Амьтны хүрээлэнгийн нууц – 102
Болгоомжтой, хирс!
Үргэлжлэх хугацаа: 43:42 мин.
*****
Эр:
Өгүүлэгч
Дэн Неллис
Мэллори Сейболд
Брайэн Грийн
Коди Ксепло
Зак Кантер
Адам Фелтс
Дэйвид Лав
Сол Байер
Жек Ханна
*****
Эм:
Бекки Эллсуорт
Йошика Хортон
Кэйли Мэпл
Мария Йепез
Лорен Эцкорн
Ян Рамер
Эллен Уиднер
Прия Баподра
Мэдисон Лоренс
Тара Арчер
Андреа Тарсон
Кэлли
Эр: Энэ удаагийн Амьтны хүрээлэнгийн нууц цувралаар:
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Хирсний хэт авианы гайхалтай шинжилгээний хариу.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Жек Ханна болон амьтад “Үдшийн, үдшийн шоу” нэвтрүүлэгт оролцох нь гэнэтийн зүйл болдог.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Аврагдсан хоёр ламантиныг зэрлэг байгальд нь буцааж тавих оролдлого амаргүй байлаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: 10,000 амьтад. Хоёр байршил. 150 ажилтан.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Энэ бол Амьтадын хүрээлэнгийн нууц.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Коламбусын амьтны хүрээлэн
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Коламбусын амьтны хүрээлэнгийн өхөөрдөм ламантинууд ирсэн зочдын үзэх дуртай амьтад.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Гэхдээ, эдгээр ламантинуудын ихэнхийг нь зэрлэг байгалаас аварч, тэднийг нэг л өдөр буцааж тавина гэдгийг тэд мэддэггүй.
Дэн: Сайн уу, Жедай, чи юу хийж байна?
Беки: Бүгдээрээ байна.
Дэн: Тэндээс Жюнбаг ирж байна.
Беки: Хамгийн хурдан ламантинуудын нэг.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Энэ хоёр Жедай, Жюнбаг ламантинууд эргээд 1900 км аялж, тэднийг анх аварсан Флоридын усанд нь тавих юм.
Дэн: Жедай, Жюнбаг хоёр өнчирсөн ламантинууд. Жедайг Флоридын Сент-Люсийн голоос олсон. Усан зогсоолын ойролцоо эргэлдэх түүнийг харж зогссон нэг гэр бүл эх нь байхгүй, түүнд яах араггүй тусламж хэрэгтэйг ойлгосон юм. Жюнбаг нөгөө талд нь, Флоридагийн Неапольд адилхан нөхцөлд байсан. Тэр ганцаараа их удаан хөвж, санаа нь зовсон хүмүүс цагдаа дуудсанаар бид тэр хоёрыг аварч чадсан юм.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Жедай, Жюнбаг хоёр Колабусын амьтны хүрээлэнд хоёр жилийн өмнө ирцгээсэн бөгөөд тэд энд тэнхэрч, мэргэжлийн арчилгаа, асаргаан дор байдаг.
Дэн: Жедай, Жюнбаг хоёр манайд нилээн хүндхэн байдалтай ирцгээсэн. Чи нялх байхдаа эхийгээ алдана гэдэг маш хэцүү зүйл, тиймээс эднийг ажиглаж, тэднийг насанд хүрсэн ламантинуудын хэмжээнд хүрч, насанд хүрсэн ламантинуудын зан араншинтай болгохын тулд бид энд байгаа юм.
Ө/ч: Ламантинуудыг ихэвчлэн далайн үнээ гэдэг ч, үнэндээ тэд зааны төрөл бөгөөд тэднийг хамгаалах хүчин чармайлтын ачаар ламантинууд мөхөх аюулд орсон зэрэглэлээс устах аюулд орсон зэрэглэлд шилжсэн юм.
Дэн: Дээшээ хараарай, Жюнбаг. Дээшээ.
Дэн: Жюнбаг нилээн ширүүн ааштай охин. Би үүнийг амьдралд хандах хандлага гэж нэрлэх дуртай. Тэр их биеэ даасан, энд байх хугацаандаа хэрхэн өөрчлөгдөж байгааг би ажиглаж байдаг. Харин Жедай энд ирэхдээ ээжийн эрх жаал байсан, гэхдээ, энд дасахын хэрээр дурласан жаалтай илүү адилхан болсон. Миний бодлоор, тэр зэрлэг байгальд буцахад бэлэн болсон. Жедай гайхалтай.
Беки: Хэн ирж байна аа? Энэ Жедай юу?
Дэн: Тиймээ.
Мэлл: Одоо чи орж болно. За, хаагаарай.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Ламантинууд амьдардаг Коламбус амьтаны хүрээлэнгийн албаны өрөөнд...
Бекки: Болгоомжтой, болгоомжтой, болгоомжтой.
Ө/ч: Жедай, Жюнбаг хоёрын аялал тэднийг том хайрцагт ачсанаар эхлэнэ.
Дэн: Манайд туршлагтай олон ажилтнууд бий, гэхдээ тэднийг уснаас татаж гаргах үед энэ залуус таагүй байх нь мэдээж, бид тэднийг жинлэж үзэхэд ойролцоогоор 450 кг болж байсан.
Бекки: Бэлэн үү?
Дэн: Тиймээ.
Ө/ч: Ламантинууд аварга биетэй ч их амархан айж эмээдэг.
Дэн: Энд зүгээр байна.
Дэйв: Сайн байна.
Бек: Өргөөрэй.
Ө/ч: Баг маш хурдан бас болгоомжтой ажиллаж байна.
Дэн: Жедай одоо бидний хувьд гэр бүлийн гишүүн. Түүнийг уснаас гарч, айж байгааг хараад ийм зүйл болсонд бид бүгдэд жаахан эвгүй байсан ч энэ нь дээр. Тэр зэрлэг байгальдаа, өөрийнхөө найзуудад буцаж очих ёстой.
Ө/ч: Жедай тайвширчээ, одоо эмээхгүйгээр түүнийг хайрцагт хийж болно.
Бекки: Доошлууллаа.
Ө/ч: Ламантинууд амьдралынхаа ихэнх хугацааг усанд өнгөрүүлдэг, гэхдээ тэд хөхтөн амьтад, бас агаараар амьсгалдаг. Тээвэрлэлтийн явцад Жедайд усгүйгэдэх асуудал байхгүй.
Бекки: Бэлэн үү?
Ө/ч: Одоо баг хоёр дахь ламантиныг оруулахаар бэлтгэж байна.
Бекки: Өргөлөө.
Дэн: Дараагийнх нь Жюнбаг, түүний ихэмсэг зан, овор хэмжээнээс болоод тэр бидэнд амархан баригдана гэж би бодохгүй байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Коламбус амьтны хүрээлэнгийн баг, мөн 4 зэрлэг муужгай Лос-Анжелест зочид буудалд бууж байна, тэд тус амьтны хүрээлэнгийн хүндэт захирал Жек Ханнагийн хамт “Үдшийн, үдшийн шоу”-ны нэвтрүүлэгт оролцохоор бэлтгэх юм.
Брайэн: Бид буцаад ирлээ.
Йошика: Эргээд тавтай морилцгоо.
Брайэн: Дахин уулзах сайхан байна.
Йошика: Өө, тэднийг хараач ээ.
Кэйли: Сайн уу.
Йошика: Сайн уу.
Кэйли: Энэ бяцхан нь жоффруагийн муужгай.
Йошика: Хөөрхөн юм.
Брайэн: Яваарай. Бид ирчихлээ.
Кэйл: Яваарай, Тимми.
Брайэн: Яг ийшээ. Тиймээ.
Ө/ч: Улбар шар шилүүс Тимми, хөх шилүүс Космо, мөн өмнөд америкийн жоффроуагийн Флитвик, Филиус нэртэй хоёр муужгай зочид буудалд үймээнтэй шөнийг өнгөрүүлээд өглөө нь тайзны ард Жек Ханнтай уулзана.
Эр: Өө, бурхан минь.
Ө/ч: Жоффруагийн муужгайнууд шөнийн амьдралтай, яг гэрийн муур шиг харагдаж болох ч тэдэнд гэрийн гэх юм юу ч байхгүй.
Мария: Өглөөний мэнд, зочид буудлын үйлчилгээ. Орж болох уу?
Брайэн: Тиймээ. Мэдээж, орооч.
Мария: Өө, танд баярлалаа.
Брайэн: Та энд нь үлдээж болно.
Мария: Өө, тэгье. Өглөөний мэнд.
Лорен: Өглөөний мэнд.
Брайэн: Бид энд хэдэн найзуудтайгаа хамт байгаа.
Мария: Аан, за, өө, бурхан минь. Бяцхан мууж...
Лорен: Тэд хөөрхөн байгаа биз?
Мария: Сайн уу.
Кэйли: Тэр өөртөө туслахаар шийдсэн бололтой.
Лорен: Өө, үгүй ээ.
Мария: Тэр ч мөн дөө.
Брайэн: Сайн байна. Сайн байлаа. Санаа зоволтгүй. Тэд ямар муу юм хийж чадах юм?
Кэйли: Бидний өглөөний цайнд бяцхан муужгайн үс орно л биз, зүгээр.
Брайэн: Өө, болохгүй ээ. Бид энэ амьтадыг хараа хяналтгүйгээр удаан орхих боломжгүй, тиймээс бид хоол хүнсээ өөрсдөө авчрах хэрэгтэй болдог. Энэ бол ширээний ард бидний хүлээдэг тэр өглөөний унд биш. Орнуудын хооронд харайлдах улбар шар шилүүс, хөх шилүүснүүдийн цайлах гээд үз л дээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Брайэн: Хөөе, яасан бэ, чи жигнэмэг идмээр байна уу?
Лорен: Энэ чинь л амьтны хүрээлэн.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
УАЙЛДЗ: КОЛАМБУС АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРХАН ЦААЗАТ
ГАЗАР
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Огайод, амьтны хүрээлэнгийн дархан цаазат газрын зочдод зориулсан гол бүсээс нэг цаг явах газарт зарим эмэгчин цагаан хирсний үржлийн үе эхэлдэг.
Коди: Сайн уу, хирснүүд ээ. Хүрээд ирцгээ, хирснүүд ээ. Нааш ир, охид оо.
Ян: Бид хээлтэй эмэгчингүүд олно гэж би найдаж байгаа.
Зак: Тийм ээ, би ч гэсэн ялгаагүй. Хэн нь хээлтэй, хэн нь үгүйг би үнэхээр мэдэхийг хүсэж байна.
Ө/ч: Зэрлэг байгальд хирсийг эвэрт нь болж агнадаг болсоноор тэдний тоо толгойг ихээхэн хорогдуулсан юм. Хэзээ ч юм тэд 60 гаруй төрөл зүйл байжээ. Өнөө үед ердөө тав нь үлдсэн байна.
Зак: Хирс тугаллах бүрт тоо толгой нь нэмэгддэг, энэ илт байдаг. Тэдний тоо толгой маш бага учраас төрөлт бүр маш чухал.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ЗАК
Амьтны мэргэжилтэн
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Коди: Хүрээд ир, хирс ээ. Нааш ир, охид оо.
Ян: Яг одоо бид бэлчээрт ирээд байна. Бид хэт авианы шинжилгээ хийхээр бидний мэдлийн хашаалсан газарт хирснүүдийг оруулна, бид хэт авианы шинжилгээ хийх болсон шалтгаан нь бидэнд хэлснээр, шинжилгээний хариуд үндэслэн дөрвөн эмэгчин хирс хээлтэй байгаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ДОКТОР ЯН
Амьтны хүрээлэнгийн мал амьтны эмч
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Тэгэхээр, хэрэв бид чадвал Ананыг шинжлэх гээд үзье.
Зак: Мэдээж.
Коди: Нааш ир, хирс ээ. Хүрээд ирцгээ, охид оо.
Ө/ч: Цагаан хирс Ананыг хээлийн сүүлчийн хугацаандаа байгаа гэж тооцжээ. Өнөөдөр дархан цаазат газрын багынхан Анан төрөх болсныг батлана гэж найдаж байна.
Зак: Энэ бол биднийг сэтгэлийг үнэхээр догдолуулдаг юмны нэг, гэхдээ, жирэмслэлттэй тулгарч байсан хэн ч бай бага зэрэг тэвдэж эхэлдэг. Бид Ананыг ийш нь авчирч хэт авианы шинжилгээ хийж бүх зүйл хэвийн байгааг шалгах гэж байна.
Ян: Өө, тэд биднийг олж харлаа. Болчихлоо.
Коди: Хүрээд ирцгээ, хирснүүд ээ. Нааш ирцгээ, хирснүүд ээ.
Зак: Бид асар уудам бэлчээртэй, амьтад өдөржин тэндээ байж хязгаарлалтын шугамыг ч анзаардаггүй. Гэхдээ, А цэгт байгаа амьтныг Б цэгт аваачиж эмнэлэгийн үзлэгт оруулна гэдэг нилээн бэрх ажил. Хоёр тонн жинтэй энэ амьтан их давилуун зантай.
Коди: Хүрээд ирцгээ, хирснүүд ээ. Нааш ирцгээ, хирснүүд ээ.
Ян: Хирснүүдийг нааш нь авчрахын тулд бид машин дээрээ гараад “Нааш ирцгээ, хирснүүд ээ” гэж хашхирах хэрэгтэй болдог. Хирснүүд ч дөхөж ирдэг.
Коди: Чи надад хувин өгөхгүй юу?
Ян: За.
Коди: Би дээшээ авирч гармааргүй байна. Уучлаарай, би эндээ байя. Нааш ирцгээ, охид оо. Хүрээд ирцгээ, охид оо.
Зак: Манай бүх амьтад энэхүү өргөн уудам бэлчээрт бэлчдэг, тиймээс тэдэнд өвс үргэлж хангалттай, тэд өдрийн турш дуртай өвсөө шилж иддэг юм. Тийм учраас бидний өгч байгаа үр тариаг амттан гэж хүлээж авдаг.
Ян: Тиймээ.
Коди: Тэдний хандлага өөрчлөгдсөнийг харж байна уу?
Ян: Тийм байна.
Коди: Нааш ир, охид оо.
Ян: Түр хүлээ, одоо биднийг сонирхож эхэллээ. За ашгүй дээ. Тэд ирж байна.
Коди: Хүрээд ирцгээ, хирснүүд ээ. Нааш ирцгээ, хирснүүд ээ.
Зак: Тэд нүсэр биетэй атлаа маш хурдан гүйдэг.
Ян: Тэд маш хөдөлгөөнтэй. Хэзээ ч юм хэн нэгэн хирснүүд удаан гэж хэлж байсан уу?
Зак: Үгүй ээ. Тэд маш хурдан хөдөлгөөнтэй.
Коди: Нааш ир, охид оо. Анан тэр ирж байна.
Ян: Дунд нь явж байгаа мөн үү?
Коди: Тиймээ., тиймээс түүнийг одоо л барих цаг нь.
Ян: Бидэнд Анан хэрэгтэй. Анан бол бидний шинжлэхийг хүссэн тэр хирс.
Коди: Алив, Анан, нааш ир.
Ян: Бид чадах нь уу, харж байж болъё.
Зак: Бидний хувьд Анан энд, амьтны хүрээлэнд маш онцгой амьтан. Амьтны хувьд хувийн зан чанарууд олонтой, бас хамгийн түрүүнд хүмүүст дөхөж ирдэг. Тэр сүрэгтээ бараг хайрлагдсан амьтан, тиймээс Анан бусдаасаа илүү гарсан гэж бид боддог, тиймээс хэрэв тэр бидэнд боломж өгвөл бид тэр тугалыг нь үнэхээр хармаар байна.
Коди: Нааш ир, Анан, энд ир. Хүрээд ир, бүдүүн ээ. Сайн охин, нааш ир.
Ян: Энэ Салли бидний урдаас ирж байна уу даа?
Коди: Тиймээ.
Ян: Тийм байна.
Коди: Чи айлтгүй, охин минь. Тийшээ яваарай. Салли үргэлж тэргүүнд явдаг учир нь түүнд үргэлж орон зай хэрэгтэй байдаг.
Куртни: Түүнд хөөс хэрэгтэй.
Коди: Тиймээ, маш том хөөс.
Куртни: Хувийн орон зай.
Ө/ч: Эцэст нь Салли хөдөлж, Ананд аюулгүй хүрэх зам гаргаж өглөө.
Ян: Сайн уу, хонгор минь. Чи бидэнд зулзагаа харуулахыг боломж өгөх үү?
Зак: Цагаан хирсний талаар бидний хэлж байсанчлан тэд анхаарал тавихад маш дуртай. Тэд идэх маш дуртай. Тэдний чихний ард, нүднийх нь дээр хоёр ч зөөлөн газар бий, хэрэв чадахаар бол... хэрэв чадахаар бол гэдсийг нь маажиж болдог, хэрэв та нар харсан бол тэр энэ үед яг гэрийн нохой шиг хойд хөлөө өргөдөг юм. Нааш ир, Анан, хүрээд ир. Чи айлтгүй. Нааш ир. Хүрээд ир, охин минь.
Ө/ч: Цагаан хирсний нэршил нь африкийн “вейт” буюу хирсний дээд өргөн уруулд хамааралтай “өргөн” гэсэн үгийг буруу тайлбарласнаас үүсчээ.
Коди: Яваарай, Анан. Нааш яв, сайхан охин минь.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
КОДИ
Амьтны мэргэжилтэн
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Коди: Тэгэхээр, Анан хирсний сүрэг дотроо лабрадор маягийн гэхүү дээ. Арай эгчмэд эмэгчингүүд чамайг хэзээ дөхөж ирэхийг хүлээдэг бол Анан шууд ирээд: “Сайн уу, би энд байна. Чи намайг илэх ёстой” гэдэг.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Коди: Нааш ир, сайхан охин минь. Наашаа хүрээд ир, Анан. Хүрээд ир, сайхан охин минь. Сайн охин. Чи үнэхээр ухаантай.
Эм: Тэр үнэхээр ухаантай.
Коди: Сайн уу, хонгор минь.
Зак: Заримдаа энэ сандрахад хүргэдэг юм, учир нь чамайг 2 тонн жинтэй амьтнаас зөвхөн хөндлөвч тусгаарлаж байдаг.
Коди: Нааш ир, хонгор минь. Нааш ир, яваарай. Тайван. Тайван, тайван, тайван.
Эллен: Чи айх хэрэггүй.
Ян: Чи зүгээр.
Эллен: Айх хэрэггүй.
Коди: Санаа зоволтгүй.
Эллен: Зүгээр.
Ян: Чи айх хэрэггүй.
Коди: Тэд л гадна нь байсан юм.
Зак: Анан жинхэнэ халамжтай эх, тиймээс бид тэр хэт авианы шинжилгээ хийж чадна гэдэгт би итгэлгүй байна.
Ян: Бүх зүйл зүгээр.
Коди: Чи яах ч үгүй.
Ө/ч: Анан тайвширсан үед нь тэд дахиад нэг оролдох болно.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Төв амьтны хүрээлэнд эргэн очвол тэнд өвдсөн гвинейн шувууны тухай яаралтай дуудлага ирлээ.
Прия: Яриарай, Мэдисон.
Мэд: Сайн уу, Прия. Энэ нэг гвинейн шувуу өнөөдөр нэг л биш байна. Тэр нуугдаад байх юм. Бид түүнийг чамд аваачиж чадах үгүйг мэдэхгүй байна, тиймээс чи ирж түүнийг үзэх хэрэгтэй байна.
Прия: Тэгэхээр би хүрээлэнгийн ажилтнуудаас дуудлага авсан юм, нэг гвинейн шувуу хэвийн бус болчихсон, өөрийгөө бусдаас тусгаарлаж, үүрэндээ нуугдаж байсан. Энэ бол түүний бие сайнгүй байгаагийн нэг илрэл, тиймээс би юу болоод байгааг харахын тулд өөрөө тийшээ очсон юм.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ПРИЯ
Мал амьтны эмч
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Гвинейн шувууд маш идэвхтэй шувууд бөгөөд махчин шувуудаас анхааруулахын тулд ашигладаг маш огцом чанга дуутай гэдгээр нь мэддэг. Хэрэв идэвхтэй бус гвинейн шувуу чимээгүйхэн байгаад байвал ямар нэг ноцтой юм болсон, хэвийн бус гэсэн үг.
Прия: Тэр яаж байна?
Мэд: Жаахан унтаа байдалтай.
Прия: Тийм үү?
Мэд: Тэр үнэхээр нойрмог байгаа.
Прия: Тэр дунд нь байгаа мөнө үү?
Мэд: Тиймээ.
Прия: Мэдлээ.
Мэд: Тэгэхээр байна аа, тэр толгойгоо арагш гэдийлгээд энэ хоёрын араас дагадаг, гэхдээ тэднээсээ арай удаан гэдэг нь илт байна.
Прия: Ойлголоо.
Мэд: Тэр өөрөө өөрийгөө сүргээсээ гаргачихсан.
Прия: Мөөн.
Мэд: Ихэвчлэн тэд тэгдэггүй, тэд үргэлж хамт байдаг.
Прия: Тиймээ.
Мэд: Тэр буланд бүгж, өөрийгөө тусгаарласан нь түүнд тавгүй байгаа юм шиг надад санагдсан, тиймээс би явж очоод бөхийж түүнийг барьж авсан. Би түүнийг зүгээр л бариад авсан нь тэр нэг л биш байгаагийн шинж.
Прия: Тэр сайнгүй байгаа бололтой. Тэгэхээр, миний харж байгаа энэ шувуу нилээн дарамттай байна, тиймээс тэр яагаад тийм сайнгүй байгааг нь бид тодруулах хэрэгтэй.
Ө/ч: Гвинейн шувууг амьтны хүрээлэнгийн эмнэлэгт яаралтай хүргэлээ.
Прия: Толгойгоо өргөөрэй. Хэрэв би чамайг тавьж явуулбал чи ухаанаа алдаж, галзуурах болно. Тэр унасан нь хачирхалтай.
Ө/ч: Босох чадваргүй байгаа нь шувуу ноцтой байдалд байна гэсэн үг.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Гвинейн шувуу дордсоор байна, миний бодлоор түүнд нойрсуулах эмч өгч бүрэн шинжилгээ авах цаг нь болсон. Тэр бас тийм ч сайн амьсгалахгүй байна. Юу ч болдог байсан тэр цусны халдвар авсан гэж бодож байна.
Адам: Тэр сайнгүй харагдаж байна.
Дэйв: Тиймээ.
Прия: Тэр сайнгүй, дээр нь бас туранхай.
Ө/ч: Гвинейн шувууд өвчний түгшүүртэй шинж тэмдэг илэрлээ. Прия цусны шинжилгээ учрыг нь тодруулна гэж найдаж байна.
Прия: Хөөх.
Дэйв: Яасан?
Прия: Би венийн судсыг нь олдоггүй ээ.
Дэйв: Чи үүнийг надаар хийлгэмээр байна уу?
Прия: Учир нь би цус авч чадахгүй байгаад биш. Энэ шувуу гиперволемитэй бололтой.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Миний бодлоор, тэр шувуу цус багадалттай юм байна. Мөн усны дутагдалд орсон байна. Тиймээс бид түүний шингэний хэмжээг нөхөж, шингэн залгаж, цусыг нь хэвийн хэмжээнд хүргэх ёстой.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Боллоо.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Харин яг одоо бол бид цусны шинжилгээгээр ямар нэг хэвийн бус юм илрүүлнэ гэж бодож байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Бид түүнд жаахан шингэн хийсэн, өөрөөр, багахан шингэн дэмжигч, антибиотик, үрэвслийн эсрэг бэлдмэл, одоохондоо бид лабораторын шинжилгээний хариуг хүлээж байна, цус бидэнд олон мэдээлэл өгч магадгүй байх.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: За, шувуухай минь, би чамайг авъя.
Тесса: Тэр толгойгоо жаахан гудайлгасан байна.
Прия: Аа, сайн уу.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Миний хувьд гвинейн шувууд их онцгой, ихэвчлэн тэдний зан авираас болоод. Тэд маш ааштай. Маш эрч хүчтэй, надтай жаахан адилхан юм шиг санагддаг, харин энэ гвиней шувуу надад бүр онцгой, учир нь тэр өвчтэй байгаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Сайн уу.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Бид амьтадад эмнэлэгийн тусламж үзүүлэх тэр мөчид тэд бидний хувьд маш чухал болдог, тиймээс одоо энэ шувуу хэвэндээ орох уу, үгүй гэдгийг харах хүлээлттэй л байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Түүний өд нь бүр сийрэг болсон байна. Бие нь тааруухан, тэгэхээр түүнд өөр ямар нэг зовиур шаналгаа байж мэднэ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Ламантин Жюнбаг Флорида явах гэж байна, гэхдээ эхлээд түүнийг хайрцагт ачих ёстой.
Бекки: Миний бодлоор, бид түүний зан аашыг бодолцож аль болох тав тухыг нь хангаж ачих хэрэгтэй.
Дэн: Би Жюнбагт хайртай. Би түүнд хайртай, учир нь тэр зарим байдлаар бие даасан амьтан.
Бекки: Бүх юм бэлэн үү? Доошлуулж байна.
Мэлл: Тэсээрэй, тэсээрэй.
Эм: Дахиад жаахан буулга.
Бекки: Жюнбаг! Тайвшир, охин минь.
Дэн: Тэр эхлээд жаахан сандарч, намайг яг дэр шиг түлхэж орхисон. Чам руу 450 кг булчин ирнэ гээд бод. Ламантинууд маш хүчтэй.
Бекки: Залуус аа, би...
Дэн: Өргөөрэй.
Бекки: Би өргөж байна.
Дэн: Өргөөрэй, өргөөрэй.
Беки: Би өргөж байна, өргөж байна.
Дэн: Тэр тийчилж байг, тэр тийчилж байг.
Эм: Хүлээж бай.
Дэн: Бид түүнийг дассан орчноос нь гаргаж байна, энд бид түүнтэй аль болох бага харилцдаг байсан. Энэ ер бусын зүйл, ийм том амьтныг уснаас нь гаргахаар тэр буцаад орохыг л хүснэ. Жюнбаг маш их тэмцэгч. Надад энэ нь таалагддаг. Тэр зэрлэг байгальд алзахгүй гэж би бодож байна.
Бекки: Хэрэв тэр тийчлээд эхэлбэл бушуухан гараарай, Дэйв.
Дэйв: За.
Дэн: Доошлуул.
Дэйв: Доош нь.
Бекки: Аарон, сүүлийг нь харж бай.
Аарон: За.
Бекки: Боллоо, бүгдээрээ гараарай. Дээш нь өргөлөө. Тэр өнхөрөх үед сэлүүрүүдийг нь анхаарч байгаарай. Бурхан минь.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Бекки: Рэнди, чи түүнийг харж байна уу?
Рэнди: Тиймээ.
Бекки: Сайн байна. Тэр ядарсан байна уу?
Рэнди: Тиймээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ДОКТОР РЭНДИ
Амьтны хүрээлэнгийн мал амьтны ахлах эмч
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Рэнди: Ламантинууд ихэвчлэн аян зам сайн даадаг. Тэд тухалж авсан бол зүгээр л чимээгүй хэвтээд өгдөг. Тэр би ердөө л айж сандраагүйг нь шалгасан юм. Тэр жаахан ядарсан бололтой. Тэгж байгаад тайвшрах байх. Зөвхөн тэдний тусын тулд ингэж байгааг тэдэнд тайлбарлаж болох ч тэд хэзээ ч үгийг чинь сонсохгүй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
УАЙЛДЗ: КОЛАМБУС АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРХАН ЦААЗАТ
ГАЗАР
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Коди: Нааш ир, Анан.
Ө/ч: Дархан цаазат газарт Анан энд хэн нь хэн бэ гэдгийг ажилтнуудад харуулж, хэт авианд харуулахыг хүссэнгүй.
Коди: Алив л дээ. Чи чинь сайхан охин. Нааш ир. Үгүй ээ. Чи эргэлзэж байна. Битгий ай. Чи намайг мэднэ. Чи яах ч үгүй. Сайн уу, хонгор минь.
Ө/ч: Өмнө нь Анан анхны тугалаа амжилттай төрүүлсэн юм.
Коди: Ир л дээ, хонгор минь.
Ө/ч: Цагаан хирснүүд 2-3 жилд ердөө ганцхан тугал гаргадаг, тиймээс тус багийнхан түүний хээлтэйг баталгаажуулж, багасаж байгаа тоо толгойг нэмэгдүүлэхийг ихэд хүсэж байгаа юм.
Коди: Чи дахиад авах уу? Чи бүгдийг нь идсэн байна. За тэр. Сайн охин.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Сайн уу, том охин минь. Чи ийм том биетэй охин.
Коди: Чи айх юмгүй.
Ян: Хирснүүд өөрсдийг нь илэхэд дуртай. Тэд үүнд их дуртай. Үнэндээ, хэрэв танд сойз байгаад түүгээр нилээн удаан үрэх юм бол хирснүүд бүр хэвтээд өгдөг.
Коди: Чи өшиглөх гэж байна уу? Чи өшиглөмөөр байна уу? Ганц хоромын дараа тэр чамайг өшиглөнө.
Эллен: Үгүй ээ, тэр намайг өшиглөхыг би зөвшөөрөхгүй. Өө, хөөе, харин энэ надад таалагдлаа.
Ян: Чи зүгээр л харсан юмаа хэлээрэй, Эллен.
Эллен: Тэр жаахан холдоод байна. Тиймээс надад жаахан эвгүй байна, хэрэв тэр хөдөлж эхэлбэл надад хэлээрэй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Хирс нь зааны дараа орох хуурай газрын хамгийн том сүүн тэжээлтэн.
Коди: Тайван, бүх юм зүгээр.
Зак: Цагаан хирстэй тулж ажиллах бүрт ямар ч алдаа аюултай байдаг.
Эллен: Тэр жаахан тайван биш байна. Бид түүнийг тайван байлгаж чадах үгүйг харцгаая, харин би түүний дэлэнд ойртох гээд үзье.
Ян: Ингээд өнгөрлөө.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Хоёр тоннын жинтэй Анан цагаан хирс хэт авианы үзлэгийг хүндрүүлж байна.
Ян: Өө, бурхан минь.
Эллен: Та юунд санаа зовсон юм?
Ян: Магадгүй, ураг хөдөлсөн байх.
Эллен: Энэ чинь сайхан бодол.
Ян: Нааш ир, хонгор минь.
Коди: Яваарай.
Эллен: Сайн байна.
Коди: Ухаантай охин. Яваарай.
Ян: Өө, ямар сайн охин бэ.
Эллен: Болж байна. Надад энэ таалагдлаа.
Ян: Тэгэхээр, тугал энэ талд байж магадгүй.
Коди: Магадгүй. Тайван, Анан.
Эллен: Гүнийг нь багасгах хэрэгтэй, Ян.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эллен: Энэ юм шууд над руу дөхөөд “сайн уу” гэж байна.
Ян: Бид ургийг харж байна. Өө, сайхан байна.
Эллен: Тиймээ, тэнд яснууд нь байна.
Ян: Тэгэхээр, энэ том жаал байна, бид энд ямар нэг шингэн зүйл олж харлаа, харин энд ургийг харна гэж найдъя.
Эллен: Гайхалтай. Энэ сайхан мэдрэмж, зүгээр л ийм зүйл...
Ян: Тэр явчихлаа.
Эм: Тэр явчихлаа.
Ян: Энэ амаргүй, бас гайхалтай байлаа.
Эллен: Гайхалтай байсан.
Ян: Сайн байна, Анан.
Зак: Тиймээ, бид сая хирсийг илсэн.
Ян: Тиймээ.
Зак: Бидний ажлын төлөө.
Ян: Тиймээ, тэр үнэн
Зак: Бид сайн байлаа.
Эллен: Тиймээ, би мэднэ, энэ үнэн.
Ян: Сайхан байлаа.
Эллен: Яг үнэн.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Анан ойрын 7 хоногуудад төрнө гэсэн хүлээлт байгаа аж. Тэр болтол байгаль хамгаалахын ажилтнууд эх, үр хоёрыг анхааралтай ажиглаж байх болно.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Амьтны хүрээлэнгийн төв байранд нэг гвиней шувууны биеийн байдал эгзэгтэй хэвээр.
Прия: За, би түүнийг аваад явъя.
Ө/ч: Прия цусны шинжилгээ хариулт өгнө гэж найдаж байна.
Дэвид: Хариу бараг бэлэн болсон.
Прия: Өө, ашгүй дээ. Адам, би түүнийг энд түр байрлууллаа шүү.
Адам: За.
Дэвид: Би түүнийг алчуураар хучиж тавья.
Прия: Би түүнийг харанхуйлж битүү хучихгүй байх байсан. Тэр хэтэрхий их тав тухыг мэдрээсэй гэж би хүсэхгүй байна, учир нь тэд яг тэр үедээ ихэвчлэн бүр их удааширч эхэлдэг.
Дэвид: Янзтай.
Прия: Сайн байна, чи лабораторын шинжилгээг шалгаж үзмээр байна уу?
Адам: Тиймээ.
Прия: Тэр яасан байна?
Дэвид: Муугүй шүү.
Прия: Бүх тун муугүй харагдаж байна. Тиймээ.
Ө/ч: Цусны шинжилгээний хариу гарчээ.
Прия: Өнөөдрийн бидний хийсэн шинжилгээгээр халдвар авсан гэж гарсан. Энэ халдвар бүх биеэр нь тархасан, цусны халдвар авсан гэж би хэлж чадахгүй, гэхдээ л энэ шувууны хаа нэгтэй нь халдвар байна. Шувуунууд яаралтай антибиотикийн эмчилгээнд маш хурдан эдгэрч эхэлдэг, тиймээс бид эмчилгээг эхлүүлсэн, өдөр бүр эмчилгээ хийнэ, мөн ойрын хэдэн өдрүүдэд түүнийг өдөр бүр үзэж байх болно.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Сайн байна, баярлалаа, Мередит.
Ө/ч: Гвиней шувуу сүрэгтээ буцан очиж өөрийгөө харуулахын тулд эмнэлэгт сайтар тэнхэрэх хүртлээ үлдэнэ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
УАЙЛДЗ: КОЛАМБУС АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРХАН ЦААЗАТ
ГАЗАР
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Дархан цаазат газарт нэг цаг явах газарт цагаан хирс Ананы төрөлт хүлээж байснаас эрт эхэллээ. Ажилтнууд эх үр хоёр хэвийн байгаа эсэхийг холоос ажиглан зогсоно.
Зак: Анан төрж байгааг харах нь сэтгэл хөдлөм зүйл. Хэрэв асуудалгүй бол бид үүнд оролцохгүй, байгалийн жамаар бүх зүйл болоод өнгөрнө.
Ян: Бурхан минь, тугал нь гарчихлаа.
Зак: Өө, тиймээ, тэглээ.
Ө/ч: Хирсний шинэ төрсөн тугал 45 кг хүртэлх жинтэй байдаг бөгөөд хэдхэн хоромын дотор босож, явах чадвартай.
Ян: Хөөх.
Ө/ч: Эх нь шинэ төрсөн тугалаа харж хандах болно, тэр зэрлэг байгальд бас л тэгэх байсан.
Зак: Анан баяраа хуваалцахад бэлэн болсны дараа бид манай гэр бүлийн шинэ гишүүнтэй танилцахдаа үнэхээр баяртай байх болно.
Ө/ч: Калифорнид Жек Ханна болон түүний амьтад, тайзны ард Үдшийн, үдшийн шоунд бэлдэж байна.
Жек: Талархалын өдөр тун удахгүй болно гэж энэ шувуунд хэлдээч. Зүгээр л наргисан юм. Энэ бүх хүмүүст хэлсэн наргиан. Зүгээр л наргиа.
Брайэн: “Жек ба 4 муужгай” үзүүлбэрийг үзүүлэх цаг нь бараг болсон байна. Бидний сэтгэл хөдөлж байна. Хэн нь од болохыг хэзээ ч мэдэх араггүй, гэхдээ л би Тимми, Космо, Филиус, Флитвикийг сонгоно.
Райан: Өө, бурхан минь.
Жек: Энэ Жеоффруагийн муур уу?
Лорен: Тиймээ.
Жек: Хэзээ ч харж байсангүй.
Лорен: Тэд гайхалтай биш гэж үү?
Жек: Тэгээд? Эд нар Өмнөд америк, Амазон даяар амьдардаг уу?
Лорен: Тиймээ, Өмнөд америкийн бүх өмнөд хэсгээр нь.
Жек: Бразилд уу?
Лорен: Тиймээ, Бразильд, хамгийн түрүүнд Бразиль.
Райан: Тэгэхээр, энэ бидний сургуулилт хийх хуваарь, яг энэ дарааллаар явцгаана, ойлгосон уу, залуус аа?
Жек: Тиймээ.
Эр: За.
Райан: Аризоны хортой шүдэт, минж...
Эр: Ойлгомжтой.
Райан: Тогоруу, лемур, мэлхий. Мөн Жоффруа муур.
Брайэн: Чи амьтадын тухай бүх мэдээлэлүүдийг тогтоосон уу?
Жек: Тиймээ.
Лорен: Шувууд баруун африкаас гаралтай.
Жек: Би цаасаа... би цаасаа өрөөндөө мартаж.
Брайэн: Би чамд шуудхан хэлэхэд, чи тэдний нэрийг хэлэх хэрэггүй. Чи тэднийг хэзээ ч тогтоож чадахгүй. Хэзээ ч шүү. Филиус, Флитвик хоёр.
Лорен: Филиус, Флитвик.
Брайэн: Чи үүнийг тогтоох уу? Үгүй байх.
Жек: Үгүй ээ. Хэн ийм тэнэг нэрс бодож олдог байна? Өө, уучлаарай, энэ сайхан нэр.
Брайэн: Жек амьтадын учрыг олохдоо тийм ч гаргууд биш, гэхдээ түүний амьтадад тэмүүлдэг сэтгэл нь түүнийг ийм алдартай болгосон юм.
Жек: Тэгэхээр, чи надад туслаарай, энэ Жоффруа, Жеффри биш. Жоффруа муур.
Кейли: Жоффруа муур.
Жек: Жеффруа. Өмнөд америк, Бразиль. Тэгээд, чи юу гэмээр байна? 9 кг уу? 13 кг уу?
Кейли: Үгүй ээ, дөнгөж 9 кг жинтэй.
Жек: Ойлголоо. Гайхалтай, ийм гоё арьстай тэднийг устгаж үгүй хийсэнгүй.
Кейли: Ихэвчлэн арьсанд нь болж тэднийг агнадаг юм.
Жек: Би тэгж ч бодсон юм.
Кейли: Харин аз болоход, тэд үүнээс болж одоохондоо мөхөх аюулд ороогүй байгаа.
Жек: Мөөн, мөн, мөн.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Жек: Ингэхэд хэн муурнуудыг гаргах вэ, Жеффруагийн муурнуудыг?
Брайэн: Хүүхнүүд Жеффруагийн муурнуудыг авч гарна.
Жек: Би сая юу гэж хэлснийг чи сонссон уу? Жеффруа, энэ маш гоё нэр, тийм үү?
Брайэн: Тиймээ, тийм байна. Тэгэхээр, бид ийм зүйл хийнэ...
Жек: Би ч гэсэн одоо тэдэнд нэр өгч болохоо мэдлээ. Нэгийг нь Жефф, нөгөөг нь Жим гэж нэрлэе. Чамд ямар байна? Жеффри, Жим, Ге...
Брайэн: Энэ чинь шоуг үнэхээр шинэ түвшинд гаргах юм байна. Сайхан болно доо.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Сайн уу, Жек.
Жек: Сонин юу байна? Бид...
Эр: Бид түүнийг хувцас солих өрөөнд аваачих уу?
Райан: Бид яг тийшээ явах гэж байна, тиймээ.
Эр: Сайн байна.
Брайэн: Энэ гайхалтай шоу болно. Бид тэсэн ядаж байна, эхлэхэд ердөө хэдхэн хором үлдсэн.
Лиза: Бид гарах боллоо.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Жек: Энэ муурнуудыг бүгд Жоффруа гэдэг юм. Тэд Өмнөд америкаас ирсэн.
Жеймс: Жоффруа муур аа?
Жек: Тэд Бразилийн ширэнгэд амьдардаг. Энэ амьтан гэхэд 6 сартай. Үнэт арьсанд нь болж агнагдаж байдаг дэлхийн даяарх олон муурнуудаас ялгаатай нь эд нарын тоо толгой харьцангүй их.
Брайэн: Энэ ердөө 5 минут орчим болдог, харин бид энэ мөчийн төлөө маш их зүйл хийж амжуулсан.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Брайэн: Сайн байна, залуус аа. Тэгэхээр, бид үүргээ сайн биелүүллээ, энэ бүхэн манай гайхалтай багийн ач, би маш баяртай байна.
Лорен: Тэр хөөрхөн биш гэж үү?
Жек: Их хөөрхөн. Би дөнгөж сая гараа угаасан.
Лорен: Тиймээ, тийм, тийм, тэгээд ч чи түүнд гар хүрэхийг хүсэхгүй байгаа.
Жек: Бүхний төлөө баярлалаа.
Лорен: Баярлалаа. Маш хөгжилтэй байлаа.
Жек: Тэр гулгамтгай, тийм биз?
Лорен: Тэр гулгамтгай.
Жек: Надад үүнийг мэдрэх сайхан байна.
Лорен: Тэр их эгдүүтэй.
Брайэн: Нааш ир, жинхэнээсээ сайхан тэврэлдье. Сайн байна, яг ингэж. Сайн ажиллаа.
Жек: Тэглээ. Энэ сайн ажил боллоо.
Брайэн: Хөөе, би чамаар бахархасан, чиний...
Жек: Би бүгдийг нь тогтоосон, тийм биз дээ?
Брайэн: Чиний мэдээлэл чинь. Жоффруа муур чинь гайхалтай болсон.
Жек: Өө, баярлалаа. Дараа уулзацгаая. Би одоо нисэх минь. Өө, байзаарай, сонсооч, арай л мартсангүй, чөтгөр гэж.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Жек: Би шоугаас, ялангуяа Жеймс Корденоос явах болгондоо ихэвчлэн янз бүрийн чихэр, жигнэмэг халаасалж гардаг. Би усан үзэм дахиж авахаа больсон, учир нь түүнээс болж өмд норчихдог, тиймээс усан үзэмд дургүй, харин чихэр энэ тэрийг бол авна шүү.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
ЖЕК
Амьтны хүрээлэнгийн хүндэт захирал
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Кейли: Баяртай, Жек.
Жек: Өө, юу гэнэ ээ?
Кейли: Баяртай.
Жек: Аан, чи “Сайн уу, Жек” гэж хэлэх шиг болсон.
Кейли: Үгүй ээ.
Жек: Нисэх буудалд ингэж битгий хэлээрэй. Чи энэ наргианыг мэдэх үү?
Кейли: Үгүй ээ.
Жек: Сайн уу, Жек. Нисэх буудалд ингэж битгий хэлээрэй. Сайн уу, Жек, чт ойлгосон биз?
Кейли: Тиймээ, би ойлгосон. Би ойлголоо.
Жек: Маш их баярлалаа. Дараа уулзъя. Баяртай, Жек.
Кейли: Баяртай, Жек.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Коламбуст Ханна нэртэй торлог питон могой тун удахгүй нарны гэрлэн эмчилгээ хийлгэнэ.
Тара: Чи үүнийг яаж хиймээр байна?
Сол: Би түүнийг тэр талаас нь татаж яагаад болохгүй гэж?
Тара: За, тэгвэл тэг.
Сол: Бид болно биз дээ?
Тара: Тийм ээ, тийм, яг одоо үүнийг хий.
Ө/ч: Сард нэг удаа Ханна питоныг зугаалга болгож гадагш наранд гаргадаг юм.
Сол: Бид амьтны хүрээлэнд амьтадыг зугаацуулах ажил хийдэг, учир нь энэ бол тэдний тархины үйл ажиллагааг сайжруулах маш сайхан арга. Могойнууд үнэрлэх эрхтэн, биеинхээ аль нэг хэсгийн дулааны эх үүсвэрийг ашиглан зугаацдаг.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
СОЛ
Зоологич
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Тара: Тиймээ, тэр гайхалтай. Өө, Ханна.
Сол: Ханна манай цорын ганц торлог питон. Энэ маш ухаалаг төрлийн могой. Түүний хөдөлгөөнийг ойлгож сурах хэрэгтэй. Тэр чамд бүх анхаарлаа төвлөрүүлэхэд яг л сэтгэл рүү чинь өнгийх мэт болдог, энэ сайны тэмдэг биш, ялангуяа торлог питоны хувьд.
Ө/ч: Торлог питон дэлхийн хамгийн урт могой, мөн олзоо барих зуу гаруй шүдтэй.
Тара: Чи түүнийг барьсан уу?
Сол: Тиймээ, одоо зүгээр, санаа зоволтгүй.
Ө/ч: Ханнагийн толгойг аюулгүй болгох нь аюултай ажил.
Сол: За, залуус аа, та нар орж болно.
Андреа: Очлоо.
Жой: Өнөөдөр тэр нэг л тайван биш байх чинь. Дургүйцээд л. Маш ааштай байна.
Сол: Залуус аа, хэрэв та нар бэлэн болсон бол гарч болно.
Кэрри: За.
Ө/ч: Ханна бараг 68 кг жинтэй, 5 метрийн урттай.
Сол: Үүний тулд метр тутамд нь нэг хүн хэрэгтэй болдог.
Андреа: Энд, ирмэг дээр нь болгоомжтой байгаарай.
Сол: 68 кг цэвэр булчин, тэр чамтай тэмцэлдэнэ, мурилзаж хөдлөнө.
Андреа: Өө, тэр хайрцагт орох дуртай байна.
Сол: Ханнад нэг санаандгүй юм тохиолдож, тэр биднийг шээсээрээ мялаахаар шийдсэн. Чи могойг зөөвөрлөж байхад энэ байдаг л зүйл. Ихэвчлэн тэд сард нэг удаа ингэдэг юм.
Андреа: Энэ жинхэнэ сэжгийн үнэртэж байна.
Сол: Шээс нь их өтгөн. Та нэг сар шээсээ тэвчиж байгаад дараа нь гаргахаар шийдсэн гэж бодоод үз. Үнэр нь үнэхээр аймаар.
Тара: Сайн ажиллаа.
Сол: Хэн ч өмдөндөө алдаагүй биз?
Тара: Үгүй ээ, харин тэр хайрцаг л асуудалтай. Ханна хүндэрч байхыг би сонссон. Энэ ч муу шүү.
Сол: Хүндрэх үү?
Жой: Өтгөнөө гаргах.
Андреа: Гаргах, тиймээ.
Тара: Чи мундаг байлаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Сол: Энд үү?
Тара: Тиймээ.
Эр: Бэлэн үү?
Сол: Хөөе, болгоомжтой.
Жой: Түүнээс барьсан уу?
Сол: Би барьчихлаа. Яваарай.
Тара: Надад шээс үнэртэж байна. Одоо өнгөрсөн.
Сол: Одоо өнгөрсөн.
Андреа: Өө, бурхан минь
Сол: Хэн ч аврагдах араггүй.
Андреа: Тэнгэр минь.
Жой: Хаа сайгүй шээс.
Тара: Надаас бараг дусалж байна.
Андреа: Хувцсаа солих хэрэгтэй болох нь.
Сол: Би толгойг нь энэ зүгт эргүүлнэ. Залуус аа, та нар түүнийг буулгаж болно.
Эм: Түүнийг хаях юм уу?
Тара: Тэг ээ. Хаячих.
Эм: Чөтгөр гэж.
Андреа: Хэрэв энэ өмхий сайхан байсан бол энэ могой лав....
Сол: Энэ ч муу шүү.
Тара: Маш муу.
Андреа: Үнэхээр гайхалтай.
Тара: Үнэхээр сэжгийн. Тэр их удаанаар хэлээ цухалзуулж байна.
Сол: Тиймээ, тэр...
Тара: Орчноо шинжиж байна.
Сол: Түүнд сайхан байна.
Ө/ч: Ханнагийн сар бүрийн орчинтойгоо танилцах хичээл амжилттай болж байна.
Тара: Ханна зүгээр л хэвтээд идчихмээр юм хажуугаар нь өнгөрөхийг хүлээлгүй хүрээлэн буй орчинтойгоо харилцан харьцаж байгаа нь сайн хэрэг гэж би бодож байна.
Сол: Тиймээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Сол: Торлог питон маш халуун, бас чийглэг газраас гаралтай, тиймээс Ханнагийн хувьд энэ үнэхээр төгс газар. Тэдний биеийн дулаан аль болох нэмэгдэж байвал тэд их дуртай байдаг. Тиймээс, шөнө биеийн халуун нь буурсан ч тэд халуунаа зохицуулж чаддаг юм.
Ө/ч: Хэвлээр явагчид хүйтэн цустай учраас биеийн дулаанаа хадгалахын тулд нарны гэрлийг биедээ шингээдэг.
Тара: Тэр эвшээж байна.
Сол: Өө, сайн охин.
Тара: Тиймээ.
Сол: Ихэвчлэн энэ нь түүнд таатай байна гэсэн үг. Тэр эвшээж, бас тэнийж байна.
Ө/ч: Нарнаас эрч хүч авсан Ханна гэртээ харьж, дараагийн удаа наранд гарах хүртлээ нэг сар тэндээ хэвтэх болно.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
УАЙЛДЗ: КОЛАМБУС АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРХАН ЦААЗАТ
ГАЗАР
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Зак: Өчигдөр биднийг гэнэтийн зүйл хүлээж байлаа, манай цагаан хирс Анан төрсөн.
Ян: Би догдолоод байна.
Ө/ч: Өнөө өглөө эх, шинэхэн төрсөн тугал хоёр бэлчээрт гарчээ, харин ажилтнууд хүрээлэнгийн шинэ гишүүнтэй танилцах болно.
Зак: Миний ажил их онцгой. Юу хүртэхээ хэзээ ч мэдэх араггүй. Заримдаа амьтад дөхөж ирээд харилцахыг шаарддаг, тэгээд л чи тэдэнтэй ярилцана, харин чи юу хийдгээ хүмүүст ярихаар тэд: “Өө, чи Зэрлэг амьтадад ажилладаг юм уу, чамд мөнгө төлдөг үү?” гэцгээдэг.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Зак: Тэднийг ажиглаж байгаарай.
Ян: Чи хаана байна, Анан? Магадгүй, тэнгэрийн хаяанд байх.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Тэр байна. Би тугалыг нь харахгүй байна. Хэвтсэн байх. Тугал нь эхийнхээ нөгөө талд хэвтэж байгаа байх. Өө, би чихийг нь харлаа. Чих нь харагдаж байна.
Ө/ч: Цагаан хирс Анан, түүний нялх тугал тун удахгүй хүрээлэнгийн ажилтнуудыг угтан авч, тэд эх, үр хоёрын биеийн байдлыг шалгах болно.
Ян: Өө, бурхан минь. Хар даа, тэр ямар жаахан юм бэ? Тэр сая босоод ирлээ. Түүнийг хараач.
Зак: Хар даа, ямар хөөрхөн гээч.
Ян: Бурхан минь. Тэр хүчтэй юм. Хар даа, ямар хүчтэйг нь.
Зак: Тиймээ.
Ян: Тийм шүү. Энэ хирсний үр төл. Тэр 45-аас 68 кг хүртэлх жинтэй. Харин энэ зулзагны эх Анан бараг 2000 кг жинтэй. Өө, Зак...
Зак: Ананы дэлэн дүүрэн харагдаж байна.
Ян: Миний бодлоор тэр охин байх.
Зак: Би ч гэсэн тэгж бодсон.
Ян: Тэр бяцхан охин гэдэгт бид итгэлтэй байгаа, энэ үнэхээр сайхан зүйл. Түүнийг сүүлээ өргөхөд нь бид охин гэдгийг нь шалгаж мэдэхэд хэрэгтэй бүхнээ олж харсан, үнэхээр сэтгэл хөдөлмөөр.
Ө/ч: Ананы охин 6-7 жилийн дараагаас мөн л үр төлөө өгч эхлэнэ. Энэ нь хирсний багассан тоо толгойг нэмэгдүүлэхэд туслана.
Ян: Тэр их хүчтэй харагдаж байна. Бурхан минь.
Зак: Өө, тэрийг хар даа.
Ян: Сайн уу, Анан. Чи охиноо нааш нь авчрах гэж байна уу?
Зак: Ананыг энд ирэхэд нь би түүнийг чам руу ирүүлж сургасан юм.
Ян: Сайн уу, хөөрхөн охин минь. Өө, Анан. Тэр бүр өчигдөр төрөөгүй юм шиг, түүнийг хар л даа.
Зак: Чи төрөөд нэг өдөр ч болоогүй.
Ян: Тэр хүндэрч байна.
Зак: Тиймээ.
Ян: Тэгвэл гэдэс дотор нь зүгээр байх нь.
Зак: Чи аав ээж нар шиг живх солихгүй нь аз.
Ян: Энэ гайхалтай биш гэж үү? Үнэхээр гайхалтай.
Зак: Дараагийн алхам бол нэр бодож олох. Миний хувьд Уиллоу гэдэг нэрийг сонгоно, учир нь миний охин ийм нэртэй. Гэхдээ, нэрнээс үл хамааран эх, үр хоёр эрүүл, бүх юм зүгээр гэдгийг бид шалгаж байх ёстой.
Ө/ч: Хамгаалалтын ажилтнууд өдөр бүр Анан, түүний охиныг эргэж, тэр хоёрт ямар ч юм тохиолдохгүй байхад анхаарах болно.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Сайн уу, би гвиней шувууг эргэхээр хэдэн минутын өмнө эртхэн орж болох уу?
Сэм: Болно оо, Прия, тэгвэл сайн байна.
Прия: Ойлголоо, Сэм. Таван минутын дараа уулзъя.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Хөгжилтэй өдөр болох нь. Тэгэхээр, төлөвлөгөөний дагуу хамгийн түрүүнд туурайтнуудад зориулсан африкийн хашаа руу явцгаана.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Мөн өнгөрсөн 7 хоногт асуудалтай байсан гвиней шувууг эргэнэ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: 7 хоног халдварын эсрэг эмчилгээний антибиотик хэрэглэсэн шувуу маань одоо гүйж, идэж ууж, яг л хэвийн гвиней шувуу шиг л байна. Хэрэв тэр сайнгүй байгааг бид мэдвэл шувуу маань цаашид эмчилгээгээ үргэлжлүүлэхээр эмнэлэгт буцаж очих болох байх.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Сайн байлаа, Сэм. Гайхалтай байлаа.
Сэм: Хүлээ, бид тайван байх ёстой.
Прия: Сайн уу, танхай охин минь. Тэр их сайхан харагдаж байна. Тэр өчигдөрийг бодвол нилээд сэргэж.
Тесс: Тийм байна.
Прия: Тэр хэвийн байдалтай байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Манай нэг асрагч түүнийг Дива гэж нэрлэсэн юм, учир нь түүнд онцгой шаардлага маш их, бас маш их эм хэрэглэдэг болохоор нь.
Сэм: Сайн байна.
Прия: Баярлалаа, Сэм. Боллоо.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Амьтны хүрээлэнд ирдэг ихэнх хүмүүс хирснүүд, эсвэл анааш, гориллыг харах дуртай байдаг, гэхдээ эдгээр гвинейн шувууд саваннад гүйлдэхийг харсан хүмүүсийн баярласан царайгн харах сайхан байдаг. Тиймээс бид тэдний нэгийг нь эмчилж, аварч, түүнийг хэвийн байдалд нь оруулж чадлаа, тэр тэнд хүмүүсийн харах дуртай тэр зүйлээ хийж, тэдний сэтгэл зүрхийг дулаацуулах болно.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Сайн байна.
Сэм: За, сайн байна.
Прия: Боллоо, баярлалаа.
Сэм: За, би түүнийг буцааж байранд нь...
Прия: Бид цусны шинжилгээний хариуг хүлээж байгаад ямар хариу гарахыг харна. Бид эмчилгээг нь хэтэрхий эрт дуусгаж болохгүй. Гэхдээ л бараг дууссан. Өнгөрсөн 7 хоногт тэр маш өвчтэй байсан, харин энэ 7 хоногт түүнийг барих амаргүй болсон байна.
Ө/ч: Гвиней шувууны зан байдлын өөрчлөлт найдвар төрүүллээ. Прия бүрэн эдгэрэхийг нь хүлээж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Ламантин Жюнбаг, Жедай хоёр Флоридад ирлээ, эрүүл саруул, сайтар тэнхэрсэн тэд хоёр жилийн өмнө аврагдсан төрөлх усандаа буцахад бэлэн болжээ.
Дэн: Жюнбаг, Жедай хоёр бол цэргүүд. Хэдийгээр тэд хэсэг хугацаанд уснаас холдсон ч гэлээ тэд буцаж ороход бэлэн байна. Энд хичнээн ламантинууд байгааг хар даа. Би хэзээ ч ийм зүйл харж байсангүй.
Бекки: Тэнд зуу гаруй ламантинууд байгаа байх.
Дэн: Тиймээ.
Ө/ч: Эхлээд Жюнбагийг усанд тавина. Тэр Тампагаас цааш ер бусын газарт бусад ламантинуудтай нийлэх юм. Ламантинууд энэ цахилгаан станцад татагддаг учир нь тэндэхийн хоолойгоор бүлээн ус шахагддаг. Жюнбаг бүр жаахан байхдаа яг энэ эргээс аврагдсан бөгөөд тэр амьтны хүрээлэнд удаан хугацаанд асрамжинд байсны дараа өнөөдөр буцаж байна.
Дэн: Жюнбаг амьд гарсан амьтан. Тэр бидэнд нилээн тааруухан байдалтай ирж байлаа. Харин одоо чи түүнийг хараад хэзээ ч танихааргүй болсон. Тэр их танхай. Маш их бие даасан. Зэрлэг байгальд амьд үлдэхэд хэрэгтэй бүх зүйл энэ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Дэн: Минийхээр энд 300 гаруй ламантинууд байна.
Бекки: Жюнбаг амьдрахад төгс газар байна.
Дэн: Бүлээн ус, олон найз нөхөд.
Бекки: Бас зөндөө идэх юм.
Дэн: Цахилгаан станцыг утгаар нь ашиглаж байна.
Бекки: Тиймээ.
Ө/ч: Жюнбаг дахиад нэг хүндхэн саадыг туулах ёстой болжээ. Тэр ачааны машины арын хэсгээс эргийн шугам хүрэх ёстой. Дэн, Бекки хоёр Жюнбагийг гэртээ харихад нь туслахаар Аквариум Майамийн ажилтнуудтай нэгдлээ.
Жесс: Ямар төлөвлөгөөтэй байна?
Бекки: Бид их удаан зөөх нь дээ.
Дэн: Бид баахан хаалгаар дамжина.
Элиза: Тэр хичнээн кг жинтэй вэ?
Жесс. 417 кг.
Дэн: Энэ үнэн. Тэр бараг 450 кг орчим жинтэй, бас маш зоригтой охин. Сэлүүрэнд нь нэг л цохиулбал чи тоглоомноос гарна.
Жесс: 1, 2, 3!
Бекки: Болгоомжтой байгаарай, тэр шавхуурдаж магадгүй шүү.
Жесс. Мэдлээ.
Бекки: Тиймээ.
Жесс: За, одоо эхэлцгээе.
Дэн: Бидний зорилго бол бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, үүнд Жюни ч багтана. Тэр маш их зовлон үзсэн.
Эм: Болгоомжтой байгаарай.
Дэн: Тэр сүүлээс нь болгоомжил. Тэр шавхуурдах гэж байна.
Бекки: Би тэнд очоогүй шүү.
Дэн: Сүүлнээс нь болгоомжлоорой, тэр шавхуурдах гэж байна. Би тэнд очоогүй байгаа шүү.
Жесс: Хөөе, тэр хөрвөөж байг, хөрвөөг, хөрвөөж л байг.
Майя: Муугүй шүү.
Дэн: Чи зүгээр биз?
Майя: Тиймээ, би зүгээр.
Дэн: Жюнбаг Майяг тавцан дээрээс шавхуурдаж унагасан, бурханы авралаар хэн ч гэмтээгүй. Болгоомжтой байгаарай.
Эм: Би тэгнэ ээ.
Жесс: 2. 3. Залуус аа, та нар сайн чадаж байна. Бид чадна аа.
Дэн: Жюнбаг яг одоо юу бодож байгааг би төсөөлж байна. Тэр далайн үнэрийг авсныг би мэднэ. Далай ойрхон байгааг тэр мэдсэнийг би мэднэ. Тэр төрөл нэгтнүүддээ хэзээ буцаж очихыг би хармаар байна. Энэ түүний байх ёстой газар нь.
Жесс: Эргээрэй, эргээрэй, эргээрэй. Тиймээ. Үгүй ээ, бидний бүх юм зүгээр.
Эм: Янзтай.
Жесс: Сайн байна.
Эм: Сайхан эргэлээ.
Жесс: Одоо буулгаарай.
Ө/ч: Дамжуулагч бугуйвч нь хэсэг хугацааны дараа элэгдэнэ, эсвэл нэг юманд тээглэвэл тасрана, Жюнбагыг зэрлэг байгальдаа буцаж очингуут энэ бугуйвч түүний хөдөлгөөн, бусад үйл явцуудыг ажиглаж байх болно.
Дэн: Яг одоо бид хиймэл дагуулын ажиглалтын төхөөрөмжийг кабелтэй холбохыг хичээж байна, энэ найдвартай бэхлэгдэсэнийг бид шалгах ёстой.
Эм: Бид эхлээд дохио дамжуулагчийн бэхлээд дараа нь ус руу орно.
Дэн: Усны гүн бараг 1,8 метр, тэр цаана цүнхээл бий.
Эм: Цүнхээл байгаа.
Ребекка. Тиймээ.
Эм: Тэрийг бариарай.
Дэн: Ойлголоо. Тэгвэл би сүүлний ойролцоо үлдэе.
Жесс: За, болгоомжтой байгаарай. Хэрэв тэр...
Дэн: Би зүгээр.
Жесс: Тэр усны үнэр аваад тийчигнэх байх шүү. 1, 2, 3. Чи сайн чадаж байна.
Дэн: Бэлэн байгаарай.
Эм: За, үргэлжлүүл.
Жесс: Бид үүнийг жаахан хурдан хийх хэрэгтэй. Түргэн, түргэн, түргэн, түргэн. Наадахаа орхи. Энийг дээш өргө. Эндээс өргөөрэй.
Дэн: За, за, дуусгацгаая. Холдоорой. За тэр явлаа. Чи зүгээр үү?
Майя: Ура.
Бщкки: Сайн ажиллаа.
Ө/ч: Жюнбаг амжилтайгаар усандаа эргэж орлоо.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Ингээд Дэн, Бекки хоёр Жидайг чөлөөлөхөөр Флоридын зүүн эрэг рүү хурдалж явна.
Бекки: Ядарсан уу?
Дэн: Тиймээ, энэ амьтан аврах ажил чанга юм.
Бекки: Чамайг туйлдуулдаг.
Ө/ч: Жюнбагийг чөлөөлсөн газраас 275 км явж, хоёр жилийн өмнө ламантин Жидайг аварсан тэр газарт багийнхан ирлээ.
Майя: Энэ Жидайг олсон гэр бүл шүү дээ.
Дэн: Мөөн.
Майя: Энэ Чарли, түүний ээж, аав хоёр нь.
Бекки: Чарли, чи Жидайг анзаарсан уу?
Чарлз: Тиймээ, тэр жаахан байсан.
Бекки: Чи их сайн зүйл хийжээ.
Дэн: Найз аа, бид чамд яаж талархахаа мэдэхгүй л байна.
Ө/ч: Хоёр жилийн өмнө Жидай бүр зулзага байхдаа зэрлэг байгальд орхигдсон байлаа. Өнөөдөр тэр эрүүл саруул, насанд хүрсэн, бие даан амьдрах чадвартай ламантин болжээ.
Дэн: Дөнгөж булан тойроод бүлээн устай тохой байгаа, сүүлийн хэдэн долоо хоногт энд маш олон ламантинууд үзэгдсэн, тиймээс тэр найзуудтайгаа таарах байх, хуучны найзуудтайгаа. Энэ сайхан эхлэл гэж найдъя.
Бекка: Тиймээ, үнэхээр догь. Өө, тэр хөдөлж байна. Тиймээ, урагшаа, Жидай. Тэр байна.
Дэн: Энэ миний ажлын оргил үе. Амьтны хүрээлэнд, ламантинуудын эрэг дээр бид багтайгаа хамт үүний төлөө ажилладаг юм. Төгсгөлийн нэг хэсэг байна гэдэг... Хэлэх сайн үг олдохгүй байна. Бид зүгээр л энийг хийсэн. Бид үүнийг чадсан, найз минь.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
2,5 сарын дараа
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Дэн: Нааш ир, Стабби. Хүрээд ир, охин минь.
Ө/ч: Хэдийгээр тэд Жидай, Жюнбаг хоёрыг чөлөөлсөндөө баяртай байдаг ч ламантинуудтай өдөр бүр харьцахдаа тэднийг үргэлж санадаг. Гэхдээ ажиглах төхөөрөмжийн ачаар тэд тэр хоёрын бүх хөдөлгөөнийг дуртай үедээ ажиглаж байх болно.
Дэн: Чи юу хийж байна?
Бекки: Би Жюнбаг, Жидай хоёрыг ажиглаж байна.
Дэн: Янзтай.
Бекки: Тэр хоёр үнэхээр дажгүй байгаа бололтой. Жидай, Жюнбаг хоёрт ажиглалтын төхөөрөмж байдаг нь үнэхээр догь хэрэг, тэгж байж бид тэднийг хаана ч байсан ажиглах боломжтой байдаг.
Дэн: За алив. Сайн байна.
Бекки: Жидайн хувьд бүх юм сайхан байгаа бололтой.
Дэн: Тэр энд байна.
Бекки: Жидай өөрийг нь чөлөөлсөн газарт маш ойрхон байгаа.
Дэн: Сайн жаал.
Бекки: Гэхдээ, тэр найзуудтай болсон бололтой.
Дэн: Сайн байна.
Бекки: Харин Жюнбаг дохио дамжуулагчаа гээсэн бололтой, энэ бидэнд гайхах юм биш.
Дэн: Жюнбаг ч мөн дөө.
Бекки: Хэрэв уг амьтан замаг бусад юманд орооцолдсон үед ажиглах төхөөрөмж унтрахаар тохируулагдсан байдаг.
Бекки: Түүнийг саяхан шалгаж үзсэн, тэр дажгүй байна лээ, тиймээс санаа зоволтгүй.
Дэн: Тэр турсан ч юм уу эсвэл эцсэн юм байна уу?
Бекки: Үгүй ээ, үгүй.
Дэн: Сайн байна.
Бекки: Түүний харагдах байдал нь...
Дэн: Сайн болж.
Бекки: Бүх юм зүгээр, тэр бусад амьтадтай харилцаж байгаа, энэ бас л сайн зүйл.
Дэн: Гайхалтай. Бүгдийг хүндрүүлэх...
Бекки: Харахад урамтай байна.
Дэн: Тэр араггүй.
Бекки: Мэдээж.
Дэн: Үнэхээр гайхалтай. Би бардам эцэг, энэ үнэн. Би чамд гэж хэлэхэд, энэ чинь хүүхдүүдээ коллежид явуулахтай яг адилхан.
Бекки: Тиймээ, бид тэднийг олон нийтийн сүлжээгээр ажиглаад байж болно.
Дэн: Бид хүүхдүүдээ явуулахаар зэхэж байна, тиймээ.
------------------------
Төгсөв.
Back to episodes Go home