Кибер тосгон 4

                                                                                       Метраж : 26 минут

Дүрүүдэд :

Ник - Николай эр, 40 настай    Эр3 – Пав - Павел

Конс -   Константин эр, 40 настай

Люб - Люба эм, 15 настай

Над -  Надя эм, 38 настай

Харилцааны зарчим :

Ник – Конс

Люб - Над

                                                  ххх

Пав -  Гаяля, Гаял чи яагаад суучихав аа? Тэр удахгүй эргээд ирнэ. Юмаа бэлдэхэд туслаач.

Гал -   Тайвшир.

Пав -  Тийм үү? Тайвшир гэж юу гэсэн үг юм? Тайвшир гэж юу гэсэн үг юм, Галя?  

Гал -   Чи ууртай байна уу?

Пав -  Тийм ээ.

Гал -   Зүрхний цохилт чинь түргэссэн.

Пав -  Тийм ээ.

Гал -   Хорвоо дэлхий нурж байна уу? Гармонизим-М таны тайван байдлыг хадгалахад туслана. Гармонизим-М стресс болон түгшүүрээ мартацгаая. Хэрэглэхээсээ өмнө мэргэжилтэнтэй зөвлөөрэй.

Пав -  Одоо реклам хийж байх цаг нь бишээ. Сансарын гэгээнтнүүд минь би одоо яах вэ. Тэр хоёрдахь удаагаа намайг хална, тийм ээ хална. Тэр намайг хална. Яах вэ?

Гал -   Ийшээ хар, хараарай.

Пав -  Галя, үүгээр яах юм?

Гал -   Тэр өөрийнхөө ирээдүйг ингэж хардаг. Тийм үү? Харин одоо тэрэнд үнэнийг ярьж өг. Удахгүй хорорн санаатай робот нисч ирээд түүнийг биеийг үүрд авчихна. Тийм ээ, тэгнэ. Харин түүний оюун санаа устана. Ямар гоё юм бэ, тийм үү.

Пав -  Надад өөр сонголт байхгүй.

Гал -   Хайлуулна, хог дээр хаяна, задлана. Чи өөрөө сонго.

Гал -   Жаал аа чи айчихсан уу? Бид тоглосон юмаа, бүх зүйл сайхан болно. Ээж нь чамайг хамгаална, надад өөр юу зурсанаа харуулаач.

                                                  ххх

Бичиг Техникийн завсарлага.

Конс -   Коля, сонсооч Коля, энд чиний нөгөө.. Байзаарай, энэ чинь бас юу билээ?

Над -  Сайн байна уу Коленька, юуны түрүүнд чамд хэлэхэд бид Дэлхий дээр биш Ангараг дээр байна. Энд аймшигтай зүйлс болж байна. Барилгын ажил эрчимтэй явагдаж эхэлсэн. Тэр Барагозин...

Ник - Баярлалаа. Бид энд 5 цаг боллоо, ямарч нэмэр алга. Энэ юу дугараад байна?

Конс -   Харх л биз дээ, энэ чинь Цацрагт ш дээ.

Ник - За чи өөрөө л мэд, харин би эндээс явах өөр арга зам эрж олно.

Конс -   Коль, намайг хүлээ л дээ. Коля.

Бичиг “Кибер тосгон”. 4-р анги, “Лайфхак. Сансарын плацкартанд хэрхэн биеэ авч явах вэ?”

Конс -   4-5-6...18. 10 нь хаана байна аа?

Эр -    10 нь, 25-ын дараа.

Ник - Баярлалаа. Төмөр зам. Сайн байна уу, энэ 10 мөн үү?

Эм -   Тимй ээ, 10, сайн байна уу. Таны мульти-пасспорт.. Орно уу, тавтай аялаарай.

Ник - Баярлалаа.

Эм -   Хаачих нуу? Чам шиг нөхдүүд ачааны хэсэгт явна. Гэвч тэнд зайгүй, дүүрчихсэн.  

Конс -   Ингэхэд чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу? Чамагй хэн гэлээ, за тэр яахав. Маргааш гудамжинд гарах гээгүй бол намайг хурдан галт тэргэнд оруул.

Эр -    Тонил цаашаа зэвэрсэн төмөр өө.

Ник - Яаж байна аа?

Конс -   Коля.

Ник - Костя.

Конс -   Коля би сохорчихлоо, Коля.

Ник - Түр хүлээгээрэй.

Конс -   Миний нүд. Миний нүд.

Эр -    Үүнийг чамд.

Ник - Хөдөлгөөрэй.   

Эр -    Ингэхэд би өнөөдөр хамтрагчгүй байгаа. Чи ойлгосон байх.

Ник - Чи бол..

Эм -   За яахав, нэг санаа төрлөө. Чи соёлтой байж инээмсэглэх ёстой. Инээгээч. Нэг удаад ганц брикэтээс илүү хийж болохгүй. Ганцхан алдаа гаргамагц буулгачихна шүү. Би тэрнийг бүр өрөвдчихсөн. Яахав туслаж байг гэж бодсон. Тэгэхгүй бол би өнөөдөр маш их ажилтай.

Конс -   Ухаантай хүүхэн гэдэг нь шуудр мэдрэгдсэн. Миний эр хүн гэдгийг мэдрээд оруулчихсан. Гайгүй ч хүүхэн байна.

Ник - Энэ минийх.

Вас -   Охидууд уу?

Ник - Тийн, тийн. Их санаж байна.

Вас -   Хөршүүд байх нээ.

Ник - Тийм ээ.

Вас -   Василий.

Ник - Николай.

Вас -   Таатай байна.

Ник - Таатай байна. Юмаа тавьцгаая.

Вас -   Тэгье.

                                                  ххх

Над -  Бурхан минь өршөө... Энэ чинь юу болж байна, ямар амралтын газар байгаа биш, хурдан ажилдаа орцгоо. Би та нарт хэлээд байна.

Люд - Ээж ээ, битгий тэдэн рүү хашхираад байгаач. Тэд тэртэй тэргүй танд, жаахан дургүй.

Над -  Юу гэнээ?

Люд - Тэдэнд таны харьцаж байгаа нь таагүй байгаа.

Над -  Таагүй байгаа юм биз дээ. Алив муусайн ажилгүй хэлхсэн төмөрнүүдээ ажлаа хийцгээ.

Люд - Танд нэг зүйл үзүүлэх цаг нь болж.

Ник - Сайн уу хонгорууд минь, хүний амьдралд элдэв юм тохиолддог. Та нар ч гэсэн надгүйгээр фермээ удирдах хэрэг гарч болно.

Над -  Түй, түй муу ёр.

Люд - Түй, түй гэхдээ голограмм таныг сонсохгүй.

Ник - Тэгсэн тохиолдолд та нарт зааварчилгаа үлдээж байна. Робот болгонтой өөр өөр харьцах хэрэгтэй. Жишээ нь трактор байна, тэр их гомдомтгой, ойлгов уу. Огт шүүмжлэл хүлээж авдаггүй. Түүнийг өдөөж өгөх хэрэгтэй. чи сайн хагаллаа, гэхдээ илүү ч хагалж чадна гэх мэтээр. Ийм байна, Глаша бол магтуулах дуртай. Гэхдээ чинь сэтгэлээсээ ярих хэрэгтэй. учир нь тэр худлаа ярихыг сайн мэддэг. Егорка бол сэтгэлийн хувьд өсвөр насны хүүхэд. Түүнд ажил бол тоглоом гэж ойлгуулах хэрэгтэй. Тэгвэл ажлаас нь амраах гэж бөөн юм болно.

Над -  За үгүй шүү, би чиний тэр төмөрнүүдтэй зууралдах сонирхол алга.

Ник - Надюха чи шууд л, би тэдэнтэй зууралдахгүй гэж хэлэх байх. Гэхдээ тэр бол чиний л шийдвэр. Чи одоо шийдвэр гаргаж байгаа.

Над -  Гэвч би өөрийн аргатай.

                                                  ххх       

Конс -   Май авч үз. Бохирдуулчихав.

Эр -    Муу үйлчилгээтэй юм.

Эм -   Давуу чинь яагаад чийгтэй байгаам, хэлээч.

Конс -   Уламжлалт ёс. Юу хэрэгтэй юм?

Эм -   Алчуур хэрэгтэй шүүс асгачихлаа.

Конс -   Новш гэж.

Эм2 - Ширээг бас.

Эм -   Энэ цэвэрлэгээ хэзээ дуусахыг хэлээд өгөөч.

Конс -   Цэвэрлэгээний хязгаарыг давмагц.

Эр -    Зогсоор байгаад залхаж байна.

Эм -   Биднийг хэзээ оруулах юм бэ?

Эм3 - Цайгаа картаар төлчихөж болох уу?

Эм -   Би одоо рекламанд гардаг шиг хэлье. Болно, карт нарны аймгийн хаана ч хүчинтэй. Та нүдний болороор хийх үү?

Эм3 - Үгүй ээ, хуучнаар Кю Ар кодоор.

                                                  ххх                         

Ник - Ижевск дайнемикс үү?

Вас -   Бишээ, Томск Технэложист. Ижевскийнхэн халтуурдаад эхэлчихсэн. За хөрш минь, холын зам юм чинь тоглочих уу?

Ник - Би ер нь бол мөрийтэй тоглодоггүй. Би мөрийтэй тоглоомонд маш дуртай. Би хөзөр тоглохоор сууж огт болохгүй. Нөгөө талаас Василий сайн залуу байна. Би нүдээр нь харж байна.

Вас -   Би мэргэжлийн тоглоомчин. Тэрэнд жаахан итгэл төрүүлчихээд дараа нь мөнгөөр тоглож эхэлнэ. Хамаг юмыг нь хамна даа. Бүр өрөвдчихлөө. Нүднээс нь харахад сайн эр байсан. Одоо мөнгөөр тоглох уу?

Ник - Мөнгөөр биш бол тоглое.

Вас -   Эхэлцгээе.

Ник - Тараагаарай.

                                                  ххх

Над -  Өө хөөрхий, яасан тос нь дуусчихсан уу? Одоо хаанаас авдаг юм билээ. Бид үргэлж тостой байна, үнээ өгчихнө. Харин та нарт бол май. Ажил хийж эхэлхээс нааш ямарч зугаа цэнгэл байхгүй. Ямарч тос, ямарч зэврэлтийн эсрэг борооны дараахь түрхлэг, орой зурагтаар ямарч Терминатор, Робокоп үзэхгүй. Харин чи бензинээс солярку руу шилжинэ. Гүйцээ, ажил хийхгүй л бол ам тосдохгүй. Хэн даргалж байна тэр дүрэм тогтооно.

Эм -   Надад хэлээд өгөөч вагон яагаад ийм хүйтэн байгаа юм бэ?

Конс -   Чамаас бүр залхаж гүйцлээ, баахан юм асуугаад. Чамд хүйтэн байна уу, май, май, май.

Бичиг Аюул...

Эм -   Яагаад надад муухай аашлаад байгаа юм?

Эр -    Чимээгүй, чимээгүй Аня. Явцгаая. Уучлаарай.

Эм -   Миний гомдолыг тэмдэглээд аваарай. Ажлын байран дээрээ проводкник вагоны даргатай айлгүйтээд байна. би бусдын амьдралд хошуу дүрлээ гэж битгий бодоорой. Ингэхэд тэр эхнэртэй, робот-цэвэрлэгч бол хэлэх ч үг алга. Доромжилно, дээрэлхэнэ, даавуу чийгтэй тухай би юу ч хэлээгүй. 22-р зуунд шүү дээ. Байзаарай, та хаачих нь вэ, би дөнгөж эхлээд байна. Зогсоорой, зогсоорой та намайг сайн мэдэхгүй байна.

Эр -    Аня, чамд бүх зүйл таалагдсан гэж бодсон. Гэтэл би андуурсан бололтой.

Конс -   Чөтгөр лүүгээ тонилцгоо, би дахиж наашаа.. гүйцээ, би халагдлаа. Бас.. би таах гээд оролдое, вагоны дарга уу? Эхнэртэй юмуу? Сонгомол амьдрал... Үнэндээ чамд илүү хүн олдоно. Илүү сайн залуутай ч учирна.  

Эм -   Тийм л дээ.

Конс -   Нээрэн шүү, чи үнэхээр царайлаг бүсгүй, надад итгээрэй. Би эмэгтэй хүнийг сайн мэднэ.

Эм -   Чи юу?

Конс -   Инээж байгаа нь хүртэл хөөрхөн.

Эм -   Чи сайн хүн юм. Робот гэдэг нь харамсалтай.

Конс -   Би ямар хүн гээч, би 2093, 2094, 2096 онуудын дэлхийн хамгийн баян хүн. Би Уран, Плутон хоёр хамтдаа төлсөн шиг татвар өгсөн. Би бүх гаригууд дээр үл хөдлөхтэй. Бүх амьдрал байхгүй гаригуудад хүртэл. Яагаад гэж битгий асуугаарай. Би төмөр замын үнэт цаасны 40% эзэмшдэг, энэ ямар учиртай гэхээр удахгүй танай дарга сахлаараа вокзалын шал угаах болно. Би бол Константин Геннадьевич Барагозин байна.

Эм -   Хөөрхий дөө.

Конс -   Хэн?

Эм -   Чамайг эвдчихсэн бололтой. Хакерууд дахиад л тоглоом хийх гэж роботуудын толгойд баахан юм суугаж байна.

Конс -   Би хүн ш дээ.

Эм -   Тийм ээ, тийм итгэж байна. Зүгээр ээ, чамайг засчихна. Чөтгөр ав, сайн мэдэхгүй юм, би усан тэнэг ч байж магадгүй гэвч хомын төдийд зүрх шимширлээ. Мэдэхгүй юм даа, түүн ямар нэг хүнлэг юм байсан.

Бичиг Аюул.

Ник - За нээх үү?

Вас -   Тэгье.

Вас -   Коля уучлаарай, танайх бага байна.     

Ник - Юу гэсэн үг вэ.

Вас -   Хайранд аз таарнаа Коля.

Конс -   Коля, проводникэд миний хэн болохыг яаралтай хэл.

Ник - Яах гэж?

Конс -   Тайлраблах гэхээр удна, товчхондоо 6 “Б”-ийн Таня Поповаг санаж байна уу?

Ник - Чи дурлачихсан юмуу? Проводникэд үү?

Конс -   Мэдэхгүй ээ Коля гэхдээ дотор нь нэг л хачин болоод явчихсан.

Ник - Маргааш гэхэд чи тэрнийг мартчихна.

Конс -   Яагаад тэр билээ?

Ник - Яагаад гэвэл чамд зүрх сэтгэл байхгүй. Хайр гэдэг чинь чи ямар нэг том үйл хийхэд бэлэн байхыг хэлдэг. Чи энэ талаар ямар мэдэх биш. За алив эндээс яв, надад сайн мод чирэх шиг боллоо. Тийм ээ, за яасан. Бэлэн үү?

Вас -   За алив... Хажуугийн 3 алга Вася. Наад роботоо бооцоонд тавь.

Конс -   Юу? Чи намайг тавьчихсан юмуу?

Ник - За уучлаарай, алдчихлаа.

Конс -   Бид хоёрын хамгийн сайн нь чи.

Ник - Гэхдээ би шилжилтээ буцааж авахгүй бол блохгүй биз дээ?

Конс -   Юу?

Бичиг Хэт өндөр хэм.

Эм -   Бүх зүйл хэвийн, байр байрандаа үлдээрэй.

Эр -    юу болоод байна?

Эм -   Бариулаасаа сайн бариарай. Бүх зүйл хэвийн. Байр байрандаа суугаарай, гуйя.

Эр -    Аня. Зуухны нэг хэсэг фотон төмөр зам руу орчихож. Одоо цэвэрлэж амжихгүй бол галт тэрэг замаасаа гарна тэгээд бид сураггүй алга болно.

Эм -   Та засч чадах уу?

Эр -    Энэ миний хийх ажил биш.

Эм -   Яасан, эхнэр чинь загнах уу?

Эр -    Алив Анюта...

Эр2 -  Тийшээ орж болохгүй, бид солирын үүл рүү нисч байгаа ш дээ.

Эм -   Эрчүүд ээ яасан бэ? Би одоо скафандр өмсөөд өөрөө гарлаа.

Эр -    Алив Аня зогс. Амжилт хүсье.

Эр2 -  Зөвхөн тэнэг амьтан хамгаалалтгүй задгай сансар руу гарна.

Конс -   Би яах гэж гарав аа? Би яах гэж гарав аа? Тэр тэртэй тэргүй үнэлэхгүй ш дээ.

Эм -   Хар даа, ёстой тэнэг амьтан. Танд солирууд байгаа ш дээ.

Конс -   Ариун процессорууд минь.

Эм -   За алив ээ, алив, алив.

Конс -   Хальтирч байна, хальтирч байна, хальтир... Аня, Аня би гүйж байна, би амжих ёстой.

Ник - Тэр харав уу?

Конс -   Ингэж орж чадахгүй нь... Яг зөв, нүд.. Энд байх шив хог чинь. Зиак-зиак-зиак. Нээрэн тийм, солирын самбар. Энд юу юу байна? Энэ болно.            

                                                  ххх  

Люд - Найзуудаа, та нар хаачих нь вэ? Найзууд аа, яасан бэ? Ээж санаатай тэгээгүй ш дээ. Зүгээр л тийм зантай хүн байхгүй юу. Өөрөөр чаддаггүй, ингэж хайраа илчилдэг.

Над -  Аа хулгана, хулгана. Хэн нэгэн тэрнийг хурдан бариад өгөөч. Манайд хэн хулгана барих үүрэгтэй билээ?

Люд - Егорка, гэвч тэр гомдчихсон.

Над -  Егорка, хонгор минь чи тоглох дуртай ш дээ. Алив тоглоцгоое, ийм тоглоом шүү. Хулгана барьчихвал би чамайг хүндэлнэ. Глаша, чи бидний дундаас хамгийн ухаалаг нь, хонгор минь туслаач дээ. Ингэхэд чи өнөөдөр маш сайхан харагдаж байна. Чиний шинэ үс засалт сайхан зохижээ. Яагаад зогсоод байгаа юм бэ, хулганыг бариач дээ. Алив. Зогс, хаачих нь вэ? Ямар хачин хүмүүс вэ.

Люд - Хүмүүс гэнээ, эхний алхамаа хийлээ.

Над -  Намагй уучлаарай. Миний буруу. Би ямар Коля биш. Би та нартай түүн шиг харьцаж чаддаггүй. Түүнгүйгээр би юу ч чадахгүй. Бүх л амьдралынхаа турш ханиа түшиж ирлээ. Харин одоо.. гэнэт хамаг юм миний нуруун дээр байна. Энэ заваан барилга, та нар үгэнд орохгүй. За яахав, яахав. Би ингэх тавилантай байж. Энэ аймшигтай хулгана намайг иднэ л биз... Мэдээж би хулганаас айдаггүй. Гэхдээ миний арга ч гэсэн үйлчилж байна. Би өөрийн гэсэн аргатай.   

Ник - Сайн уу найзуудаа, хэрвээ та нар энэ бичлэгийг үзэж байгаа бол би ямар нэг шалтгааны улмаас ферм дээр байхгүй байна. Аан гээч манай Надюха ааштай эмэгтэйг мэднэ, гэвч та нар түүнийг яг над шиг ойлгож, хүлээж аваарай. Тэр эхлээд хашхичиж гарна, харин та нар битгий тоогоорой. Дараа нь тэр арга өөрчилнө шууд уйлах болов уу. Харин тэр үед нь та нар аргыг нь хүлээж аваарай. Тэр та нарыг зальдсан гэж бодог. Тэр эндхийн гол хүн гэж бодоод байж байг. Бид бол эндхийн гол нөхдүүд та нар гэдгийг мэднэ. Ажилсаг найзууд. Дууслаа, баяртай.

                                                  ххх   

Вер -  Та зүгээр үү?

Пав -  Тийм ээ, зүгээр л ганцаараа баймаар санагдаад.

Вер -  Уучлаарай, би явъя.

Пав -  Хүлээгээрэй, та яах гэж наашаа ирсэн юм?

Вер -  Би ч гэсэн ганцаараа баймаар санагдаад.

Пав -  Тэгвэл хоёулаа ганцаараа байх уу?

Вер -  Тэгье.

Пав -  Энд байнга ирдэг үү?

Вер -  Байнга шүү. Тайвшрах хэрэгтэй үедээ.

Пав -  Юу гэсэн үг вэ?

Вер -  Та Константин Геннадьевич заримдаа ямар байдгийг мэднэ дээ.

Пав -  Илжиг.

Вер -  Заримдаа би энэ тухай боддог ч гэлээ хэлэхээсээ айдаг. Тийм ээ.

Пав -  Муу илжиг.

Вер -  Та яаж байна аа?

Пав -  Муу илжиг.

Вер -  Чимээгүй, чимээгүй...

Пав -  Та оролдоод үз, сэтгэл хөнгөрнө. Сая би ямар сайхан...

Вер -  Хөнгөрсөн үү?

Пав -  Тийм ээ, хөнгөрсөн. Туршаад үзээч.

Вер -  Үгүй ээ, үгүй намайг халчихна.

Пав -  За алив ээ, нэрэлхэх хэрэггүй.

Вер -  За яахав...

Пав -  Алив.

Вер -  Ил, ил, ил-илжиг.

Пав -  Чангаар.

Вер -  Одоохон, одоохон.

Зэрэг -  Илжиг.

Вер -  За одоохон. 1-2-3...

Зэрэг -  Илжиг.

Вер -  Шинээр төрөх шиг л боллоо. Сонсож бай.

Пав -  Эдгэрч байгаа биз.

Вер -  Бүр толгой эргэж байна.

Пав -  Тийм үү.

Вер -  Тийм ээ.

Пав -  Хэрвээ танд Константин Геннадьевичийг наашаа эргэж ирүүлэхээргүй боломж гарвал та ашиглах уу?

Вер -  Үгүй ээ.

Пав -  Яагаад?

Вер -  Гэхдээ, тэгвэл би түүнээс ялгаагүй болно.

Пав -  Тийм ээ, таны зөв.

                                                  ххх     

Конс -   Больцгоо, би та нарын төлөө үүнийг хийгээгүй.

Эм -   Миний баатар.

Вас -   Бүгдэд нь баярлалаа, миний робот баатарлаг үйлс хийсэн. Би түүнд үнэхээр баярлаж байна. Одоо бид явах хэрэгтэ.й

Конс -   Би чамтай хамт хаашаа ч явахгүй. Коля, ямар нэг юм хийгээч. Коля, Коля.

Ник - Алив байзаарай, хүлээгэрэй Василий. Зогс, зогс.

Конс -   Өвдөж байна.

Ник - Алив тохиролцое.

Вас -   Коля, чи яагаад байна аа. Би шударгаар хожсон.

Ник - Алив би даагаа нэхмээр байна.

Вас -   Наад гараа ав гэсэн шүү.

Ник - Үгүй гээд байна... Өөдгүй новш. Чи муу, тэр луйварчин байж. Бариад аваарай.

Вас -   Май.

Конс -   Коля.

Ник - Яадаг новш вэ. Бариад аваарай. Хайрт охидууд минь сайн байна уу. Бид тав тухтай явж байлаа. Адал явдалгүй. Тэгээд хажуугийн купенд нэг сайн хүнтэй танилцлаа. Тэр биднийг Санчин луу гэртээ урьсан. Бид мэдээж хэрэг татгалзсан. Гэвч тэр биднийг буухаас өөр аргагүйд хүргэсэн. Ямарч сонголт үлдээгээгүй. Тэр хэтэрхий найрсаг бас сайн хүн байсан. Тэгэхээр уучлаарай, би жаахан саатах нь байна.

Бичиг Дараагийн ангид...

Эр -    Костя.

Хүү -  Хүүхдүүд чамайг хараад ёстой галзуурна.

Хүү2 -   Муухай юм бэ.

Конс -   Чи өөрийнхөө батгыг харсан уу?

Ник - Роботын толгойг хайж байна.

Хүү -  Янзтай байгаа биз, тийм үү?

Конс -   Гайхалтай.

                                           Төгсөв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

  

 

 

            

 

 

 

 

 

 

 

 

    

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home