Метраж : 24 минут
Дүрүүдэд :
Ник - Николай эр, 40 настай
Конс - Константин эр, 40 настай
Люб - Люба эм, 15 настай
Над - Надя эм, 38 настай
Харилцааны зарчим :
Ник – Конс
Люб - Над
ххх
Эр - Дэлхий дээр 100 гаруй сая роботу хийгдээд байна.
Эм - Нөхцөл байдал хэцүү байгаа ч гэлээ, “Ижевск дайнемикс” үйлдвэрлэлээ нэмэгдүүлсээр байна. Тус компанийн “Байшин болгонд робот” хэлц үг аль хэдийн урвуу утгатай болжээ. Сая сая хүмүүс ажлын байраа алдаж байна.
Охин - Аав аа, аав аа би өнөөдөр сургуульдаа онц авсан.
Хүү - Аав аа, аав...
Гал - Би бүгдийг худалдаж авсан. Чиний хүсээд байсан анхилуун лаа ба голограмуудын шинэ хүрээнүүд. Одоо 3 шинэ даашинз бас туфли. Туфлигүй даашинз мөнгөний гарз гэдгийг чи мэдэхгүй биш.
Эр3 - Яг миний хүсч байснаар.
Гал - Чи дэвших талаар асуусан уу?
Эр3 - Тийм ээ, асуусан.
Гал - Яагаад таг болчихов, тэр юу гэж хариулсан, за гэсэн үү? Тийм үү?
Эр3 - Нөгөө.. Галя бүү санаа зов, би ямар нэг арга бодож олно. Шинэ ажилд орно...
Гал - Шинэ ажил хайж байхад чинь бид яаж амьдрах юм? Бөөн нэхэмжлэх, байр, машин гээд. Дөнгөж сая засварын захиалга өгчихсөн. За тэгэхээр юуны түрүүнд юунаас татгалзаж болох вэ? Итали обой. Хэтэрхий үнэтэй эд. Дизайнерын тавилга.
Эр3 - Галя...
Гал - Маргааш гэхэд хөргөгчний түрээс дууслаа. Дотор нь юу байгаа билээ? Салат, ногоотой шөл. Нээрэн чи маргааш онгойлгож чадахгүй нь.
Эр3 - Ингэх хэрэггүй бишүү.
Гал - Нээрэн ямар гуйлтай биш.
Эр3 - Тийм ээ, гутамшиг болмооргүй байна.
Гал - Гэхдээ нөгөө талаас гэр бүлийнхээ төлөө гуйхад яадаг юм?
Эр3 - Тийм гэж үү?
Гал - Тэгэлгүй яахав. Дараа нь ялахын тулд өршөөл гуйна. Хүчтэй хүмүүсийн чадах зүйл.
ххх
Конс - Коля...
Эм - Ангаргийн сүүлийн оршин суугчид бусад гаригууд руу нүүж байх хойгуур Ангараг соёл иргэншлийн ул мөрөө баллаж байна. Хүчирхэг элсэн шуурга нүүж байгаа хүмүүсийг нөмрөн авчээ. Сүүлийн авсан мэдэгээр амь үрэгдсэн хүмүүс байхгүй. Гэвч манай сэтгүүлчдийн олж мэдсэнээр...
Конс - Коля. Коля, би энд байна. Би энд байна. Коля, би энд байна. Ашгүй дээ, тос, тос хийгээд өгөөрэй. Сайхан байна.
Ник - Байзаарай, би чамайг татаж гаргая.
Конс - Алив хурдлаарай Коля гэхдээ болгоомжтой.
Ник - Үлдсэн хэсэг нь яачихав аа?
Конс - Би мэдэхгүй ээ, эрж олооч.
Ник - Хаашаа алга болчихдог байна аа?
Конс - Алив Коля тэр байна, тэнд.
Ник - Пөөх, ёстой нэг...
Конс - Алив бариад аваарай.
Ник - Зогс.
Конс - Яагаад орилоод байгаа юм, чих нь энд байна. Алив тэрнийг хурдан бариад ав. Алив ээ, алив зугтаж байгааг нь харахгүй байна уу? Би зугтлаа Коля, намайг бариад аваарай. Зүүн тийшээ, бариарай. Уначих юмаа, арчаагүй гэдэг нь...
Бичиг “Кибер тосгон”. 2-р анги, “Шок, бүгд үзэх хэрэгтэй. Бид хэрхэн галт тэрэгнээсээ хоцорсон бэ”.
Конс - Коля хурдлаач ээ, энд одоо харин тэнд. Одоо энд...
Ник - Сонсооч, чи туславал дээр бишүү?
Конс - Хүн болгон чаддаг ажлаа хийе. Чи ухна, харин корпорацийн удирдлага удирдана.
Ник - Нүүсний дараахь 2 дахь өдөр ш дээ. Туршилтын туулай өөрийгөө корпорацийн эзэн гэж бодсон хэвээр.
Конс - Би сонсоод байна. Бид галт тэргэнд амжих ёстой.
Ник - Энд амжихгүй бол дараагийнханд суучихна.
Конс - Дараагийнх гэж байхгүй.
Ник - Яагаад байхгүй гэж?
Конс - Цуцалчихсан.
Ник - Хэн?
Конс - Нэг хөгийн амьтан. Хэн ч бидний энд үйлдвэр барьж байгааг мэдэх ёсгүй. Тэгэхгүй бол сэтгүүлчид ирээд хамаг юм баллачихна.
Ник - Оросод бид “Найздаа бүү нүх ух” гэдэг юм.
Конс - Чиний энэ ямбий яачихав аа?
Ник - Гүйцээ, гомдчихлоо.
Конс - Юу гэнээ?
Ник - Ойлго л доо, Буля хөгшин бас ааштай нэгэн. Гэтэл чи ямбий гэж байдаг. Өөрийнхөө насанд ямар эмзэг ханддагийг чи мэдэхгүй. Алив очиж уучлалт гуй.
Конс - Би машинаас уучлалт гуйхаар тэнэг болчихсон гэж үү?
Ник - Тэгвэл явган яв. Намайг тэр хүргээд өгчихнө.
Конс - Булечка...
Ник - За алив.
Конс - Би юу хийгээд байна даа, Булечка намайг уучлаарай, тэгэх үү.
Ник - Би тэнэг амьтан гэж хэл.
Конс - Би...
Ник - За алив...
Конс - Би тэнэг амьтан. Миний буруу байж.
Ник - Одоо очоод түүнийг ил.
Конс - Юу гэнээ?
Ник - Очоод илээч, яачихав. Илээч. Алив айх хэрэггүй.
Конс - Бурхан минь, би юу л хийгээд байна даа.
Ник - Илээд бас магтаад өгөөрэй.
Конс - Булечка, нархан минь чи ийм насан дээр маш сайхан харагдаж байна. Бамбер чинь ямар хөөрхнө гээч, би УАЗ байсан бол ч...
Ник - Одоо наад гэрлээ үнс.
Конс - Юу гэнээ?
Ник - Гэрлээ үнс гэж байна.
Конс - Чи юундаа инээгээв?
Ник - Итгэчихэж, Буль чамд таалагдсан уу?
Конс - Хөөе чи сонс, бид галт тэрэгнээс хоцрох гээд байна. Гэтэл чи тоглоом хийж байдаг.
Ник - За за явцгаая.
Конс - Би үүнийг чинь мартахгүй. Коля, чи дайн өдөөсөн шүү.
ххх
Эр3 - Константин Геннадьевич, та хөгжилтэй хүн шүү. Хөгжилтэй юмаа. Намайг уучлаарай, би урилгагүй хүрээд ирлээ. Товчхондоо би танаас том тусламж гуйх гээд. Намайг эргүүлээд ажилд авчих, гуйж байна. Дэвшүүлэхгүй байсан ч болно. Би байрны зээл, эхнэр хүүхэд гээд надад тусламж маш хэрэгтэй байна. Яасан?
Конс - Ид.
Эр3 - Юу?
Конс - Ид.
Эр3 - Байзаарай, яаж байна аа? Намайг саван ид гэж байгаа юмуу? Гэвч би.. за яахав, идье нааш нь өгчих. Идье. Цэцгийн үнэртэй, миний дуртай... Тэр өглөө уусан уу?
Эр - Оюун санааг нь харахад 1 настай хүүхдийнх шиг байна. Хувь хүний ой санамжийг устгасан.
Эр3 - Ийм зүйл байж болно гэж үү, та итгэлтэй байна уу?
Эр - За харж бай, эвэртэй ямаа ирж байна.. За тэр.
ххх
Конс - Ямар их өлсөж байна аа.
Ник - Туршилтын туулай өлссөн байна.
Конс - Битгий намайг туршилтын туулай гээд бай, би амьд хүн.
Ник - Өөрийгөө амьд хүн гэчихжээ. Чи ядаж толинд харсан уу? Чи ер нь толинлд харагдах уу, хүн гэнээ...
Конс - Коля ямар ядаргаатай юм бэ.
Ник - Ангарагийн дунд энэ мэ ээюу хийж явна?
Конс - Коля чи яах гэж зогссон юм, явцгаая. Цаг алга...
Эм - Хүү минь гал тэрэг рүү дөхүүлээд өгөөч.
Конс - Үгүй.
Эм - Тэгье эмээ, суучих.
Конс - Ёстой нэг...
Ник - Би тавьчихъя.
Конс - За эмээ суугаарай, танд баяртай хүн алга, бид галт тэрэгнээс хоцрох гээд байна.
Эм - Ямарч хөөрхөн юм бэ дээ. би түүнд ягаан малгай нэхэж өгье.
Конс - Юу гэнэ үү?
Эм - Би ийм хүүтэй байсан, Гришка гэдэг. Ажилсаг боловч тэнэг.
Конс - Коля яваарай.
Эм - Би газар авахаар ирлээ, тэгээд мэдээж зөвшөөрсөн. Бас бэлэг өгөөд галт тэрэгний билет авч өгсөн.
Ник - Газрын мөнгөө авсан уу?
Эм - Өгнө л гэсэн, тэр Барагозин сайн залуу, хэлсэн амандаа хүрнэ.
Конс - Сайн байна.
Ник - Тэр Барагозиныг би өөрөө танина. Миний хуучны танил. Надад өртэй ч гэж хэлж болно. Түүнд хэлэх юм байгаа бол хэлээрэй, би дамжуулъя. Юу ч байсан хамаагүй.
Эм - Би явж системүүдийг хармаар байна.
Ник - Сайхан санаа байна, бид түүнд заавал дамжуулна харин тэр бүх мөнгө төлнө.
Конс - Юу?
Эм - Би Далай ван руу явмаар байна. Гэтэл мөнгө гэрт байгаа.
Конс - Тэнд үнэхээр сайхан.
Ник - Тэнд нөгөө хөндлөн усан хүрхрээтэй. Устөрөгчийн усан сантай.
Конс - Тэнд сонирхолтой юм юу ч байхгүй.
Ник - Европ руу явуулах уу?
Эм - Виза өгвөл явна.
Конс - За боль, ингэж даварч болохгүй.
Ник - Одоо тэгээд зогсох юмуу?
Конс - Хурдал, хурдал хоцрох гээд байна.
Ник - За Буль сайн сууж байгаарай. Би удаан салах ёс хийх дургүй.
Конс - Коля юугаа хийгээд байгаа юм бэ, бид галт тэрэгнээс хоцорлоо.
Ник - Тэр чамайг өгзөг дээр нь үнсээсэй гэнээ.
Конс - Тонил цаашаа.
Ник - За Буль, баяртай. Очоод мэсэж өгөөрэй, за яваарай.
ххх
Ник - Наадхаа болиоч. Чихэнд чийртэй.
Эм - Ангараг-Дэлхий чиглэлийн галт тэрэг 1-р зам дээр ирж байна. Давтан хэлье...
Ник - Билет, Дэлхий орно. Нэг ачаатай.
Эм - Билет байхгүй ээ.
Ник - Сүүлийн үлдсэн юм байхгүй юу?
Эм - Би ямар билет хэвлэдэг биш.
Ник - Ёстой нээрээ...
Эм - Цайны цаггүй, бас цалингүй ажиллаад үзэхгүй юу. Гүйцээ, завсарлага.
Ник - Ёстой нээрээ.. Танд илүү билет байхгүй биз? Найзаа чамд илүү билет байгаа юм биш биз? Одоо яадаг юм билээ. Би яваад проводниктой тохиролцох гээд үзье.
Эм - Хүүхдүүдээ, баярлалаа. Би галт тэргэнд суулаа.
ххх
Гал - Тэгэхээр тэр ойролцоогоор жил хагасын дараа ярьж эхлэх үү?
Эр3 - Би яаж мэдэх юм, эмч хэлэхдээ амьдралдаа анх удаа ийм юм харж байна гэсэн. Товчхондоо би маргааш очоод хурал дээр энэ бүхнийг тайлбарлая.
Гал - Үгүй ээ, надад илүү сайхан санаа байна.
Эр3 - За?
Гал - Бид хэнд ч юу ч хэлэхгүй, харин чамайг корпорацийн тэргүүн болгоно.
Эр3 - Чи чинь бүр солиорчихсон юмуу?.. Чи бүр солиорчихжээ, надад ийм юм ярьж байдаг. Хоёулаа одоо гэртээ хариад тэндээ тайван ярилцана.
Гал - Тэр чамайг бүх насаар чинь доромжилж, гутааж, гомдоож ирсэн. Энэ новш руу хараад яаж саван идсэнээ санаач... Би хаашаа ч явахгүй.
Эр3 - За яахав, харин тэрнийг яах болж байна?
Гал - Сайн хүн болгож өсгөнө. Тийм ээ, би ойлгосон. Бид өрөнд баригдаж амьдарна учир нь чи арчаагүй, хульчгар амьтан. Юу ч чадах, чи юу ч...
Эр3 - Битгий намайг дарамтлаад бай. Тэгээд ч чи надтай ингэж ярих ямар эрхтэй юм. Ингэхэдл би энд ганцаараа илжиг шиг зүтгэдэг. Надад хэзээч хэрэгтэй байгаагүй тэр чиний үнэртэй лаа тэргүүтнийг авч өгөх гэсэндээ тэр. Тэгээд ч чи бол голограмм... Бас энэ хүүхдүүд. Би хүүхэдтэй болохыг огт хүсээгүй. Тэд надтай адилхан ч биш...
Гал - Юу ч чадахгүй. Ингэхэд чи, дахиад намайг зогсоожээ?
Эр3 - Үгүй.
Гал - Чи намайг зогсоох үед ядаж ганц удаа миний юу мэдэрдэгийг асууж байсан уу?
Эр3 - За уучлаарай, уучлаарай тэвчээр алдраад.
Гал - Би өөрийнхөө төлөө ингээгүй. Чиний яаж хичээж байгааг мэднэ. Ажлаа хийдэг, чи энэ бүхнийг авах ёстой Паша. Бурхан намайг илгээж чамайг далавчтай болгож байна. Би чамайг нисээсэй гэж хүсч байна. Дараа тэр өндөрөөс чи миний зөв байсныг ойлгоно.
Эр3 - Галя, чи сая арай хэтрүүлж яриад байгаа юм шиг санагдахгүй байна уу?
Гал - Хэтрүүлж ярих горимыг 30 өгүүлбэрээр багасгалаа. Хайрт минь энэ бүхнийг чиний төлөө.
ххх
Ник - Гуйж байна, ядаж зогсоогоороо явчихъя.
Эм - Зогсоогоорой болохгүй.
Конс - Билет олчихлоо Коля. Олсон, билет.
Ник - Яаж тэр вэ?
Конс - Би хятадын сансарын хөлгийг агаараар сольсон байж билет олж чадахгүй гэж үү?
Ник - Хүсвэл чаддаг л юм байна... Хөөе чи энэ билетийг хаанаас авсан бэ?
Конс - Билет үү, ямар хамаатай юм. Гол нь бид удахгүй эндээс явна. тэр яах ч үгүй дараа нь Шаттл ирүүлчихнэ. Сансарын хөлгө. Битгий тийшээ хараад бай Коля, над руу хар. Бид очих газартаа хүрнэ.
Ник - Чи очоод тэрнээс уучлалт гуйгаад галт тэргэнд суулга, ойлгов уу.
Конс - Тэгмээр байна уу? Хүсч байгаа бол миний хүссэнийг хий. Харин би хөгшчүүлээс хулгай хийхгүй. Бас энэ билетээр чинь хаашаа ч явахгүй, май. Гэр бүлээ олж аваад эндээс яаж ийгээд явчихна. Чамтай дахиж хэзээч уулзахгүй.
Конс - Надад сургамж айлдах гээ юу, болж байна. Алив нааш ир, алив нааш ир, нааш ир эмээ. Алив яваач ээ.
Эм - Та яагаад байн аа?
Конс - Алив дуугай л яв.
Эм - Битгий түлхээд байгаач.
Конс - Алив ор.
Эм - Яадаг муу төмөр вэ.
Конс - Одоо тэр яваад өгнө, харин бид эндээ үлдэнэ.
Эм - Зогсоорой.
Конс - Сэтгэл чинь ханав уу?
Эм2 - Туслаарай, хүүхдүүдээ, миний билетийг хараагүй биз?
Эм - Би огт энэ галт тэргэнд суух ёсгүй. Зогс, явчихлаа ш дээ. Хүмүүс ээ, туслаарай. Хүн байна уу, туслаарай.
Ник - Алив эмээ нарыг сольцгоое. Чи тйишээ, харин би энэ эмээг авъя. За алив эмээ, яваарай, яваарай, яваарай. Алив хурдхан хөдлөөрэй, гүйгээрэй. Алив эмээг гаргаарай. Ямар хүнд юм бэ.
Эм2 - Хүү минь ингээд гүйцэхгүй ээ... Баярлалаа хүүхдүүд ээ. Баярлалаа хүүхдүүдээ.
Конс - За сэтгэл ханав уу, сайн хүн болчихсон биз? Эндээ үхэх нь, бишээ чи үхнэ харин би 200 жил зэвэрч чиний ялзарч байгааг харна.
Ник - Би яаж түүнийг энд орхих юм бэ?
Конс - За тэр, ийм сул дорой хүнтэй хэзээч бизнес бүтэхгүй гэж мэдээд байсан юмаа. Тэгээд чамаас ангижирсан юм. Заримдаа хатуу байх хэрэгтэй. Коля, Колячи яаж байна аа?
Ник - Би хатуу байхад суралцаж байна.
Конс - Яи яаж... би тоос соруулагч болчихлоо... Ингэж болохгүй ш дээ.
Ник - Зүгээр ээ, чи бид энд 200 жил ялзарна гэсэн ш дээ. Ядаж цэвэрхэн орчинд ялзаръя.
Конс - Энэ юу вэ, тамхины иш үү? Түй.
Ник - Ангаргийг хойч үедээ цэвэрхэн өвлүүлье.
Конс - За Коля би цэвэрлэгээ хийж, соруулж дуусчихаад чамд ёстой үзүүлээд өгнө. Ёоё ёстой чадахгүй нь, би дүүрчихлээ... Энэ сансарын шуудангийн дугтуй байна.
Ник - Яг зөв, шуудан.
Конс - Хүнээр бохир зам цэвэрлүүлээд. Би чамайг хэзээч уучлахгүй. Өөр хэнд ч хэлэхгүй гэж амлаач.
Ник - Чимээгүй. Тэртэй тэргүй чамайг сайн зүйлд хийсэнд итгэхгүй. За алив...
Гал - Өнөөдөр хэн сайн жаал байсан бэ?
Эр3 - Хэрэгүгй ээ.
Гал - Хэн өнөөдөр зөв шийдвэр гаргасан билээ?
Эр3 - Би юу ч шийдээгүй байна. Зүгээр л эндээ хоноод явцгаая. Ганц өдөр.
Гал - Уучлаарай, ийм хүчирхэг эр хүн харахаараа биеэ барьж чадахгүй нь. Харж бай.
Эм - Хэрвээ та 18+ горимыг идэвхжүүлэхийг хүсч байгаа бол Премиум төлбөрийг хийнэ үү.
Гал - Бидэнд ч мөнгө байгаа.
Конс - Миний гарыг дараад байна.
Ник - Чимээгүй бай.
Конс - Коль, чи гомдчихсон юмуу?
Ник - Дуугүй бай гээд байна.
Конс - Бүх зүйл маш ноцтой эргэсэн.
Ник - Унтраачихна шүү.
Конс - Коль алив ээ...
Над - Харин одоо эмэгтэй та бидэнд аврах хөлгийг эвдэж сурсанаа хэлээрэй.
Люб - Ээж ээ...
Мар - Арай ой модтой газар бууж болсонгүй юу? Дахиад баахан явна.
Над - Буля юу даа?
Люб - Буля.
Бичиг Дараагийн ангид....
Конс - Алив тохиролцое, би та нарын цалинг нэмнэ. Бас Макарыг, эрчүүд ээ.
Мак - Эрчүүд ээ...
Эр3 - Одоо болно гэсэн шүү. Өгзөг рүү чинь алгадна шүү.
Төгсөв.
Back to episodes Go home