Машагийн үлгэрүүд 21 дүгээр анги.
Ма: Сайн сонсоорой тоглоомон найзууд минь. Өнөөдөр би та нарт гоё үлгэр ярьж өгнө. Илья гэдэг тариачин эрийн тухай үлгэр. Илья маш залхуу, ухаан муутай, муухай ааштай тариачин эмэгтэйтэй гэрлэжээ.
Илбэт цурхайн тушаалаар.
Ма: Нэг өдөр эхнэр нь пийшин дээрх орон дээрээсээ Ильяд хандаж: Чи өдөржин гэртээ байж юу ч хийсэнгүй. Зүгээр л оройн хоол хийж, угаалга хийж шал л угаалаа. Би чамайг энд байнга харахаас залхаж байна. Ядаж сайн нөхөр бай л даа. Яваад надад голоос ус аваад ир. Халуун пийшин дээр хэвтсээр байгаад бүр хөлөрчихлөө. Би маш их цангаж байна гэлээ. Илья хувингаа аваад гол руу явав. Тэгээд тэр голоос ус авангаа загас барьчихъя гэж боджээ. Эхнэр маань ч баярлаж над руу уурлахгүй. Би цурхай ч юм уу өөр амттай загас барих гээд үзнэ ээ. Илья хувингаа нэг удаа гол руу шидлээ. Тэгээд дахиад нэг шидэв. Тэгж тэгж тэр: Би загас барьдаг ч болоосой. Том ч бай жижиг ч бай би голохгүй гэж гэнэ. Гэхдээ ямар ч загас баригдсангүй. Илья Бууж өгөлгүй энэ голд үнэхээр загас байгаа эсэхийг харахаар шийджээ. Байхгүй ч байсан юм билүү. Илья Бээлийгээ тайлж гараа усанд дүрэв, Гэтэл гэнэтхэн л гараас нь нэг юм үмхээд авчээ. Тэрнийг нэг юм хазчихлаа. Харин тэр нэг юм нь цурхай байлаа. Тэр цурхайг гараасаа салгаж авахад цурхай тэрэнд хүний хоолойгоор ингэж хэлжээ. Илья минь намайг явуулчхаач дээ. Би энгийн нэг цурхай биш ээ. Үнэндээ би чинь Алтанзагас байгаа юм. Бас би чиний 3 хүслийг биелүүлж чадна гэжээ. Илья Үнэхээр их айлаа. Учир нь тэр өмнө нь ярьдаг загас харж байгаагүй шүү дээ. Тэгээд тэр цурхайг аваад гол руу буцаагаад шидчихэж гэнэ. Юу болохыг хэн мэдлээ дээ. Гэтэл Цурхай голоос буцаад гараад ирэв. Үнэхээр аймаар. Цурхай усан дотроос Илья руу хараад: Би чамд шидэт үг зааж өгье. Илья миний хүслээр илбэт цурхайн тушаалаар гээд хүслээ хэлбэл хүсэл чинь биелэх болно гэжээ. Илья Бүр ч их айж, Юу хийх ёстойгоо ч мэдсэнгүй. Тэгээд тэр хамаг хурдаараа гэр лүүгээ зугтаж гэнэ ээ. Зүрх нь дэлссээр гэртээ орохдоо Тэр арай ядан амьсгалж байлаа. Гэтэл эхнэр нь пийшин дээрээсээ загнаж байна гэнэ шүү. Миний ус хаана байна аа? Илья Эхнэртээ гол дээр болсон явдлыг ярьтал Эхнэр нь тэрнийг шоолж харав аа. Чи намайг энэ үлгэрт чинь итгэнэ гэж бодоо юу? Чи ч үнэхээр тэнэг амьтан юм даа. Эхнэр нь өөрт нь итгэсэнгүйд Илья үнэхээр их уурлаж гэнэ. Тэгээд тэр Хөөе чи миний хэлэхийг сонс. Илья миний хүслээр илбэт зурхайн тушаалаар Хувинтай уснууд өөрсдөө гэр лүүгээ хүрээд ир гэлээ. Хувин дүүрэн ус гэртээ гүйж ирэхийг хараад эхнэр нь бүр нүдэндээ ч итгэсэнгүй. Бурхан минь бурхан минь гэж, Тэр бүр үнэхээр гайхаж байна. Тэгэхээр, тэгэхээр энэ чинь би одоогоос хүссэн бүхнээ хийж болно гэсэн үг үү? Тэгвэл би бүр дулаан пийшин дээрээсээ босолгүй дэлгүүр явж болох нь байна шүү дээ. Чи яагаад эртхэн хэлээгүй юм бэ? Муу хэнд ч хэрэггүй амьтан. Илья Уртаар санаа алдаад: надад дахиад нэг хүсэл үлдсэн байх аа. Илья миний хүслээр илбэт цурхайн тушаалаар пийшин минь эхнэрийг маань аваад дэлгүүр яваад ир гэлээ. Пийшин яндангаасаа утаа хаялж, яг л галт тэрэг шиг жигтэйхэн хөдөлж эхлэв, Тэгээд Ильягийн эхнэрийг аваад явжээ. Эхнэр нь хэр удаан явсныг мэдэхгүй ч удалгүй дэлгүүрээс буцаад ирж гэнэ ээ. Ирэхдээ тэр маш ганган болсон байлаа. Эхэндээ Илья бүр эхнэрээ таньсангүй гэнэ шүү. Тэрний өмнө жинхэнэ язгууртан эмэгтэй өөрийгөө тольдоод зогсож байлаа. Би үнэхээр үзэсгэлэнтэй юм! Хүн бүр над руу харж, намайг тэнгисийн эзэн гэдгийг мэдээсэй гэж би хүсч байна гэж тэр хэллээ. Илья өөрөөсөө үүний утгыг асуулаа. Гэтэл эхнэр нь шууд л тэрнээс шаардаж, хашгирч, хөлөө газар дэвслэн "Яг одоо намайг өөрчил гэж байна шүү гэлээ. Тэрэнд хүслийг нь биелүүлж өгөхөөс өөр сонголт байсангүй. За яахав энэ миний сүүлийн хүсэл шүү. Илья миний хүслээр илбэт цурхайн тушаалаар. Тэгээд эхнэрийх нь хүсэл биелж тэр загас болон хувирчээ. Тэр цагаас хойш эхнэр нь Ильягийн гэрт аквариумд амьдардаг болсон юм. Би энийг л хэлээд байсан юм шүү дээ, хүслээ чангаар хэлэхээсээ өмнө өөрт чинь бас хайртай хүмүүст чинь ямар үр дагавар авчрахыг заавал бодож байгаарай.
Maшагийн үлгэрүүд 22 дугаар анги.
Ма: Өнөөдөр би та нарт зөв шийдвэр гаргах ямар чухал талаар өдөр ярьж өгье. Тэгэхээр сайн сонсоорой. Эрт урьдын цагт нэг үнэг ойгоор гүйж байжээ. Тэр хөл доорхоо харалгүй гурилын элдүүр дээр бүдрээд уначхаж гэнэ.
Үнэг ба гурилын элдүүр.
Ма: Бурхан минь гэж энэ чинь юу болж байна аа? Зам дээр элдүүр хаяж гэнэ шүү. Үнэг шороо болсон хувцсаа гөвөнгөө ингэж боджээ. Тэр эргэн тойрноо харсан ч ойр хавьд нь хэн ч байсангүй. Хэрвээ хэн ч энэ гурилын элдүүрээ авахгүй юм бол би авчихья. Ямар ч юмыг сайн бодвол хэргийг нь гаргаж болно. Би өмнө нь энгийн үнэг байсан бол одоо гурилын элдүүртэй үнэг боллоо. Хи хи…Тэгээд үнэг сүүлээ шарван ойролцоох тосгоны зүг явж гэнэ ээ. Харин тэр тосгонд нь нэгэн томоо байшинд азарган тахиа муур 2 амьдардаг байлаа. Байшин дотор муур дээс үсэрч байх агаад азарган тахиа цонхон дээрээ суугаад дуу дуулах ажээ. Үнэг тахианы дуулахыг сонсоод, Маш их өлсөж гэнэ. Тэгээд байшингийн цонхон дээр очоод: Тахиа минь чи ямар гоё хоолойтой юм бэ? Ямар их авьяас вэ? Би чамайг шууд л танилаа. Ямар гоё өднүүд вэ? Бас чи яг л шонхор шиг хошуутай юм гэлээ. Тахиа үнэгний хэлэхийг сонсоод: Тэрний магтаалд үнэхээр их баярласандаа бүр амьсгаа ч авч чадахгүй байлаа. Тэр юу ч бодохоо больж үнэхээр их баярлажээ. Харин муур дээс үсрэхээ болиод Тахиаг цонхон дээрээс авч цонхоороо шагайгаад: Явж үз зальт үнэг минь. Яах гэж энд ирсэн юм? Бид яах гэж байгааг чинь мэдэж байна шүү. Гэлээ. Харин үнэг тэрнийг ч бас хуурахаар шийджээ. Өө хонгор минь би одоо хаачих юм бэ? Би өмнө нь сайхан мөсөн байшинтай байсан ч хавар болж байшин маань хайлаад урсчихсан. Би танайд ганцхан л хоночхож болохгүй юу гэж асуулаа. Үгүй ээ үгүй үгүй. Бид 2 өөрсдөө ч байшиндаа багтаж ядаж байна. Гэж муур үнэгэнд хэллээ. Гэтэл үүнийг гуйсаар л байв. Би энэ вандан дээр унтаад сүүлээ доогуур нь хийчихье. Дээр нь гурилын элдүүрээ пийшин доор тавьчихъя гэв. Гэтэл муур За за гурилын элдүүрээ пийшин доор тавих юм бол яах вэ? Хонож болно гэжээ. Тэгээд Зальт үнэг муур тахиа 2-ыг унтахыг хүлээж байгаад, Вандан дээрээсээ босож ирээд пийшин доороос гурилын элдүүрээ авч Өөр нууц газар нууцхаж гэнэ. Өглөө нь үнэг орилж эхэллээ. Үгүй ээ та нар миний дуртай гурилын элдүүрийг хулгайлчхаж. Би одоо элдүүргүй яах юм бэ. Чи хүссэн бүгдээ л хэл. Гэхдээ миний гурилын элдүүрийн оронд чи тахиагаа өгөх ёстой. Муур хөмсгөө зангидаад Үгүй ээ үнэг ээ. Би чамд захиагаа өгч чадахгүй ээ. Гэхдээ хүсвэл миний дээсийг авч болно гэлээ. Хариуд нь нөгөөх нь За яах вэ би энд дээсийг чинь авъя гэлээ. Би өмнө нь гурилын элдүүртэй үнэг байсан ч одоо дээстэй үнэг боллоо. Үүнийг тэгж хэлсэн ч цаад бодол нь ийм байлаа. Хүлээж байгаарай муур аа. Би наад тахиаг чинь авахдаа л авна даа. Ямартай ч үнэг өдөржингөө дээс үсэрч тоглов гэнэ. Тэгээд орой болоход үнэхээр их ядарчээ. Үүнийг дахиад л тэднийд хоног төөрүүлэхээр шийдлээ. Намайг оруулаа ч би та нарт саад болохгүй дээ. Би вандан сандал дээр унтаад сүүлээ доогуур нь хийчихье. Бас дээсээ пийшин доогуур хийчихье. Муур тахиа 2-т зөвшөөрөхөөс өөр сонголт байсангүй. Шөнө нь үнэг дээсээ аваад дахиад л өөр газар нуучхаж гэнэ. Өглөө нь үнэг дахиад л орилж эхэллээ. Үгүй ээ та нар миний дуртай дээсийг хулгайлчихсан байна. Би одоо дээсгүй яах юм бэ? Чи хүссэнээ л хэл муураа. Гэхдээ дээснийхээ оронд би чиний тахиаг авна гэлээ. Муур санаа алдаж үнэгэнд хэлэв. За яах вэ хүссэнээрээ бол доо. Гэхдээ намайг тахиатайгаа салах ёс хийтэл гадаа байж бай гэлээ. Би тахиатайгаа салах ёс хийгээд шуудайнд хийгээд өгье. Тэгээд чи тэрнийг яахаа өөрөө л мэд. Гэж муур хэлэв. Үнэхээр гунигтай. Үнэг Гадаа гараад ингэх ямар хэрэг байгаа юм бэ? Ер нь эд нар яагаад ийм сүртэй юм бол оо? Яагаад ингэж их удаад байна аа? Үнэг цонх руу хараад цонхны тавцан дээр ямар нэг зүйл хөдөлж буй шуудайг олж харав. Ингээд үнэг шуудайгаа шүүрч аваад зугтаж эхлэв ээ. Тэр ой руу гүйж очоод амьсгаа аваад хэлэв. За азарган тахиа минь хонгор минь. Одоо дуугаа дуулах цаг ирлээ дээ. Дараа нь би чамайг иднэ гэлээ. Үнэг шуудайны уяаг тайлтал түүний оронд муур байх нь тэр ээ. Муур шуудайнаасаа үсрэн гарч ирээд үнэгийг гурилын элдүүрээр сүрдүүлж араас нь маш хурдан хөөж, тэр арай л гэж амь гаржээ. Энийг л би хэлэх гээд байгаа юм. Юу тарина тэрийгээ л хураана. Уурлах хэрэггүй. Үгүй бол маш хэрэгтэй. Гурилын элдүүрээ алдаад оронд нь шуудайтай муур авна гэж мэдээрэй.
Машагийн үлгэрүүд 23 дугаар анги.
Ма: Та нар яагаад намайг ногооныхоо талбайг усалж байна гэж бодож байна? Тоглоом найзууд минь. Учир нь миний дуртай луувангууд хурдан ургана шүү дээ. Бас би та нарт зөв хооллолт хоолны дэглэмийн тухай үлгэр ярьж өгье. Чөлөөгөөрөө гэрийнхэнтэйгээ уулзахаар ирсэн нэг цэрэг байжээ. Аяллын турш тэр маш их ядарч үнэндээ маш их өлсөв.
Сүхтэй шөл.
Ма: Цэрэг эр эргэн тойрноо хараад ойд нэг байшин тахианы хөл дээр зогсож байхыг олж харав. Заримдаа бүр нэг хөл дээрээ зогсож байв гэнэ шүү. Байшин дотор нэг эмгэн цэрэг рүү хараад яагаад ч юм тэрнийг үнэртээд байв. Аа Ээж эмгэн хэллээ. Цэрэг! Яалт ч үгүй цэрэг үнэртээд байсан юм аа. Хонгор минь ороод ир ээ. Орж ирж хоол ид. Цэрэг хоолны сураг сонсоод үнэхээр баярлаж тэгмээрсэн дээ. Энэ чинь л байхгүй юу гэв. Эхлээд надад хоол дараа нь уух юм өг. Хоол ундгүйгээр дайнд яв гэж болохгүй биз дээ. Гэтэл овоохой ард хаалгаа ойр руу урд хаалгаа цэрэг рүү эргүүллээ. Цэрэг дотогш ортол цааш ганц ч алхаж чадсангүй. Бурхан минь гэж тэнгэр минь энэ чинь юун газар вэ? Энэ энгийн нэг овоохой биш байлаа. Бас тэр энгийн нэг эмгэн ч биш. Тэр хиймэл хөлтэй хөгшин шулам байлаа. Энэ ч сайн зүйл биш шүү. Тэгээд хөгшин шулам тэрэнд ичих хэрэггүй дээ цэрэг хүү минь. Энэ хүрзэн дээр суугаад миний пийшин руу орчих. Харин толгойгоо мэдээрэй. Эсэргүүцэх хэрэггүй шүү. Би чамайг хормын төдийд л шарсан мах болгож чадна. Учир нь оройн хоолонд идчихээр юм энд чамаас өөр алга гэлээ. Чи надад худлаа ярьсан юм уу гэж цэрэг хэлээд нүдээ цавчлав. Хөгшин шулам гайхаж Чи чинь юу гэж байгаа юм бэ? Гэлээ. Цэрэг хариуд нь: Та гэрт чинь хоол байхгүй гэлээ. Гэхдээ худлаа ярих чинь муухай шүү дээ. Энэ вандан доор нэг сүх хэвтэж л байх юм. Та энэ сүхээ мартчихаа юу гэж цэрэг хэлэв. Чи надаар тоглоод байна уу цэрэг минь гэж уурласан хөгшин шулам хэллээ. Яаж сүх иддэг юм. Дэмий үг чинь хангалттай. Чи зууханд орсон чинь дээр гэлээ. Гэвч цэрэг хөгшин шумыг сонссонгүй. Та чинь ямар олон юм ярьдаг юм бэ. Харин та надад том тогоо аваад ир. Бас цэвэр ус хаанаас авч болохыг хэлээд өг. Би энэ сүхээр шөл хийх хийх гэж байна. Шөл чинь биед үнэхээр сайн хоол шүү дээ. Түмэн янзын болсон болоогүй хоолноос хамаагүй дээр. Та шөлөө идэж байхдаа л ялгааг нь тэр дор нь мэдэрнэ дээ гэж цэрэг хэллээ. Хөгшин шулам хэсэг зуур бодоод, Сайн байна. Цэрэг хүү мин чиний хэлснээр л хийцгээе. Ямар хоол хийхийг чинь харъя л даа гэжээ. Ингээд цэрэг сүхээ буцалгаж эхлэв. Усаа хэсэг буцалгаад шанагаар усанд самарч байлаа. Хөгшин шулам сүхтэй шөл амсахыг үнэхээр их хүсжээ. За одоо яаж байна? Сүх чинь одоо болсон болов уу? Гэхэд нь цэрэг амсаж үзээд Нэг л юм дутуу байна даа. Бид давс нэмэх хэрэгтэй юм шиг байна гэв ээ. Хөгшин шулам давс авчирч , цэрэг чимх давс нэмээд амталж үзээд үнэхээр амттай байна гэлээ. Хөгшин шулам би ч гэсэн амсъя. Би ч бас гэж хиймэл хөл дээрээ үсчин хашгирав. Гэтэл цэрэг та ч бас уу? Энэ бид 2-т хүрэхгүй гэж би айж байна. Сүх хэтэрхий жижиг байсан надад ч бараг хүрэхгүй. Магадгүй энэ хавьд өөр нэг сүх хэвтэж байгаа юм биш биз? гэлээ. Үгүй ээ байхгүй хонгор минь гэж хөгшин шулам санаа алдав. Энд надад цахилгаан хөрөө бий. Магадгүй энэ цахилгаан хөрөө болох болов уу? Цэрэг бодож үзээд Үгүй ээ болохгүй энэ чинь тогоонд багтахгүй шүү дээ. Танд ямар ч хамаагүй будаа байгаа юу? Гэж асуув. Шулам баяртайгаар ‘’тийм ээ надад будаа байгаа’’гэж хариулав. Хүлээж бай цэрэг хүү минь би одоохон аваад ирье. Тэгээд тэд будаагаа тогоонд хийв. Цэрэг хоолоо хутгаж, амталж үзээд Бэлэн боллоо. Та халбагаа аваад амсаад үз гэжээ. Цөцгийн тосыг бүү мартаарай. Бүх хоолонд цөцгийн тос хийх хэрэгтэй. Ингээд тэд ширээндээ сууцгааж будаагаа идэв. Эмгэн шулам хоолоо амсаад жигтэйхэн магтав. Өө цэрэг хүү минь чи үнэхээр сайхан хоол хийх юм. Хөгшин эмгэн надад тусалсанд маш их баярлалаа. Би өмнө ийм амттай будаа идэж байгаагүй. Надад жороо бичээд өгөөч. Би дахиж хэзээ ч хүн идэхгүй ээ. Одооноос эхлээд би зөвхөн эрүүл хоол идэх болно. Үүнийг л би чамд хэлэх гэсэн юм! Сайн хоол хүнс чиний бие болон сэтгэлийг тэр дор нь эдгээж, муу хүмүүсийг сайхан байхад нь хүртэл тусалж чадна!
Mашагийн үлгэрүүд 24 дугаар анги.
Ма: Яасан бэ найзууд аа? Надад алимны бялуу байна. Миний бялуу харж байхаар та нар энэ үлгэрийг сонс доо. Эрт урьдын цагт нэгэн хаан байжээ. Тэр хаан хаант улстай, морьтой, фермтэй, бүх л юмтай байж гэнэ.
Биелэгдэшгүй хүсэл.
Ма: Тэр хаан үнэхээр хачин хаан байжээ. Тэр хаан дүн өвлөөр цэцэг эсвэл пуужинтай сансрын хөлөг зэрэг боломжгүй зүйл үргэлж хүсдэг байж. Нэг өдөр хаан хоолны ширээн дээрээ сууж байгаад ингэж хэлжээ. Анчинг надад ан авчир гэж хэл гэв. Тэгээд тэд маш сайхан сэтгэлтэй анчин дээр очжээ. Тэр дөнгөж хоолоо идэж дуусангуутаа л буугаа шүүрч аваад ой руу ан авлахаар явж гэнэ. Гэхдээ энэ чинь ангийн улирал биш шүү дээ. анчин ан хайж явсаар үнэхээр их ядарч гэнэ. Тэгээд гэнэтхэн тэр шувууны үүр олж харжээ. Шувуу үүрнийхээ өмнөх мөчир дээр сууж байлаа. Оргүйгээс шувуу ч болтугай агная гэж бодоод анчин буугаа бэлдэв. Тэгээд яг буудах гэж байтал шувуу нисэж ирээд буун дээр нь суугаад хүний хоолойгоор: Битгий буудаарай. Надад сайхан хандах хэрэгтэй шүү. Би жирийн нэг шувуу биш. Хэрвээ чи амийг минь хэлтрүүлбэл би чиний итгэлт анд үнэнч эхнэр чинь болъё гэжээ. Анчин үнэхээр их гайхав. Шувуу агаарт нисэж дараа нь газарт буугаад, Үнэхээр үзэсгэлэнтэй охин болон хувирч гэнэ. анчин үнэхээр их гуниглажээ. Би одоо яах юм бэ? Би хаанд шувууг нь авч очихгүй. Энэ охиныг аваад очих хэрэг үү? Гэтэл үзэсгэлэнт охин Тэрэнд: Залуу минь битгий санаа зов доо. Битгий ай би хаанд чинь, Шидэт тахиагаар хоол хийгээд өгье гэлээ. Шидэт тахигаар хийсэн хоол үнэхээр амттай байлаа. Энэ тахиа үнэхээр амттай юм. Энийг хэн хийгээ вэ? Анчин: Эхнэр маань хийсэн юм аа. Тэр ч үнэхээр онцгой бүсгүй шүү гэлээ. Хаан эхнэрийг нь хараад үнэхээр их атаархаж гэнэ. Нэг муу анчны эхнэр хааны таалалд нийцэхээр хоол хийсэнд тэр үнэхээр итгэсэнгүй. Тэгээд хаан анчны эхнэрийг булааж, Анчныг нэг мөр үгүй хийхээр шийдэв. Тэгээд хаан анчинд ийн хэллээ. Миний зарлигийг сонсогтун. Хэний ч мэдэхгүй газар луу яваад хэний ч мэдэхгүй юм олж ир. Том, жижиг, урт бас богино. Би ч юу гэдгийг нь мэдэхгүй байна. Нэг л онцгой юм олж ир гэв. Хааны тушаалыг сонссон анчин эрх чөлөөгөө алдаж гэнэ. Тэгээд тэр нэг торхонд ороод таглааг нь битүүмжлүүлжээ. Тэгээд тэрнийг торхтой нь хамт далайн усанд хаяж гэнэ ээ. Анчин торхтойгоо хамт уудам тэнгист нэлээн удаан хөвж гэнэ. Тэднийг далайд хөвж байхад Зальт хаан гэр лүү нь очиж эхнэр дээр нь зоччлоод Гэрлэх санал тавив. Гэвч эхнэр нь Хааны саналаас татгалзжээ. Тэгээд тэр шувуу болон хувираад нисэн одов. Хаана ч тэндээ зог тусаж балмагдахдаа зүгээр зогсоод л хоцров гэнэ. Энэ хооронд торх эвдэрч, анчин маань гарч ирлээ. Тэр задгай далай 1 нэгэнэзгүй арал дээр буусан байх агаад Тэр арал дээр нь зүйл зүйлийн сармагчнууд байж гэнэ. Энэ арал дээрээс анчин яг л үлгэр дээр гардаг шиг маш гайхалтай цэцэг навчсыг олж гэнэ. Тэнд нь бас шидэт халимууд ургаж байх ажээ. Бас ногооны талбайнууд нь төрөл бүрийн ногоогоор дүүрэн байх аж. Анчин би энэ амьдралдаа олон юм харсан даа гэж бодов. Гэхдээ энэ үнэхээр хачин юм. Судалтай ногоон бөмбөгнүүд газраас ургачихсан байна шүү дээ. Би өмнө нь ийм юм огт харж байгаагүй юм байна. Анчин бөмбөгнүүдийн нэгийг автал гэнэт л аянга цахиж, Газар орхиод явчихлаа. Царай нь харагдахгүй аймшигтай нэгний хоолой тэнгэрт цуурайтлаа. Чи яагаад миний тарваснаас хулгайлж байна? Анчин үнэхээр их айж: Би тэгэхийг хүсээгүй ээ. Зүгээр л хааныхаа тушаалыг дагаж байна гэв. Чи сая хаан гэв үү? гэж Тэнгэр дээрх хоолой хүнгэнэлээ. Тэгвэл хаан энэнийхээ хариуг төлнө дөө. Тэгээд дахин аянга захиж цахилгаан нижигнэлээ. Гэтэл гэнэтхэн л Хаан тэрний урд ногооны талбай дээр зогсож байх нь тэр. Тэнгэр дээрх аймшигт хоолой Хаанд: Чи энэ анчинд үнэхээр муухай хандсан. Тиймээс одоо чи миний ногоог энэ сармагчнуудаас хамгаалах ёстой. Харин анчин чи маш сайхан сэтгэлтэй байсан тул би чамайг бүргэд болгож хайрт шувуу руугаа буцахыг зөвшөөрье. Наран дор аз жаргалтай амьдар. Хэнд ч битгий атаарх гэлээ. Би яг л энийг хэлэх гээд байгаа юм. Хэн нэгний бялуунд шунахайрах хэрэггүй. Найзуудаа уриад амтат бялуугаа хувааж идээрэй.
Машагийн үлгэрүүд 25 дугаар анги.
Ма: Хайрт найзууд минь надад нэг зөвлөгөө байна. Та 2 маш өөр ч гэлээ, хамтдаа амьдарч байгаа учраас бие биендээ үргэлж сайхан хандах хэрэгтэй шүү. Та нар энэ үнэтэй зөвлөгөөг минь сайн санаасай гэж хүсч байна. Тэгэхээр би та нарт нэг үлгэр ярьж өгье.
Алтан азарган тахиа.
Ма: Эрт урьдын цагт нэгэн жижигхэн тосгонд нэг өвгөн амьдран суудаг байжээ. Тэрэнд ганц байцааны талбай нэг муу хуучин байшингаас өөр юу ч байдаггүй юмсанж. Бас мэдээж алтан азарган тахиа. Энэ азарган тахиа хүмүүс нүдээ ч салгаж чадахааргүй үнэхээр эелдэг царайлаг бас ганган байж гэнэ. Бас хамгаас чухал нь тэр бүгдтэй нөхөрсөг харьцдаг байж. Үүнээс нь болоод л тосгоны бүх хүүхдүүд хөгшин эрийнд цуглацгаадаг байжээ. Бүгд л азарган тахиатай нь тоглохыг хүсдэг байв. Тэд хамтдаа дуулж бүжиглэцгээнэ. Тэднийг хараад хөгшин эрийн сэтгэл баяр баяслаар дүүрдэг байв. Үүнээс илүү аз жаргал гэж юу байхав. Үнэндээ тэдний амьдрал үнэхээр сайхан байлаа. Хөршийн айлд нь энэ ямаа нүүж ирэх хүртэл. Ямаа хөршүүдээ ийм хөгжилтэй байхыг нь харсаар өдөр ирэх тусам улам улам л атаархсаар байлаа. Нэг өдөр бүр тэсэхээ байгаад хүүхдүүдийг айлгаж хөөж явуулахаар шийдэж гэнэ ээ. Азарган тахиаг нь хулгайлж, хөгшин эрийг гэрээс нь хөөж гаргаад, ногооны талбайных нь бүх байцааг идмээр санагдаж гэнэ. Дараагийн удаа хүүхдүүд хөгшин эрийн азарган тахиатай хашаанд нь тоглохоор ирэхэд, ямаа тэдэн лүү маш аажуухнаар гэтэж очжээ. Тэгээд гэнэтхэн л маш аймаар хоолойгоор майлав. Хүүхдүүд ээ, алив харцгаа ямаа гэрээсээ гараад ирлээ шүү. Та нарын тоглож шуугилдах дуу чинь миний сайхан зүүдийг баллачихлаа. Би та нарыг болгож тавина шүү, болгож тавина. Хүүхдүүд үнэхээр их айсан болохоор тоглохоо больцгоолоо, харин оронд нь зугтаж гэнэ. Алтан азарган тахиа хөгшин эрийн байшинд нуугдаж, тоглоом дууссан. Аймаар ямаа минь надад битгий хүрээрэй, би энд аюулгүй гэж орилжээ. Гэхдээ ямаа зальтай байлаа, тэр цонхон дээр очоод, маш эелдгээр, хонгор минь ээж нь ирлээ, тра ла тра ла ла, гэжээ. Өө биш ээ, ямаа цонхон дээр очоод тахианд ингэж хэлэв. Алтан азарган тахиа минь наашаа гараад ирээч дээ. Тэд чамайг хөөрхөн бас эелдэг гэлцэх юм. Бас үнэхээр ухаалаг. Алив хурдан гараад ир ээ. Хараач би чамд төмс авчирсан гэжээ. Азарган тахиа ч төмсөнд үнэхээр дуртай байж таарав. Тэгээд гэнэн тахиа цонхон дээр гарч ирээд асуув. Тэгээд ямар төмс юм бэ? Шаржигнасан уу, дээрээ утсан гахайн мах бяслагтай юу? Гэлээ. Ямаа тэрнийг аваад, зэрлэг амьтдын хоол болгохоор ой руу гүйж гэнэ. Гэхдээ азарган тахиа хамаг хүчээрээ тэмцэж орилсоор байлаа. Тэр намайг хулгайлчихлаа, одоо намайг ой руу авч явж байна. Хамгийн ганган тахиа байсан би, одоо шөл болж дуусах нь, хөгшин эр минь надад туслаач дээ. Намайг авраач, авраарай. Гуйж байна гэж орилов. Харин хөөрхий хөгшин эр өвдчихөөд орондоо хэвтэж байсан болохоор юу ч сонссонгүй. Ямаа тахиаг ойн гүнд орхиод зэрлэг амьтдад идээлэхээсээ өмнө тэндээс зугтжээ. Тэгээд тэр хөгшин эрийг байшингаас хөөж гаргахаар буцаад явлаа. Ямаа хөгшин эрийн байшингийн хаалгыг эврээрээ мөргөж, би бол ямаа чамайг мөргөхөөр ирлээ, би бол жинхэнэ дээрэлхүү амьтан, миний үс зөөлөн бас хөвсгөр, тэгэхээр зодуулахдаа бэлд, би чамайг эврээрээ мөргөнө гэлээ. Хөгшин эр үнэхээр их айж гэрээсээ зугтан гарч гэнэ ээ. Тэгээд ой руу зүглэжээ. Тэр замаар уйлан алхаж байв. Тэгтэл гэнэтхэн хэсэг зэрлэг амьтад тэрнийг чиглэн ирэхийг харлаа. Хөгшин эр үндээ анилаа. Өө ингээд би дууслаа бүх юм дууслаа. Тэгж байтал өвгөн тахианыхаа хоолойг сонсжээ. Битгий ай даа өвгөн минь, би таныг шинэ найзуудтайгаа танилцуулмаар байна. Би тэдэнд дуулж бүжиглэхийг заасан юм. Бүгдээрээ тосгон луугаа буцаж хамтдаа тэр ямааг дарцгаая гэлээ. Бүх зэрлэг амьтдыг хараад ямаа байцаандаа хахаж үхэхээ шахлаа. Айсан ямаа бурхан минь, гэж, би ингээд дуусчээ, надаас ингээд эвэр туурайнаас минь өөр юу ч үлдэхгүй нь гэлээ. Гэтэл алтан азарган тахиа ямаан дээр очоод, сонсооч ямаа минь бид чинь хөршүүд, хөршүүд байж муудалцах ёсгүй шүү дээ. Бид бие биедээ нөхрөсөг байх хэрэгтэй. Одооноос чи өвгөнд сүүнээсээ өгч, өвгөн оронд нь чамд байцаанаасаа өгч байвал ямар вэ гэлээ. Ямаа энийг бодож үзээд, дахиад өөр юм ч бодлоо. Тэгээд тэр зэрлэг амьтад руу нэг хараад тэдний зөв өө. Би чинь яачихсан юм бол оо гэлээ. Хөршүүдтэйгээ нөхөрсөг байх хэрэгтэй шүү дээ, тэгвэл бүгдээрээ сүүтэй байцаатай элбэг дэлбэг байх болно. Бүгд л баярлаж байлаа. Би энийг л хэлээд байгаа юм. Та нар хөршүүддээ үргэлж эелдэг хандаж байх хэрэгтэй шүү. Хөршүүд чинь хурц эвэртэй ямаа байсан ч эсвэл зэрлэг амьтад байсан ч ялгаагүй.
Машагийн үлгэрүүд 26 дугаар анги.
Би шүлгээ уншиж байхад
Энэ цагийн гарз биш шүү.
Миний хамгийн гоё үлгэрийг.
Анхааралтай сайн сонсоорой.
Хэрвээ чи уулс моддын дээгүүр,
Хилийн чанад руу аялсансан бол
Тэнд чи нэгэн тарайчинтай уулзах байсан.
Тэр үнэхээр эелдэг сайхан сэтгэлтэй хүн байлаа.
Хэдийгээр тэр тийм баян биш ч гэлээ
Өөрийн амьдралаа бяртайхан авч явдаг байлаа.
Тэр хүүхдүүдээ халамжилж, хайрладаг
Энэ дэлхийн хамгийн сайн аав байсан юм.
Бөгтөртэй морьхон.
Том хөвгүүд нь цагийн эрхээр өсөж,
Сайхан сэтгэлтэй, хүчирхэг залуус болон торнижээ.
Гэхдээ хамгийн бага хүү нь тэнэг байлаа,
Бүр сургуулиа ч төгсөж чадсангүй.
Тэр тоглож, дуу дуулна,
Өдөржингөө л энийгээ давтана.
Өдрийн хагасыг тоглоом наргиан хайж.
Өдөр хоногийг ингэж өнгөрөөдөг байв.
Өдөр шөнө ч ээлжлэн солигдож,
Тэд их л хөгжилтэй байв гэнэ шүү.
Аав нь өөрийгөө газрынхаа эзэн нь гэж бодож байтал,
Тэдэнд нэгэн гамшиг тохиов гэнэ шүү.
Үнэг ч юм уу, дорго ч юм уу нэг амьтан,
Шөнийн цагаар бүх шүүслэг лууванг нь хулгайлчихав.
Тэр хулгайчдыг газар дээр нь бариад,
Хатуугаас хатуу шийтгэх хэрэгтэй болжээ.
Хулгайчдыг барихын тулд,
Тэр нэгэн нууц төлөвлөөгөө бэлдэж гэнэ.
Хашаанаас нэг мод сугалж аваад,
Зэвсэг болгон барьж гэнэ.
Тэгээд тэр харанхуй дунд,
Даалгавраа биелүүлэхээр аян замдаа гаржээ.
Зоригт хүлэг баатар маань,
Зоригоо чангалж,
Энэ аймшигтай цаг агаарыг тэсэхийн тулд,
Биеэ бэлдлээ.
Аянга цахилгаан нүжигнэж
үнэхээр аймшигтай байлаа.
Гэтэл аймшигтай мангас гараад иржээ.
Тэрний нэрийг Рино-Крок гэдэг.
Түүний нүднээс оч гялалзаж,
Хамраас нь уур савсаж байлаа.
Дараа нь тэр тэнгэрээс бууж ирээд,
Хоолоо идэхээр зэхэв.
Бага хүү бутнаас гарч ирээд
Ринокрок луу дайрахдаа бэлдэв.
Түүн лүү ууртай нүдээр цоргиж,
Бэлтгэлээ базааж,
Ханцуйгаа шамлалаа.
Энэ үнэхээр тоглоом биш шүү!
Тийм ээ, тийм тийм.
Миний жаднаас ай, жад минь чамайг цоо хатгана!
Мөөн, мөн мөн.
Би энэ тулаанд ялна.
Чамд хулгай хийж болохгүйг заана.
Бидний ургуулж буй шүүслэг лууванг,
Чи тариан талбайгаас маань хулгайлж байна.
Ринокрок үхтлээ инээж,
Газар дэлхий хуваагдахаа шахаж гэнэ.
Бага хүү ичсэндээ улайлаа.
Дараа нь тэр бүр ч цаашилж,
Ринокрокын гахайнтолгой дундуур нь
Ганц сайн нясалж орхив.
Ринокрок үнэхээр их айжээ.
Өө, өө, өө!"
Хэтэрхий их уйлсандаа бараг ярьж чадахгүй байлаа.
"Өө, өө, өө!"
Миний хөөрхий толгой руу битгий цохиоч дээ, намайг өршөөж хайрла.
Хүүхдүүдийг минь бодоод намайг суллаж явуулаач дээ.
Хөөрхий амьтан айж,
Эсэргүүцэл үзүүлэх ч тэнхэлгүй болжээ.
Одоо цааш тэмцэлдээд нэмэргүй болсон,
Хүү ч их өрөвдсөн харагдаж байлаа.
Би бууж өгье! Би дууслаа!
Залуу хүү минь чи хамгийн хүчтэй нь.
Тиймээс аймаар зэвсгээ хаячих.
"Учир нь чи үнэхээр ялсан
Миний удмын нэг амьтан
Өрийг чинь төлөхөөр энд ирнэ.
Тиймээс бидний дундах бүх юм дуусч,
Одоо зүгээр гэдгийг амлаж чадах уу гэлээ.
Энэ ярианы төгсгөлд
Ринокрок алга болжээ.
Түүний оронд одоо
Хамгийн хачирхалтай амьтан гарч ирэв.
Хожуулаас нэг их өндөргүй.
Өндөр үсэрч чаддаг одой морь,
Илжигний чихтэй агаад
Нуруун дээрээ жижигхээн бөхтэй.
Дараа нь тэр ийн хэлэв.
Би одоо танай тал.
Би чамайг хүслээ биелүүлэхэд тусалж чадна.
Ямар ч хүслийг чинь би үтэр түргэн биелүүлнэ.
Хүү ч тусламжинд нь талархав.
Тэрний хүсэл хэдийн аман дээр нь бэлэн байлаа.
Хүү би жинхэнэ үзэсгэлэнт бүсгүйтэй
Гэрлэмээр байна гэлээ.
Одой морь тэр дороо зогсож,
Хором ч сааталгүй хүслийг нь биелүүлэв.
Дараа нь их л сүртэйгээр хэдэн үг хэлээд.
Туурайгаа хүчтэй дэвслэв ээ.
“Тийм ээ! Үнэхээр төгс төгөлдөр эмэгтэй байлаа.
Гэхдээ арай л дэндүү өндөр байв.
Гэхдээ тэрнийг харах юм бол
Тийм ч муугүй байв гэнэ шүү.
Гарч ирсэн хатагтай,
Яг л одой морьны хэлснээр байх агаад
Тэр зэвүүн маягаар инээж,
Ядуу эр рүү доош харав.
Тэгээд хамраа арчсаныхаа дараа ийн хэллээ.
“Үгүй ээ, фермийн жаал минь, үгүй. Би чамд хайргүй."
Тэрнийг үгээ хэлж дуусвуут
Манай хүү хариулж, толгой сэгсрэв:
Би Бахархалаар дүүрэн гүнжийг
Сүйт бүсгүйгээ болгомооргүй байна.
Надад чиний хачин ид шид хэрэггүй.
Би өөрийнхөө хайртыг олж чадна!
Тэгээд эхнэртэйгээ хамт
Би үлдсэн амьдралаа өнгөрөөнө.
Долоон хүүхэдтэй болж
Аз жаргалтай амьдарна гэв.
Тиймээс энэ түүх, эрхэм найзууд аа,
Үлгэрүүд дундаас хамгийн аз жаргалтай төгссөн юм.
Үүнийг л би чамд хэлж байна!
Миний ярьсан бүх үлгэрүүд,
Цаанаа нэг ухааралтай байдаг.
'Учир нь би үнэнийг хайж байна!
Зүгээр л нэг хачин морьноос
Аз жаргалаа битгий хайгаарай.
Өөрийн гарт байгаа аз жаргалын тэр түлхүүрээ
Өөрийн гараар олох хэрэгтэй шүү.
Back to episodes Go home