэн ядаж байна.

Над -  Новш гэж.

                                                  ххх

Эр -    Вира, Вира гэж байна шүү.

Эр2 -  Майна. Болгоомжтой.

Над -  Та нар чинь солиотой юмуу, яах гэж манай усны хоолойг эвдэж байгаа юм бэ?

Эр -    Эмэгтэй намайг үнэхээр уучлаарай, бид санаатай ингээгүй. Манай дадлагын ажилтан ажлаа хийж байгаа санамсаргүй хоолойг дайрчихаж.

Над -  Ойлгосонгүй, би та нар руу өтийг дайруулах уу? Юундаа инээсэн юм, юугаа инээгээв би ганцхан үг хэлэхэд л тэр та нарыг идчихнэ.

Люд - Ээж ээ, намайг сонсооч...

Над -  Танай хогны машинуудтай чинь хамт.

Люд - Ээж ээ, ээж ээ бидэнд асуудал гарсан. Өт яваад өгсөн.

Над -  Хэн явсан гэнээ?

Люд - Өндөглөх гээд.. Барилгачид чимээ гаргаад үлдсэн өтнүүдийг сэрээчихсэн. Товчхондоо өт маань найзтай болсон. Тэгээд тэд илүү чимээгүй газар гэр бүл болохоор яваад өгсөн. Уйтгартай байна, ойлгож байгаа байх. Гэхдээ нөгөө талаас хайр дурлал.

Мар - Өт хүртэл хосоо олооод эндээс яваад өгсөн. Өт хүртэл шүү.

Над -  За, тэгэхээр бид одоо яах уу?

Люд - Надад нэг санаа байна л даа. Гэхдээ танд таалагдахгүй гэж айж байна. Уурлахгүй гэж амлаач.

Над -  Алив хэлээч.

Люд - Үгүй ээ, та уурлаад байна.  

Над -  Тэр байнга энд байдаг байж л дээ.

                                                  ххх

Эр -    Ориг гэсэн үү?

Эм -   Тийм ээ, жинхэнэ ориг эд. 100% баталгаатай.

Эр2 -  Зөвхөн манайд асар олон тооны гарнууд байна. Юм хамдаг авилга авдаг гарнууд байна. Эхнэр ба найз хүүхний энхрий гар байна. Аваарай. Манай гарнууд баруун ч, солгой ч гартнуудад тохиромжтой. Ажилтан та айлтгүй 5 хуруутай гараа аваарай. Манай гарнууд тахир дутуу биш, манай гарнууд Томскийн Техноложисийн чанартай гарнууд. Босогч роботын толгой. Ердөө 2000.

Конс -   2000 гэнээ, чи миний толгой ямар үнэтэйг мэдэх үү?

Хүү -  Ярьдаг юмуу?

Эр2 -  Харсан биз дээ.  

Хүү -  Пөөх, бие нь хаана байгаа юм?

Эр2 -  Жаал аа чи яах гээв, алив явж үз.

Хүү -  Надад роботын бие байна, гэхдээ толгойгүй.

Конс -   Бие гэнээ?

Хүү -  100 рублээр зарчих.

Конс -   Миний хувьд дэмжиж байна.

Эр2 -  Амаа хамхи гэсэн шүү. Наад 100-гаа аваад хогийн цэг дээрээс нэг юм олж ав.

Хүү -  Эмээ хэлэхдээ хүмүүсд бэлэг өгвөл чиний сэтгэл илүү өргөн болдог гэсэн.

Эр2 -  Зайл.

Конс -   Вася аан гээч, би чамд ямарч хэрэггүй. Харин хүүхдийг баярлуулна гэдэг чамд л том буян болно ш дээ.

Эр2 -  Чимээгүй, хамаг худалдан авагч нарыг үргээчихлээ.

Конс -   Хулгайн эд зүйлс, хурдан ирж худалдан аваарай...

Эр2 -  Жаал аа.. чамд хэд байгаа гэлээ?    

Хүү -  Ёстой янзтай байх болно. Хүүхдүүд чамайг хараад ёстой галзуурах шахна даа. Чамайг авсанд чи баяртай байна уу? Чиний бие хаана байна аа? Чи санаж байна уу, жишээ нь би гэхэд аавыгаа санаж байна. Роботуудад аав гэж байдаг уу? Чамайг угсарсан эрдэмтэн чиний аав гэж хэлж болно. Миний аав бас эрдэмтэн. Гэхдээ аав алсын ертөнцүүдийг судалдаг учраас бидэнтэй хамт байдаггүй юм. Аавыг ирэхээр би та хоёрыг танилцуулнаа.

Конс -   Жаал аа аан гээч, хоёулаа дуугүй явбал яаж байна?

Хүү -  Чи цэвэрлэгч юм чинь цэвэрлэгээ хийх дуртай байх. Би цэвэрлэх дургүй, гэхдээ хийх хэрэгтэй болдог. Эмээ хэлэхдээ өрөө чинь замбараагүй бол толгой чинь эмх замбараагүй гэдэг. Чи эрэгтэй цэвэрлэгч үү, эмэгтэй юу?

Конс -   Бурхан минь, чамаас болоод толгой өвдчихлөө.

Хүү -  Чи өвчин мэдэрдэггүй гэсэн ш дээ. Одоо чи ганцхан толгой учраас заавал толгой өвдөдө гэх хэрэггүй. Зүгээр л би өвдөж байна гэж болно. Энд эмээ бид хоёр амьдардаг.

Конс -   Алив ээ хурдал, намайг шинэ биетэй минь залгаад өг.

Хүү -  Залгалаа.

Конс -   Юу, яасан...

Хүү -  Сайн уу эмээ.

Эмээ -  Сайн уу Ильюша.

Хүү -  Дахиад юу ч авсангүй юу?

Эмээ -  Аваагүй ээ.

Конс -   Та нар энд ер нь яаж амьдардаг байна аа?.. Жаал аа, чи юу хийчихэв ээ? Би одоо нохой болчихсон уу?

Хүү -  Тийм ээ, банхар.

Конс -   Ингэх ч гэж дээ Костя, чи вокзал дээр гудамж цэвэрлэсэн, галт тэргэнд 00 цэвэрлэсэн, одоо чи нохой боллоо. Түй. За жаал аа тус боллоо. Ийм тохиолдолд юу гэдэг билээ? Би чамайг хэзээч мартахгүй, чам шиг ийм сайн хүмүүс олон болох болтугай. Амжилт.. ёоё.

Эм -   Хөлд гэдэг тушаал өглөө.

Хүү -  Чамайг зугтаж яваад юманд дайруулахаас сэргийлж байна. Гоё байгаа биз?

Конс -   Янзтай.

                                                  ххх

Ник - Эрчүүдээ туслаарай.

Эр -    Бололгүй яахав, суугаач. Бидний хувьд иргэдийн асуудлыг шийдэхээс өөр чухал зүйл гэж байхгүй. 

Эр2 -  Цай юу кофе юу? Сугарын кисель уух уу? Май.

Ник - Би ерөөсөө дасч чадахгүй байна. 2 жилийн өмнө цагдаад өөрчлөлт шинэчлэл хийсний дараа бүгдээрээ боловсон болж ажлаа хийдэг болсон. Харсан биз дээ? Хаа сайгүй камерууд суурилуулчихсан. 24 цагаар ажилладаг юм.

Эр2 -  Хэн нэгэн таны шашин шүтлэгийг доромжилсон уу эсвэл сансарын цэргийнхэнийг үгүйсгэсэн үү?

Эр -    Эсвэл хэн нэгнийг харь гаригийн тагнуул гэж мэдээлэх үү? Эсвэл робот-хүнээр ялгаварлахыг харсан уу?

Ник - Би дээрэмдүүлсэн.

Эр -    Бид ойрын хугацаанд энэ хэргийн учрыг олно.

Эр2 -  Тийм ээ.

Ник - Хэлэх ч үг алга.

Люд - Энэ бол аавын нууц лаборатори. Бид эндээс барилгачдыг зогсоох ямар нэг юм олж магадгүй.

Ник - Надя одоохон 5 минут...

Над -  Коля.

Ник - Одоохондоо борщ тавьж бай. Одоохон Надя 5 минут, одоохондоо борщ тавьж бай.

Люд - Загасчилж байх хооронд танд гэртээ байгаа юм шиг харагдуулах гээд.. Уучлаарай аав аа. Задлагцин, хурхирацин, үглэцин. Бүү-уур-хүргэгцин...

Над -  Коля чи, чамайг даа Коля.

Мар - Энэ бүхэн мэдээж сонирхолтой байна. Гэвч бидэнд яаж тус болох юм?

Люд - Энэ байна, үл-хүсэг-цин. Үүний ачаар...

Зэрэг -  Яасан?

Люд - Үүний ачаар та хөл бөмбөг үздэг. Харин чи гэр цэвэрлэдэг.

Над -  Коля чамагй гэртээ ирэхээр чинь үзүүлээд өгье. 2 сар амбаарт амьдрацин.. Одоо хэр их хэрэгтэй вэ?

Люд - Нүдэн баримжаагаар л.

Мар - Баталгаатай нь дээр.

Над -  Тийм ээ.

                                                  ххх

Эр -    Дахиад л энэ хог.

Эр2 -  Хуурамц шөл.

Эр3 -  Ийм л ирээдүй хүлээж байна.

Эр -    Энийг идэх арга алга. Хэзээ хэвийн хоол өгөх юм бэ?

Эр2 -  Энэ хөгжил мөн үү.

Мар - Таны энэ пирожкиноос залхаж байна, одоо болъе.

Над -  Юу гэнээ, амттай ш дээ.

Мар - Би үнэхээр амттайг нь мэднэ, сонгинотой, махтай, төмстэй, яг аавын дуртай. гэхдээ би ийм их идэж чадахгүй. Людка ээжид хэлээч.

Люд - Ээж ээ үнэхээр амттай, хөөсөн гурилтай маш гоё, гэхдээ үнэхээр залхаж байна. Идэхгүй ээ.

Над -  Охидуудаа би тэгээд хэнд өгөх болж байна? Одоо тэгэдэ хаях болж байна уу?

Эр -    Өндөгтэй, миний дуртай.

Эр2 -  Хаягдчихвал харамсалтай.

                                                  ххх

Эр -    Дахиад миний 300. Хар даа, дахиад нөгөөх чинь ирлээ.

Хүү -  Сайн уу залуус аа.

Эр -    Чамд дахиад ирэх хэрэггүй гэсэн байхаа.

Хүү -  Чи нохойг олчихвол болно гэсэн.

Эр2 -  Муухай амьтан бэ.

Конс -   Чи өөрийнхөө батгыг харсан уу?

Эр -    Ярьдаг юмуу?

Эр2 -  Ярьдаг юм байна. Амь өршөө гэж гуйж эхлэхэд хөгжилтэй байна даа.

Конс -   Яанаа гэнээ?... Ильюшенька энэ чинь бидний арга барил биш ш дээ.

Эр -    За одоо чинийхийг гаргая.

Хүү -  Гэхдээ би дөнгөж түүнийг угсарсан ш дээ.

Эр -    Сайн харж ав, одоо хөгжилтэй байх болно. Найзаа.

Эр2 -  Одоо гоё юм болно жаал аа.

Конс -   Илья, Илюша тэдний үгэнд орох хэрэггүй.

Хүү -  Уучлаарай найзаа, би одоо тэдний найз.

Эр -    Алив яваарай. Чиний юу чадахыг харцгаая.

Конс -   Хүүхдүүд ээ ухаараач, Ильюшенька би тулаанч биш, би гэрийн робот.

Зэрэг -  Зандалчин, Зандалчин, Зандалчин.

Конс -   Зүгээр л бие биенээ үнэрлэчихээд салцгаая. Тайм аут, тайм аут, би бууж өглөө.. Миний толгой эргээд байна. Тавиач ээ. Би даралт ихтэй намайг шидэж болохгүй.. Хоёулаа тохиролцое, бид дайснууд биш. Намайг гаргаач ээ, би бүгдэд чинь мөнгө төлнө. Илюша авраарай.

Эр -    Янзтай байгаа биз, тийм үү? Алив ээ Зандалчин наадхаа тасдаад өг. Алив ээ.

Зэрэг -  Зандалчин, Зандалчин, Зандалчин.

Конс -   Миний хөл.

Эр -    Тэрнийг алаад, тасдаад өг. Наадхаа сэлбэг болгооч.

Эр2 -  Тэрнийг ал, тэрнийг ал.

Хүү -  Зугтаарай.

Эр -    Зогс, тэр мангар хаана байна?

Эр2 -  Цаашаа гүйчихсэн байх.

Эр -    Хөвгүүдээ миний хойноос.

Конс -   Ёстой сайхан зугтлаа.

Хүү -  Чи юундаа баярлаав. Одоо тэд надтай найзлахгүй. 

Конс -   Жаал аа ухаараач, чи тэдэнд огт хамаагүй. Тэр өөдгүй юмнууд чамайг ашиглаж байгаа юм. Амьдралын үнэнийг чамд хэлье, хэн ч азгүй амьтантай нөхөрлөхийг хүсдэггүй.

Хүү -  Чи муу нохой. Өнөөдөр чи шалан дээр унтана.

Конс -   Ильюша, Ильюша чи гомдчихсон юмуу, айн? Чиний нохой хөгжилтэй ш дээ.

                                                  ххх

Эр -    За алив идэвхтэй, алив ээ, алив, алив.

Эр2 -  Болж байна.

Эр -    Алив ээ, алив, алив. Алив, алив идэвхтэй. Алив ээ. Алив, алив, алив. Ажиллаад байгаарай. Алив ээ. Алив ээ.

Эр2 -  Бэлэн.

Эр -    За бэлэн.

Над -  Сайн байна, одоо явж болно.

Эр -    Юу гэнээ? Явж болно гэнээ? Чи чинь юу ярьна вэ? Бид дахиад юу хийх ёстойг хэлээч.

Над -  Өөр юу ч хийх хэрэггүй.

Эр -    Яагаад юу ч хийх хэрэггүй гэж?

Люд - Хоёулаа арай их тунтайг өгчихсөн бололтой.

Эр -    Чи хэн бэ?

Эр2 -  Бидэнд ажил өгөөч.

Эр -    Бид өөр юу хийх вэ?

Эр2 -  Бидэнд ажил өгөөч. Ажил өг.

Эр -    Ажил хэрэгтэй байна.

Над -  Яах гээд байна аа?

Эр -    Ямарч ажил байсан хамаагүй Надя. Ямарч хамаагүй. Ямарч хамаагүй, ямарч хамаагүй.

Эр2 -  Ажил өгөөч ээ.

Эр -    Юу байсан хамаагүй.

Эр2 -  Хөөе Надя.

                                                  ххх

Ник - Чи тэрнийг хаашаа нуусан?

Вас -   Хэнийг? Би энэ хүнийг анх удаа харж байна.

Эр -    Баталгаатай юу?

Вас -   Миний гарыг тасдсан ч болно.

Эр2 -  Таны ажилд саад болохгүй ээ.

Эр -    Худалдаанд чинь амжилт.

Вас -   Баярлалаа.

Ник - Эрчүүд ээ, эрчүүд ээ яаж байна аа?

Эр2 -  Бид иргэдэд итгэдэг тэд бидэнд итгэдэг.

Эр -    Харилцан итгэлцлийн систем.

Ник - Тэр худлаа ярьж байна.

Эр2 -  Наадах чинь ноцтой буруутгал шүү.

Эр -    Худлаа ярьна гэдэг ноцтой гэмт хэрэг.   

Ник - Үгүй ээ, тэр чинь луйварчин.

Вас -   Тэр миний сүсэг бишрэлийг доромжилж байгааг анхаараарай.

Ник - Үүнийг чи яаж хамаатуужл байгаа юм?

Вас -   Ингэхэд би шударга, сайн хүмүүсд итгэдэг. Яг энэ хоёр сайхан залуус шиг.

Ник - Залуус аа, та хоёр ядаж түүнийг байцааж болдоггүй юмуу?

Эр2 -  Юу, байцаах гэнээ? Та иргэнд хүч хэрэглэх юм бол ямар шийтгэлтэйг мэдэх үү?

Ник - Та нар харсан биз дээ? Тэр ганц гартай луйварчин намайг зүгээр л дээрэмдсэн. Ойлгож байна уу, бас тэр өөдгүй юмнууд түүнийг явуулчихсан. Болдог юмуу? Ямар цагдаа нар...

Эр2 -  Өөдгүй гэнээ? Наад хэллэг чинь сөрөг өнгө аястай байна. Үүргээ гүйцэтгэж байгаа төрийн түшээдийг доромжилсон.

Эр -    Тийм ээ, аюултай үг хэллэг хэрэглэж сэтгэл санаа руу гэнэтийн дайралт, халдлага үйлдсэн.

Ник - Болъе, эрчүүд ээ...

Эр2 -  Чимээгүй. Та тэртэй тэргүй ял авахаар юм ярьчихсан.

Эр -    Яруу найрагч чинь.

Ник - Эрчүүд ээ хэрэггүй ээ...

Эр2 -  Яваарай.

Ник - Би...

Вас -   Хууль мэдэхгүй байдал хариуцлагаас чөлөөлөхгүй. Харин мэддэг бол мултарна.      

Ник - Яагаад...

Эр2 -  Тавтай морил.

Эр -    Орно уу, тухлан суугаарай. Суу суу.

Эр2 -  Одоохондоо эндээ суугаад сайн бод. Танд ичгүүртэй санагдана гэж найдъя.

Эр -    Цагийн дараа өдрийн хоол өгнө. Бас дэр чинь хэтэрхий халуун болхоор нь бидэнд мэдэгдээрэй. Бид танд хүйтэн дэр авч ирнэ.

Ник - Энэ юу гэсэн үг вэ. Ёстой.. технологи нь шинэ боловч утга учир нь.. яг хэвээрээ.

                                                  ххх

Хүү -  Аав ярьсан уу?

Эмээ -  Ярьсан.

Хүү -  Юу гэж байна?

Эмээ -  Чамайг зааш ид гэж хэлсэн.

Хүү -  Аав шинэ жилээр нисч ирэх үү?

Эмээ -  Хичээе гэж хэлсэн.

Хүү -  Дахиад л хичээе. Яагаад үргэлж намайг гэртээ байхгүй байхад ярьдаг юм бэ?

Эмээ -  Юмаа идээ.

Конс -   Хөөе, хөөе жаал аа унтчихсан уу?

Хүү -  Тийм ээ.

Конс -   Би чамд хэлье, чамд тэр найзууд огт хэрэггүй. Чамайг хэрэгтэй үед л хамт байна. Тийм учраас ганцаараа байсан нь дээр. Ганцаараа байхад чинь хэн ч чамайг хаяхгүй.

Хүү -  Би ганцаараа байхыг хүсэхгүй бол яах уу?

Конс -   Ганцаараа бахй гэсний хэрэггүй. Нохой хүний хамгийн сайн найз.

Хүү -  Тэгвэл чи миний найз уу?

Конс -   Тэгэлгүй яахав. Жинхэнэ найзууд яадгийг мэдэх үү? Бие биедээ итгэдэг юм. Тийм учраас чи миний удирдлагыг унтрааж болно. Би чамаас хэзээч зугтахгүй гэж амлая. Зөвшөөрч байна уу? Хм, Илюх... Ёстой нэг... За алив ээ, алив.

Эм -   Нохой хоншоороороо газар шаав горим.

Конс -   Новш гэж.

                                                  ххх

Эр -    Манайд танд таалагдсан гэж найдъя.

Ник - Үгүй.

Эр2 -  Манайд дахин зочлоорой. Бидэнд од тавьж сэтгэгдэл үлдээхээ мартав аа.

Эр -    Ажил.

Зэрэг -  Ажил, ажил, ажил. Ажил, ажил, ажил.......

Над -  Бурхан минь, хэзээ үйчилгээ нь дуусах юм болоо?

Ник - Костя. Өршөөгөөрэй та толгой хараагүй биз? Та толгой хараагүй биз? Та нэг ийм толгой хараагүй биз? Уучлаарай, танай энийг яаж ажиллуулдаг билээ?

Эм -   Товчлуур дээр дараад ярьна.

Ник - Юу ярих билээ?

Эм -   Төөрсөн нэгэн байвал төв дээр ирээрэй.

Ник - Тэр чадахгүй ээ, бие нь энд байгаа юм чинь.

Эм -   Тэгвэл үлдсэн юу байна хэл, хэн нэгэн таарч магадгүй.

Ник - Анхаараарай... роботын толгой хайж байна. Костя гэдэг нэрээр дуудна.

Конс -   Коля юу?

Ник - Том нүдтэй. Хүнлэг харцтай.

Конс -   Ильюха босоорой.

Ник - Ярьж чаддаг. Гэхдээ заримдаа дуугүй байсан бол дээрсэн.   

Конс -   Ильюха босоорой. Бид явах хэрэгтэй.

Ник - Шагнал өгнө... Гэтэл би түүнийг өшиглөж байсан. Бас загнадаг байлаа. Үргэлж казино хэсээд алга болчихно. Харин өөрөө хөзөр тоглоод алдчихсан. Надад туслаач, гуйя. Тэр миний.. найз. Цорын ганц бололтой.

Эм -   Таны хуруу хөдлөөд байна.

Ник - Тэгвэл тэр ойрхон байна.

Хүү -  Аан гээч, би чиний найзад таалагдахгүй бол яах уу?

Конс -   Бүх зүйл сайхан болно хурдан яв.

Хүү -  Юу гэхээр сүүлийн үед би найзуудтай болсонгүй.

Конс -   Тэрэнтэй найзууд болно, тэр яг чам шиг азгүй амьтан.

Эр -    За сайн уу. Би чамаас болж их мөнгө алдсан.

Эр2 -  Би ч бас.

Эр -    Чи бидэнд бүгдийг нь олж өг.

Конс -   Уучлаарай жаал аа...

Эр -    Май чи.

Хүү -  Найзаа, хүлээгээрэй.

Конс -   Жаал хамаагүй болсон. Би илүү чухал, чи өөрөө буруутай.

Ник - Ойртож байна.

Конс -   Жаалын тухай бодох хэрэггүй, тэр өөрөө учраа олчихно. Гутамшиг болох нь хатуужилд сургана. Өөрийнхөө хүүхэд насыг сана. Чөтгөр ав.

Хүү -  Одоо аав ирээд та нарыг болгож өгнө.

Эр -    Мөн дээ, эмээ чинь л ирэх биз.

Эр2 -  Чамд ямарч аав байхгүй.

Конс -   Алив түүнийг зүгээр орхи.

Эр -    Пөөх нохой эргээд ирж.

Эр2 -  Хамгаалахаар ирсэн юм байх даа.

Конс -   Нусгай нараа та нар миний хэн болохыг мэдэх үү? Би энэ хорвоогийн хамгийн нөлөө бүхий хүчирхэг.. Та нарт уучлалт гуйгаад явахыг санал болгое. Үгүй бол би та нарыг...

Эр -    За хөвгүүд ээ...

Эр2 -  Хөөе чи бас нисч чадах уу?

Конс -   Хөвгүүд ээ...

Хүү -  Намагй тавь.

Конс- Би зүгээр нэг тэнэг робот-нохой.

Хүү -  Найзыг маань тавь.

Конс -   Өршөө, ингэж болохгүй ш дээ.

Хүү -  Та нарыг үзэн ядаж байна. Битгий, хөвгүүдээ битгий. Одоо тавьчих, гуйя... Үгүй ээ. Тэрнийг тавиач.

Конс -   Хэрэггүй ээ, битгий. Залуус аа битгий.

Хүү -  Түүнийг тавь.

Ник - Хөө та нар яаж байна аа? Тэр чинь амьд. Муу яргачид.

Хүү -  Битгий. Найзаа.

Ник - Костя.

Хүү -  Найзаа...

Ник - Костя...

Эр -    Энэ бас юу вэ?

Конс -   Одоо зугтацгаа новшнуудаа.

Эр -    Зугтаарай, зугтаарай.

Конс -   Тэгэлгүй дээ. Намайг алах гэж байхад маасайж байдаг.

Ник - Зүгээр л намайг харсандаа баяртай байгааг ойлголоо.

                                                  ххх

Люд - Тийм ээ, тунгийн хувьд үнэхээр хэтрүүлчихэж.

Над -  Үгүй ээ, би тэсч чадахгүй нь. Люд ямар нэг юм бодож олооч, чи ухаантай ш дээ.

Люд - Яагаад шууд би гэж?

Мар - Ёоё, өвчтэй юмуу?

Люд - Пофигин. Ээж ээ, бидэнд дахиад пирожки хэрэгтэй.

Над -  Ойлголоо.

Эр -    Ажил, ажил өгөөч.

Над -  Эхний даалгавар. Энэ пирожкинуудыг бүгдийг нь идээрэй.

Эр -    За ойлголоо.

Над -  Зиак, би энэ бүхнээс залхаж байна. Хурдан хаалга засаад гарцгаа.

Эр -    Бидэнд хамаагүй.

Эр2 -  Эзэгтэй борщ байгаа юу?

Эм -   Өө залуус аа маш их баярлалаа. 2 жил зарж чадсангүй.

Конс -   Бас тэдэнд хүнс авч өгөөрэй.

Пав -  Тэгэлгүй яахав, за одоохон.

Конс -   Алив.

Пав -  Уучлаарай, би огт дасч чадахгүй байна. Май. Баярлалаа.

Ник - Танд надаас өөр юу ч хэрэггүй учраас явж байна уу?

Конс -   Яг ч тийм бишээ, би өөрөө...

Хүү -  Би бүгдийг ойлгож байна. Баяртай найзаа. Эсвэл зөвөөр Константин Геннадьевич.

Конс -   Чи намайг Найзаа гэж дуудаж болно.

Ник - Найз гэнээ.

Конс -   Амаа хамхи.

Ник - Чамд зохиж байна шүү.

Хүү -  Найз аа.

Конс -   Чи нөгөө юу, надад битгий гомдоорой. Бид цагийг сайхан өнгөрүүлсэн. 

Бичиг Дараагийн ангид...

Пав -  Би чамайг хамгийн ойрын хогийн цэг гариг дээр буулгана. Тэнд чи үлдсэн бүх насаа өнгөрүүлнэ.

Эр -    Церера бол тогтвортой байдал, нам гүм гариг.

Ан -    Бид өөрсдийн өвөрмөц замыг сонгосон. Бид электроник ба роботын техникийн оронд зөвхөн уур ашигладаг. Яагаад гэвэл нөгөөх нь хортой.

Ник - Та нар энд яаж амьдардаг байна аа?

Эр -    Церера баяртай.

                                                  Төгсөв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 

   

 

 

 

 

  

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home