Alliance 33

Alliance-33

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Ма: эр, Ма Дин технологийн шинэ мэргэжилтэн

 

Гарчиг: ........ 33-р анги  

Лин:   Тун удалгүй тариачин зоориндоо чимээ гарахыг сонсжээ. Бүдүүн мод бариад гүйгээд очтол нэг хүн зогсож байна гэнээ. Гэтэл тэр нүх нүхнээс мөлхөж гараад зугтаачихаж гэнэ ээ. Өлсгөлөн чоно....

Вей:  Эхнэр, би ирлээ. Эхнэр. Би ирлээ.

Ж:   Жан эгч ээ, миний хэлсэн шар тайлах шөл болчихсон уу? Жан эгч ээ.

Эм: Аан? Очилоо. Очилоо.

Ж:   Шар тайлах шөл.

Эм: За... одоохон.

Ж:   Яаж нэг юм гэртээ ирээ вэ? Өнгөрсөн шөнө хаана байсан юм?

Вей:   Ууж байгаад ирлээ. Тэд нар намайг эхнэрээсээ айдаг гэсэн. Би юу гэж эхнэрээсээ айдаг  юм?

Ж:   Чи эхнэрээсээ айхгүй ээ.

Вей:   Би яасан гэж эхнэрээсээ айх юм? Миний эхнэр... хөөрхөн, хоол сайн хийдэг, сайхан эмэгтэй... Хөөрхөнөөс гадна... сургуулийнхаа шилдэг оюутан  байсан. Сургуулийн од... сургуулийнхаа хамгийн хөөрхөн нь. Тэгээд юу гэж? Надтай суугаад... миний хүүхдийг  гаргаад... миний хувцасыг угааж, гэр цэвэрлэж, миний хоолыг хийдэг юм чинь...

Ж:   Чи хэнийг яриад байгаа юм? Эхнэр чинь хэн юм?

Вей:   Миний эхнэр... Лин Шуан.

Ж:   Нүдээ нээгээд  хэн байна, намайг хараадах.

Вей:   Сургуулийнхаа шилдэг оюутан  байсан. Сургуулийн од... сургуулийнхаа хамгийн хөөрхөн нь... миний хувцасыг угааж, гэр цэвэрлэж, миний хоолыг хийдэг юм чинь...

Ж:   Эхнэр чинь хэн юм?

Вей:  Лин Шуан.

Эр: Та зүгээр үү? Уучлаарай, санамсаргүй шүргэчихлээ.

Эм: Та зүгээр үү?

Эр: уучлаарай.

Эм: Зүгээр үү?

Ж:   Гэдэс.

Эр: Яадаг билээ, зүгээр  үү?    

Ж:   Гэдэс.

*******************

Жиан:   Яасан? Шио Ин ч биш, гэр чинь ч биш. Яагаад энд уулзаж байгаа юм?

Лин:   Энэ газрыг санаж байна уу? Бид хоёр анх энд уулзаж байсан.

Жиан:   Саналгүй яах вэ дээ. Чамтай уулзахаар ирэхдээ би чамд цохиулж, хараалгуулах бэлтгэлтэй ирсэн. Гэтэл чи миний бодсоноос хамаагүй хэцүү хүн байсан.

Лин:   Бүгд жүжиг байсан юм. Сая орж ирэхийг чинь хараад гайхлаа. Ухаангүй дурласан байх үеэ саначихлаа.

Жиан:   Хэл л дээ. Өнөөдөр ямар хэргээр уулзъя гэсэн юм?

Лин:   Өнөөдөр чамд нэг санал тавихаар ирлээ. Хоёулаа хүчээ нэгтгэвэл ямар  вэ?

Жиан:   Одоо бодоход тэр үед чамтай уулзаагүй бол өнөөдөр ямар байхыг төсөөлөхгүй байна. Гэхдээ биднийг сайхан өдрүүд хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний өгсөн мэдээллийн тусламжтайгаар Шиао Ин, Арктай хамтарч ажиллах нь ойлгомжтой. Тийм болохоор урьдчилаад амжилт хүсье.

Лин: Нээгээд үз. Үнэнийг хэлэхэд, Аркаас аль дээр гарахыг хүсдэг байсныг чинь мэднэ. Тэнд байгаа шалтгаан чинь би бас Шиао Ин. Өнөөдрийг хүртэл олон зүйл үзсэн ч код бичих надад илүү тохирно. Тийм  болохоор, Жиан Ши ирээд надад тусал. Шиао Ин-д чиний хувьцаа байгаа. Тэгж тохирлоо шүү. Арк, Шиао Ин хоёр хамтарч ажиллахаар болсны дараа ажлаасаа гараад, хүрээд ир. Тэр үед бид хоёрын нэг нь компаниа хариуцаж,  нөгөө нь судалгаагаа хийнэ. Хамтдаа тэмцье.

Жиан:   За.

********************

Ю: Энд гарын үсэгээ зураарай. Ийшээ.

Ми: Лин Юүэ.

Ю: Эхний эгнээнд.

Ми: Ажлаа хий.

Эм: за.

Ми: Шиао Ин-ийнхэн удахгүй ирнэ. Хурдан хүмүүсээ суулга.

Ю: Тэгье ээ.

Эм: Сайн байна уу, компанийхаа нэрийг хэлээч.

Лин:   Шиао Ин технологийн төлөөлөгч байна.

Эм: За, ийшээ.

Жиан:   Сайн байна уу. Энд гарын үсэгээ зураарай. Уулзалтын өрөөнд түр амарч болно. Хариу хагас цагийн дараа гарах болно.

Ма: Маргааш хоолоор дайлъя.

Ай: Явъя аа, явъя.

Ю: Хөөе хөөе хөөе. Вей дэд захиралын хуучин эхнэр биш үү?

Ми: Тийм.

Ю: Үгүй байлгүй дээ. Манай зарласан тендерт оролцож байгаа юм уу? Чи мэдэж байсан биз дээ?

Ми: Мэдлээ гээд яах юм? Даргын экс эхнэртэй хамтарч ажиллаж болохгүй гэсэн журам компанид байхгүй шд.

Ю: Тийм юм байна.

Вей: Техникийн хуралдаанд ирсэн захирлууд болоод мэргэжилтнүүдээ талархая. Юуны өмнө шүүлтийн стандарт болоод үнэлгээг танилцуулъя. Бүрэн хэмжээний туршилт явуулахад урт хугацаа шаардах учраас бид Шимигийн 100мянган хэрэглэгчийн өгсөн мэдээллийг ашигласан байгаа. Уртдчилсан шатны хариу гарсны дараа тухайн загварын нарийвчлал, хэрэглэхэд хялбар байдал, чанар, ой санамж зэргийг харгалзан үзэж хамгийн сайн тохирох алгоритмыг тогтоон хамтран ажиллах болно. Ингээд эхэлье.... Ор ор. Ван Лей.

Эр: Аан?

Вей: Ай Ти хэлтэс сүүлийн үед завгүй байна уу?

Эр: Тийм ээ, Вей дэд захирлаа. Ажил ихтэй байгаа.

Вей: Чамайг Жиан Шийд нэг юм өгөхийг харсан.

Эр: Тийм ээ. Хард диск өгсөн юм.

Вей: Хард аа?

Эр: Шимигийн шинэ алгоритм бичсэн хард диск. Үндсэн нийлүүлэгчдэд өгдөг хагас нууцлагдсан мэдээлэл.

Жиан: Фан Фан. Би энд хаягийг нь биччихлээ. Энийг хүргэлтээр  явуулчих тэгэх үү?

Эм: За.

Эр: Жиан Ши эгч ээ. Жиан Ши эгч ээ. Ёстой уучлаарай.  би андуураад буруу хард  өгчихөж. Энэ таны хэрэгтэй гэсэн мэдээлэл. Уучлаарай.

Жиан: Ашгүй дээ. Би яг явуулах гэж байлаа. Энэ. Төвөг удсанд уучлаарай.

Эр: Зүгээр ээ. Би явлаа, Жиан Ши эгч ээ.

Жиан: За. За. Ингэж айх гэж. Буруу юм явуулах гэж байж.

Эм: Харин тийм. Азаар болчихлоо.

Вей: Фаяа Дейт Технологи компанид алгоритм нь ялсанд баяр хүргэе.

Жиан: Би биш ээ...

Ма: Босс.

Вей: Лин Шуаныг чамд итгэнэ гэж бодож байна уу?

Жиан: Би тэр мэдээлэлд асуудал байгааг мэдээгүй.

Ма: Жиан Ши.

Лин:   Хуралдъя.

*******************

Ми:    Яадагийн үндсэн мэдээлэлд асуудал байна. Энийг дахиад шалгах хэрэгтэй.

Ю: За.

Вей: Ямар асуудал байгаа юм?

Ю: Жиан Ши, тогшдоггүй юм уу?

Жиан: Түр гарч байгаач. Уучлаарай.

Вей: Түр гарч бай... Яасан?

Жиан: Тэнэг царайлах хэрэггүй. Мэдээллийг санаатайгаар зассан биз дээ. Шиао Инийг  тэнцүүлэхгүйн тулд санаатай тэгсэн. Сайн сонс. Бид нар амархан биш шүү. Болгоомжтой л байгаарай. Хөгийн заль мэхийг чинь би бүгдийг нь илчилнэ.

Вей: Тэг ээ. Одоо гараад зарласан ч болно. Чи, компаний мэдээллийг Шиао Инд зөвшөөрөлгүй өгсөн. Урвасан хүн нь чи. Жиан Ши. Лин Шуан та хоёрын жижиг залийг мэдээгүй гэж бодоо юу? Үзэгслэнгийн танхимд тэрнийг ирсэнээс хойш би сэжиглэж байсан юм. Жианжоу том, олон хүнтэй хот. Яагаад заавал тэр өдөр, тэр цагт Лин Шуантай таарсан байх вэ? Тохиолдол байх боломжгүй. Тэгээд ч, чам шиг юу ч мэдэхгүй амьтан орчин үеийн урлаг ойлгох уу? Тийм ээ. Би мэдээллийг өөрчилсөн. Лин Шуан та хоёр надад занга тавиагүй бол та нар ийм болохгүй байсан юм. Би тэнэг биш, бас сохор биш.

Жиан: Тийм ээ, би бүгдийг нь зохион байгуулсан юм. Лин Шуаныг авах ёстой юмыг өгөхийг хүссэн юм. Тэгээд юу гэж?

Вей: Тэгээд, авч чадаа юу? Шиао Инд тулгарсан энэ асуудалд... Лин Шуан чамайг буруутгаж  байгаа биз дээ? Лин Шуан чамайг үнэлж, итгэдэггүй л юм байна шд. Энэ миний бодол. Тэр чамайг ашиглах гэж л чамд ойртсон. Одоо чи тэрэнд ямар ч хэрэггүй.  Чамд дахиад нүүр өгөхгүй. Тэнэглэх хэрэггүй. Хуурамч нөхөрлөлийн төлөө хүзүүгээ сунгах хэрэггүй. Шиао Ин удахгүй хаагдана. Лин Шуан өөрийгөө хэтэрхий өндөр үнэлж байгаа юм. Чи санаа зовох хэрэггүй. Би чамайг дээш нь мэдэгдэхгүй. Чиний өгсөн мэдээлэл олон нийтэд нээлттэй ч гэсэн чиний ингэж урвасныг компани мэдчихвэл чи Аркт ажиллаж чадахгүй болно. Азаар би Лин Шуан биш. Би өнгөрснөө мартахгүй. Хэлтэст цомхотгол хийж байгаа нэрээр би чамд Эн-3 халагдсаны мөнгө санал болгоё. Аркаас гар. Төвөг удаад байлгүй.

****************

Ай: Линлин, хэлэх юмаа хэл.

Эм: Юу хэлэх юм?

Ай: Ямар алдаа гаргасан талаар.

Эм: Энэ алдаа яагаад ганц миний буруу гэж? Яагаад надаас асууж байгаа юм?

Ай: Чиний хариуцсан ажлыг өөр хэн тайлбарлах юм?

Эм: Нэг баг байж, яагаад ганц миний буруу байдаг юм?

Ай: Чи тайлбарлах ёстой биз дээ?

Ма: Хөөе.

Эм: Бусад нь амгүй юм уу? Яагаад би тайлбарлах ёстой юм?

Ай: Чиний хариуцсан ажил болохоор чамайг эхэл гэж байна.

Эм: Чадахгүй гэж байна.

Ай: Чи яах гээд байгаа юм? Чи тэр үед хаана байсан юм? Чи тэрэнд туслах ёстой байсан биз дээ?

Эр: Одоо болно оо.

Эм: Миний буруу биш за юу?

Ай: Чи тэр мэдээллийг шалгах ёстой байсан биз дээ? Чи ч гэсэн тэрэнд шалгахад нь туслахгүй яасан юм?

Эр: Би яагаад хариуцлага хүлээх ёстой юм? Би хэлснийг чинь л хийсэн шүү. Би яагаад хариуцлага хүлээх ёстой юм?

*****************

Жиан: Энд юу хийж байгаа юм?

Ма: Чамайг харахаар ирлээ.

Жиан: Шиао Ин ямар байна?

Ма: Вей Миний хийсэн үйлдлээс болоод Арктай ажиллах боломжгүй болсон.

Жиан: Лин Шуан яаж байна? Лин Шуан юу хийж байна?

Ма: Тэсч гарвал аз. Чадахгүй бол тавилан.

Жиан: Баярлалаа.

****************

Гү: Хоол авчирлаа.

Лин:   Пи гурав алгоритмыг сайжруулж, хурдан дахин ашиглах хэрэгтэй. Арк компаниас өөр боломж гарч л таараа.

Гү:   Пи гурвын техникийн стандарт салбартаа шилдэг хэвээр байгаа. Байнгын эрэлттэй байх болно.

Лин:   Жишээлбэл... эмэгтэйчүүдийн хувцас загварын чиглэлээр ажилладаг хэвлэлийн группууд ч гэсэн апп гаргадаг болсон. Аркийн өрсөлдөгчдөд ч гэсэн алгоритм хэрэгтэй. Пи гурвыг сайжруулаад тэд нартай хамарч ажиллаж болно.

Гү:   Тийм ээ. Стресстэх хэрэггүй ээ. Сэтгэлийг чинь ойлгож байна, гэхдээ ингэж яарах хэрэггүй. Би ийм апп хэрэгтэй хэрэглэгчид байна уу хайгаад үзье.

Лин:   Шиао Иний хурд Вей Минээс болоод саарчихлаа. Панши, Вей эгч, нөхөрлөлөө бодоод намайг дагаж ирсэн ажилчид...

Гү:   Гутрах хэрэггүй ээ. Би Пи гуравт итгэж байгаа. Алив, эхлээд юм идчих. Идэж байж л ажиллах эрч хүчтэй болно шд.

*****************

Ма: Энэ удаагийн хэрэгтэн нь Вей Мин.  Чиний алдаа биш. Лин Шуан та хоёр Вей Миний залийг дутуу үнэлж. Та хоёр дүрэм, журмын дагуу ажилладаг, тэр дүрэм журмаас гадуур ажилладаг. Та хоёр яаж чадах юм?

Жиан: Үнэнийг хэлэхэд өөртөө илүү их уур хүрч байна. Дахиад тэрний занганд уначихлаа. Тэрний хэлсэн үнэн юм шиг байна. Надад хийж чадах юм алга. Сайн хийж чаддаг юм алга.

Ма: Тэгж бодох хэрэггүй. Чи тийм хүн биш. Вей Мин санаатайгаар занга тавьсан. Лин Шуаныг эргэлзлээ гэж буруутгах аргагүй. Гэхдээ... Лин Шуан юу ч гэж бодсон бай, гомдоллож, буруугаар ойлгосон ч, би чамд итгэж бас дэмжих болно.

Жиан: Баярлалаа.

Ма: Лин Шуан ухаантай хүн. Тийм хэцүү алгоритмын логикийг ойлгодог хүн. Ийм амархан зүйлийг ойлгохгүй байна гэж байхгүй. Тийм болохоор ухаантай хүмүүс хэсэгхэн зуур л тэнэг хүн шиг болчихдог юм. Удахгүй бүгдийг нь ойлгоно оо. Санаа зовох хэрэггүй.

*******************

Эм: Ирэх хэрэггүй гэж хэлсэн биз дээ? Хуан захирал, эзэгтэй хоёр тантай уулзахгүй гэсэн.    

Вей:   Жиа Игийн бие зүгээр үү?

Эм: Чи юу гэж бодоо вэ? Одоо хоолоо идэж, бас унтаж чадаж байгаа. Тэрнийг ямар загнах хүн байх биш. Хүн царайчлах шаардлагагүй. Одоо болно, битгий энд эргэлдээд бай. Хурдан яв.

Вей:   Жиа И. Би хэтрүүлсэнээ мэдэж байна. Бас чамаас уучлалт гуйх эрхгүйгээ мэдэж байна. Хүүхэд та хоёр сайн байгаа үгүйг л мэдэх гэсэн юм.

****************

Ми: Вей дэд захирал дуудаж байна. Хурлын танхимд.

Жиан:    Ойлголоо.

Вей:   Ажлаас гарах юм чинь бэлэн болчихсон уу?

Жиан: Аан.

Вей:  Хойшид юу хийе гэж бодож байна?

Жиан: Бодсон юм алга. Нэг хэсэгтээ амарна.

Вей:   Би чамайг Аркт авсан. Өнөөдөр, ажлаасаа гарч байгааг чинь харж байна. Эвтэй найртай хоёр тийшээ болцогооё. Миний тусламж хэрэгтэй бол санаа зоволтгүй хэлээрэй. Шиао Иний санхүүжилт зогссон гэж сонссон. Лин Шуан удахгүй ажил хайх байх. Тийм үү?

Жиан: Лин Шуан та хоёр долоон жил нэг гэрт амьдарсан. Чи тэрнийг мэддэггүй юм байна. Лин Шуан Шиао Инийг тийм амархан орхихгүй. Бусдыг нь байг гэхэд... Пи гурав технологи салбартаа тэргүүлж байгаа. Чи ч сайн мэдэж байгаа. Миний мэдэхээр Аркаас гадна Эл Ай Эй ч гэсэн Шиао Иний алгоритмыг авах хүсэлт гаргасан. Тэгэхээр хүнд байдалд орсон ч Пи гурвыг авах компани мундахгүй.

Вей:  Тэрнийг тийм сайн ойлгодог юм бол, одоо тэрнийг яана гэж бодож байна?

Жиан:Чиний ачаар Лин Шуантай холбоо тасарсан. Шиао Ин юу төлөвлөж байгааг би мэдэхгүй.

Эр: Жиан Шигийн ажлаас гарч байгаа шалтгаан нь Шимигийн хэрэглэгчдийн мэдээллийг Шиао Инд задруулснаас болсон гэсэн.

Ю: Шимигийн хэрэглэгчийн мэдээлэл нээлттэй байсан биз дээ?

Эр: Тэр мэдээллийг компаниас зөвхөн үндсэн нийлүүлэгчдэд өгсөн юм. Энэ дүрэм зөрчсөн хэрэг. Тэрнийг буруугүй гэдэгт хэн итгэх юм? Тэгээд ч, Вей дэд захирал тэрнийг халахыг эртнээс хүсч байсан. Ийм сайхан боломж гарч байхад ашиглахгүй яах юм, тийм биз дээ?

Ю: Жиан Ши ядаж л халагдсаны мөнгө өндөр авч байгаа. Вей дэд захирал харин ч буян хийж байна.

Ми: Ярьж дуусаагүй юу? Цалингаа хасуулмаар байна уу?

Ан: Би оролцоогүй.

Эр: Би...

Ан: Би явлаа.

Вей:   Жиан Ши. Лин Шуан та хоёр яагаад ялагдсанаа мэдэх үү?

Жиан: Чиний өөдгүй аргыг бид хоёр яаж мэдэх вэ дээ?

Вей:  Дүрэм байгаа газарт арга заль ч байдаг юм. Тэр аргыг хэрэглэхэд дүрэм дагахаас ч илүү зориг хэрэгтэй. Энэ дөт зам зоригтой хүмүүст л тохирно. Товчоор хэлбэл... энэ бол ширэнгийн хууль.

Жиан: Амьдралын чинь уриа энэ байх нь ээ.

Вей:   Хүмүүсийн харилцааны бичигдээгүй хууль бол хэр иш ашиг олз олох вэ гэдэг. Хайр, нөхөрлөл  гээд бүгд ашиг сонирхол дээр тулгуурладаг. Ашиг сонирхол байхгүй бол юу ч байхгүй.

Жиан: Ойлголоо. Баяртай Вей дэд захирал аа.

******************

Эм: Хөөе. Босс ирж байна.

Ай: Юу болсон?

Лин:   Эл Ай Эй-тэй уулзчихаад ирлээ. Пи гуравыг сонирхож байна гэсэн.

Ай: Манай алгоритмыг сонирхох газар байгаа гэж хэлээгүй юу?

Эм: Үхлээс амьд үлдэхийг хүсэх л юм бол тэнгэр бурхан харж үздэг юм.

 Ма: Юун үхэл  вэ? Аятайхан яриач.

Эм: Хүсэл байгаа цагт, биелж л таараа. Хичээл зүтгэл байгаа цагт амжилтанд хүрч л таараа.

Ай: Чиний хэлдэг ч зөв шүү.

Лин:   Одоохондо баярлахад эрт байна. Тэд нар сонирхож байгаагаа л хэлсэн. Одоо... алгоритмаа хурдан шинэчилж сайжруулаад, бүтээгдэхүүний хэрэглэгчдийн сонирхолд нийцүүлэх хэрэгтэй байна.

Ма: болж байна. Надад ч гэсэн та нартай хувцаалцах сайхан мэдээ байна. Хэлэх хоёр юм байна. Алгоритмын салбарын тэргүүлэгч Мэтью Элсассер Хятадад жижиг илтгэл тавихаар ирж байгаа. Тэрэнд семантик олборлолтыг дээд шатны судалгааны хамгийн сүүлийн үеийн шинэ технологи байгаа. Тэрний техникийн дэмжлэгийг авч чадах юм бол Пи гурвыг зүгээр  нэг сайжруулсанаас хамаагүй дээр байх болно.

Эр: Сайхан л сонсогдож байна. Гэхдээ Шиао Инд тэр  технологио өгөх бол уу?

Лин: Илтгэлд суух тасалбар олоод өгчих.

Ма: Харав уу? Ийм болохоор л тэр захирал байхгүй юу. Хурдан ойлгож байгаа биз дээ.

Ай: Илтгэлийг нь харсан чинь зөвхөн урилгатай хүмүүс оролцоно гэж байна. Одоо зөвхөн үзэгслэнд очих тасалбар л зарагдаж байгаа юм байна.

Лин:   Яах вэ?

Ма: Яавал дээр вэ?

*********************

Лин:   Яаж байна аа?

Гү:   Мэтью Элассерын илтгэлд оролцох урилга. Хүмүүс энийг авах гэж яаж улайрч байгааг мэдэх үү? Үнэ нь хэдэн зуун мянга хүрчихээд байгаа. Үнэ нь хэд хүртэл өсөхийг хэн ч мэдэхгүй. Ийм сайхан боломжийг хэн ч бусдад өгөхгүй. Харамсалтай нь ганцхан тасалбар байгаа.

Лин: Надад чамд өгөх мөнгө байхгүй. Чи тэгвэл болзолоо хэлчих.

Гү:Чи... цагаа үрэх хэрэггүй. Тэртэй тэргүй чи Пи гуравт тийм ч итгэлтэй биш байгаа. Тэнд очсон ч гэсэн, нэмэргүй.

Лин:   Яагаад нэмэргүй гэж? Пи гурвын гол давуу тал нь олон нийтэд суурилсан суурь эдийн засаг, олон төрлийн мэдээллийн хэлбэр, агуулга, үндсэн өрсөлдөөний хүчин зүйлүүдийг дэмжих. Зөвхөн агуулгыг нь харсан ч манай улсдаа тэргүүлэгч.

Гү: Энэ олон юмнаас тэгээд чи алийг нь бүтээсэн юм?

Лин:  Гэхдээ манай техникийн платформын баримтлал салбарынхаа анхаарлыг татах нь тодорхой.

Гү:   Тэгвэл ингэе. Пи гурвыг ашиглаад надтай өрсөлд.

Лин:   Чи ялагдах юм бол наадах чинь минийх.

***************

Эм: Та нарын харж байгаа зүйл бол алгоритмын салбарын шилдэгүүдийн  ПК өрсөлдөөн. Энэ түүхэнд бичигдэж үлдэх болно. Шиао Ин технологийн захирал Лин Шуан, Панши компаний захирал Гү Шү нар өрсөлдөх болно.

Эр: Шиао Ин урагшаа.

Эм: Шуан эгч ээ, амжилт.

Эр: Босс, амжилт.  

Гү:   За. нэг...

Лин: хоёр.    

Гү:   Хоёр. Гурав.

Ай: Шуан эгч ээ, амжилт.  Шуан эгч ээ, амжилт. Шуан эгч ээ, амжилт. Шуан эгч ээ, амжилт.

Эм: Хар даа. хар даа. Босс түрүүлж байна.

Бүгд: Тийм ээ.

Ай: Ялагдсан нь оройн хоолонд даана шүү.

Эр: За за. Би даана. Босс, мундаг шүү.

****************

Ми: Шиао Ин технологи Эл Ай Эйтэй холбоо тогтоосон. Эл Ай Эй- Пипи раббит нэртэй шинэ бүтээгдэхүүн гаргахаар бэлдэж байгаа. Пи гурвыг туслах алгоритмаараа сонгож магадгүй. Пи гурвын технологи нь сайн ч гэсэн Шимигийн хүрээнд ажиллахад тохирсон байгаа.

Вей: Ми Шүэ. Завтай болохоороо надад боломжтой үйлчлүүлэгчдийн жагсаалтыг явуулчихаарай.

Ми: За, ойлголоо. Энэ удаа Шиао Ин хаягдлыг эрдэнэс болгох гэж байна. Эл Ай Эй энэ боломжийг ашиглаад Пи гурвыг хямд үнээр авах гэж байгаа.

*******************  

Гү:   Ялагдлаа үнэнчээр хүлээе. Пи гурав аргагүй л сайн юм.

Лин:   Хөөх. Чамаас ийм магтаал сонсох амаргүй шүү. Үнэнийг хэлэхэд миний модель чинийхтэй харьцуулахад арай нарийвчилсан. Чи уян хатан байсан бол ийм юм болохгүй шд. Тиймхэн ялгаанаас болоод... Хөөе. Намайг өөртөө итгүүлэх гэж албаар хожигдсон юм биш биз?

Гү:   Үгүй ээ. Гэхдээ, чамайг өөртөө итгэлтэй байгаасай гэж хүссэн нь үнэн. Гэхдээ л чамд ялагдана гэж бодоогүй. Ялчихаад дараа нь чамайг аргадъя гэж бодож байсан юм. “Пи гурав сайн шүү. Ганц удаа ялагдаа л биз. Зүгээрэ ээ. Сайн хичээгээрэй, гэхдээ л чи хоёр дахь, гурав дахь удаагаа ялагдана” гэх байсан юм. Яагаад инээгээд байгаа юм?  

Лин:   Нүүрний хувирал чинь... сургуульд байхад надад ялагдахдаа яг ийм царайтай байсан. Тэгэхээр жинхнээсээ ялагдсан гэсэн үг. Хуурамч биш.

Гү:   Чиний царай ч гэсэн, сургуульд намайг дээрэлхдэг байхдаа ийм байсан. Нөхөр Лин Шуан, үнэн шүү. Чиний төлөө чин сэтгэлээсээ баярлаж байна.

Лин:   Баярлалаа. Энэ олон жилийн дараа одоо л хүлээн зөвшөөрч байх шив.

Гү:   Тийм ээ. Энэ олон жилийн дараа сэтгэл хөдлөлтэйгөө нүүр тулж байна. Хөөе. Лин Шуан. Чамтай ярих юм байна. Бүх насаараа өрсөлдөх системтэй болбол ямар вэ? Надад боломж өгчих. Би илүү их хичээнэ ээ. Би үлдсэн бүх насаараа чамайг ялахыг хичээх болно. Ямар вэ?

Лин:   Хүүхэд шиг.

Гү:  Зарим хүн арга залийг төлөвшсөн гэж, чин сэтгэлийг хүүхэд шиг гэж андуурах юм.

*********************

Эм: Жиа И. Вей Ми явуулсан байна.   

Ж-ээж: Өрөвдүүлэх гэж ядаж байх шив. Вей Мин анхнаасаа л аав бид хоёрт чинь таалагдаагүй. Чи л сууна гээд байсан. Одоо яриад ч нэмэргүй. Энэ зүгээр нэг үерхэл биш. Чи хуримаа хийчихсэн бас хүүхэдтэй болох гэж байна. Энэ тоглоом биш. Хариуцлагаа хүлээх хэрэгтэй.

Ж: Ээж ээ.

Ж-ээж: Нэгэнт ийм болсон болохоор ээжийн чинь хувиар зөвлөхөд салснаас эвлэрсэн нь дээр.

Ж: Гэхдээ арай л хэтэрхий байна. Тийм амархан уучилчих юм уу?

Ж-ээж: Нааш ир... Уучлах нэг хэрэг. Гэхдээ амархан байх албагүй. Манай Хуан овогт гадны хүнд тийм амархан дээрэлхүүлэхгүй шүү.  Чи ч гэсэн хүчтэй байх хэрэгтэй. Хамт амьдрахын тулд нэг нэгэндээ дасч, тэвчиххэрэгтэй байдаг юм. Тэгсэн ч гэсэн дүрэм байх ёстой. Энэ удаа сайн ойлгуулах хэрэгтэй.

33-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home