“Masha’s Tales 26 Angi” Mетраж: 147 минут.
Энэ кинон дээр зөвхөн Маша л ярина. Үлгэрийнхээ нэрийг эрэгтэй хүн хэлнэ.
______________________________________________________________________________
Машагийн үлгэрүүд 1-р анги.
Ма: Миний үгийг сайн сонсоорой. Тоглоомон найзууд минь би явчхаад ирье. Үдийн хоол гэхэд л эргээд ирнэ. Намайг эзгүйд томоотой байж байгаарай. Бие биедээ муухай аашилж болохгүй шүү. Бас танихгүй хүнд хаалгаа битгий тайлж өгөөрэй. Тэгвэл та нарт ямар ч муу зүйл тохиолдохгүй. Эсвэл аймаар юмтай учрахгүй. Яг л чоно ба 7 ишигний үлгэр дээр гардаг шиг. Тэдний аймшигтай түүхийг би ярьж өгье.
Чоно ба 7 ишиг.
Ма: Эрт урьдын цагт том муу чоно 7 ишигний гэрийн ойролцоо амьдардаг байжээ. Ишигнүүд ээжийнхээ үгэнд ордог байсан бол чоно хэний ч үгийг сонсдоггүй байж гэнэ. Тийм болохоор л тэр ийм хорон санаатай муу чоно болж өссөн юм. Тэгээд 1 өдөр ишигнүүдиын ээж нь дэлгүүр лүү сүү авахаар явж гэнэ. Үгүй ээ сүү биш юм байна. За за ямартай ч тэр дэлгүүрээс нэг юм авахаар явсан. Магадгүй байцаа байсан байх. Дэлгүүр явахаасаа өмнө ээж нь 7 ишгэндээ ингэж захижээ. Гэртээ томоотой байж байгаарай. Бас хэнд ч хаалгаа битгий тайлаарай, цагдаа байсан ч тайлж болохгүй шүү гэжээ. Эсвэл засварын залуу байсан ч ялгаагүй. Зөвхөн энэ дууг л сонсвол тайлж болно гэжээ. Бяцхан хүүхдүүд минь хонгорууд минь хаалгаа хурдан тайлаарай. Үгүй ээ үгүй. Биш юм байна. Зөв дуу нь энэ байна. Бяцхан хүүхдүүд минь хонгорууд минь. Ээж нь ирчихлээ. Хаалгаа тайлаарай. Ээж нь сүү аваад ирлээ. Ээж нь байцай авахаар явсан шүү дээ. Тэгэхээр байцайны тухай дуу дуулах хэрэгтэй. Бяцхан хүүхдүүд минь хонгорууд минь. Ээж нь ирчихлээ. Хаалгаа тайлаарай. Ээж нь цүнхэндээ байцайтай эргээд ирлээ. Гэтэл энэ дууг нь том муу чоно сонсчхож гэнэ. Том муу чоно үнэхээр хорон санаатай байлаа. Бусдыг нууцаар чагнах чинь муухай шүү дээ. Тэгээд ээжийг нь явангуут том муу чоно хаалгыг нь цохиж гэнэ. Тэгээд дуугаа дуулжээ. Бяцхан хүүхдүүд минь хонгорууд минь, ээж нь ирчихлээ. Хаалгаа тайлаарай. Ээж нь цүнхэндээ байцайтай эргээд ирлээ. Чоно ээжийг нь дуурайх гэж оролдсон ч хоолой нь хөдөлгүүр шиг л хүнгэнэж байлаа. Харин 7 бяцхан ишиг тун муу чононд: Явж үз. Чи манай ээж биш байна. Манай ээж байцай авахаар явсан гээд Хаалгаа тайлж өгсөнгүй. Том муу чоно 7 ишгээ гэдгийг тэсгэлгүй ихээр хүсэж байлаа. Харин тэрэнд нэгэн мэргэн санаа төржээ. Тэр төмрийн дархан дээр очоод миний хоолойг шингэрүүлээд өгөөч гэж ээ. Яг л ээж ямааны хоолойтой адилхнаар. Тэгээд дархан маш том лантуу гаргаж ирээд тэр лантуугаараа том муу чононы хоолойг маш шингэхэн болгож өгчээ. Ингээд чоно маань яг л ээж ямаа шиг дуутай болж гэнэ. Тэгээд тэр 7 бяцхан ишигний байшин дээр очоод дуулж эхлэв. Бяцхан хүүхдүүд минь хонгорууд минь. Ээж нь ирчихлээ. Хаалгаа тайлаарай. Ээж нь сүү аваад ирлээ. Үгүй ээ гэхдээ байцай байсан шүү дээ. Бяцхан ишигнүүд үнэхээр их баярлаж орилолдож эхэллээ. Ээж ээ ээж эргээд ирлээ. Тэгээд тэд хаалгаа тайлав. Харин хамгийн жаахан ишиг нь, нэг л биш байна гэдгийг гадарлаж байлаа. Тэгээд тэр пийшин дотроо нуугдчихав. Том муу чоно байшинд орж ирээд 6 бяцхан ишгийг нүд ирмэхийн зуур л 1 1-ээр нь залгиж гарав. Тэр хоорондоо чоно 7 дахь бяцхан ишгийг хайсаар байлаа. Гэхдээ тэрнийг хаанаас ч олсонгүй. Гэтэл чоно пийшин дотроос хэн нэгэн найтаахыг сонсжээ. Ааа Чи энд байсан юм бий вий гэж чоно ориллоо. Алив наанаа хүлээж бай. Би чамайг ч гэсэн иднэ дээ гэв. Том муу чонын хоолой үнэхээр нарийхан бас аймаар байлаа. Чонын уур нь хүрсэндээ шүд нь тачигнаж байв. Гэсэн ч тэр бяцхан ишгийг барьж чадсангүй. Тэгээд Том муу чоно пийшинг үлээж нураахаар шийджээ. Чоно хамаг чадлаараа үлээсэн ч пийшин огт хөдөлсөнгүй. Дахиад нэг үлээсэн ч яндангаараа салхи л гарав. Тэгээд том муу чоно байшингаас үсэрч гараад, буцаж гүйж ороод хамгийн чангаараа үлээхэд хэт хүчтэй үлээснээс болоод бүр час улаан болж орхив. Том муу чоныг яаж ч хүчтэй үлээсэн пийшин сөөмхөн ч хөдөлсөнгүй. Том зааныг шумуул хазсан юм шиг л. Пийшинг тоосгоор хийсэн болохоор л тэр үлээж дийлээгүй байж шүү дээ. Тэгээд чоно Бяцхан ишгийг яндангаар ороод барьчихъя гэж боджээ. Дээвэр лүү авиртал дүүрэн гэдэстэй авирах тийм ч амар байсангүй. 2 ч удаа уначхаж. Хөл нь өвдөж бие нь шарх сорвиор дүүрчээ. Чоно эцэст нь авирч, яндангаар орох гэсэн ч гэдэс нь ишигнүүдээр дүүрсэн тул дотогш орж чадсангүй. Тэгээд чоно бүх ишигнүүдийг дээвэр дээр гаргаж тавиад ингэж хэлжээ. Битгий чимээ гаргаарай. Томоотой байхгүй бол би та нарыг эргэж ирээд идчихнэ шүү. Тэгээд тэр дотроо хамгийн бяцханыг нь барьж идээд, буцахдаа бүх ишигнүүдийг идчихье гэж боджээ. Том муу чоно яндангаар багтаж ядан мөлхөж байлаа. Яндангийн хөөтэй бүр хутгалдаж орхижээ. Гэтэл тэр доор нь хэн нэгэн чүдэнз зурахыг сонслоо. Ээж ямаа эргэж ирээд хоол хийхээр пийшингээ халаасан нь тэр юмсанж. Том муу чоныг яндангаар мөлхөж байх хооронд ээж нь буцаж ирээд зөв дуугаа дуулаад ишигнүүдээ дээврээс буулгаад хамгийн жаахан ишгээ пийшинд орж болохгүй гээд загнаж байлаа. Ээж ямаа галаа асааж том муу чонын сүүлийг түлж орхилоо. Чоно орилж эхлэв. Чи чинь яаж байна аа? Өвдөж байна. Тэр яндангаас арай ядан амь гарч түлэгдсэн сүүлээ эмчлэхээр ой руу гүйж одлоо. Ээж юм аа бүр гайхаж орхив. Том муу чоно яаж яваад тэдний пийшинд орж орхисныг тэр ойлгохгүй байлаа. Тэгээд 7 ишиг нь ээждээ болсон явдлыг ярьж өгчээ. Тэдэнд ийм л явдал тохиолдсон юм. Яана аа би цагаа бүр мартчихаж. Хоцрох нь байна. Тиймээс та нар дахиад байцай идмээр байвал, аюултай гадны хүнд хаалгаа битгий тайлж өгөөрэй.
______________________________________________________________________________
Машагийн үлгэрүүд 2-р анги.
Ма: Надад хэлээч, хайрт тоглоомон найзууд минь. Та нар энэ элсэн бялууг яаж идэх гэж байна? Та нар ер нь энийг хэн хийснийг мэдэх үү? Үгүй л болов уу. Тиймээс би та нарт үлгэр ярьж өгье. Эрт урьдын цагт Лина гэдэг бяцхан охин байжээ. Бас түүний дүү Бяцхан Иван.
Шидэт галуу.
Ма: Аав ээж 2 нь дэлгүүрээс юм авахаар явж гэнэ. Харин хүүхдүүд аав ээжийнхээ захиасыг тоолгүй ой руу ороод төөрчихжээ. Ой харанхуй бас аймаар байлаа. Тэнд хүүхдүүд юу харсныг таа даа. Том пийшингээс зөндөө олон бялуу унаж байв. Бяцхан Лина Бяцхан Иван 2 нүдэндээ ч итгэсэнгүй. Гэтэл пийшин тэдэнд аймаар хоолойгоор ингэж хэлжээ. Нааш ир бяцхан хүүхдүүд минь. Миний бялуунаас амсаад үз. Бяцхан Иван үнэхээр их баярлаж гэнэ. Харин Лина эгч нь тэрэнд бялууг битгий ид гэж шивнэжээ. Дотор нь юу хийснийг хэн мэдэх юм бэ? Бяцхан Иван эгчийнхээ үгийг огт сонссонгүй. Тэр гүйж очоод бүх бялууг нь идчихэж гэнэ. Тэгээд надад ус өгөөч би цангаад байна гэж уйлагнаж гарав. Бяцхан Лина Би чамайг битгий ид гэсэн биз дээ гэтэл дүү нь бүр зогьсоод эхэлжээ. Гэтэл гэнэтхэн л хаанаас ч юм шоколадан эрэгтэй сүүн гол гараад иржээ. Тэгээд бяцхан Лина Иванд За за уйлагнахаа боль. Тэвчээртэй байж бай. Би яваад шоколадтай сүү аваад ирье гэжээ. Бяцхан Иван муу жаал байлаа. Тэр хэний ч үгийг сонсож байсангүй. Тэр газар өнхрөөд, Би тэвчээртэй баймааргүй байна. Би цангаад байна. Би энэ ямааны мөрөнд тогтсон уснаас уулаа гэлээ. Тэр үнэхээр муу жаал байсан. Муухай тогтоол уснаас ууж болохгүй шүү дээ. Огт болохгүй. Тэнд чинь аюултай нянгаар дүүрэн байгаа. Гэсэн ч тэр ууж орхилоо. Тэр тонгойгоод хэлээ гаргаж усыг ууж орхив. Бяцхан Лина шоколаданд шигдээд тэрнийг зогсоож чадсангүй. Тэгээд тэр дүү рүүгээ ингэж орилов. Битгий туурайн мөрнөөс уу чи ямаа болчихно шүү дээ. Гэсэн ч дуу нь дахиад л сонссонгүй, туурайн мөрнөөс үргэлжлүүлэн уусаар л байв. Тэнд ямар нян байсныг би ч хэлж мэдэхгүй нь. Гэнэтхэн л бяцхан Иван дээр үс ургаж орхилоо. Гэтэл хажууханд нь ургаж байсан алимын мод маш эелдгээр: Өө бяцхан Иван минь. Чи миний алтан алимаас амсмаар байна уу гэлээ. Бяцхан Иван нэгийг амсаж үзлээ. Гэтэл толгой дээр нь эвэр ургаж гар хөл нь бяцхан туурай болж хувирав. Тэгээд л тэр ямаа болчихсон юм. Яг тэр үед нь дээгүүр нь шидэт галуунууд нисэж байлаа. Тэд алимын модны доор хэн нэгэн юм зажилж байгааг сонсож гэнэ. Бяцхан ямаа алимуудыг юу ч үлдээлгүйгээр идэж байлаа. Бүр голыг нь хүртэл шүү. Шидэт галуунууд гайхаж бяцхан ямааг хөгшин шуламд аваачиж өгөхөөр шийджээ. Тэд доош бууж тэрнийг аваад хөгшин шулмын тахиан хөлтэй байшинд аваачлаа. Бяцхан ямааг харсан хөгшин шуламд тэр үнэхээр таалагдсан юм. Учир нь тэр үнэхээр хөөрхөн эелдэг бас тарган байсан. Тэгээд хөгшин шулам бяцхан ямааг идэхээр шийджээ. Шулам пийшингээ халааж дуу дуулж эхэлж гэнэ. Бяцхан ямааг гал дээр болгож идвэл амттай даа. Би ямаа идэхийг тэсгэлгүй ихээр хүсэж байлаа. Айсан бяцхан ямаа ойгоор нэг цуурайттал хашхирч гэнэ. Гал хүчээ авч халуунаар төөнөөд, Тогоонд халуун ус буцалж байна. Хутга болгон гялалзсан хурц иртэй харагдаж байна. Хэн ч намайг аврахаар ирэхгүй нь. Тэгээд тэр эгчийгээ хамгийн сүүлд шаварт гацардаа байсан газар луу хамаг хурдаараа гүйлээ. Тэрний зугтахыг харсан хөгшин шулам шидэт галуунуудаа бяцхан ямааг буцаагаад аваад ир гэж явууллаа. Бяцхан Лина шоколаднаасаа дөнгөж гарч байв. Тэр дүүтэйгээ эргэн уулзсан ч хаана нуугдахаа мэдэхгүй байлаа. Тэгээд яахаа мэдэхгүйдээ тэр газар суугаад уйллаа. Харин Пийшин Иванд бялуунуудыг идүүлсэндээ үнэхээр их гэмшжээ. Тэгээд тэр хөөрхий хүүхдүүдийг дотроо нуучхав. Шидэт халуунууд ч дээгүүр нисэж тэднийг харсангүй. Маш удаан явсан ч бяцхан Лина ойгоос гарах замаа олсонгүй. Гэхдээ азаар ямаанууд маш сайн хамартай болохоор харих замаа үнэрээр нь олчхов. Тэднийг гэртээ ирэхэд аав ээж нь дэлгүүрээс хэдийнээ ирсэн байлаа. Тэгээд бяцхан Иван зөндөө олон эмч дээр очиж зөндөө их тариа тариулжээ. Эцэст нь тэр эргээд хүүхэд болж хувирсан юм. Тэгэхээр ямар ч үед хачин газраас хачин юм идэж болохгүй гэдгийг санаарай. Бас буцалгасан эсвэл савласан уснаас бусдыг нь битгий ууж байгаарай. Чи ямаа болоод хувирчхаж магадгүй шүү. Тэгвэл эмч нар ч тус болж чадахгүй.
______________________________________________________________________________
Машагийн үлгэрүүд 3-р дугаар анги.
Ма: Надад дахиад эвлүүлдэг тоглоом хэрэгтэй юм шиг байна. Энэ юу вэ? Энийг цамхаг гэж нэрлэж болох уу? Хэрвээ чи ямар нэг юм хийх гэж байгаа бол зүгээр л оролдоод үз. Үлдсэнийг нь цаг хугацаа харуулна. Учир нь юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Яг л энэ үлгэр шиг. Эрт урьдын цагт….
Үнэг туулай хоёр.
Ма: Үнэг туулай 2 амьдран суудаг байж гэнэ. Үнэг мөсөөр хийсэн гоёмсог байшинд амьдардаг байжээ. Харин туулайн байшинг дүнзээр хийсэн байлаа. Мэдээж ойд хавар айлчлан ирэхэд, үнэгний байшин тэр дороо л хайлж орхив. Байшингаас нь зөвхөн шалбааг л үлджээ. Шалба норсон үнэг туулайн байшин дээр ирээд ингэж хэлжээ: Туулай минь надад эелдэг загнаж намайг гэртээ байлгаач гэхэд нь Сайхан сэтгэлт туулай. Тэгэлгүй яах вэ үнэг найз минь. Тэгэлгүй яах вэ. Алив орооч. Гэртээ байгаа юм шиг байгаарай. Гэхдээ болгоомжтой шалыг минь муухай болгочхов гэжээ. Тэгээд үүнийг нэг туулайн байшинд орж норсон биеэ хатааж гэнэ. Тэр үнэхээр сайхан бас гоёмсог харагдаж байлаа. Тэр бөөрөөрөө бахадсаар толинд харан зогсоно. Бүр туулайг хараад дургүй нь хүрч эхлэв гэнэ шүү. Туулайн чих хэтэрхий урт дэрний нүд хэтэрхий том. Бас сүүл нь маш жижигхэн. Үнэхээр инээдтэй. Тэгээд үнэг туулайг хөөж гаргахаар шийджээ. Чадаж байгаа дээрээ эндээс тонилж үз. Үгүй бол миний уур хүрч өлсөөд чамайг идэж орхино шүү гэжээ. Одоо яваад хэзээ ч битгий эргэж ирээрэй. Үгүй бол чи харамсана шүү гэв. Туулай уйлсаар замаар алхаж яваад нохойтой таарав. Хөөе туулай минь яагаад уйлаа вэ? гэхэд туулай Тэгэхээр нохой минь бид дүнзэн байшинтай байсан юм. Харин үнэг гоёмсог мөсөн байшинтай байлаа. Хавар болоход үнэгний байшин хайлчихсан. Тэгээд би тэрнийг гэртээ оруулсан юм. Харин тэр намайг гэрээс минь хөөчихлөө. Гэтэл нохой, Санаа зоволтгүй дээ урт чихт ээ. Би чамд тусална. Явцгаая, богинохон сүүлт ээ хоёулаа тэр үнэгний учрыг тэр дор нь л олчихно. Тэд очоод нохой хуцаж эхэлсэн ч үнэг огтхон ч айсангүй. Үнэг тэнд гэртээ байгаа юм шиг л тухалсан байлаа. Тэгээд гэнэтхэн л Хөөе чи яаж энд ирж хуцаж зүрхэлж байна аа. Би чамайг ёстой болгоод өгнө шүү. Чамаас хэсэгхэн үснээс өөр юу ч үлдэхгүй гэж мэд гэжээ. Нохой үхтлээ хайж сүүлээ хавчаад зугтах гэж байтал, Үнэг цонхоороо гарч ирээд Битгий ай буцаад ороод ир. Энэ байшинд хоёулаа хангалттай багтана. Харин муу туулай эндээс явж үз. Чи яаж миний талаар ийм муухай цуурхал дэгдээж чадаж байна аа гэлээ. Туулай уйлан замаар алхаж байхдаа чонотой таарчээ. Чоно туулайд би чамайг идмээр байна гэтэл туулай, чоно минь намайг битгий идээч хариуд нь би чамд дуу дуулж өгье гэжээ. Тэгээд туулай, хөөе өвгөн минь, хөөе эмгэн минь чадлаараа хурдан гүйгээрэй, өнхрүүш намайг бариарай. Үгүй ээ, энэ зөв дуу гэж бодохгүй байна. Өө энэ дуу. Туулай тэрэнд, Би дүнзэн байшинтай байлаа, харин үнэг гоёмсог мөсөн байшинтай байсан юм. Хавар болоход үнэгний байшин хайлчихсан. Би тэрнийг гэртээ оруулсан ч тэр намайг хөөгөөд гаргачихсан гэжээ. Чоно за за би чамд тусалья гэв. Би учрыг нь олно, алив тэрэн дээр очицгооё. Чоно үнэгийг хөөж гаргахаар бэлдэж байх тэр хооронд, үнэг чоныг цонхоор хараад ингэж орилжээ. Хэн бидэнтэй хамт амьдрахаар ирснийг хараач ээ. Гайхалтай, энэ байшинд 3-лаа хангалттай багтана гэлээ. Яагаад чи наад муухай туулайгаа дагуулаад ирсэн юм бэ? Наадхаа эндээс хөөж явуул гэлээ. Туулай уйлсаар замаар алхаж явлаа. Тэгээд баавгайтай таарчээ. Харин баавгай туулай минь чи яагаад уйлаад байгаа юм бэ? Гэхэд туулай, баавгай минь тэгэхээр би гоёмсог мөсөн байшинтай байсан юм. Харин үнэг дүнзэн байшинтай байлаа. Өө үгүй ээ, эсрэгээрээ байсан шүү дээ. За за хамаагүй дээ, эцэст нь үнэг намайг гэрээс минь хөөчихсөн. Явцгаая би чамд харуулья. Тэгээд тэд туулайн байшин дээр очжээ. Байшинд бараг л төрөл бүрийн амьтад байлаа. Яг л амьтны хүрээлэн шиг. Байшинд хулгана, бас вааг вааг гэдэг мэлхий байлаа. Байшинд бүр заан, бух хүртэл байсан юм. Янз янзын амьтад тэнд бүр багтаж ядаж байлаа. Гэтэл баавагин толгойд нэг санаа төржээ. Энэ чинь ямар сайхан байшин бэ? Би ч гэсэн наана чинь амьдармаар байна. Баавгай яг л зогсохыг үл мэдэх бульдозер шиг хамаг хүчээрээ байшин лүү чихлээ. Тэнд маш их дуу чимээ гарлаа, жижиг амьтад нь орилж том амьтад нь архирч, байшин нурж эхэллээ. Тэд бүгд гарч зугтцгааж гэнэ. Бас мэдээж байшин бүхэлдээ нурж орхижээ. Тэд байшинд бие биенээ хэдэн хэсэг болгохоо шахжээ. Би энийг л хэлэх гээд байна, хэрвээ чи зөндөө олон найзтай юм бол өөрөө маш бат бөх маш том байшин бариарай.
______________________________________________________________________________
Машагийн үлгэрүүд 4 дүгээр анги.
Ма: Би баавгай дээрээ зочилмоор л байна. Нэг л өдөр би та 2-ыг аваад явна аа. Харин одоо би та нарт зочдын талаар нэг аймаар үлгэр ярьж өгье. Эрт урьдын цагт Улаан малгайт гэдэг нэг охин байдаг байжээ.
Улаан малгайт.
Ма: Тэр өмнө нь улаан нөмрөгтэй байсан ч одоо зүгээр л улаан малгай өмсдөг болжээ.. Өвөл зуны алинд ч ялгаагүй. Нэг өдөр ээж нь Улаан малгайтыг өвдсөн эмээгээ эргээд амтат бялуу хүргээд өгөөч гэжээ. Тэгээд охин бялуугаа сагсандаа хийж аваад замдаа гарч гэнэ. Ойн жимийг дагаад явж байтал бялуу нь үнэхээр сайхан үнэртэж улаан малгайт өөртөө ингэж хэлж гэнэ. Энэ хавьд суугаад ганцхан зүсмийг л идчихье. Гэтэл хэн нэгэн эсвэл нэг юм хажуугаар нь өнхөрч гараад мод мөргөөд уначихжээ. Хэн байсныг нь таа даа. Энэ өнхрүүш боов байлаа. Тэр тэнд суугаад толгойгоо сэгсрэв. Гэтэл тэр нь зүгээр л хөдөлж байгаа юм шиг харагдлаа. Учир нь тэр зүгээр л өнхрүүш шүү дээ. Гар ч байхгүй хөл ч байхгүй. Улаан малгайт өнхрүүшийг автал өнхрүүш яг л хүн шиг: Бяцхан охин минь гуйя. Намайг битгий идээч дээ. Тэгвэл би чамд дуу дуулаад өгье гэжээ. Чамайг ер нь хэн нь идэхийг хүсэх юм бэ? Чи ойн жимээр нэг өнхөрчихсөн шүү дээ. Магадгүй би чамайг эмээдээ авч очих ёстой байх. Тийм эмээд хэрэг болж магадгүй гэлээ. Улаан малгайт охин өнхрүүш боовыг аваад сагсандаа хийж гэнэ. Ойролцоох бутанд нь нуугдаж байсан том муу чоно бүгдийг нь сонсоод, тэднийг бүгдийг нь идэхээр шийдэж гэнэ. Охиныг эмээг нь хиртэй өнхрүүш боовыг хүртэл. Өвдсөн эмээ нь гэртээ орондоо хэвтэж байлаа. Хаалгыг нь хэн нэг нь тогшиход эмээ үнэхээр их гайхав. Тэгээд Тэнд хэн байна гэж асуулаа. Ач охин улаан малгайт чинь байна аа. Таныг эргэхээр ирлээ гэж чоно бүдүүн дуугаар хүнгэнүүлэв. Өө хөөрхий ач охин маань ч гэсэн өвдчихсөн юм шиг байна. Уг нь хоолой нь их л нарийхан байдаг сан даа. Одоо бүр сөөчхөж дээ. Эмээ нь тэгж бодоод хариуд нь, Охин минь бариулыг нь дараад ороод ир ээ. Хаалга онгорхой байгаа гэлээ. Чоно ч хэлснээр нь хийлээ. Хаалга ч нээгдэж, дараа нь болсон зүйл үнэхээр аймшигтай. Том муу чоно эмээг ганц л үмхээд идчихэж гэнэ. Тэгээд нүдний шил малгайг нь нулимж гаргалаа. Чоно уруул амаа долоосоороо улаан малгайтыг ирэхийг хүлээв. Тэр өвдсөн эмээгийнх нь дүрд хувилаад оронд нь орж хэвтээд өөрийгөө хөнжлөөр хучиж шилийг хамартаа тогтоогоод малгайг нь өмслөө. Тэгтэл хаалга цохих сонстов. Том муу чоно тэнд хэн байна гэлээ. Ач охин улаан малгайт чинь байна аа. Би таныг эргэхээр ирлээ. Гэтэл чоно Бариулаа дараад ороод ир ээ. Хаалга онгорхой байгаа. Гэж Эмээ болсон том муу чоно хэллээ. Охин орж ирээд өнхрүүшийг хийсэн сагсаа газарт тавилаа. Тэгээд эмээгээ хараад улаан малгайт нүдэндээ ч итгэсэнгүй. Эмээ нь үнэхээр муу харагдаж байлаа. Царай нь бүхэлдээ харлаж нүүр нь үсээр дүүрсэн байлаа. Улаан малгайтай жижигхэн сандал авч суугаад эмээдээ: Эмээ минь ээ танд чинь юу тохиолдоо вэ? Та чинь ямар том гартай болчхов оо? Чамайгаа сайн тэврэхийн тулд шүү дээ бяцхан охин минь гэж, маасайтлаа инээсээр хэллээ. Эмээ минь ээ та чинь ямар том шүдтэй болчхоо вэ? Тэтэл чамайг идэхийн тулд шүү дээ гээд тои муу чоно архирлаа. Тэгээд улаан малгайтыг залгичхаж гэнэ ээ? Харин өнхрүүш айгаад үнэхээр чанга орилж гэнэ. Тэр сагснаасаа үсрээд гараад иртэл том муу чоно тэрнийг бөмбөг шиг л барьж аваад бас л идчихэж гэнэ. Гэтэл том муу чоно орондоо хэвтээд хөдөлж чадахгүйдээ уйлж гарлаа. Тэр зөндөө олон хүн идчихсэн шүү дээ. Тиймдээ ч гэдэс нь өвдөх нь аргагүй. Чонын гэдэс нь хөөж хавдаад яг л шаар шиг бөв бөөрөнхий болчхож гэнэ. Тэгээд л хагарч орхичихъё. Дотроос нь бүгд гарч ирлээ. Улаан малгайт эмээ бас мэдээш өнхрүүш. Ач охин эмээ 2 баяртайгаар дээш доош үсэрлээ. Харин өнхрүүш цонх руу өнхөрч очоод, дэгдэн дэгдэн зугтаж оджээ.Тэр ойгоор өнхөрч яваад зальт үнэгтэй таарчхаж гэнэ. Өнхрүүш боов нөгөөх л дуулдаг дуугаа зальт үнэгэнд дуулж өгч гэнэ. Гэтэл үүнийг би хөгширчихсөн болохоор дуулсныг чинь сонссонгүй. Чи миний хоншоор дээр гараад суувал би сонсох байх даа гэжээ. Өнхрүүш боов үнэгний хоншоор дээр үсэрч гараад дуугаа дуулав. Гэтэл үнэг ганц л үмхээд өнхрүүш боовыг идэж орхив. Энэ өнхрүүшийн хувьд маш том сургамж байсан юм. Чи өмнө нь идүүлэх гэж байсан биз дээ? Яагаад танихгүй үнэгний хоншоор дээр гараад суучхаж байгаа юм бэ? Энэ улаан малгайтад ч гэсэн сургамж болсон юм аа. Ойд таарсан танихгүй хүндээ хаашаа явж байгаагаа хэлж болохгүй. Гэхдээ хамгийн гол нь хамаатнуудаа байнга эргэж байгаарай. Одоо чи чоно харвал эмээ чинь биш гэдгийг мэдэх нь байна шүү дээ.
______________________________________________________________________________
Машагийн үлгэрүүд 5 дугаар анги.
Ма: За за за. Та нар гэртээ суугаад өвөл ирснийг ч анзаарахгүй байна. Маш их цас. Магадгүй та нар жавар өвөөгийн талаар сайн мэддэггүй байх. Тэгвэл би нэг үлгэр ярьж өгье. Эрт урьдын цагт нэгэн муухай ааштай эмэгтэй байжээ.
Жавар өвөө.
Ма: Бас тэр 2 охинтой байв. Нэг нь өөрийнх нь охин, нөгөө нь дагавар охин нь байлаа. Тэр эмэгтэй өөрийнхөө охинд үнэхээр сайхан ханддаг байжээ. Охиноо хэзээ ч чихэр жимсээр тасалж байгаагүй ч охиных нь сэтгэл юунд ч ханадаггүй байв. Боов хангалттай зөөлөн биш байна. Чихэр хангалттай чихэрлэг биш байна. Бас хүүхэлдэйнүүд нь хангалттай хөөрхөн биш байна л гэнэ. Дагавар охин нь харин эсрэгээрээ байлаа. Үргэлж эелдэг зөөлөн байж гэрийн бүх л ажлыг хийдэг байж гэнэ. Гэсэн ч тэр хойд ээждээ огт таалагдаж байсангүй. Нэг өдөр ээж нь тэрнийг ой руу дагуулж яваад тэнд нь хаяад явчхаж гэнэ. Охин гацуур модны доор ганцаархнаа зогсоод даарсандаа чичирч байлаа. Удалгүй охины хажууд хөгшин шулам торхтойгоо нисэж ирээд буучхаж гэнэ. Гэтэл Жавар өвөө гацуурын араас гарч ирлээ. Чи дахиад л хуучны залиа хэрэглэх гэж байна уу? Гэтэл Хөгшин Шулам: Чи намайг хөлдсөн хүүхэд иддэггүй гэдгийг мэднэ. Охиныг хар л даа. Тэр бүр цэв мөс болчхож. Тэгээд ч миний хоолой өвдчихсөн байгаа. Бүхнийг хөлдөөснөөс чинь болоод миний тахиан хөлтэй байшин хүртэл газартай нь наалдаад хөлдчихсөн. Нааш ир гээд дуудсан ч хөдөлж чадахгүй байгаа. За за эндээс хурдан явж үз. Яваач. Маргааш цаг агаар дулаарч нар гарах болно гэж жавар өвгөн зурагтаар гарч байгаа юм шиг хөгжилтэйгөөр хэллээ. Цаг агаар дээр юу гэдгийг та нар мэднэ дээ. Ямартай ч эмгэн шулам торхондоо буцаж ороод гэрийн зүг нисэж гэнэ. Жавар өвөө охин дээр буцаж ирээд маш хачирхалтай нэгэн асуулт асуужээ. Чи дулаацаж байна уу охин минь? гэхэд охин Би даараагүй ээ баярлалаа Жавар өвөө минь гэжээ. Жавар өвөө охиныг үнэхээр эелдэг сайхан сэтгэлтэйг хараад, Тэрнийг гэртээ аваачихаар шийджээ. Жавар өвөө тэрнийгээ мөсөн ордондоо авчраад, Миний өдөн хөнжлийг гөвөөд өг. Гөвөхөөр өднүүд хийсэж дэлхий дээр цас унадаг юм. Хэрвээ чи ордныг цэвэрлэчих юм бол нар гарах болно. Тэгээд ажлаа хийж дуусмагц чинь би чамайг шагнана аа. Үгүй ээ аваад явна. Үгүй ээ чамайг бичнэ. Би юу гэж хэлснийг нь мартчихжээ. Аан саначихлаа чамайг шагнана. Тэгээд охин бүх ажлыг ном ёсоор нь хийж жавар өвөө ч түүнд нь маш их баярлаж байлаа. Тэгээд тэр охинд амлахаар шийджээ. Үгүй ээ шагнахаар шийдсэн. Тэгээд Жавар өвөө охиныг ойн цоорхойд авчрахад тэнд нь 12 сар гал тойроод сууж байлаа. Тэд бүгд охинд бэлэг бэлджээ. Хаврын сарууд охинд том сагстай цэцэг, Зуны сарууд жимс бас мөөг, Намрын сарууд шуудай төмс дээр нь хураасан ургацаасаа өгчээ. Тийм ээ одоо л болж байна. Харин Жавар өвөө өвлийн саруудын хамт тэрэнд 3 цагаан морь, чарга, шинэ жилийн гацуур мод дээр нь шүүгээ дүүрэн шинэ гоёмсог хувцаснууд өгчээ. Охин эсэн мэнд дээр нь зөндөө бэлэгтэй гэртээ буцаж ирлээ. Энэ бүгдийг хараад хойд ээж нь хаанаас энэ бүгдийг авсныг нь асууж гэнэ. Дагавар охин нь сайхан сэтгэлтэй учраас шуудайтай төмсөө буланд тавьчхаад бүгдийг нь тэдэнд хэлжээ. Тэгээд ээж нь өөрийнхөө охиныг ойд аваачаад хаячхаж гэнэ ээ. Охин нь ч гомдоллосоор гацуур модны доор суугаад боовоо идэж байв. Идэхдээ зөндөө үйрүүлсэн байлаа. Намайг тайван орхи. Тэгтэл Жавар өвөө модны араас гарч ирээд охиноос: Охин минь чи даарч байна уу гэлээ. Охин: Хөгшин тэнэг чинь хараад мэдэхгүй байна уу? Хурдан миний бэлгүүдийг авчир гэжээ. Жавар өвгөн гайхсандаа бүр сууж орхив. Тэгээд охиноос дахиад асуув. Чи даарч байна уу охин минь? Охин ууртайгаар үсэрч босож ирээд: Чи чинь яах гээд байгаа юм бэ? Хурдан миний бэлгүүдийг авчир гэж байна гэжээ. Жавар өвгөн босож ирээд дохиураараа ганц дохиод л охиныг цасан хүн болгоод хувиргачхаж гэнэ. Харин охин тэнд хавар хүртэл эсвэл бүр зун хүртэл зогсох ёстой болж гэнэ. Харин энэ хооронд сайхан сэтгэлт охин маань шинэ жилээ тэмдэглэж бүгдээрээ бэлгээ солилцож гэнэ. Гоё байгаа биз. Тэгэхээр санаж яваарай найзууд аа. Зөвхөн залхуу биш сайн хүүхдүүд л жинхэнэ хэрэгтэй гоё бэлэг авдаг юм шүү. Хэрвээ чи муу дээр нь залхуу байх юм бол хэзээ ч бэлэг авахгүй гэж мэдээрэй.
______________________________________________________________________________
Машагийн үлгэрүүд 6 дугаар анги.
Ма: Зарим хүмүүс гацуур чимэглэхийг зөвхөн баяраар л хийдэг амархан ажил гэж боддог. Тийм биш шүү найзууд минь. Хэрвээ чимэглэл гэдэг хэмжээнээсээ ихэдвэл юу болдгийг та нар мэдэх үү? Би та нарт хэлээд өгье.
Үнэг чоно хоёр.
Ма: Алсын алс байдаг нэгэн тосгонд нэгэн загасчин эхнэртэйгээ амьдардаг байжээ. Бас ойролцоох ойд нь маш зальтай нэгэн үнэг амьдардаг байжээ. Тэр загасчны барьсан загаснаас үргэлж хулгайлдаг байж. Шинэ жил хаяанд ирэхэд загасчин эр гацуур модоо чимэглэв. Гэхдээ тэр гэртээ зүгээр суугаад шинэ оноо хүлээхийг хүссэнгүй. Тэгээд тэр эхнэртэй би загасанд явлаа гэжээ. Тийн ярихыг нь үнэг гаднаас нь чагначихжээ. Тэгээд зальт үнэг загасчны зам дээр түрүүлж очоод үхсэн юм шиг жүжиглэж гэнэ. Гэтэл загасчин үнэгийг хараад: Ашгүй дээ эхнэрт маань үнэгэн дээлтэй болог гэжээ. Тэгээд үнэгээ тэргэн дээрээ шидэж гэнэ. Тэгээд тэд хамтдаа загасчны загасчилдаг газар луу явлаа. Загасчин цооног руу уургаа шидээд олзоо хүлээж эхэллээ. Зөндөө удаан сууж гэнэ. Бүр үүрэглээд эхэлж гэнэ шүү. Гэсэн ч загас баригдахгүй л байлаа. Үнэг хүлээж тэссэнгүй, чарган дээрээс байдлыг зальжнаар ажиглаж гарав. Гэнэт л хэн нэгэн араас нь гарч ирээд үнэгний цочоож орхилоо. Чи чинь юугаа хийгээд байна? Үнэг үхтлээ айж үнхэлцэг нь хагарах шахлаа. Гэтэл энэ зүгээр л чоно байлаа. Чоно оо чи чинь галзуурчхаа юу? Чи зүгээр л ингээд хүмүүсийг айлгаад байж болохгүй. Биш ээ үнэгнүүдийг. Чи чинь яагаад орилоод байгаа юм бэ? Бид энд загасчилж байгааг харахгүй байна уу? Эхний загас нь минийх гэлээ. Харин 2 дахь загас нь минийх шүү гэж баярлаж дэвхцсэн чоно хэлэв. Үнэг: Үгүй дээ үгүй. Үгүй 2 дахь загас ч гэсэн минийх. 3 дахь нь ч гэсэн, энэ миний загасчин. Чи өөрөө нэг загасчин олж аваад загасаа бариулахгүй юу. Чоно үнэхээр их гуниглаж гэнэ. Би хаанаасаа ч загасчин олох вэ дээ. Бүр шинэ жилийн үеэр шүү. Тэгвэл өөрөө загасчлаач гэж үнэг шивнэв. Гэтэл чоно Би яаж загас барихыг мэдэхгүй гэлээ. Үнэг: яагаад асуудлаа надад нялзаагаад байгаа юм бэ? Мэдээд байх юм юу байгаа юм? Сүүлээ ус руу хийгээд загаснуудад хөгжилтэй дуу дуулаад л өгчих. Тэгээд л тэд сэлээд ирнэ. Хоосон хоцорсон чоно удалгүй нэг цооног олж сүүлээ дүрээд загаснуудад дуу дуулж өгчээ. Ойд гацуур мод ургажээ. Маш өндөр бас ногоон байлаа. Харин загаснууд усанд шинэ жилээ тэмдэглэж байсан юм. Яг л хүмүүс шиг. Тэдэнд бүр бялуу байсан юм шүү. Гэхдээ тэдэнд байхгүй зүйл нь гацуур мод байлаа. Тэгээд тэд чонын сүүл усанд хөөж томроод сүлд мод шиг болсныг анзаарч гэнэ ээ. Саарал өнгөтэй дээрээс унжсаныг эс тооцвол шүү дээ. Тэгээд загаснууд саарал сүлд модоо чимэглэж эхлэв. Чоно усан дотор сүүлэн дээр нь юм хөдлөхийг мэдрэв. Тэгээд тэр баярлаж улам чангаар дуулж эхэлжээ. Бид сүлд модоо чимэглээд баяраа тэмдэглэнэ ээ. Загаснууд ч гэсэн баярлаж чимэглэсэн шинэ жилийн сүүлээ тойроод бүжиглэж эхлэв. Олзоо барих цаг нь ч ирж чоно сүүлээ сугалахаар шийджээ. Нэг татлаа юу ч болсонгүй. Дахиад татсан ч сүүл нь огт хөдөлсөнгүй. Тэгээд ч чоно сандарч эхэллээ. Хүн байна уу туслаарай. Сүүлэнд маань зөндөө загас орчихлоо. Би татаж дийлэхгүй байна. Та нар хөөрхий чононы сүүл яасныг мэднэ шүү дээ. Чоныг дуулж байхад ус хөлдчихсөн, тэгээд сүүл нь мөсөнд гацчихсан юм. Үнэг чонын орилохыг сонсоод тэр үнэхээр загас барьчихсан юм байх даа? Одоо бүгдийг нь ганцаараа идээд надад юу ч үлдээхгүй нь гэж бодлоо. Тэгээд тэр загасчныг хаяад чоно руу гүйлээ. Хамтдаа тэд сүүлийг нь сугалахыг оролдсон боловч чадсангүй. Чоно: за за үнэгээ. Яваад загасчныг дуудаад ир. Бид чадахгүй нь тусламж хэрэгтэй гэжээ. Загасчин үнэгнээс бариад, үнэг чононоос бариад, чоно сүүлнээсээ бариад ч тэд сүүлийг нь сугалж чадсангүй. Загасчин эхнэрээ дуудаж, эхнэр нь нохойгоо дуудаж, нохой нь муураа дуудаж, муур нь хулганаад дуудлаа. Бүгдээрээ нийлээд хамаг хүчээрээ татахад сүүл нь мөснөөс сугараад ирэв. Мэдээж чонын сүүлэн дээр загаснууд байсангүй. Шинэ жилийн чимэглэлүүд л байлаа. Тэр мөчтэй ч зэрэгцээд салют буудаж эхэллээ.. Миний хэлэх гээд байгаа зүйл баярын өдрүүдээрээ гацуур модоо ном ёсоор нь чимэглэх хэрэгтэй шүү. Энэ ямар ч амттан, амтат бялуунаас илүү чухал шүү.
______________________________________________________________________________
Машагийн үлгэрүүд 7 дугаар анги.
Ма: Сайн хүүхдүүд үргэлж бусадтай хуваалцдаг. Бас бусдыг хэзээ ч гомдоодоггүй. Би ч гэсэн бусадтай хуваалцаж… өө хуваалцах. Мэднэ ээ. Хуваалцана гэдэг санаа тавих гэсэн үг. Гэхдээ бид миний тухай ярихгүй ээ. Тэгэхээр би та нарт үлгэр ярьсан нь дээр юм шиг байна. Нэгэн тосгонд тариачин эр амьдран суудаг байжээ.
Иш ба үндэс.
Ма: Хажуу дахь ойд нь мөн олон амьтан амьдардаг байлаа. Баавгай ч мөн адил. Нэг өдөр баавгай тариачныг тариан талбай дээр ирэхийг харжээ. Баавгайг ирэхэд тариачин хүрз бариад нэг юм ухаад байв. Тэгээд баавгай юу ухаж байгааг нь мэдэхийг хүсжээ. Баавгай тариачин дээр очоод : Сайн уу тариачин минь. Чи энд юу хийж байгаа юм бэ? Гэжээ. Гэтэл тариачин: Баавгай минь би газраа хагалаад үрээ тарьж, Ургацаа хураагаад тарьснаа иднэ гэжээ. Баавгай идэх юмтай болно гэдгийг сонсоод үнэхээр их баярлаж гэнэ. Тэгээд тэр тариачнаас гуйж гэнэ ээ. Тариачин минь надад ургацаасаа жаахныг өгөөч дээ. Гэхэд Тариачин толгойгоо маажаад: За яахав тариа маань ургахаар би чамд жаахныг өгье. Чи ургацын аль хэсгийг авахаа хэлчих. Иш нь үү үндэс нь үү? Гэхэд Баавгай Би ер нь яагаад үндэс идэхийг хүснэ гэж? Үү, Энэ үнэхээр бохир байна. Тэгээд Баавгай Мэдээж би ишийг нь авна гэжээ. Тариачин ч зөвшөөрч гэнэ. Бид тохиролцлоо шүү. Би чамд ишийг нь өгье. Гэхдээ чи ч гэсэн хөдөлмөрлөх ёстой, энэ анжис байна. Хамтдаа талбай дээр ажиллацгаая гэжээ. Баавгай өөрийгөө талбай дээр морь шиг зүтгэх юм гэж огтхон ч төсөөлсөнгүй. Гэсэн ч баавгайд сонголт байсангүй. Тэр борви бохисхийлгүй ажиллаж тариачин анжисан дээрээсээ шавдуулж байлаа. Алив вэ бяцхан Одой морь минь хурдлаад өг. Ямартай ч тэд газраа хагалж үрээ тарьж, Тэгээд удалгүй зөндөө их манжинтай болж гэнэ. Баавгай бүх манжингаа хураагаад тариачны гэрт хүргэж өгчээ. Тэгээд ургацаа газарт буулгав. Хөөрхий баавгай хөл дээрээ тогтохгүй болтлоо ядарсан байлаа. Гэтэл тариачин ирээд ишийг нь салгаж эхлэв. Тэр бүх манжингаа өөртөө аваад баавгайд ингэж хэллээ. Энэ миний хувь. Тэр бүх ногоон ишүүдийг нь баавгайд өгөөд: За за чиний бүх ишнүүд чинь энэ байна. Сайхан хооллоорой баавгай гэлээ. Баавгай амсаж үзээд: ямар муухай юм бэ? Үнэхээр амтгүй байна. Тариачаан Энэ ишийг чинь идэж болохгүй юм байна. Яагаад энийгээ надад өгч байгаа юм бэ? гэлээ. Тариачин баавгай руу хараад гайхсан дүр эсгэж, Гэхдээ чи ишийг нь авъя гэсэн биз дээ? гэлээ. Баавгай ч хэлэх үггүй болж орхилоо. Хий дэмий ангайгаад л хоцорчээ. Баавгайн гэдэс өлсөж дуугарч байгаа нь сонсогдож байлаа. Хөөрхий баавгай маш их өлсөж байв. Тэгээд тэр тариачин дээр очоод: Надад жаахан манжин өгөөч гэж ээ. Гэтэл тариачин баавгайд За яах вэ. Би чамд жаахан манжин өгье. Гэхдээ чи эхлээд 10 сарнайн бут тарьж, 3 шуудай вандуй ялгаад, Бүх бохир аяга тавгуудыг угаагаад, Байшинг бүхэлд нь цэвэрлээд, Миний бүх хувцсыг угаагаад аль. Дээр нь Юу билээ? Өө тийм. Би унтлаа. Чи миний орны хажууд энийг барьж зогсоод Ялаа үргээж бай. Хэрвээ тэд намайг сэрээвэл би чамайг хөөж гаргаад Чи манжин ч үгүй хоцорно шүү гэлээ. Хөөрхий баавгай санаа алдаж хормогч өмсөөд гэрийн бүх ажлыг хийж эхлэв. Тариачин тэрнийг байсхийгээд л загнана. Бүтэлгүй баавгай чинь яачхаад байгаа юм бэ? Ингэж дэвсээд байхаар чинь би унтаж чадахгүй байна. Жаахан чимээгүй байж болохгүй юу? Эцэст нь тариачин унтаад өглөө. Магадгүй тэр бүх манжингаа идэж байна гэж зүүдэлсэн байх. Харин баавгай тариачны хажууд ялааг нь үргээж зогслоо. Гэтэл маш бүдүүн нов ногоон ялаа тариачны хамар дээр очиж суугаад, Дээш доош холхиж гарав. Тариа чинь яг найтаах гэж байгаа юм шиг хамраа үрчийлгэв. Тэгэхэд нь баавгай ээж Өө үгүй ээ тэр одоо сэрэх нь байна. Тэр сэрэх нь байна шүү дээ. Тэгээд тэр ялааны алуураа өргөөд, ялааг хамаг хүчээрээ цохиж орхилоо. Баавгай уг нь ялааг л цохих гэж байсан. Гэтэл тариачны яг хамар дундуур нь буулгаад авч гэнэ. Тариачин хамраа бариад орилж гарлаа. Миний хамар! Тэгэхэд л баавгайн тэвчээр бүрэн алдарчээ. Тэр зугтаж гарахдаа шуудайтай манжин дээр бүдэрч, Шуудайнуудыг аваад ойр руугаа зугтан одлоо. Тэгж л тариачин хамраасаа өөр юу ч үгүй хоцорсон юм даа. Би яагаад гэдгийг нь хэлье. Учир нь хувиа хичээсэн шуналтай хүмүүс хамарнаасаа цаадхыг хардаггүй юм шүү дээ. Тиймээс эелдэг байж бусадтай хуваалцаарай.
______________________________________________________________________________
Машагийн үлгэрүүд 8 дугаар анги.
Ма: Би өөрийгөө толинд харж байна. Хөөх би үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Гэхдээ хүн бүр тийм азтай биш ээ. Гэхдээ гадаад гоо үзэсгэлэн зөвхөн өнгөн хэсэг төдий. Харин жинхэнэ гоо үзэсгэлэн бидний дотор байдаг юм. Одоо та нарт ярьж өгөх гэж байгаа үлгэр ч гэсэн үүний л тухай. Эрт урьдын цагт алсын алс нэгэн улсад…
Мэлхий Гүнж.
Ма: Нэг ордон байжээ. Тэр ордонд хаан амьдардаг байлаа. Тэр хаан 3 хүүтэй байжээ. Хаан 3 хүүтэйгээ маш олон төрлийн тоглоом тоглодог байж. Хөөцөлдөж нуугдах гээд л. 3 хүү нь том болж тоглохоосоо уйдаад гэрлэхээр шийдэцгээж гэнэ. Хаан 3 хүүдээ 3 эхнэр олж өгөх арга сүвэгчлэх хэрэгтэй болжээ. Эцэст нь хаанд нэгэмэргэн санаа төрөв. Хаан 3 ханхүүгээ задгай талд дагуулж ирээд тус бүрд нь нум сум өгч гэнэ. Тэгээд харваарай гэжээ. Хүүхдүүд нь аавынхаа үгнээс зөрөхийг хүссэнгүй. Тэгээд сумаа зүг бүрт харваж гэнэ. Тэгээд хаан тэдэнд сумаа дагаад явна. Тэр чинь л чухал шүү. Сум чинь хаана унана тэндээс та нар булагдсан эрдэнэс олно гэжээ. Яг ч булагдсан эрдэнэс биш л дээ. Мэдээж эхнэр л байж таарна. 2 ах нь энгийн л эхнэрүүд олж гэнэ. Харин бага дүү нь Иван ханхүү сумаа харватал сум нь ниссээр ниссээр туулайг онохоо шахжээ. Туулай айж зугтахдаа тахиан дээр гишгэчхэж гэнэ. Тахиа айсандаа хамаг өдөө гөвж хаяад өндөглөчхөж гэнэ ээ. Гэхдээ тэр нь энгийн өндөг байсангүй. Цул алтан өндөг байлаа. Өндөг өнхөрсөөр хулганы сүүлэн дээр буучихжээ. Хулгана зугтах гэхдээ сүүлээ шарваж өндгийг унагаад хагалж орхив. Гэтэл өндгөн дотор юу байсан гээч? Мэлхий. Ханхүү Иван мэлхийг олж хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Итгэмээргүй юм. Яаж хүн мэлхийтэй гэрлэх вэ дээ гээд ханхүү уйлж гарав. Гэтэл мэлхий ханхүүд Битгий уйл даа царайлаг ханхүү минь. Би чамд дахиад алтан өндөг гаргаж өгнө гэв. А Үгүй юм байна. Мэлхий битгий уйл даа царайлаг ханхүү минь, хэрвээ чи надтай гэрлэвэл би үнэхээр сайн эхнэр болно гэжээ. Ханхүү Иван санаа алдлаа. Гэхдээ тэрэнд үүнийг хийхээр өөр сонголт огт байсангүй. Тэгээд мэлхийг аваад харьж бай. Тэгээд мэлхий яг л тэжээвэр амьтан шиг ордонд амьдарч эхлэв. Яг л яст мэлхий эсвэл усан гахай шиг. Ханхүү тэрнийг маш сайн асарч байлаа. Бүр ялаа барьж өгдөг байсан юм. Гэтэл мэлхий тэрэнд дуу дуулж өгчээ…За за би жоохон товчлоод ярьчихъя аа. Учир нь бидэнд бүтэн өдөр байхгүй шүү дээ. Тэгээд хаан 3 хуримын тов зарлажээ. Том хүү нь нэгэн язгууртны охинтой гэрлэжээ. Харин дунд хүү нь баян хүний охинтой гэрлэж гэнэ. Харин бага хүү нь мэлхийтэй гэрлэх болно. Хаан 3 бэрдээ том хуримын цайллагад амттай хоол бэлтгэ гэж тушаажээ. Ханхүү Иван гуниглаж суутал мэлхий тэрнээс: Яагаад гуниглаа вэ хонгор минь? Би яаж гуниглахгүй байх билээ дээ. Учир нь мэдээж чи хоол хийж чадахгүй шүү дээ. Би амттангаа өөрөө л хийхээс. Гэтэл мэлхий Тэрэнд битгий гунигла даа ханхүү минь, маргааш гэдэг өөр өдөр тиймээс одоо унтаж амар. Бас битгий санаа зовоорой. Би нэг юм бодно гэжээ. Ханхүү Иван өглөө сэрээд ширээн дээр 3 давхар торт байхыг олж харав. Сүйт хархүүг нь шоколадаар сүйт бүсгүйг нь карамелээр хийсэн байлаа. Үүнд нь хархүү туйлын ихээр баярлаж бүр мэлхийг үнсэхийг хүсэж гэнэ ээ. Гэтэл мэлхий өө үгүй дээ, үгүй, үгүй. Би хуримаасаа өмнө чамайг үнсэхгүй. Харин чи энэ бялуугаа аваад ордон руу хурдан явсан нь дээр. Би араас чинь очно гэжээ. Бүгд л ордонд нь цугласан байлаа. Хаан бялууг хараад би бүгдийг нь идчихмээр байна гэжээ. Гэтэл гэнэтхэн л хүмүүс маш ихээр шуугилдаж эхлэв. Бүгд айж ханхүү Иван руу харлаа. Ханхүү Иван ч мөн айж байсан ч тэр цонхоор хараад Өө энэ зүгээр л миний мэлхий хулуунс сүйхтэйгээ ирж явна гэлээ. Тэгээд бүгд тайвширч сүйт бүсгүй сүйт хархүү нарыг үнсэлц гэжээ. Хуриман дээр ийм л байдаг шүү дээ. Тэд үнсэлцэж бялуу идэцгээдэг. Тэгээд ханхүү Иван мэлхийгээ үнстэл, мэлхий нь үзэсгэлэнт гүнж болон хувирчээ. Тэнд байсан бүх хүмүүс амаа ангайтлаа гайхсан юм. Энэ үлгэрийн гол санаа нь энэ. Та нар гэртээ байдаг тэжээвэр амьтдаа хайрлах хэрэгтэй шүү. Тэдэндээ сайн санаа тавивал тэд чинь баяртай бас жаргалтай байна. Бас энэ чинь нэгэн гайхалтай нөхөрлөлийн эхлэл байж ч мэдэх юм.
Back to episodes Go home