Alliance-36
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 45мин
Нэмэгдсэн дүр:
Ма: эр, Ма Дин технологийн шинэ мэргэжилтэн
Гарчиг: ........ Төгсгөлийн 36-р анги
Эр: Вей дэд захирал аа. Та өнөөдөр нэлээд уучихлаа.
Вей: Намайг сүйтгэх... сайхан байна уу?
Жиан: Юу хүсээ вэ? Анхааруулчихъя. Аятайхан бай. Энд хяналтын камер хаа сайгүй байгаа шүү.
Вей: Лин Шуан та хоёр хуйвалдаж, намайг урхинд оруулсан. Надад ямар байхыг бодож үзсэн үү?
Жиан: Вей Мин. Тайван бай. Тайвшир гэж байна. Тавь.
Вей: Би тайван байна. Би чамд зохисгүй авирласан уу? Бид хоёр хэн хэн нь хүссэнээ авсан. Чи хангалттай ашиг олоо биз дээ? Чи өөрөө ч мэдэж байгаа. Зарим юм чинийх байх албагүй. Би чамаас холбоогоо тасалсан болохоор чи атаархаж байгаа юм.
Жиан: Чиний утгагүй яриаг сонсмооргүй байна. Тавь. Тавь.
Вей: Яах гэж Лин Шуантай хуйвалдаж, намайг урхинд оруулсан юм?
Жиан: Вей Мин. Би ойлгохгүй байна уу? Энэ олон жил, чи эрх мэдлээ ашиглаж намайг дарлаж, мөлжиж байсан. Лин Шуан олон жил дэргэд чинь байж тэсч тэвчиж, золиос гаргасныхаа хариуд юу авсан юм? Чиний ажлын амжилт, Жойс ч ялгаагүй. Чи тэрнийг утсан хүүхэлдэйгээ болгосон, бас л чиний гишгүүр байсан. Чинийхээр бол бүгд чамд ашиглуулж байх ёстой. Өөрийгөө гэмгүй, зөв шударга хүн гэж бодсоор байгаа юм уу?
Вей: Чи юугаа мэддэг юм?
Жиан: Би мэдэхгүй. Чи өөрийгөө бүгдийг нь тооцоолдог, авч хүссэн болгоноо өөрийн болгодог ухаантай хүн гэж бодож байна уу? Эцэст нь чи шийтгэлээ хүлээх л болно. Одоо байгаа байдал чинь чиний үйлийн үр.
Лин: Вей Мин.
Жиан: Золбин нохой шиг болсоноо харж байна уу? Хазахаас өөр юу ч мэдэхгүй.
Эр: Юу болсон бэ?
Эр: Юу болоод байна?
*****************
Охин: Аав аа, саяны тоглоомын талбай дээр байсан гулгуур ёстой гоё байсан.
Гуо: Аав аа.
Вей: Гуогуо.
Гуо: Намайг бариад аваарай.
Вей: Гулгаад ир, аав нь бариав авъя. Тийм ээ... Аавыгаа санасан уу?
Гуо: Тийм.
Вей: Аавыгаа үнсээрэй. Ээж нь яасан? Эхнэр.
Лин: Гуогуо. Уралдъя...
Гуо: аав аа.
Лин Гуо: бид хоёр энд байна.
Гуо: Би энд байна.
Лин: Гүйгээрэй.
Вей: Болгоомжтой, зөөлөн яв...
Лин: Тэнэгхэн...
Вей: Гуогуо. Гуогуо. Гуогуо. Эхнэр.
*******************
Лин: Би одоо ч гэсэн Вей Минийг надад гэрлэх санал тавихдаа ийм хүн байгаагүй гэдэгт итгэхийг хүсдэг.
Жиан: Хурдан сэтгэдэг, анхаарал татаж чаддаг бас ажилдаа амжилт гаргадаг. Бас сайн эхнэр, хөөрхөн охинтой байсан. Би ялагч гэж боддог байсан.
Лин: Хэзээнээс эхэлснийг мэдэхгүй, нэг л мэдэхэд их өөр болчихсон байсан. Тэгээд л ийм болчихсон.
Жиан: Шунал нь хэтрээд л тэр. Бусдыг ашиглаж сураад, суусан газраасаа шороо атгаж, авч болох бүх зүйлийг авч, оргилд гарахыг хүссэн биз. Эрэгтэй гэдэгээ ашиглаад эмэгтэйчүүдийг дарлаж эхэлсэн байх.
Лин: яг үнэндээ эрэгтэй хүмүүс одоогийн нийгэмд ч гэсэн давуу эрхтэй хэвээр байгаа.
Жиан: Эрэгтэй хүн царайлаг бол, хүнийг өөртөө татаж чаддаг. Эмэгтэй хүн дур булаам бол зохисгүйд тооцогдоно. Ийм ойлголт хаа сайгүй байдаг.
Лин: Вей Мин шиг эрчүүд цөөхөн байдаг нь яамай. Эрчүүд энэ нийгэмд давуу тал эдэлдэгээ мэддэг, гэхдээ энэ давуу талыг хариуцлага дагаж байх ёстой. Тэнцвэрийг нь олох нь чухал. Вей Мин энэ давуу талыг хүссэнээ хийх үнэгүй тасалбар гэж ойлгодог. Юуг хайрлаж, хамгаалах ёстойгоо ч мэдэхгүй. Гэр бүл, ажил, ашиг сонирхлоо тэнцүүлж мэддэггүй. Хайрыг сексээр сольсон.
Жиан: Сайн хөзрийг ашиглаж чадаагүй. Өөрийнх нь хийсэн үйлдэл.
****************
Гү: Алив. Амсаад үз. Салатны амталгаа ямар болж?
Лин: Амттай болж.
Гү:Тэгэлгүй дээ. Гадаадад ажилладаг байхдаа сурсан юм. За, салат болчихлоо. Одоо, стейкээ шарна аа.
Лин: Стейкийг би хийнэ. Мишелин одтой тогооч яаж хийдгийг хараарай. Хайруулан таваг, тос.
Гү: Хайруулын таваг. Тос. Тэгвэл би хачир хийж байх уу?
Лин: Тэг. Хэрээн нүд ахиухан угаараарай. Гуогуо дуртай.
Гү: За. Нээрэн, квантын тооцооллын төслийг Паншигийн захирлуудын зөвлөл зөвшөөрсөн. Бас чамаар удирдуулахыг хүсч байгаа. Үнэн... Баяр хүргэе. Баяр хүргэе.
Лин: Одоо яадаг юм билээ? Төсөл эхэлчихвэл богино хугацаанд намайг дийлнэ гэсэн хүсэл чинь биелэхгүй нь дээ. Мөнхийн хоёрт гэдэг энэ “бичигнээсээ” хэзээ салах юм бол доо.
Гү: Би тооцоолж үзсэн.
Лин: За.
Гү: Чи, мэргэжлийн хувьд бол би дарга чинь. Гэртээ бол найз залуу чинь. Аль нь ч байсан энэ хөрөнгө оруулалт ашигтай байгаа биз дээ, тийм үү? Тийм байна.
Лин: Ийм хурдан буугаад өгчихөж байгаа юм уу? Нэг орох гэсэн хүслээс чинь зөрөөд л байна даа.
Гү: Аль нэгийг нь сонго гэвэл би эхлээд заавал хайрын төлөө тэмцэнэ ээ. Чи юу гэж бодож байна?
Лин: Сайн байна.
Гү: Тэгвэл... шагнахгүй юм уу?
Гуо: Ээж ээ, хайруулын таваг шатаж байна.
Лин: Стейк. Стейк.
Гү: Хоол хийх тулаанд дуудах хэрэгтэй юм шиг байна.
Лин: Халуун байна.
***************
Ма: Адилхныг.
Эр: За. Энэ...
Жиан: Юу... интертэнээр яригдаад байгаа юмыг чи харсан уу?
Ма: Харсан. Бүгд өнгөрсөн хэрэг. Надад хамаагүй.
Жиан: Надад хамаатай. Ма Дин, чи надад их сайн байдаг. Чиний сайхан сэтгэлийг би сэтгэл амар хүлээж авч болно. Гэхдээ дараа нь яах вэ? Би... хичнээн хүсч байгаа ч дотно харьцаанаас айгаад байна. Бид хоёр хамт байвал олон зөрчилдөөн, айдас бас эргэлзээ гарч ирнэ. Миний бодлоор тэгвэл харамсалтай шд. Чи... сайн бүсгүй олсон нь дээр.
Ма: намайг найз болгох гэж байгаа юм уу?
Жиан: Энэ... миний асуудал. Би үнэхээр шинэ харилцаанд ороход бэлэн биш байна. Ма Дин. Баярлалаа. Хамгийн хэцүү үед үргэлж дэргэд минь байдагт. Дандаа намайг инээлгэдэг байсан. Чамайг зөвшөөрвөл сайхан найзууд байя, тэгэх үү? Миний хувьд чи хоёр дахь Лин Шуан.
Ма: Бүр хоёрдугаар байр болж таарах шив. Зааа заа. Дан Дан.
Эр: Аан?
Ма: Дахиад хоёрыг.
Эр: За. Май. Яаралгүй уугаарай. Тайван уу.
Жиан: Энэ.
Ма: Өөрийгөө танилцуулъя. Намайг Ма Дин гэдэг. 185см өндөр, 70кг жинтэй. Ганц бие.
Жиан: Танилцахад таатай байна.
*******************
Багш: Хурдан хурдан. Цохиорой. Цохь... Тэрийг хар даа. хараач. Урагш нь дамжуул. хурдан. хурдан. 18. 18. Пингуо. Гоол. Гоол. Гоол.
Лин: Гоугоу, сайн байна.
Гү: Харав уу?
Эм: Тэр охин сайн тоглож байна шүү.
Багш: Гоугуо анхны гоолыг орууллаа.
Эр: Хоталлой баг өнөөдөр ялалт байгууллаа.
Гү: Гуогуо, мундаг байсан шүү. Яагаад ийм мундаг юм бэ?
Лин: Сайн байна.
Гү: Чи яаж гоол оруулчихав аа? Хөвгүүдийг бүгдийг нь ялчихлаа шд.
Эм: Тэр үед Яаняан тоглоом болгоод манай хоккейн багт жаахан охин орсон гэж хэлж байсан юм.
Гуо: Манай улсад эмэгтэй хоккейн баг байгаа. Би ч гэсэн олимпийн наадамд оролцоно.
Лин: Хөөх.
Гү: Хөөх. Ёстой янзтай. Манай улсыг алдартай болгох нь дээ.
Лин: Харин тийм. Гуогоу, олимпод оролцох юм бол ээж нь фен нь болно оо.
Гуо: За. Ээж ээ, өлсөөд байна.
Лин: Тэгвэл эмээгийндээ очиж хоолоо идье. Эмээ нь чиний дуртай сам хорхой хийсэн гэсэн.
Гуо: Сам хорхой. Гү Шү ах аа, дараагийн амралтын өдөр амьтны хүрээлэн явъя. Тэгэх үү?
Гү: Тэгэлгүй яах вэ. Тохирлоо.
Гуо Гү: Тийм ээ. Тийм ээ.
****************
Зах: Чамайг компаний хйиж байгаа шалгалттай хамтарч ажиллана гэж найдаж байна. Шалтаг хэлэх хэрэггүй.
Вей: Эл Ай Эй-ийг авахыг Хуан захирал зөвшөөрсөн. Би зүгээр л нэг ажилтан.
Зах: Хуан захирал чиний хадам аав. Энэ холбоогоо бодсондоо л чиний талд шийдсэн. Нэрэн дээрээ худалдан авалт Хуан захирлын нэр дээр байсан ч, хариуцаж ажилласан хүн нь чи.
Вей: Би хариуцлаа гээд яах юм? Уулзалтын үеэр захирлыг бүгд нийлээд шийдсэн. Та нар ашгийг нь хуваачихаад, муу юмыг нь надад тохож болохгүй биз дээ. Тэгж болохгүй шд.
Зах: Шалтаг гаргасаар байх шив? Эл Ай Эй-г залилан хийсэн хэргээр шүүхэд өгчихсөн байгаа. Манай ажилтан байсан Жиан Ши Эд Ай Эй-ийн захирал Ван Луода чамд авлига өгсөнөө хэлж байгаа бичлэгийг авирч өгсөн. Баттай нотлох баримт. Дээр нь Жиан Ши хэд хэдэн компаниас авлага авдаг байсныг чинь ч хэлсэн. Эмэгтэй ажилтныг бэлгийн дарамтанд оруулдаг байсан. Өөр хэлэх юм байна уу? Юу хэлмээр байна? Вей Мин. Чи ухаантай, ажлаа сайн мэддэг хүн. Би чамд том найдвар тавьж байсан. Өөрийгөө бусдаас дээр тавих хэрэггүй. Сонголт хийх болохоор чи өөрийгөө бусдаас илүү ухаантай гэж боддог. Ил байгаа эрсдлийг үл тоомсорлож, хамгийн буруу сонголтыг хийдэг.
*******************
Жиан: Ээж дахиад өвдсөн гэсэн.
Хай: Эмч хоёр, гурван сар л үлдсэн гэсэн. Тэр... ээж нутаг руугаа явчихсан. Төрсөн нутагтаа үхнэ гэж хэлсэн.
Жиан: Ээж... надад хэл гэсэн үү?
Хай: Үгүй. Би таныг мэдэх хэрэгтэй гэж бодсон юм. Би ч гэсэн ээжийг танд хэтэрхий хатуурхдаг байсан гэж боддог. Тэглээ гээд яалтай билээ? Ямар ч байлаа гэсэн бид хоёрын ээж шд. Энийг юу ч өөрчилж чадахгүй. Таныг ярих болгондоо л таныг загнадаг байсан. Сүүлд өвчин нь дахиснаас хойш ганц ч үг хэлээгүй. Хэтэрхий бардам хүн. Бас зөрүүд. Танд хайртай гэдгийг нь та бид хоёр мэдэж байгаа шд. Эгч ээ. Ээжид хугацаа бага үлдсэн. Эгч ээ...
Жиан: би дунд сургуульд орох шалгалт өгсөн жилээ санаж байна. Өмнөх өдөр нь би 40хэм хүртэл халуурсан. Орноосоо ч босч чадахгүй байсан. Гэрт хэн ч байгаагүй. Ам цангаад, би өдөржин орондоо хэвтсэн. Дараа нь та тариан талбайгаас ирсэн. Би танаас ус хийгээд өгөөч гэж гуйсан. Та талбай дээр ажиллаад ядарсан болохоор ч тэр үү, ууртай байсан. Надад ус хийж өгөхдөө загнасан. Та тэгэхэд “Би Жиан Хайг асарна, аавыг чинь маллана. Ядарч байна. Бас чамайг халамжлах ёстой юу” гэж хэлсэн. Тэгээд та тэр усыг орны хажууд их чанга тавьчихаад, яваад өгсөн... аяганд байсан ус миний дэрэн дээр асгарчихсан. Би ганц ч балгыг ууж чадаагүй... тэрнээс хойш би танд гомддог болсон... Гомдсондоо, би илүү сайн болж, танд харуулахыг хүсдэг байсан. Гомдсондоо, Жиан Хайгаас илүү гэдэгээ харуулна гэж боддог байсан. Энэ олон жил... гэрээсээ явж, том хотод очоод өөрийгөө харуулахыг хичээсэн. Нууцаар өөртөө баярладаг байсан. Таны өөдөөс үг хэлэхтэйгээ болсон. Би яасан ч ялагдахгүй. Би залуу байна, гучин настай. Нэг л өдөр, таны хүлээн зөвшөөрдөг, бахархдаг, байгаагаар нь хүндэлдэг Жиан Ши болно... Энэ насандаа бид хайртай ээж охин хоёр байж чадсангүй. Ядаж л нэг нэгнээ үнэлдэг байя...
*****************
Гү: Кофе. Халуун шүү.
Лин: Гуогуо аав нь амралтын өдөр Диснейланд дагуулж явна гээд хүлээж байгаа.
Гү: Гуогуод Вей Минийг гадаад явсан гэж хэлбэл ямар вэ? Тэгж байгаад бага багаар үнэнийг нь хэлье.
Лин: Худлаа хэлмээргүй байна.
Гү: Ойлгохгүй байх гээд айгаад байна.
Лин: Эцэг эхчүүд хүүхдээ бүх насаар нь хамгаалж чадахгүй. Гэхдээ би дэргэд нь байж муу зүйлийг яаж давж гардагийг зааж өгч чадна. Тэгвэл том болоход нь туслах байх.
Гү: За. Тэгвэл хоёулаа Гуогуотой хамт байж, анхаарлыг нь өөр юманд хандуулах гээд үзье. Тэгэх үү?
Лин: За.
Гү: Би шинэхэн аав болохоор... чи завтай, боломжтой үедээ надад сайн зааж өгч байгаарай. Тэгэх үү?
Лин: Тэгье ээ. Ор оо.
Ай: Шуан эгч ээ. Таны илгээмж.
Лин: Баярлалаа.
Гү: Хэн явуулаа вэ?
Лин: Найз. Явъя. Амттай хоол авч өгнө гэсэн биз дээ. Явъя.
Гү: Мэдээж.
Лин: Өлсөөд байна.
Гү: би захиалга өгөхөд хэцүү хоёр Мишелин одтой зоогийн газарт ширээ захиалчихсан байгаа.
Лин: Амтгүй гэж хэлэх гэж байгаа юм байх гэж бодлоо шд.
Гү: Арай гэж захиалсан шүү.
Жиан: Хүн бүрийн амьдрал сайн муу олон зүйлээр дүүрэн. Зугтаж, тойрч гарах боломжгүй.
Эм: Хүүхдүүд ээ, Хятадын голуудтай танилцъя. Энэ бол Шар мөрөн. Манай улсын хамгийн урт голын нэр юу билээ? Чи...
Ж: Тэр сайн, муу зүйлс надад ухаан суухад тусалсан. Бас би юугаар ч үнэлэмгүй бэлэг авсан. Ирээдүйд би хүүхэдтэйгээ өмнө очиж үзээгүй боомтуудаараа аялж, өргөн уудам дэлхийтэй танилцах болно. Ирээдүйд юу болохыг хэлж мэдэхгүй ч, нэг зүйл баттай. Би эрэгт хүрэхийг эрмэлзэхээ больсон...
*******************
Лин: Эхний ээлжийн санхүүжилт баттай болсон. Гол хөрөнгө оруулагч нь Панши. Ти Экс Фанд, Панхай Ази креашн фандыг дагаж орж ирсэн. Квантын тооцоолол их том эрсдэлтэй төсөл. Гэхдээ тэд надад итгэсэн.
В: Чи ч гэсэн надад итгэсэн. Миний хөрөнгө оруулах танилцуулгыг хараагүй байж шууд л надаас хөрөнгө оруулалт авахыг зөвшөөрсөн.
Лин: Таныг надад тусална гэж мэдэж байсан юм. Та миний зургийн галерейгаас ямар байдалтай гарсныг санаж байна уу?
В: Лин Шуан. Надад тусалж чадах юм байна уу?
Лин: Би салмаар байна.
В: Чи ч гэсэн надад тусалсан.
Лин: Би саяхан мэдрэлийн судалгааны нийтлэл уншсан. Тэнд “окситоксин ялгарсны үр дүнд итгэлцэл үүсдэг” гэж бичсэн байсан. Окситоксины ялгарал хүнийг өрөвдөх, бас дотно харилцаанаас үүсдэг гэж байна лээ. Тийм болохоор чамайг тэврэлдэж байсан хүмүүс нэг нэгэндээ итгэх магадлал өндөр.
В: Нэг нэгэндээ итгэдэг гэдгээ мэдрэх хичнээн сайхан. Манай нөхөр намайг авахаар ирж. Францад томилогдсон. Би хамт явах гэж байгаа. Гайхаж байна уу?
Лин: Би хууртахаасаа өмнө олон жил гэртээ хүүхдээ харсан. Тэр үед нийгэмд эргэж орно гэсэн итгэл байгаагүй. Би удаан эргэлзэж, яахаа мэдэхгүй байсан. Таны хувьд өөр. Та хүчтэй хүн. Та бууж өгөхийг хүссэн ч, илүү амар байх байх. Буцаад эвлэрнэ гэдэг хамгийн хэцүү. Хамгийн хэцүү замыг сонгосон шалтгаан танд байгаа байх.
В: Үнэндээ... гэрлэлт бол нийгмийн харилцааны нэг хэсэг. Урвалт байсан ч, нийгмийн харилцаа тогтвортой байж чадвал гэрлэлтээ заавал дуусгах шалтгаан байхгүй. Би гэрлээд хорь гаран жил болж байна. Би тэрнийг ойлгодог. Одоо ч эцэг эхдээ ачлалтай, хүмүүст тусламтгай, бас миний үгнээс гардаггүй. Тэрний урвалтанд би ч гэсэн тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой байх. Би хэтэрхий хувиа бодсон, түрэмгий байсан. Би надаас урвасныг нь зөвтгөх гээгүй. Харин гэрлэлтээ үргэлжлүүлэхийн тулд өөрөө сэтгэл санааны бэлтгэлтэй байхыг хичээж байгаа юм. Бид хоёр удаан ярилцаад, нэг нэгэндээ боломж өгөхөөр шийдсэн.
Лин: Гэрлэлт... баттай хариулт байхгүй. Вей эгч ээ, сайн сайхныг хүсье.
В: Чамд бас сайн сайхныг хүсье. Хүссэн бүхэн чинь биелэг.
Лин: За.
****************
Лин: Ярилцлагын асуултуудыг авчихсан уу?
Хай: тэгсэн.
Лин: Зочдыг танилцуулахдаа богинохон танилцуулаарай. Тэднийг чөлөөтэй яриул.
Хай: За за.
Ма: Нээрээ, бүртгэлийн хэсэг рүү дахиад хоёр хүн явуулчих. Зочдод суудлыг нь зааж өгөх хэрэгтэй.
Хай: За.
Ма: Микрофон, суфлёроо эхлэхээс өмнө дахиад шалгачихаарай.
Хай: Ах аа, санаа зоволтгүй. Манай компани анх удаа ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Гэхдээ манайхан ажлаа сайн мэддэг хүмүүс. Би бүгдийг нь дахиад шалгаичхна.
Лин: За. бүгдээрэнд нь амжилт.
Хай: Амжилт.
Эм: Жиан Хай. Зангиа чинь.
Хай: Өө. Танилцуулахаа мартчихаж. Миний найз охин. Манай компанид ажилладаг юм. Бид хоёр саяхан нийлсэн.
Эм: Лин захирал аа, Ма Дин ах аа.
Ма: Хөөх.
Лин: Эгч гэж дуудахад болно. За тэгвэл, чамд даатгалаа. Аяар хоол идэнгээ ярилцъя. Муугүй шүү...
Ма: Сайн байна шүү. Надаас түрүүлээд найз охинтой болчихсон байна шд.
Хай: Мэдээж шд.
Ма: Эгчийгээ найрахад туслахгүй байсан байж.
Хай: Ёоёо. Явъ явъя явъя.
*******************
Эм: Лин Шуан эгчийн экс нөхөр Вей Миний шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон гэсэн. Суусан баян охин нь салчихсан гэж байна лээ.
Эр: өөрийн шидсэн чулуу, өөрийн толгой дээрээ гэж. Өөдгүй амьтан больж.
Д: Лин Шуан.
Лин: Жаахан ажилтай байна.
Д: Ажлаа амжуул... “Яанжу салаа замын эхэнд” гэсэн Хятадын нэг ёгт үлгэр байдаг. Яажу хонио алдсанаа мэдээд, хонь нь аль замаар явсныг мэдэхгүй болохоор салаа замын эхэнд уйлдаг. Тэр үед аль замаар нь явахаа мэддэггүй. Тэгээд их цөхөрдөг. Бид салаа замын эхэнд ирээд нэг замыг нь сонгохоосоо өмнө шоо хаяж явах замаа сонгодог. Энэ арга боломжийн боловч тэнэг хэрэг юм. Яагаад гэвэл бурхан шоо хаядагүй...
Гү: Тэгэхээр компьютераар асуудлыг тооцоолохоосоо өмнө бид хариултыг нь олохын тулд олон зүгт тооцоолж үздэг. Гэхдээ энэ асуудлыг квантын тооцоолол амархан шийдэж өгдөг.
Эр: Уучлаарай, Гү захирал аа. Та арай хялбар аргаар тайлбарлаж өгөхгүй юу? Квантын тооцооллын хүчийг мэдэхийн тулд амархан ойлгуулчихаар жишээ байна уу?
Гү: Бүгдээрээ дэлгэцэнд анхаарлаа хандуулна уу.
Лин: Квантын хоёр цөмийн холбоог дурлалт хосуудтай жишиж болно. Сэтгэлээрээ нэгдсэн байдаг. Хичнээн хол байсан ч, үргэлж нэг нэгэн рүүгээ тэмүүлж, үл үзэгдэх холбоосоор холбогдсон байдаг. Энэ нууцлаг холбоос квантын холболтыг илүү үнэ цэнэтэй эх сурвалж болдог. Квантын тооцоолол квантын энэ холбоос дээр суурилдаг болохоор тооцооллыг маш богино хугацаанд хийдэг...
Бичиг: Лин Шуан, надтай гэрлээч?
Гү: Лин Шуан, үлдсэн амьдралаа надтай хамт өнгөрөөгөөч?
Бүгд: Гэрлээрэй. Гэрлээрэй. Зөвшөөрөөрэй. Гэрлээрэй. Зөвшөөр, зөвшөөр. Гэрлээрэй. Гэрлээрэй. Зөвшөөрөөрэй.
****************
Эр: Ингээд сүйт залуугийн хамтаар аз жаргал эхлэх зүгт хандуулцагаая. Үзэгслэнт сүйт бүсгүй морилж байна.
Эр: Шуан эгч ээ, хөөрхөн байна.
Эр: Үзэгслэнтэй юм аа.
Эм: Хөөрхөн юм аа.
Эр: Хөөрхөн шүү. Дагина шиг байна.
Эм: Хөөрхөн байна аа.
Аав: Гү Шү. Өнөөдөр Лин Шуаныг чамд даатгая...
Бүгд: Үнсээрэй үнсээрэй.
Гуо: Үнсээрэй. Үнсээрэй.
Бүгд: Үнсээрэй үнсээрэй.
Гуо: Үнсээрэй. Үнсээрэй.
Лин: Баярлалаа.
Гү: Лин Шуан, уучлаарай. Иынгэж удаан хүлээлгэсэнд.
Лин: Эмэгтэй хүний амьдралын үнэ цэнэ гэхээр бүгд хувь тавилан гэж ярьдаг. Хоргодох газар олох нь бидний амьдралын утга учир юм шиг. Гэтэл бид нарт ч гэсэн аялалын зам таалагдах ч юм билүү. Ганц бие ч бай, гэрлэсэн ч бай... ажил ч бай, гэр бүл ч бай... амжилт ч бай, бүтэлгүйтэл ч бай... энэ бүхэн бидний өсч, ухаан сууж, туршлага хуримтлуулах хүртлээ үзэж туулах үзэгслэнтэй зүйлс. Бид энэ хорвоод бэлэн хоргодох газар хайж ирээгүй, өөртөө тохирох хоргодох газраа бүтээхээр ирсэн.
Төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home