Alliance 35

Alliance-35

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Ма: эр, Ма Дин технологийн шинэ мэргэжилтэн

 

Гарчиг: ........ 35-р анги  

Вей:  Жиа И. Сүүлийн үед ажил тааруу надад хэцүү байна. Намайг ойлгохыг хичээгээрэй. Аав сая залгаад байна. Гарч ирээд ярь л даа. Санаа нь зовчихно. Битгий уурла л даа. Хүүхдэд муу шдээ. Бүгд миний буруу. Би уучлалт гуйя...

Эм: Та нар мэдсэн үү? Юүэ Шин гэдэг шинэ апп гарсан байна лээ. Хэрэгтэй юм байна лээ.

Эм2: би хэрэглэж байгаа. Хэрэглэж байгаа.

Эм3: Ямар юм бэ?

Эм2: Зөндөө хүн татаж авсан байна лээ.

Эм3: Гоё юм уу? би мэдээгүй шдээ.

Эм: Хар даа. энийг татаж ав аа.

Эм: Хэрэгтэй эд шүү. Юүэ Шин апп. Хайлтын систем нь ёстой сайн. Дээр нь хэрэглэхэд их амархан.

Эм3: Ямар зурагтай юм?

Эм2: Энэ байна. Хурдан татаж аваа. Болчихсон уу?

Эм2: Би эднийхээс хувцас худалдаж авсан.

Эм3: Давгүй юм байна.

Эм: Энийг хар даа. энэ малгайтай цамц. Гоё юм байна.

Эм2: Би ч гэсэн авна аа.

Ай: Босс. Эхний үнэлгээ гарч байна.

Эр: босс, 680мянга болчихож. Өчигдрөөс зуун мянгаар нэмэгдсэн гэсэн үг. 990мянга.

Ай: Сайн байна шүү.

Эм: Ашгүй дээ.

Ай: Нэмэгдэж байна.

****************

Ми: Вей дэд захирал аа, Вей дэд захирал аа. Лин захирал таныг дуудаж байна. Яаралтай юм шиг байна.

Вей:  Ойлголоо. Лин захирал аа, намайг дуудаа юу? Лин захирал аа. Шими сүүлийн үед санасан үр дүнд яах аргагүй хүрэхгүй байгаа. Шинэ бүтээгдэхүүн дөнгөж ашиглалтанд орсон болохоор тэгж байгаа байх. Жаахан дасах хугацаа хэрэгтэй байх. Бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хий гээд би үүрэг болгочихсон байгаа. Хариу нь гарахаар татан авалт, өдөр тутмын хэрэглэгчдийн асуудлыг яаж шийдэх талаар төлөвлөгөөгөө танд танилцуулна аа. Мэдээллийн цогц дүн шинжилгээгч бас танилцуулна аа.

Зах: Чамтай энийг ярих гэж дуудаагүй. Өөрөө хар. Эл Ай Эй-ийн өмнөх захирлын өгсөн санхүүгийн мэдээлэл. Өнгөрсөн гурван жилийнх. Энэ мэдээлэл, эртээд өгсөн мэдээлэл хоёр хол зөрж байна.

Вей:  Энэ санхүүгийн тайлан...

Зах: Тайлбарлах гэж яарах хэрэггүй. Одоо... бүх мэдээллийг нарийвчлан шалгаж байгаа. Энэ мэдээлэл үнэн гэдэг нь батлагдвал... Манай компаний зүгээс Арк Эл Ай Эй худалдан авах үеэр  санаатайгаар буруу мэдээлэл өгч, үнэлгээнд нөлөөлж, луйвар хийсэн үзэх болно. Энэ ажлыг шууд хариуцаж хийсэн хүн нь чи. Аркийн зүгээс Үнэт цаасны хороо болон бусад шаардлагатай газруудад мэдэгдсэн байгаа. Хэрвээ энэ  мэдээлэл үнэн бол чи ажлаа алдаад зогсохгүй, эрүүгийн хэргээр яллагдаж магадгүй.

Эм: Вей дэд захирал аа.

******************

Гү: Өнөөдөр би дайлж байгаа шүү. Үнэтэй дарс задлаарай.

Бүгд: Баярлалаа, захирал аа. Баярлалаа.

Д: Хоцорсонд уучлаарай.

Бүгд: Хөөе. Лин захирал ирчихлээ.

Лин: Сайн боллоо. Юүэ Шин эхний тулаанд ялалт байгуулсны төлөө.

Бүгд: Анхны амжилтын төлөө. Төлөө.

Д: Өнөөдөр  Юүэ Шинийг зөндөө хүн татсан байна лээ. Сервер бүр хэдэн удаа гацсан гээд бод доо. Манай инженерүүд хурдан засах гэж бажгадсан шүү. Тэгээд л би оройтчихлоо.

Ма: Манай найзууд ВиЧатаар бүгд Юүэ Шинийг магтаад байна лээ.

Д: Харин тийм. Юүэ Шинийг ийм алдартай болно гэж би төсөөлөөгүй. Гэхдээ энэ Пи гурав алгоритмын л ач шүү дээ. Нээрэн, өнөөдөр олон хүн надаас ямар компанитай хамтарч байгаа вэ гэж асуусан шүү.

Лин: ВиЧатыг чинь харсаан. Манайхыг санал болгосонд баярлалаа.

Д: Шиао Ин ганц удаагийн тулаанаар алдартай боллоо. Цаг нь болохоор мөнгөтэй хөрөнгө оруулагчид наашаа цувах нь гарцаагүй. Та нар амжилтанд хүрнэ ээ.

Лин: Шиао Иний дараагийн ажилд санхүүгийн дэмжлэг хэрэг болох нь гарцаагү.

Д: Төлөвлөсөн  юм байгаа юм уу?

Лин: Дараагийн төсөл... квантын тооцооллын төсөл.

Д: Аан?

Эр эм: Квантын тооцоолол уу?

Ма: Та хэлж байгаагүй юм байна.

Эм: Босс, энэ төслийг хийхэд зөндөө мөнгө хэрэг болно.

Ай: Бас эрсдэл ихтэй.

Гү: Ашиг нь ч өндөр. Квантын тооцооллыг амжилттай хийвэл алгоритмын системийг үндсээр нь өөрчилнө.

Лин: Би программч болсноосоо хойш энийг мөрөөдөж байсан.

Жиан: Чиний мөрөөдөл бол, бид бүгдийн мөрөөдөл. Ямартай ч, би дэмжиж байна. Бүрэн дэмжиж байна.

Гү: Би ч гэсэн.

Бүгд: Дэмжиж байна.

Д: Нээрэн үү? Тэгвэл бүгдэд нь амжилт хүсье. Төлөө.

Бүгд: Төлөө. Амжилтын төлөө.

Ай: Амжилт.

Ма: Амжилт.

*******************

Вей: Аав аа. Эл Ай Эй цаасан дээр угаасаа цэвэр байсан. Би  тэрэнд хууртчихлаа. Би дотоод асуудалтай байсныг нь мэдээгүй. Би өөрийнхөө нэрээр тангараглая.

Хуан:  Чиний нэр ээ? Намайг юу ч мэдэхгүй гэж бодоо юу? Фен Кай тэр үед чамайг үйлчлүүлэгчдээс юм авдаг гэж мэдэгдэж байсан. Тэр үед нотлох баримт хангалттай байгаагүй болохоор цуу ярианаас болоод тэр ажлаасаа гарсан. Тэгээд энэ хэрэг намдсан. Гэхдээ энийг мэдэхгүй хүн байхгүй. Салхигүй бол давалгаа байдаггүй юм. Энэ удаа, чи үнэхээр мэдээгүй байсан ч, хэн чамд итгэх юм?

Вей: Та надад итгэ л дээ. Одоо надад та л тусалж чадна.

Хуан:  Чи шалихгүй зүйлийн төлөө эрсдэл гаргахгүй байх, гэхдээ би тусалж чадахгүй. Ийм юманд чинь би оролцохгүй. Би явлаа.

Вей: Хуан захирал аа. Бусдын нүдэнд бид нэг гэр бүл. Надад туслахгүй байсан ч, Жиа И бас тэрний хүүхдэд туслах хэрэгтэй биз дээ. Надад хамаагүй. Миний карьер нурах юм бол Жиа И хүүхэд хоёр надтай хамт зовох болно. Хүмүүс намайг танай хүргэн гэдгийг мэдэх юм бол...

Хуан:  Амаа тат. Жиа И, тэрний гэдсэнд байгаа хүүхдээр намайг сүрдүүлэх хэрэггүй. Жиа И чамайг алдсан ч, би, ээж нь байгаа. Эл Ай Эй-гаас мөнгө авсан чинь үнэн бол... би Жиа Ийг чамаас шууд салгана. Намайг, миний гэр бүлийг ийм хөгийн чараагүй явдалдаа хутгах хэрэггүй.

****************

Лин: Санал хураалтын дүн чухал биш. Чи саналдаа эзэн болох хэрэгтэй. Санал тавьсан гэрээ чамд өгчихсөн. Хангалттай удаан амарлаа шд. Хэзээ Шиао Инд ирж надад туслах юм?

Жиан: Дахиад жаахан удаан амармаар байна. Нэг талааас өөрийгөө хөгжүүлж, надад өгсөн урилга дээрх албан тушаалд чинь таарсан хүн болмоор байна. Хүмүүст арын хаалгаар орсон гэж хэлүүлмээргүй байна.  Нөгөө талаас... Амьдралд энэ хүртэл амьдрахдаа... толгой эргэсэн, шийдээгүй олон асуудал байна. Бодож, шийдэх хугацаа хэрэгтэй байна.

Лин: Би нэг хэсэг... хүмүүст гэртээ хүүхдээ хардаг гэж хэлэхээс  ичдэг байсан. Ангийн уулзалтанд очихоосоо ичдэг байсан. Хамт ажилладаг байсан хүмүүстэйгээ гудамжинд таараад, толгойгоо гудайлгаад хараагүй царайлдаг байсан. Тэр ичгэвтэр, хулчгар зан нэг л өдөр гэнэтхэн алга болчихсон. Одоо эргээд харахад тэр өдөр би хангалттай хүчтэй болсоноо мэдэрсэн байх. Тэр хүч хэр их мөнгө олдогоос, бас карьер маань хэр сайн байгаатай хамааралгүй. Сэтгэл санааны хүч байсан. Тэр үед өнгөрсөндөө чирэгдэхээ болино. Амралтыг чинь зөвшөөрлөө, гэхдээ битгий удаарай.

Жиан: Би сайн хичээнэ ээ.

Лин: Би Арк Вей Минийг сэжиглэж эхэлсэн гэж сонссон. Шимигийн муу үзүүлэлтээс болоогүй, Эл Ай Эй бас санхүүгийн луйврын хэрэгт сэжиглэж байгаа гэж байна лээ.

Жиан: Голын эргээр  явах дуртай бол гутал нь норж л таараа. Вей Мин тэгж байхдаа таарна. Энэ удаа Арк тэрийг зүгээр өнгөрөөхгүй гэж найдъя. Тэрэн шиг хорт хавдрыг зайлуулах хэрэгтэй.

****************  

Вей: Ирчихсэн үү. Жан эгч ээ. Та дэлгүүр яваад загасны сүмс аваад ирэхгүй юу?

Эм: Тэгвэл явчихаад ирье.

Вей:  Эхнэр. Эхнэр, энэ удаа надад тусал л даа.

Ж: Яасан?

Вей:  Эл Ай Эй асуудалд орсон. Чи ааваас гуйгаад, надад туслуулах хэрэгтэй байна.

Ж: Чи мэдээгүй байсан юм чинь шалгахад нь чадахаараа тусал. Аавыг оролцуулж яах юм? Одоо аавыг оролцуулбал дэмий юм болно.

Вей:  Нөхцөл байдал чиний бодож байгаа шиг энгийн биш ээ. Захирлуудын зөвлөл намайг Эл Ай Эй-гээс авлига авсан гэж бодоод байгаа. Надад энэ хэргийг тохох гээд байна.

Ж: Чи Эл Ай Эй-гаас үнэхээр юу ч аваагүй юу? Тэр спорт загварын машин гэнэтхэн хаанаас гарч ирсэн юм? Эл Ай Эйтай хамааралгүй гэж чадах уу?

Вей:  Тийм ээ, би хэдэн удаа хамт хоол идсэн. Харилцаага сайжруулахын тулд олон нийтийн харилцаанд зориулж мөнгө авсан. Гэхдээ санхүүгийн залилан гэдгийг нь мэдээгүй.

Ж: Чамд спорт загварын машин өгсөн. Ямар ч асуудал байгаагүй бол яах гэж чамд таалагдах гэж тийм их мөнгө үрэх юм?

Вей:  Чи бид хоёр л хэлэхгүй бол энийг өөр хэн ч мэдэхгүй. Одоо энэнээс болж маргаж байх цаг биш. Чи надад туслахгүй бол би шоронд орох гээд байна. Чи хүүхдээ эцэггүй төрөөсэй гэж хүсэхгүй байгаа биз дээ?

Ж: Чи аав болох гэж байгаагаа мэдэж байгаа юм уу?  Дураараа дургиж байхдаа чи хүүхэд бид хоёрыг бодсон юм уу?

Вей:  Тэгээд л би чадах чинээгээрээ хичээж байна шд. Тийм биз дээ?

Ж: Оройтсон.  

Вей:  Чи үнэхээр намайг ийм байдалд орчихоод байхад туслахгүй юм уу?

Ж: Одоо чамайг хэн ч аварч чадахгүй. Захирлуудын зөвлөл аавыг сэжиглэхгүй гэж бодоо юу? Аав энэ хэрэгт орооцолдох юм бол, аав өөрөө ч зүгээр өнгөрөхгүй. Вей Мин. Би үнэхээр ойлгохгүй байна. Манай Хуан овогт мөнгөөр дутаагүй. Чи яах гэж ийм жигшүүртэй юм хийж байгаа юм бэ?

Вей:  Чи ойлгохгүй байгаа бол чи хэлээд өгье. Танай гэр бүл намайг үргэлж миний дээрээс дэвсэлдэг. Чи намайг ялихгүй амьтан шиг дорд үздэг. Аав, ээжийн чинь тухай хэлэх шаардлагагүй биз дээ? Тэд нар намайг хүн гэж авч хэлэлцдэггүй. Намайг хүн гэж тоодог билүү? Чамайг надтай гэрлүүлсэн нь тэнгэрээс заяасан аз гэж боддог. Гэтэл чи... чи намайг нөхрөө гэж дууддаг мөртлөө, нөхрийн чинь амьдрал аюулд орчихоод байхад надад туслах ч үгүй  байгаа биз дээ. Танайх гэр бүлээрээ намайг  дорд үздэг, гэрийн зарц чинь хүртэл. Та нар намайг гарах гарцгүй болгосон. Би өөрийгөө батлахыг хүссэн  юм. Танайхны доромжлол, үл тоомсорлохоос залхаж байна.

Ж: Тэгээд өөрийнхөө өчүүхэн бардам занга хадгалахын тулд ийм амиа хорлох арга сонгоо юу? Вей Мин. Энэ чиний өөрөө хийсэн хэрэг. Бид нарыг буруутгахаа боль.

Вей:  За яах вэ. Тэгвэл ингэж байгаад танай Хуан овогтын хүргэн шоронд орохыг хорвоо тэр чигээрээ харна биз.

Ж: Чи эндүүрч байна. Чи шоронд орох юм бол, манай Хуан овогт... чамтай ямар ч хамааралгүй болно.

Вей:  Юу гэсэн үг вэ? Намайг ийм байдалд оруулчихаад... зугтах гээ юу? Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Мартаа юу? Миний араас гүйсэн хүн нь чи. Чи миний гэр бүл, гэрлэлтийг сүйтгэсэн. Чи л надтай суухыг хүссэн. Тийм ээ, энэ миний хийсэн хэрэг. Би сохор байж.  Нууц амрагтайгаа сууж л байдаг.

Ж: Надад битгий хүр. Солиотой амьтан... Солиотой амьтан. Солиотой амьтан.

Вей:  Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Мартаа юу? Миний араас гүйсэн хүн нь чи. Чи миний гэр бүл, гэрлэлтийг сүйтгэсэн. Чи л надтай суухыг хүссэн. Тийм ээ, энэ миний хийсэн хэрэг. Би сохор байж.  Нууц амрагтайгаа сууж л байдаг.

Эм: Жиа И хаачаа вэ?

Вей:  Гар. Гар гэж байна.

Эм: Жиа И. Жиа И. Хаашаа явчихдаг байна аа? Эзэгтэй, болохоо байлаа. Жиа И алга болчихлоо.

Ж-ээж: утас руу нь залгаад үз.

Эм: Утас нь надад байна. Энэ орой хаашаа явчихдаг байна аа?

Ж-ээж: Ойр хавиараа хайгаад үз. Бид хоёр одоо очилоо.

Эм: За. Сайн байна уу. жирэмсэн эмэгтэйтэй таараагүй биз?

Эр: Үгүй ээ.

Эм: Сайн байна уу. жирэмсэн эмэгтэйтэй таараагүй биз?

***************

Лин: Хөөе. Хүнсний дэлгүүр таарвал хэлээрэй.

Жиан: Яасан?

Лин: Яах вэ дээ, дарс авъя. Чиний жолооч болох гээд гэдсээ жүүсээр дүүргэчихсэн.

Жиан: За за. хамтдаа тэмдэглэе. Хөөе. Том савтай шарсан тахиа авч идье...

Эм: Хөөе, зүгээр үү?

Эм2: бүсгүй, яасан бэ? Төрөх гэж байгаа юм уу?

Ж: Өвдөөд байна.

Эм2: төрөх гэж байх шиг байна.

Эм: Гэрийнхнийг чинь дуудаад өгөх үү?

Эм2: Тийм ээ. Холбоо бариад өгье.

Ж: Гэр бүл байхгүй.

Жиан:  Тэнд хүмүүс цугларчихаж. Зөөлөн яваарай.

Эм: Гэр рүү нь ярих хэрэгтэй юмсан.

Эрм: Тийм ээ, утасных нь дугаарыг хэлчих.

Жиан:  Хуан Жиа И байна.  

Лин: Тийм юм шиг байна.

Эм: Ингэж болохгүй ээ, аюултай шүү.

Эм: эсвэл түргэн дуудъя.

Лин: Уучлаарай. Жиа И.

Жиан: Хуан Жиа И.

Эм: Хамаагүй хүрч болохгүй шүү.

Лин: Түргэн дуудсан уу?

Эм: Үгүй ээ.

Лин: Жиа И. Тэсээрэй.

Жиан: Түргэн үү? Энд гудамжинд жирэмсэн эмэгтэй байна. Ус нь хагарчихсан юм шиг байна. Төрөх гээд байна. Жианжоугийн төв зам дээр байна. Тийм ээ. тийм. Хурдан ирээрэй. Баярлалаа.

********************

Лин: Эмч ээ.

Эмч: Хуан Жиа Игийн гэр бүл үү? Охин, 4кг 80гр. Ээж, охин хоёр сайн байгаа. 

Лин: Баярлалаа.

Эмч: Зүгээр ээ.

Жиан: Утсаар ярьчихлаа. Аав, ээж хоёр нь удахгүй ирнэ гэж байна.

Лин: За.

Жиан: Юу болсон?

Лин: Ээж, охин хоёр сайн гэсэн.

Жиан: Төрчихсөн юм уу?

Хуан: ийм бяцхан байх гэж.

Ж-ээж: Бяцхан байгаа биз. Хөөе яасан бэ? Хөөрхөн гэдэг нь. Тийм ээ. Ээж нь багадаа яг ийм байж билээ.

Хуан: Тийм ээ, Жиа И багадаа яг ийм байсан.

Ж-ээж:Харин тийм. Хар даа. Харамсалтай юм. Ийм хөөрхөн хүүхэд тийм ч эцэгтэй байх гэж.

Хуан: Хөөе. Яах гэсэн юм.

Ж: Аав аа. Ээж ээ. Би бодож байгаад шийдчихлээ.

******************

Зах: Эл Ай Эй-ийн хэргийг Арк албан ёсоор шалгаж эхэлсэн. Чамайг компанийг нь худалдаж авахаас өмнө тэдний удирдах албан тушаалтнуудтай дотно харилцаатай байсан гэж сонссон.

Вей: Би холбоотой байсан. Гэхдээ компанийг нэгтгэх ажлаар жирийн л харилцаатай байсан. Та мэдэж байгаа. Намайг гэрлэснээс хойш Хуан захирал бид хоёрын харилцаа сайнгүй байгаа. Тэд энэ боломжийг ашиглаад намайг чадах гэж байгаа юм.

Зах: Хуан захирлыг буруутгах гэж яарах хэрэггүй. Миний мэдэхээр Хуан захирал энэ тал дээр дундыг баримталж байгаа. Вей Мин, чамайг манай анхны хүмүүсийн нэг болохоор чинь би өнөөдөр дуудсан юм. Сайн санааны үүднээс зөвлөе. Энэ хэргийн талаар асуудал байгаа бол үнэнээр нь хэлчих. Цагдаагийн газар оролцох юм бол буцах гарцгүй болно.

***************

Ми: Баяр хүргэе. Ажлаа хүлээлгэж өгөөд, ажлаасаа гарчихлаа. Одоо зовох шаардлагагүй боллоо. Ажлаас гарсны бэлэг.

Жиан: Ажлаас гарсны бэлэг өгч байгаа юм уу?

Ми: Тийм. Борлуулалтын тухай сурмаар байна гэсэн шд. Хамгийн гол хоёр ном сонгосон байгаа.

Жиан: аан. Баярлалаа.

Ми:  Үнэнийг хэлэхэд чи азтай байна. Цагаа олж гарлаа. Бид нарыг хар л даа. Эл Ай Эй-гээс болж шүүхэд дуудагдах байх. Вей дэд захирал ямар хүн гэдгийг чи мэднэ. Эл Ай Эй-тэй хамааралгүй, гэмгүй хүн үү? Хэн ч итгэхгүй. Манай хэлтэс тэр  чигээрээ буруутаж ч магадгүй.

Жиан: Бүгдээрээ сайн байсан шүү.

Ми: Энийг ярихаа больё. Тэвэрье.

Жиан: Тэвэрье.

Ми: Би хүнээр юмыг чинь баглуулчихсан. Төвөг удах хэрэггүй.

Жиан: Миний ажлаас гарах өргөдлийг буцаагаад өгчихгүй юу?

Ми: Би муухай ааштай хүн. Зорилгоо чухалчилдаг болохоос, хүн чухал биш. Гомдох хэрэгүй шүү.

Жиан: Баярлалаа. За, хурдан ажилдаа ор.

Ми: Холбоотой байгаарай.

Жиан: За.

*****************

Эр: Вей дэд захирал аа. Та ямар хэргээр ирээ вэ?

Вей: Чамаас бол би шаварт шигдчихээд байна. Утсаа ч авахгүй. Өөрөө ирэхгүй бол, толгойгүй болохоо хүлээгээд сууж байх уу?

Эр: Вей дэд захирал аа, тайвшир. Надад ч гэсэн хэцүү байна. Ийм асуудал гарна гэж бид нар ч гэсэн бодсонгүй.

Вей: Танай санхүүгийн алба луйвар хийсэн. Манай дарга нар намайг та нартай хуйвалдаж, нуусан  гэж бодоод байна. Хурдан миний нэрийг цэвэрлэж өг.

Эр: Вей дэд захирал аа. Одоо нэрээ цэвэрлэж байх цаг биш ээ. Эл Ай Эй, Арк хоёр нэгдэх ажлыг та бид нар хийсэн. Энэ ажил дуусах болоогүй байна. Та Аркийн талаас хийх ёстойгоо хийх хэрэгтэй байна.

Вей: Би тэрийг чинь яаж хийх юм? Би өөрөө амьд үлдэх үгүйгээ ч мэдэхгүй байна.

Эр: Вей дэд захирал аа, мөнгө. Та авсан, тийм биз дээ?

Вей: Юу гэж байгаа юм? Намайг хамт чирнэ гэж байгаа юм уу?

Эр: Үгүй ээ. Миний хэлэх гэсэн юм бол... манай зүгээс ямар нэг муу юм болбол та ч гэсэн хариуцлагаас мултарч чадахгүй. Гэхдээ байдал таны бодож байгаа шиг дордчихоогүй байна. Бид нар санхүүгийн тайлан дээр ажиллаж байгаа. Бид нар... Та бид хоёрын авсан мөнгө зуучлагчид өгөх мөнгө нэрээр бэлэн авсан мөнгө. Энийг шалгасан ч гэсэн юу ч олж чадахгүй. Санаа зовох хэрэггүй. Зүгээр.

Вей: Сайн сонс. Амаа хамхиж яваарай.

Эр: Тэгэлгүй яах вэ дээ.

Эр2: Бүсгүй. Угаалгын өрөө энд байна. Буруу тийшээ явчихаж.

Вей: Жиан Ши. Утсаа өг.

Жиан: Сайн сонс. Энэ бичлэгийг би имейлээр явуулчихсан.

Вей: Юу хүсээд байгаа юм?

Жиан: Чи юу гэж бодоо вэ? Бичлэг дээр, чиний хийсэн тохиролцоо, мөнгөний гүйлгээ, зуучлагчийн мөнгө гээд бүгд бичигдсэн байгаа. Хүн хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээх ёстой.

Вей: Би хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээнэ. Харин чи? Чи миний хийсэн хэргийг мэдэж байсан биз дээ? Миний авсан мөнгийг чи хуваалцаа биз дээ? Намайг үйлчлүүлэгчтэй уулзахад чи хамт байдаг байсан. Чиний зүүдэг гоёлыг юугаар авсан  юм? Аан? Жиан Ши, надаар оролдох хэрэггүй. Би чамайг сайн мэднэ. Гаднаа хүчтэй, чадвартай харагддаг ч, үнэндээ бол чи юу ч чадахгүй. Чиний юу сонсож, юу бичсэн чинь хамаагүй. Юу ч хараагүй юм шиг байсан чинь дээр шүү. Бичлэгээ устга. Чамд анхааруулчихъя. Би үхэх юм бол чи ч үхнэ.

********************

Эм: Явцагаа. Явцагаа.

Х-ээж:  Тавиач. 

Эм: Та нар олигтой юм биш.

Х-ээж:  Тавь гэж байна. Надад битгий хүр.

Х-аав: Хөөе хөөе. Чшш...

Х-ээж:  Шиао Жиа манай ачийг төрүүлчихээд байна. Овог нь Вей. Яахаар би хүүхдээ харж болдоггүй юм?

Х-аав: Харин тийм. Бид нар тэр хүүхдийн өвөө, эмээ нь байна. Тийм биз дээ?

Х-ээж:  Та нар эрх  мэдэл, мөнгөөрөө далайлгаад хүүхэдтэй  уулзуулахгүй гэж байгаа бол... тийм юм байхгүй шүү. Бид нар орох л болно.

Ж-ээж: Вей Мин Жиа Ийг түлхсэнээс болоод ус нь хугацаанаасаа өмнө хагарч төрсөн. Хүүхдээ алдаж, өөрөө ч үхэх дөхсөн. Би та нараас хариуцлага нэхээгүй байгаа шүү. Ичих нүүргүй жүжиг тавина гэнэ ээ. Аан? За яах вэ. Тэгвэл цагдаагийн газар очъё. Хэнийх нь буруу болохыг тогтоогоод өгөх байлгүй.

Х-ээж:   Тэгье ээ. Яг одоо цагдаагийн газар руу явъя.

Вей: Ээж ээ. Жиа И, хүүхэд хоёр сайн уу? Ээж ээ. Би ухаанаа алдсан байж. Надад дахиад ганц боломж олгочих л доо.

Ж-ээж: Ухаанаа алдсан? Би л ухаанаа алдаж. Охиноо салаад хэрэггүй, эвлэрсэн нь дээр гэж ятгаж байдаг. Чамайг өрөвдөж, олон удаа боломж олгосон. Байж байгаагаа хар. Одоо бүр Жиа Ийг түлхэж, ийм болгочихоод... Чамайг дахиад уучилдаг юм бол миний охин чиний гарт үхэх байлгүй.

Вей: Ээж ээ. Дахиад тийм юм болохгүй гэж амалъя.

Хуан: Угаасаа болохгүй. Жиа И чамаас салахаар шийдсэн.

Вей: Салах аа? Боломжгүй. Би зөвшөөрөхгүй.

Хуан: Зөвшөөрөхгүй ээ? Би чамтай тохиролцох гээгүй байна. Чамд хэлж байна.

Вей: Жиа Итай уулзъя. Би нөхөр нь. Надад эхнэр, хүүхэдтэйгээ уулзах эрх байгаа шүү.

Хуан: Хангалттай.

Эр: Хөөе.

Х-ээж: Тавиач.

Эм: Эндээс яв аа. Яв гэж байна.  

Хуан: бусдыг нь өмгөөлөгч уулзаад хэлнэ. Чи ухаантай хүн. Одоо ч гэсэн чамайг ухаантай байна гэж найдъя.

Х-аав: Хуан захирал аа, ярилцъя л даа. Тэгэх үү?

Эм: Яв гээд байна шд.

Х-ээж:   Энэ чинь хууль бус.

Эм: Яв яв яв.

Х-аав: Мин мин.

Эм: Яв.

Х-аав: Мин Мин.

Х-ээж:   Мин Мин.

Х-аав: Мин Мин.

Х-ээж:  Вей Мин. Бид нарын нүгэл. Урд насандаа хийсэн нүглийн төлөөс  гэж энэ байх.

Х-аав: За за за. Мин Мин, салж болохгүй шүү. Чиний амьдарч байгаа байр түрээсийнх. Бид хоёрт байшин авч өгнө гэсэн мөнгөөрөө Жиа Ийд байр аваад өгчихсөн. Одоо дундын өмч болсон.  Жиа Игийн нэр дээр ямар ч хөрөнгө байхгүй. Одоо салах юм бол чи хүүхдээ авч чадахгүй. Бас хөрөнгөний чинь тал нь Хуан овогтынх болно. Тийм биз дээ?

Вей: Би хөрөнгийн гэрээ хийчихсэн. Бидний дундын өмч бүгд Жиа Игийнх болно. Салах юм бол би хов хоосон үлдэнэ.

Х-аав: Чи зүгээр үү?

Х-ээж:  Харамсаж байна. Лин Шуанаас салахыг зөвшөөрдөггүй л байж.

********************

Лин: Арк Вей Минийг ажлаас нь түр чөлөөлсөн гэж сонссон. Миний мэдэхээр тэрнийг өмнө нь хоёр удаа нууцаар шалгаж байсан. Хоёуланд нь зүгээр гарч ирсэн.

Жиан: Чи үйлийн үрд итгэдэг үү?

Лин: Итгэдэггүй байсан. Одоо итгэдэг болсон. Би зүгээр л муу зүйлээс залхаж, яахаа мэдэхээ больсон хүмүүс сэтгэлээ тайвшруулах гэж үйлийн үр гэж байдагт итгэдэг байх гэж боддог байсан. Үйлийн үр гэдэг юу ч хийлгүй, юу болохыг хүлээгээд суухыг хэлэхгүй. Харин ч нийгмийн дүрэм журамтай адилхан.  Буруу зүйлийг дарахын тулд хүмүүсийг арга хэмжээ авахыг шаарддаг. Тэгж байж л хүн болгоны хүсдэг сайхан дэлхийг бүтээнэ.

Жиан: Утсаар яриадахъя. Байна уу? Аан. Би ажлаа тараад Лин Шуантай уулзана. За, баяртай.

Лин: Шалтаг хэрэгтэй болохоор намайг урдаа барихаа боль л доо.

Жиан: Олон шалтаг ашиглаж үзсэн.

Лин: Ма Динд хэцүү байгаа. Бүр турчихсан байна лээ. Сэтгэлтэй гэдэг нь  ил байхад. Бодоод үзэхгүй юм уу? би нэг хэсэг хүмүүст гэртээ хүүхдээ хардаг гэж хэлж чаддаггүй байсан. Ичдэг, хулчгар зан маань нэг л өдөр алга болчихсон. Одоо эргээд бодоход тэр өдөр би хүчтэй болсон байх. Тэр хүч миний олсон мөнгө, миний гаргасан амжилттай хамааралгүй. Сэтгэлийн хүч байсан.

Ма: Хорвоо дээр олон янзын хүмүүс байдаг. бүгдэд нь таалагдах албагүй биз дээ? Зүгээр л өөрийнхөө зөв гэж бодсоноор явахад болно.

******************

Жиан: Энэ Вей Миний Эл Ай Эй-аас авлига авсныг нотлох баримт. Эл Ай Эй-гаас гадна өөр хэд хэдэн компаниас мөнгө авч байсан. Тэр компаниуд бүгд Арктай хамтарч ажилладаг. Би гэрч болж, мэдэх зүйлээ хэлж өгч чадна. Бас... Вей Мин бид хоёр өөр хэний ч мэдэхгүй харилцаатай байсан.

Эр: Жиан  Ши Шиао Инд компаний мэдээлэл зөвшөөрөлгүй өгч, дүрэм зөрчсөн чинь шалгалтаар батлагдсан. Компани энэ хэргийг мэдэгдэж, мөнгөөр нөхөн төлбөр тавихаар болсон.

Жиан: Баярлалаа.

Лин: Интернэтэд бичсэн дэмий юм харах хэрэггүй.

Жиан: Харахгүй байсан ч юу бичиж байгааг нь гадарлаж л  байна. Харахгүй ээ.

Лин: Ийм шийдвэр гаргах хэцүү байсан уу?

Жиан: Тийм. Хэцүү байсан. Гэхдээ одоо бол сэтгэл хөнгөрөөд сайхан байна. Санаа зовох юм алга.

Лин: Ингэхгүй байсан ч болох байсан шд. Вей Мин өдрөөс өдөрт улам  гаарч байхад. Эрт орой хэзээ нэгэн цагт хэрэг нь илэрч л таараа.

Жиан: “өөрийнхөө өнгөрсөнтэй дайсагналцах хэрэггүй” гэж хэн хэлээд байлаа? Би өнгөрсөнтэйгөө нүүр тулж, өнгөрсөнөө хүлээн зөвшөөрөхийг хүсч байна. Энэ миний хийсэн хамгийн зөв алхам ч байж магадгүй.

Лин: Гэхдээ нэг юм санаа зовоогоод байна. Ийм том юм хийх гэж байж надад ч хэлэхгүй.

Жиан: Чамд хэлсэн бол... чи юу гэж хэлэх байсан бэ?

Лин: Би... дэмжинэ...

*******************

Эр: Вей дэд захирал аа.  Та өнөөдөр нэлээд уучихлаа.

Лин: Вей Мин, чамд хүн чанар байна уу? Би алдаа гаргаж, олон жилээ дэмий үрсэн. Одоо би бүгдийг нь эхнээс нь эхэлнэ. Гэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт... чи үйлийн үрээ амсах л болно.

Жиан: Бохир мөнгөний зуучлагч чинь хэн гэдгийг би мэднэ. Би хийсэн бүх тохиролцоог чинь мэднэ. Хүн хийсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээх ёстой.

Ж: Би ойлгохгүй байна. Манай Хуан овогт мөнгөөр дутаагүй. Чи яагаад ийм жигшмээр юм хийдэг юм бэ? Би хэзээ хоёр дахь Лин Шуан болохыг хэн мэдлээ. Солиотой амьтан... Солиотой амьтан.

Вей: Петер.

Эр: За.

Вей: Өнөөдөр, би ирсэн хүмүүсийн тооцоог хийнэ.

Эр: За. Хатагтай, ноёд оо. Өнөөдөр Вей дэд захирал бүгдийнх нь тооцоог хийхээр боллоо.

Бүгд: Баярлалаа. Вей дэд захирал аа, баярлалаа.

35-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home