Амьтны хүрээлэнгийн нууц – 101
Үзэсгэлэн гоо ба араатан хоёр
Үргэлжлэх хугацаа: 43:42 мин.
*****
Эр:
Өгүүлэгч
Курт
Дэн Неллис
Мэллори Сейболд
Зак Кантер
Адам Фелтс
Дэйвид Лав
Сол Байер
Жек Ханна
Пьерр
*****
Эм:
Кэйли Мэпл
Ян Рамер
Эллен Уиднер
Прия Баподра
Никки
Элли
Сюзан
Кейли
Зак: Өглөөний мэнд, Шу-Шу!
Ө/ч: Энэ удаагийн Амьтны хүрээлэнгийн нууц цувралаар:
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Рози!
Ө/ч: Зэрлэг хирсний шүдийг цэвэрлэж байна.
Прия: Амаа ангай.
Ө/ч: Мөн түүнчлэн...
Зак: Багадсан гутал өмсөх ямар байдагийг би төсөөлж л байна.
Ө/ч: Ховор, бас аюултай амьтан хөлөндөө гэмтэл авч, энэ ажилтнуудын санааг зовоож байна.
Ян: Бид ойртож болох уу?
Курт: Тиймээ, бүгдээрээ ойртсон ч болно.
Ө/ч: Харин үчимбэрийн тоо толгойг нэмэгдүүлэх төслийнхөн бүл нэмэхийг хүсэж байна.
Сюзи: Энэ болно, чи зулзагнуудтай болно.
Ө/ч: 10,000 амьтад. Хоёр байршил. 150 ажилтан.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Энэ бол Амьтадын хүрээлэнгийн нууц.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Коламбусын амьтны хүрээлэн
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Дью: Яасан бэ, хонгор минь? Май, идэх үү... өө, ойлгомжтой, чамд мах өгөх хэрэггүй юм байна.
Ө/ч: Өнөөдөр Коламбус амьтны хүрээлэнгийн үржүүлгийн төслийн хүрээнд эмэгчин үчимбэр Дэмиси бусад дөрвөн эмэгчин үчимбэрүүдэд зохиомол хээлтүүлэг хийнэ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
СЮЗИ
Амьтадын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Сюзи: Зохиомол хээлтүүлэг хийлгэх гэж байгаа манай бүх үчимбэрүүдээс би Мисиг үр төлтэй болоосой гэж хамгийн их хүсдэг, энэ сайхан амьтан цаашид үр удмаа үлдээж амьдрах ёстой. Тэр яг бяцхан хөл бөмбөгчин шиг.
Дью: Тиймээ, бяцхан бульдог шиг.
Сюзи: Тэр хэлийг нь хар даа. Түүний цухуйлгасан хэл нь ямар эгдүүтэйг чи анзаарсан уу? Тийм биш гэж үү? Өө, энэ юу вэ?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Зэрлэг байгальд үчимбэрүүдийн удмын сан хямарч, улмаар тэр нь багасаж байна, тэдний удмын сангийн өөрчлөлт тун бага байгаа нь үчимбэрүүдийг устаж үгүй болоход хүргэнэ гэсэн үг юм.
Сюзи: Хүмүүсийн ойлгодоггүй юм нь үчимбэрүүд африкт мөхөж байгаа мийн овгийн томоохон муур гэдгийг, тэдний тоо толгой 7000 гаруй байдагийг мэддэггүй. 200 гаруй жилийн өмнө энд хэдэн зуун мянган үчимбэрүүд амьдарч байлаа, харин одоо маш их багассан, хэрэв тэднийг амьтны хүрээлэнд үржүүлдэггүй бол хүмүүс энэ амьтны тухай мэдэхгүй, судалж чадахгүй болох байсан.
Ө/ч: Хамгийн сүүлд 15 жилийн өмнө зохиомол хээлтгүүлэг амжилттай болж байжээ. Коламбус амьтны хүрээлэнд нэвтрүүлсэн зохиомол хэлтүүлгийн шинэ технологийн ачаар Дэмисид шинэ боломж гарчээ.
Сюзи: Урд нь бид эмэгчин үчимбэрийг зохиомолоор хээлтүүлэхэд ихэвчлэн ганцхан зулзага гаргаж, үчимбэртэй ажиллахад хүндрэлтэй болж байлаа, учир нь үчимбэр бол ганцхан зулзага өсгөдөггүй мийн овгийн цорын ганц төлөөлөл. Тиймээс, бид энд нэг зулзагаас илүү байхаар бүх юмыг зохицуулсан.
Дью: Чи бөмбөг хөөмөөр байна уу?
Сюзи: Бид түүнийг гадаалуулж, жаахан тоглуулж, зугаацуулахаар шийдсэн, учир нь хээлтүүлгийн дараа үчимбэр хоёр хоног гадагш гарах боломжгүй болно.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Сюзи: Чамд бөмбөг хэрэгтэй юу? Чи бөмбөг авмаар байна уу? Яваад түүнийг аваарай.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Сюзи: Энэ миний өсгөсөн үчимбэрүүдээс хамгийн сэтгэл татам нь, энэ үнэн, түүний үзэж туулсан бүхэнтэй энэ холбоотой үгүйг би мэдэхгүй.
Ө/ч: Дэмисиг бүр нялх байхад нь аварч, харин Сюзи түүнийг өсгөсөн юм.
Сюзи: Би ээж чинь. Тэр хөлний гажилттай, ясны сийрэгжилттэй байсан, гэвч тэр хэзээ ч бууж өгөөгүй, би ч гэсэн түүнээс яасан ч холдохгүй гэж шийдсэн юм. Тэр миний унтлагын өрөөнд гурван сар хагас дөрвөн сар амьдарсан даа.
Дью: Тиймээ, эмч нар түүнийг амьдрахгүй гэдэг байсан.
Сюзи: Тиймээ. Өвчилсөн, асуудалтай үчибэрүүд ихэвчлэн Коламбусын амьтны хүрээлэнд ирдэг, харин би, мөн миний баг эдгээр залуусыг дэмжихийн тулд цаг хугацаа, хүч хөдөлмөр, хайр халамжаа зориулахад бэлэн байдаг. Би үчимбэрийн зулзагаас хэзээ ч татгалзахгүй байх байсан.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Сюзи: Тэр зүгээр л бөмбөгний хойноос гүйж байгаа нь надад таалагддаг, тэр түүнийг оролддоггүй.
Дью: Би мэднэ ээ.
Сюзи: Тэр маш онцгой муур, тэр сайхан сэтгэлтэй.
Ө/ч: Өнөөдөр Дэмисид зохиомол хээлтүүлэг хийнэ.
Сюзи: Суугаарай, сайн охин. Тэр сайн чадна. Тэгэхээр байна аа, чи зулзагнууд төрүүлээрэй, бид бяцхан Мисинүүдтэй болмоор байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
УАЙЛДЗ: КОЛАМБУС АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРХАН ЦААЗАТ
ГАЗАР
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Эндээс нэг цаг явах газарт, Коламбусын дархан цаазат амьтны хүрээлэнгийн алдартай хэдэн нөхдүүд Зак, Курт хоёрын өглөөний эрүүлжүүлэх ажиллагааг хүлээж байна.
Зак: Чи амьтадын тухай хүүхдүүдтэй ярилцмаар байна уу?
Курт: Тиймээ.
Зак: Тэмээнүүд юу хийж байгааг явж харцгаая. Өглөөний мэнд, Шу, шу! Түүнийг хараач ээ Хэн нь хэнтэйгээ уулзах гэж хүлээснийг би мэдэхгүй байна, бид үү, амьтад уу?
Курт: Хамгийн амархан танигддаг нь Бет, түүний бөх зүүн тийшээ налсан байдаг. Аа, тэр машинаас шууд авч идэх дуртай. Харин энэ мухар нүүртэй хөгшин Кейт, түүний царай андашгүй. Эдгээр амьтадыг олон жил ажигласны дараа хүмүүс шиг эдгээр царай танил болж эхэлдэг юм.
Зак: Энэ залуус дажгүй харагдаж байна, явж такинуудыг шалгах уу?
Курт: Тэгье.
Зак: Өө, би нэг такиныг харлаа.
Курт: Энэ гайхалтай амьтан шүү, тиймээ?
Зак: Тиймээ, тэр үнэн.
Ө/ч: Такин нь Гималайн ховор төрөл зүйл, тэр гну зээр шиг эвэртэй, хандгай шиг хоншоортой, бизон шиг булчинлаг биетэй, тэгсэн атлаа хоньтой илүү ойр төрлийн амьтан.
Зак: Өө, тэднийг хар даа, тэд уулын энгэрт байна.
Курт: Такинууд бараг 97%-д нь тэмцэлдэж тулалдах дуртай байдаг, магадгүй энэ цусандаа байдаг байх, бусдаар бол тэд их амгалан амьтад.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
КУРТ
Амьтадын мэргэжилтэн
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Такины эрэгчин нь 360 гаруй кг жинтэй, дархан цаазат газрын хамгийн аюултай амьтадын нэг.
Зак: Бид такинуудад хэр дөхөж очиж болохыг харцгаая.
Ө/ч: Такинууд нь ихэвчлэн айсан, уурссан үедээ гайхалтай хурдан хөдөлгөөнтэйг Зак, Курт хоёр туршлагаасаа мэднэ.
Зак: Хүрээд ирцгээ! Нааш ир, такинууд аа!
Ө/ч: Хэрэв нэг нь айх юм бол бүх сүргээрээ дайрч мэднэ.
Зак: Хэрэв аль нэг нь араас чинь гэтвэл би чамд мэдэгдэнэ. Яасан бэ!
Курт: Тэд ирлээ.
Зак: Ирж байна. Тэд сайхан амьтад шүү. Чи ер нь Докийг харсан уу?
Курт: Тиймээ, тэр тэнд байна.
Зак: Бид түүнийг Док гэж дууддаг, яагаад гэхээр түүний чих нь бусдыгаа бодвол жижигхэн, түүнийг сүрэгт нь танихад амархан байдаг. Тэр нэг л хачин яваад байгаа юм шиг санагдахгүй байна уу?
Курт: Тиймээ.
Зак: Түүний туурай нь дахиж ургасан юм болов уу.
Ө/ч: Зэрлэг байгальд такинууд уулархаг газарт амьдардаг, амьтадын хүрээлэнд тэдэнд зориулсан чулуурхаг газрууд зөндөө боловч заримдаа тэдний туурай нь ахин ургаж, энэ ноцтой асуудал болдог.
Зак: Ийм хөлтэй тавгүй байгаа байх.
Курт: Тиймээ.
Зак: Багадсан гутал өмсөх ямар байдгийг би төсөөлж л байна.
Зак: Хэрэв дахиж ургасан туурайг эмчлэхгүй бол энэ амь насанд нь халтай байж мэднэ. Би Докод үнэхээр санаа зовж байна, түүний туурай нь эвгүй болчихож, бид аль болох хурдан мал амьтны эмчийг дуудах хэрэгтэй.
Зак: Залуус аа, та нар хэрэгтэй бүхнээ аваарай, бүгдээрээ төв байранд уулзъя, тэндээс хөдөлж, хамтдаа эмчилгээг эхлүүлцгээе.
Ө/ч: Дархан цаазарт газар өдрийн сүүлийн хагаст хаагдаж, амьтны хүрээлэнгийн эмч нар Докийг нойрсуулж, туурайг нь эмчлэх болно.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Төв амьтны хүрээлэнд эргэн очицгооё. Фиби заан дотогш орж зааны цусны сийвэнгийн хадгалалтанд зориулан цусаа өгөх гэж байна.
Прия: Тэгэхээр, одоо жаахан цусны сийвэн авцгаая.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Өнөөдөр бид манай гайхалтай эмэгчин заан Фибигээс цус авна, тэрийг энд, амьтны хүрээлэнд байдаг сийвэнгийн хадгалалтанд зориулж сийвэн болгож боловсруулна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Сийвэн бол тэжээллэг бодисууд, уураг агуулсан цусны шингэн хэсэг бөгөөд бие организмын хэрэгцээтэй хэсэгт нь очиж үйлчилдэг.
Прия: Тэр маш гайхалтай, маш дуулгавартай. Энэхүү хөтөлбөрийн зорилго, мөн өнөөдөр бидний хийх зүйлийн зорилго нь энэ цусны сийвэн ирээдүйд бидэнд хэрэг болох учраас түүнийг манай хөлдөөгч камерт хадгална. Ингэснээр, тусламж хэрэгтэй болсон амьтад ирэх үед бид тэднийг аврахын тулд энэ цусны сийвэнг өгөхөд бэлэн байх юм. Заанууд миний хайртай амьтад, мөн би энд, энэ амьтны хүрээлэнд энэ хөтөлбөрийг хөгжүүлэх, өнөөдрийнх шиг янз бүрийн эмчилгээ, үйлчилгээ явуулахад нь тусалдаг.
Арон: Сайн охин. Фиби энд 2002 оноос хойш амьдарч байна, тэр хоёр зааны тугал төрүүлсэн гайхалтай ээж. Түүний үр төл мэндлэх үед бид энэ үйл явцад нь оролцдог, мөн тэр зулзгаа өсгөх үед нь бид мөн л түүнд тусалдаг, энэ бол гайхалтай туршлага болдог. Тэр үнэхээр гайхамшигтай заан.
Ө/ч: Цус шаардлагтай байгаа хүний, өөрийн ямар ч азийн зааны тугалд Фибигийн цус тохирно.
Прия: Үнэндээ Фиби хээлтэй байгаа. Тодорхой нэг өвчний эмчилгээнд нөлөөлдөг үндсэн зүйлийн нэг нь цусны сийвэн тарих байдаг. Тийм учраас зааны тугалд ямар нэг асуудал гарвал бид ямар ч эмчилгээнд, бидэнд тулгарч мэдэх гэнэтийн нөхцөл байдалд заавал бэлэн байх ёстой.
Эм: 506.
Прия: Ойлголоо. Өө, бурхан минь, миний гар ямар их өвдөж байна аа, энэ ядаргаатай байна уу?
Эм: Үгүй ээ.
Тесса: Тиймээ.
Прия: Амаа тат, Тесса. Бид сая Фибигээс дөрөв дэхь цусаа авч эхэллээ, тэр маш сайн байна.
Арон: Сайн охин.
Прия: Энд анхны тусламжийн баг байгаа, тэд түүнийг ая тухтай байлгаж, байр байдлыг нь ажиглаж байна.
Арон: Дэмжлэг үзүүлэх баг гэсэн үг. Сайн охин.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Арон: Бид хамт ажиллаад бараг 20 жил болсон, бид энэ заануудын заримтай нь 18 жил, 20 жил ажилласан, тиймээс чи тэдэнтэй тогтоосон харилцааг дүрслэн хэлэх араггүй байдаг юм. Би хүүдээ, бас эхнэртээ хайртай, би болон энэ залуусын харилцаа миний гэр бүлийн харилцаатай адилхан. Харин Прия надад таалагддаггүй.
Прия: Энэ болсон гэж бодож байна, миний бодлоор энэ...
Арон: Сайн охин.
Эм: 544 боллоо.
Прия: Мэдлээ.
Арон: Сайн охин.
Минди: Хонгор минь, үүнийг ирээдүйн зааны тугалуудад.
Арон: Фиби хээлтэй үед энэ муудахгүй юу?
Прия: Хадгалалтын хугацаа 5 жил, тиймээс энэ хангалттай болно, одоо төв байранд буцаж очоод эднийг хөргөгчинд хийе.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Бүх зүйл сайн болж өнгөрлөө, одоо бид ажиллахад бэлэн, бид боловсруулахад бэлэн 6 ууттай цустай болсон, тиймээс би амжилттай өдөр гэж хэлмээр байна. За боллоо, одоо явцгаая, бидэнд хийх юм зөндөө байна.
Арон: Сайн охин.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ЗЭРЛЭГ АМЬТАД: КОЛАМБУС АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРХАН ЦААЗАТ
ГАЗАР
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Дархан цаазат газрын амьтны хүрээлэнд Докын турайн асуудал хүндэрчээ.
Амели: Би одоо өглөө эмчилгээ хийхийн тулд нойрсуулах бууг цэнэглэж байна.
Ян: Тэгэхээр, Амели нойрсуулна, та нараас нэг нь түүнтэй хамт явна, тийм үү?
Курт: Тиймээ.
Зак: Тиймээ.
Ян: Дараа нь та нар хэзээд нь ойртож очиж болохыг бидэнд хэлээрэй. Тэд бол такинууд, нүсэр том, ухаантай, аюултай байж мэднэ.
Адам: Таныг ойлголоо.
Ден: Болгоомжтой байгаарай.
Ян: За.
Курт: Мэдлээ.
Зак: Амели 3-р курсийн оюутан дадлагжигч, тиймээс энэ нь дадлагжигч нар тэр сүрэгт очиж, нойрсуулах тариа хийж сурах сайхан боломж.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Амелти: Өнөөдөр салхитай байна, энэ буу нь жижигхэн, сум нь нисчихгүй гэж найдахаас.
Курт: Бүх юм сайхан болно, Амели. Ах-ме-ли. Ах-ме-ли.
Зак: Амели франц канад аялагтай ярьдаг, тиймээс энэ наргиан болгох бас нэг сайхан зүйлийн нэг.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Зак: Бонжур, Жё маппелль... /Сайн уу, намайг .... гэдэг/
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Зак: Бид нэг том гэр бүл, тиймээс хэрэв чамайг даажигнадаггүй бол чи бидэнд таалагддаггүй гэсэн үг.
Амели: Тиймээ, гэртээ харьсан юм шиг.
Зак: Гэртээ харьсан гэнэ ээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Зак: Такин манай зочдын хамгийн алдартай амьтан. Манай амьтадын эрүүл мэнд, аюулгүй байдал бидний гол зорилт, тиймээс Док доголж, туурай нь асуудалтай болсоноос үүдэн бид танилцах аялалыг түр зогсоосон юм. Ингэж байж бид байдалтай танилцаж, Докийн эмчилгээг эхлүүлэх боломжтой.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Зак: Одоо хамгийн гол нь онож буудах, Докийг хэвэнд нь оруулж, туурайг нь тайрч, доголсон хөлийг нь залруулна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Зак: За байз... Тэр байна, яг тэнд. Тиймээ.
Амели: Аль нь вэ?
Зак: Биднийг харж байгаа нь. Тэр байна. Явж байгаа нь.
Амели: Тэр өндөр цайвар шаргал уу?
Зак: Тиймээ.
Курт: Бид буудахад бэлэн боллоо, Док энд байна, Девисийн төвд.
Адам: Бид та нарыг харж байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ЗЭРЛЭГ АМЬТАД: КОЛАМБУС АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРХАН ЦААЗАТ
ГАЗАР
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Зак: Түүнийг оночихлоо, сайн байна.
Курт: Сайн бариарай, Амели.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Зак: За, толгойгоо гудайлгалаа.
Амели: 2-3, тэр унтаад өглөө.
Ө/ч: Цаг явсаар, дархан цаазат газрын ажилтнууд Докийг сүргээс нь холдуулж, түүний туурайг янзлах 30 минут байна.
Ян: Очиж болох уу?
Курт: Тиймээ, бүгдээрээ очиж болно, тэр муугүй харагдаж байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Курт: Бид машинуудын тойрог гэж нэрлэдэг юм, ингэснээр хүн бүхэн ажилдаа төвлөрөх боломжтой, зөвхөн хоёрхон хүн болж буй үйл явцыг ажиглана.
Зак: Бид машинуудын дунд манай хүрээлэнгийн хамгийн аюултай амьтантай хамт байж байлаа, гэхдээ түүнийг нойрсуулах бэлдмэлээр унтуулсан юм. Энэ бэлдмэл эдгээр амьтан тус бүрт янз бүрээр үйлчилдэг учраас миний бодлоор, бидэнд хагас цагийн ажил байсан.
Амели: Би эхэллээ.
Зак: Даруйхан хөлтэй нь ажиллаж эхэлцгээе.
Адам: Тэр хүнд хөлтэй юмаа.
Зак: Адам хойд хөлийг нь барьж авсан. Адам бол манай туурайны мэргэжилтэн, бид ийм нөхцөлд түүнд ханддаг.
Амели: Боллоо.
Адам: Энэ амьтан бидний хэлдэгээр эльфийн гуталтай болж, хөл нь аймаар харагдаж байлаа, туурай нь конус хэлбэртэй, үзүүрүүд нь эргэж мушгирсан. Түүнд энэ тусламж хэрэгтэй, их хэрэгтэй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
АДАМ
Амьтадыг арчлах мэргэжилтэн
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Зак: Би ердөө л техникийн үйлчилгээний ажил хийдэг, харин жинхэнэ ажил нь Адамынх.
Адам: Энд нэг идээт толбо байна. Би энд нь жаахан хөрөөдөөд үзнэ, тэгээд юу болохыг харъя, а?
Амели: Тэг ээ.
Адам: Туурай дээр нь идээлсэн толбо байсан, зүгээр л нэг хар, жаахан өмхий үнэртэй толбо, тиймээс энэ мэдрэг эд рүү орохгүй байхад бид анхаарах ёстой.
Ө/ч: Харласан идээт толбо нь туурайн гадна хатуу давхарга гэмтсэнээс үүсэх ба халдвар авдаг, хэрэв түүнийг нээж цэвэрлэхгүй бол ихэвчлэн цааш тархадаг. Тэгвэл энэ Докийн хувьд энэ үхлээр дуусна.
Зак: Докийн туурай үнэхээр халдвар авсан байсан. Хэрэв бид энэ халдварыг эмчлээгүй бол энэ түүний амь насанд аюултай байх байлаа.
Адам: Та нар юу гэмээр байна, залуус аа?
Ян: Чиний зөв байж.
Эллен: Миний бодлоор бид ажиллаа.
Адам: Миний хувьд дууссан.
Ян: Болжээ.
Ө/ч: Докод өвчин намдаагч мөн антибиотикууд өгнө, дараа нь багийнхан түүнийг унтаа байдлаас гаргасны дараа ажил дуусна.
Ян: Нэг минутын дараа бид түүнийг сэрээнэ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Эрэгчин үчимбэр Финник үчимбэрийг зохиомолоор хээлтүүлэх хөтөлбөрт хувь нэмрээ оруулахад бэлэн болжээ.
Ян: Финник жаахан шаардлага өндөртэй. Финник үнэхээр үзэсгэлэнтэй муур, мөн тэр жаахан зожигдуу, тиймээс зулзагнууд хорвоод мэндлээд түүн шиг гайхалтай төгс, бас нийтэч болно гэж бид найддаг. Байгалийн жамаар хээлтүүлэх оролдлого эрсдэлтэй, эрэгчин үчимбэр эмэгчнээ шархадуулж мэднэ, эсвэл эмэгчин нь эрэгчингээ. Мөн тэд бие биедээ таалагдахгүй байх, эсвэл зүгээр л энэ санааг орхих эрсдэлтэй байдаг. Түүнчлэн өвчин дамжуулах эрсдэл байна, харин бид үрийн шингэнийг цуглуулж, эмэгчний өндгөн эс бүрэлдсэнийг шалгасны дараа үрийн шингэнийг цагийг нь олж хийнэ, энэ ажиллагаа арай хялбар, эрсдэл багатай.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ЯН
Мал амьтны эмч
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Хэрэв амжилттай болбол Финник сүүлийн 15 жилийн дотор зохиомол хээлтүүлгийн тусламжтайгаар гаргаж авсан үчимбэрийн зулзагуудын анхны эцэг нь болох юм.
Ян: Тэр сэрээд болж өнгөрсөн зүйлээс нэгийг ч санахгүй.
Ө/ч: Финникийн нойрсуулагч 60 минут үргэлжилнэ, харин тэд хурдан хөдөлж, таван эмэгчин үчимбэрийг хээлтүүлэх хангалттай үрийн шингэн цуглуулах ёстой.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: 28 настай хар хирс Рози тун удахгүй гялалзсан цагаан шүдтэй болно.
Прия: Рози! Миний хайртай охин. Энэ охинтой цагийг өнгөрүүлэх сайхан байдаг, тэр тэврүүлэх дуртай, бас гэдсийг нь маажихад их дуртай.
МИНДИ
Амьтны хүрээлэнгийн ажилтан
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Би яг энэ Рози шиг хар хирснүүдтэй ажилладаг байсан, харин тэр хамгийн сайхан араншинтай амьтан. Тэр маш эрч хүчтэй, дуулгавартай, бидэнд харилцах их таалагддаг, мөн миний бодлоор, миний дуртай түүний хамгийн сайн зан чанар бол бид дэргэд нь байхад Рози бидний анхаарлыг татах гэж оролддог. Тэр өхөөрдөм аварга амьтан. Тиймээс түүнтэй ажиллах их хөгжилтэй байдаг юм.
Ө/ч: Өнөөдөр энэ хайртай хирсний шүдийг цэвэрлэнэ, харин доктор Прия шүдний эмчийн туслахаар ажиллана.
Прия: Манай энд 700 гаруй төрөл зүйлийн амьтад байдаг, тиймээс энэ өдөр нүд нь гэмтэлтэй мэлхийнээс эхлүүлээд магадгүй хирсэнд үзлэг хийж дуусгаж ч мэднэ. Энд хийх ажил зөндөө, чи үргэлж л нэг жижиг амьтнаас том руу нь, хэвлийгээр явагчдаас хөхтөн амьтад руу шилжиж ажиллана. Ийм болоод л манай ихэнх мал амьтаны эмч нар энэ мэргэжлийг сонгосон юм, яагаад гэхээр, маш сонирхолтой ажил, мөн ийм том өнөр бүлийн нэг хэсэг байх үнэхээр сайхан.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Сайн байна, Рози, сайн байна. Розигийн шүдийг цэвэрлэхийг би их сонирхолтой, сайхан зүйл гэж боддог. Хар хирсний шүднүүд зөндөө их бохирдсон байдаг, тиймээс тэд угаалгаж сурсан нь гайхалтай, Рози ч гэсэн идэвхтэй оролцогч, би бүгдийг нь сайтар харж чаддаг.
Минди: За, түүний амыг ангайлгая, Рози, амаа нээгээрэй. Хирснүүд амьтны хүрээлэнд зэрлэг байгальд амьдарсанаас илүү удаан амьдардаг, тиймээс үүнтэй холбоотой тэдний эрүүл мэндийн асуудал ундардаг.
Прия: Нээгээрэй. Розигийн шүдийг цэвэрлэснээр би түүнийг шүдийг үзэж, буйл нь үрэвссэн эсэх, мөн түүнчлэн бид шүдийг нь зөв цэвэрлэж байна уу, бид нэмэлт шүдний эмчилгээ хийх шаардлагтай эсэхийг шалгадаг юм.
Минди: Зүгээр л бохирдож, ердөө хүнсний сод, ус болно.
Прия: Бид Розигийн шүдийг цэвэрлэхдээ хүүхдийн сав угаадаг сойз ашигладаг, учир нь бидэнд хангалттай том юм хэрэгтэй, хирсний хэмжээг бодолцвол ердийн шүдний сойз хангалттай том биш. Тиймээс бид шийдэлд хүрч, түүнд тохирсон зөөлөн, аятайхан тийм юм авахаар болж, хүүхдийн савны сойзыг сонгосон юм.
Минди: Сайн охин, сайн байна, Рози, сайн охин, маш сайн.
Прия: Энэ үнэхээр сайхан тохирдог юм. Энэ хамгийн хөнгөн хэсэг нь.
Минди: Амаа нээгээрэй, сайн охин минь, сайн байна.
Прия: Зэрлэг байгальд хирснүүд модны үндэс, мөчир зэргийг ихээр идэж, тэдэнд шүдээ үрж, тийм байдлаар шүдний өнгөрийг байгалийн жамаар цэвэрлэдэг. Тэгвэл хүн тэднийг арчилж тэжээж байгаа үед идэх юм нь арай өөр болдог. Тиймээс, бидний бодлоор, тэд зэрлэг байгальд шүдээ цэвэрлэдэг шиг нь бид сайн цэвэрлэж чаддаггүй байж мэднэ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: За, сайн байна, Рози.
Минди: Тэр үүнийг сайн хийж чадлаа.
Прия: Тэр үнэхээр сайн байж чадлаа. Шүд болгон нь ийм хэмжээтэй, нилээн том.
Ө/ч: Рози хирсний шүдийг цэвэрлэхдээ бид түүний шүдний хоёр талыг нь цэвэрлэдэг.
Минди: Розид шүдийг нь цэвэрлэх таалагддаг, бас тэр амттан авах их дуртай. Бид түүнийг урамшуулж алимны жаахан хэрчим өгдөг юм. Шүд цэвэрлэх нь түүнийг баярлуулах, мөн тэр бидний эерэг харилцааг бататгах бас нэг арга болдог.
Прия: Нээгээрэй.
Ө/ч: Рози шүдний талаар дүгнэлт гаргуулахаас өмнө сүүлчийн үзлэгээ хийлгэх ёстой.
Минди: За, Рози, боллоо. Тэр алимаа идсээр л байна.
Прия: Тэгэхээр, би түүний шүднүүдийг хараад өмнөх хирснүүдийн шүднүүд санаанд орлоо, тэд их л...
Минди: Тиймээ, өнгөр ихтэй, энэ тэр гээд л, харин Розигийнх зүгээр байна, тэр шүдээ эрүүл байлгах өөрийн үүргийг үнэхээр сайн биелүүлж байна.
Прия: Тиймээ.
Минди: Тэр энэ хэвээр нь үргэлжлүүлнэ гэж найдъя.
Прия: Тиймээ.
Минди: Амны хөндийн ариун цэвэрт санаа тавьдаг.
Ө/ч: Рози шүдний эмчийн үзлэгийг амжилттай давлаа, одоо дайлуулж, тэврэлдэх цаг нь болжээ.
Прия: Нааш ир, намайг тэврээрэй, баярлалаа. Тиймээ, чи сайн охин, чи хэлээ цухуйлгасан юм уу? Чи юу хийж байна аа? Чи унтчихсан уу? Унтчихсан юм уу?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
УАЙЛДЗ: КОЛАМБУС АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРХАН ЦААЗАТ
ГАЗАР
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Дархан цаазат газарт нойрсож буй үлэмж биет удахгүй сэрнэ.
Ян: За, бид машиндаа суух хэрэгтэй, Амели, чи тэдэнтэй яваарай.
Амели: За.
Зак: Ингээд Докийн туурайг янзлах ажил дуусаж, одоо хамгийн сонирхолтой нь бид түүнийг сэрээх ёстой.
Амели: Бид бэлэн үү? Алив, Зак.
Зак: За, чи мундаг шүү.
Амели: Тарьчихлаа.
Курт: Ойлгомжтой, машиндаа суу, би эхэллээ.
Зак: Док маш хурдан сэргэнэ, тиймээс би түүнийг ямар ч асуудалгүй босохыг нь ажиглаж, үүний хажуугаар аюулгүй байдлаа анхаарч, бусад сүргээс болгоомжлон анзаарч байх ёстой.
Курт: Энд, яг чиний өмнө нэг такин байна, би түүнийг чамд дөхүүлэхгүй байхыг бодъё.
Зак: Ойлголоо. Намайг хамгийн аюултай сүрэг хүрээлж, надад дөхөхөөр зэхэж байхад харин миний өвдөг дээр бас нэг хамгийн аюултай амьтан хэвтэж байлаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Такин Док наркозноос гарч эхлэх үед аюултай сүрэг ойртож эхэллээ.
Курт: Тэр татгалзсаныг хүлээж авсангүй.
Ө/ч: Зак такин Доктой хамт маш удаан хүлээж, аюулд орохгүй байх гэж найдна.
Зак: Энэ маш аймаар байж мэднэ, эдгээр залуустай болгоомжтой байх хэрэгтэй, тийм учраас жижиг гэлтгүй анзаарч байх хэрэгтэй, жишээ нь, чих, хөлний хөдөлгөөн гэх мэт, бусдыг нь ажиглаж байгаа Курт шиг ажилтан байдаг нь сайн хэрэг, нойрсож байгаа нь энэ биш, сэрүүн байгаа тэр хэд миний санааг зовоож байна.
Амели: Зак, 3 минут өнгөрлөө.
Зак: Мэдлээ.
Курт: Тэд ихэвчлэн хэдэн минутын дараа сэргэдэг вэ, тав уу?
Зак: Бэлдээрэй, тэр сэрчихлээ.
Курт: Зак, сайн байна.
Зак: Сайн байлаа, доктор оо.
Амели: Сайн ажиллаа, сайн ажиллаа.
Зак: Тэр ийм хурдан боссонд би баяртай байна.
Курт: Тиймээ.
Зак: Бас зовиурын ямар ч шинж тэмдэг алга.
Курт: Алга.
Зак: Эмчилгээ амжилттай болж өнгөрсөн, тайралт маш сайн болсон, одоо зүгээр явдаг болно гэж бид бодож байна.
Ө/ч: Док сүрэгтээ буцаж очиж, чөлөөтэй идэшлэнэ, харин дархан цаазат газар гийчдийн өмнө дахин нээгдэнэ.
Зак: Тэр явж байна.
Курт: Энэ балай машин дотор яасан ч их юм болов доо, гайхалтай.
Зак: Энэ дэлбэрч мэднэ шүү.
Курт: Би зүгээр л чамтай илэн далангүй байдаг.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Коламбусын амьтны хүрээлэнд үе үе ямар нэг ховор зүйл олж харж болно.
Жек: Амьтны хүрээлэнд ирсэнд баярлалаа.
Ө/ч: Жек Ханна амьтны хүрээлэнд ирсэн зочдын өмнө үг хэлэхээр хотод иржээ.
Жек: Сайн уу? Амьтны хүрээлэнд уулзацгаая.
Ө/ч: Жек хаана ч очсон тэнд эмх замбараагүй болдог.
Жек: Би өвс хадагч жолоодно.
Ян: Би түүнд хичнээн хайртай байлаа ч энэ нэг ёсны байнгын тоглоом наргиан байдаг. Энэ: “Гуйя, зүгээр л явчих” гэдэгтэй адил.
Жек: Өө, миний дотор муухайрч байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ЭРИН
Жек Ханнагийн багийн гишүүн
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эрин: Жек хотод ирэхээр бүгд хөдөлгөөнтэй болдог, энэ илт мэдрэгддэг, түүнийг энд ирснийг бүгд мэднэ, ажилтнууд ч баяртай, ирсэн зочид ч баяртай.
Ян: Тэр амьтадын дэргэд байх дуртай, тэр хүмүүсийн дэргэд байх дуртай, энэ нь багахан үймээн тарьдаг. Ялангуяа Жек Ханна шиг алдартан амьтадын хүрээлэнд зугаалахаар шийдсэн үед. Энэ мэдээж замбараагүйдэл үүсгэдэг.
Жек: Гэхдээ л би хүмүүст хайртай, гүйцээ. Хэрэв хэн нэгэн гарын үсэг, зураг авмаар байвал би боломжтой бол зогсоод үүнийг хийнэ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ЖЕК ХАННА
Амьтны хүрээлэнгийн хүндэт захирал
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Танд маш их баярлалаа, эрхэм ээ.
Жек: Танилцсандаа баяртай байна.
Адам: Таны хийж байгаа бүхэнд баярлалаа.
Жек: Та нар баавгай хармаар байна уу?
Эм: Миний сэтгэл хөдөлж байна.
Жек: Цагаан баавгайн бамбаруушууд.
Эм: Бяцхан үсэн бөмбөөлэйнүүд. Зэрлэг байгальд бид ийм зүйл хэзээ ч харахгүй байсан.
Жек: Үгүй ээ.
Ян: Тэр ирэх болгонд яг чихэрийн дэлгүүрт орсон юм шиг, тэр эгнээнүүд дундуур гүйж, гүйж байхад нь бүх юм газарт унаж байдаг.
Жек: Хөөх.
Эрин: Чи сайхан үнэртэх болно.
Эрин: Сайн уу.
Жек: Өнөөдөр ирсэнд баярлалаа. Би амьтны хүрээлэнгээр зугаалж байхад надтай 3 настай хүүхэд, 25 настай, 70 настай, бүр 80 настай хүн мэндлэх нь маш их таалагддаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, бид өдөр болгон амьтадын тухай ярьдаг.
Эрин: Сайн уу.
Жек: Сайн уу. Алив, энд бууцгаая.
Эрин: Тэр одоо орох нь.
Жек: Та нарт маш их баярлалаа. Өнөөдөр ирсэнд баярлалаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Жек: Тэр тэнд байсаар л байна уу?
Дью: Та нар энд яагаад цугларсаныг би мэдэх юм шиг байна. Та нар амьтадыг харахаар ирцгээсэн, тийм үү?
Жек: Нааш нь имжийг аваад ир.
Дью: Манай хүндэт захирал Жек Ханна.
Габри: Би танаас хойноос дагая.
Жюли: Чи эхлээд гар, би араа чинь явъя.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Жюли: Миний ач охин имж хэзээ ч тэвэрч байгаагүй.
Габи: Би хаашаа явах вэ?
Жек: Бүр надад ч байхгүй. Насанд хүрсэн имж босож зогсоод миний нүүр лүү цохиж чадна. Та нар дэлхий даяар хуурай газрын хамгийн удаан хөхтөн амьтныг харж байна. Энэ бол голын улаан гахай, та нар бодвол эд нараас нэгийг нь ч хараагүй байх.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Жек: Хөгжилдөж, хажуугаар нь суралцахад ямар ч муу юм байхгүй, би үүнийг л хийх гэж оролддог, хүмүүсийг баясгаж, тэдэнд амьдралдаа хэзээ ч үзэхгүй тийм амьтадын тухай ярьж өгдөг.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Жек: Та нарыг бурхан ивээг, мөн америкт хамгийн гайхамшигтай амьтны хүрээлэн байгуулсан та бүхэнд баярлалаа. Та нарт баярлалаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Энэ үеэр цаг шавдуулсаар, үчимбэр Финник одоохондоо нойрсож, харин багийнхан таван эмэгчинг хээлтүүлэх хангалттай үрийн шингэн цуглуулахаар яарна.
Амели: Зүрхний цохилтын давтамж тогтвортой, минутанд 70 байна.
Ян: Үчимбэрүүд үнэхээр мөхөж устах аюулд орсон, харин энэ ажиллагаа удмын санд шинэ ген авчирч, шинэ бяцхан үчимбэрүүд бүтээж, энэ төрөл зүйлийг аврах боломжийг бидэнд өгнө гэж найдаж байна.
Адри: Тэр зүгээр үү?
Амели: Тиймээ.
Ян: Тиймээ, тэр баруун хөлөө хөдөлгөлөө, одоо урд хөл нь хөдөллөө.
Амели: Тиймээ, хариу үзүүлэхгүй байна.
Ян: Финник наркозны үйлчлэлд байгаа, бид түүнийг сэрэхээс нь өмнө яаралтай үрийн шингэнийг цуглуулж, энэ ажлыг дуусгах ёстой.
Амели: За, түүнийг эргүүлье, Жастин.
Жастин: Мэдлээ. Хөөе, хөөе. Болгоомжтой, чи хаачих гээв?
Ө/ч: Финникийн мэдээ алдуулалт асуудалтай боллоо, энэ ноцтой байж мэднэ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Амели: Нэг цаг мэдээ алдуулалтын дараа үчимбэр Финник сэрж эхэллээ. Багийнхан үрийн шингэн цуглуулах ажлыг зогсоолоо.
Ян: Тэр нойрссоноос хойш нэг цаг өнгөрсөн болохоор одоо бидний наркозны үйлчлэл дуусах нь араггүй, бид түүнийг эргүүлж байгаад жаахан сэрээчихлээ.
Адриен: Бид дууссан гэж бодож байна.
Ян: Сайн байна.
Ө/ч: Финникийн үрийн шингэн цуглуулах ажил амжилттай боллоо.
Амели: Бүгд сайн ажилласан гэж би хэлмээр байна.
Яг: Тиймээ.
Адриен: Өө, сайхан харагдаж байна, хөөх, бид зохиомлоор хэлтүүлэх сайхан дээжтэй боллоо.
Ө/ч: Одоо Финник наркозны үйлчлэлээс гарах хүртлээ ажилтнуудын хяналтанд буцаж очно.
Адриан: За ингээд бүх юм боллоо, найз минь, энэ онцгүй зүүд байсан байх. Тэр удахгүй эцэг болно гэж хэн нэгэн түүнд хэлсэн үү?
Ян: Өө, тэр тийм ч их баярлахгүй байна.
Ө/ч: Хожим нь үчимбэрийн тоо толгойг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар хэсэгт эмэгчин үчимбэрүүд оролцох болно. Амьтны хүрээлэнд тус газрын хамгийн амгалан амьтадад зориулсан амттаны цаг ирлээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Никки: Өнөөдөр зайрмаг хийх үү?
Девон: Муугүй шүү.
Элли: Тэгье.
Девон: Бид зөндөөг хийнэ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ДЕВОН
Амьтны хүрээлэнгийн ажилтан
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Никки: Цагаан баавгайнууд байгалийн зөн совингоо хадгалж байхыг бид хүсдэг. Зэрлэг байгальд тэд цаг үргэлж ан хийдэг, тиймээс бид тэднийг энд олон цагаар идэх юм хайх нөхцлөөр нь хангадаг. Энд бид янз бүрийн хоол санал болгодог юм, жишээ нь мөсөн савтай хоол. Бид далайн хавын дотор эрхтэнийг дуурайлгаж дотор нь жаахан гоймон хийдэг. Цус цагаан баавгайн дуртай зүйл, цусыг тэдний өдөр бүр иддэг маханд нь шингээдэг юм. Би ийм юманд дургүй, харин баавгайнуудад их таалагддаг.
Элли: Бидэнд хэд хэдэн хэв бий, бидэнд усны цагаан цэцгийн навч, далайн хав, мөн загас.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ЭЛЛИ
Амьтны хүрээлэнгийн ажилтан
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Элли: Өө, амттай байна. Дараа нь бид эднийг хөлдөөгчинд хийнэ, дараа нь гаргаж ирээд хэсэг хугацааны дараа өгдөг. Миний бодлоор энэ их амттай болсон байх.
Никки: Чиний загас ямар өнгөтэй вэ?
Элли: Энэ цус. Үнэндээ бол энэ цус, бас загасны шүүс, зохицол гэх үү дээ.
Никки: Амттай байх даа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Өнөөдөр бид манай эмэгчин үчимбэрүүдийн нэгийг унтуулж, зохиомол хээлтүүлэг хийх гэж байна.
Сюзи: Прия, чи 100% бэлэн гэж надад хэлээч.
Прия: Би тэгж хэлэхгүй, Сюзи.
Эм: Бодвол 95% байлгүй дээ.
Прия: За даа, 80% байх, энэ чинь ид шид биш.
Сюзи: 100%.
Прия: 90%.
Сюзи: Энэ бас хангалтгүй. Бүгд бэлэн үү?
Прия: Тиймээ.
Ө/ч: Финникээс цуглуулсан үрийн шингэнийг таван эмэгчин үчимбэрт суулгана. Демиси эхнийх нь.
Сюзи: Бурхан минь, Демиси зулзагтай болох нь, ядаж л бид гурваас нэг нь одоо баярласандаа... уйлах байх даа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Сюзи: Тэр ядрангуй хүржигнэж эхэллээ.
Прия: Эрдэмтэдтэй зохиомол хээлтүүлэг хийх талаар ярилцсаны дараа тэд амжилттай байх магадлал 20%-тай гэж хэлсэн, тиймээс бид ядаж тэдний нэг нь хээл авна гэж их найдаж байгаа.
Сюзи: Энэ муужгай 30 минутын дараа хээлтэнэ гэж би найдъя.
Прия: Тиймээ, чшшш. За, түүнийг энд байрлуулъя, Жен, толгойг нь тийшээ, сүүл нь ийшээ.
Сюзи: Манайд Смитсоновскийн хүрээлэнгийн 3 ажилтан ирсэн байгаа, тэд үүн дээр ажиллаж байсан туршлагтай.
Прия: 3, 2, 1.
Сюзи: Өдрийн сүүлчээр бид 20 зулзагтай болно гэж би найдаж байна. Боломж бага гэдгийг би мэднэ, гэхдээ энэ бүтээсэй гэж залбирч байна.
Прия: Бид яг одоо эхлүүлж болно.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Хамгийн сайндаа бидэнд ямар нэг хүндрэл гарахгүй, бүгдээрээ тайван сэрцгээнэ, хагалгааны дараа ямар ч асуудалгүй. Хэрэв аль нэг нь хээлтвэл үнэхээр сайхан хэрэг болно.
Адриана: Та нар бэлэн үү?
Пьерр: Тиймээ. Болж байна. Боллоо.
Прия: Тэгэхээр, зохиомолоор хэлтүүлэх гэдэг нь үрийн шингэнийг эмэгчин тус бүрийн умайд суулгахыг хэлнэ, тиймээс бид умайд үрийн шингэнийг шууд шахахын тулд хэвлийд нь жаахан зүсэлт хийж, бяцхан камерийн тусламжтайгаар катетр оруулна, ингэснээр үр тогтож хээлтэх магадлал нэмэгдэх юм.
Пьерр: Фаллопийн хоолой энэ байна.
Прия: Өндгөн эс бүрэлддэг хэсэг.
Сюзи: Тиймээ.
Прия: Өндгөн эс нь боловсорч уу?
Сюзи: Тиймээ. Өндгөн эс боловсорсон шинж тэмдэг илэрхий байна, тэгвэл зохиомол хээлтүүлэг яг цагаа олсон гэсэн үг.
Пьерр: Одоо бид хоёр талаас нь үрийн шингэнийг шахна, эндээс эхэлцгээе.
Сюзи: Эмч нар яг ийм жаахан талбар дээр ажиллаж байна, үрийн шингэнийг яг хэрэгтэй газар нь суулгах амаргүй байгаа, тэд... энэ миний санааг зовоож байна.
Пьерр: Би олчихлоо. Боллоо, би бэлэн.
Прия: Пьерр үрийн шингэнийг маш нарийхан нүхээр оруулахаар оролдож байна.
Сюзи: Би сандарч эхлэх чинь. За яахав.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Адриен: Үрийн шингэн замдаа гарлаа.
Сюзи: Энэ намайг тэвдүүлж байна.
Ө/ч: Тэвдэх ч багадана, учир нь эмэгчин үчимбэр Дэмисид зохиомол хээлтүүлэг хийж байна.
Сюзи: Энэ зохиомол хээлтүүлгээс их юм шалтгаална, яагаад гэхээр үчибэрийг үржүүлэх их төвөгтэй, энэ 15 жилийн хугацаанд бид зохиомол хээлтүүлгээр нэг ч удаа амжилт гаргаагүй.
Пьер: Явуулаарай, явуулаарай, явууларай, шахаад бай. Янзтай, энийг хар даа, үнэхээр сайхан.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Пьерр: Үнэндээ бол бид анх удаа өндгөвчүүд ийм сайхан хариу үзүүлэхийг харлаа, энэ сайны тэмдэг ч байж мэднэ.
Прия: Тэд фаллопийн хоолой хоёр талаар нь үрийн шингэнийг шахаж чадлаа, тиймээс одоо найдаж л байя.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: За, түүнийг ойртуулж бариарай, яг ингэж.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Бидний дараагийн алхам, бидэнд үлдсэн 4 муурыг хээлтүүлэх ёстой, үр тогтоосноос хойш 30 хоногийн дараа хэт авианы шинжилгээ, идэвхтэй хяналт эхлэх байх.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Тэр наркозыг маш сайн давсан, тиймээс бид түүнийг хэзээ сэрэхийг нь хүлээж байна.
Сьзи: Бүгд Мисид баярлаж байсан, тийм болохоор Миси зулзагнуудтай болно гэж найдаж байна.
Дью: Эй, нүд чинь нээгдлээ, хонгор минь. Чиний нэг нүд нээлттэй байна, чи яг далайн дээрэмчин шиг болчихож.
Брэнн: Хэвтээрэй. Тэр гаршсан муужгай.
Дью: Сайн уу, жаалаа.
Сюзи: Тэр хэлийг нь хар даа. Чи цухуйсан хэлээр нь энэ Мисигийн зулзагнууд гэдгийг шууд мэднэ.
Дью: Тэр үргэлж ингэдэг үү?
Сюзи: Тиймээ. Сайн уу, би ээж чинь байна. Өө, яасан бэ, яасан юм?
Ө/ч: Дэмиси удахгүй ээж болж мэдэх байх. Ирэх хэдэн сарын хугацаанд хийгдэх хэт авианы шинжилгээний хариугаар тэр хээлтсэн үгүйг харуулна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Элли: Далайн хав, спагетти сайхан болжээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
НИККИ
Туслах ажилтан
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Өнөөдөр бид манай цагаан баавгайнуудын амьдрах орчинд онцгой зүйл нэмэх болно. Бид энэ мөснүүдийг хаана тавих вэ?
Девон: Би эднийг өөр байдлаар тарааж тавьсан нь дээр гэж бодсон, тус бүртээ өөрсдийн хувийг хүртэнэ.
Ники: Баяжуулах зорилго нь манай баавгайнуудын байгалийн зөнг совинг нь сэргээхэд байдаг. Хүйтэн байна. Баавайнууд уснаас гарч ирээд идшээ өөрсдөө олох ёстой, тэдний зан байдал ихэвчлэн ан хийх, олзоо дайрахтай холбоотой байдаг. Тийм учраас тэд мөсөн амттангууд руу дайрч, доторхийг нь идэх гэж хагалж бутаргахаар бодож бид эднийг хийдэг. Мөн бидэнд цагаан баавгайн үндсэн олз болдог далайн хавтай төстэй амттан байдаг. Хэдийгээр амт нь далайн хавынх биш боловч харагдах байдал нь далайн хав, энэ нь баавгайнуудад жинхэнэ олз мэт харагдаж, зөн совинг нь сэрээдэг юм.
Элли: Өө, тиймээ.
Никки: Маш амттай.
Элли: Муугүй боллоо. Энэ тэдний оюуны үйл ажиллагааг нь сэргээнэ.
Ө/ч: Цагаан баавгайн ихэр бамбаруушууд Нева, Нуник хоёр, тэдний эх Аврора тун удахгүй цустай мөсөн амттангуудыг ангуучлах болно.
Элли: Эдгээр бамбаруушууд надад олон талаар утга учиртай, би тэднийг мэндлэхээс нь эхлээд хамт байсан юм, тэд анх нүдээ нээж, анхны алхамаа хийж, анх ичээгээ орхиход нь. Би өөрөө хүүхэдгүй, гэхдээ л би тэднийг өөрийнхөө хүүхдүүдтэй харьцуулдаг, үнэндээ миний утас цагаан баавгайн зурагнуудаар дүүрэн байдаг. Надад цагаан баавгайнуудын зураг, дүрс бичлэг нийлээд 13,000 гаруй байх, тэд нартай хамт бүгдийг хамт туулах үнэхээр сайхан.
Девон: Девоноос Эллид, тэднийг гаргаж болно.
Элли: Нуник манай идэмхий нь, тэр хурдаараа гарч ирээд хамгийн амттай руу нь дайрах байх.
Никки: Тэд яаж үнэрлэж байгааг хар даа.
Девон: Тийкм байна.
Никки: Өө, тэр олчихлоо, ёстой мундаг. Бид тэнд юу ч юм тавьсныг тэд мэдэж байсан, цагаан баавгайн үнэрлэх чадвар ер бусын, тэд далайн хавыг 2 км-ийн цаанаас ч үнэрлэж мэдэрдэг.
Элли: Хэрэв эгч нь ямар нэг юм олсон бол тэр ч гэсэн дагаж очиж үзэх хэрэгтэй болдог, яагаад гэхээр, ямар ч сонирхолтой юмыг тэр зүгээр өнгөрүүлдэггүй юм.
Никки: Бум.
Девон: Шумбачихлаа.
Никки: Охид оо гэж. Бид энэ амьтадад хайртай, бид хийж байгаа юмандаа дуртай, бид хичээж ажилладаг. Тэд уснаас гарч, бидний өгсөн тоглоомоор тоглож, эсвэл сэлэхээр явж, загас барьж, эсвэл зүгээр л бидний зассан зүлгэн дээр тарайж хэвтэхэд нь бид дуртай, учир нь тэд хүссэн зүйлээ хийх дуртай. Энэ бидэнд үнэхээр баяр баясал авчирдаг, учир нь бид тэднийг хамгийн сайнаар халамжилж, тэдний амьдрах орчинг дээд зэргийн ая тухтай болгож байгаагаа мэддэг юм. Бид эдгээр цагаан баавгайнуудтай тогтмол харилцдаг учраас тэд биднийг хэн болохыг мэддэг, тэд сэлж ирээд биднийг ажиглаж байдаг. Цагаан баавгайнууд гайхалтай, бид тэдэнтэй ажиллах сайхан байдаг.
Элли: Тэднийг өдрийн турш завгүй, зугаатай байлгах хэрэгтэй.
Никки: Тиймээ, бид дараа нь аль болох олон гоймонтой далайн хавнууд хийнэ.
Ө/ч: Нисдэг үнэгнүүд бол дэлхий дээрх хамгийн том сарьсан багваахайнууд. Өнөөдөр Белл нэртэй эмэгчинл яаралтай эмнэлэгийн тусламж хэрэгтэй болжээ.
Лав: Манайд элгэндээ хавдартай настай хатагтай байгаа. Бид түүнийг хэт авианы дурангаар хармаар байна.
Ө/ч: Хэвлийн хөндийн шинээр үүсвэрийг саяхан хийсэн шинжилгээгээр илрүүлжээ. Хэрэв хавдар томорсон бол Беллд яаралтай мэс засал хэрэгтэй болно.
Прия: Би нисдэг үнэгнүүдтэй ажиллах дуртай нэг шалтгаан нь тэд зөвхөн өхөөрдөм амьтад биш, тэд өөрсдийн гэсэн зан авиртай, тэд маш их чимээтэй, ааштай, зарим байдлаар надтай адилхан. Энэ үнэхээр ер бусын төрөл зүйл, тэдэнтэй ажиллах сайхан, бас сонирхолтой, тэд эндэхийн ажилтнууд, оюутнуудад маш сайн тохирдог, тэд үнэхээр, үнэхээр гайхалтай амьтад.
Ө/ч: Беллийг сарьсан багваахайнуудад эмнэлэгийн үзлэг хийх бүсэд авчирч эмч нар хэт авианы дурангийн тусламжтайгаар Беллийн биеийг шинжлэх гэж байна.
Прия: Шинжилгээ хийх явцад Беллийн хэвлийн хөндийд хавдар илэрсэнийг бид мэднэ, тиймээс хамгийн муу зүйл нь гэвэл хавдар томорсон бол бид мэс засал хийхээс өөр араггүй, энэ бол хорт хавдарыг цааш нь тархаахгүй байх нэг арга. Бид одоо түүнд үзлэг хийж, тэр хавдар одоо хаана байгааг мэдмээр байна.
Прия: Би мэднэ ээ, жаал минь.
Прия: Ихэвчлэн сарьсан багваахайнуудыг гар дээр барихад тэд их дургүй. Белл чангаар хашхирч, эсэргүүцэж, тийчигнэж байсан, бид манай сарьсан багваахайнуудыг тэр бүр гар дээрээ барьдаггүйтэй энэ холбоотой байх. Тиймээс энэ зүгээр л түүнд дасал болоогүй харьцаанд үзүүлж байгаа хариу үйлдэл юм. Тэр их уурласан байна.
Лав: Бид анх бодож байснаас ч дор байх вий гэж би санаа зовж байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
ДЭВИД
Мал амьтны эмч
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Хонгор минь.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Чи юунд хашхирсан юм бэ. Надад харамсалтай байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ө/ч: Нисдэг үнэг Беллийн элгэнд томорч байгаа хавдар байж мэднэ, харин хэт авианы дуран яаралтай хагалгаа шаардлагтай үгүйг харуулна.
Прия: Бурхан минь.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Хэдийгээр бид Беллд туслахыг хичээж байсан ч тэр яг одоо бидэнтэй харилцахдаа баяртай биш байна. Тиймээс, би эмчийн хувьд тэр хавдарыг нь маш хурдан тодорхойлох ёстой, гэвч би түүнийг айлгаж түгшээхийг нэг их хүсэхгүй байна.
Кристи: Тийм ээ, та нар яаж шинжилгээ хийхийг би мэдэхгүй.
Прия: Эдгээр сарьсан багваахайнуудад хэвлийн хөндийн хэт авианы шинжилгээ хийхэд их хэцүү, учир нь тэд том далавчтай, хурц шүднүүдтэй.
Прия: Тэр одоо яаж байна аа? Тэр...?
Лав: Би яг одоо барьж дийлэхгүй нь ээ.
Прия: Ойлголоо.
Лав: Би түүнийг барьж байхад тэр буйлаа тас хазаж байгааг харах харамсалтай байна.
Прия: Сарьсан багваахайнууд муу нэртэй, гэсэн ч тэднийг эмчлэх шаардлагтай, яг л үчимбэр, хирс, эсвэл анаашыг эмчилдэг шиг. Энэ хавдар уу?
Лав: Тийм ээ, тийм, минийхээр энэ хавдар байна.
Ө/ч: Дэвид эмч хавдар хайсаар, Беллд хамгийн сүүлд шинжилгээ хийсэнээс хойш томроогүй байх гэж найдаж байна.
Лав: Би жаахан хайх хэрэгтэй боллоо, тэр шууд харагдахаар тийм том байсангүй.
Прия: Өө, ашгүй дээ.
Лав: Би түүнийг хайх хэрэгтэй болоод...
Прия: Беллийн хавдарын хэмжээ нь өөрчлөгдөөгүй, томроогүй байна гэдэг маш чухал зүйл. Энэ нь бид оношлох хагалгаа хийх шаардлаггүй, урдын адил түүнийг үргэлжлүүлэн ажиглана гэсэн үг.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Одоо түүний бүх юм зүгээр, тэр жингээ барьж байгаа, бүх зүйл дажгүй байна, энэ хоргүй хавдар, санаа зовох зүйлгүй гэж бид бодож байна. Гэхдээ дараа нь харамсаж байснаас найдвартай нь дээр. Тиймээс бид шаардлагтай хэмжээнд Беллийг ажиглаж, тэр хавдар томроогүй байгааг шалгаж байх болно, харин одоо түүний амрах цаг.
Кристи: За ингээд боллоо.
Лав: Ажил дууслаа.
Эмили: Сайн уу.
Прия: Сайн уу.
Эмили: Яг цагаа олж ирлээ.
Ө/ч: Дэлхий даяар амьтадын хүрээлэнгийн эмч нар, мөн үчимбэрийг хамгаалагчид Коламбусын амьтадын хүрээлэнгийн таван эмэгчин үчимбэрүүд эх болох үгүйг амьсгаа даран хүлээж байна.
Прия: Сайн байна. Би үчимбэрийн зулзагыг харахыг маш их хүсч байна, би ганцханыг л авна, заавал олон байх албаггүй. Би ердөө л ганцхан байсан ч хармаар байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Прия: Бидний харах ёстой юм... Тиймээ, би зөвхөн давсаг харж байна. Тиймээ.
Ө/ч: Прия бүх эмэгчин үчимбэрүүдэд хэт авианы шинжилгээ хийж байна.
Прия: Энэ үе шатанд мэдэгдэх ёстой.
Кристи: Бид ямар нэг юм харах байсан гэж үү?
Прия: Тиймээ. Би илт дарамт мэдэрч байна, маш олон хүмүүс намайг: “Би түүнийг оллоо, зулзага энд байна” гэж хэлэхийг хүлээж байгаа.
Эмили: Чи хэвтэж болно.
Прия: Хээлтээгүй байна.
Кейли: Хээлтээгүй.
Кейли: Босчихлоо.
Эмили: Тэр одоо явж байна.
Ө/ч: Харамсалтай нь 4 эмэгчин үчибэрт хээл авсан шинж тэмдэг илэрсэнгүй.
Прия: Боломж тун бага гэдгийг бид мэдэж байсан, түүхэндээ үчимбэрүүд ердөө 20%-ийн амжилттай байсан.
Ө/ч: Одоо ганцхан эмэгчин үчимбэр Дэмиси үлджээ.
Сюзи: Миси. Найдвар өндөр байсан, учир нь бидэнд үүнд зориулсан маш сайн дээжүүд байсан. Тиймээс бид найдсан, энэ магадлал багатайг бид мэдэж байсан, тэгсэн ч гэлээ хэрэв бид үүнийг чадсан бол сайхан байх байлаа.
Эмили: Сайн уу, жаал минь.
Сюзи: Би үүнээс болж маш их сандарч байна, учир нь Дэмиси миний хайртай үчимбэр, мөн бидэнд тэр зулзагнууд яриангүй хэрэгтэй. Тийм зүйл болно гэж би найдаж байна.
Сюзи: Миний бодлоор, тэр хээлтэй юм шиг харагдах юм. Хэрэв тэр хээлтээгүй бол жаахан таргалсан байж мэднэ.
Прия: Тэр хоолонд дуртай, энэ үнэн.
Эм: Сюзи, чи хөлийг нь барьж байхгүй юу?
Сюзи: За, барьж байя. Тэр маш сайн охин.
Прия: Тэр үнэхээр сайн муужгай.
Сюзи: Би маш их найдаж байгаа, тэр хамгийн үржил сайтай нь, тиймээс би Миси зулзагтай болно гэж найдаж байна.
Сюзи: Энэ зулзага уу?
Прия: Үгүй ээ, энэ дэлүү.
Сюзи: Би зулзага гэж бодож байна.
Прия: Магадгүй зулзагны дэлүү байх. Би юу ч харахгүй байна.
Брэнн: Чи юу ч харахгүй байна уу?
Сюзи: Алга уу?
Прия: Үгүй ээ. Нэмэр алга.
Прия: Бид нэг ч амжилтанд хүрч чадаагүй нь үнэхээр харамсалтай.
Сюзи: Магадлал тун бага байсныг би мэднэ, гэхдээ бүх муурнуудаас энэ муур зулзагнуудтай болохыг би хүссэн. Тэр хамгийн өхөөрдөм, хөөрхөн. Би чамд хайртай хэвээрээ, би ердөө л чамайг ээж болоосой гэж хүссэн.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Сюзи: Дэмиси хээлтээгүй гэж би сонсоод жаахан сэтгэлээр унасан. Таван үчимбэрүүдээс аль нэг нь хээл авсан бол гайхалтай байх байлаа, ялангуяа тэр нь Дэмиси байсан бол бүр сайхан.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Сюзи: Сайн уу, охин минь, хэлээ цухуйлгаад байж байгаа чинь цаанаа л сайхан. Чамдаа хайртай шүү.
Прия: Бид энэ удаа амжилтанд хүрээгүй ч гэлээ энэ нь бид дараагимйн удаа чадахгүй гэсэн үг биш. Гэхдээ, бид энэ амьтадыг аврахад туслахын тулд үүн дээр үргэлжлүүлэн ажиллах ёстой гэж би үзэж байна.
Сюзи: Би бууж өгөхгүй, би хэзээ ч бууж өгөхгүй.
Прия: Бид мэднэ ээ.
Сюзи: Хэдийгээр энэ бүтэлгүй болсон ч гэлээ, үүний ачаар бид их юманд суралцлаа. Бид зөвхөн урагшилж, хэзээ ч бууж өгөхгүй. Смитсоновскийн хүрээлэнгийн эрдэмтэд буцаад явцгаана. Харин энд, Коламбусын амьтадын хүрээлэнд манай охид үлдэнэ, тэд энэ үйл явцад гайхалтай тохирно. Бид дахиад нэг үзээд алдана, учир нь Коламбусын амьтадын хүрээлэн хэзээ ч бууж өгдөггүй юм.
Төгсөв
Back to episodes Go home