Parched: Toxic Waters
Үргэлжлэх хугацаа: 47мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Өг эр: өгүүлэгч,
Ли: эм, Калли Лионс
И:эр, Ийрл Теннант
К: эм, Кристал Теннант, Ийрлийн охин
Роб: эр, өмгөөлөгч Роберт
Бичиг: Нейшнал жеографик
И: Тэр ус ямар их бохирдсон байгааг хар даа. Усанд хөвж байгаа хаягдлыг хар. Мал уухад тохирохгүй. Юу ч уухад тохирохгүй. Энэ тугал сохор төрсөн. Сов сохор. Тэрнийг яаж ч болохгүй... Энэ үхэр 20, 30минутын өмнө үхсэн. Мужаас малын эмч дуудаж үзүүлж чадахгүй л байна. Тэгэхээр би жаахан байж байгаад энэ үхрийг тийш нь аваачаад, нээж үзээд, ямар асуудал байгааг харах болно. Энэ арыг шүд нь хар байна. Бас цоорчихсон байна. Би уушгийг нь гаргаад ирлээ, та нар сайн хараад ав. Энэ юм малыг ийм болгож байгаа бол хүнийг яах бол?
Ли: Миний мэдэх маш олон хүн ямар ч шалтгаангүй нас барсан. Ийм зүйл хаана ч, хэнд ч тохиолдож мэднэ. Усны ойролцоо байдаг компани байдаг газарт.
Өг эр: Улс орон даяар байгаа компаниуд зардлаа бууруулж, ашиг олохын тулд байгаль орчны зохицуулалт муу байгааг ашиглаж байна. Баруун Виржинияд байдаг энэ фермээс Калифорний төвд байдаг хөндий хүртэл АНУ-ын хүнсний үйлдвэрлэл, химийн болон хорт бодисууд ундны устай холилдон урсаж, аймшигт үр дагаварыг авчирч байна.
Эм: Усны нөөцийг хордуулж байгаа зүйл бол...
Эр: Худгийн усыг шинжлэх нь...
Эр: Сайн дураараа шалгуулахыг зөвшөөрсөн байна.
Эм: Маш олон асуулт гарч ирэх болно.
Ли: Энэ бол тахал, хүн амыг нэрвэсэн тахал.
Гарчиг: Хортой ус. Гарчиг.
И: Энэ бол Драй Раны гол. Баруун Виржиниягийн Вууд мужийн, Харрис дүүрэг.
К: Тэрнийг Уилбур гэдэг байсан. Загалмайлсан нэр нь Ийрл. Тэрнийг сайн мэддэг хүмүүс нь Ийрл гэж дууддаг байсан. Бид нарын нэг нь хичээлээ тараад аавыг малдаа тэжээл өгөхөд нь тусалдаг байсан. Бид нар тус болдог байсан уу, эсвэл төвөг уддаг байсан уу гэдгийг мэдэхгүй.
Эм: Тийм шүү.
К: Тэр мал сүрэг, бас газраараа бахархдаг байсан.
И: Энэ гурван настай.
Өг эр: Ийрл Теннанд Баруун Виржиниягийн захад байдаг Паркерсбург дахь 500 га эдлэндээ 45жил ажиллаж амьдарсан. 1980-аад оны дунд үеэс Ийрл эдлэн дэх голын ус нь маш ихээр өөрчлөгдөж байгааг анзаарч эхэлжээ. Тэр камераа авч, харж байгаа зүйлээ баримтжуулж эхэлсэн байна.
И: Би камкордерараа бичиж байна. Энэ усны өнгийг харуулах гэсэн юм. Энэ голын ус ийм өнгөтэй байх ёсгүй. Энэ ус цэвэр, цэнгэг байх ёстой.
Жим: /Жим Теннант/ Ийрд Теннантын ах/ Ус хөөсөрдөг болсон. Бас өнгө нь хар болсон.
К: Манай аав... асуудал байгааг мэдэж байсан. Байгаль бол байгаль, өөрчлөгддөггүй шд.
И: Энэ үхэрнүүд тэр уснаас жил уусны дараа ийм болж байгаа юм. Байнга хивдэг, шүлс нь байнга гоожино. Гэтэл тэд нар энэ зүв зүгээр гэж хэлээд байгаа. Тэр өвдсөн нь тодорхой байна.
Делла: /Делл Теннант/ Ийрл Теннантын бэр эгч/ Бүх зүйл маш муу болсон. Тэдэнд том том хавдар гарч эхэлсэн. Нуруун дээр нь хавдар байгааг харж болно. Хөл дээр нь бас байдаг. Заримдаа энд ирээд харахаар үхрийн хашаанд гурав дөрөв, заримдаа таван үхэр үхчихсэн байдаг. Тэгээд “юу болоод байна аа” гэж боддог байсан.
К: Аав маань зүрх сэтгэлээ тэр газарт өгсөн. Тэрэн шиг олон жил ажиллаж, бас... тэрэн шиг малдаа сэтгэл зүрхээ зориулсан бол... зүгээр л үхэхийг нь хараад сууж байсан.
И: Би энэ ферм дээр нийт 153малаа үхүүлчихээд байна. Ойрын үед би юунаас болоод үхээд байгааг нь мэдэх болно.
К: Тэгээд мөрдөж эхэлсэн. Юу болоод байгааг мэдэхийг хүссэн. Өөрийнх нь өгч байгаа тэжээлээс болоогүйг мэдэж байсан. Усанд л учир байсан. Тэгээд юунаас болоод байгаа эх сурвалжийг нь хайж эхэлсэн.
И: Би та нарт хогийн цэг харуулах гэж байна.
Өг эр: Хэдэн жилийн өмнө Ийрлийн гэр бүл Дюпонт хэмээх химийн том үйлдвэрийн ойролцоох газраа хогийн цэг болгон ашиглахад нь зориулж заржээ.
К: Тэд жирийн л нэг хогийн цэг гэж хэлсэн. Айлын хаягдал шиг. Хор хөнөөлтэй зүйл байхгүй гэж хэлсэн.
И: Дюпонд энд янз янзын **** хаяж байна. Энэ шууд тэдний үйлдвэрээс гарч байна.
К: Байгаль орчин хамгаалах байгууллагатай холбоо барьсан.
И: Байгаль орчин хамгаалах газар юу ч хийхгүй байгаа. Тэд зөвхөн суудалдаа суугаад мөнгөтэй болохыг хүсч байгаа. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэх тусам би илүү их мэдээлэл олж, хэзээ нэгэн цагт хариуцлагыг нь хүлээлгэх л болно. Хэсэг хугацааны дараа миний юу яриад байгааг бүгд ойлгох болно.
Өг эр: Ийрл асуудлын эх үүсвэр нь Дюпонт гэдэгт итгэлтэй байсан. Эцэст нь тэр санаанд багтамгүй нэгэн хүнээс тусламж хүсчээ. Паркерсбургт хамаатнууд нь амьдардаг байсан, 200км-ын зайд байдаг Синсинаттийд байдаг байгууллагын хуульч.
Роб: /Роберт Биллот/ өмгөөлөгч, Стеттиниус энд Холлистер өмгөөллийн товчоо/ Ээж маань гэр бүлтэйгээ Паркерсбургийн ойролцоо өссөн юм. Олон жилийн турш бид баяр болгоноор тэнд очдог байсан. Тийм ээ. Их олон дурсамж байдаг. Их олон дурсамж бий...
Өг эр: Биллот ширээний эсрэг талд суудаг байв. Түүний өмгөөллийн товчоо олон химийн компанийг төлөөлж байсан.
Роб: Теннантын гэр бүл надтай холбоо барьсан. Тэд эдлэн газарт нь тулгарсан асуудлаа шийдэхэд нь туслах өмгөөлөгч хайж байсан. Тэд орон нутагт нь энэ хэргийг авах өмгөөлөгч олж чадаагүй. Учир нь тэр хотын хамгийн том ажил олгогчтой холбоотой хэрэг байсан.
Өг эр: 1948онд Баруун Виржиниягийн Паркерсбургийн захад Дюпонт дэлхий дээрх хамгийн том хуванцарын үйлдвэрүүдийн нэг болох “Вашингтон Воркс”-ийг байгуулсан. Хөдөө нутагт амьдардаг олон хүний хувьд Дюпонт шиг аварга том компани ажил бас аюулгүй байдлын баталгаа байв.
Девид: /Девид Лоусон/ оршиг суугч/ Энэ ферм эрхэлдэг газар байсан. Бүгд мөнгөгүй байсан. Эрчим хүч сайн биш. Холбоо барих боломж муутай. Дюпонтыг ирсний дараа эдгээр нь сайжирч эхэлсэн.
Карл: /Карл Боелтер/ “Дюпонт Вашингтон воркс” үйлдвэрийн менежер/ “Вашингтон воркс” бол дэлхий дээр байдаг Дюпонтын хоёр дахь том үйлдвэр. Өнөө өглөө та шүдээ угаасан бол, гар утас ашигладаг бол энэ үйлдвэрт бүтээгдсэн, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсэн гэсэн үг.
Жо: /Жо Кайгер/ сургуулийн багш/ Манай тэнд Дюпонтын үйлдвэр байгуулагдсан нь... бурхан минь, юу ч гэмээр юм бэ дээ... асар том зүйл байсан. Эндхийн хүн бүрийн авга, нагац ах эгч, үеэл, зээ, ах эгч, аав ээж нь Дюпонтод ажилладаг байсан. Банк руу яв ороод “Та зээлэх авах гээ юу” гэвэл “Тийм ээ” гэж, “Та хаана ажилладаг вэ” гэсэн асуултанд “Дюпонт” гэж хариулбал шууд бүтдэг байсан. Дюпонттой холбоотой бүх юм шууд бүтдэг байсн.
И: Тэр модноос цухуйж байгаа төмөр утсыг харж байна уу? Эдний зарим нь Теннант болон Дюпонт компаний эдлэнг тусгаарладаг юм.
Роб: Бид Теннантын гэр бүлтэй уулзсан. Тэд кассетан дээр бичсэн бичлэг, зурагнууд, эдлэн газар дээр нь болж байгаа зүйлсийг харуулсан олон тооны нотлох баримтуудыг авчирсан. Үнэхээр цочирдмоор байсан. Нотлох баримт. Ус хөөсөрч байгааг харуулж байсан.
И: Энэ миний хэлээд байгаа ус.
Роб: Үхсэн амьтад. Дюпонтын бохирдлоо гаргаж байгаа хоолой. Бүх нотлох баримтыг үзсэний дараа бид хэргийг нь авахыг зөвшөөрсөн.
И: Энэ бол хуурай хаягдал хаях цэг байх ёстой байсан. Энэ газрыг тийм зориулалтаар худалдаж авсан юм. Гэвч энд маш их хэмжээний шингэн хаягдал хаяж байгаа. Гэхдээ тэд үгүйсгэсээр байгаа.
Өг эр: Үнэнийг илчлэхийн тулд Биллот хаягдлын цэг дээр юу болоод байга бүрэн танилцуулах шаардлага хүргүүлжээ.
Ли: /Калли Лайонс/ “Си8-ын нууц аюул” номын зохиолч/ Тэрнийг Дюпонтоос баримт шаардахад тэд эхэндээ шууд татгалзсан. Шүүхээс шийдвэр гаргуулж, аргагүй болгосны дараа тэд тэрнийг дийлдэшгүй их ажлаар дарсан.
Өг эр: Дюпонтын бичиг баримтууд Биллотын хуулийн компаний нэг өрөөг дүүргэсэн.
К: Тэд Баруун Виржиниягийг фермерийн төлөө хэн ч тэр бүх баримтыг уншиж цагаа алдахгүй гэж бодсон байх. Гэвч Роб Биллот, учрыг нь олохын тулд ганц ч хуудас үлдээлгүй уншсан юм.
Роб: Бид Пи Эф Өү Эй- гэсэн нэртэй химийн бодисын тухай олж мэдсэн. Энэ нь энэ химийн бодисын тухай мэдэх хүсэл төрүүлсэн. Тэнд 50, 60, 70-аад оны үеийн Пи Эф Өү Эй бодисыг компаний зүгээс нарийвчлан судалж байсан тухай хэдэн арван жилийн бичиг баримтууд байсан.
Өг эр: Билотт Пи Эф Өү Эй гэдэг нь Си-8 гэж нэрлэгддэг перфтороктанойн хүчил гэдэг химийн бодис болохыг олж мэдсэн байна. Энэ нь флорын атом дахь карбоны гинжин урвалаас бүтдэг, үүний нөлөөгөөр халуунд тэсвэртэй, гөлгөр маш хүчирхэг нэгдэл юм. Ус нэвтэрдэггүйгээс гадна хивс, шүд цэвэрлэгч утс, тефлон хайруулын таваг гэх мэт олон мянган гэр ахуйн бараанд ашиглагддаг байна.
Эр: Дюпонтын шинэ бүтээгдэхүүн тефлон.
Кен: /Кен Вамсли/ “Дюпонт”-ын лабораторийн техникч асан/ Дюпонт маш нэр хүндтэй компани байсан. Их сайн ажил байсан. Цалин сайтай. Би Дюпонт компанид ажилладгаараа бахархдаг байсан.
Өг эр: Кен Вамсли Дюпонтын лабораторит ажиллаж, Си-8-ыг бараг 30жил туршсан байна.
Кен: Хүмүүс ажил дээрээ тэр бүтээгдэхүүнтэй өдөр бүр харьцдаг байсан. Өдөржин, шөнөжин. Тэгэхэд бид нэг ээлжиндээ 12цагаар ажилладаг байсан. Бид тэрнийг халааж, бас амьсгалдаг байсан. Өдөр бүр. Юугаар амьсгалж байгаагаа ч мэддэггүй байсан.
Өг эр: Аварга үйлдвэрлэгч 3М /Гурав Эм/ Си8-ыг үйлдвэрлэж Дюпонтод нийлүүлдэг байжээ. Билотт баримтуудыг шалгах явцдаа 3М уг химийн бодисыг туршиж... 1981онд Дюпонтод хархны урагт согог үүсгэж байгааг анхааруулсан байна.
Сю: /Сю Бейли/ “Дюпонт” үйлдвэрийн ажилтан асан/ Ажил нь амархан байсан болохоор бүгд Тефлонд ажиллахыг хүсдэг байсан. Би Тефлонд дөрвөн сар орчим болсон байх.
Өг эр: Сю Бейли Тефлонд ажиллаж байхдаа жирэмсэн байжээ.
Сю: Эмч над дээр ирээд “хүүхэд чинь ургийн гажигтай байна” гэж хэлсэн. Би шууд цочролд орсон. Хүү маань төрөхдөө тал хамартай, хамар нь нэг нүхтэй, нүднийх нь нэг булан хамрынхаа дунд хэсэгт байсан. Эмч нар орж ирээд орных нь дэргэд зогсоод “Найдах хэрэггүй. Өнөө шөнийг давахгүй байх. Тэрэнд хэтэрхий дасах хэрэггүй” гэж хэлдэг байсан. Тэрнийг миний гар дээр үхэх вий гэж би их айдаг байсан.
Өг эр: Тун удалгүй эмнэлгээс гарч гэртээ ирснийхээ дараа Сю Дюпонтын эмчээс дуудлага хүлээн авчээ.
Сю: Би тэднийг санаа тавьсандаа залгаж байна гэж бодсон. Гэвч тэд надаас хүү чинь яасан, бас үйлдвэрийн ажилчдын хүүхэд ямар нэгэн согогтой төрөх юм бол үйлдвэрт өгөх ёстой гэж хэлсэн. Надад их хачин санагдсан. Тэр “Бид тусалж болох уу? Та нар зүгээр үү? Хүүхэд чинь зүгээр үү” гэж асуугаагүй. Ганц ч удаа. Хэзээ ч үгүй.
Өг эр: Жирэмсний амралтаа аваад буцаж ирсэн Сю ажлынхаа эхний өдөр ажилчдын хувцас солих өрөөнөөс Сю 3М лабораторийн судалгааны мэдэгдлийг олжээ.
Сю: Гэдэс рүү маань цохиод авах шиг л болсон. Тэгж л ойлгосон. Би эмч дээр очоод “Миний хүүхэд энэнээс болсон уу” гэж асуусан. “Үгүй ээ, үгүй үгүй. Энэ танай хүүхдэд хамаагүй” гэсэн. Би “би тефлонд ажиллаж байсан” гэж хэлтэл тэр “Манайд чамайг Тефлонд ажиллаж байсан гэсэн мэдээлэл байхгүй” гэж хэлсэн.
Өг эр: Билотт мөн Дюпонт Тефлоны салбарт ажиллаж байсан бүх ажилчдын хүүхдүүдийг хянаж байсан баримтыг олжээ. Долоон нярай хүүхдийн хоёр нь согогтой төрсөн байна. Дюпонт төрөх насны эмэгтэйчүүдийг Тефлонд ажиллуулахыг хориглосон байна.
Кен: Нэг өдөр ажилдаа очсон чинь тэд эмэгтэйчүүдийг явуулж байсан. Жирэмсэн байх боломжтой бүх эмэгтэйг. Тэд надад Си8-аас өөр юу ч хийх хэрэггүй гэсэн. Эмэгтэйчүүдийг гэр рүү нь буцааж байгаа мөртлөө, “Кен, санаа зовох хэрэггүй, энэ эрчүүдэд муу нөлөө үзүүлэхгүй” гэж хэлж байсан. Хэн нэг нь бидэнд худлаа хэлсэн.
Өг эр: Билотт бичиг баримтуудыг үргэлжлүүлэн шалгаж байхаад цочирдмоор зүйл олжээ. Үйлдвэрээс Си8 алдагдаж, орон нутгийн ундны усанд орсон байна. Дюпонт иргэдэд мэдэгдээгүй...харин химийн бодисоо хянасаар байжээ.
Ли: Дюпонт тэр газарт нууцаар орж тэдний уснаас дээж авч байсан. Хүнсний дэлгүүр гэх мэт газруудаас. Туршиж үзэхийн тулд. Усанд нь Си8 байгаа үгүйг мэдэх гэж. Гэтэл яах аргагүй байсан.
Роб: Дюпонт ундны усанд нэг тэрбумаас илүүгүй химийн бодис байх ёстой гэсэн аюулгүй байдлын түвшинг өөрсдөө тогтоосон. Тэр үеийн бмримтуудас бидний харсанаар тэр хавийн гурван газрын ундны уснаас химийн бодис илрээд зогсохгүй, Дюпонтын судлаачдын тогтоосон аюулгүй хэмжээнээс хамаагүй илүү агуулагдаж байсан нь тогтоогдсон.
Өг эр: Си8 аюултай гэдэг нь илт байхад Дюпонт мэдсээр байж Охайёо голд хийдэг байжээ.
Эм: Байгаль орчны байгууллагын гаргасан тайланд Охайёо хамгийн ихээр хобирдсон гол бөгөөд..
Эр: Компаниуд 20,6сая фунт химийн бодисыг хаясан байна.
Эм: Охайёо АНУ-ын хамгийн өндөр бохирдолтой голоор долоо дахь жилдээ дараалан шалгарч байна.
Өг эр: Химийн компаниуд голд ойр бас мужийн татварын хөнгөлөлтөөс болж энд байрлах дуртай байдаг. Голын энэ хэсэгт маш олон компани байдаг бөгөөд “Химийн хөндий” гэдэг нэртэй болсон байна. Химийн хаягдал голыг бохирдуулсан. Бохирдол нь урсгал даган таван мужаар, бараг 1600км /1000миль/ урсдаг байна.
Роб: 3М үйлдвэрлэгч баримтууддаа энийг “хорт хавдар үүсгэгч” гэж бичсэн байсан. Мөн энийг ус руу хийж болохгүй гэж анхааруулж байсан. Охайёо голд хийж болохгүй, шатааж эсвэл аюултай хог хаягдал зайлуулах зориулалтын байгууламжинд хийх ёстой гэсэн байсан. Дюпонт энийг шууд Охайёо гол руу хийж байсан.
Өг эр: Дюпонтын өмгөөлөгч Бернард Райли асуудлыг компаний дотоод имейлд энэ талаар бичжээ. “Миний дуртай хэргийн гогцоо чангарч байна” “анхаарал татсан мэдээ” “3М-ийн манайд зардаг, бидний гол руу бас ундны ус руу хийдэг барааны тухай” гэх мэтээр бичсэн байна. Бусад баримтад дотоод шалгалтын үр дүнд Си8-ын хортой гэж гарсан боловч Дюпонт химийн бодисын хэрэглээг зохицуулдаг“Хортой бодисыг хууль”-ийн дагуу энэ талаар байгаль орчны байгууллагад мэдэгдээгүй байна.
Роб: Мэдээллийг агентлагт өгөхгүй бол, агентлаг шалгаж, зохицуулалт хийх боломжгүй гэсэн үг. Тэгэхээр компани өөрөө эрсдэлтэй юу үгүй юу гэдгийг шийднэ гэсэн үг. Тэд “Үгүй, энийг агентлагт мэдэгдэх шаардлагагүй” гэсэн шийдвэрийг удаа дараа гаргасан байсан.
Өг эр: Билотт өөрөө ч Дюпонтын бай болж байв. Аварга том корпораци тэрнийг “мөнгө”-ны гарлага болох вий гэж айж байсан юм. “Баруун Виржинияд шүтэн бишрэгчидтэй болж байна” “фермерийн өмгөөлөгч **** хэвлэлийнхэнд хэлнэ гэж сүрдүүлсэн” “тэрнийг ****” гэх мэтээр. Биллот Теннантын хэргийн нотлох баримтыг хайж байх зуур 3М компани Си8 байгаль орчинд үүрд хадгалагдан үлддэг учраас химийн бодисыг үйлдвэрлэхээ зогсоож байгаагаа мэдэгдсэн байна.
Роб: Дюпонт тэр үед мэдээж өөр химийн бодисоор орлуулах уу эсвэл Пи Эф Өү Эй-ийг үргэлжлүүлэх хэрэглэх үү гэсэн шийдвэр гаргах шаардлагатай болсон.
Өг эр: Дюпонтын сонголт хотод тэмцлийг эхлүүлсэн юм.
Майк: Хэн нэг нь манай толин дээр “Чи үхээсэй билээ. Си8” гээд биччихсэн байсан.
2-р хэсэг.
Сурталчилгаа гарна.
Эр: Дюпонт. Тефлон.
Өг эр: Тавин жилийн турш Дюпонт Баруун Виржиниягийн Паркерсбуррг хотын гол төлөөлөл байсан. Шаардлагатай олон ажлын байраар хангадаг байсан. Дюпонт олон сая хүний итгэлийг хүлээсэн Америкийн том компани.
Сурталчилгаа явна.
Өг эр: Хими амьдралыг сайжруулсан нь үнэн. Дюпонт одоо дэлхий дээрх зургаа да хь том химийн компани. Гэвч 2000онд том асуудал үүссэн юм. Си8 гэж нэрлэгддэг Дюпонтын Пи Эф Өү Эй бодисыг нийлүүлэгч компани болох 3М байгальд хортой гэдэг шалтгаанаар Дюпонтын бест селлер Тефлоныг үйлдвэрлэхэд ашигладаг химийн гол бодисыг үйлдвэрлэхгүй гэдэгээ зарласан.
Роб: /Роберт Биллот/ өмгөөлөгч, Стеттиниус энд Холлистер өмгөөллийн товчоо/ Дюпонт Пи Эф Өү Эй-ийг үргэлжлүүлэн ашиглахаас гадна Умард Каролинд өөрийн үйлдвэрийг барихаар шийдвэрлэж, өөрсдөө Пи Эф Өү Эй үйлдвэрлэж эхэлсэн.
Өг эр: Роб Биллот Си8 Ийрл Теннантын малыг хордуулсан гэдэг нотлох баримтыг олсон.
И: Энийг уусны дараа, би малаа яах ёстой талаар ирж надад зөвлөгөө өгсөн Байгаль хамгаалах байгууллагын ганц ч хүн байхгүй. Баруун Виржиния мужийн мал эмнэлэг рүү залгахад надаас “та сайн өмгөөлөгч авсан уу” гэсэн ганц л зүйлийг асуусан.
Өг эр: Дюпонтын нуун далдалсныг нотлох баримтаар зэвсэглэсэн Билотт Дюпонтын өөрийнх нь өгсөн бичиг баримтуудыг хавсарган мянган хуудас орчим баримт бичгийг байгаль орчин хамгаалах байгууллагад явуулж эхэлжээ.
Роб: Бид агентлагт бүх мэдээлэл нь байгааасай гэж хүссэн. Учир нь хэдэн арван мянган хүн химийн бодис ууж байсан. Тэр компаний өөрийнх нь өгсөн баримтуудэд усан дахь агууламж нь хэтэрхий өндөр байгааг зааж байсан.
Өг эр: Ийрл хэдэн зуун үхрээ үхэхийг харсан. Энэ үед өөрөө өвдсөн байв.
К: /Кристал Теннант/Ийрл Теннантын охин/ Тэр явдлаас өмнө тэр эв эрүүл байсан. Бие нь эрүүл чийрэг. Хэзээ ч өвдөж байгаагүй.
Эм: Өвдөж байгаагүй.
К: Амьсгаа нь давчдаж эхэлсэн. Тэгээд эмчид үзүүлтэл уушигны архаг бөглөрөл гэж оношилсон. Тэр тамхи татдаггүй байсан. Хэзээ ч...
Эми: /Эми Теннант/ Ийрл Теннантын охин/ Тэр өөрийн хичээж босгосон бүхнээ алдсан болохоор уурлаж, бухимдаж байсан.
И: Сайхан байгаа биз? Бидэнд юу гэдгийг нь хэлэхгүй байгаа. Би хэдэн хүнээс асууж үзсэн. Надтай ярихаас татгалзаад байгаа. Би хөгшин тэнэг малчин, юу ч мэдэхгүй амьтан болохоор аргагүй.
Өг эр: Дюпонт Теннантын хэргийг чимээгүй аргалсан. Нөхцөл нь нууц. Ингээд дуусч болох байсан. Гэвч орон нутгийн сургуулийн багшаас болж өөрчлөгджээ. 200оны сүүлчээр Жо Кайгерийн Орон нутгийн усны удирдах газраас “усанд Си8 агуулагдаж байгаа” гэснийг Дюпонт хүлээн зөвшөөрсөн боловч “үүнд санаа зовох шаардлагагүй” гэсэн утга бүхий захиа хүлээн авсан байна.
Жо: /Жи Кайгер/ сургуулийн багш/ Тэр захианд энэ зүйлд санаа зовох зүйл огтхон ч байхгүй. Дюпонтын стандартын дагуу хүний эрүүл мэндэд хор учруулахгүй гэж бичсэн байсан. Тэгээд би өөрөө Дюпонт руу утасдаад, хорны дээд мэргэжилтэй нь ярьсан. Тэр хүн надад “Энэ хортой биш. Санаа зовох шаардлагагүй. Байнгын хянаж байдаг. Усыг байнга шинжилдэг” гэх мэтээр олон зүйл хэлсэн. Би утсаа таслаад “Надад сайхан худлаа ярилаа даа. Энд нэг л биш байна. Буруу юм болоод байна” гэж бодсон.
Өг эр: Жо зүрх нь өвдсөний дараа Си8-ын тухай үнэнийг мэдэх горьдлого тээн Байгаль орчны агентлагтай холбоо барьжээ. Байгаль орчны агентлаг тэрнийг Билоттой холбосон байна.
Жо: Би “Роб, энэ муу мэдээ байж магадгүй. Хэрвээ энэ зүйл хүн, малд хортой бол... бид хаанаас тусламж авбал дээр вэ” гэж асуусан. Тэр надад “Олон нийтээрээ гомдол гаргах хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд л би “хийцэгээе” гэж хэлсэн.
Эр: Орон нутгийн зарим ус хэрэглэгчид ундны усаа бохирдсон хэмээн үзэж Дюпонтын Вашингтон Воркс үйлдвэрий эсрэг гомдол гаргаад байна.
Өг эр: Гомдол гаргасны дараа Баруун Виржиния муж Дюпонтыг үйлдвэрийнхээ эргэн тойрны голуудад шинжилгээ хийхийг шаардсан. Зургаан усан дүүрэгт Си8-ын агууламж өндөр гарсан.
Роб: Тухайн үед бид усанд нь илэрсэн хүн бүрийг “олон нийт” гэж нэрлэсэн.
Өг эр: Зуу орчим мянган иргэн Си8-аар бохирдсон ус уудаг байсан. Хэдэн арван жилийн турш ууж байжээ. Нийтийг хамарсан гомдолд 80мянга нь хамрагдсан. Гэвч бүгд асуудалтай гэж итгээгүй.
Девид: /Девид Лоусон/ оршин суугч/ Би химийн байгууллагад бараг насаараа ажилласан. Би Си8-аас илүү олон аймшигтай зүйлийг харсан. Дюпонтыг энд ирэхээс өмнө аймшигтай хорт хавдар туссан хүн байдаг байсны би санаж байна. Би хүмүүс урт насалдаг болсон. Дюпонтоос илүү энэнтэй холбоотой байх гэж би боддог.
Майк: /Майк Тейлор/ оршин суугч/ Бидний эндхийн амьдрал бол хорт хавдар. Энэ маш том өвчин.
Өг эр: Майк Тейлор Вашингтон Воркс үйлдвэрийн ойролцоо амьдардаг. Тэр түрүү булчирхайн хорт хавдар туссан. 38 настайдаа.
Майк: Аав маань 46настайдаа хавдаар нас барсан. Ээж маань 51настайдаа, хавдаар нас барсан. Миний амьдардаг газарт хорт хавдар гэдэг үг байнгын хэрэглээ байсан. Надад нэхэмжлэл гаргахад юу болох талаар жагсаалт гаргаж өгсөн. Би тэмцээнд оролцож байхдаа машин руугаа түр гарсан. Толин дээр маань “үхээсэй билээ. Си8” гээд биччихсэн байсан. Ийм зүйл бичнэ гэдэг үнэхээр хорон санааны илрэл.
Өг эр: Си8 санаанд багтамгүй тэсвэртэй химийн бодис. Цусаар дамжин хүний биеэр тарж, хүссэн эрхтэндээ халдаж чаддаг. Цаг хугацаа өнгөрөх тусам ялангуяа элэг, бөөр, түрүү булчирхай зэрэг эрхтэнд бөөгнөрдөг. Хүний биед удаан хугацаагаар хуримтлагдаж, байгаль орчинд хязгааргүй хугацаагаар агуулагддаг.
Жоди: /Жоди Бойлен/оршин суугч/ Паркерсбургт нүүж ирэхдээ би ихэр хүүхэдтэй ганц бие ээж байсан. Вашингтоны нуурын дэргэд, Дюпонтоос км гаруй /нэг миль/-зайд байда байшин авсан юм. Хүүхдүүд маань тэр нууранд бараг л амьдардаг байсан. Хүссэн үедээ үсрээд л орчихдог. Их сайхан газар байсан. Бидний гэр.
Өг эр: Хэдэн жилийн дараа Жоди бөөрний хавдартай гэсэн онош авчээ. Ингээд нийтийн гомдолд нэгдсэн байна.
Жоди: Тэд хүмүүст хэлсэн бол би хүүхдүүдээ аварч болох байсан. Би мужийн тэр хэсэг рүү нүүхгүй байсан. Би тэр муж руу ч нүүхгүй байсан байж магадгүй. Гэвч тэд хэнд ч хэлээгүй. Би Дюпонтыг “1961онд бид энийг хортой гэдгийг мэдэжбайсан, гэвч бид танай газрыг бохирдуулсан байсан” гэдэгээ хүлээгээсэй гэж хүсч байна.
Өг эр: Шүүх хурал эхлэхээс сарын өмнө Дюпонт олон нийтийн гомдлын асуудлыг шийдвэрлэжээ. Тэд дээр дурдагдсан зургаан усан дүүрэгт ус шүүх байгууламж барина гэж тохиролцсон байна. Өмгөөлөгчдийн төлбөрөөс гадна тэд 70сая долларын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ. Орон нутгийн өмгөөлөгч Харри Дитцлер шүүх хурлын эхэн үед Билоттын багт байсан юм.
Харри: /Харри Дитцлер/ Хилл, Петерсон, Бий болон Дитцлер хуулийн товчоо/ Дюпонт өмгөөлөгч нарыг мөнгийг нь тараагаад, өөрсдөө их цалин аваад гэртээ харихыг хүссэн. Энэ нь надад таалагдаагүй. Тэгээд би энэ мөнгийг “эрүүл мэнд, боловсролын төсөлд” оруулбал яасан юм бэ гэж бодсон. Энэ уснаас уудаг хүмүүсээс мэдээлэл цуглуулж, яг юу болоод байгааг олж мэдье гэж бодсон.
Өг эр: Тохиролцооны мөнгийг өргөн хүрээг хамарсан, хараат бус эрүүл мэндийн судалгаа явууахад зарцуулсан байна.
Эм: Та энэ төсөлд хамрагдахын тулд ямар ус уусан бэ?
Өг эр: Си8 хэзээ ч ямар нэг өвчинтэй шууд холбогдож байгаагүй. Хохирогчид энэнээс болж хүмүүс өвдөж байгаа нотолж чадах юм бол хүмүүс шүүхэд гомдол гаргах боломжтой болно.
Эм: Олон мянган хүн явуулын хэсгүүдэд хандаж, эрүүл мэндийн асуулга бөглөж байна...
Роб: Нийтдээ 69мянган хүн ирсэн. Тэд ирээд цусаа өгч, эрүүл мэндийн мэдээллээ өгсөн.
Өг эр: Энэ мэдээллийг явуулын өвчний тархалт судлаачдын бие даасан багт өгчээ. Хариуг нь их удаан хүлээсэн. Энэ хооронд илүү олон хүн өвчилсөн юм. Кен Вамсли бүдүүн гэдэсний шархлаа мөн хавдартай хэмээн оношлогджээ.
Кен:/Кен Вамсли/ “Дюпонт”-ын лаборторийн техникч асан/ Уур хүрэлгүй яах вэ. Тоглохоо больж үз, Дюпонт. Компаний нэр хүндийг унагааж байна.
Өг эр: Кен Дюпонтын үйлдвэрт 1974-2001 онд Си8-ыг туршиж байсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багаас амьд үлдсэн цорын ганц хүн.
Кен: Миний хайртай хүмүүс үхсэн. Тэд гэр бүлээс өөрцгүй байсан. “Бурхан надад Кен чамд хийх ажил байна. Тийм болохоор чи энд байгаа” гэж хэлсэн. Би тэр ажлыг хийсэн. Би цаашид ч хийх болно гэж найдаж байгаа. Тэр хүмүүсийг, гэр бүлийг нь төлөөлөх болно. Тэдэнд худлаа хэлсэн.
И: Би 1958оноос хойш энэ хөндийд өдөр бүр ирж байна. Энэ ус ийм байхыг би хэзээ ч харж байгаагүй. Тэр үед энэ ус цэвэр байсан.
Өг эр: Ийрл Теннантын эрүүл мэнд муудсаар байв.
К: Уушиг нь хүчилтөрөгч авахын тулд шаргуу ажилалаж байсан. Зүрх нь тархийг нь хүчилтөрөгчөөр хангахын тулд маш их ажиллаж байсан. Тэрний хичнээн их зовсныг хэн ч хэлж чадахгүй.
Өг эр: Ийрлийн олон жилийн зовлон, тэмцэл талаар болоогүй юм. Тун удалгүй түүний төсөөлж байснаас ч хамаагүй том үйл явдал болов.
3-р хэсэг.
Эр: Олон мянган иргэн шинжилгээнд хамрагдаж байна.
Өг эр: Дюпонтын ундны усанд хаясан Си8-ыг хэрэглэж байсан 69мянган хүний цусыг шинжлэхэд 7жил шаардагдсан. Эцэст нь хараат бус өвчний тархалт судлаачдын баг шинжилгээний хариуг өгчээ.
Роб: /Роберт Биллот/ өмгөөлөгч, Стеттиниус энд Холлистер өмгөөллийн товчоо/ Тийм ээ, урт хугацаа шаардагдсан. Гэхдээ гуравдагч талын гаргасан талуудын аль аль нь эсэргүүцэх аргагүй баттай нотлох баримттай болсон. Шинжлэх ухааны хариултанд энэ химийн бодис нь хүнд зургаан төрлийн аюулт өвчнийг үүсгэдэг болохыг баталсан. Түрүү булчирхайн хавдар, бөөрний хавдар, бүдүүн гэдэсний шарх, бамбай булчирхайн өвчлөл, жирэмсний хожуу үеийн өөрчлөлт, холестерины хэмжээг нэмэгдүүлдэг.
Өг эр: Энэ зургаан өвчний аль нэгээр өвчилсөн иргэд Дюпонтын эсрэг гомдол гаргаж болно. 3500 хүн 2013онд хувийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүхэд гомдол гаргажээ. Ийрл Теннант өөрийн эхлүүлсэн ялалтаа харж чадаагүй юм.
К: /Кристал Теннант/ Ийрл Теннантын охин/ Тэр хэзээ ч болсон явдалтай эвлэрч чадаагүй гэж би боддог. Эвлэрээгүйг нь би мэдэж байна.
Өг эр: Ийрл 2009онд гэртээ, хайртай хүмүүсийнхээ дэргэд нас барсан.
К: Тэр тэсч чадаагүй. Маш хүнд зүрхний шигдээс болсон.
Өг эр: Дюпонтын Тефлоны хэлтэст ажиллаж байхдаа ээж нь жирэмсэн байсан Бакки Бейли одоо 35 настай.
Бакки:/Бакки Бейли/ “Дюпонт”-ын ажилтны хүүхэд/ Би үргэлж хэвийн царайтай байхыг хүсдэг байсан. Дандаа бусад хүмүүс шиг харагдахыг хүсдэг байсан. Миний хүсдэг ганц зүйл. Жирийн л байхыг хүсч байна.
Өг эр: Бакки олон жил гоо сайхны мэс засал хийлгэсэн. Сю Дюпонтод эрүүл мэндийн хөнгөлөлт авахын тулд найман жил үргэлжлүүлэн ажиллажээ.
Сю:/Сю Бейли/Дюпонтын ажилтан асан/ Бидэнд өгөх мөнгө байгаагүй. Тийм болохоор Дюпонтоор төлүүлэхийг хүссэн. Тэгээд л би ажилласаар байсан. Хүүдээ туслахын тулд.
Бакки: Би бол үнэнээ хэлэхээс зайлсхийсэн Дюпонтын гаргасан алдааны хохирогч. Би тэднийг “сайхан баг зүүсэн хорон санаатнууд” гэж боддог.
Жоди: /Жоди Бойлен/оршин суугч/ Яагаад ийм удаан үргэлжилснийг би гайхдаг. Компаниуд “бид та нарыг хамгаална. Та нарыг ажлаар хангах болно, гэхдээ бид чамайг алахгүй” гэж амлах ёстой гэж бодож байна.
Жим: /Жим Моррис/ “Олон нийтийн шударга байдлын төв”-ийн менежер/ Бид манай улсад байдаг компани, нийгэмд ч тэр ажил, эрүүл мэндийн аль нь вэ гэсэн сонголттой байнга тулгардаг. Хүмүүс яахаа мэддэггүй, тэд хортой химийн бодист өртөх үү эсвэл байрных нь зээлийг төлдөг ажилтай байх уу гэдгийг сонгох шаадлагатай болдог. Магадгүй энэ байдал гуч, дөчин жилийн өмнөөс ч илүү олширсон байх боломжтой.
Өг эр: Дюпонт учруулсан хохирлынхоо хариуцлагыг хүлээхээс татгалзсаар байна. Төлөөлөгчид нь камерын өмнө суухаас татгалзсаар. Дюпонтоос ийм тайлбар өгчээ. “Дюпонт Пи Эф Өү Эй-г ашиглах байх хугацаандаа салбар болон эрүүл мэнд, байгаль орчинтой холбоотой мэдээлэлд үндэслэн үргэлж хариуцлагатай хандсаар ирсэн.
Майк: /Майк Тейлор/ оршин суугч/ Тэр компани “Бид та нарт ямар ч өргүй. Бид танайд ирээд хүссэнээ хийгээд, явах болно. Яагаад гэвэл бид Дюпонт” гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна.
Роб: Олон хүн АНУ-ын байгаль орчны агентлаг, засгийн газар гэх мэт аль нэг байгууллага эсвэл хэн нэг нь усанд юу хийж байгааг байнга хянаж, аюулгүй байдлыг нь хангаж, ямар нэг юм болбол нэн даруй арга хэмжээ авч аюултай үйлдлийг шууд зогсоож, аюулгүй байдлыг нь хангадаг гэж боддог. Харамсалтай нь тийм байдаггүй.
Өг эр: 2005онд байгаль орчны агентлаг Дюпонтод 16,5сая долларын торгууль тавьжээ. Энэ нь тус агентлагийн түүхэн дэх хамгийн том хамгийн том иргэний торгууль байсан юм. Гэвч жилд 25тэрбум доллар олдог компаний хувьд сүртэй юм биш.
Жим: Үнэнийг хэлэхэд Байгаль орчны агентлаг өөрийнхөө сүүдрээс айсан байх. Тэд хэн нэгний өдөөр оролдохоос айсан байх. Тэд ямар ч нэмэргүй арга хэмжээ авсан. Гэхдээ химийн бодис хортой гэдгийг батлах хичнээн хүчтэй нотлох баримттай байсан ч хэдэн арван жил, олон олон шүүх хурал болж байж л Байгаль орчны агентлаг арга хэмжээ авсан.
Өг эр: Байгаль орчны агентлаг мөн камерын өмнө үг хэлэхээс татгалзсан юм.
Жим: Хорт бодисын хяналтын журам гараад одоо 40жил болж байна. Бас ямар ч нэмэр болж байгаагүй. Химийн бодисоос болсон гэдгийг нотлох хүртэл буруугүй гэж үзэхээр заасан байдаг. Компаниуд өөрсдөө өөрсдийгөө хянадаг. Аюултай гэсэн нотлох баримт байсан ч, компаниуд мэдээллээ Байгаль орчны агентлаг болон олон нийтэд өгөхгүй нуудаг.
Өг эр: Улс даяар зохицуулалт байдаггүй нь химийн үйлдвэр, уул уурхай, газрын тос боловсруулах үйлдвэрийн ойролцоо амьдардаг иргэдийг аюулд учруулж байна. Калифорний засгийн газрын хайнга байдлаас болж манай улсыг хүнсээр хангадаг тариаланчид газрын тосны салбартай мөргөлдсөн.
Пат: /Патрисия К. Оливер/ өмгөөлөгч, “Р.Рекс Паррис хуулийн товчоо”/ Би энийг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг гэж боддог. Энэ бидний ундны ус, бидний хоол шүү дээ. Энийг чухалчилж авч үзэхгүй байна гэхээр...
Өг эр: Калифорний Сентрал Валли Америкийн хүнс, шатахууны эрэлтийг хангадаг.
Энд: /Эндрью Гринберг/ “Цэвэр ус” хөдөлгөөн/ Калифорни бол манай улсын газрын тос үйлдвэрлэгч гурав дахь том муж. Энийг олон хүн мэддэггүй. Калифорни гэхээр тэд Холливуд, дарсны тариаланг л боддог. Гэвч бид газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийг 18-р зуунаас хойш явуулж байгаа. Керн каунти бол Калифорний газры тосны гол үйлдвэрлэгч. Мужийн газрын тосны 80%-ийг хангадаг.
Өг эр: Керн мужийн тал нь байдаг Сентрал Валли АНУ-ын нийт хүнсний 25%-ийг үйлдвэрлэдэг. Газрын тос, газар тариалан үргэлж өрсөлдсөөр ирсэн.
Кит: /Кит Гардинер/Керн каунтигийн тариаланч/ Би амьдралаа газрын хөрсөн дээрээс, тэд доороос нь залгуулдаг.
Өг эр: Кит Гарденер, тэрний бизнесийн хамтрагч Холли Кинг Керн каунтийд 22жил газрын тостой мөр зэрэгцэн газар тариалан эрхэлж байна.
Холли:/Холли Кинг/ Керн каунтигийн тариаланч/ Нэг эдлэн газар хоёр эзэмшигчтэй. Нэг нь минералыг эзэмшдэг. Нөгөө нь хөрсний дээд талыг эзэмшдэг тариалан эрхлэгч.
Кит: Нефтийн компаний ажилтан ажил руу чинь залгаад эсвэл гэнэтхэн хүрч ирээд “Хөөе, машинууд дугаарлаад байна. Бид маргааш танай тэнд очино. Энд, бас энд өрөмдлөгө ийнэ эж хэлдэг. Тэгээд л тэмцэлдэж эхэлдэг. Үгүй ээ, ухуулахгүй. Тийм ээ, ухна. Шүүхэд өгнө шүү” гээд маргалдаж эхэлдэг. Би бол жирийн л нэг залуу. Газрын тосны компанитай шүүхдэлцээд дийдэхгүй. Тэгээд л... ихэвчлэн “тийм ээ, тэг. Би дийлэхгүйгээс хойш” гэж хэлэхээс аргагүй болдог.
Холли: Бид тэдэнд байгалийн нөөцийг авах зөвшөөрөл өгөх үүрэгтэй. Бид энийг зөвшөөрч байгаа. Харин “танай газар дээр бид хүссэнээ хийнэ. Яагаад гэвэл бид нар хүчтэй” гэх юм бол бид зөвшөөрөхгүй.
Өг эр: Баруун Виржиниягийн Ийрл Теннант шиг тэд фермд нь хохирол учирсаар байгааг анзаарчээ.
Кит: Бид моднуудын эрүүл мэнд муудаж байгааг анзаарсан. Бид усыг шинжилж эхэлсэн. Тэгээд их хэмжээний давс, хлор агуулсан байгааг мэлсэн. Энэ бол бүйлсний модны хувьд үхэл таригчид юм. Бид 8000орчим модоо сугалсан. Бас олон тэрбум тор давстай усыг манай хөрсний усны бүсэд хийж байж магадгүй гэж таамаглаж байсан.
Холли: Модоо сугалж эхлэх юм бол энэ том асуудал.
Өг эр: Калифорнид газрын тос гаргаж авахын тулд маш их хэмжээний ус шаардагддаг.
Абби: /Абби Ауффант/ “Шеврон” хэвлэлийн төлөөлөгч/ Бидний газраас нэг торх газрын тос олборлохын тулд бид 12торх ус нэгэн зэрэг үйлдвэрлэдэг. Тэгэхээр газрын тос, усны харьцаа маш өндөр байдаг гэсэн үг. Газрын тосыг уснаас салгасны дараа ч гэсэн усан дотор газрын тосны нүүрстөрөгчийн үлдэгдэл байх боломжтой.
Өг эр: Бохир ус нь давс, химийн бодистой байдаг. Газрын тосны үйлдвэрлэл энэ усыг буцаагаад хөрсний гүнд “шахах худаг” хэмээн нэрлэдэг нүх рүү буцаан хийдэг. Мужийн журмын дагуу бол “шахах худаг”-нь ундны ус болон газар тариалангийн усалгааны уснаас хол байрлах ёстой.
Пат: Тэгээд бид Кит Гардинерын эдлэнгийн эргэн тойронд байдаг “шахах худаг”-уудыг шалгаж үзсэн. Ингээд хамгийн том асуудал 2002оноос хойш асуудалтай байсаар ирсэн шахах худгийн яг эсрэг талд асуудал байгааг олж мэдсэн. Тэр хэсэгт яагаад энэ хордсон усны нөлөө ийм их байна вэ?
Өг эр: ДОГГР. Газрын тос, байгалийн хий, геотермийн нөөцийн газар шахах худаг хаана гаргахыг тогтоодог газар.
Кит: Орон нутагтаа байдаг ДОГГР-ын хариуцсан мэргэжилтэн рүү утсаар ярьсан. Тэгээд “Бичиг баримтаа шалгаж үзээд, гудамжны эсрэг талд байдаг шахагч худгуудад ямар нэг асуудал байсан үгүйг шалгаад өгч болох уу” гэж асуусан. Надад “Үгүй ээ, Кит. Ямар нэг асуудал харагдахгүй байна” гэж хэлсэн.
Фран: /Фран Павлей/ “Агурла Хиллс” Калифорни/ Энэ бол Байгаль хамгаалах яамны харъяанд байдаг жижиг агентлаг, ямар ч эрх мэдэлгүй, олон нийтийн оролцоо байдаггүй, газрын тос олборлох ажлыг хөнгөвчлөхийн тулд зөвшөөрөл өгдөг байгууллага гэж хэлж болно.
Энд: ДОГГР-ын хууль ёсны журам нь зарим талаараа зөрчилдөөнтэй байдаг. тэдний нэг нь Калифорнид газрын тос, байгалийн хийн олборлолтыг дэмжих, нөгөө нэг нь байгалийн баялаг болоод хүний амийг хамгаалах зорилготой гэсэн байдаг. Тэгэхээр зөвхөн үндсэн зарчмыг бодоод үзвэл энэ хоёрыг зэрэг хийх боломжтой юу? Олон хүн үгүй гэж хариулах байх.
Өг эр: 2011онд байгаль орчин хамгаалах газар ДОГГР-ын хяналт, зөвшөөрөл олгох газарт аудитын шалгалт хийж ДОГГР хэдэн арван жил журам сахиулаагүй болохыг тогтоожээ. Шинэ шахагч худгуудыг сайтар битүүмжлээгүй хуучин худгуудын дэргэд шинээр өрөмдсөнөөр хийсэн шахсан шингэн нь хөрсний устай холилдсон байжээ. Ингэж Кит, Холли хоёрын тариалангийн усалгааны усыг бохирдуулсан байв.
Кит: Сакраментогийн ДОГГР болоод манай эндхийн ДОГГР- байгууллагын аль аль нь хяналтаа сайн тавьдаггүй болж таарсан. Хүссэнээ хийдэг байсан байна лээ.
Өг эр: Олон жил дүрэм журамд захирагдаагүйгээс болж 2011оны 6сард “Шеврон” компаний ажилтан Девд Тейлор газрын тосны алдагдлыг зогсоох гэж оролдож байгаад амиа алдсан байдаг. Тэр буцалж байсан ус зайлуулах худаг руу сорогдон орсон юм.
Эм: Лхагва гарагийн үүрээр 45 настай Девид Тейлорын цогцосыг 10м-ийн гүнд байсан нүхнээс гаргаж авчээ. Түүнийг дутуу битүүмжилсэн худаг руу унасан хэмээн олон хүн таамаглаж байна.
Эр: Өндөр даралттай халуун уурыг нүхэнд хийчихээд, ус, шазрын тосыг нь соруулж авсны дараа оронд нь өөр юм хийхгүй бол асуудал үүсдэг.
Абби: Бид сурсан болоод олж авсан туршлагаа үргэлж амьдрал дээр хэрэгжүүлдэг. Яаж ажлаа сайжруулах вэ, нэн даруй мөн байнгын өөрчлөлт, сайжруулалт хийж, бас сурч байдаг.
Өг эр: 2012онд Байгаль хамгаалах агентлаг ДОГГР бохир усыг үндэсний хэмжээнд хамгалалттай усны давхаргад шууд хийхийг зөвшөөрч байсныг зарласан байдаг.
Энд: Олон мянган худгийг ашиглах ёсгүй газарт байрлуулж, ашиглахыг зөвшөөрсөн байсан. Ирээдүйд ундны усаар хангах нэн чухал байж болох зарим газарт ундны усыг бохирдлуулсан том алдаануудыг бид харсан.
Өг эр: Калифорни ус хомсдолтой байгаа үед ундны усыг хамгаалах хуулийг зөрчиж байсан. Гэвч зарим улс төрчид энэ хуулийг ямар ч хамаагүй аргаар хүчингүй болгохыг хүсч байв.
Жерри: Энэ амар зүйл биш. Бүтэлгүйтлүүд бас үхэл ч тохиолдох болно. Гэхдээ бид мужаа өөрсдийн хүссэн шиг сайхан болгохын тулд урагшлах ёстой.
4-р хэсэг.
Өг эр: Калифорний ган гачигт авьсан Сентрал Валлийд хянах ёстой хүмүүс нүүрээ буруулсанаас болж олон мянган торх газрын тосны бохир усыг ундны усны нөөцөд шахсан байдаг.
Фран: /Мужийн сенатор Фран Павли/ “Агура хиллс” Калифорни/ Байгаль хамгааллаараа бусдад магтуулаад байдаг манай Калифорни муж газар доорх тусгай хамгааллттай сав газар, усны давхаргал газрын тос, хийн шингэн бүхий бохир усыг хийдэг байсныг илрүүлсэн гээд төсөөлөөд үз дээ. Энэнээс болж хөрсний ус бохирдсон ч байж магадгүй.
Өг эр: ДОГГР бидэнд ийм хариу өгсөн юм. Энд “Байгаль хамгаалах агентлаг болоод компаниудад байсан усан сангийн жагсаалт өөр байснаас болж эндүүрлийн улмаас ийм зүйл болсон” гэж тайлбарлажээ. 2011онд Байгаль хамгаалах агентлагийн аудит Дерек Шернов, ДОГГР-ын хяналт ажиллагаа хариуцсан Элена Миллер нар газрын томны компаниудад тави хяналт, шалгалтын Холбооны улсын хуулийн дагуу чангатгасан байна. Жерри Браун тэднийг ажлаас нь халсан.
Жерри: Манай байгаль хамгаалах хэлтсийн хоёр хүн Керн каунтийд газрын тосны хайгуул хийхэд саад учруулж байсан. Би тэднийг халж, газрын тосны зөвшөөрөл 18%-аар нэмэгдсэн... Энэ амар зүйл биш. Бүтэлгүйтлүүд бас үхэл ч тохиолдох болно. Гэхдээ бид урагшлах болно.
Өг эр: Бидний ярилцлага авах хүсэлт гаргахад Жерри Браун бидэнтэй энэ талаар ярилцахаас татгалзсан юм.
Жим: /Жим Моррис/ “Олон нийтийн шударга байдлын төв”-ийн менежер/ Браун албан тушаалаа буцаан авсанаас хойшхи таван жилийн хугацаанд газрын тосны салбар юу хийж чадсаныг харах юм бол гайхалтай. Тэнд амьдардаггүй бидэн шиг хүмүүсийн хувьд тэнд гарсан өөрчлөлт сайн мэт санагдаж “Жерри Брауны амбицтай төслүүд нь цаг уурын өөрчлөлтийн эсрэг үр дүнгээ өгч байна” гэж бодогдож магадгүй юм.
Энд: /Эндрью Гринберг/ “Цэвэр ус” хөдөлгөөн/ Зөвхөн Калифорнид бид олон сая долларыг зөвхөн лобби хийхэд зориулж байгааг харж болно. 2015онд газрын тосны салбр 22сая долларыг Калифорний хууль тогтоох байгууллагуудад лобби хийхэд зарцуулсан.
Өг эр: Тэднийг халсны дараа Калифорний хамгийн том газрын тосны компаниудын нэг болох “Оксидентал Петролеиум” 500мянган долларыг Брауны “Пропозишн 30” хэмээх 250мянган доллараас дээш орлоготой иргэдийн орлогын албан татварыг нэмэгдүүлэхийг нэмүүлэхийн төлөө хандивласан байдаг.
Пат: /Патрисия Оливер/ өмгөөлөгч, “Р.Рекс Паррис хуулийн товчоо”/ Оксидентал уг нь татварыг нэмэхийг эсэргүүцэх ёстой байтал тэд татварыг нэмүүлэхийн тулд мөнгө өгч байсан. Газрын тосны компани хэзээнээс татвар нэмэхэд хувь нэмэр оруулдаг болсон юм бэ?
Өг эр: Газраа хамгаалахын тулд Кит, Холли хоёр газрын тосны салбартай үзэлцэж байна. Тэд Китийн талбайн эсрэг талд байдаг шахагч худгийг эзэмшигч компаний эсрэг гомдол гаргажээ. Мөн Шеврон, ДОГГР мөн захирагч Жерри Брауны эсрэг гомдол гаргасан байна.
Пат: Холли, Кит хоёр болсон явдлын талаар ярьж эхэлсэн. Тэд хүүхдүүд, ач зээ нартаа үлдээх тариалангийн талбайгаа хамгаалахыг хүсч байгаа. Гэвч энэ үнэгүй зүйл биш. Маш их дарамт байгаа. Орон нутагт нь, орон нутгий улс төрийн эрх баригчид тэднийг яриулахгүйн тулд дарамталж байгаа.
Кит: Би би энэ хөрсөнд амиа шингээсэн. Би газрын тосны бизнесийг эсэргүүцээгүй. Газрын тос байхгүй бол энэ муж үлдэхгүй. Гэвч газар тариалан байхгүй бол, усны нөөц байхгүй бол бид бас л амьд үлдэхгүй.
Өг эр: Ган зургаа дахь жилдээ үргэлжилж цэвэр ус улам багассаар байгаа энэ үед улам л эрсдэлтэй болж байна.
Энд: Хөрсөн дээрх усны гачигдал урд өмнө байгаагүйгээр нэмэгдэж байгаа болохоор усны шинэ эх үүсвэрүүд шаардлагатай болж байгаа. Тавин жилийн дараа бид эргэж хараад “Хөөх, бид энэ усны давхаргыг ашиглаж болох байх. Жаахан давстай, 10мянган м-ийн гүнд байж болох ч яг одоо бид нар тэр ус хэрэгтэй байна. Газрын тосны компаниудад химийн хортой бодисыг энд хийхийг зөвшөөрснөөс болж одоо энэ алдаагаа засах санхүүгийн боломж алга” гээд сууж байх вий. Тэр үед “Хөөх маш том алдаа байж” гэж хэлэх байх.
И: Дюпонт компани хэдхэн зоос хэмнэхийг л хүсч байгаа. Тэд ажилласаар л байх болно. Ягаад гэвэл хэн нэг нь амаа хамхихын тулд тэднээс мөнгө авсаар байх болно.
Өг эр: Баруун Виржинияд Дюпонтын гаргасан Си8-ыг байгальд асгах шийдвэрийг олон мянган иргэн эсэргүүцсээр байна.
Харри: /Харри Дитцлер/ Хилл, Петерсон, Бий болон Дитцлер хуулийн товчоо/ Манайд иргэдийг маань алсан компани байна. Бас тийм ээ, хэн нэг нь шорон дорох ёстой. Гэхдээ тийм зүйл болох эсэхийг би мэдэхгүй.
Өг эр: 2015онд Дюпонтын химийн бизнесээ “Кемур” гэдэг нэртэй тусдаа компани болгон өөрчилсөн.
Ли: /Калли Лайонс/ “Си8-ын нууц аюул” номын зохиолч/ Кемурс эдгээр хортой бодисуудын бүх хариуцлагыг үүрч, нэг бол бүх торгууль, төлбөрийг нь төлөөд бүх хариуцлагыг үүрээд гарна, Эсвэл дампуурсанаа зарлах болно. Гэхдээ тэр үед Дюпонтоос хараат бус болсон байх болно. Тэгэхээр энэ бол хариуцлагаас зугтах гэсэн бяцхан зальюм.
Өг эр: Дюпонт, Дау хоёр бол химийн том компаниуд. Тэд саяхан 130тэрбум доллараар нэгдэж байгаагаа мэдэгдсэн. Хууль зүйн яам 2005онд Дюпонтыг эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн боловч ямар ч шийтгэл оноогоогүй юм. Дюпонт 2006онд Си8-ийг ашиглахаа болих талаар сайн дурын хэлэлцээр хийж байсан. Гэвч хэтэрхий оройтсон. Си8 хаа сайгүй тархсан.
Эм: Хуузик Фоллсын иргэд усны нөөцөд нь тулгараад байгаа суудлын талаар хариулт авна гэж найдаж байна.
Эр: Тэрээр тэднийг Теннеси мөрнийг хорт хавдар үүсгэдэг байж болох химийн бодисоор хордуулса гэж хэлж байгаа юм.
Эм: /Дана Стюарт/Пенссвилл/ Миний санааг зовоож байгаа юм бол бид нар химийн бодис ууж байна. Энэ яваандаа юу болох бол?
Өг эр: 2016оны 5-р сард Байгаль хамгаалах агентлаг ундны устай Си8-ыг удаан хугацаагаар хэрэглэсэн хүмүүст зориулсан зөвлөмжийг гаргасан юм.
Харри: Энэ дэлхийд тулгараад байгаа асуудал. Бурхан минь гэж, хүний гараар бүтээсэн энэ химийн бодисоор бид хүрэм хийж байна, Тефлоны хайруулын таваг хийж байна. Бас цагаан баавгайн цусанд хүртэл орчихсон байна. Гэтэл тэд ийм бүтээгдэхүүн хэрэглэдэггүй шүү дээ. Яагаад гэвэл Дюпонт агаарт замхруулж, дэлхий дахинд тарааж, тэр нь бороотой эргэн буугууд бүгдийнх нь цусанд орчихоод байна.
Бакки: :/Бакки Бейли/ “Дюпонт”-ын ажилтны хүүхэд/ Миний цусанд Си8 маш өндөр хэмжээгээр агуулагдаж байсан. Бид Си8-ыг бидэнд их ашигтай л гэж боддог болохоор ямар аюултай, хортой болохыг мэддэггүй.
Өг эр: Эхийн хэвлийд байхдаа энэ хороор хордсон дээр нь Си8 хүний биед удаан хугацаагаар хадгалагддаг учраас Бакки олон жил хүүхэдтэй болохоос айж байсан юм.
Бакки: Одоо зургаан долоо хоног үлдсэн. Бяцхан хүүтэй болох гэж байгаа. Үнэхээр гайхалтай. Сэтгэл маш их хөдөлж байгаа. Бас бүх зүйл сайхан болоосой гэж залбирч байгаа. Одоохондоо хүү маань сайн байгаа.
К: /Кристал Теннант/Ийрл Теннантын охин/ Аавын маань хийсэн судалгаа байгаагүй бол хүмүүс ийм том асуудал байгааг анзаарахгүй байсан байх. Бидний ирээдүйн төлөө, ач зээ нарынхаа ирээдүйн төлөө, дараа дараагийн үеийнхний төлөө хийсэн ажил байсан. Тэр их санаа зовдог байсан.
Роб: Энэ хэрэг надад Теннантын гэр бүл шиг жирийн нэгэн гэр бүл хотын хамгийн том компаниудын гаргасан алдаа, хийсэн буруу зүйлийн эсрэг тэмцэж, засах ёстой гэсэн сэтгэлээр ямар ч хүнд хэцүү нөхцөлд шүдээ зуун тэссэнээр хүссэндээ хүрч чаддаг юм байна гэдгийг харуулсан.
И: Засгийн газар болоод удирдах албан тушаал эрхэлж байгаа хүмүүс бидний гол нөөц бол энэ ус гэдгийг хангалттай сайн ойлгохгүй байх шиг байна. Энэ усыг бохирдуулах юм бол дэлхий тэр чигээрээ бохирдоно. Дэлхий бохирдох юм бол амьд амьтан үлдэхгүй. Энэ дэлхий дээр байгаа бүх зүйл амьдрахын тулд энэ усаар ундаалдаг.
Бичиг: 2016 онд Хорт бодисын хяналтын тухай хуульд 40жилд анх удаа нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр зах зээлд гаргаж байгаа химийн бодиснуудыг илүү сайн шалгаж, туршдаг болжээ.
2016оны 6-р сард Бакки Бейлигийн хүү Ийтан, эрүүл саруул төрсөн юм.
2017оны 2-р сард Дюпонт тухайн үед шүүхэд гаргаад байсан эрүүл мэндийн нэхэмжлэлд 670,7сая долларын нөхөн төлбөр өгч байгагаа зарласан байна.
Хэдийгэр Си8-ын хэрэглээг зогсоосон боловч уг бодисыг орлуулж байгаа бодис нь хүний эрүүл мэндэд төстэй хорт нөлөө үзүүлж магадгүй гэсэн нотлох баримт гарч ирсэн байна.
Төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home