Машагийн үлгэрүүд 9 дүгээр анги.
Ма: Хайрт тоглоомон найзууд минь шинэ он бараг л болох гэж байна. Бэлэг авч хөгжилдөх цаг ч ирлээ дээ. Гэхдээ салютаар тоглож хэрхэвч болохгүй шүү. Хэрвээ буруугаар ашиглах юм бол үнэхээр муу зүйл тохиолдож болно. Одоо үлгэрээ сонсоцгооё.
Цасан охин.
Ма: Нэгэн эмгэн өвгөн 2 цас мөсөөр хучигдсан оронд амьдардаг байжээ. Хүүхдүүд нь хот руу нүүж, нүүхдээ бүх ач зээг нь аваад явчхаж гэнэ. Ач нар нь зуны дэлгэр цагт л эмээ өвөө дээрээ ирдэг байжээ. Харин өвөл нь эмээ өвөө 2 нь ач зээ нараа үнэхээр их санадаг байж гэнэ. Тэд өдөржингөө цонхон дээрээ суугаад хөршийнх нь ач зээ нар гадаа тоглохыг гуниглангуй хардаг байлаа. Нэг өдөр өвгөнд мэргэн санаа төржээ. Өвгөн духаа алгадаад: Сонсооч эмгэн минь надад нэг санаа байна. Яагаад хоёулаа цасаар ач охин хийж болохгүй гэж? Гэжээ. Энэ санааг нь сонссон эмгэн үнэхээр их баярлав. Тэд гадаа гараад цасаар ач охин хийх ажилдаа оров гэнэ. Маш том цасан бөмбөг хийгээд үнэхээр их ядарчээ. Гадаа тоглож байсан хүүхдүүд тэдэнд тусалсан нь үнэхээр сайн хэрэг шүү. Тэгээд цасан бөмбөг дээрээ гар хөл дээр нь толгой нь нэмж хийлээ. Өвгөн нь нүд, хамар, амыг хийж гэнэ. Хамгийн сүүлд нь эмгэн чихийг нь хийтэл цасан охин үнэхээр өхөөрдөм болж гэнэ ээ. Яг л бяцхан хүүхэлдэй шиг. Гэтэл гэнэтхэн л цасан охин нүдээ нээж амь оров гэнэ шүү. Эмгэн өвгөн 2 үнэхээр их баярлаж гэнэ. Тэгээд тэд ач охиноо Цасан охин гэж нэрлэжээ. Цасан охин үнэхээр хурдан өсөж байлаа. Тэгээд хаврын урь ороход охин бяцхан том хүн шиг л болсон байлаа. Гэсэн ч гаднаа л том харагдахаас зүрх сэтгэлдээ хүүхэд хэвээр л байв. Тэр яг л жаахан хүүхэд шиг их дүрсгүйтдэг байжээ. Ханын цагийг эвдэлж хамгийн гоё даашинзаа урчхав. Өвгөн цагаа засаж эмгэн даашинзыг нь оёх хэрэгтэй боллоо. Цаг хугацаа урсан өнгөрч удалгүй хавар айлчлан ирэв. Яг л үлгэр дээр гардаг шиг. Зүлэг ногоорч, нар мандаж, хавар айлчилж нүүдлийн шувууд ч ирлээ. Эмгэн өвгөн 2 охиноо гаргахаас айж байсан тул цасан охин үнэхээр их гуниглав. Хайлчихвал яана? Хаврыг залгаж зун ирлээ. Бүгд л усанд сэлж наранд биеэ шарцгаана. Харин цасан охин цонхон дээрээ хараад л сууна. Эмгэн өвгөн 2 цасан охиноо ганцаардаж байгаад нь санаа зовж, өдөр бүр л хүүхдүүддээ ач нарыг нь дагуулаад ир гэж захидал бичдэг байлаа. Өдөр ирэх тусам нар улам хурц болсоор л. Тэгээд эмгэн өвгөн 2 цасан охиндоо цонхноос хол бай гэж хэлжээ. Тэгээд байшинд хэтэрхий халуун болоход, цасан охиноо өдрийн цагаар хөргөгчинд байлгах нь хамгийн зөв гэж шийдэв. Хөөрхий охин яаж ингэж амьдарч чадах вэ дээ. Гадаа ч гарч чадахгүй өдөржин хөргөгчид сууна гэдэг үнэхээрийн хүсэх юм биш. Эцэст нь тэд хотоос цахилгаан авч байна. Бид та нар луу очиж байна. Өвгөн эмгэн 2 залуу хүмүүс шиг л үсэрч дэвхцэж эхлэв. Тэгээд охиндоо Одоо жаахан л тэсчих. Биднийг эргээд иртэл хөргөгчиндөө сууж байгаарай, Бид 2 галт тэрэгний буудлаас ач зээ нараа аваад замаараа зайрмаг аваад ирье гэж захиад яваад өгжээ. Орой болж, цасан охин хөргөгчнөөсөө гарч тэднийг ирэхийг цонхоороо харан хүлээхээр шийдэж гэнэ. Хөршийн хүүхдүүд гадаа тоглож гал тойрон бүжиж байлаа. Тэгээд гал дээгүүр харайж эхэлжээ. Цасан охин хүүхдүүд дээр очиж хамт тоглож үсэрч наадахыг хүсч байлаа. Тэр эмгэн өвгөн 2-ын бүх захиасыг нь мартаад гадаа гарчихжээ. Тэгээд бүгдийг нь гайхшруулахаар шийдэж гэнэ. Гэртээ буцаж ороод салют авлаа. Тэгээд гал рүү гүйж дээгүүр нь харайж гэнэ. Тэгээд юу болсон гэж санана? Мэдээж бяцхан цасан охин бяцхан цагаан үүл болон дэгдэж гэнэ. Эмгэн өвгөн 2 ач зээ нарынхаа хамтаар галт тэрэгний буудлаас эргэж ирээд байшингийнх нь дээр гунигт бяцхан үүл хөвж байхыг харав. Тэгээд ийм хоолой сонсжээ. Хүүхдүүд ээ галаар битгий тоглоорой. Битгий уйл даа, өвөө эмээ 2 минь. Би та 2 дээрээ өвөл болгон цас болоод эргэж ирнэ ээ. Тэгээд та 2 минь дахиж ганцаардахгүй гэжээ. Одоо та нар гал бас салютаар тоглох нь ямар аюултай болохыг мэдсэн үү? Тэгвэл шинэ жилийн мэнд.
Машагийн үлгэрүүд 10 дугаар анги.
Ма: Чи яагаад ганцаараа хамаг зайг нь эзэлчхэв ээ. Одоо хамгийн жижиг чинь суух зайгүй болчихлоо шүү дээ. Өөрийгөө том байлаа гээд жижигдээ муухай хандаж болно гэж бодоогүй биз дээ. Би та нарт үлэмж биетнүүд ба маш жижигхэн хүүгийн талаар үлгэр ярьсан нь дээр юм шиг байна.
Эрхийн чинээ хүү.
Ма: Эрт урьдын цагт 3 хүүтэй нэгэн гэр бүл байж гэнэ. Хамгийн том хүү нь маш их хүчтэй. Харин дунд хүү нь торх шиг л бадируун байж. Харин хамгийн бага хүү нь маш бяцхан байж гэнэ ээ. Ах нар нь дүүгээ үргэлж дээрэлхдэг байж гэнэ. Ах нар нь тэрнийг эрхий хуруун чинээ гээд үргэлж шоглодог байж. Тэд тралала тралили чи бөөснөөс ч томгүй гээд байлаа. Нэг өдөр ах нар нь ой руу түлээ бэлтгэхээр явжээ. Харин бяцхан дүүгээ л авч явсангүй. Гэхдээ эрхийн чинээ хүү үнэхээр ухаалаг байлаа. Тэр төөрөхгүйн тулд ах нарынхаа араас явахдаа замаар чулуу унагаагаад явж гэнэ. Ах нар нь түлээгээ бэлтгэж чадсан ч ойд төөрөөд харих замаа олохгүй байлаа. Тэд яг л жаахан охидууд шиг уйлж эхлэв. Тэгтэл эрхийн чинээ хүү гарч ирээд тэдэнд: Жаахан хүүхдүүд шиг уйлахаа болиод намайг дагаад яв гэжээ. Тэгж л ах нарыгаа ойгоос гаргаж гэнэ. Дараагийн удаа түлээ дуусахад тэд дахиад л ой руу явах болжээ. Эрхийн чинээ хүү ч ах нарынхаа араас талх үйрүүлсээр явав. Тэр талхаа үйрүүлсээр байсан ч замд нь шувуу түүж идээд байжээ. Хөөрхий эрхийн чинээ хүү. Одоо тэр ч гэсэн харих замаа олохгүй болчихлоо шүү дээ. Тэр толгод дээр хооллож байсан ах нар дээрээ очив. Гэтэл гэнэтхэн л бутан дундаас нэг юм хөдөлж гэнэ. Ах нар нь айсандаа модон дээр авирчихжээ. Тэгэхэд нь эрхийн чинээ хүү инээж, та нар үнэхээр аймхай юм аа. Энэ чинь зүгээр л нэг муур байна шүү дээ гэлээ. Муур бутан дундаас гарч ирээд яг л хүн шиг: Би энгийн муур биш ээ. Би бол Гуталт муур гэв. Муур үнэхээр инээдтэй харагдаж байлаа. Муур бүр өдтэй малгайтай байсан юм. Ах нар нь айхаа больж модноос бууж ирээд муурнаас ойгоос гарах зам зааж өгөөч гэж гуйлаа. Гэтэл муур тэгэх цаг алга аа. Би үлэмж биетнийг дарах чухал ажилтай явна гэлээ. Эхлээд урдах ажлынхаа ард гараад дараа нь замыг нь зааж өгье гэв. Ах нар нь дахиад л уйлалдаж эхлэв. Гутал муур тэднийг өрөвдөж: Надтай хамт цайз руу яваад тэндээ хоно гэлээ. Тэд бүгдээрээ үлэмж биетэнтэй уулзахаар явж гэнэ. Хаалга онгорхой байлаа. Тэд маш том байшинд орж ирээд аймаар үлэмж биетэн ширээн дээр сууж байхыг харжээ. Үлэмж биетэн ах дүү 3 бас муурыг хараад маш чангаар: Ашгүй дээ 4 хоол миний аманд орох гээд өөрсдөө хүрээд ирэх шив гээд уруулаа долоов. Эрхийн чинээ хүү маш ухаалаг байлаа. Өө тэр дороо л хүний мах иддэг үлэмж биетний байшинд ирснээ мэдэв. Аймшигтай. Гэтэл муур хүү рүү нүдээ ирмээд, үлэмж биетэнд: Ноён үлэмж биетэн минь, Та тийм ч эелдэг гэрийн эзэн биш юм аа даа? Би хүлэмж биетнүүд зочдоо өөр амьтны биед хувилж, айлгаж гайхшируулдаг гэж сонссон. Та харин чаддаггүй бололтой гэтэл үлэмж биетэ хүйтнээр инээгээд маш том арслан болон хувирч гэнэ. Ах нар нь айгаад ширээн доогуур нуугдлаа. Харин гуталт муур огтхон ч байсангүй. Тэгээд үлэмж биетэнд: Наадах чинь амархан. Хэн ч арслан болж хувирч чадна. Харин та маш жижигхэн саарал амьтан болж хувирч чадах уу гэлээ. Үлэмж биетэн хэсэг бодсноо, гэнэтхэн л бяцхан цагаан хулгана чахарсаар ширээн дээгүүр гүйв. Муур тэр дороо л гутлаа сугартал хурдалж, малгайгаа унагаж, ширээг бүхэлд нь замбараагүй болгож орхив. Хүн иддэг хулгана маань вааранд орж нуугдаж гэнэ. Эрхийн чинээ хүү ч юу хийхээ мэдэж байлаа. Нүд ирмэхийн зуур л үйсэн бөглөө аваад ваарыг бөглөж орхив. Махчин одоо вааранд хоригджээ. Бүгд л баярлаж гуталт ч муур ч гутал малгайгаа буцаж өмсөөд удирдлагыг гартаа авчээ. Тэр дороо л ах нарыг нь оронд нь оруулав. Шөнөжингөө ширээн доор сууж болохгүй биз дээ. Гуталт муур эрхийн чинээ хүүг тагтан дээр авч хараад гэрийг нь зааж өгөв. Тэгээд тэрнийг ч гэсэн оронд нь оруулъя. Өглөө нь ах нар нь эрхийн чинээ хүүг дагаж гэр лүүгээ буцав. Тэр цагаас хойш хэн ч эрхийн чинээ хүүг дахиж дээрэлхээгүй юм. Харин одоо чи ямар ч том байсан, Бяцхан дүү нартаа муухай хандаж болохгүйг санаж яваарай. Ямар ч жижигхэн байсан ухаалаг бас зоригтой бол хамгийн аймаар үлэмж биетнийг ч дарж чаддаг юм шүү.
Машагийн үлгэрүүд 11 дүгээр анги.
Ma: Яагаад хамаг юмаа буулгачихсан юм бэ? Би дахиад л бүгдийг нь цэвэрлэх хэрэгтэй болох нь. Би өдөржин л борви бохисхийлгүй ажиллаж байна. Яг л бяцхан Хавроческа шиг. Өө байзаарай. Та нар тэрнийг хэн гэдгийг мэдэх үү? Тэгвэл би яриад өгье. Эрт урьдын цагт Хавроческа гэдэг бяцхан охин амьдран суудаг байжээ.
Бяцхан охин Хавроческа.
Ма: Тэр өглөө бүр эртлэн босож гэрийн ажлаа хийдэг байлаа. Цэвэрлэж, угааж, индүүдээд л. Хорон санаат хойд эх нь бүх л ажлаа хийлгэдэг байжээ. Харин хойд эхийнх нь нь 2 охин өдөржингөө л пийшин дээр хэвтэж хүссэн болгоноо иддэг байлаа. Бяцхан Хавроческа маань хогоо шүүрдэж, пийшингийнхээ дэргэд түлээ оруулж, алаг үнээгээ бэлчээрт гаргадаг байлаа. Тэгвэл тэр өвсний сорыг иднэ шүү дээ. Харин Хавроческад идэх юм юу ч байсангүй. Тэр өдөржин ажилладаг ч үмххэн хоол л олж иддэг байлаа. Хорон санаат хойд эх нь Бяцхан Хавроческаг 3 шуудай ноос ялгаж, нэхээд даавуу хий гэжээ, алаг үнээ нь бяцхан Хавроческаг өрөвдөж, өвс хивэнгээ ингэж хэлжээ: Сонс, чи зүгээр л миний нэг чих рүү авирч ороод нөгөө талаар нь гараад ир, тэгээд л ажил чинь дууссан байх болно гэлээ. Бас юу гээч, үнэхээр л тийм байлаа. Бүгд алаг үнээнийх нь хэлснээр боллоо. Хорон санаат хойд эх нь ямар их уурласан гээч. Тэгээд дараа өдөр нь хойд эх нь охинд бүр ч хэцүү даалгавар өгчээ. Энд байгаа даавууны өөдсийг аваад, надад гоёмсог даашинз оёж өг. Бас өнөө орой гэхэд бэлэн байлгаарай. Бас охидуудад маань ч шинэ даашинз оёорой гэжээ. Бяцхан Хавроческа даавууны өөдсийг хараад үнэхээр их гуниглажээ. Хорон санаат хойд эх нь охины ажлыг нэмсээр л байв. Тэгээд чи наадхаараа даашинз оёж чадах уу гэхэд нь Бяцхан Хавроческа тэгэх ёстой бол би хичээе ээ гэлээ. Хорон санаат хойд эх нь бяцхан Хавроческад хэн туслаад байгааг мэдэхээр тэрнийг тагнуулахаар 2 охиноо явуулжээ. Халуун өдөр байсан учраас охидууд нь зүлгэн дээр хэвтээд наранд биеэ шарж байлаа. Тэгээд нүдээ аньтал хэсэг зүүрмэглэчихэж гэнэ ээ. Бяцхан Хавроческа тэдэнд бүүвэйн дуу дуулж өгч байлаа. Гэтэл дахиад нэг муу зүйл тохиолдов. Хорон санаат хойд эх нь орой болтол хүлээж тэсэлгүй өөрөө Бяцхан Хавроческаг харахаар ирж гэнэ ээ. Тэгээд алаг үнээ бяцхан Хавроческад нууцаар туслаад байгааг олоод мэдчихэж гэнэ. Хойд эх нь ямар аймаар уурласан гээ. Тэгээд: Энэ алаг үнээг ой руу аваад яв, тэгээд чонын хоол болго гэлээ. Бяцхан Хавроческа маань уйлж эхлэв. Гэсэн ч тэр яаж ч чадсангүй. Тэр хайртай алаг үнээгээ чонын хоол болгохоороо ой руу авч явлаа. Бяцхан Хавроческа алаг үнээ 2 ойгоор маш удаан алхсан ч ямар ч чонотой таарсангүй. Гэхдээ тэд маш гоёмсог ордон олжээ. Дотор нь хэн ч байсангүй. Хаа сайгүй аалзны тор наалдаж, шалаар нэг хог тарчихсан, ширээн дээр заваарсан аяга тавгууд байлаа. Бяцхан Хавроческа алаг үнээгээ хаалган дээр уяад, ордныг цэвэрлэж эхэлжээ. Тэгээд бүгдийг нь цэвэрлэж дуусаад тэр үнэхээр ядарч, түр зуур дуг хийх гэж байгаад нам унтаж орхив гэнэ. Энэ хооронд 7 бяцхан одой гэртээ ирлээ. Тэд долуул гялалзсан хуягтай хүлэг баатрууд байжээ. Тэгээд захирагч нь орж ирлээ. Царайлаг ханхүү. Царайлаг ханхүү ингэж асуув. Энд хэн үхэр оруулж ирсэн бэ? Гялалзсан хуягтай одой нар мэдэх юм алга аа гэж хариуллаа. Царайлаг ханхүү цэвэрхэн шалыг хараад. Хэн ордны маань бүх шалыг соруулчхаа вэ? Гэлээ. Гялалзсан хуягтай одой нар бас л мэдэхгүй гэлээ. Бас хэн миний аргыг угаачхаа вэ? Бид мэдэхгүй байна аа. Тэгээд царайлаг ханхүү маань бяцхан Хавроческаг олж харлаа. Тэгээд бас: Энэ нойрсож буй гоо үзэсгэлэн чинь хэн бэ? Гэтэл гялалзсан хуягтай одой нар тэр л таны аягыг угаачихсан байх. Тэр л бүх ордныг цэвэрлэсэн байх. Бас тэр үнээг энд оруулж ирсэн байх гэлээ. Царайлаг ханхүү гайхаж, тэгвэл би тэрнийг шагнах ёстой. Би тэрнийг үнсэнэ ээ, гэлээ. Мэдээж алаг үнээг биш л дээ. Нойрсож буй гоо үзэсгэлэнг. Царайлаг ханхүү бяцхан Хавроческаг үнслээ. Бяцхан Хавроческа орондоо хөрвөөж тэр дороо л сэрчхэв. Охин царайлаг ханхүүг ганц хараад л анхны харцаар дурлажээ. Тэгээд царайлаг ханхүү бяцхан Хавроческатай гэрлэж амар сайхандаа жаргасан юм. Би энийг л хэлээд байна. Хэрвээ шаргуу ажиллаж гэр орноо цэвэрлэхээс төвөгшөөдөггүй бол, чи ч гэсэн нойрсож буй гүнж шиг амар сайхандаа жаргана шүү.
Машагийн үлгэрүүд 12 дугаар анги.
Ма: Та 2 яагаад над руу ингэж хараад байгаа юм айн? Та нар ямар ч хачин зүйлээр хэрэгтэй юм хийж болно. Өө хүлээгээрэй. Би энэ талаар үлгэр мэдэх юм байна.
Сүрлэн тугал.
Ма: Эрт урьдын цагт эмгэн өвгөн 2 амьдран суудаг байжээ. Тэднийх маш ядуу айл байсан бөгөөд үр хүүхэдгүй ач зээгүй байж. Тэд өдөржингөө сандал дээрээ хоёулхнаа суудаг байжээ. Нэг өдөр эмгэн нь өвгөндөө xэлж гэнэ. Аан гээч өвгөн минь, бидний амьдрал үнэхээр уйтгартай юм. Надад нэг санаа төрлөө. Хоёулаа тэжээвэр амьтантай болъё л доо. Гэхдээ тэжээвэр амьтныг чинь байнга хооллох хэрэгтэй шүү дээ гэж өвгөн сандран хэлэв. Гэхдээ эмгэн нь яншсаар л байж гэнэ. Би тэжээвэр мууртай, тэжээвэр нохойтой болмоор байна гэж. Эмгэнийг тэжээвэр яст мэлхий гуйхад өвгөний санаа зовж нэг арга сүвэгчилэх ёстой юм байна гэж бодов. Гэтэл өвгөний толгойд нэгэн мэргэн санаа төржээ. Тэгээд өвгөн жүчээ рүүгээ ороод хогоо шүүрдэж шүүрдэж, зөндөө сүрэл цуглуулж авчээ. Тэгээд өвгөн сүрлээрээ бяцхан тугал хийж гэнэ ээ. Тэгээд хийсэн тугалаа бэхжүүлэхийн тулд модны давирхайгаар бүрж гэнэ. Хүсэл нь биелсэнд эмгэн магнай хагартлаа баярлав. Тэгээд сүрлэн тугалаа харж баясъя гээд толгод дээр аваачиж тавьжээ. Сүрлэн тугал толгод дээр зогсож, дээрээс нь нар төөнөж, хажуугаар нь шувуу жиргэж байлаа. Гэтэл тэрүүгээр баавгай явж таарчээ. Баавгай тугалыг хараад: Өглөөний мэнд. Юу байна даа гэв. Тугал юу ч дуугарсангүй. Учир нь тэрнийг сүрлээр хийсэн шүү дээ. Баавгай үнэхээр их гайхаж дахиад өглөөний мэнд гэлээ. Гэтэл тугал дахиад л юу ч хэлсэнгүй. Баавгай үнэхээр их уурлаж, чи ямар бүдүүлэг тугал вэ? Хэрвээ чи сайн тугал байсан бол надад эргээд өглөөний мэнд гэж хэлэх байсан гэж архирав. Гэтэл тугал дахиад л юу ч дуугарсангүй. Би чамайг сургаад өгье л дөө гэж баавгай архирлаа. Тэгээд тугалын давирхайгаар бүрсэн хэсэг дээр нь алгадчихжээ. Та нар таасан байх. Баавгайн савар давирхайтай наалдчихаж гэнэ. Баавгай савраа салгах гэсэн ч тугал тэрнээс салсангүй. Хөөе намайг тавь гэж баавгай уурлалаа. Тэд нөгөө савраараа бас л тугалын давирхайтай хэсэг дээр алгадчихав. Одоо 2 савар нь хоёулаа гацчихлаа. Баавгай айж бүх хүчээрээ орилж гарч гэнэ. Өө тугал минь намайг явуулчхаач дээ. Гуйж байна тугал минь. Гуйж байна шүү дээ. Өвгөн баавгайн орилохыг сонсоод, толгод руу хар эрчээрээ ирээд: Хөөе баавгай чи яаж миний тугаланд гар хүрч чадав аа? Би чамайг барьж аваад тэгээд дараа нь…Аан…Энэ өргөст бут руу шиднэ дээ гэжээ. Баавгай өвгөнөөс гуйж гарч гэнэ. Надаас хүссэн бүхнээ асуу. Би хүссэн болгоныг чинь хийнэ. Гэхдээ намайг битгий өргөст бут руу шидээч дээ. Бас намайг энэ тугалаас салгаад өгөөч дээ гуйж байна. Өвгөн за яахав гэж хариуллаа. Гэхдээ дахиж битгий муудалцаарай гэжээ. Өөрийг нь сулласны хариуд баавгай өвгөнд гайхалтай бэлэг өгчээ. Маш их зөгийн бал. Ядруухан амьдралдаа өмнө нь хэзээ ч харж байгаагүй тийм ихийг. Дараа нь нэг өдөр тугал толгой дээрээ зогсож байтал Чоно ирээд наалдчхажээ. Өвгөн тэрнийг суллатал, чоно өвгөнд сүрэг хонь авчирч өгөв. Дараа болгон үнэг тугалтай нь наалдчихаж гэнэ. Үнэг тэдэнд галуу бас хэдэн тахиа өгчээ. Бүр туулай хүртэл тугалтай наалдаад амжжээ. Өвгөн тэрнийг суллаж туулай, өвгөн, эмгэн 2-т шуудай дүүрэн шүүслэг лууван авчирч өгөв. Өвгөн эмгэн 2 гэрийнхээ гадаа суугаад луувангаа идэж гарчээ. Тэд сүрлэн тугаландаа баярлаад баршгүй байлаа. Тугал жинхэнэ биш ч гэлээ өөрийгөө ямар их хэрэгтэйг баталж чадсан юм. Тэгээд эмгэн өвгөн 2 амарсайхандаа жаргажээ. Тэдний үлгэр тэгж л аз жаргалтайгаар төгссөн юм. Тийм болохоор л би яг юунд хэрэглэхийг нь мэдэхгүй юмнууд ч гэсэн та нарт ямар үнэ цэнтэй байж болохыг хэлээд байгаа юм.
Машагийн үлгэрүүд 13 дугаар анги.
Ма: Үгүй дээ, үгүй үгүй, намайг хүчлэх гэсний хэрэггүй шүү. Би энэ хөгжмийг тоглохгүй бас залхуудаа тоглохгүй байгаа юм биш шүү. Зүгээр л…зүгээр л би та нарт үлгэр яриад өгье. Эрт урьдын цагт…
3 Бяцхан Тоорой.
Ma: …ах дүү гурав алс холын шидэт ойн ойролцоо амьдрахаар иржээ. Тэр 3 торойнууд байлаа. Тэдний нэрийг Бүү-Бүү, Вүү-Хүү, Үүпси Дэйси гэдэг байв. Ах дүү торойнууд бусад торойнуудын адилаар хөгжилдөх дуртай байлаа. Тэд шалбаагт хэвтэж эсвэл ойгоор нэг гүйж амьтдыг айлгадаг байв. Бүр эсвэл бүх самырыг идээд бусаддаа юу ч үлдээдэггүй байлаа. Бүтэн өдрийн турш ойд тэдний гүйж, хашгирах, шуугих чимээ л сонсогдов. Хамгийн хэцүү нь ах дүү 3-н тоорой хөгжим тоглох үнэхээр дуртай байлаа. Тэд гитар, бөмбөр, энэ том гялалзсан хөгжмийн зэмсэг олов. Энэ хөгжмийг юу гэдгийг би мэдэхгүй ч хамтлагт үргэлж нэг байдаг. Тэгээд ямартай ч орой болж сар гарангуут ах дүү 3 голын эрэг дээр галын дэргэд суугаад тоглолтоо хийдэг байлаа. Тэд дуугаа маш чанга дуулах бөгөөд эргэн тойронд нь хэн ч унтаж чадахгүй байв!
Гахай бол хамгийн агуу!
Гахай бол хамгийн шилдэг нь!
Тра-ла-ла! Тра-ла-ла!
Гахайнууд бусдаас илүү ухаантай!
Тра-ла! Ла-ла! Ла!"
Ма: Амьтад тэднийг эсэргүүцэн цагдаад гомдол гаргажээ. Гэхдээ тэгээд ч тэд гахайнуудын шуугианыг зогсоож дийлсэнгүй. Тэгээд зун дуусаж шидэт ойд намар айлчлан ирлээ. Гэхдээ торойнууд хүйтнээс айсангүй. Зуны турш тэд маш их идсэн болохоор, байшингууддаа арай хийн багтахаар болсон байлаа. Тэд байшин луугаа хажуулдан барин орцгоолоо. Ойн амьтдад тэдний шуугиан үнэхээр хэцүү байлаа,м өвөл хаяанд ирж байдаг. Тэд үүрэндээ ичих хэрэгтэй шүү дээ. Гэхдээ торойнуудзогсоо зайгүй хөгжим тоглоод байхад тэд яаж унтах вэ дээ. Амьтад улам бүр гунигласаар л байлаа. Гэхдээ асгарсан сүүний хойноос уйлаад нэмэргүй шүү дээ. Тэрний дараа амьтад бүгдээрээ цуглаж ойн хурал хийжээ. Тэгээд тэд хамтдаа ах дүү 3 торойг яаж ойгоос явуулах арга сэтгэж гэнэ. Тэд маргалдаж, хашгиралдав. Эцэст нь амьтад 3 бяцхан торойг айлгаж ойгоос явуулахаар шийджээ. Тэд хонинд чонын хувцас өмсгөөд, торойнуудыг айлгахаар явуулж гэнэ. Тэгээд хонь торойнуудын байшин луу очоод тэднийг айлгах гэж үзжээ. Ах дүү 3 торой цонхоороо хараад бүр нүдэндээ ч итгэсэнгүй. Хонь дахиад л майлж гарлаа. Гэтэл ах дүү 3 маань үхтлээ инээж 2-ых нь байшин бүр нурчхаж гэнэ. Эхэндээ амьтад баяртай байлаа. Ядаж л тэд 2 дүүг нь байшингүй болгож чадлаа шүү дээ. Гэхдээ энэ төгсгөл байсангүй, Бүү-бүү, Вүү-Хүү 2 нурсан байшингаасаа гарч ирээд, ах Үүпси Дэйсигийхээ байшинд оржээ. Тэгээд ах дүү 3 торой маань чулуун байшиндаа хамтдаа аж төрөх болов. Тэд цонхныхоо хажууд суугаад хөгжмөө өмнө нь ч байгаагүй чангаар тоглох болжээ. Бид юу ч байсан хүрээд ир л гэнэ, Тра-ла-ла! Тра-ла-ла! Та нар гахайнуудыг айлгаж чадахгүй дээ.Тра-ла! Ла-ла! Ла! Тэгээд амьтад дахин нэг удаа бүх ойн хурлыг зарлажээ. Тэгээд ийм шийдвэрт хүрэв. Нэг удаа үүрийн гэгээнээр ах дүү 3 хөгжмөө тоглож дуусаад дөнгөж унтаж байхад бүх амьтад тэдний гэрт ирэв. Хонь хамраа цонхоор цухуйлгав, тэгээд нохой нуруун дээр нь авирлаа. Харин муур нохойн дээр үсэрч гарав. Харин тахиа муурны толгойн дээр суужээ. Тэгээд бүх амьтад бүгдээрээ нэгэн зэрэг байдаг чадлаараа орилж гэнэ. Нохой мяу гэв, харин муур кукарикүү гэлээ. Харин азарган тахиа хуцаж гэнэ. Гэтэл хонь муу, муу торойнууд та нар хөгжмөө чирээд эндээс явсан чинь дээр шүү гэлээ. 3 торой үнэхээр их айж, байшингаасаа гараад 3 өөр зүг лүү зугтан одож гэнэ. Түүний дараа ойд өөр хэрэг таригсад гарч ирсэнгүй, бүгд л эргээд амгалан тайван болсон юм. Тэгээд л би энэ үлгэрийг ярьлаа. Хажууд амьдардаг хөршөө хүндэлж байх хэрэгтэй шүү. Бас хэрвээ чи дуулж бүжиглэж, хөгжилдөх гэж байгаа бол тохирсон газар нь очиж байгаарай.
Машагийн үлгэрүүд 14 дүгээр анги.
Ма: Та нарын бодож байгаа биш ээ, би ерөөсөө ч шуналтай биш. Би чихрээ хуваалцдаг шүү. Гэхдээ та нар бяцхан оёдолчинд юу тохиолдсоныг мэдэх үү? Тэгвэл би яриад өгье.
Зоригт бяцхан оёдолчин.
Ма: Алсын алс нэгэн хаант улсад бяцхан оёдолчин амьдардаг байжээ. Тэр амттан зөгийн бал чанамл гээд амттан идэх үнэхээр дуртай байлаа. Амттаных нь үнэрээр хаант улсын бүх ялаа тэрэн дээр цугладаг байж. Бяцхан оёдолчин ялаануудыг хөөсөнгүй. Тэгсэн нөгөө ялаанууд чинь өөрсдийгөө хүссэн бүхнээ хийж болно гэж боджээ. Нэг шөнө тэд хөргөгч онгойлгоод дотор нь байсан бүх амтат шоколадтай талхнуудыг идэж орхижээ. Хэн ч ийм юмыг тэсэж чадахгүй шүү дээ. Тэгээд бяцхан оёдолчин ширээн дээрх алчуурыг шүүрэн авч бүх хүчээрээ ялаанууд руу савлаа. Гэтэл ялаанууд үргэж хормын төдийд л алга болов. Тэгээд бяцхан оёдолчин уурлаж хөргөгчдөө том гинж зүүж түлхүүрээр цоожиллоо. Дараа нь тэр цамцан дээрээ аймшигтай сануулга бичжээ. Би бол хамгийн хүчирхэг хүн. Би 7 хүнтэй ч зэрэг тулалддаг. Дараа нь тэр нарийн боовны дэлгүүр орж өөртөө шоколадтай цөцгийтэй боов худалдаж авлаа. Тэгээд баяртайгаар гэр лүүгээ явав. Бяцхан оёдолчин бялуугаа хазан замаар алхаж байтал гэнэтхэн үлэмж биетэн гараад ирж гэнэ ээ. Үлэмж биетэн оёдолчны цамцан дээр бичсэн зүйлийг уншаад гайхан харав. Энэ чинь юу гэж байгаа юм бэ? Чи 7 хүнтэй зэрэг тулалддаг юм уу? Үлэмж биетэн ихэд сониучирхаж бяцхан Оёдолчинд хандан Хэрвээ чи тийм л зоригтой юм бол хэн нь илүү хүчтэй болохоо харцгаая. Хэрвээ чи ялбал би чамд асар том нууц хэлнэ. Харин би ялах юм бол чи маш том асуудалд орох болно шүү гэлээ. Үлэмж биетэн зам дээрээс маш том хад аваад тэрнийгээ 2 хуваалаа. Бяцхан Оёдолчин үнэхээр их гайхаж гайхсандаа сүүлчийн цөцгийтэй боовоо унагаачхав. Үлэмж биетэн чи намайг ямар хүчтэй болохыг харлаа. Одоо чиний ээлж гэлээ. Харин бяцхан оёдолчин юу хийхээ сайн мэдэж байлаа. Тэр өмнө нь унагасан цөцгийтэй боовоо чулуу шиг авч хүчтэй шахахад цөцгий нь гарч ирээд Үлэмж биений хамар дээр нь наалдчихав. Үлэмж биетэн үнэхээр их гайхлаа. Тэр ганц гараараа л чулуунаас цөцгий гартал баздаг хүнтэй хэзээ ч уулзаж байсангүй. Тэр үнэхээр л хамгийн хүчтэй хүн. Хүн төрөлхтний сор нь байх Ёстой. Тэгээд үлэмж биетэн бяцхан оёдолчинд өнөөх маш том нууцаа хэлэх хэрэгтэй болжээ. Өндөр ууланд 100 мянган жилийн настай мод ургадаг. Хэрвээ чи тэр модонд авирвал гүн нүх олно. Тэр гүн харанхуй нүхний ёроолд маш том хөргөгч байдаг юм. Харин тэр хөргөгч зайрмаг, олон төрлийн амттан, шоколадтай бялуу жигнэмгээр дүүрэн байдаг. Гэхдээ тэндхийг хамгаалдаг нэг хамгаалагч бий. Тэр нь яг л унадаг дугуйны дугуй шиг маш том нүдтэй нохой. Тэр нохой л тэндхийг хамгаалж модон дотор орох гэсэн хэнийг ч хөөж явуулдаг юм. Үлэмж биетэн бяцхан оёдолчинд: Гэхдээ чи тэр нохойноос айх хэрэггүй ээ. Тэрнийг аваад миний хормогчин дээр тавьчих. Нохой тэр дороо л тайвшрах болно гэлээ. Тэгээд чи зоригтойгоор тэр хөргөгчийг онгойлгоод дотроос нь хүссэн бүхнээ идэж болно гэв. Бяцхан оёдолчин мөнгийг нь ч төлөлгүй үнэгүй амттан идэх болсондоо үнэхээр их баярлав. Тэгээд тэр мод руу авирав. Тэндээс нэг нүх олоод дотогш шагайлаа. Бүх зүйл үлэмж биетнийг хэлсэн шиг байв. Тэнд нэг хөргөгч бас том нүдтэй нохой байлаа. Нохойг түүн рүү дайрч амжихаас өмнө, Оёдолчин түүнийг хормогчин дээр гаргажээ. Бяцхан оёдолчин тэрний бүх амттанг идэж байхыг нохой нулимстай нүдээр харан суулаа. Бяцхан оёдолчин маргааш байхгүй юм шиг л идэж гарлаа. Тэр бүр хөргөгч дотор орж нохой зажлах тамшаалах чимээнээс өөрийг сонссонгүй. Бяцхан оёдолчин бүх амттаныг идчихжээ. Тэнд өчүүхэн үйрмэг ч үлдээсэнгүй. Тэр баяртайгаар хөргөгчний хаалгыг хаагаад нүхээрээ гарах гэлээ. Гэтэл тэр гарах гэсэн ч гэдэс нь тулаад чадахгүй байв. Бяцхан оёдолчин маш их таргалсан болохоор нүхэнд гацаад урагшаа ч үгүй хойшоо ч үгүй болчихжээ. Тэр гацаж орхилоо. Тэгээд буцаж туртлаа тэндээ нэлээн удаан байх боллоо. Бүгд л тэрнийг шоолж байв. Би энийг л хэлээд байгаа юм шүү дээ. Хэтэрхий олон чихэр идэх нь биед муу. Их чихэр идэх юм бол чи таргална шүү.
Машагийн үлгэрүүд 15 дугаар анги.
Ма: Та нар яагаад намайг хүрдээ цээжилдгийг мэдэх үү? Ингэж л би санах ойгоо сайжруулдаг юм. Хэрвээ чи мартамхай бол бас сайн бэлдээгүй бол чамд ийм зүйл тохиолдож магадгүй.
Али Баба.
Ма: Эрт урьдын цагт Арабын нэгэн улсад ах дүү 2 амьдран суудаг байжээ. Касим, Али Баба 2. Хачин санагдаж магадгүй ч ах нь бүх хөрөнгөө өвлөж авчээ. Салхин тээрэм, илжиг, муураа хүртэл. Харин бага дүүд нь юу ч оногдсонгүй. Али Баба толгойгоо маажаад өөртөө, Ах маань баян л даа. Гэхдээ тэр надад сохор зоос ноорхой гутал ч өгөхгүй. Тэгэхээр надад төлөвлөгөө хэрэгтэй. Тэгээд Алибаба хэсэг боджээ. Эцэст нь нэг өдөр тэрэнд мэргэн санаа төрж гэнэ. Ойгоос түлээ цуглуулаад зах дээр зарж, Олсон мөнгөөрөө хоол авч иднэ. Тэгээд Алибаба ой руу орж түлээ түүж явлаа. Тэгтэл гэнэтхэн хэн нэгэн сонин чимээ гаргахыг сонсож гэнэ. Айсан Али Баба, би эндхийн савдгуудыг уурлуулчихлаа дээ гэж боджээ. Гэхдээ тэд шидэт савдгууд биш байлаа. Зүгээр л дээрэмчид явж байжээ. Тэд 15-уулаа байх агаад, маш том эрдэнэсийн авдар авч явлаа. Тэгээд аймаар дээрэмчдийн ахмад нь, биш ээ аймаар дээрэмчдийн толгойлогч нь, сэсами нээгд гэж хашхирлаа. Яг л газар хөдөлж байгаа юм шиг бүх юм чичирч эхлэв. Гэтэл уулан дундах нууц агуйн үүд нээгдэж гэнэ. Дээрэмчид хэнд ч байхгүй эсэхийг шалгаад маш хурдан эрдэнэстэй авдраа уул руу аваад орлоо. Гэхдээ зөвхөн тэд л өөрсдийг нь хэн ч хараагүй гэж бодсон юм. Али Бабаг хамгийн сайн сурагч гэдэг нь том шалтгаантай байлаа. Тэр бүгдийг нь харж бас бүгдийг нь сонссон байжээ. Тэгээд дээрэмчдийг явсны дараа Али Баба хадны араас гарч ирээд, нээгд сэсами гэж гэнэ. Тэгж л тэр шидэт агуй руу орсон юм даа. Тэнд маш олон гайхалтай зүйлс байж гэнэ.Эхний өрөөнд тэр алт мөнгө, үнэт чулуу дүүрэн овоолсныг олов. 2 дах өрөөнд нь маш олон төрлийн тоглоомууд байлаа. Өхөөрдөм хүүхэлдэйнүүд маш олон бамбарууш, бас маш том заан, бүр хөвсгөр муужгайнууд хүртэл байлаа. Алибаба 3 дах өрөө лүү орохынхоо галт тэргээр хэсэг тоглов. Тэр өрөө нь гоё ганган хувцсаар дүүрэн байлаа. Гоёмсог даашинзууд янз бүрийн урттай юбканууд. Үнэт чулуун хатгамалтай богино цамцнууд, бас үнэхээр ганган ягаан шаахай. Дээр нь маш үзэсгэлэнтэй цэцэг шигтгэж, бүхэлд нь саагаар чимсэн байлаа. Алибаба тэр гутлыг өмсөж үзэхээр шийджээ. Гэтэл шаахай тэрнийг дээш өргөж, бүр нисэж эхлэв гэнэ шүү. Алибаба хаалга руу сэсамэ нээгд гэж хашхирлаа. Тэгээд тэр агуйгаас маш жаргалтайгаар нисэн гарлаа. Ийм шаахайтай байхад би түлээгээ зах руу тэр дор нь л хүргэчих юм байна. Алибаба түүсэн түлээгээ зах дээр зараад хуушуур авч иджээ. Гэтэл том ах нь хүрч ирээд: Чи ямар мөнгөөрөө хуушуур авч идээд байна? Азтай золиг чинь хаанаас мөнгө олчхов гэлээ. Алибаба ойгоос дээрэмчдийн нууц эрдэнэстэй агуй олсноо ахдаа хэлэхээс өөр аргагүй болжээ. Тэгээд ахыгаа мартуулахгүйн тулд агуйн шидэт үгийг цаасан дээр бичээд явуулжээ. Кассим нууц хаалган дээр очоод цаасан дээрх үгийг уншаад нээгд сэсами гээд шууд л олсон эрдэнэсээ авахаар агуй руу гүйгээд орчхов. Шунал нь дэндсэндээ болоод тэр цаасаа унагаж орхижээ. Тэгээд тэр дээрэмчдийн эрдэнэсээс бараг чирч дийлэхгүй болтлоо шуудайлаад агуйн үүдэн дээр ирлээ. Амьсгаагаа аваад тэр, бибиди бабиди бүү энэ үгээр би чамайг нээнэ гэлээ. Дараа нь Касим хаалгыг тогшив гэнэ. Агуйн үүд дахиад л нээгдсэнгүй. Тэгээд Кассим бүр толгойгоороо мөргөжээ. Гэнэтхэн хаалга онгойв. Гэтэл дээрэмчдийн толгойлогч тэнд зогсож байлаа. Тэвчээргүй нөхөр минь чи яагаад миний агуйн үүдийг эвдэх гэв гэж тэр хэллээ. Би Гамбургерийн талхан дээр цацдаг үрний нэрийг санадаггүй ээ, гэж Касим тэрэнд хэллээ. Дээрэмчдийн толгойлогч Яагаад санах ой чинь ийм муу юм бэ гэж асуулаа. Чи сайн суралцах хэрэгтэй. Би чамд энэ үлгэрийн номыг цээжлүүлэхээр өгье. Харин чи надад орой болгон ярьж өгөх болно. Бүгдийг нь надад ярьж дууссаныхаа дараа л чи эндээс явж болно. Харин тэр хүртэл шуналтай амьтан минь чи миний хоригдол болсон гэлээ. Тэгээд өөрийн тэнэглэлээс болж касим агуйд үлдэх ёстой болсон юм. Хэр удсаныг нь мэдэхгүй. Гэхдээ хүмүүс тэрнийг агуйд мянган өдөр 1001 шөнө болсон гэлцдэг. Энийг л хэлэх гээд байгаа юм шүү дээ. Санах ойгоо хөгжүүлбэл та нар шипинд найдахгүй байж чадна.
Машагийн үлгэрүүд 16 дугаар анги.
Ма: Та нар яагаад над руу ингэж хараад байгаа юм бэ? Өө тийм л дээ. Би нүднээс чинь харж байна аа. Та нар намайг ном шиг л гаднаас нь дүгнэж байна. Гэхдээ нугасны муухай дэгдээхэй ч үзэсгэлэнт хун болж болдог юм шүү. Одоо би та нарт үүний талаар үлгэр ярьж өгье.
Үнсгэлжин.
Ма: Эрт урьдын цагт холын хол нэгэн хаант улсад нэг охин амьдардаг байжээ. Тэр ордонд болдог үдшийн цэнгүүнд явахыг үргэлж хүсдэг байж. Гэхдээ асуудал нь тэр борви бохисхийлгүй хором ч амралгүй ажилладаг байж гэнэ. Учир нь хорон санаат хойд эх нь Үнсгэлжингээр гэрийнхээ бүх ажлыг хийлгэдэг байлаа. Байнга ажиллаад тоглохгүй байна гэдэг хүүхдүүдийн хувьд аймшигтай. Тэр аймшигтай гэрийн ажлаас л хамаг юм болдог байж. Үнсгэлжин бүх хувцсаа угааж, бүх тогоо шанагаа цэвэрлэж, Өдөр бүр зуухныхаа үнсийг гаргаж хаядаг байжээ. Гэснээс Үнсгэлжин гэдэг нэр ийм учиртай. Үнсэн царайт. Энэ хооронд хаан ордондоо дахиад нэг цэнгүүн зохиохоор шийдэж гэнэ. Зүгээр ч нэг цэнгүүн биш ээ. Хаан бүх хүнийг урьжээ. Бас тэнд нь жигнэмэг, чихэр зайрмаг гээд төрөл бүрийн амттаныг дүүртэл нь тавина бас бүгд шөнөжин бүжиглэх байлаа. Үнсгэлжин үнэхээр их баярлав, гэтэл удалгүй үнэхээр их гуниглажээ. Учир нь тэр ганцхан даашинзтай шүү дээ. Бас тэр нь үнэхээр муухай байлаа. Тиймээс тэрэнд ордны тансаг үдэшлэгт өмсөх даашинз байсангүй. Гэтэл гэнэтхэн сайн шулам гарж ирээд: Би загалмайлсан эх чинь байна, бас би чамд тусална гэжээ. Би чиний хиртэж бохирдсон даашинзыг чинь хамгийн гоёмсог даашинз болгон хувиргана. Бас энэ улирлын хамгийн загварлаг нь шүү. Гэхдээ чи нэг зүйлийг сайн санах ёстой шүү. Ордны цамхгийн том цагийн зүү шөнө дундыг заахад, чи тэндээс явах ёстой. Учир нь гоёмсог даашинз чинь тэр үед эргээд хуучин муухай даашинз болж хувирна гэжээ. Үнсгэлжин үнэхээр их баярлаж өөрийнхөө тусгалыг хайруулын тавагны ёроолд харлаа. Гэтэл хорон санаат хойд эх нь ороод иржээ. Чи ингэж гоёод хаашаа явна гэж бодоов? Гэрт цөмөх ёстой самар энүүгээр дүүрэн байна. Яг одоо ажилдаа ор гэжээ. Үнсгэлжин маань үнэхээр үнэхээр их гуниглав. Тэр их самрыг цөмөх юм бол чи бараг шүдгүй болно шүү дээ. Шүдгүй болчих юм бол цэнгүүн дээр яаж инээмсэглэх юм бэ? Гэтэл загалмайлсан эх нь гарж ирээд үнсгэлжинд модон пинокио шиг юм өгчээ. Хамар нь ийм урт бас ам нь ийм өргөн. Бас яг л үсний үхэр шиг шүдтэй. Гэхдээ энэ хачин зүйл юу байж болох вэ? Гэж үнсгэлжин асуулаа. Энэ чинь хачин зүйл биш ээ, энэ бол цөмөөхэй гэж сайн шулам хариуллаа. Самар ямар сайн цөмж чаддагийг нь хар л даа. Крак, крак. Ингээд л болчихлоо. Үнсгэлжин бүх самраа тэр дор нь л цөмж орхилоо. Үнсгэлжинд цөмөөхэй үнэхээр их таалагдсан болохоор үнсгэлжин тэрнийг ч бас цэнгүүн лүү дагуулж явахаар шийджээ. Үнсгэлжин замаар алхаж байтал, гэнэтхэн хаантай дайралдаж гэнэ. Үнсгэлжин: Өө эрхэм дээдэс минь, та юунд ингэтлээ гуниглаа вэ? гэхэд, Хаан уртаар санаа алдаад, би яаж гуниглахгүй байх билээ дээ. Ордон дах цэнгүүнээ эхлүүлж байтал хархнууд гарч ирээд, намайг хөөгөөд гаргачихлаа гэжээ. Гэтэл цөмөөхэй үсэрч босож ирээд яг л хүн шиг хоолойгоор, санаа зоволтгүй дээ, эрхэм дээдэс ээ, би таныг аварна гэлээ. Тэгээд тэр урт хамраа яг л лимбэ шиг тоглож эхлэв. Тэр үнэхээр сайхан хөгжим тоглосон учраас хан ч дагаад бүжиглэж гэнэ. Лимбэний аялгууг сонссон хархнууд тэр дороо л өөрийн ухаангүй болж байлаа. Тэдний бүх хүсэл нь тэр дороо л алга болжээ. Тэгээд хаан шүүр аваад тэднийг ордноосоо шүүрдэж гаргалаа. Бүгд л баярлаж үнсгэлжин цөмөөхэйн урт хамар дээр шоб хийтэл үнсэж гэнэ ээ. Гэнэт л хаа сайгүй оч цацарч, цөмөөхэй ханхүү болон хувирлаа гэнэ шүү. Хувирч дуусах үедээ тэр саяыг хүртэл надад шившлэг хийчихсэн байсан юм аа. Хайрт үнсгэлжин минь би одоо үнэхээр баяртай байна. Бас би чамд гараа өгмөөр байна, үгүй ээ, сэтгэл зүрхээ. Бас энэ болор шаахайг ч гэсэн. Яг тэр үед ордны цамхаг дээрх цаг шөнө дундыг заалаа. Хуучин ноорхой хувцсыг нь хараад ханхүү тэрнийг хайрлахаа больчихно гэж айсан үнсгэлжин шууд л зугтаж гэнэ. Гэхдээ ханхүү тэрийг нь огт тоосонгүй. Учир нь тэрний үнсгэлжинг гэх хайр жинхэнэ байсан юм. Тэгээд л би хэлээд байгаа юм. Эхлээд хүнийг гаднаас нь дүгнэж болох ч, дотоод мөн чанарт нь л жинхнээсээ дурладаг юм шүү дээ.
Машагийн үлгэрүүд 17 дугаар анги.
Ма: Яагаад намайг гадаад хэл сураад байна гэж гайхаж байна уу? Учир нь би энэ үлгэр дээр гардаг Калиф шиг байдалд ормооргүй байна. Энийг сонсоод үз дээ.
Калиф өрөвтас.
Ма: Эрт үед Калиф гэдэг Багдадын хаан байжээ. Тэр хэзээ ч хичээл хийж байгаагүй бөгөөд үргэлж цонхныхоо дэргэд суугаад шувуудын жиргэхийг сонсдог байж. Нэг өдөр тэр ингэж бодов. Би бол Калиф. Би улсынхаа хаан нь, би хүссэн бүхнээ хийж болно. Гэсэн ч би энэ бяцхан шувуудын юу гэж жиргээд байгааг нь ойлгохгүй байна. Калиф энийг бодож үнэхээр их гуниглаад, нүдээ хавдтал уйлж гэнэ. Яг л жаахан хүүхэд шиг. Олон эмчийг ордондоо дуудаж, тэд Калифт туслах гэж оролдсон ч аль нь ч Калифыг эргээд жаргалтай болгож чадсангүй. Гэтэл нэг өдөр нэг жигтэй хүн ордонд ирж гэнэ. Тэр маш намхан ч гэлээ хамар нь үнэхээр урт байлаа. Бас толгойн алчуурных нь цаанаас илжигний чих цухуйж байв, бас мөрөн дээр нь тоть суусан байх ажээ. Бяцхан эр: Калиф хаантан минь би танд туслахаар ирлээ. Би таныг яаж жаргалтай болгохыг маш сайн мэдэж байна. Энэ жимсыг ид, тэгээд агаар дээр эргээд маш чангаар, Марафон үгүй ээ, Матадор! Гэж орилоорой. Үгүй ээ, Матадор биш юм байна. Ямар үг хэлэх ёстой байсан юм бол оо? Өө саначихлаа, агаарт эргээд маш чангаар Мүтабор! Гэж орилоорой. Тэгвэл та загас шувуу хүссэн амьтандаа хувирч чадна. Тэгээд хувирсныхаа дараа та амьтад юу ярьж байгааг ойлгох болно. Гэхдээ санаарай, хэрвээ та инээвэл Мүтабор гэдэг үгээ мартаад, эргээд хэзээ ч хүн болж хувирч чадахгүй шүү гэжээ. Калиф жимсыг тэр дор нь л идэж орхив, тэгээд агаарт эргээд, Мүтабор гэж хашхирлаа. Би өрөвтас болмоор байна. Тэгээд Калиф өөрийгөө толинд хартал, хамарныхаа орон хошуутай болж, хүзүү нь уртасч, толгой нь жижгэрсэн байлаа. Хөл яг л саваа шиг нарийсч, дээр нь жижигхэн сүүлтэй болсон байв. Яг л гэрийн толинд хардаг шиг. Калиф тэссэнгүй маш чангаар инээж гэнэ. Тэгээд мэдээж нөгөө хачин гадаад үгээ ч тэгээд л мартчихжээ. Калиф өрөвтас хошуугаа дуугаргаж, агаар дээр эргэсэн ч, дахиад хүн болж чадсангүй. Тэгээд бяцхан эр хаан сэнтийд тухлаад Калифд хэлжээ. Ингээд дуусах чинь энэ дээ бяцхан шувуухай минь, одоо би Багдадын хаан болно. Яг одоо надад наад малгайгаа өгөөтөх гэжээ. Тэр үед л Калиф өөрийгөө хууртсаныг ухаарчээ. Тэгээд тэр дахиад л уйлж эхлэв. Бүр өмнөхөөсөө ч дор. Бяцхан эр за за, битгий уйл гэж Калифд хэллээ. Би чамд нэг цаг өгье. Энэ хугацаанд чи миний нэрийг олж мэдэж чадвал би чамайг эргээд хүн болгоё гэв. Калиф яахаа үнэхээр мэдэхгүй байв. Би яаж тэрний нэрийг мэдэх юм бэ? Гэтэл тоть Калиф дээр нисэж ирээд чихэнд нь ингэж шивнэжээ. Би чамд бяцхан эрийн нэрийг хэлж өгье. Гэхдээ оронд нь чи надтай гэрлэх ёстой гэв. А.Үгүй ээ энэ зүгээр л итгэмээргүй юм. Өрөвтас тотьтой гэрлэж чадахгүй шүү дээ. Гэхдээ тэрэнд өөр арга байсангүй. Тэгээд Тоть Калифт: Миний хэлэхийг анхааралтай сонсоорой. Гэхдээ яасан ч дахиж инээж болохгүй шүү. Урт хамартай бяцхан эр үнэндээ хорон санаат шидтэн байгаа юм. Тэр уншиж чаддаггүй хүмүүсийг зэрлэг амьтан болгож хувиргадаг юм. Бас тэрний нэр нь: Рамбл Снаутскин. Калиф өрөвтас энийг сонсоод шууд л хорон санаа шидэлт дээр очив. Хорон санаат шидтэн хөлөө савчуулсан шигээ сэнтий дээр тухалж байлаа. Калиф хамаг хүчээрээ: Хөөе, Рамбл Снаутскин Миний сэнтий дээрээс буу. Гэж орилов. Хорон санаат шидтэн үнэхээр их гайхаж Чи миний нэрийг яаж мэдэв гэлээ. Маш их уурлаж тэр бүр хэдэн хэсэг болоод дэлбэрчхэв. Хорон санаат шидтэн дэлбэрсний дараа хорон муу шид тайлагдаж, Калиф Өрөвтас маань эргээд хүн боллоо. Тэгээд тоть руу хартал тэр бүр нүдэндээ ч итгэсэнгүй. Хэдхэн хормын өмнө байсан тотьны оронд тэрний өмнө үзэсгэлэнт гүнж Жасмин зогсож байлаа. Kaлиф үнэхээр их баярлаж, шууд л гэрлэжээ. Хуримынхаа дараа цаг алдалгүй сургуульд явж, сурч эхлэв гэнэ. Дахиад амьтан болж хувирахгүйн тулд шүү дээ. Би энийг л хэлэх гээд байгаа юм. Хэрвээ чи гадаад хэл мэддэг бол чи олон ч хэцүү байдлаас мултарч чадах нь байна шүү дээ.
Машагийн үлгэрүүд 18 дугаар анги.
Ма: Үгүй ээ тоглоомоо найзууд минь. Би одоо та нартай тоглож чадахгүй нь. Би ногооны талбайгаа хортон шавжаас хамгаалж байна. За за март даа. Би та нарыг уйдаамааргүй байна. Тэгэхээр би та нарт үлгэр ярьж өгье.
Жак ба шидэт Шош.
Ма: Эрт урьдын цагт нэгэн бэлэвсэн эмэгтэй Жак гэдэг хүүгийнхээ хамт амьдран суудаг байжээ. Бэлэвсэн эмэгтэй хүү 2 нь өдөржин л ногооны талбайгаа арчилж торддог байж. Ногооны талбайдаа юу ч тарьсан тэд тэрийгээ л иддэг байлаа. Жак гэрлэх насан дээрээ тосгонд нь яг л ногооны талбай дахь лууван шиг нь олон охид байсан ч, Бүгд л Жакийн саналаас татгалзжээ. Жакийн саналыг хүлээж аваагүйд нь гайхах юм байхгүй ээ. Хэн ийм залуутай гэрлэхийг хүсэх вэ дээ. Өмд нь урагдаж нөхөөсөөр дүүрсэн, гутал нь томоо цоорхойтой. Бас малгай нь гамбир шиг л хавтгай байлаа. Хэн ч тэрэнтэй гэрлэхийг хүсэхгүй. Бүр хөөрхий Жакийг тоож болзох ч үгүй шүү дээ. Ээж нь хүүдээ шинэ хувцас хэрэгтэйг мэдэж байлаа. Гэхдээ мөнгө байсангүй. Тэгээд ээж нь энэ талаар маш нухацтай маш удаан боджээ. Тэгээд хүүдээ: Жак миний хүү, Чи гэрлэмээр байвал бусдад сайхан харагдах хэрэгтэй. Би энэ талаар их удаан бодлоо, Гэхдээ бидэнд алаг үнээгээ зарахаас өөр сонголт алга даа, тэгээд үнээгээ зарж мөнгө болгоод тэр мөнгөөрөө хувцас аваарай гэжээ. Тэгээд Жак үнээгээ хөтлөөд, Зах руу явж гэнэ. Гэхдээ зам урт бас ядармаар байлаа. Хүрэх газрынхаа талд нь орсон ч тэр ядраад нэг модны доор амрахаар хэвтэж гэнэ. Яг үүрэглэж эхэлж байтал, хөл рүү нь нэг юм хатгахыг мэдэрчээ. Хүү нүдээ нээгээд хартал нэг өвгөн байлаа. Жак үнэхээр их гайхжээ, харин өвгөн тэрэнд: Хүү минь энэ алаг үнээгээ надад зарчих, харин үнээний чинь оронд би шидэт шош өгье. Яг үнэнийг хэлэхэд Жак алаг үнээгээ зарахаар зах руу маш, маш хол зам үнэхээр туулмааргүй байлаа. Тэгээд нэг их ч юм бодолгүй тэр наймааг нь зөвшөөрчээ. Жак өвгөн 2 гар барилаа. Өвгөн алаг үнээгээ авч, Жак ч шошоо авч наймаагаа хийгээд гэр лүүгээ явлаа. Ээж нь хүүгээ үхэр ч үгүй шинэ хувцас ч үгүй ирэхийг нь хараад, үнэхээр үнэхээр их айж гэнэ. Хүүгээ дээрэмчдэд дээрэмдүүлсэн л гэж боджээ. Гэтэл Жак ээждээ, санаа зоволтгүй дээ ээж ээ. Хөгшин алаг үнээнийхээ оронд юу авсныг минь хар л даа. Би цоо шинэ шош худалдаж авсан. Би бүр өмнө нь ийм гоё ногоон өнгө харж байгаагүй шүү, гэлээ. Ээж нь хий дэмий л гараа савчиж, Хүү минь чи минь ямар ч гэнэхэн юм бэ дээ гэж хэлээд шошыг нь аваад цонхоор шидчихэж гэнэ. Жак үнэхээр их гайхав. Ээж яагаад тэгж их уурласан юм бол оо? Тэр эвшээгээд тэр дороо л унтчихаж гэнэ. Жак өглөө сэрээд цонхоороо хартал, тэр бүр нэдэндээ ч итгэсэнгүй. Шош нь шөнийн дотор л маш том, аварга мод болсон байв гэнэ шүү. Мод үнэхээр том бас өндөр байлаа. Орой нь бүр тэнгэр дээрх үүлэнд хүрсэн байлаа. Жак үүлэн дундаас нэг чимээ гарахыг сонсжээ. Тэр хэн тэнд дуу дуулаад байгааг мэдэхийг хүсчээ. Тэгээд Жак модыг даган авирч эхэллээ. Тэр нэг удаа уналаа, 2 дахаа ч уналаа. Тэр дахиад нэг оролдох ёстой юм болов уу? Яагаад тэр вэ? Хөөе чи тэнд байгаа хүн минь? Гэж Жак ориллоо. Чи надад энэ мод руу яаж авирахыг хэлээд өгч болох уу? Яагаад ч юм би авирахаараа л уначихаад байна. Хэсэг хугацаанд ямар ч хариу байсангүй. Гэтэл дээрээс үнэхээр хачин олс унаад ирж гэнэ ээ. Жак олсыг хараад эмэгтэй хүний сүлжсэн үс шиг байхыг нь анзаарч гэнэ. Жак үнэхээр их баярлаж олсноос хамаг хүчээрээ зуураад авчээ. Гэтэл үзэсгэлэнт гүнж яг тэрний хажууд унаад ирж гэнэ. Тэр үнэхээр л гүнж байсан болж таарлаа. Гүнж титмээ засаж ёслоод, энэ модон дээр унтчихсан болохоор бие маань бүхэлдээ хөхөрчихсөн байх. Намайг энэ модноос буулгаж өгсөн чамад үнэхээр их баярлалаа. Би үнэхээр их баярлаж байна. Би чиний эхнэр болоход бэлэн байна гэлээ. Ийм л юм болсон юм Жак гэрлэж, хаан болоод хаант улсын хагасыг авчээ. Би энийг л яриад байгаа юм. Магадгүй би ногооны талбайдаа бас нэгэн шидэт ургамал ургамал ургуулах ч юм билүү? Яг л Жак шиг. Гэхдээ би үзэсгэлэнт цэцэрлэгтээ хортон шавж оруулахгүй байх ёстой. За за, одоо ингээд салья даа, би эргээд манаандаа гарах ёстой.
Машагийн үлгэрүүд 19 дүгээр анги.
Ма: Тоглоомон найзууд минь алив идчих л дээ. Та 2 миний шинэ тоглоомуудын нэг биш ч гэсэн би та 2-т дуртай. Одоо би та 2-т гоё үлгэр ярьж өгье.
Гахайчин.
Ма: Алсын алсын нэгэн хаант улсад маш голомтгой нэгэн гүнж амьдран суудаг байжээ. Тэр энэ ертөнц дээрх юунаас ч илүү механик тоглоомуудад дуртай байв. Ялангуяа маш сайн хийцтэйд нь. Гүнж бүр ордондоо механик дуут шувуу, хайрцаг дах тоглоом, бас яг л жинхэнэ юм шиг харагддаг сарнай цэцэгтэй байлаа. Харин хөрш хаант улсад нь үнэхээр сайхан сэтгэлтэй амьтанд маш хайртай нэгэн ханхүү амьдардаг байв. Ханхүү мууранд, нохойнд, морьдод, бүр гахайн торойнуудад хүртэл дуртай байлаа. Ханхүүгийн улс тийм ч том улс байсангүй. Гэхдээ яг л амьтны хүрээлэн шиг бүгдийг нь багтаахаар тийм их зайтай байжээ. Нэг өдөр ханхүү торойнуудаа дагуулаад толгод руу явахдаа голомтгой гүнжийг олж харжээ. Гүнж авхай нартайгаа механик дуут шувуугаараа тоглож байлаа. Өө бурхан минь ямар үзэсгэлэнтэй гүнж вэ гэж ханхүү боджээ. Би тэрэнд маш сайхан бэлэг барих хэрэгтэй. Тэгээд ханхүү торойнуудаасаа хамгийн өхөөрдөм бас ягааныг нь сонгож гэнэ. Тэгээд гүнж рүү явуулжээ. Бас тэр торойндоо сэтгэлийн үгээ бичсэн захидлаа өгч явуулав. Өө ямар хөөрхөн торой вэ? гэж гүнж хашхирлаа. Үнэхээр өхөөрдөм бас ягаан юм. Энэ торой ч маш үнэтэй байх даа? Энэ өхөөрдөм дууг нь сонс л доо. Яг л жинхэнэ торой шиг дуугарч байна. Гэтэл нэг авхай Ямар муухай юм бэ? Энэ чинь жинхэнэ торой байна шүү дээ гэв. Гэтэл гүнж юу энэ тоглоом биш гэж үү? Гээд ханхүүг уурласан нүдээрээ ширтлээ. Тэгээд ханхүүд гараа бас сэтгэл зүрхээ ч гэсэн торойтойгоо аваад явж болно. Бас миний ордноос хол байгаарай. Чи намайг яаж ингэж доромжилж чадаж байна аа гэжээ. Ханхүү мэдээж их гуниглав. Тэр өөрийгөө хаант улсынхаа нэгэн агуулахад цоожлоод нэг мэргэн санаа олжээ. Тэгээд 7 хоног орчмын дараа, гүнж толгод дээр авхай нарыгаа хайрцагтай тоглоомоор айлгаж байлаа. Гэтэл нэг хөгжим сонсогдов. Эргээд хартал гахайчны дүрд хувирсан ханхүү хожуул дээр сууж байлаа. Тэр үнэхээр гоё тогоо барьчихсан сууж байх юм гэнэ. Тогооны хүзүүнд нь бяцхан хонхнууд байх агаад Тагийг нь алтаар хийсэн байх ажээ. Дин дон Гэж хонхнууд жингэнэж гарлаа. Өө бяцхан охин минь, охин минь охин минь. Энэ сайхан зүйл чинь юу вэ гэж гүнж тэрнээс асуулаа. Энэ бол шидэт тогоо байгаа юм. ямар шидтэйг нь би харуулъя. Энэ тогоо хоол хийж чаддаг гэж ханхүү хэллээ. Гэтэл тэр дороо л тогоонд шөл буцлаад эхэллээ гэнэ шүү. Үнэхээр сайхан үнэртэй бас амттай харагдаж байлаа. Шөлний үнэрээр хаант улсын бүх гахайнууд Толгод дээр хүрч иржээ. Гүнж шөлнөөс амсаж бас дахиад амсав гэнэ. Амттай амттай. Тэгээд тэр зарц нартаа хэлэв. Би энэ тогоог авмаар байна. Би энэ тогоог авна. Надад энэ шидэт тогоог яг одоо аваад өг гэжээ. Тэгээд зарц нь гахайчин болсон ханхүүгээс маань: Энэ тогоо чинь тэгээд хэд юм бэ гэж асуулаа. Ханхүү: Энэ үнэхээр үнэтэй эд болохоор та нар авч дийлэхгүй ээ гэтэл зарц нь: Чи яаж ингэж ярьж зүрхэлж байна. Муу заваан гахайчин. Яг одоо наадхаа надад ямар үнэтэйг нь хэлээдэх. Үгүй бол бүх торойг чинь эндээс зайлуулж орхино шүү гэж цамнав. Хариуд нь ханхүү Би энэ тогоогоо гүнжийн духан дээрх 100 няслалтаар сольё гэлээ. Чи яаж зүрхэлж байна аа гэж зарц нар нь ориллоо. Гэхдээ тэдэнд өөр арга огт байсангүй. Тэгээд гүнж духан дээрээ няслуулжээ. Гүнж ордондоо буцаж очоод, Шидэт тогоогоо ширээн дээрээ тавиад, духаа үрэнгээ: Бяцхан Тогоо минь хоол хий гэлээ. Тогоо ч шөлөө чанаж эхлэхэд үнэрээр нь хаант улсын бүх гахайнууд ордонд ирж гэнэ. Тэд орилсоор орох гэж зүтгэж байлаа. Харин тогоон доторх шөл улам ихээр асгарсаар байна. Учир нь шөл хийхийг нь зогсоохын тулд, Бяцхан тогоо минь хоол хийхээ боль гэж хэлэх ёстой. Гэхдээ энийг мэдэж байсан цорын ганц хүн нь Ханхүү байлаа. Тэгээд гүнж зарц нартайгаа хамт гахайнуудтай шөлөө идэж эхлэв. Эцэст нь ханхүү гахайчин маань Голомтгой гүнжийг өрөвдөж тэрнийг уучилжээ. Би энийг л хэлэх гээд байгаа юм. Дэлхий дээрх хамгийн шинэ хамгийн үнэтэй тоглоом байсан ч. Гахайг жинхэнэ хүн болгож чадахгүй шүү дээ.
Машагийн үлгэрүүд 20 дугаар анги.
Ма: Өнөөдөр би та нарт үлгэр ярьж өгөхгүй ээ. Надад тэрнээс ч илүү зүйл бий. Би зурж үзүүлье. Эрт урьдын цагт нэгэн бөөрөнхий биетэй гартай хөлтэй хүн байдаг байжээ. Гэхдээ хамгийн хачирхалтай нь тэрний сахал. Сахал нь үнэхээр хачирхалтай. Би яагаад сахлаа ч хөхөөр буцсанаа ч мэдэхгүй байна. Мэдээж миний сахал биш л дээ. Энэ хүний сахал.
Хөх сахалт.
Ма: Нэгэн сайхан өглөө хөх сахалт гэдэг хүн ойгоор алхаж байлаа. Тэр хэдхэн минутын өмнө бичсэн дуугаа дуулж явж гэнэ ээ. Тэгээд одоо цаг нь болжээ гэж Хөх сахалт бодлоо. Юм идэх цаг болсон байна. Гэтэл хөх сахалт өглөөний цайгаа аль хэдийн уусанаа санаж өдрийн хоолноос даанч хол байна даа гэж бодон алхаж явлаа. Тэгээд Хөх сахалт ойн цоорхойд ирлээ. Ойр цоорхойд нэг жижиг байшин байх ажээ. Би яг одоо зураад өгье. Байшинг тойроод дүүрэн наранцэцэг ургасан байх агаад, Байшингийн цонхон дээр лууван зурсан байлаа. Хэрвээ би зөв ойлгож байгаа бол гэж хөх сахалт бодоод, Энд лууван байна гэдэг нь энэ байшин туулайных байх нь. Бас туулай тийм ч муугүй гэрийн эзэн шүү дээ. Сайн гэрийн эзэн зочдоо өдрийн хоолоор дайлахдаа үргэлж баяртай байдаг. Хөх сахалд огтхон ч цаг үрэлгүй, шууд л хаалгыг нь тогшиж гэнэ. Хөөе хөөе, тог тог. Гэртээ хүн байна уу? Тог тог хаалгаа тайлаарай. Гэтэл Хэн ч хариулсангүй. Магадгүй бүгд унтаж байгаа байх. Хөх сахалт хаалгыг дахиад л тогшлоо. Бас дахиад, Хөх сахалт хаалгыг гараараа нүдэж хөлөөрөө өшиглөлөө. Эцэст нь цонх нь онгойж гэнэ. Гэтэл дотор нь яг л тэнгэр шиг цэнхэр нүдтэй үзэсгэлэнт охин байж гэнэ. Яагаад ч юм би охины үсийг бас л хөхөөр будчихлаа. Яагаад гэдгийг нь мэдэхгүй байна. Охин Битгий хаалгыг минь нүдээд байгаач ээ.Та орж жаахан халуун шоколад уугаач. Хөх сахалт хоол хараад үнэхээр их баярлаж, Шууд л гэр лүү нь гүйж ороод ширээн дээр суугаад идэж эхэлжээ. Цэнхэр үст охин энийг хараад үнэхээр их гайхаж гэнэ. Яаж ийм ийм боломжтой байх юм бэ? Бүтэн бялууг ганцаараа ганц үмхээд л идчихдэг байна шүү. Гэсэн хэрнээ бүр зажилсан ч үгүй. Бүр чанамал дотор хуруугаа дүрээд байх юм. Тэрнээс ч дор нь бүр хуруунуудаа 1 1-ээр нь долоож байдаг шүү. Охин: заваарсан юм. Та чинь ямар соёлгүй юм бэ?Хөх сахалт Аанха гэж бувтнаад, Дахиад нэг бялуу барьж авав. Тэгэхдээ тэр шоколадаа асгачихжээ. Ширээний цагаан бүтээлгийг тэр чигт нь толботуулж орхилоо. Тэр нь удаанаар морины дүрстэй болжээ. Харин сахалт хуруугаараа моринд сүүл нэмж зурлаа. Цэнхэр үст охинд ингэж зураг зурах нь огт таалагдсангүй. Тэгээд нулимс нь цийлгэнэсэн нүдээр: Та яг л жаахан хүүхэд шиг аашилж байна. Таныг яг одоо шийтгэх ёстой. Би таныг харанхуй зооринд цоожиллоо гэжээ. Охины амьдардаг байшин маш олон өрөөтэй байлаа. Харанхуй зоориноос бусад ямар ч өрөө рүү орж болохоор байсан юм. Хөх сахалт харанхуй зооринд суунгаа би ч том асуудалд орлоо доо гэж бодож суув. Би эндээс хэзээ ч гаралгүй өлсөж үхэх юм шиг байна. Тэгээд тэр хоол хайсаар зоорийг харахад: Дотор нь гал улалзаж байгаа зуух байв гэнэ шүү. Дээр нь тогоо тавьчихсан тогоон дотор амттай юм буцалж байгаа бололтой. Тэгээд тэр таган дээр нь гараад тавьтал, Гал, зуух, тогоо ч тэр бүгдээрээ хуучин цаасан дээрх зураг болж таарав. Хуучин зургийг нууц хаалганы наана өлгөсөн байжээ. Гайхсан хөх сахалт хаалганы бариулаас татаж үзлээ. Гэтэл нууц хаалга онгойж шүүгээн дотроос маш олон амттай зүйлс гарч ирэхийг харсан хөх сахалт маш ихээр гайхлаа. Итгэж чадахгүйдээ нүдээ нухаж хүртэл үзэв. Хөх сахалт аз жаргалтайгаар хачиртай талх самрын тостой идлээ. Бас чанамал зөгийн бал идэнгээ сая юу болсныг эргэцүүлээд: Хэрвээ энэ зураг байгаагүй бол. Би хөөрхий сахлаа алдах байлаа. Үгүй ээ миний хөөрхий толгой. Би энийг л хэлэх гээд байна. Хэрвээ бүх юм бүтэхгүй юм шиг санагдвал Жинхэнэ урлагийн бүтээл сэтгэл санааг чинь дээрдүүлж чадна.
Back to episodes Go home