Метраж : 31 минут
Дүрүүдэд :
Ник - Николай эр, 40 настай
Конс - Константин эр, 40 настай
Люб - Люба эм, 15 настай
Над - Надя эм, 38 настай
Харилцааны зарчим :
Ник – Конс
Люб - Над
ххх
Бичиг 2085 он.
Бичиг Эх Орон 17.
Бичиг Төв офис, Ижевск Дайнамикс.
Бар - Та асар баян, та юу ч худалдаж авч чадна. Хоёрдахь нь залуу нас, мөнх амьдралын талаар юу хэлмээр байна? Одоо та бүхэн үүнийг ч худалдаж авч чадна. Кулибин Николай Николаевич, залуу суут ухаантан. За за тоглосон юм. Манай суут ухаантан, хамтрагч энэ байна. Одоо бид юун дээр ажиллаж байгааг хэлээч.
Кол - За бид эх орны төсөл дээр ажиллаж байна...
Бар - Хэн ингэж худалдаж байсан юм бэ Коля?
Кол - Оюун ухаан шилжүүлэгч.
Бар - Энэ шилжүүлэгчийн тусламжтай бид таны оюун ухааныг дурын өөр бие рүү шилжүүлж чадна.
Кол - Ажиллаж байгаад бүрэн итгэхгүй байна.
Бар - Костя новш гэж...
Кол - Би камерт авахуулж чаддаггүй юм, Харх яасан бэ?
Бар - Илүү дээр юм байна. Ороод ир.
Вит - Өдрийн мэнд, Виталий.
Кол - Чи чинь яаж байна аа? Хүн дээр туршихад эрт байна, эрсдэл ихтэй.
Вит - За больж үз, миний амьдрал тэр чигээрээ эрсдэл байсан.
Бар - Коля, хэрвээ бид бусдыг гайхшруулахыг хүсч байвал турших хэрэгтэй.
Кол - Оюун санаа нь нохой дотор гацчихвал яах юм?
Вит - Миний хувьд татгалзал зүйлгүй, эхнэр нохойнд хайртай гэрт оруулж ч магадгүй.
Кол - Үгүй ээ Костя, би хүсэхгүй байна.
Бар - Тэгж болохгүй, би хөрөнгө оруулагчид татчихсан.
Кол - Бас юун хөрөнгө оруулагчид вэ?
Бар - Коля, чөтгөр ав...
Над - Коля, сервантанд байсан саван доторхи 20 мянган рубль яасан?
Кол - Ээжээ дараа хэлье.
Над - Юу дараа хэлнэ гэж...
Вит - Энэ үнэхээр аюулгүй биз?
Кол - Үгүй ээ, баталгаагүй.
Вит - Тийм бол дахиад 100.
Бар - Миний амьдрал эрсдлэл гээд байсан...
Бичиг Оюун санааг шилжүүлж байна...
Кол - Чи яаж байна аа?
Бар - Буцах зам байхгүй ээ, Коля... Виталий, Виталий, чөтгөр ав. Виталий, Виталий...
Кол - Виталий...
Бар - Виталий, Виталий.. Новш гэж Коля, бүтсэн бол том амжилт. Бид асар баян болсон. Виталий, чи энд байгаа бол ямар нэг дохио өгөөч.
Кол - Виталий, биднийг уучлаарай.
Вит - Бүх зүйл хэвийн залуус аа.
Бар - Новш, новш гэж ямар их мөнгө дэмий үрчихэв ээ.
ххх
Бар - Би 25 хүрчихээд одоо болтол ээжээсээ мөнгө гуйдаг. Бид өөрсдөө Виталий шиг гуйлгачин болох нь.
Кол - Бид робот хийнэ.
Бар - Тэнэг юмуу, одоо бүгд роботууд хийж байна.
Кол - Бид хамгийн хямд роботуудыг хийнэ. Төсөөл дөө, байшин болгонд роботууд.
Бар - Бүтэхгүй бол яах уу?
Кол - Тэгвэл Ангараг дээр дээр газар авна. Тэнд ферм байгуулаад тахиа үржүүлнэ.
Бичиг “Кибер тосгон”. 1-р анги, “Ангаргаас мэнд дамжуулж байна”.
Ник - Аваад эхэлчихсэн юмуу? Рашагаас мэнд дамжуулъя. Намайг Николая гэдэг. Би Рязаны тойргийн фермер байна. Бид өөрийнхөө ферм дээр сүү, бяслаг, өндөг гээд бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манайх хоцрогдсон улс гэдэг нь худлаа, бидэнд техник бас ажилчид байгаа. Энэ бол манай ажилчид. Глаша, Степан бас Валера нар. Энэ бол Митя, Митя. Чимээгүй, чимээгүй, чимээгүй. Сайн туслах.
Над - Чи энд байсан юмуу. Людка, хөөе Людка аав дахиад коптер авчихаж. Чиний зайрмаг бас даашинзны мөнгөөр. Үргэлж ямарч оюун ухаангүй юмнуудтайгаа зууралдаад. Намайг дуугүй болгох хэрэггүй, муухай зуршилтай болчихож.
Ник - Бид бичлэг хийж байна аа. Бичлэг хийж байна гээд байхад, ямар ааштай... Энэ бол генийн өөрчлөттэй цайны мөөг. Болгоомжтой, болгоомжтой, болгоомжтой жаал аа, гол нь тэрний уурыг хүргэхгүй байх явдал, бас айлгаж болохгүй. Манайх ирээдүйн ажилтнуудад хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ байна, энэ бишээ, Маринка наашаа ир. Энэ миний том охин, Маринка. Сайхан бүсгүй байгаа биз. Маринка тэдэнд манай фермд ямар их таалагдаж байгааг хэлээч.
Мар - Таалагддаг гэж жүжиглэх юмуу эсвэл үнэнийг хэлэх үү?
Ник - Юу гэнээ?.. 4 хус мод бүхэл бүтэн гаг эрчим хүчээр хангана. Харин энэ миний бага охин Людка. Охин минь кибер-хуснууд өөр яадгийг хэлээч.
Люд - Кибер-хуснууд цага агаар удирддаг.
Ник - За тэр... Харав уу?
Люд - Одоохон, одоохон.
Над - Дахиад хамаг давуу норчихлоо. Одоохон үзүүлээд өгье.
Ник - Бид фермээ өргөжүүлж байгаа. Тийм учраас дэлхийн өнцөг булан бүрээс шинэ хүмүүс хэрэгтэй байна.
Над - Энэ газрын мухарт хэн л ирвэл гэж.
Ник - Манайх муу замтай гэдэг нь худлаа. Энд зам огт хэрэггүй.
ххх
Ник - Пөөх.
Над - Дахиад л уу?
Ник - Надюш энэ бол сүүлийх нь чамд амлаж байна.
Над - Глашагийн тухай бас л тэгж хэлж байсан.
Ник - Аан гээч, би тэрнийг хогонд дээр хаяж чадсангүй. Хар л даа энэ бол Вова, Людка бид хоёр чамайг засчихна тэгээд чи аяга таваг угаана...
Над - Вова гэнээ, бүр нэр өгчихөж гээч.
Ник - Чи өөрөө нэр өгч болно ш дээ, яавал гэж...
Над - Үгүй ээ тэр Воватай адилгүй юм, нэг л тэнэг царайтай. Тэр илүү.. Ванатай төстэй юм. Дахиад намайг тэнэг юмандаа уруу татчихлаа.
Люд - Дахиад хийх үү?
Ник - Ийшээ хийгээрэй. Энэ ажиллаж байна уу, Нэг-нэг. Манай Ангараг дээр ирээрэй. Гол нь та сайн хүн байх ёстой.
Люд - Бид энд олон зүйл урласан.
Ник - Алив байзаарай...
Над - Гэхдээ гэрээ хогоор дүүргээгүй.
Ник - Нөгөө юу...
Мар - Бас амьдралд дургүй болсон.
Над - Марина...
Мар - Яасан?
Ник - Чи бас, та нар яах гэж оролцоод байгаа юм? Бичлэг хийж байхад...
Люд - Аав аа...
Ник - Энд ганцхан хоноход буцаж нисэхийг хүсэхгүй.
Мар - Битгий итгээрэй.
ххх
Над - Үгүй ээ Коля, хэн ч нисч ирэхгүй.
Ник - Тийм бол тэнэг л байна.
Над - Битгий.
Конс - Би яагаад батгатай өсвөр насны жаал шиг болчихов?
Эр2 - Тэр бол тогоонууд.
Эр3 - Константин Геннадьевич бидэнд асуудал үүслээ.
Конс - За за за, чи миний асуудал гэдэг үгэнд дургүйг мэднэ. Дахиад асуудал гэх юм бол энэ ажлаас өшиглөөд хөөчихнө шүү.
Эр3 - Намайг өршөөгөөрэй, ер бусын нөхцөл байдал үүсээд.
Конс - За тэр ямар гоё сонсогдож байна. Цаана чинь юу болов?
Эр3 - Хөрөнгө оруулагчид удахгүй энд ирнэ.
Конс - Ямар нэг шалтаг бодож олж чадсангүй юу?
Эр3 - Үнэндээ 3 сарын дотор миний бүх шалтаг дуусчихсан.
Конс - Хамаатнуудаас хэн нэгэн үхчихсэн гээд хэлчихгүй.
Эр3 - Би таны хамаатнуудыг бүгдийг нь оршуулчихсан, нохойг хүртэл шүү.
Конс - Юун нохой?
Эр3 - Дараа нь таны бүтэн сар дурссан нохой.
Конс - Чи бас яачихав аа?... Хогын цэг рүү. Тэр хөрөнгө оруулагчид чинь залхуу тэнэгүүд. Тэдний төлөө олдог миний мөнгийг үрсээр ядарч байгаа байх.
Эр3 - Тийм ээ, тийм, тийм.
Конс - Тэнэг амьтад, залхуу новшнууд.
Эр3 - Чшш...
Конс - Адгийн шаарнууд.
Ол - Харин бид бүтэн сар таньтай холбоо барьж чадахгүй байлаа.
Конс - Ажил их байна. Цай, кофе, виски?
Ол - Ер нь бид ярилцахаар ирлээ. Таны мэдсэн эсэхийг санахгүй байна, гэхдээ манай компани асуудалтай болсон.
Конс - Би тэгж хэлмээргүй байна харин жирийн л нэг...
Эр3 - Ер бусын нөхцөл байдал.
Ол - Би шулуухан хэлье корпораци эвгүй байдалд орчихсон. Компанийн бизнес таг зогссон, үнэт цаас үнэгүйдсэн гэтэл чи саран дээр нүүрээ сийлж байдаг.
Конс - Тэр компанийн нүүр царай.
Ол - Товчхондоо цаашид ийм янзтай байвал төлөөлөн удирдах зөвлөл шинэ захиралтай болно.
Конс - Би чамд нэг зүйл сануулчихъя, энэ бүхнийг хэн байгуулсаныг мартчихсан уу? Энэ миний компани, миний үр бүтээл. “Байшин болгонд робот” гэдэг хэллэгийг би зохиосон.
Ол - Харин удирдах зөвлөлд хяналтын багц байгаа.
Конс - Олежа чөтгөр ав, бид яг л жаахан хүүхдүүд шиг муудалцаад, муухай юм. Чи намайг мэднэ дээ, мэдээж надад төлөвлөгөө байгаа. Алив яриад өгөөч, за алив ээ, алив, алив.
Эр3 - Өршөөгөөрэй, юу ярих билээ?
Конс - Төлөвлөгөө, миний төлөвлөгөөг.
Эр3 - Яг ч төлөвлөгөө биш л дээ, харин хэдэн санаанууд гэж хэлж болно.
Конс - Алив...
Эр3 - Манай эрдэмтэд Ангараг дээр бусдын хүрч чадахгүй газар орд газар илрүүлсэн. Бидний тооцоолсоноор 100 жилийн нөөцтэй учраас шинэ роботуудын үйлдвэрлэлийг хямдруулж болно. Тэгэхээр тэнд шинэ үйлдвэр байгуулцгаая.
Конс - Харав уу, би бүгдийг хянаж байгаа.
Ол - Костя чамд сарын хугацаа байна. Төлөвлөгөө хэрэгжихгүй бол, баяртай.
Конс - Чи үзүүлж өглөө, сайн ажиллалаа. За алив, барилгын ажлаа эхлүүл. Дараа нь ярьж өгөөрэй.
Эр3 - Константин Геннадьевич хүлээгээрэй, асуудал юу гэхээр Ангараг дээр бяцхан бэрхшээл гараад...
Конс - Юу?
Эр3 - Өөрөөр хэлбэл ер бусын байдал.
Конс - За?
Эр3 - Товчхондоо нэг нөхөр эко-байгууламж бүтээгээд ферм байгуулчихсэн.
Конс - Мөнгө төлчихөөч.
Эр3 - Бүх хөршүүдэд нь төлсөн яваад өгсөн. Ганцхан тэр зөрүүдлээд бүр хүмүүсийг уриад байгаа.
Конс - Ойртуулаач. Дахиад. Ойртуул. Коля юу даа?
ххх
Люд - Тэр хэл ярианы модуль яачихав аа?
Ник - Людка, чи яаж байна аа? Алив наанаасаа бос.
Люд - Аав аа, энэ юу юм бэ?
Ник - Юу ч бишээ, хуучны эд... За боллоо, алив асаагаарай. Тэр ажиллаж байна уу?
Люд - Аанхаан.
Эр - Шал угаана, шал угаана.
Ник - Ажиллаж байна.
Эр - Шал угаана.
Люд - Тийм ээ.
Эр - Алчуур хэрэгтэй.
Ник - Тавтай морил.
Люд - За сайн уу.
Эр - Алчуур хайж байна.
Ник - За явж судалгаа хий.
Эр - Алчуур хайж байна. Алчуур хайж байна.
Ник - Явж гэрээ судал.
Эр - Алчуур хайж байна. Алчуур хайж.. шалны мод оллоо. Алчуур олохоор явлаа. Алчуур хайж байна. Алчуур хайж байна.
Эр2 - Газардах солбилцолыг хүлээж байна.
Ник - Алив ээж дээрээ оч.
Эр2 - Зүүн бүс.
Эм - Хэдэн зүйл асууж болох уу?
Конс - Коля, хэдэн жил уулзсангүй вэ, чамтай уулзсандаа баяртай байна найзаа.
Ник - Мөн дөө...
Конс - Чи энд яаж, нөгөө юу, тохижив оо? Бид цөл газар гэж бодож байсан гэтэл чи ийм юм тарьчихаж.
Ник - Хөөе чи, битгий түүгээр яваад бай.
Конс - Энэ юу вэ, ямаа юу? Тэд устчихаагүй билүү? Харин энд юу байна? Ямар гоё юм бэ. Кукумбер байна, Би үргэлж чамайг суут ухаантан гэдэг байсан. Энэ хүн бол суут ухаантан.
Ник - Товчхондоо, чи яах гэж ирсэн юм?
Конс - Юу гэсэн үг вэ?
Ник - Юу юу гэж, чи миний кукумберыг харахаар ирээгүй, тийм үү?
Конс - Коля, хуучны зүйлсийг дурсаад яахав.
Ник - Хуучны зүйлсийг дурсахгүй гэнээ? Чи миний санаануудыг хулгайлсан, бас намайг өөрийн байгуулсан компаниас маань хөөсөн. Энэ бүхнийг би мартах уу?
Конс - Удирдах зөвлөл, онцгүй юм болсон. Бүгдийг шинээр эхлүүлцгээе, би бодож төлөвлөсөн. Чиний саравчнуудыг нураагаад сайхан дэд бүтэц барина. Үүний төлөө би чамд хүссэн газар чинь 10 өрөөтэй байшин барьж өгье. Европд байсан ч хамаагүй.
Ник - Хиймэл дагуул дээр...
Конс - Тэгэлгүй яахав, нас өндөр болоод тав тухтай амьдарцгаана. За юу гэмээр байна?
Ник - Европод юм биз дээ. Тэгэхээр ийм байна, одоохон наад зарц нараа дагуулаад тэр хувиндаа суугаад эндээс зайлж үз. Үгүй бол дахиад үзүүлээд өгнө шүү, новш оо.
Конс - Коля минь дээ, Коля минь би сайн санаж ирсэн. Тогтоол.
Эр3 - Сайн байна уу, 2100 онд гарсан тогтоолын дагуу Гариг хоорондын холбооны хурлаар 242-р зүйл, 6-р ангилал дээр үндэслэн...
Конс - Товчхон...
Эр3 - За ойлголоо. Ангараг нэртэй гаригийг “Ижевск Дайнемикс” корпорацийн удирдлаганд шилжүүлэн өгсөн. Та даруйхан энэ гаригийг орхин явах хэрэгтэй.
Ник - Би явахгүй, ойлгов уу? Энэ миний гэр орон, энэ бидний гэр орон, мэдэв үү.
Конс - Өргөөрэй.
Ник - Чи яаж байна аа, энэ юу вэ?
Конс - Чи надад баярлалаа гэж хэлнэ дээ Коля.
Ник - Зогс, зогс. Зогс.
Над - Ядаг новш вэ, энэ бүхнийг чи суулгасан уу?
Конс - Коля наад шуламаа зогсоо, үгүй бол би...
Эр - Ийшээ ор.
Над - Коля, ингэвэл дээр ч юм билүү?
Ник - Ёстой нэг...
Над - Коль...
Ник - Байзаарай. Ваня, Ваня хаана байна?
Эр - Шал угаана, шөл угаана.
Ник - Ваня, түүнийг одоо...
Эр2 - Энэ юу вэ?
Эр3 - Өөрөө мэд.
Над - Чи яах гээд байна?
Ник - Чшш. Сайн сэгсэр тэгвэл илүү амттай болно.. Би удахгүй ээ.
Люд - Би хамт явъя.
Над - Зогс.
Эр3 - Константин Геннадьевич, Константин Геннадьевичта намайг үнэхээр уучлаарай. Гэхдээ энэ арай хэтэрч байгаа санагдахгүй байна уу? Бид тэдэнтэй тохиролцож болох байсан ш дээ. Жаахайн тайвширсаных нь дараа бодит байдлыг ойлгуулаад.
Конс - Би тэр хүнийг мэднэ, тохиролцох боломжгүй.
Эр3 - Хүлээгээрэй, хүмүүсийн орон байрыг авах нь буруу ш дээ.
Конс - Чи юу гэнээ? Буруу гэнэ үү?
Эр3 - Тийм ээ, бид ямар 21-р зуунд амьдарч байгаа биш.
Конс - Тэгээд юу гэж, би аль эрт хэлье гэж бодож байсан юм, чиний хандлага манай компанийн үзэл баримтлалтай нийцэхгүй байна.
Эр3 - Байзаарай, манай компани үзэл баримтлалтай гэж үү?
Конс - За тэр харав уу, чи бүр мэдэхгүй байна. Май химийн цэвэрлэгээнд өгчихөөд шинэ ажил олж ав.
Эр - Алчуур хайж байна, алчуур хажй байна... Алчуурыг оллоо. Даалгавар шинэчлэгдсэн, шал угаана, шал угаана.
Эр3 - Үнээний хашааны оронд цөмийн үүсгүүр тавина. Хүлэмжний оронд дамжуулах төв байгуулна. Төлөвлөгөөг нь чи харсан.
Эр - Алчуур олсон, алчуур олсон, алчуур олсон.
Конс - Хөөе төмөр өө...
Эр - Алчуур олсон. Шал угаана...
Конс - Чи галзуурав уу...
Эр - Шал...
Конс - Энэ ямар үнэтэйг чи мэдэх үү?
Эр - Шал угаана...
Конс - Нааш нь өг.
Эр - Шал угаана.
Конс - Өөдгүй төмөр минь пиджак өг. Нааш нь өг, одоохон би чамайг...
Ник - Хөөе чи, Ваняд бүү гар хүр.
Конс - Та нар бүгдээрээ энд яг одоо...
Бичиг Оюун санаа шилжүүлсэн хувь...
Ник - Одоо яанаа... Сая юу болов оо. Костя.. Костя, Костя. Чи амьд уу? Амьд байна. Пөөх. Танд бас Ваня байгаа ш дээ. Чи зүгээр үү? Микросхемүүд чинь бүтэн үү?
Конс - Намайг босгооч. Бүх зүйл яагаад ийм өндөр болчихов оо?
Ник - Чиний...
Конс - Гүйцээ, одоо чиний ферм баталгаагүй сүйрнэ, мэдэв үү. Юугаа гөлрөөв, миний царай хэвийн байна уу? Зүсэгдээгүй биз дээ? Би орой үдэшлэгт очно.
Ник - Зүсэгдсэн юм алга. Харин бидэнд өөр асуудал байна.. Тайвшир...
Конс - Коля ннэ хэн бэ?
Ник - Би одоо харуулъя.
Конс - Новш гэж, энэ юу вэ?
Ник - Энэ...
Конс - Би хэн бэ? Коля, би робот болчихсон юмуу? Коля би.. яагаад ийм юм болчихов оо Коля? Коля...
Ник - Үнэхээр ажиллаж байна. Би итгэхгүй байсан.
Конс - Ёстой новш юм даа.
Ник - Та нар харав уу, үнэхээр ажиллаж байна.
Конс - Яахаараа ийм юм болчихов оо, хэлээч.
Ник - Тайвшир, юу мэдэрч байгаагаа хэлээч.
Конс - Новш, юун мэдрэмж...
Ник - Зогс, би энэ хэсгийг асаачихъя.
Конс - Миний дотор юу.. Коля... Үхсэндээ баярлаав, намайг хурдан эргүүлээд хий. Сонсов уу?
Ник - Одоохон, одоохон эндээ зогсож байгаарай. Ажиллаж байна, ажиллаж байна ш дээ. Ойлгож байна уу, ажиллаж байна. За одоохон...
Конс - Алив хурдлаач балай новш чинь. Битгий сөгдөөд байгаач, миний өмд их үнэтэй. Алив чи босооч. Коля намайг эргүүлээд оруулаач.
Ник - Хүлээгээрэй..
Конс Юу үлээх гэж?
Ник - Би хуснуудыг дахиад...
Конс - Юун хуснууд вэ?
Ник - Шинээр эхлүүлэх хэрэгтэй, тус болж магадгүй, одоохон.
Конс - Босооч... Гарга, гарга гэж байна шүү.
Эр3 - Константин Геннадьевич...
Конс - Ашгүй дээ, орлогчоо би роботон дотор орчихлоо. Надад туслаарай.
Эр3 - Нааш ир.
Конс - Сонсов уу, би роботон дотор байна.
Эр3 - Константин Геннадьевич, Константин Геннадьевич.
Конс - Та нар тэнэг юмуу?
Эр3 - Тэр шоконд орчихож.
Конс - Түүнийг биш намайг авах хэрэгтэй.
Эр3 - Түүнийг өргөөрэй.
Конс - Би танай дарга байна.
Эр3 - Намайг зүгээр орхи муу хогийн төмөр.
Эр - Константин Геннадьевич...
Конс - Хаачих нь вэ, бүгдээрээ зогс. Зогс, би энд байна, зогс.
Эр - Муу төмөр эндээс холд. Яг манай дарга шүү.
Эр3 - Алив ээ, алив хурдал.
Конс - Коля, Коля...
Ник - Хүлээж бай.
Конс - Коля...
Ник - Юу вэ?
Конс - Алив ээ Коля...
Ник - Чи бас яах...
Конс - Намайг аваад явчихлаа. Намайг аваад явлаа ш дээ Коля. Чи ямар нэг юм хийгээч. Тэд одоо нисээд явлаа.
Ник - Чөтгөр ав, зогс...
Конс - Тийм ээ Коля...
Ник - Зогс, зогс.
Конс - Чи хаачих нь вэ, намайг хүлээгээч. Коля.. Коля, Коль.
Ник - Зогс.
Конс - Би эвдэрчихлээ Коля. Хаачих нь вэ, зогсоорой. Би энд байна, намайг мартчихлаа ш дээ, тэнэг юмнууд. Би та нарыг бүгдийг чинь...
ххх
Конс - Удах уу, юугаа ухаад байгаа юм бэ, зохион бүтээгч бол доо. Машин ч засчихаж чадахгүй.
Ник - Чи сонс, миний гэр орныг нураагаад бас гэр бүлээс минь салгачихлаа. Тэгээд бас чамайг авч явах болж байна уу?
Конс - Чи их ууртай юм Коля. Бид асуудлыг ингэж шийдэхгүй.
Ник - Бид гэнээ? Бид одоо яах ёстойг чамд хэльчихье. Би гэр бүлийнхээ араас ниснэ. Харин чи эндээ байж бай, мэдэв үү?
Конс - Юу гээч, тэд одоо нэг юм ойлгоод эргээд ирнэ. Харин чи Бархасбадийн төв дээр насаа барна, гүйцээ. Би явлаа, баяртай.
Ник - Сайн яваарай. Замдаа битгий зэврээд уначихаарай. Зэвэрсэн төмөр хувин. Чи ч гэсэн ялгаагүй, мэдэв үү?
Конс - Ялзарсан ясан хувин.
ххх
Конс - Коля, Коля.. Коля, Колечка минь, Коля. Би гацчихлаа Коля. Коля баярлалаа, Колечка.
Ник - За яасан чамайг ирж авах нуу?
Конс - Тавлаж байна уу, хүнийг доромжлоод...
Ник - Энд хүн харагдахгүй байна.
Конс - Би магадгүй, магадгүй буруу аашилсан байх гэвч чи ч гэсэн буруу зүйл хийсэн Николай. Үгүй ээ, Коля когс, хүлээгээрэй. Би...
Ник - За за би эргэж ирээд бүгдийг залруулна.
Конс - Би чамд тосгоныг үлдэе, ганцхан намайг энэ роботоос гаргаад өгөөч, гуйя.
Ник - Амлаж байна уу?
Конс - Амлая... Шөнөжингөө унтсангүй. Одоо яаж унтах вэ бас юу идэх үү? Банш идмээр ч юм шиг, бас идмээргүй ч юм шиг. Энэ зэвэрсэн төмөр ямар их загатнаж байна уу?
Ник - Хөөе гүйцээ, найзаа. Чи одоо Барагозин биш болсон. Одоо чи нөгөө, Робогозин. Ойлгов уу? Үүнтэй эвлэрэх хэрэгтэй. Энэ арын зүйл чиний эргэж хүн болох цорын ганц боломж.
Конс - Коля...
Ник - Яасан?
Конс - Энэ хэвийн зүйл үү?
Ник - Баларсан.
Конс - Ээж минээ...
Бичиг Дарагийн ангиудад...
Ник - Галт тэргэнд амжих хэрэгтэй. Энэ удаад амжихгүй бол дараагийхаар нь явна.
Конс - Дараагийнх гэж байхгүй. Хурдал, хурдал хоцорлоо.
Эр - Түүний оюун ухаан 1 настай хүүхдийнх шиг байна.
Эм - Би чамайг кордорацийн удирдлага болгоно.
Эм2 - Ийм хүүтэй байлаа, Гришка гэдэг. Ажилсаг боловч тэнэгдүү.
Төгсөв.
Back to episodes Go home