Will love in spring 21

Чэн:    Би жил болгоны оршоох үйлчилгээний уралдаанд шүүгчээр суухдаа нээлт дээр нэг л үгээ хэлдэг юм. “Хүн болгон үхэлтэй зэрэгцэж амьдардаг. Зарим нь үхэхийг амьдрал төгсөж байна биш, дүүрч байна гэж итгэдэг юм. Гэвч ихэнх нь үхлийн тухай ярихаас цэрвэж, Сэхүүн амьдруулахгүй байх хүсэлтийг урьдчилж гаргахаас зайлсхийдэг. Энэ бүхэн үхлээс айснаас болж байгаа юм. Гэвч зуурдын үхэл гэдэг олон хэцүү үр дагавартай. Хайртай хүндээ сэтгэлийн үгээ хэлж амжихгүй байх, гэр бүлийнхэндээ захиас үгээ хэлж чадахгүй байх гэх мэт. Тиймээс, үхэл зайлшгүй ирнэ гэдгийг эрт ухамсарлах тусам, бид үхэлдээ илүү тайван бэлдэж чадах юм.

ТИТР

ТӨГСГӨЛИЙН 21-Р АНГИ

БИЧИГ:                                            НЭГ САРЫН ӨМНӨ

Эмээ:  Лиао хүүхээ,

Тао:    Өө, Чэн эмээ.

Эмээ:  Мухлаг дээр чинь очоод байхгүй байхаар чинь гэртээ байгаа юм байна гэж бодлоо. Би жаахан ногоо авчирлаа. Хүүхдүүддээ хоол хийж өгөөрэй. Энэ их халуунд нэмэр болох биз.

Тао:    Танаар хүнс зөөлгөсөндөө бүр санаа зовчихлоо. Би нээрээ ойрд тан руу хулсны нишингэ явуулъя гэж бодоод байсан юм.

Эмээ:  Лиао хүүхээ, чи их завгүй хүн. Тийм болохоор шууд гол юмаа ярья. Би нэг зорилготой энд ирсэн юм. Чамаас асуух юм байна.

Тао:    Бид чинь худ ураг улс байна даа. Нэрэлхээд байлгүй асуу асуу.

Эмээ:  Чи намайг ураг саднаа гэж харж байгаа бол надад тэрнээс илүү жаргал хаа байхав.

Тао:    Хүүхдүүдээ сүй тавиулсан юм чинь нэг гэр бүл шүү дээ. Манай Жуанжэ гэж нэг мунхаг хүүхэд. Таны санааг зовоочхов бололтой. Би танаас уучлал гуйх гэсэн боловч бүр санаа зовоод болдоггүй.

Эмээ:  Жуанжэ ажлаа бодож байгаа нь зүгээр шүү дээ. Манай Дун л хол явуулж чадахгүй жаахан ууртай байх шиг байна. Харж үзээрэй.

Тао:    Үгүй ээ, Майдуны буруу гэж юу байхав. Жуанжэг ийм шийдвэр гаргана чинээ санасангүй. Манай хүүхэд мухар хөлөөсөө болоод бага байхынх л бусдаас өндөрт санаархдаг болчихсон юм. Нэг юм хийнэ гэж зорьсон л бол хэн ч зогсоож дийлэхгүй. Гэхдээ нэгэн бодлын хичээл сурлага, ажил төрөлд нь санаа зовохгүй, амар л даа.

Эмээ:  Манай Дун бас адилхаан. Харахад дуу цөөтэй хүн шиг мөртлөө, гэхдээ чухал хэрэг явдал дээр бол, яах ёстойгоо сайн мэддэг залуу байгаа юм. Сүүлд намайг... битгий оролц гэж загнасан л даа. Тийм болохоор би өөрт нь хэлэлгүй гэтэж байгаад наашаа ирлээ. Манай Дун Жуанжэг дотроо их хайрладаг юм. Чи Майдунтай илүү ойр холбоотой бай гэж охиндоо хэлээд өгвөл яаж байна? Уулзахаа боливол холдчихно шүү дээ.

Тао:    Санаа зовох хэрэггүй. Манай охин ер нь шаргуу талдаа. Майдунаас өөр ямар ч залуутай ингэж зууралдаж байгаагүй юм.

Эмээ:  Тэгвэл сайн хэрэг. Тэгвэл чи бид хоёр сэтгэл чилээгээд яахав.

Тао:    Харин тийм ээ, энэ хоёрт санаа зовохоор цагийн гарз болоод байна.

Эмээ:  За, би тусалъя.

Тао:    За. Би энийг үдийн хоолон дээр чанах гэж байгаа юм.

Ни:      Эгч ээ, бүгдээрээ таны талд байна шүү. Санаа зоволтгүй, Дун ахтай шууд холбоо бариарай.

Ян:      Эгч ээ, би таны мэдэлд шүү. Далласан газарт чинь яваад очно.

Ван:    Жуанжэ, дэлгэрэнгүй танилцуулаач.

Жу:     За.

Эр:      Жуан хатагтай...

Жу:     Бүгдэд чинь хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та нар бүгд бидний тавьсан саналыг үзсэн байх. Тийм болохоор нарийн яриад яахав. Та нар бүгдээрээ анагаахын салбартаа өндөр түвшний тоглогч. Тэгэхээр бүгдээрээ санал нэгдэж байгаа биз дээ? Хятадын анагаах ухааны дэвшилтэт төхөөрөмж бол эмнэлгийн үзлэг үйлчилгээг олон түвшинд хүргэх эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх амин чухал суурь болох юм. Одоогийн байдлаар салбар хооронд уялдаат ажиллагаа муу гэдэг том асуудал байна л даа. Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа олон байгууллага байлаа ч, тус тусдаа л зүтгээд байна. Тэгэхээр салбар хоорондын уялдаг сайжруулж, био анагаахын материал, механик инженерчлэл гээд олон салбарыг хамарсан баг бүрдүүлэх платформ үүсгэж байгаа юм. Мөн бид урт хугацаандаа энэ салбараа улам гүнзгийрүүлж дотоодын шилдэг брэндүүдийг хөл дээр нь босгохыг хичээнэ.

Хүмүүс:                                       Мундаг юм аа.

Жу:     Өмнө нь борлуулагч байхдаа олж авсан хамгийн чухал чанар маань шаргуу зан шүү дээ. Нэгэнт өөрийн бизнесээ эхлүүлсэн болохоор тууштай явна. Та бүгдийг бидэнтэй нэгдэхийг урьж байна. Олон авьяастан цуглах тусам бид зорилгодоо улам ойртоно. Бүгдэд нь баярлалаа.

Бүгд:   Браво, браво. Тантай хамтарч ажилламаар байна.

Жу:     Бололгүй яахав.

Эр:      Энэ миний нэрийн хуудас.

Жу:     Намайг Жуан гэхэд болно оо._ Ван Шишиа, компани дөнгөж хөлөө олж байхад чи явах болчихлоо. Битгий яв.

Ван:    Жуанжэ, бас л энийг ярих юм уу? Нүүдэл суудал чинь том ажил. Тэгж байхад хүнд нэрмээс болоод байх юм.

Жу:     Нүүхээ л больчих л доо. Ид насандаа яваа эмэгтэйчүүд нэг дороо байх ёстой байхгүй юу. Гэрлэж яадаг юм?

Ван:    Шургасаар байгаад бид хоёрыг нийлүүлсэн нь хэн билээ? За за, алив инээчих.

Жу:     Ван Шишиа, гурвуулаа хамт амьдарч болохгүй юм уу? Би хүнсний зардал гаргая.

Ван:    Болохгүй. Би удахгүй хүүхэдтэй болох гэж байгаа. Чи садаа болно.

Жу:     Би ч өмнө тэгж бодож л байлаа. Одоо нэмэргүй болсоон. Хүүхэд байтугай, нөхөр ч алга.

Ван:    Дөнгөж сая холдсон биз дээ? Ийм эрт гутарчхаж байгаа юм уу?

Жу:     Гутарсан хүн алга. Гол нь би ганцаараа чадахгүй байна шдээ. Чэн Майдун гэдэг хүнд таалагдах хэцүү юм аа. Над руу ганц ч үг үсэг бичихгүй байгаа.

Босс:  Нээрээ, Жуанжэ,

Жу:     Би чамд дургүй. Битгий юм ярь.

Ван:    Миний нөхөртэй битгий муухай харьцаарай.

Жу:     Арай дэндэж байгаа юм биш үү? Өдөр болгон морь нохой мэт ажиллаж байгаад гэрийн бараа харахаар хоёр заваан юм нялуураад байж байдаг.

Босс:  Уурыг нь хүргээд яахав. Жуанжэ, чамаас уучлал гуйж хариуд нь нэг мэдээ дуулгамаар байна.

Жу:     Ярь.

Босс:  Нанпин тосгон анагаахын аялал жуулчлалын ууган бүс болох албан хүсэлтийг аймгийн захиргаанд гаргасан гэж би дуулсан.

Жу:     Ойлгосонгүй. Энэ чинь яагаад миний уучлалын хариу гэж?

Ван:    Нээрээ юм уу? Нанпин жижиг тосгон шүү дээ. Үнэхээр ууган бүс болж чадна гэж үү? Тэгвэл наадах чинь том дэвшил шүү.

Босс:  Манай эхнэрийн ухаантайг ээ. Нанпин тосгон сүүлийн хэдэн жил аялал жуулчлалаар аймагтаа тэргүүлж байгаа. Бас нутаг дэвсгэр бага учраас ууган бүс болгоход зардал боломжийн. Ирэх долоо хоногоос эхлээд тосгоны захиргаа хурал хийж санал солилцоно. Чамд ямар нэг санаа байна уу?

Жу:     Цуй Гэ, би чиний хийсэн бүхнийг уучиллаа. Би Нанпин руу буцаж наад ажлыг чинь бүтээнэ.

Ван:    Хүүе, жаахан тайван. Битгий ийм уулгамч бай л даа. Энэ чинь засгийн газрын түвшний том ажил. Ганцаараа давхиж очоод бүтээчих юм шиг л.

Жу:     Гол нь оролцоо байхгүй юу даа. Янгу тосгонд хятад төмс борлуулахад нь туслахдаа би төмсний тухай юу ч мэддэггүй л байсан шүү дээ. Эхний мэргэжлийн багт яаж ийгээд орчихвол тосгоны захиргаа биднийг авч л таарна. Энэ Чэн Майдун гэдэг дэлхийг яаж хөдөлгөх вэ гэж сүүлийн үед бодоод бодоод бодын шийр дөрөв болоод байтал... Цуй Гэ надад хөшүүрэг өглөө шүү дээ. Нанпин тосгон бид хоёрыг холбосон гүүр байвал, бид хоёрын хоорондын асуудал ч бас шийдэгдэх юм байна.

Ван:    Жуанжэ нэг л шийдвэл шууд хийдэг хүн байгаа биз? Өндөг цуураагүй бол ялаа хаагуур нь орох вэ дээ. Ямар ч тохиолдолд өндөгний ан цавыг түрүүлж хардаг нь Жуанжэ байхгүй юу.

Жу:     Ван Шишиа, чи намайг нэг аятайхан юмтай зүйрлээч. Нөхрөөсөө долоон дор юм аа. Намайг ялаа биш түүчээ тогоруу гэж болно оо доо?

Ван:    Чамайг доош нь хийх гээгүй шүү. Гол нь Чэн Майдунтай харьцахдаа битгий яарч адгаарай. Тэр чинь өндөг шиг тийм амар хагарчихгүй шүү.

Жу:     Намайг сүүлийн хэдэн сар зүгээр суусан гэж бодоо юу? Бяцхан туслагчид маань ажилдаа орох цаг болсон. Тэр өндгийг чинь харж байгаа нүд чинь надад олон бий.

Ян:      Дун ах аа, би танд төвөг болж байгаа юм биш биз?

Чэн:    Үгүй, надад модел хэрэгтэй байсан юм. Зуны амралт арай болоогүй байна. Яагаад ийм эрт буцаад ирэв?

Ян:      Гэрээ санадаг болохоор амралтын өдрүүдээр ирдэг юм.

Чэн:    Аан гэж бай, Жуанжэг дурдах л юм бол би явна шүү.

Ян:      Та хоёрын тухай ярьж байх цаг алга. Би ээжтэй бүр үг ч дугарахаа больсон.

Чэн:    Нүдээ ань._ Нээрээ, бас яагаад ээжтэйгээ маргачхаа вэ?

Ян:      Дун ах аа, та ч гэсэн намайг гажиг гэж боддог уу?

Чэн:    Үгүй, чи гайгүй шд.

Ян:      Та л тэгж бодоод ээж тэгж бодохгүй байна. Би бага байхын л өөрийгөө хачин гэж боддог байсан. Эгч бид хоёрын хүйс солигдоод төрчихсөн гэж ээж байнга хэлдэг юм. Миний буруу. Жэ эгчийг дурсъя гэж бодоогүй юм.

Чэн:    Дахиад.

Ян:      Дун ах аа, та арай л эмзэг юм.

Чэн:    Үгүй, танай гэр бүлийнхэн зальхай. Хи Ниаониао ямар ч хамаагүй шалтгаар надтай уулзаж миний тархийг угаах гэж үзнэ.

Ян:      Дун ах аа, би хэлсэн шдээ. Би өөрийнхөө асуудлыг ярих гэж энд ирсэн. Жуанжэ эгч та хоёрт санаа зовж байх цаг надад алга. Өөрийгөө юун ихэд боддог юм?

Чэн:    За яахав. Би буруу бодож. Цааш нь ярь.

Ян:      Яг үнэндээ, би... өнгөрсөн улиралд нэг хүнтэй уулзаж байсан юм. Онлайнаар танилцсан. Овгийг нь Жи гэдэг. Би хэнд ч хэлээгүй.

Чэн:    Тэгээд л галуундаа Жисан гэдэг нэр өгчээ дээ? Юу болсон юм?

Ян:      Тэгээд яг болзоод эхэлсэн чинь... надад таалагдахаа больчихсон.

Чэн:    Энэ тухайгаа эгчдээ хэлсэн үү?

Ян:      Эгчийн тухай ярихгүй шүү гээд байсан яасан бэ?

Чэн:    Тэгээд энэнээс болж ээжтэйгээ муудаа юу?

Ян:      Эвгүй юм болсон байгаа биз дээ? Би дээр нэг өдөр утсаар энийг хэлсэн юм. Тэгсэн чинь тэсэрчихдэг юм даа. Миний ярихыг ч гүйцэд сонсоогүй. Би охидтой болзож чаддаггүй, гэхдээ хичээж байгаа л гэж хэлэх гэсэн юм уг нь. Би зүгээр л бусдаас яагаад тийм өөр гэдгээ ойлгохгүй юм.

Чэн:    Чи наадхаа... буруу талаас нь бодсон байна. Учрыг нь олоогүй байхдаа чи ээждээ хэлэх ёстой байсан юм.

Ян:      Дун ах аа, хүн хэдий хугацаанд өөрийгөө бүрэн тань мэддэг юм бэ?

Чэн:    Буруу хүнээсээ асуулаа даа. Би ч бүр улам ойлгохоо байгаад байна. Гэхдээ хоёр өөр үеийн хүмүүсийн харах өнцөг алд дэлэм зөрүүтэй байгааг мэднэ. Ялгаатай үзэл бодлоосоо болж хүнтэй маргах хэрэггүй. Гэр бүлдээ итгэх хэрэгтэй шүү дээ.

Ян:      Дун ах аа, манай эгч танай гэр бүлд орно биз дээ? Тэгэхээр та эгчид итгэх ёстой юм биш үү?

Чэн:    Танай гэр бүл гэж нээрээ... Инээдтэй юм.

Ян:      Дун ах аа, энэ тухай ээжид хэлээд дэмий байсан гэж та хэллээ. Гэтэл эгч та хоёр зүгээр байсан бол би эхлээд эгчид учраа хэлэх байсан юм. Эгчийг тоохгүй байгаа таны буруу шдээ. Сэтгэлээр унагаж Хи Ниаониао бид хоёрыг ойшоох сөхөөгүй болгосон. Эцсийн дүндээ та буруутай. Та хоёр л зүгээр байсан бол, би ийм хачин юмаа ээжид ярьж уурыг нь хүргэхгүй байх байсан. Тиймээс та манай гэрт очиж ээжийг аргалж өгөх ёстой. Дун ах аа, танд надаас дээрдэх юм байхгүй л байна шд. Би маргааш хотхон руугаа буцна. Тийм болохоор намайг галт тэрэгний өртөөнд хүргэж өг. Битгий мартаарай, ах аа._ Баярлалаа, Дун ах аа.

Чэн:    Зүгээр дээ. Хичээлдээ илүү анхаарч, ээжийгээ зовоохоо боль.

Ян:      Ах аа, та Жэ эгчид хүйтэн хандахаа хэзээ болих юм?

Чэн:    Тэр бол бидний асуудал. Чи санаа зовох хэрэггүй.

Ян:      Ганц та хоёрын асуудал биш ш дээ. Би бас зовж байна.

Чэн:    Жуан Ян, чи бол жаахан хүүхэд. Би яах ёстойгоо мэдэж байна.

Ян:      Эгч үү дээ? Ямар сонин хэрэг вэ?

Жу:     Жуан... ямар сонин хэрэг вэ._ Заа, сайн яваарай. Дараа ирэхэд чинь бид тосож авна аа._ Чэн Майдун. Чэн Майдун. Намайг санасан уу? Би чамайг зөндөө санасаан.

Фэн:    Дарга аа.

Чэн:    Бэлгийн дарамтын зарга яаж үүсгэдгийг надад судлаад өгөөч. Над руу явуулаарай.

Жу:     Ёстой нээрээ... Чэн Майдун, тоглоом тохуу яахав, Шанхайд буцаж очоод сайн бодоорой гэж чи надад хэлсэн. Би өдөр болгон бодоод л, бодоод л байлаа. Энэ удаад тосгоны захиргаа эндхийн анагаахын жуулчлалын ууган бүс болгох гэж байгааг дуулаад би ирсэн юм. Манай эхэн үеийн төлөвлөгөөтэй яг нийцэж байгаа юм. Энэ тосгонд ямар алсын хараатай хүн ийм юм бодож олсон юм бол доо? Мэдээж би ахалж ажиллавал зүгээр шүү дээ. Чэн Майдун, Чэн Майдун.

Чэн:    Хотын дарга аа, Сү гуай. Би ууган бүс байгуулах тухай сайн мэдэхгүй л дээ. Зараагаар дамжуулж Сү гуайтай танилцсан юм. Харин та нар ийм хурдан шийдвэрт хүрснийг харахад, хотын дарга У хатагтай хоёр их ажил хийсэн бололтой юм. Та хоёрын ачаар бүтлээ.

Фэн:    Дарга аа, би хайж үзлээ. 110 дугаарт залгаж бэлгийн дарамтыг мэдээлдэг гэнэ ээ.

Жу:     Шилун, уулзаагүй удсан байна.

Фэн:    Жуанжэ, чи машинд нь цуг байсан юм уу? Наашаа өгчих.

Чэн:    Такси дуудаад гэр лүү нь явуулчих.

Фэн:    Жуэнжэ, би...

Жу:     Юу ч битгий асуу. Явж ажлаа хий. Би өнөөдөр завтай шүү. Чэн Майдуны ажлыг тартал хүлээх болно._ Надад уурласан хэвээрээ байна. Ёстой зөрүүд шд. Ядаж надтай муудалцаж болно оо доо? Яагаад байгаа нь ч мэдэгдэхгүй. Би уучлал гуйсан шдээ. Ингэж удаан сунжруулах ёстой л юм байх даа? Тийм биз дээ? Юм хэл л дээ.

Тао:    Нэг учиртай болоод л чамайг ойшоохгүй байгаа байлгүй дээ. Өөрөө сайн бодохгүй юу.

Жу:     Ээж ээ, та хэний талд байна аа? Ниаониао, чи яагаад таг байгаа юм?

Ни:      Би юу? Надад хэлэх юм алга аа. Дун ах надтай таарахаараа лав сайн л байдаг. Дээр надад дэвтэр үзэг энэ тэр авч өгсөн. Таны тухай нэг ч юм яриагүй.

Жу:     Урвагч. Зүгээр юу ч хийхгүй хажууд суугаад байх юм. Санаа оноо хэл л дээ. Ядаж хэрэгтэй мэдээлэл байвал өгч болно оо доо?

Ни:      Яахав, Дун ах нээрээ өөр болсон байна лээ.

Жу:     Яаж байна?

Ни:      Хувцаслалт нь өөр болсон. Ээжээс асуу л даа.

Тао:    Тиймэрхүү юм анзаарсан.

Жу:     За, юу гэж дээ. Өнөөдөр миний авч өгсөн хүрмийг өмсчихсөн л байна лээ шд.

Ни:      Дотуур цамцыг нь хэлж байна. Та анзаараагүй юм уу? Ер нь Дун ахын өмсдөг бүх хувцас цагаан цайвар болсон байсан. Гутал нь хүртэл гялалзаж гялтганаад л.

Жу:     Тогос өдөө дэлгэж байгаа байх нь ээ?

Тао:    Ямар муухай бүдүүлэг юм бэ? Майдун угаасаа л сайхан залуу шд. Одоо арай дээр хувцасладаг болсон л болохоос.

Жу:     Тэрний өмсөх хувцсыг би шийддэг байсан юм.

Ни:      Өөрөө явчхаад юун хэрэгтэй дуртай юм?

Жу:     Хи Ниаониао, гэрийн даалгавраа хий.

Ни:      Ээж ээ, хоёулаа арай хатуурхаад байна уу?

Тао:    Үгүй. Майдун өөрөөс нь салахгүй гээд биеэ тоочихсон байгааг нь хараач. Хандыг нь жаахан дарж өгөх хэрэгтэй.

Жу:     Энэ одоо юу вэ?_ Ван Шишиа, өмнө нь Чэн Майдуны анхаарлыг татах тэнэг санааг чи надад хэлж байсан.

Ван:    Зөндөөг хэлсэн шд. Яг аль нь?

Жу:     Өмнөх ажлын газрын хүнтэй хамт хоолонд орчхоод зураг авсан даа? Миний нүд ялдам байна гээд...

Ван:    Нөгөө чиний нөгөөтэй тачаангуй гарсан зураг уу?

Жу:     Тийм ээ, яг тэр. Тэрийг Моментс дээрээ оруулаад зөвхөн Чэн Майдунд харагдахаар болгоорой. Бас нэмээд өөрийг нь “тааг” хийчих. Хариу бичих нь үү харъя.

Ван:    Миний санааг тэнэг, арга ядсан гээд байсан гэнэт юу болов?

Жу:     Одоо тэр мэр хамаагүй ээ. Чэн Майдун надаас салах гээд байна.

Утас:   Өглөөний 8 цагт хотын зөвлөлийн хуралтай. Уншаагүй зурвас.

Ван:    Чэн Майдун хариу бичсэнгүй.

Утас:   Агуу хүн: Хавар гэдэг ямар нандин юм бэ? Нарны гэрэл, дасгалыг алдаж болохгүй шүү.

Жу:     Яасан яасан гэнэ ээ? Их жаргалтай байгаа юм биз дээ, Чэн Майдун?_ Чэн Майдун.

Чэн:    Чи яаж ороод ирэв ээ?

Жу:     Би өрөөнд чинь орж болохгүй болсон уу?

Чэн:    Усанд орж байна шдээ. Гараач.

Жу:     Гарахгүй. Би өнөөдөр чамтай ярилцана.

Чэн:    Даарч байна шдээ. Ядаж хувцсаа өмсөж байгаад ярилцъя л даа.

Жу:     Би өчигдөр зөндөө даарсан. Хөл асуудалтай гэдгийг мэдсээр байж шөнө дунд хаяад явчихсан.

Чэн:    Би тэгсэн юм уу? Би явахдаа Фэн Шилунаар чамд хэлүүлсэн шд. Би хувцсаа өмсөөдөхье, тэгэх үү? Ханиад хүрчихвэл миний ээлжинд гарах хүн байхгүй.

Жу:     Чэн Майдун, чи намайг хаяад өөр эмэгтэйтэй болох санаатай байна уу?

Чэн:    Хүн өөр шигээ л бодох юм даа. Дандаа гүйцэд бодохгүйгээр ам нь ангалзана. Хэзээ ч сэтгэлээсээ байхгүй.

Жу:     Сэтгэлээсээ байдаггүй ээ? Би сүүлийн хэдэн сар чамд учраа хэлж уучлал гуйлаа шдээ. Ёстой хэцүү хүн юм аа.

Чэн:    Тэр л асуудал болоод байна. Намайг хүүхэд шиг санаж янз бүрийн заль мэхээр надад таалагдах гэж оролддог. Ерөөсөө сэтгэл харагдахгүй байна.

Жу:     Чэн Майдун, би бүр яахаа мэдэхээ байлаа. Би юу ч хийсэн чиний сэтгэл ханахгүй юм. Яах ёстойг минь хэлээд, харуулаад өг л дөө.

Чэн:    Би танай тэр худалдан авагч чинь биш. Надад таалагдахаа ажил шиг бодох хэрэггүй. Ямар маягаар амьдарвал аз жаргалтай байх вэ гэдгээ нэвт шувт, сайн бодох хэрэгтэй. Энэ л хамгийн гол нь.

Жу:     Ван Шишиа, би өмнө нь хэзээ ч ингэж шаналж байсангүй. Чэн Майдун намайг гэхээ бүр больчихсон юм шиг байна._ Тэр надаас бүр салахаар шийдсэн бол яана аа? Би хотын зөвлөл дээр үзүүлэн тавих гээд явж байдаг. Гэтэл уйлмаар санагдаад байх юм. Байна уу?

Ван:    Жуанжэ, ухаан орооч дээ. Чэн Майдун ямар гүргэр билээ? Өөр хүнд тийм амархан дурлачихгүй. Гэрэл унтрааж байгаа юм шиг сэтгэлээ унтраачихдаг хүн гэж байх уу? Тэр зөрүүд гэхэд чи тэрнээс илүү гүргэр байж чаддаг шд. Сайн бодоод үз. Чи анх ажиллаж эхлэхдээ хэчнээн олон худалдан авагчаас татгалзсан хариу авч байлаа? Санаж байна уу? Үүднийх нь гадаа хүлээж байхад тэжээвэр нохой нь чам руу шээчихсэн дээ. Тэр явдлыг санахгүй байна уу? Нэг удаа бүтэн долоо хоног цүнхтэйгээ эрүүл мэндийн тусламжийн гудамжинд хоносон шдээ. Бүгдийг нь мартчихсан уу? Шанхайд байхдаа эрч хүчээр дүүрэн эмэгтэй байсан. Нанпинд очихоороо яагаад уйлж унжсан амьтан болчихдог юм бэ?

Жу:     Битгий хүн загнаад бай л даа.

Ван:    Жуанжэ, хатуужилтай бай. За юу? Чадна биз дээ?

Жу:     Чиний зөв гэдгийг би мэдэж байна. Ямар ч хэцүү байлаа гэсэн би ноён нуруутай байх ёстой. Ямар ч л байсан бөгжөө буцаагаад авчхаагүй юм чинь, тийм ээ?

Чэн:    Ямар маягаар амьдарвал аз жаргалтай байх вэ гэдгээ нэвт шувт, сайн бодох хэрэгтэй. Энэ л хамгийн гол нь.

Жу:     Би одоо ойлгосон. Бидний өөрсдийгөө илэрхийлэх арга барил их өөр байжээ. Чи намайг дандаа хөнгөн хуумгай гэдэг. Би яаж энийгээ өөрчлөхөө мэдэхгүй байна. Олон жилийн турш хэцүү юмыг ч инээмсэглэж ярьсаар байгаад сурчихсан юм. Гэхдээ одоо би маш нухацтай чамд хэлье. Би сэтгэлээсээ чамд сайн, тэгээд сэтгэлээсээ чамтай сүй тавьсан хэвээр баймаар байна. Би чамайг гайхуулж явдаг гангараа гэж хэзээ ч бодож байгаагүй. Чи надад үнэхээр хэрэгтэй. Би яадаг ч байсан өөр хэнтэй ч биш чамтай л энэ насаа өнгөрөөмөөр байна. Гэхдээ албадаж болохгүй гэдгийг... би сайн ойлгож байна. Чи үнэхээр надаас залхсан бол, намайг гэхээ больчихсон бол, надад шууд хэл.

Чэн:    Тэгье. Заавал хэлүүлэх гээд байгаа бол би сайхан шулуухан хэлчихье.

Жу:     Байж бай. Хоолойны өнгө чинь нэг л биш байна. Би одоо сонсмооргүй байна.

Чэн:    Ирээдүйн нөхөртөө хэлэх ямар нэг хүсэлт байна уу? Шууд асуу.

Жу:     Би дээд давхарт ажлын өрөөтэй болно.

Чэн:    Ердөө л энэ үү?

Жу:     Чи байхад өөр юу хүсэхэв дээ. Би тийм шуналтай баймааргүй байна. Чи юу хүсмээр байна? Ямар хүсэлт байна?

Чэн:    Байхгүй. Чи байгаа цагт, бүх юм хамгийн гоёороо байна.

Босс:  Юмнуудыг чинь гаргачихлаа. Одоо чи л үлдлээ. Явцгаая.

Ван:    Бүр хөлөрчхөж.

Босс:  Айн?

Ван:    Бүгдийг нь гаргачихсан уу?

Босс:  Тэгсэн.

Ван:    Ямар хурдан юм бэ._ Цуй Гэ.

Босс:  Яасан бэ, Ван авхай?

Ван:    Яагаад ч юм гэнэт... гэнэт сэтгэл хоёрдоод эхлэх чинь. Гэнэт эргэлзчихлээ.

Босс:  Айн? Юу гэсэн үг үү?

Ван:    Ер нь бол энэ байр манай ажилтай илүү ойрхон юм л даа. Тэрнээс гадна, Жуанжэд санаа зовоод байна._ Байж бай. Сонс л доо.

Босс:  Үгүй ээ. Би чамд нэг юм хэлье. Чэн Майдун тийм удаан хүйтэн хөндий байхгүй дээ. Тэр хоёрын эвлэрэх замд чи саад болохоос цаашгүй. Зүгээр надтай цуг яв.

Жу:     Энэ хуудсан дээр харагдаж байгаачлан, эрүүл мэндийн салбар Хятадад хөгжих бололцоо маш их байгаа. Энэ платформыг хөгжүүлсэн маань анагаах, механик инженерчлэл зэрэг олон салбарыг хамарсан салбар хоорондын, уялдаатай баг бүрдүүлэх зорилготой. Бидний эцсийн зорилго бол энэ тосгоныг анагаахын аялал жуулчлалын тэргүүлэх бүс болгоход эмнэлгийн үзлэг үйлчилгээг олон түвшинд үзүүлэх юм. Хотын дарга аа, эрхмүүд ээ... урьдчилж ямар ч мэдээлэл өгөхгүйгээр өөрийгөө дөвийлгөж сүртэй юм ярьсан хүн шиг байна уу би?

Дарга: Үгүй дээ. Чамаас сурах юм бидэнд их байгаа.

Жу:     Намайг ямар нэгэн тусгай мэргэжилтэн гэж битгий хараарай. Намайг Нанпин нутгийн охин л гэж хар. Өмнө нь нэг хүн улаан нүүр лүү минь хэлж байсан. Өсвөр насанд хүрсэн хойноо Нанпинд ирсэн болохоор намайг энэ нутагтай хүйн холбоогүй, тиймээс хоосон амлалт өгдөг гэж. Ингэж хэлсэн хүн Чэн Майдун байсан. Одоо бодоход яах аргагүй үнэн л дээ. Энэнээс өмнө би Янгу тосгонд хятад төмсөө зарахад нь тусалсан өөрийгөө батлан харуулах гэж л тэр. Харин одоо бол төрөлх нутгийнхаа төлөө энэ жаахан тусыг сэтгэлээсээ хүргэмээр байгаа юм. Энэ нь бас л мэдээж Чэн Майдуны ач. Тэр яг нэр шигээ хээрийн зэрлэг ургамал шиг байдаг ч, бас биед тустай эмийн ургамал. Хөдөө ургадаг мөртлөө, шинэхэн, уушгийг тэтгэх хүчтэй. Өдий насандаа Чэн Майдунтай учирсан нь надад аз завшаан байсан. Би олон газар, олон хүнтэй уулзаж, олон алдаа гаргасан. Тиймээс уудам хорвоо гэдэг нь зөвхөн газарзүйн хувьд биш, сэтгэл дүүрэн байхыг бас хэлдэг юм байна гэдгийг жинхэнээсээ ойлгосон. Би нутгаа анагаахын аялал жуулчлалын ууган бүс болоход хувь нэмрээ оруулмаар байна. Тэгвэл хайртай хүмүүстэйгээ илүү ойр, зөвхөн орон зайн хувьд ч биш, нэгдмэл үнэт зүйлтэй байж чадлаа гэж надад санагдах болно.

У:        Яасан гоё хэлэв ээ.

Жу:     За, би саналаа цааш тайлбарлая.

Дарга: Тэг тэг.

Жу:     Намайг гаргаж өгөх гэж ирэв үү?

Чэн:    Тэглээ. Тэр өдөр чи миний хэлэх гэж байсныг сонсоогүй. Тэгээд энд хэлэх гэсэн юм.

Жу:     Намайг уучлаарай, Чэн Майдун. Энэ хэдэн сарын хугацаанд ажлын төлөвлөгөө олныг гаргасан мөртлөө амьдралын төлөвлөгөө гаргаж чадсангүй.

Чэн:    Ганцаараа төлөвлөж болдоггүй учраас тэр шүү дээ.

Жу:     Чи сүүлд надад зөндөө ууртай л байсан шд.

Чэн:    Жуанжэ, чи одоо хүртэл ойлгохгүй л байна уу? Би чиний Шанхай руу буцна гэдэгт хэзээ ч дургүйцэж байгаагүй. Намайг сонгож сүй тавьсан мөртлөө амьдралын ханиа гэж харахгүй байсанд дургүйцсэн.

Жу:     Би бодохдоо...

Чэн:    Миний төлөө, хоёр биенийхээ төлөө тэгж байна гэж бодсон. Гэхдээ шийдвэрийг дандаа чи дангаараа гаргаад байснаа анзаарсан уу? Чи надад гүйцэд итгэхгүй байсан.

Жу:     Тийм ээ, би чиний санааг бодолцоогүй.

Чэн:    Чиний ухаантай, биеэ даасан, өөрийн гэсэн бодолтой чинь надад таалагддаг. Үүнээсээ ч болоод бидний харилцаанд ямар нэг өөрчлөлт гарахад чи эвгүйцдэг. Ирээдүйд энэ амьдрал чиний тусгаар байдлыг сөөм сөөмөөр идчих вий гэж чи айдаг.

Жу:     Тийм байж магадгүй.

Чэн:    Жуанжэ, би чамайг гэсэн сэтгэлдээ хэзээ ч эргэлзэж байгаагүй. Гэр бүлийн амьдрал гэнэтийн цочир шийдвэр, хөнгөн маазраа дээр тогтдоггүй. Стратегийг тактикгүйгээр явуулж болдоггүйтэй адил. Тийм болохоор энэ хугацаанд би чамаас хөндийрсөн юм биш. Өөрийгөө илүү тодоор харж, дарамттай байдлаас болж харамсах шийдвэр битгий гаргаасай л гэсэн юм. Шанхай руугаа буц. Чи бид хоёрын ирээдүйн амьдралын тухайд, ямар нэг арга олдох л байлгүй дээ.

Жу:     Би буруу юм хийж байна гэж ерөөсөө бодоогүй. Гэтэл яагаад гэмшээд байгаа юм бол?

Чэн:    Хайр дурлал, ажил хоёрын тэнцүүлж явах эмэгтэй хүнд хэзээ ч амар байдаггүй. Чи чадах бүхнээ хийсэн.

Жу:     Чэн Майдун, миний хэлсэн нэг үгийг санаж байна уу? Хайрлуулахаа хүлээж суухын оронд өөрөө бусдыг хайрлаж сурах тухай? Энийг чи надаас илүү чаддаг юм байна.

Чэн:    Хайрын тухай чи надад зааж өгсөн. Харин одоо, хоёулаа хайрлаж сурцгаая.

Жу:     Хэн бэ?

Эр:      Таны захиалга.

Жу:     Баярлалаа._ Чэн Майдун, чи надаар хэд хэлүүлэх гэсэн юм бэ? Надад хоол хүргүүлэхээ боль л доо. Би хоёр кило нэмчихсэн.

Чэн:    Чи чинь л өөрөө Ван Шишиа нүүснээс хойш юу идэхээ мэдэхгүй байна гэсэн шдээ. Хоёулаа алсын зайнаас хамт хооллож болно биз дээ?

4Эхн:  Хайрт Майдун минь, чамаас гадна бүгдийн ерөөл надад ирнэ гэж найдаж байна.

Чэн:    Жан Хуншу.

4Эхн:  Би бүх л насаа чамтайгаа өнгөрөөж хоёр биендээ халуун дулаанаа бэлэглэж амьдармаар байна.

4:        Ёстой нялуун юм.

Чэн:    Яагаад энд хүргэгдчихдэг байна аа? Захиаг нь өгөөч.

Жу:     Чэн Майдун, урт удаан хурал арай л гэж тарлаа. Чамтай бүтэн жил ярьснаасаа их юм ярьчих шиг боллоо.

Цаас:  Жуанжэг тосож авах.

Жу:     Орой болох тусам Нанпин тосгоноо санах юм оо. Скүүтэр байхад хүссэн газартаа оччихно. Арав хүрэхгүй юанаар аяга гоймон олоод идчихнэ. Хамгийн гол нь, чи минь байна.

Чэн:    Би энэ ажлыг хийдэггүй байсан бол Нанпинаас явж ч магадгүй байлаа. Хүмүүс бидний амьдралд урт удаан зам байна гэж хэлдэг. Гэвч хүний амьдралыг тааж мэдэхгүй шдээ. Хүсэн хүлээх ирээдүй байхгүй ч байж мэднэ. Тиймээс хаа байгаа газраа хайрлах хэрэгтэй. Ойлгов уу?

Жу:     Чэн Майдун, хайртай шүү. Ганцхан чамд. Чэн Майдун, хайртай шүү. Ганцхан чамд. Чэн Майдун, хайртай шүү.

Чэн:    Би ч бас хайртай шүү. Би ч бас хайртай шүү.

Жу:     Хоёулаа хэзээ уулзах юм бэ?

Чэн:    Ниаониао, өнөөдөр ах нь гэрийн даалгаварт чинь тусалж чадахгүй нь. Оршоох үйлчилгээний тэмцээн шүүхээр Шанхайд ирчхээд байна. Тийн. Эгчид чинь гэнэтийн бэлэг барих санаатай. Битгий хэлчхээрэй.

Эр:      Чи хотын охин бололтой тийм үү? Миний энэ нүд андахгүй ээ. Миний аялгыг анзаарч байна уу? Мэдэгдэхгүй байна уу? Ах нь Дунбэйн уугуул. Залуудаа нутгаасаа гарлаа. Олон жил олон газраар явж үзлээ. Гэхдээ тэр бүгдээс Шанхай л хамгийн аятайхан. Ямар ч улсаас дутахгүй. Такси жолоодоогүй еүдээ би Ю цэцэрлэг, Лужиазуй, Шанхайн Бурханы дуган гээд газруудыг үзсэн.

Чэн:    Та нар төгсөхөөсөө өмнө, та нар дахиад олон дадлага, семинар хийнэ. Тэгээд эцэст нь, оршоох үйлчилгээнд цаашид ажиллахаар шийдвэл... шударга байх тусам талийгчийн ар гэрийн санаа амар байдаг гэдгийг сайн ойлгоорой.

Эр:      Хүн амьдралаа төгс төлөвлөж чадахгүй шдээ. Явуут дундаа л болгож байдаг.

Жу:     Ах аа, ах аа.

Чэн:    Хүлээгээч._ Миний бодлоор хоёр төрлийн хагацал байдаг. Амьдын хагацал, үхлийн хагацал. Хоёр дахь нь хамгийн хэцүү хагацал гэж би боддог байсан. Гэтэл хэдхэн минутын өмнө, амьдын хагацал нь үхлийн хагацал болж хувирахад, амьдын хагацал нь илүү аймшигтай, бас хэцүү юм байна гэдгийг ойлголоо. Тиймээс Жуанжэ, би цаашид ингэж зовмооргүй байна. Яг одоо чамайг ямар нэг байдлаар өөрийнхөө ертөнцөөс явуулмааргүй байна.

Эр:      Гайгүй юу?

Бичиг: Талийгчийн нэр: Лиу Шүэхун.

Эр:      Чиний машин минийхээс том шдээ. Хэн нь илүү сайн маневарлаж чадах уу? Болгоомжтой яв л даа.

Жу:     Ах аа, би зүгээр ээ. Зүгээр.

Эр:      Үнэхээр уучлаарай.

Утас:   Агуу хүн.

Эр:      Би ар гэртэй хүн шдээ. Би дайруулаад үхчихсэн бол яах юм?_ Хүн амьдралаа төгс төлөвлөж чадахгүй шд. Маргаашийн нар, осол хоёрын аль нь түрүүлж ирэхийг хэн ч мэдэхгүй.

Жу:     Ах аа, шууд галт тэрэгний өртөө рүү.

Эр:      Айн?

Жу:     Яг одоо галт тэрэгний өртөө рүү явъя. Баярлалаа.

Эр:      За за. Эхлээд утсаа аваад ярих хэрэгтэй юм биш үү? Дугараад л байх юм.

Жу:     Над руу залгасан юм уу?

Чэн:    Жуанжэ, чи яг одоо хаана байна?

Жу:     Чамтай уулзах гээд Нанпин руу буцаж байна.

Чэн:    Хүлээж бай. Биш ээ нөгөө, Шанхай өртөөнд хүлээж бай.

Жу:     Энд уулздаг нь ямар сонин тохиолдол вэ?

Чэн:    Сонин биш. Би чамайг зорьж ирсэн юм.

Жу:     Сонин л тохиолдол байгаа биз дээ. Энд зөндөө хүн байхад.

Чэн:    Хоёулаа хаашаа явах уу?

Жу:     Хаашаа ч явсан яахав дээ. Одооноос эхлээд миний амьдралд хоёр л газар байгаа. Нэг бол чамтай, үгүй бол чамгүй. Чи хаана байна, тэр миний гэр байх болно.

Чэн:    Мэдлээ. Одооноос эхлээд, өдөр хоногоор амьдрахаа больё. Агшин хормоор амьдаръя._ Оршоох үйлчилгээний тэмцээнд шүүгчээр суух болгондоо, миний дандаа хэлдэг хаалтыг үг байдаг. Нэг номноос уншсан юм. Хэзээ ч байсан хамаагүй, ямар ч нөхцөлд байсан хамаагүй, үхлийг амар тайван хүлээн авч чадахаар амьдрахыг гэгээрэл гэнэ гэж олон хүн боддог. Гэтэл үнэндээ, жинхэнэ гэгээрэл гэдэг, хэзээ ч байсан хамаагүй ямар ч нөхцөлд байсан хамаагүй, амар тайван амьдарч чадахыг хэлдэг юм.

БИЧИГ:                                     ТӨГСӨВ

Ян:      Ээж, ээж. Эгч ээ, Хи Ниаониао.

Жу:     Юун чанга орилдог юм бэ? Юу хэрэгтэй байна? Яаж буцаад ирэв ээ? Хаалга хаалттай байгаа биз дээ?

Ни:      Хаалттай байгаа шд. Жисан галуу хүн шиг ухаантай болчхоо юу даа?

Тао:    Мөн тэгэх байх даа. Би онгорхой орхичихсон юм.

Ни:      Ээж, хар даа.

Тао:    Бас нэг юм дагуулаад ирсэн байна шд. Бас нэг хоолны сав нэмэгдлээ.

Жу:     Галууны фермд буцааж хүргэх үү?

Ни:      Тэнд ямар галуу цөөдсөн биш дээ? Нэг нь орголоо гээд яав л гэж. Хос хоёрыг салгавал муухай биз дээ?

Тао:    Битгий дэмийрээд бай. Нэг бол утасдаж буцааж өгнө, үгүй бол худалдаж авах болно шдээ. Галуугаа буцааж авах эсэхээ тэд өөрсдөө мэднэ биз. Олсон хүний олз гээд авчихвал хэчнээн муухай байхыг бодооч. Энэ. Май энийг хар. Жуан Ян, чиний наад хувцсаар чинь Жисан галууны эхнэрт хэвтэр хийж өгч болохоор юм байна.

Ни:      Ээж. Та бол тэнгэрийн элч. Та бол дэлхийн хамгийн мундаг супер ээж.

Тао:    Цаашаа бай гэм. Цаашаа. Ингээд хүний уур хүргээд байдаг юм. Чи л дутаж гэнэ. Наалинхайтаж байгаад эсээ бичихээс мултарна гэж саналтгүй шүү.

Ни:      Бултахгүй.

Тао:    Чи бас яаж байгаа юм?

Жу:     Ээж л дээ. Нэг гэрийн улс чинь тэврэлдэж хайраа илэрхийлдэг юм байгаа биз дээ?

Тао:    Галуу маань ч буцаад ирчихлээ. Одооноос бүх юм сайн сайхан л болно, тийм биз дээ?

Back to episodes Go home