“Tangled Ep39”
“Пинкостагийн нүд”
Ра: Пинкостагийн тосгон. Нөхөрсөг хүмүүс дулаан инээмсэглэл дэлхийд алдартай Пенкостагийн пикан бялуугаараа алдартай.
Ка: Чи яасан юм? Аяллын хөтчийг цээжлээ юу?
Ра: Жаахан хэсгийг нь л. Тийм учраас л би Зулбергт нэг их тусалж чадаагүй.
Лэ: Хэн нэгэн пекан бялуу гэв үү дээ? Бид юугаа хүлээсэн юм бэ? Энэ илүү хурдан явж чадахгүй юу? Хамаагүй ээ, та нартай тэнд уулзъя.
Ка: Толгодын ёроолд очих хүртлээ хүлээх ёстой байсан байх аа.
Эв: Бид заавал Пинкостагийн тосгонд очих хэрэгтэй юм уу? Ер нь хамлет гэж юу гэж байгаа юм бэ? Жижигхэн хиам шиг л сонсогдож байна. Миний зөв үү? Үгүй ээ баярлалаа. Бас нөхөрсөг хүмүүсийг чи хаанаас ч олно. Сонсооч би лав үзэсгэлэнтэй газраар явмаар байна. Би үзэсгэлэнтэй газруудад дуртай. Чи ч үзэсгэлэнтэй газруудад дуртай. Яагаад гэдгийг нь мэдэх үү? Учир нь тэнд үзэх юмтай.
Ра: Юүжин, чамайг энд эрэн сурвалжилж байгаа юу?
Эв: Тийм ээ, намайг эрэн сурвалжилж байгаа. Үнэхээр үнэхээр их.
Ра: Бид явах ёстой, Юүжин. Бидэнд хүнс хэрэгтэй.
Эв: Бидэнд хүнд байгаа шүү дээ. Энэ ямар дүүрэн байгааг хар л даа. Жижгээ энд байна тийм үү?
Жи: Дахиад тавхан минут ээж ээ.
Эв: Тэгэхээр би бодлоо л доо. Магадгүй би сүйхэндээ үлдсэн нь дээр байсан байх.
Ра: Санаа зоволтгүй дээ, Юүжин…Магадгүй энэ хүмүүс чамайг мартаад удаж байгаа…
Эр: Хараач энэ Флин Райдер байна.
Эв: Тэгэхээр миний нөгөө сонсоод байсан нөхөрсөг хүмүүс хааччихаа вэ?
Ка: Хотод 5 минут болоод л аль хэдийн баривчлагдчихлаа.
Лэ: Энэ ч шинэ амжилт шүү.
Ко: За за, тэр хаана байна?Тэгэхээр сайн уу? Флин Райдер уулзаагүй удлаа шүү.
Ра: Ааа, Ламп захирагч уу?
Ко: Хүлээ хүлээ. Энэ мөчийг битгий балла. Лүвис…Өө тийм ээ. Би энэ мөчийг маш удаан хүлээсэн. Дахиад нэг хийгээдэхье дээ. Өө тийм ээ.
Ра: Гайхалтай за за. Эргээд яриандаа орьё.
Ко: Энэ өөдгүй амьтан хотын хамгийн ариун эрдэнэс болох Пенкостагийн нүдийг аваад явсан. Тэр нь…
Ра: Тэр нь энэ дэлхийн хамгийн том очир эрдэнэ. Зөв өө зөв. Би аяллын хөтчийг уншсан.
Ко: Үнэндээ 2 дахь том нь л доо. Зулбергийнх илүү том.
Ра: Зулберг…
Эв: За за, тийм ээ би нүдийг хулгайлсан. Гэхдээ тэр чинь олон жилийн өмнө. Би өөрчлөгдсөн хүн. Зөвшөөрч байна аа, би цоожийг чинь онгойлгочихсон. Зуршил уу? Ингэхгүй байсан ч болох л байсан.
Ко: Пинкостын хуулийн дагуу би Флинн Райдерыг Маланайн Зэсийн уурхайд бүх насаар нь албадан хорих ял оноолоо.
Ра: Маланайн Зэсийн уурхай, уурхайчдыг амралт, хоол унд, гэрэлгүйгээр өдөр шөнөгүй албадан ухуулдаг олон километрийн урт агуйнууд. Нарийн хөтөч байсан юм аа.
Эв: Гол нь үнэндээ би амралт, хоол унд, гэрэлд дуртай хүн л дээ. Тэгэхээр олон нийтийн ажил танд ямар санагдаж байна? Би таны хогийг ямар ч асуудалгүй цэвэрлэнэ шүү.
Лэ: Санаа зоволтгүй ээ, Юүжин. Бид чамайг удахгүй наанаас чинь гаргачихна.
Эв: Ха ха ха, Ленс. Хөгжилтэй эр. Тэр үргэлж л ийм наргианч байсан юм.
Лэ: Тийм ээ би тоглож байна. Үнэхээр чамайг эндээс гаргахгүй. Тийм ээ би тэгнэ. Зүгээр л танаар тоглосон юм. Үгүй ээ би тоглоогүй.
Эв: Дараа бид шивнэхдээ аяархан байх талаар тухтай ярилцана аа.
Ра: Захирагч аа, хүлээгээч. Хэрвээ би нүдийг олбол яах вэ?
Ко: Хмм, Яаж?
Ра: Тэрэнд би санаа зовъё оо. Хэрвээ би олж чадвал та Юүжиныг суллах уу?
Лэ: Бас бүгдийг нь.
Эв: Шаргал үст ээ, Ингэх хэрэггүй.
Ра: Би чамайг тэр уурхай руу явуулахгүй.
Ко: Уурхай руу явах тэрэг 2 өдрийн дараа хөдөлнө. Тиймээс тэр эрдэнэс 48 цагийн дотор миний гарт ирсэн нь дээр шүү. Эс тэгвээс найзууд чинь уурхайд үүрд зүтгэх болно.
Ра: За за хэрвээ надад нүдийг олох боломж байгаа бол чи надад бүгдийг нь хэлэх ёстой.
Эв: Ааа, тэгэхээр… Нээрээ юу хэлэх юм бэ? Тэгэхээр би нэг юм хулгайлсан. Тэр юм хулгайлагдсан. Ингээд л түүх дуусаа.
Ра: Тэгээд чи хаана байгааг нь мэдэхгүй гэж үү? Юүжин? Юу юм бэ?
Эв: За за нөгөө гол нь бид хоёулаа байсан. Тэгэхээр хэн нэгэн нүдийг хаана байгааг мэдэж байгаа бол тэр нь миний хамтрагч.
Ра: Хэн, Ленс үү?
Эв: Ленс биш ээ.
___________
Ст: Өө миний ээлж үү? Үүпс. Өө яана аа. Би чамд хоолны өртэй болох шиг боллоо. Эсвэл дахиад тоглож болох уу?
Эр: Болно оо. Гэхдээ илүү сонирхолтой болгоё. Чиний бадмаараг зүүлтийг чинь….
Ст: Алмаазан шигтгээтэй чинжаалаар чинь уу?
Эр: Юу гээч…
Ст: Тоглосонд баярлалаа. Хөөх Нархан гүнж намайг ийм муухай газраас олно гэж бодсонгүй.
Ра: Магадгүй чи өөрөө бодсон шигээ хүн танихдаа тийм ч сайнгүй байх.
Ст: Би таая л даа. Райдер асуудалд орсон. Тэрнийг аврахын тулд чамд миний тус хэрэгтэй байгаа.
Ра: Тийм ээ би Пинкостагийн нүдийг олох хэрэгтэй байна. Тэрийг та 2 хамтдаа хулгайлсан.
Ст: Бид хамтдаа олон юм хулгайлсан. Тийм ээ, би хаана байгааг нь мэднэ. Гэхдээ би яагаад чамд туслах гэж?.
Ра: Би сэтгэл татам болохоор уу? Оролдоод үзсэн юм аа. Чамайг одоо ч Юүжинд сэтгэлтэй болохоор тусална гэж бодсон юм. Бас хүн болгонд сайн тал байдаг.
Ст: Ха, Чи ч хүн танихдаа үнэхээр муу юм аа. Би Райдертай огт холбогдмооргүй байна. Бас би хэзээ ч зөв зүйл хийдэг хүн байгаагүй.
Ра: Би чамд төлье. Энэ манай сүйхний арын тээшний түлхүүр. Алтаар дүүрэн тээш байгаа. Бүгд чинийх. Тэгээд ч ер нь…Тэр залуутай тоглож байсан дартс чинь. Тэрний дартс яагаад ч юм чинийхээс нэлээн хүнд байх юм. Юу? Чи бараг булхайсан юм биш үү? Магадгүй бид тэр залуутай ярилцах хэрэгтэй байх. Тэр үнэхээр ууртай харагдаж байна.
Ст: Бидэнд олонх эрдэнэс байгаа бололтой, хамтрагч аа. Бид Пинкостагийн нүдийг буцааж авмаар байгаа бол одоохон хөдлөх хэрэгтэй.
Ра: Тийм ээ миний бодлоор… хүлээгээрэй. Наадах чинь чиний морь уу?
Ст: Мэдээж үгүй.
Ра: Тэгээд хэний морь юм?
Эр: Миний морь.
Ст: Одоо удахгүй минийх болно оо.
Ра: Бид зүгээр л сайхан морийг чинь биширч байсан юм. Тийм үү Сталян? Тэр жаахан цонхигор байна уу даа?
Эр: Тийм ээ. Миний морь сүүлийн үед жаахан ядруу байгаа.
Ра: Мэдээж шүү дээ. Хар л даа. Эмээл нь хэтэрхий сул болохоор гэдсийг нь холгоод байна. Бас хазааран дээр нь өргөс байна. Оүч. Бас тэрнийг хөх тариа битгий идүүлээрэй. Морины гэдсийг өвтгөөд байдаг юм. Бор өвс нь хамаагүй дээр. Сайн хүү. Одоо хамаагүй дээрдэж байгаа биз? За за. Сайн сууж байгаарай. Баяртай.
_______________
Ра: Чи үнэхээр намайг морь хулгайлахаар хүн гэж бодлоо гэж үү? Бас чи намайг хүн танихдаа муу гэсэн дээ? Би ууж болох уу? Миний ам цангаад байна.
Ст: Тэнд зөндөө их ус байна.
Ра: Юмаа ууж дуусчхаад алмаз хаана байгааг чи хэлж болох уу?
Ст: Виртоус Сайнт Гүүдбэрри.
Ра: Тэр нь хаана юм бэ?
Ст: Хаана биш ээ хэн. Юүжин олон жилийн өмнө нүдийг тэрэнд алдчихсан юм. Бид нүдийг авмаар байвал Гүдбэрригээс л авах ёстой. Наадхыг чинь аягаар уудгийг мэдэх үү?
Ра: Тийм ээ гэхдээ хайруулын тавгаар Паскаль бид 2 зэрэг ууж чадна.
Ст: Аан гээ, бид хөдлөх хэрэгтэй байх. Гүүдбэрригийнх эндээс 3 өдрийн зайтай.
Ра: 3 өдөр өө? Яагаад эртхэн хэлээгүй юм бэ? Тэр алмазыг авахад бидэнд хоёрхон л өдөр байгаа.
Ст: Нэг хүн морь хулгайлахыг зөвшөөрвөл нэг л өдөр болно.
Ра: Би чамд хэлсэн. Бид юу ч хулгайлахгүй. Гүүдбэрригийнх зүүн тийшээ байгаа биз дээ тийм үү?
Ст: Одоо чиний бодож байгаа чинь үнэхээр аймшигтай санаа. Энийг аймшигтай санаа гэж хэлсэн биз дээ.
Ра: Баруун, баруун тийшээ.
Ст: Үгүй ээ би зүүн тийшээ явна.
Ра: Бид баруун эргэх ёстой байсан.
Ст: Буруу, тэр зам чинь хад ихтэй.
Ра: Тийм ээ, гэхдээ чиний зам чинь ийм.
Ст: Чи хүрхрээний талаар хэзээ хэлэх гэж байсан юм?
Ра: Би хэлэх гэж хичээсэн. Гэхдээ чи яриаг минь тасалсан.
Ст: Энэ урсгал хэтэрхий хүчтэй юм.
Ра: Бид буцах хэрэгтэй байна. Бид чадна аа.
Ст: Би чамд дургүй гэж хэллүү? Хамгийн муухай өдөр.
Ра: Бид нэлээн цаг хэмнэсэн тийм үү?
Ст: Чиний зөв өө. Үнэхээр сайхан байлаа. Дараа уулзъя.
Ра: Зогс. Хоёулаа эндээс зэрэг үсрэх хэрэгтэй. Эсвэл бид хоёулаа унана.
Ст: Чи ч биднийг сайхан байдалд орууллаа даа.
Ра: 3 тоолоод, бэлэн үү? 1, 2…Хөөе. Чи 3 тоолоод үсрэх ёстой байсан. Өө сая ч ойрхон байлаа шүү. Тэсээрэй. Барьчихлаа. Энэ чинийх.
Ст: Гүүдбэрригийн Майхнууд. Итгэж чадахгүй нь ээ.
Ра: Бид юугаа хүлээсэн юм бэ? Алив ээ.
__________
Дэ: Энэ өрөө жаахан хүйтэн юм аа.
Лэ: За за, энэ байдал надад ч гэсэн таалагдахгүй байна. Гэхдээ бид дулаахан баймаар байвал тэврэлдэх хэрэгтэй. Алив алив нааш ир. Нааш ир залуус аа.
Ка: Би хөлдье дөө. Баярлалаа. Бас чи хаанаас бялуу аваад байгаа юм?
Лэ: Би хэлэхгүй ээ.
Эв: Шаргал үстэд ганцхан өдөр үлдлээ.
Ко: Өө Райдер. Ирээдүйг чинь чамд харуулахын тулд би нэг зургаа авчирсан. Энэ бол Маланайн уурхай. Үлдсэн амьдрал чинь яаж өнгөрөх талаарх бяцхан сэжүүр. Маргааш уулзъя.
Эв: Тэр уурхайг зурчихсан юм уу? Тэд юу ухаад байгаа юм бэ? Гавал уу?
Дэ: Тэр энэ залууг зурж дуусгаагүй байна.
Лэ: Өө зөв өө. Тийм байна. Тэнд!
Ка: Тэр авьяастай юм аа.
_____________
Эр: Хаалттай тасалбаргүй эсвэл хахууль өгөхгүй л бол.
Ра: Өө танд ч гэсэн өдрийн мэнд эрхэм ээ. Бид зүгээр л ноён Гүүдбэрритэй…
Эр: Тасалбаргүй хахуульгүй бол тохиролцоо байхгүй.
Ст: Бид ноён ГүүдБеритэй ярилцах хэрэгтэй байна. Чи саад болоод байна. Тиймээс холдож үз.
Ра: Хөөе хөөе хөөе залуус аа, залуус аа. Би хайруулын тавгаа сугалмааргүй байна л даа. Гэхдээ тэгнэ ээ.
Эр: А Тэр сая хайруулын таваг гэсэн үү?
Ст: Тийм ээ чи зөв сонссон.
Эр: Тэднийг барь.
Ра: Паскаль?
Эр: Би юм харахгүй байна. Энийг надаас аваач ээ.
Гү: Та 2-т менежер бий юу? Сонсооч ийм том 2 хамгаалагчийг унагаж чадах охидууд тийм олон таарахгүй шүү. Намайг Гүүдбэрри гэдэг. Виртоус Сайнт Гүүдбэрри. Тийм ээ надтай алхаач. Дэлхийн шилдэг тулаанчид тэнгис далайг гатлан энд ирдэг. Гүүдбэрригийн тэмцээнд орохын тулд шүү дээ.
Ра: Сонсооч ноён Гүүдбэрри бид энд тулалдах гэж ирээгүй. Танд Пенкостагийн нүд байгааг бид мэднэ. Бас тэрийг хууль ёсны эзэнд нь буцааж өгөх хэрэгтэй. Үгүй бол найзууд маань хүнд асуудалд орох гээд байна.
Ст: Тэрний найзууд.
Ра: Тийм ээ.
Гү: Тэгэхээр энийг хэлж байна уу тийм үү? Үзэсгэлэнтэй биш гэж үү? Энэ том оо. Гэхдээ энэ юу бишийг мэдэх үү? Чинийх биш. Одоо чи тулалдахаар ирээгүй бол явж үз. Надад олон тулаанч байгаа. Тэд чиний амьдралдаа ч харж байгаагүй хамгийн бүдүүлэг, хамгийн ширүүн, хамгийн догь, хүчтэй, бас хэзээ ч бууж өгдөггүй хүмүүс.
Эр: Бид болилоо.
Гү: Юу? Үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй. Би наадхыг чинь сонсохгүй. Өнөө орой том тулаан болно.
Эр: Бид Малис Мараудерын эсрэг гарахгүй. Бид чинь гэр бүлтэй улс.
Гү: Ингээд гэнэтхэн л миний бүх зүйл дуусах шив? Миний гол тулаан бол түүх. Би баларлаа. Дуусаа. Санхүүгийн гамшиг. Би майхнуудаа тэргээ сандлаа сайн нэрээ алдана. Бүгдийг нь…
Ра: Бид дайны тулаан тулалдвал ямар вэ?
2ла: Юу?
Ра: Тийм ээ би тэгсэн. Бид гол тулаанд тулалдана тэгээл ялбал та бидэнд Пенкостагийн нүдийг өгнө.
Гү: Малис Мараудерын эсрэг зоригт охид. Юу гээч? Бид тохирлоо.
Ст: За за орой уулзъя.
Гү: Сайхан шоу болно доо. Энэ зууны тулаан байх болно! Өөр ийм тулаан байх ч үгүй. Эмэгтэйчүүдийн тулаан тийм ээ.
Ст: Бид Мараудерыг ялах ямар ч боломж байхгүй. Бид илүү тулаанчид байсан ч, тийм биш л дээ. Гүүдбэрри Тоглоомыг удирдаж биднийг ялагдуулна. Чи мэдэж байгаа биз дээ?
Ра: Гүүдбэрриг хэлсэндээ хүрнэ гэдэгт итгэх хэрэгтэй.
Ст: Чамд ч дэлхийн талаар сурах зүйл их байна даа, гүнж ээ.
Ра: Би хүмүүсээс сайн сайхныг нь харлаа гээд энэ намайг гэнэн болгочихгүй.
Ст: Тийм ээ. Тэр тухайд…
Ра: Хөөе юу?
Ст: Уучлаарай би тулаанд оролцож чадахгүй нь. Гүүдбэрри энийг алга болсныг мэдээд их л уурлах байх даа. Чиний мэлхий.
Ра: Чи Юүжнийг суллаж өөртөө эргүүлж татах гэж байна тийм үү?
Ст: Хулгайч хулгайчтайгаа л хамт байдаг. Чамайг хүн танихдаа муу гэж хэлсэн шүү дээ гүнж ээ.
Ра: Уучлаарай Паскаль.
_______________
Бүгд: Малис, Малис. Тулалд тулалд, тулалд. Малис, Малис. Тулалд тулалд, тулалд.
Гү: Хатагтай Ноёд оо. Гүүдберигийн тоглоомд тавтай морил. Яг зөв. Та мянган дамжин яригдах тулааныг үзэхэд бэлэн үү? Тэгвэл эхэллээ дээ. Тэр алс холоос ирсэн ч тулалдахыг хүссэн. Тэр цохиж чаддаг гүнж шүү. Зоригт Майден. Манай аваргад танилцуулга хэрэггүй ээ. Тэр өөрийн хүч чадлаа хурц шүдээ авчирна. Бас тэр бүгдийг нь болгоод тавина. Малис Мараудерт алга ташаарай.
Ра: Өө яана аа. Энэ Малис гэж үү? За за тийм ч муугүй л юм.
Гү: Хөөе хөөе хөөе тайван. Сонс хатагтай минь намайг тавь. Чамд мөнгө хэрэгтэй биз дээ?
Ра: Бид асуудалд орох шиг боллоо, Паскаль.
_____________
Ра: Сталян Рапунзел байна аа. Хэрвээ чи энэ захиаг уншиж байгаа бол надаас урвасан ч байж магадгүй. Гэхдээ санаарай. Хүн бүрд сайн тал байдаг. Чамд хүртэл. Бас чамайг эцэст нь зөв шийдвэр гаргана гэж найдъя, Рацунзел.
______________
Гү: Тулаанаа эхлүүлцгээе.
Ра: Чамайг яг хүссэн газартаа авааччихлаа. Зүгээр л намайг сэргэхийг түр хүлээж бай.
Эм: Хатагтай шаргал үст минь амрах цаг боллоо доо.
Ст: Хөөе Малис? Би оролцвол болох уу? Чи тэрэнд хайруулын тавагны өртэй юм шиг байна.
Ра: Сталян!
Гү: Хөөе чи яаж байна аа? Миний сандлыг л биш шүү. Хөөе наадах чинь сайн сандал. Миний сайхан сандлыг буцаагаад өг. Үгүй ээ миний ширээ л биш шүү. Хөөе ширээ буцаагаад аваад ир.
Ра: Тэр тавилгатай ямар асуудалтай юм бол оо?
Ст: Дурсамж сэргэж байна шүү.
Ра: Энэ удаа 3 тоолоод.
Ст: Тоолоороо шаргал үст ээ.
Ра: 1 2 үсрээрэй.
Гү: Итгэж чадахгүй нь ээ. Бид бүгд түүхийн гэрч боллоо хүмүүс ээ. Би шинэ аваргуудыг танилцуулъя. Зоригтой охид тулалдаж чаддаг эгч дүүс, халуун дулааныг авчрагч…Хэнээс ч илүү…
Ст: Бид нүдийг авлаа.
Ра: Бас морьдыг чинь. Авна гэдэг нь зээлж байгаа юм. Хэрвээ зүгээр бол.
_____________
Ст: Юу гээч? Би одоо л тэр яагаад чамайг гэдгийг ойлголоо.
Ра: Юүжин үү?
Ст: Би тэрнээс хулгайчийг л олж хардаг. Харин чи тэрнээс сайн хүнийг олж харжээ. Тэгээд л тэр сайн хүн болохыг хүсэж. Бас энэ надад ч гэсэн нөлөөлсөн шүү. Юүжинд намайг сайн уу гэсэн гээд дамжуулчхаарай.
Ра: Хүлээгээрэй. Ирж чи шагналаа авахгүй юм уу?
Со: Чи энэ удаа азтай байлаа шүү. Райдер.
Эв: Өө би мэднэ ээ.
Со: Уурхай руу эрчүүд ээ. Аяархан барь л даа Лувис. Чи намайг гижигтэйг мэднэ.
Эв: Сталиантай хамт байлгасанд уучлаарай.
Ра: Тэр тийм ч муу биш ээ. Тэр миний амласан шагналыг хүртэл аваагүй. Миний түлхүүр хаана байна?
Дэ: Бид дээрэмдүүлчхэж.
Ст: Та 2 үнэхээр сайхан тохирдог. Бас надад энэ бүгд амар байсан гэж би хэлэхгүй ээ. Гэхдээ алт тус болно оо.
Back to episodes Go home