Alliance 34

Alliance-34

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Ма: эр, Ма Дин технологийн шинэ мэргэжилтэн

 

Гарчиг: ........ 34-р анги  

Эм: Эзэгтэй дуудаж байна.

Ж-ээж: Аав аа. Ээж ээ. Уучлаарай. Бүгд миний буруу. Би амлалт бичсэн. Та хоёр уншаад үзээрэй.

Ж-ээж: Жиа И багаасаа л гашуун эм уухаас айдаг байсан. Одоо гараар нь дүүрэн зүүний сорви байна. Ингэж зовж байхад, хэдхэн үг бичээд бүгдийг нь мартчихна гэж бодоо юу?

Вей: Би буруу юм хийснээ сайн ойлгож байгаа. Маш их харамсаж байна. Болдог бол Жиа Игийн өмнөөс өвдмөөр л байна.

Ж-ээж: Хн... Жиа Игийн өмнөөс өвдөх өө? Хоосон үгэнд чинь хууртана гэж бодоо юу?  Бид нар мафи биш болохоор чамайг зодож чадахгүй.

Вей: Би яавал надад итгэж, намайг уучлах юм?

Хуан: Тэр их амархан. Энэ амлалт бичиг дээрээ, гэрлэлтийн дараах эд хөрөнгийн нэмэлт баталгаа гаргахад болно. Гэрээнд Жиа И та хоёрын гэрлэсний дараах дундын бүх хөрөнгийг оруулах хэрэгтэй.

Ж-ээж: Яасан? Айгаа юу?

Вей: Аав аа. Ээж ээ. Амлалт бичиг дахиад ийм алдаа яасан ч гаргахгүй гэсэн баталгаа болж байгаа. Бид нар... Салах тухай ярьж ингэж хэтрүүлэх хэрэг байна уу?

Хуан: Дахиад ийм алдаа гаргахгүй гэж амалж байгаа бол тийм зүйл болохгүй гэсэн үг.

Ж-ээж: Хоосон амлалт ямар ч хэрэггүй. Алдаа гаргавал хариуг нь төлөх хэрэгтэй биз дээ? Тэгж амалж байж л чи дахиад алдаа гаргахгүй. Үгүй бол бид хоёр Жаи Ийг дахиад чам руу яасан ч явуулахгүй.

Ж-ээж:  Яв даа. Тэрэнд яаж сайн аав, сайн нөхөр байхыг зааж өг. За юу?

Хуан: Байз. Вей Мин, энийг битгий мартаарай. Жиа Ийг жаахан л зовоох юм бол, би чамайг яасан ч зүгээр орхихгүй.

Вей: Аав аа, санаа битгий зов.

********************

Гү:   Үглэж байгаа юм биш шүү. Жиан Шигийн өгсөн мэдээлэлд илүү болгоомжтой хандсан бол ийм байдалд орохгүй байсан юм.

Лин:   Чи ийм үг сонсож байсан уу? Эрчүүд ангараг гаргаас, эмэгтэйчүүд сугар гарагаас ирдэг. Эрчүүд, эмэгтэйчүүд нэг нэгнээ хэзээ ч бүрэн ойлгодоггүй. Гэхдээ эмэгтэйчүүд нэг нэгнээ ойлгодог. Нэг гарагаас ирсэн бас нэг хэлээр ярьдаг болохоор тэр.

Гү:   Аан. Наадах чинь... нэг л хачин сонсогдоод байх чинь.

*****************

Вей: Гомдоосонд уучлаарай. Бүгд миний буруу. Гэрлэлт гэдэг хоёр хүн нийлж, хоёр биенийхээ амьдарлын нэг хэсэг болохыг хэлдэг. Нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, нэг насны амьдралаа хамт өнгөрөөдөг.  Бидний зам урт байна. Хүүхдээ бодоод уурлахаа больчих л доо.

****************

Эм: Мэтью Элссерыг тайзан дээр урьж байна.

Лин:   Бид бодлоо өөрчлөх хэрэгтэй. Аркт зориулсан алгоритмыг Эл Ай Эй-д зориулж өөрчлөх хэрэгтэй. Танилцуулгын орон зай, ажиллах хүрээ, моделийн ажиллагаа, бас бусад мэдээллүүд дээр анхаарах ёстой... Лин захирал аа, хамтын амжилтын төлөө.

Эр: Танд ч бас.

******************

Ми: Шиао Ин, Эл Ай Эй хоёр хамтарч ажиллахаар гэрээ хийсэн. Эл Ай Эй-ийн Пипи раббит, Шими хоёр гол өрсөлдөгчид. Гэхдээ Пи гурвыг шинэчлэх шаардлагатай байгаа. Тийм болохоор манай Шими боломжоо ашиглаад түрүүлээд зах зээлд гарах боломж байна.

Вей: Чиний гаргасан нөхөн төлбөрийн баримтанд гарын үсэг зурчихсан. Санхүүд аваачиж өгөөрэй.

Ми: За.

**************

Гү: Гайхалтай. Мэтью Элассерт үнэлэгдсэн хүн ч жирийн хүмүүс биш дээ.

Лин:   Үнэнийг хэлэхэд тэр илтгэлд олон хүн оролцсон. Миний технологи хамгийн сайн нь биш, бас Шиао Ин жижигхэн байна. Гэхдээ л манайхтай хамтарч ажиллахыг зөвшөөрсөн. Лотерей хожчихсон юм шиг санагдаад байна.

Гү:  Мэтью Элассер компаний захирлын алсын хараа, аппликейшний шинэлэг байдал, чадвар, хэр ирээдүйтэй вэ гэдэгт илүү анхаардаг. Энэ хэдэн зүйл компани хэр хол явахыг тодорхойлдог.

Лин:   Тэрнийг яасан сайн мэдэж байх юм.

Гү:   Тэр чинь алдартай хүн. Силикон Валлийд тэрний тухай яриа их байдаг юм. Би өнөө орой зоогийн газарт ширээ захиалчихсан. Хамт тэмдэглэх үү?

Лин:   За... Мэть...  

Гү:   Чшш... Сайн уу, Мэтью. Би Маргаретад захиалга өгчихсөн. Зургаан цагт. За, орой уулзъя.

Лин:   Юу болоод байгаа юм? Хэлээдэх.

Гү:   Мм...

Лин:   Та хоёр танилууд юм уу? Миний илтгэлд оролцож, тэр алдартай хүнээс тусламж авч, Пи гурвыг сайжруулаад, Эл Ай Эй-тэй хамтарч ажиллахаар болсон нь бүгд чиний танил тал байжээ?  Яагаад инээгээд байгаа юм? Би чухал юм ярьж байна. Надад тайлбарлаадах.

Гү:   Битгий хашгираад бай. Би жолоо барьж байна. Тэнд очсон хойноо ярилцъя. Одоо ярихад аюултай, за  юу? Аан? Дараа ярилцъя... Та хоёр уулзсан болохоор танилцуулах шаардлагагүй байх. Мэтью. Таван жилийн өмнө Силикон Валлийд компаниа байгуулахад хэцүү байсан гэж ярьж байсныг санаж байна уу? Бараг 200гаруй компаниас татгалзсан хариу авч байсан. Тэр үед би бууж өгөхөөр шийдээд байсан. Тэр үед миний амьдралыг өөрчилсөн нэг хүнтэй таарсан  гэж ярьсан даа. Тэр хүн бол Мэтью. Одоо, Хятадад би Хятад хэлний багш нь. /Англиар ярина-Би тэрэнд чамайг миний амьдралыг өөрчилсөн гэж хэлсэн. Одоо Хятад хэлний чинь багш. Тийм үү?/

Мэ: /Англиар ярина/ Тиймээ. Уучлаарай, гэхдээ Шү одоохондоо чамд хэлэхгүй байхыг хүссэн юм.

Лин:  Ойлголоо. Угаасаа тийм хүн байгаа юм.

Гү:   Хөөх. Танк юу. Мэтью бид хоёр нэг нэгнээ мэддэг болоод олон жил болж байгаа ч, тэр илтгэлд оролцох тасалбарыг бид хоёр явуулаагүй. Өөр хүн явуулсан юм. Тэгэхээр, би ямар ч дүрэм зөрчөөгүй.

Лин:   Юу гэсэн үг вэ?

Д: Лин Шуан.

Лин: Дайлин. Дайлин?

Д: Лин Шуан.

Лин: Бурхан минь.

Д: Уулзалгүй удсан байна.

Мэ: Дейзи.

Лин: Тийм ээ.

Гү:   Тийм ээ.

Д: Чамайг Аркаас явсны дараа би ч гэсэн ажлаасаа гараад Силикон Валли руу явсан. Тэнд очоод гурав, дөрвөн жил хөлөө олох гэж хэцүү байсан. Мэтью миний босс байсан юм. Би хоёр сарын өмнө ирсэн. Чиний тухай тийм олон домог сонсоно гэж бодоогүй шүү.

Лин: Юун домог вэ? Цөхөрсөндөө амьд үлдэхийн тулд тэмцэж л явна. Алив, сууцагаая.

Мэ: Сайн уу, Дейзи.

Д: Сайн уу, Мэтью.

Гү: Сайн сууж байсан уу?

Д: Сайн уу.  

Мэ: Сайхан харагдаж байна.

Д: Баярлалаа. Аркаас чамайг гарахад би дараа харамсана гэдгийг чинь мэдэж байсан. Чиний тайван биш байгааг мэдэж байсан.

Лин: Цаг хугацааг буцааж болдог байсан бол би чиний зөвлөгөөг заавал сонсох байлаа.

Д: Одоо сайн л байна шд. Тэр үед чи хэлж байсан. “ямар ч зам сонгосон, зорилгодоо хүрэх болно” гэж. Тийм ээ?

Гү: /Англиар орчуулж өгнө/ “бүх зүйл сайхан болно” гэж байна.

Мэ: Тийм шүү. Шү намайг нэг зүйлийг тодруулж өгөөрэй гэсэн юм. Би Дейзи тэр хоёрт их итгэдэг. Гэхдээ миний сэтгэлийг хөдөлгөсөн зүйл бол та нарын нөхөрлөл биш. Гэхдээ техникийн  гайхалтай чадвар чинь юм шүү.

Лин:   Баярлалаа.

Мэ: Тийм ээ. Бас та интернэтэд байдаг бусад бизнесменүүдээс өөр. Та бол хүн, сэтгэл хөдлөлтэй романтик хүн. Мэднэ ээ, хүмүүс “сэтгэл хөдлөлөөр мөнгө олохгүй”гэж ярьдаг. Гэхдээ надад итгэ, сэтгэл хөдлөлгүй компаниуд хол явдаггүй юм. Миний зөв үү?

Гү: Тийм ээ, тийм. Чиний зөв.

Мэ: Алив ууцагаая. Бидний төлөө.

Д: Нээрэн, өнөөдөр би үнэгүй хоол идэхээр ирээгүй шүү. Шинэ төсөл дээр ажиллаж байгаа. Сонирхвол хамтарч ажиллаад, хамтдаа урагшилцагая.

Мэ: Тэгье ээ.

Гү: Хөөх.  Хятад хэл мэдэж байна. Миний хамгийн сайн шавь.

Мэ: Миний хамгийн сайн багш. Төлөө.

Гү: Төлөө.

********************

 Лин:   Чамд баярлалаа.

Гү: Юунд тэр вэ?

Лин:   Баярлалаа. Яахаа мэдэхгүй тэвдэж явахад хоол авчирч өгч, гэрийнхнийг маань асарч байсанд. Сэтгэлээр унаж байхад сэтгэлийг минь засч өгдөг байсанд. Бас хүний нөөц, гэрийн үйлчлэгч болж өгсөнд. Байнга тусалдагт баярлалаа. бас өөртөө итгэх итгэлээ дахиад олоход тусалсанд.

Гү: Ингээд сонссон чинь, би их завгүй байжээ. Бид хоёр анх яаж уулзсаныг санаж байна уу?

Лин:   Санаж байна аа. Чи миний тахианы мөчийг хулгайлсан.

Гү: Чи миний дугуйн хийг гаргасан. Тэгэхээр бага байхын л чи намайг дээрэлхдэг байсан байгаа биз.

Лин:   Миний буруу юм уу? Би тэр үед  их алдартай байсан. Чи гэнэтхэн гарч ирээд миний тахианы мөчийг хулгайлаа биз дээ.

Ээж: Өлсөж байгаа байх. жаахан хүлээчих.

Аав: За, ирчихлээ. Наашаа ор ор, Гү Шү. Хар даа, энэ Гү Шү. Энэ эгч нь.

Гү: Эгч ээ.

Ээж: Сайн уу, сайн уу.

Аав: Энэ манай охин Лин Шуан.

Гү: Лин Шуан.

Аав: Гү Шү. Манайд ирэхээрээ нэрэлхэх хэрэггүй, гэртээ байгаа юм шиг бай. За юу?

Ээж: Тийм ээ. Тийм.

Аав: Алив, ийшээ суу.  Хоол ид.

Ээж: Хоол ид. Шуан шуан, Гү Шүд сандал аваад өг.

Аав: За алив. Тэр сандлыг авчих. Гү Шүд будаа хийгээд өг. Наашаа суучих.

Ээж: Гү Шү.

Аав: Нааш нь өгчих.

Ээж: Дахиад идэхээр бол хэлээрэй.

Аав: Энэ..

Ээж: Баярлалаа эгч ээ.

Аав: Энэ савх. Гү Шү, саяхан манай сургуульд шилжиж ирээд Сургуулийн өсвөрийн лигийн нарийн бичиг болсон.

Ээж: Тийм үү? Шуан Шуан, Гү Шүгээс сайн сураарай. Шилдэг сурагч гэсэн нэрээ алдчихав аа.

Аав: Амжилт. Амжилт.

Ээж: Гү Шү. Чамайг тооны хичээлдээ их сайн гэж сонссон. Дүүргийн тооны шалглтаар нэгд бичигдсэн гэсэн. Тийм үү?

Гү: Тийм.

Аав: Зочиндоо өгөөч. Май, Гү Шү. Мөч ид. Мөч ид. Юун дүүргийн уралдаан. Хотод нэг орсон.

Ээж: Өө. Сайн байна. Хурдан ид...

Аав: За ид ид ид.

Ээж: Халуун дээр нь ид.

Гү: Тэр үед чи бид хоёр сайдаж, муудаж өссөн.

Лин:   Тэр хоёр хоёр жаахан хүүхэд шиг байж билээ.

Гү: Би ухаан суугаагүй байж. Юу хүсч байгаагаа ч мэдэхгүй. өөрийгөө илэрхийлж чадахгүй, юмыг хайрлаж мэдэхгүй.

Лин:   Би ухаантай юм шиг царайлаад, том хүн шиг загнаж, бүгдийг нь мэддэг юм шиг аашилдаг байсан. Тэгж тойрч явсаар ийм хол ирж.

Гү: Амьдралын эхний хагаст бүгд л удаан ухаан суудаг юм шиг санагддаг. Эртхэн ухаан сууж,  хэрэггүй бардам зангаа давж гарч, олдсон боломжоо зөв ашиглаж чадсан бол... амьдрал одоо ямар  байх бол?

Лин:   харамсалтай нь... амьдралд “хэрвээ” гэж байдаггүй.

Гү: Сургуулийнхаа хашаанд алхсан чинь... Амьдрал эргэж, тойрсоор байгаад буцаад замынхаа эхэнд ирсэн юм шиг санагдахгүй байна уу? Хөөе. Сургуулийн биллиардны өрөөнд орж тоглох уу? Чи эхэл.

Лин:   Ингэж үү? За...

Гү: Тохойгоо биедээ ойртуул. Толгойгоо эгцээр нь. Эрүүгээ... цохиур чинь эрүүтэй чинь чиг байх ёстой. Болж байна... Чи буруу цохиод байна. Тэгээд бөмбөг чинь буруу явчихлаа.

Лин:   Тийм лаг юм бол өөрөө цохихгүй юу.

Гү: Цохих болгондоо дараа нь алийг цохихоо бодох хэрэгтэй. Цагаан бөмбөг чиний нөгөө бөмбөгөө оносны дараа цаашаа өнхөрнө гэж бод. Тэгээд өөр бөмбөг мөргөнө. Оролдоод үз. Биеэ дахиад доош нь. Гараа хөдлөхгүй тавь. Цохь... Сайн байна. Лин Шуан. Хоёулаа оройтож ухаан орсон болохоор, жаахан оройтож учирсан ч хамаагүй тийм үү?

Лин:   Уулзах цаг амьдралд маш чухал. Нэг алхмын өмнө, эсвэл хойно байсан ч бүх зүйл өөрчлөгддөг. Гэхдээ уулзах ёстой бол жаахан оройтсон байсан ч хамаагүй. Бид хоёр хүүхэд насаа ардаа орхиж, өөрийнхөө илүү сайн хувилбар болсон. Одоо, энэ мөчид оройтсон ч гэсэн яг зөв цагтаа учирсан.

**********************

Гуо: Би сам хорхойнд дуртай.

Лин:  Энэ байна.

Гү: За, чиний дуртай сам  хорхой. Өөр юу авах вэ?

Гуо: Гү ах үхрийн маханд дуртай.

Гү: За тэгвэл үхрийн мах авъя. Өнөө орой сам хорхой, үхрийн махаар хоол хийе. Тэгэх үү?

Лин:   Сам хорхой, үхрийн мах цуг уу? Тийм ямар хоол байдаг  юм?

Гү: Муухай сонсогдож байна уу?

Гуо: Ээжийн дуртай тараг. Сам хорхой-үхрийн мах-тарагтай хоол хийе. Тэгэх үү?

Гү: Тэгье. Миний хийсэн хоолыг заавал иднэ шүү.

Гуо: За.

Лин:   Тохирлоо. Та хоёр идээрэй. Би л лав идэхгүй шүү. Би идэхгүй шүү.

Гү: Хөөе хөөе хөөе.

Лин:   Би бэлэн гоймон чанаж иднэ.

Гү: Тэгж булхайцахгүй шүү.

Лин:   Зугтлаа.

Гү: Зугтахаа боль.

Гуо: Лаазалсан тоор авъя.

Гү: Лаазалсан тоор. За. Лаазалсан тоор нэг ширхэг. Өөр юу идмээр байна?

Лин:   Хэрэггүй ээ. Би аваад өгье.

Ж: Баярлалаа.

Лин:   Зүгээр ээ. Уулзалгүй удсан байна.

Ж: уулзалгүй уджээ.

Гуо: Жиа И эгч ээ.

Лин:   Ганцаараа яваа юм уу?

Ж: Вей Мин илүү цагаар ажиллаж байгаа.

Гү: Тэрэг чинь хүнд байгаа байх. би түрээд өгье.

Ж: Хэрэггүй ээ. Би өөрөө чадна.

Лин:   За, тэгвэл бид нар явлаа.

Ж: За. баяртай.

Лин:   Гуогуо өөр юу авмаар байна?

Гуо: Будааны боов идье.

Лин:    Будааны боов уу?

Гү: Би ч гэсэн будааны боовонд дуртай.

Лин:  Гүнжидийн хар үртэй нь мөн билүү?

****************

Лин:   Болгоомжтой яваарай. Болгоомжтой.

Гү: Явцагаая.

Лин:   Явцагаая.  

Гү: Унаа олдохгүй байна уу? Надад жолооч, машин хоёр байгаа болохоор энэ машинаар хүргүүлчих. Жолооч юмыг чинь гэрт чинь оруулаад өгнө.

Ж: Хэрэггүй ээ, би өөрөө явчихна. Уг нь манай гэрийн үйлчлэгч хамт явдаг юм. Гэрт нь нэг ажил гараад өнөөдөр байхгүй байгаа юм.

Лин:   Зүгээр ээ. Жирэмсэн болохоор болгоомжтой байгаарай.

Гү: би жолооч дуудаадахъя.

Ж: тэгвэл та нарт баярлалаа.

Лин:   Сүртэй юм биш ээ.

Ж:  Сайн сууж байгаа юу? Бизнес чинь сайн байгаа юу?

Лин:   Жаахан асуудал гарсан. Шиао Ин Аркийн тендерээс хасагдчихсан. Вей Мин чамд хэлсэн үгүйг мэдэхгүй. Гэхдээ одоо тэр асуудал шийдэгдсэн. Манайх Эл Ай Эйтэй ажиллахаар болсон.

Ж: Шийдэгдсэн бол ашгүй дээ.

Лин:  Ийм үед эрүүл мэндээ сайн бодох хэрэгтэй шүү. Хөөе. Газар унагачихлаа.

Гү:Нислээ. Гайхалтай. Нэг гараараа барьчихлаа. Нислээ.

Ж: Лин Шуан.

Гү: Сайн байна.

Ж: Би одоо л чамайг ойлгож байх шиг байна.

Лин:   Зарим зүйлийг өөрйн биеэр мэдэрч байж л сайн ойлгоно. Намайг хар л даа. Тийм туршлага байгаагүй бол би өдийд ийм байхгүй байсан. Одоо бол илүү тайван, хүлээцтэй болсон. Хэцүү зүйл тулгарсан ч айхаа больсон. Болох зүйл болдогоороо л болно. Чамд ч гэсэн ялгаагүй. Машиндаа суу.

*******************

Эр: Вей дэд захирал аа, алив би. Вей дэд захирал аа, сайхан хамтарцагаая. Баяртай.

Вей: Эхнэр. Эхнэр.

Ж: Ганц хоол идээд л үйлчлүүлэгчээ зөвшөөрүүлчихэж байгаа юм уу?

Вей:  Би одоо л нэг юм ойлгож байна. Бусдад найдсанаас өөртөө итгэх хэрэгтэй юм байна. Би хүүхэд та хоёрт  спорт машин авсан. Ирэх сард очиж авна.

Ж: Хаанаас тийм мөнгөтэй болсон юм?

Вей:  Тэр чухал биш.

***************

Ми: Уулзалтын бэлтгэл юу болж байна?

Ю: Бараг дуусчихлаа.

Ми: За.

Эр: Чи сонссон уу? Манай компани Эл Ай Эй-г нэгтгэх гэж байгаа гэсэн.

Ю: Захирлуудын зөвлөл хурал дээр ярьж байхыг сонссон. Эл Ай Эй-ийн Пипи раббитын хэрэглэгчид манай Шимигийнхтай их төстэй. Зах зээл дээр хөлөө олох гэж тэмцэж байхаар бэлэн юм худалдаад авчихсан нь дээр биз дээ?

Эр: Хуан захирал тэр компанийг худалдаж авах эрхийг авахаар хичээж байгаа гэсэн.

Ю: Хүргэндээ л тусалж байгаа биз. Компани нэгтгэх ажлыг Вей дэд захирал хариуцаж байгаа гэсэн.

Ми: Вей захирал аа, танд баримт ирсэн.

Вей: Цүнхээ нааш нь.

Ми: За.

Эр: Шиао Ин технологи Эл Ай Эй хоёр хамтарч ажиллах бүтэхгүй бололтой. Шиао Ин технологийг үүсгэн байгуулагч Лин Шуан Вей дэд захирлын экс эхнэр гэж би сонссон.

Ю: Нээрэн юм уу?

Эр: Цаг нь болохоор мэдэгдэх биз.

Ю: Тийм ээ.

******************

Эм: Босс хаана байна? Хаан байгааг нь мэдэх үү?

Ай: Юунд сандраа вэ? Ямар нэг юм болоо юу?

Эм: Том хэрэг мандчихаад байна. Арк Эл Ай Эй-г худалдаж авна гэж байна.

Эр: Юу? Хаанаас сонссон юм?

Эм: Үнэн. Арк мэдээлэл гаргасан байна.

Ай: Арк Эл Ай Эй-г худалдаад авчихвал Эл Ай Эй- ийн пипи раббит, Аркийн Шими хоёр өрсөлдөгч байхаа болиод нэгдэнэ гэсэн үг. Тэгвэл...

Ма: Эл Ай Эй-д Пи гурав хэрэггүй болно гэсэн үг.

Эр: Босс хаана байна? Мэдэж байгаа юу?

Ай: өнөөдөр компани дээр ирээгүй шд.  

Эм:Утсаа  авахгүй, мессеж бичихээр хариу өгөхгүй байна.

Эм: Босс сэтгэлээр унаад амиа хорлочих вий дээ.

Ма: Дэмий юм ярихаа боль. Намайг хүлээж бай. Боссоос сураг гарвал надад хэлээрэй... Асуудал гарсан. Арк Эл Ай Эй-г авсан гэж байна. Захиралтай холбоо барьж болохгүй байна. Чи хаана байгааг нь мэдэх үү?

*******************

Ж: Арк Эл Ай Эйг авч байгаа. Эл Ай Эй-ийн пипи раббит Шимитэй нэгдэнэ.  

Вей: Тийм л юм болчихлоо.  

Ж: Тэгвэл Эл Ай Эй Лин Шуаны компанитай хамтарч ажиллахгүй гэсэн үг.

Вей: Өөр яалтай билээ. Амжилтанд хүрэх хувьгүй л байна.

Ж: Энэ чиний хийсэн хэрэг үү?

Вей: Арк Эл Ай Эй-ийг аль эрт авахыг хүсч байсан. Би хугацааг нь жаахан наашлуулсан төдий.

Ж: Хугацааг нь наашлуулсан? Энэ чинь Лин Шуанд, Шиао Инд яаж нөлөөлөхийг чи мэдэж байна уу?

Вей: Ажил хэрэгт, хувийн харилцаа хамаагүй. Би экс эхнэрөө харж үзэх ёстой юм уу?

Ж: Чи үнэхээр хувийн шалтгаан байхгүй гэж амалж чадах юм уу?

Вей: Тийм ээ, би хувийн тооцоо бодож байна. Тэгээд юу гэж?

Ж: Жигшмээр юм. Лин Шуан Пингуогийн ээж нь. Хичнээн жил хамт амьдарсан билээ дээ. Яаж ингэж чаддаг байна аа?

Вей: Юу болсныг бүгдийг нь мэдэхгүй байж таамгаар ярих хэрэггүй. Хүүхдэд муу шд.

Ж: Надад битгий хүр. Би хэзээ дараагийн Лин Шуан болохыг хэн мэдлээ.

Вей: Би чиний бодож байгаа шиг тийм хүн биш. Лин Шуа, Жиан Ши хоёр миний эсрэг хуйвалдаж байгаа. Чи мэдэх үү? би эртхэн мэдээгүй бол тэр хоёрын оронд би байх байсан. Тэд нар ийм байдалд орсон нь тэд нарын л буруу. Өрөвдөөд байх шаардлага байхгүй. Над руу тэгж харах хэрэггүй. Би ч  гэсэн мэдмээр байна. Лин Шуан, Жиан Ши хоёр одоо юу хийж байгаа бол? Яаж яваад нэг тал болсныг? Надаас л болж нийлсэн байж таараа? Тэр хоёрын нөхөрлөл иймхэн юмыг ч давж гарч чадахгүй. Ямар юмных нь үүрд найз нөхөд, эгч дүүс. Би л лав итгэхгүй байна. Чи итгэх үү?

*****************

Жиан: Надад итгэхгүй байгаа юм уу? тэгвэл үргэлжлүүлээд үзье. Яагаад?

Гуо: Эхнээс нь үзье. Дахиад...

Жиан: Тэгье ээ. Эхнээс нь үзье.

Ма: Жиан Ши? Чи энд юу хийж байгаа юм?

Жиан: Яагаад энд байж болохгүй гэж?

Ма: Босс яасан?

Лин:   Хөөе. Ма Дин.

Ма: Та зүгээр үү?

Лин: Зүгээр ээ. Наашаа ирээд хамт хоол ид.    

Ма: Энэ... Эл Ай Эй-г мэдэж байсан юм уу?

Лин:   Мэдэж байсан. Үнэнийг хэлэхэд аль эрт таамаглаж байсан юм.

Ма: Таамаг... Тэгэхээр чи...

Гү: Ма Дин. Ирчихсэн юм уу. Ирсэн нь сайн болж. Яг хоол болж байна. Өнөөдөр Бээжин хонины махтай халуун тогоо идэх гэж байна. Суу суу суу. Нэрэлхэх хэрэггүй.

Ма: Жиан Ши, юу болоод байна аа?

Жиан: Хүн чанарын шалгуур. Би  тэр мэдээлэлд асуудал байгаа гэж мэдээгүй.

Лин:   Чамд итгэж байна. Өөрийгөө буруутгах хэрэггүй.

Жиан: Бид хоёр Вей Минийг дутуу үнэлж байж.

Лин:   Нэгэнт өнгөрсөн хэрэг. Одоо асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Жиан: Вей Миний зангаар бол Шиао Инийг яасан ч зүгээр орхихгүй.

Лин:   Ингэе... Нууцлалаа хадгалахын тулд энийг бид хоёроос өөр хүн мэдэх шаардлагагүй.

Жиан: Аркаас гадна Эл Ай Эй- Шиао Иний алгоритмыг авахаар сонирхож байгаа. Ийм үед ч эсэн Пи гурвыг авах компани мундахгүй.

Лин:   Пи гурвын талаар хоёр зүйл хэлье. Эхнийх нь... бид Мэтьютэй албан ёсоор хамтарч ажиллахаар тохиролцсон. Хоёрт, Пи гурвын ажиллахаар зорьж байгаа үйлчлүүлэгч Эл Ай Эй биш.

Д: Миний мэдэхээр Эл Ай Эй-ийн пипи раббит Пи гуравт тохирохгүй. Манай компаний шинэ төслийн нэр нь Юүэ Шин. Шиао Ин манайхтай хамтарч ажилласан нь дээр гэж бодож байна.

Жиан: Лин Шуан.

Ма:  Намайг сонс доо. Тэгэхээр, Пи гурвын алгоритмыг сайжруулж байгаа нь Дайлины компаний Юүэ Шин төслийн төлөө байх нь ээ? Вей Мин арай гэж Эл Ай Эйг авсан нь Шао Ин технологийн гаргасан заль байсан юм уу?

Жиан: Чиний ойлгох чадвар муугүй юм аа.

Ма: Та ч гэсэн энийг мэдэж байсан юм уу?

Гү: Уучлаарай. Би ч гэсэн хэд хоногийн өмнө мэдсэн.

Ма: За яах вэ. Сэтгэл амарчихлаа. Та хоёр жүжиглэхдээ сайн юм аа. Би та хоёрыг жинхнээсээ муудалцсан гэж бодсон шд.

Гү: Энэ хоёр... түр зуур үл ойлголцож болох ч... нөхөрлөл нь нэг насных.   

Лин:   Алив, хундага өргөе.

Жиан: Бидний нөхөрлөлийн төлөө.

Бүгд: Төлөө. Төлөө.

Гуо: Төлөө.

Ма: Төлөө.

Гуо: Би ч гэсэн.

Жиан: Нөхөрлөл мандтугай.

*****************

Ма: Хатагтай нарт зориулсан тусай, алкохолгүй коктейл. Ямар байна?

Лин:   Давгүй юм аа.

Жиан: Исгэлэн байна.

Ма: Надаас исгэлэн байна уу?

Лин:   Та хоёр ярилц. Би угаалгын өрөө орчихоод ирье.

Жиан: Энд юу хийсэн юм? Нимбэг.

Эр: Босс.

Ма: Аан?

Эр: Дахиад нэг дарс авъя.

Ма: За.

Ф: энэ газар... давгүй шүү... Суу.  Давгүй газар шүү. Босс. Дарсны цэс.

Эр: Фан захирал аа. Энэ байна.

Ф: Жиан Ши? Хөөе. Танилцуулахыг зөвшөөрнө үү. Арк компаний хамгийн үзэгслэнтэй, архи хамгийн сайн даадаг эмэгтэй. Жиан Ши.

Жиан: Фан захирал аа.  Би Аркаас гарчихсан.

Ф: Гарчихсан? 

Жиан: Тийм.

Ф: Одоо хаана ажилаж байгаа юм? Хөөе. Бид нартай сууж юм уу л  даа. Шинэ тохироцоо хийж болох юм.

Жиан: Битгий хүр. Бохир савраа тат.

Ф: Юу болоо вэ? Аан. Жүжиг... жүжиг. Аркт байхдаа Вей Минтэй зүгээргүй байдаг байсныг чинь мэдэхгүй гэж бодоо юу? Мэднэ за. Надад хань бол. Би Вей Минээс илүү өглөгч хүн шүү. Аркийн Вей Мин... Мэдэх үү?

Эр: Мэдэхгүй хэн байсан  юм?

Эр: Мэднэ ээ, мэднэ.

Ф: Тэрэнтэй явалддаг байсан хүн.

Эр: Наадах чинь уу?

Ф: Вей Мин надад өөрөө бүгдийг нь хэлсэн. Хэлэх ч юм биш. Сонсож байгаа надад хүртэл ичмээр байсан. Хөөе... Вей Миний эхнэр,  Вей Миний нууц амраг хоёр.

Жиан: Явъя.

Ф: Хамтд явж байна. Хаашаа яарсан юм бэ? Юм ууцагаая л даа.

Жиан:  Зайл.

Ф: Ийм сайхан боломж гарч байхад.

Лин: Хөөе.

Жиан: Холд гэж байна.

Лин: Юу хийгээд байгаа юм?

Ф: Хамт ууя гэж байна.

Жиан: Холдооч...

Эр эм: Яаж байна аа? Яагаад цохиж байгаа юм? Яаж байна аа? Болиоч. Боль.

Лин: Ма Дин.

Ф: Намайг тавь. Тавь гэж байна.

Жиан: Ма Дин.

Ма: Дахиад хэлээдэх.

Эр: Тавиач.

****************

Ай: Өнөөдөр Шими интернэтэд ашиглалтанд ороод хоёр долоо хонож байна. Сурталчилгаа нь хаа сайгүй байгаа ч, татаж авсан хүмүүсийн тоог харахад сайнгүй байгаа. Бусад бүтээгдэхүүнээс ялгарч чадахгүй байгаатай холбоотой гэж би бодож байна.

Лин:   Шими залуу эмэгтэйчүүдэд зориулагдсан бол манай Юүэ Шин бүх насны хэрэглэгчдэд хүрэх болно. Гол хэрэглэгчдийг 25-35 насныхан байна гэж тооцоолж байгаа. Энэ насны эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд хөлөө олчихсон байдаг. Чанартай зүйлд мөнгөө зарцуулахаас татгалзддаггүй. Бас идэх хоол, гэр, тээврийн хэрэгслээ сайжруулхын тулд цаг заваа зориулж чаддаг хүмүүс.

Ма: Дээр нь бид нар хэрэглэгчийнхээ хувийн мэдээлэл дээр тулгуурлаад алгоритмаа сайжруулж байх болно. Хэрэглэгчийг олох, шийдвэр гаргахад нь тусалж, бүртгүүлэх зэргийг сайжруулж  байх юм. Энэ технологид мэдээллийг сайжруулах, инженерчлэлийг сайжруулах, туршлага хуримтлуулах болон бусад зүйлсийг багтаасан байгаа.

Д: Юүэ Шин хоёр долоо хоногийн дараа албан  ёсоор зах зээлд орно. Үлдсэн хугацаанд та нарыг илүү хичээнгүйлэн ажиллаж, Шимийг ардаа орхино гэж найдаж байна. Амжилт.

Бүгд: Амжилт.

Лин:  Амжилт хүсье.

Бүгд: Амжилт.

Д: Амжилт хүсье.  Хичээгээрэй.

***************

Вей:   Жан эгч ээ.

Эм: Аан?

Вей:   Энэ шөл яачихсан юм? Ямар ч амт алга.

Эм: Жиа И жирэмсэн. Эзэгтэй амтлагч битгий хэрэглээрэй гэж анхааруулсан.

Вей:   Байнга ээжээр түрий барих хэрэггүй. Цалинг чинь хэн өгдөгийг мэдэж байгаа биз дээ. Би.

Ж:  Жан эгч ээ. Та ажлаа хий дээ. Хоол амтгүй байгаа юм уу, ажил чинь бүтэхгүй уурлаад байгаа юм уу? Яагаад уурлаад байгаа юм?

Вей:  Тийм ээ, ажил сайнгүй байгаа. Ядаж гэртээ ирээд аятайхан баймаар байна.

Ж:   Намайг мэдэхгүй гэж бодоо юу? Чи миний нэрийг барьж Эл Ай Эй-г нэгтгэхийг захирлуудын зөвлөлөөр зөвшөөрүүлсэн. Аавыг хуурах гэж олон янзаар оролдсон. Би байгаагүй бол  аав чамайг тоох бол уу? Арк тэр том хөрөнгө оруулсан ч Шими сайнгүй байгаа. Чиний л чадваргүйнх. Бусдад уураа гаргах хэрэггүй. Ганц Шими бүтэлгүйтсэн болохоор уурлаагүй байх. Салбарын хамгийн шилдэг нь болоод байгаа Пи гурвыг Юүэ Шин ашиглах гэж байгаа. Хэн нь ялагч, ялагдагч гэдгийг тэнэг хүн ч харж байгаа. Нэг хүний шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр унаж. Лин Шуан, Жиан Ши хоёрыг чадах гэж байгаад өөрийнхөө хөлийг буудчихлаа.

Вей:   Чи миний эхнэр шүү.

Ж:   би бол би. Далд санаа агуулж байгаа нь чи.

34-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир.

Back to episodes Go home