Will love in spring 20

ТИТР

20-Р АНГИ

Чэн:    Эмээ? Та яагаад энд байгаа юм?

Эмээ:  Юун хүүхэн юм? Хэнийг нуугаад байгаа юм? Хэн юм? Дугараач.

Чэн:    Хэн байв л гэж дээ. Унтаж байгаа.

Эмээ:  Ёсгүй монди. Тэрэнд хүрсэн байвал би чамайг ухаан ортол зодоод өгье. Өвөөгийнхөө өмнө өршөөл эрээрэй чи.

Чэн:    Байз л даа, эмээ. Чимээгүй. Гуйя, чимээгүй. Гэрт очоод намайг зод. За за, зод оо зод. Битгий наад зүрхээ өвтгөчих. Хэрэггүй. Бас хөршүүд харчихна шдээ.

Эмээ:  Одоо ичихээ санаж гэнэ. Эмээ чинь болсны хувьд чамайг сургаад өгье л дөө. Нааш ир чи.

Жу:     Эмээ, эмээ. Эмээ. Эмээ. Майдуныг битгий зод. Би өөрөө ирсэн юм.

Эмээ:  Жуанжэ, наадхаа битгий өмөөрөөд бай. Би юу болоод байгааг мэдэж байна. Чамайг яасан ч хохироохгүй. Энэ муу чамайг ашигласан учраас, үхтэл нь зодвол таарна.

Жу:     Эмээ. Би өөрөө ирсэн юм аа. Майдун буруу юм хийгээгүй. Хүсвэл та намайг зод.

Эмээ:  Жуанжэ, би ээж рүү чинь залгана. Танай гэр бүлээс ямар ч шийтгэл оноосон би хүлээж авна.

Жу:     Хэрэггүй дээ, эмээ. Ээж мэдэж байгаа.

Эмээ:  Ээж чинь... Та хоёрыг цуг унтаж байгааг мэдэж байгаа юм уу?

Жу:     Би... бид хоёрыг салж чадахгүйг мэдэж байгаа л гэж...

Эмээ:  Үгүй шүү. Би бол хуучны хүн. Энэ чинь надад таалагдахгүй байна. Тэгвэл би цагдаа дуудна.

Жу:     Эмээ. Гуйя л даа.

Эмээ:  Сөхөр.

Чэн:    Би юу? Яахаараа?

Эмээ:  Яагаад гэвэл чи миний зарчмыг зөрчсөн. Чамд эцсийн зорилго байхгүй ч, Жуанжэд бол байгаа. Одоо та хоёр гэрлэхээс өөр аргагүй.

Чэн:    Та бидний өмнөөс шийдчихэж болохгүй шд. Бидний асуудал. Бид өөрсдөө шийднэ.

Эмээ:  Дуугүй бай чи. Яасан? Ингэж байгаад хаях нь уу? Эсвэл Жуанжэ, чи Майдуныг хаях уу?

Жу:     Эмээ, би хэзээ ч тэгэхгүй. Жаахан тулгамдаад байна.

Эмээ:  За гэрлэхийг байя. Ядаж сүй тавь. Үгүй бол би чамайг зодно гэж мэд.

Чэн:    Зод оо зод. Жуанжэг харин битгий албад. Хүнийг загнаж зодоод сүй тавиулчхаж болдог юм уу?

Эмээ:  Чи... би ёстой... чамайг...

Жу:     Эмээ.

Эмээ:  Жуанжэ, санаа зоволтгүй. Би цаг үргэлж чамайг өмөөрөх болно.

Жу:     Гёрлс хэлп гёрлс.

Эмээ:  Гё, ямар юм аа? Юу гэсэн бэ?

Жу:     Гёрлс. Охид гэсэн үг.

Эмээ:  Гөүлс. Мундаг. Охид мундаг.

Жу:     Эмээ, намайг гэж байгааг чинь ойлгож байна. Би Майдунтай насаараа амьдрах хүсэлтэй гэдгээ танд хэлчихье. Хэн хэндээ зөв шийдэл хараахан олоогүй байгаа ч гэсэн, ирээдүйд учир нь олдох байлгүй дээ._ Эмээ, би алдаа гаргажээ. Битгий уурла л даа.

Чэн:    Яагаад сөхөрч байгаам бэ? Эмээ ингэж болохгүй шд.

Жу:     Бид сүй тавина. Таны хүслээр болог.

Чэн:    Жуанжэ, чи заавал ингэх албагүй шүү дээ.

Жу:     Цомхон юм хийчихье. Алмаз энэ тэр ч хэрэггүй. Дэмий эд.

У:        Бүгд анхаарлаа хандуулна уу. Гайхалтай сайхан мэдээг дахин дуулгая аа. Өнөөдөр, Лиаогэн тахианы мухлагт ирж хуримын чихэр аваарай.

Эр:      Ашгүй уургалаад авсан уу?

4Эхн:  Боль л доо. Гайхуулж гэнэ. Чамайг сүй тавьсныг мэдэхгүй хүн энэ тосгонд алга.

4:        Харин тийм. Бид бүгдээрээ өмнө нь сүй тавьж байсан. Гэтэл та хоёрынх гэхээр яагаад ингэж сүр болох ёстой юм? Танай эмээ, Жуанжэгийн ээж хоёр өдөр болгон хотоор хөндлөн гулд явж байна. Тэр хоёрт цагаан хоолой л дутуу байх шив.

Жу:     Тэгээд юу гэж? Чэн Майдуны араас гүйдэг охидыг хол байлгах хэрэгтэй биз дээ?

4Эхн:  Майдун чамайг сонгож байгаа болохоос чи Майдуныг сонгоогүй шүү.

Чэн:    Одооноос хэлэх үгээ бодоорой. Би одоо ганц бие биш болсон болохоор та нарын элэг доог болохгүй.

3:        Яг тэгэх гээд байсан юм. За тэр яахав, бүгдийг нь урьж хуримын чихэр хүртээсэн юм уу? Минийх хаана байгаа юм?

Жу:     Нээрээ тийм. Гол гол ажлаа нугалчхаад тусгай арга хэмжээ зохионо. Тэр үед та нарын хэн нь ч гэдэс хоосон буцахгүй гэж мэд.

Хүмүүс:                                   Тохирлоо шүү.

Жу:     За._ Бид одоо явалгүй бол болохгүй нь. Сүйн зоогондоо оролцох хэрэгтэй биз дээ?

Эм:     За за, яв.

4:        Майдун, аав ээж чинь ирэх юм уу?

Чэн:    Ирнэ.

4:        Ховор хүмүүс ирэх нь ээ? Тэдэнтэйгээ хэсэг цуг байгаад ав. За, яв яв.

Чэн:    Дараа уулзъя.

Жу:     Баяртай.

Бүгд:   Баяртай.

Жу:     Дараа нь хоолоор дайлна аа.

Бүгд:   Заа.

Жу:     Хэн чимэглээ вэ? Ганган болжээ.

Чэн:    Хоёр дүү чинь л байлгүй. Манайх бол хэзээ ч ийм юм хийхгүй.

Жу:     Манай тосгонд бараг л гоёдож байгаа юм биш үү?

Чэн:    Тэгж бодож байна уу? Надад бол жаахан зохицохгүй харагдаад байна.

Жу:     Мэдрэмжгүй шд.

Чэн:    Уучлаарай. Мунхаг намайг өршөө.

Ван:    Баяр хүргэе. Баяр хүргэе.

Ни:      Эгч ээ.

Эмээ:  Жуанжэ...

Чэн:    Эмээ.

Эмээ:  Нэлээн яарч адгасан болохоор сүр бараатай хийж чадсангүй ээ. Битгий голоорой.

Тао:    Битгий тийм юм ярь аа. Яалаа гэж голохов дээ. Гэрлэх үед нь илүү сүртэй хийчихвэл болно шүү дээ.

Эмээ:  Тэгнэ.

Жу:     Чэн гуай, Чэн хатагтай, намайг Жуанжэ гэдэг. Гэрлэсэн хойноо л та хоёрыг аав ээж гэж дуудах болох нь.

Ээж:    Тэгээрэй.

Аав:    Та хоёрын ачаар халуун бүлээрээ цуглалаа.

Ээж:    Харин тийм. За, зоог барьцгаая.

Тао:    Тэгье.

Эмээ:  Тэгье, зоог барья. Хоёулаа худ боллоо доо._ За, суу суу. Сөгнөөрэй. Алив.

Чэн:    Болно оо. Амар л даа.

Жу:     Ядраагүй. Эмээ чинь бас явчихсаныг мэдсэнгүй.

Чэн:    Танайхан бас манай аав ээж үдэж гаргахаар явсан. Дараа нь Эмээ танайхныг үдэж өгнө. Бөөн ёс.

Жу:     Барагтай уудаггүй хүн өнөөдөр нэлээн уучихсан. Гайгүй юу?

Чэн:    Жаргалтай байна. Тийм болохоор өнөөдөр архи даана. Тэглээ ч би өмнө нь ууж байсан юм.

Жу:     Хэзээ?

Чэн:    Чамаас салахдаа.

Жу:     Юу яриад байгаан бэ? Бид салж байгаагүй шд.

Чэн:    Тийм дээ. Хоёулаа хэзээ ч салахгүй.

Жу:     Чэн Майдун, энэ бүхэн нэг л зүүд юм шиг санагдахгүй байна уу?

Чэн:    Ийм яаралтай сүй тавьж байсан хос үзээгүй юм байна. Чи хуримын өдөр харамсаад зугтаачих юм биш биз?

Жу:     Би яагаад тэгэх юм? Чи эцэст нь минийх болж байхад. Чамайг харин зугтчих вий гэж айж байна. Чэн Майдун, намайг хайрласанд баярлалаа. Чи, бас энэ бяцхан тосгон, яг л сэтгэлд өег аяга шөл шиг. Халуун дулаан, сэтгэлд амар амгаланг мэдрүүлж байна.

Чэн:    Шанхай илүү гоё биз дээ? Гэрэл гэгээтэй, ганган гоёмсог.

Жу:     Би хэлснээ буцааж авлаа. Би Шанхайд дуртай л даа. Гэхдээ чамд илүү дуртай.

Чэн:    Чамд бас баярлалаа. Аав ээж бид гурав ийм эв найртай байгаагүй. Бид одоо л урьдын болсон бүхэнтэйгээ эвлэрч сэтгэл амарч байх шиг байна.

Жу:     Чи одоо гэртэй болсон болохоор тэр шүү дээ. Чи одоо насанд хүрлээ.

Чэн:    Гэр бүл минь дахиад намайг хаячихгүй л гэж найдаж байна.

Жу:     Чэн Майдун, би үргэлж чиний гэр бүл байх болно.

Чэн:    Би итгэж байна.

Ван:    Өргөст хэмх.

Жу:     Сүйн дараах үдэшлэг үү? Та нар чинь ууж ханадаггүй улс уу?

Ван:    Ямар танай хадмуудын өмнө учиргүй уугаад нүүрийг чинь түлэлтэй биш. Ямар яаруу хэлдэг юм бэ? Би ч бүр сандарлаа шүү. Шанхайд хийж байсан хамаг юмаа хаяад л хүрээд ирлээ.

Жу:     Асуудал гарчихгүй л гэж найдъя. Баярласан шүү. Би удахгүй араас чинь очно, за юу?

Тао:    Хөөе, өнөөдөр хэн ч Шанхайн тухай ярихгүй.

Ван:    Тийм ээ, эгчийн зөв. Жуанжэ, баяр хүргэе.

Жу:     Баярлалаа.

Тао:    Битгий дуустал нь уу л даа.

Жу:     Би сүй тавихаар шийдсэндээ маш их баяртай байна. Аймаар санагдах тусам шийдэмгий байх ёстой юм байна шүү дээ. Хэтрүүлэн бодлоо гээд юунд ч хүрэхгүй.

Ван:    Дэмжиж байна. Гэхдээ Жуанжэ, гэрлэлт гэдэг чинь бодит амьдрал дээр тогтдог. Хоол хүнснээс авхуулаад өрх гэрээ байгуулна. Хайраас гадна мөнгө хэрэгтэй.

Жу:     Мөнгийг бол олно шд. Тэглээ ч энэ ганц Майдуны үүрэг биш.

Ван:    Хэн нэгэнтэй гэрлэхээр шийдсэн бол амьдралын хэв маяг тэр хүнээс хамаарна.

Жу:     Мэдэж байна. Гэнэтийн мэт энэ шийдвэрүүдийг би эртнээс бодсон юм._ Ээж, та өнөөдөр таг дуугүй байх чинь. Хүлээн авалт дээр ч дугараагүй.

Тао:    Би зүгээр та нарыг сонсож байна. Залуу эмэгтэйчүүд гэр бүлд ханддаг болсон шинэ хэв маягийг сурч авч байна.

Жу:     Юун шинэ хэв маяг? Хайртай хүнээ олж тэрэнтэйгээ гэрлэнэ гэдэг өвсөн дундаас зүү олох шиг ховор.

Ван:    Харин тийм ээ. Орчин үеийн болзоонд, эмэгтэй нь бие даасан байх тусам илүү голомтгой болсон гэж хүмүүс боддог. Нэг бол баян хүнтэй, үгүй бол өөрөөсөө илүү амжилттай хүнтэй сууна гэдэг. Гэтэл тийм биш шдээ.

Жу:     Харин ч эмэгтэй хүн төлөвшсөн байх тусмаа, илүү их сэтгэлийн дэм үгүйлдэг байхгүй юу. Энд боловсрол, мэргэжил, мөнгө цаас хамаагүй. Нээлттэй сэтгэхүйтэй байх л хэрэгтэй. Гэрээ бөмбийлгөөд сууж байдаг эхнэрүүдийн үе өнгөрсөн шдээ. Бид адилхан үнэт зүйлтэй, бас сэтгэлээр дэмждэг, хамт байхад аятай тухтай эр хүнийг бид хүсдэг.

Ван:    Тийм ээ. Гэр бүл мэтийн улиг болсон боловч романтик зүйлийг тогтоон барихад хоёр хүний зүтгэл хэрэгтэй юм. Шударга бус, ёс бус зүйлстэй хамтдаа тэмцэж байх хэрэгтэй. Нийгмийн хэм хэмжээний хориг саад бидэнд гүн суусан байдаг юм.

Жу:     Ихэнх хүмүүс саяны хэлснийг чинь ойлгохгүй. Ялангуяа эмэгтэйчүүд.

Ван:    Харав уу? Лиао эгч ээ, энэ тосгонд нэн чухал хэрэгтэй байгаа ядуурлын тусламж чинь мунхаг сэтгэхүйг арилгах байхгүй юу.

Тао:    Би сайн ойлгохгүй байна. Гэхдээ хоёулангийн чинь зөв байх аа. Анх гэрлэж хүүхэд гаргаж байсан үеийг минь санагдуулж байна. Бидний хувьд гэрлэлт гэдэг олноороо яваа жуулчид шиг л байлаа. Бүгдээрээ автобусанд суугаад, нэг л чиглэлд явна, зэрэг бууна, зураг авна. Бүгдээрээ нэг л адил юм хийж, хэн ч сондгойрохыг хүсэхгүй. Бид тэгж л гэрлэдэг байлаа шүү дээ. Зарим гэрлэлт амар сайхандаа жаргадаг. Зарим нь эмгэнэлтэй дуусдаг.

Жу:     Нээрээ, бид гурвын энэ яриаг нийтэд цагаан хоолойгоор давтан сонсгох хэрэгтэй.

Тао:    Харин тийм ээ. Гэхдээ бас сэтгэл хөндүүртэй байна аа. Би үйл тамаа цайж байж гурван хүүхэд өсгөлөө. Гэтэл нэг нь яваад өгч байна. Надад нэг л тавгүй оргиод байна. Чэнгийнхэн яасан азтай юм?

Ван:    Лиао эгч ээ, наадах чинь харин буруу шүү. Охиноо алдах биш хүүтэй болж байна гэж бодох хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ?

Жу:     Тийм ээ. Та охиноо гэрлүүлж байгаа болохоос ямар худалдаж байгаа биш. Би лав овгоо солихгүй.

Тао:    Тийм дээ. Эергээр бодох хэрэгтэй. Тэглээ ч Чэн Майдун та гурваас дээр. Би баяртай байна.

Жу:     За.

Ван:    За. Лиао эгчийн төлөө.

Жу:     Хи ахын төлөө.

Тао:    Бас аавын чинь төлөө._ Хөөе, болчихсон уу? Одоогийн хүүхнүүд нээрээ...

Чэн:    Битгий их ид л дээ. Наад гэдсээ хараач.

Эмээ:  Чамд ямар хамаатай юм?

Чэн:    Бусад нь хаачаав?

3:        Буцаад явсан. Эхнэрүүд нь залгаад.

Чэн:    Тэгвэл та хоёр бас яваач. Эмээ та хоёрын чимээнд сэрвэлзээд байна.

Зар:    Битгий хөө л дөө. Байж л байя. Ээж өнөөдөр намайг орой хүртэл гарч болно гэсэн.

3:        Би ч гэсэн харимааргүй байна. Эхнэр жирэмсэн. Ааш гэж адасга, дааврын өөрчлөлт нь тархи толгойг нь сүйд хийж байна.

Зар:    Боль оо, чи ирээдүйн нөхрийг айлгаад байна.

3:        Урьд чинь өөрөө айлгадаг байсан юм байж.

Зар:    Баярлалаа.

Чэн:    Чамайг гайгүй ажилд орсон гэж эмээ ярьж байна лээ.

3:        Ямаршуу юм байна? Ярь л даа.

Зар:    Дажгүй шүү. Нэг том ажил байгаа. Бүтвэл тосгон даяараа мэднэ.

3:        Худлаа гар.

Зар:    Би яагаад худлаа ярьдаг юм? Аан гэж бай. Би саяхан Хайнан руу явсан даа. Тэрнээс өмнө ачааны тэрэг барьж байсан юм. Тэгэхэд аймгийн эмнэлгийн Фан эмч намайг нэг хүнтэй танилцуулсан. Их сайн хүн байна лээ. Урьдын асуудлыг тоогоогүй. Аялал жуулчлалын салбарт ажилладаг болохоор Хайнанд очиж анагаахын аялал жуулчлал эхлүүлэх бололцоо юу байна судалж явсан гэсэн. Би ихийг сурч байгаа.

3:        Анагаахын аялал жуулчлал аа? Тийм ямар юм байдаг юм? Дуулаагүй юм байна.

Чэн:    Хайнан бол жуулчлалаараа алдартай. Нанпинаас нэг бүтэн зиндаа илүү. Анагаахын жуулчлалын бүс гэхээр, анагаах ухааны цогц нөөц гэсэн үг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, бусад салбарыг хөгжүүлэхэд нэмэртэй.

Зар:    Тийм ээ, Тайланд, Сингапур, Индонез улсад анагаахын аялал жуулчлалын салбарт нь хэдэн тэрбум юан эргэлдэж байдаг гэж би дуулсан шүү. Тэгээд энэ шинэ бүс газрыг Ногоон зам гэж байгаа юм. Зөвшөөрөл амархан гардаг. Шинэ эм, эмнэлгийн төхөөрөмжийг туршин эмчилгээнд нэвтрүүлэх нь шуурхай.

3:        Овоо шдээ, Зараа. Юмаа мэдэж байна, айн?

Зар:    Сайн сонссоны ач шүү дээ.

3:        Сүртэй, айн?

Чэн:    Зараа, тэр хүнээ надтай танилцуулж болох уу?

Зар:    Тэгье л даа. Яасан? Чи өөрөө сонирхож байна уу?

3:        Чи тэнэг юм уу? Жуанжэ юу хийдэг билээ дээ?

Зар:    Аан, ойлгосон шүү. Ирээдүйгээ бат найдвартай болгож байгаа юм байна.

3:        Манай Дун чинь үгээр биш үйлдлээр үзүүлдэг хүн.

Зар:    За, чи энэ цайгаар тулгачих.

3:        Сүй тавьсанд баяр хүргэе.

Зар3:  Баяр хүргэе. Төлөө.

Ян:      Дөнгөж сая сүй тавьчхаад юундаа санаа алдсан юм бэ? Баярлаж хөөрсөндөө унтаж чадахгүй энд бясалгал хийж суугаа юм уу?

Жу:     Жуан Ян, би Чэн Майдуныг алдаж чадахгүй.

Ян:      Та өвчин тусаа юу, эгч ээ? Эсвэл согтуу байгаам уу?

Жу:     Би эрүүл байна. Тийм болохоор улам хямраад байна.

Ян:      Та юу яриад байгаа юм бэ? Хамаг юм төгс сайхан л байсан шд.

Жу:     Тийм ээ, өнөөдөртөө. Хэд хоногоос, би Шанхай руу буцах ёстой. Чэн Майдун сэтгэлээр унана даа.

Ян:      Тэгвэл очоод ярилц л даа. Учир ойлгох хүн шдээ.

Жу:     Тэрэнтэй ярилцлаа гээд ямар хэрэгтэй юм? Би бизнесээ амжилттай байгуулж чадах эсэхээ ч мэдэхгүй болохоор цаадхад чинь шийдвэртэй хариулт хэлж чадахгүй. Юунаас ч хамаарахгүй амьдарч болно гэж боддог байлаа. Одоо сүй тавьчхаад харахад, ёстой тэнэг амьтан байж.

Ян:      Эгч ээ, зориг зүрх чинь хаачаав? Би таныг юуны ч өмнө ялагдал хүлээхийг харж байгаагүй.

Жу:     Өмнө нь юуг ч ингэтлээ ойшоож үзэж байгаагүй учраас л тэр.

Ян:      Та Дун ахыг алдахаас айж байна гэсэн. Би ч бас адилхан. Дахиад өөр хүний хадам дүү болно гэж бодохоос яс хавталзаж байна.

Ван:    Одоо ойлгомжтой юу? Хэрэг явдал Жуанжэгийн сая хэлснээр болох ёстой. Битгий сандраарай. Биднийг эзгүйд нялх ногоонууд ганц өдөр ч тэсэхгүй гэж мэдсэн юм аа. Хөрөнгө оруулагчид ирэх сард айлчилна гэж байсан. Гэтэл яагаад маргааш ирэх болчхов оо? Чи надтай явахгүй юм уу?

Жу:     Явж болохгүй байна аа. Чэн Майдунд бүгдийг тайлбарлаж байж л явах хэрэгтэй.

Ван:    Тийм дээ. Сүй тавьсныхаа маргааш зугтаачихвал бараг луйварчин болох байх даа.

Жу:     Миний буруу л даа. Би яагаад байгаагаа ч мэдэхгүй байна. Яг хэлье гэж бодохоор л амнаас нэг ч үг гарахгүй юм.

Ван:    Би учрыг нь мэдэж байна. Чи тэрэнд сэтгэлтэй. За за, явахгүй бол болохоо байлаа. Аан гэж бай. Маргааш өдрийн 2:30-аас өмнө чи араас ирсэн байх ёстой шүү. Бид эхлэлийн хамаг хөрөнгөө ийшээ оруулчихсан. Хуан эгч ч байдгаараа хичээлээ. Видео хурлаар бүгдийг нь бидэнтэй танилцуулсан шдээ. Одоо бол хамгийн чухал мөч. Чи зүгээр тэнд байлцахад л болно. Ирэхгүй бол бөөн хэл ам болно гэж мэдээрэй.

Жу:     Заа за. Одоо яв яв.

Ван:    Дараа уулзъя.

Жу:     Ван Шишиа. Яагаад гэдгийг мэдэхгүй ч, хэлэх гэхээр нэг л болохгүй байна.

Ван:    Чи ийм шийдэмгий бус хүн биш дээ. Чэн Майдунд одоо хэл. Бүгдийг хэл. Битгий тойруулж булзаад бай. Чи Шанхай руу явчхаад ирэх ч биш нэг хэсэгтээ тэнд байна. Багийнхаа хамаг ажлыг нурааж болохгүй шүү. Ойлгосон уу?

Жу:     Санаа зоволтгүй. Би яахаа мэдлээ.

Ван:    Дараа уулзъя.

Чэн:    Чи энд юу хийж яваа юм?

Жу:     Дөнгөж ирчхээд л. Гарах гэж байгаам уу?

Чэн:    Яаралтай ажил гарлаа. Явахгүй бол болохгүй нь.

Жу:     Аан, яв яв. Би зүгээр.

Чэн:    Ядаж...

Жу:     Намайг битгий тоо. Бушуу яв. Жов чи.

Чэн:    Тэгвэл дараа уулзъя. Би утсаар ярина.

Жу:     За.

Чэн:    Дараа уулзъя. Баяртай.

Ни:      Эгч ээ, та нээрээ яваад өгөх юм уу?

Тао:    Битгий эгчийгээ таталдаад бай. Сэтгэлийг нь улам зовоогоод.

Ни:      Эгч надаас болж хямраагүй.

Тао:    Юу? Майдунд хэлээгүй явж байгаам уу?

Жу:     Тэр завгүй байгаа. Миний зурваст хариу өгөөгүй.

Тао:    Чи...

Ян:      Та эцсийн мөчид хэлэх гэж зориуд ингэж байгаа шд.

Тао:    харин тийм.

Ни:      Эгч ээ, нэг санаа төрлөө. Энийг алсын зайн харилцаа гэж Дун ахад хэлээд хэрэггүй. Зүгээр ажлын томилолт.

Ян:      Юун мангар санаа вэ?

Тао:    Харин тийн, энийг битгий сонс. Янз бүрийн заль хэрэггүй. Сайхан шударга л байх хэрэгтэй. Ойлгов уу?

Чэн:    Байна. Дуусчихлаа. Яг чам руу залгах гэж байсан юм. Хаана байна? За, би яваад очъё._ Хэнийг тосох гэж байгаа юм? Аль тавцан дээр?_ Жуанжэ... яагаад зурваст хариу өгөхгүй байгаа юм? Хэнийг тосож байгаа юм? Хариулаач.

Жу:     Хүн тосох гээгүй. Би явлаа.

Чэн:    Хэр хугацаагаар?

Жу:     Хэлж мэдэхгүй байна.

Чэн:    Хэр удах юм?

Жу:     Бизнесээ дөнгөж эхлүүлж байгаа болохоор эхний хоёр жил завгүй байна байх. Чэн Майдун, би зориуд чамаас нуусан юм биш ээ. Чамд хэлэх боломж гарахгүй байсаар л энэ. Би чиний өмнө хариуцлагатай.

Чэн:    Чи яагаад, миний өмнө хариуцлагатай гэж?

Жу:     Чи хүлээмээргүй байна гэж хэлж байсан. Тэрийг чинь ойлгоно. Бас би зөвхөн чиний итгэлт хүн, найз охин баймааргүй байна. Тийм учраас хоёулаа сүй тавьсан.

Чэн:    Сүй тавьснаа санаж л байгаа юм байна шд.

Жу:     Саналгүй дээ. Юу яриад байгаа юм?

Чэн:    Чи гэрлэлтийг гэнэтийн сэтгэл хөдлөл гэж ойлгодог болсон юм уу?

Жу:     Чэн Майдун, амьдралд ам гарч болохгүй шдээ. Би ирээдүйн төлөвлөгөөгөө үзүүлэн болгоод чамд танилцуулах ёстой юу?

Чэн:    За за. Тэгвэл хэлээч. Одоо чи тэгээд өдөр тутмыг яаж өнгөрөөх төлөвлөгөөтэй байна?

Эм:     Анхаараарай. Анхаараарай. Шанхай явах Жи-5185 дугаартай галт тэрэг удахгүй ирэх гэж байна. Ачаа тээшээ авчраад цагтаа суугаарай.

Чэн:    За за, яв. Галт тэрэгнээсээ хоцорлоо. Гаргаж өгч чадахгүй нь.

Жу:     Чэн Майдун. Би чамаас салж байгаа юм биш. Энийг ажлын томилолт гээд ойлгочих. Тэгж бодож болно биз дээ?

Чэн:    Жуанжэ, надаас сална гэж хэлсэн ч би чиний шийдвэрийг хүндэтгэнэ. Би хэзээ ч чиний мөрөөдөлд саад хийж байгаагүй. Харин чи харилцаагаа юман чинээ бодохгүй юм. Эцсийн мөчид ингэж хэлж болохгүй шд, ойлгож байна уу?

Жу:     Чи буруу бодоод байна. Би харилцааны тухайд чам шиг нухацтай боддоггүй байх л даа. Гэхдээ энэ дээр бол чи гарцаагүй буруу ойлгож байна.

Чэн:    Яв. Шанхайд очоод сайн бодоорой.

Жу:     Би юу хүсэж байгаагаа сайн мэдэж байна.

Чэн:    Бөгж буцаагаад өг. Сүй тавьсан тухайгаа март.

Жу:     Өгөхгүй. Яагаад? Энэ чинь миний сүйн бөгж шдээ.

Чэн:    Буцаагаад өг.

Жу:     Өгөхгүй. Би... уучлаарай. Зориуд биш шүү. Би... хамраас чинь цус амархан гарах юм. Би арчаад өгье._ Чэн Майдун. Чэн Майдун. Чэн Майдун. Чэн Майдун. Чэн Майдун, би чамаас салж байгаа юм биш шүү.

Эм:     Анхаараарай... анхаараарай. Шанхай явах Жи-5185 дугаартай галт тэрэг... удахгүй ирэх гэж байна.

Жу:     Яасан? Үдээс хойш оччихно. Ойлголоо, Ван Шишиа. Битгий яаруулаад бай.

Эм:     Анхаараарай... анхаараарай. Шанхай явах Жи-5185 дугаартай галт тэрэг... удахгүй ирэх гэж байна. Ачаа тээшээ авчраад цагтаа суугаарай.

Ван:    Жуанжэ, үдээс хойш хамгийн том хөрөнгө оруулагчийн төлөөлөгчид ирнэ. Бүх холбогдох бичиг баримтыг чам руу имэйлээр явуулчихсан. Санаагаа тэдэнд үнэмшүүлэх ганц л боломж байгааг чи сайн мэдэж байгаа. Бид бүгд чамд найдлаа. Амжилт.

Чэн:    Энэ удаад гэр бүл минь намайг хаячихгүй байх гэж найдаж байна.

Жу:     Чэн Майдун, би үргэлж чиний гэр бүл байх болно.

Ван:    Наад царайг чинь харахаар баярлах уу болих уу гэдгээ мэдэхээ байчих юм.

Жу:     Өөрсдөдөө баяр хүргэе.

Ван:    Өнөөдөр чи ямар мундаг ажилласнаа ойлгож байна уу? Ёстой гайхмаар мундаг байсан. Би хүртэл чамд дурлах шахлаа. Тиймээс Жуанжэ, буцаж ирдэг чинь зөв. Чи ийм өндөрлөгт байх ёстой хүн. Битгий бууж өг.

Жу:     Би мэднэ. Би анхнаасаа бууж өгье гээгүй.

Ван:    Тэгвэл баярла л даа. Чэн Майдунд энэ мэдээнд бэлдэх цаг гараагүй л байхгүй юу. Хэсэг хугацааны дараа гайгүй болчихно.

Жу:     Учраа олох ёстой хүн гэвэл би л байна даа. Би наашаа ирэх замдаа. Яагаад гэж асуугаад л байлаа. Яагаад... би энэ цамхагт тэгтлээ дурлаад байдаг юм?

Ван:    Цамхгийн буруу гэж юу байхав. Чи байх ёстой газраа л харж байна гэсэн үг.

Жу:     Чэн Майдун, би Нанпинаас явбал, чи намайг үзэн ядах уу?

Чэн:    Амьдрал хэзээ ч бидний... санаснаар болдоггүй. Бид нэгнийхээ төлөө биеэ зольж болохгүй. Хамт байгаа хугацаандаа л... жаргалтай байя.

Жу:     Миний ажил чинийх шиг утга учиртай биш, Шанхай миний нутаг ч биш. Гэхдээ тэнд байгаа хүмүүс бас надад их чухал шүү дээ. Би тэнд ажлын замналаа бүтээж, хүндлэл хүлээж, чадал чинээгээ бусдад харуулмаар байна. Жаахан юманд ханамааргүй байна. Гэрлэсэн хойноо, тав арван жилийн дараа би өөрийгөө, эсвэл чамайг үзэн ядмааргүй байна. Тэгсэн бол яах байсан бол гэдэг харамсал тээмээргүй байна.

Чэн:    Би чамайг дэмжинэ._ Эмээ, энэ миний сүүлчийн тахианы шөл. Ирэх зургаан сарын хугацаанд тахианы мах огт идэхгүй.

Эмээ:  За. Дураараа бол. Майдун...

Чэн:    Эмээ. Юу ч битгий хэл.

Эмээ:  Заа за. Чиний хэрэг шүү дээ. Чи өөрөө зохицуулна.

Чэн:    Харин биднийг яаран сүй тавиулсан гол хариуцлага танд байгаа шүү.

Эмээ:  Жуэнжэ өөрөө зөвшөөрсөн юм чинь дээ. Харилцан санал нэгдсэн учраас л би тэгсэн байхгүй юу.

Чэн:    Сүй тавилаа гээд бидний асуудал шийдэгдсэнгүй.

Эмээ:  Өгсөн амлалтаа л сэтгэлдээ тээгээд, бусдыг нь дараа бодож болно шдээ.

Чэн:    Жуанжэ бид хоёрын ирээдүйн тухай өөр төсөөлөлтэй байна. Би нэгэн хэвийн амьдралаар амьдарч болох ч тэр хүсэхгүй. Тэр илүү бусдыг татах чадвартай залуутай таарчихвал яах уу? Тэр үед яана гэж бодож байна?

Эмээ:  Жуанжэг арай л дутуу үнэлж байна шүү.

Чэн:    Би тэрэнд танаас дутахгүй итгэж байна. Харин Жуанжэ юу хүсэж байна? Энэ асуултын хариу цагийн урт, зайн холоор л гарч ирнэ шүү дээ.

Эмээ:  Майдун... чи юу хүсэж байна? Чи өөртөө юу хүсэж байна?

Чэн:    Аав ээж хоёр салахад та бас надаас ингэж асууж байсан. Би тэгэхэд, ээжийг үзэн ядаж байна гэж хариулсан. Тийм учраас би өвөө та хоёртой амьдрахаар шийдсэн. Гэхдээ би үнэнээ хэлээгүй. Би ээжийг үзэн ядаагүй. Эрэгтэй хүүхэдтэй ганц бие ээжид тохирох хүн олдохгүй учраас би ганцааранг нь явуулсан юм. Гэтэл, тэгж явуулсан нь, миний амьдралд арван жилийн зовлон болсон.

Эмээ:  Майдун, заримдаа хувиа хичээж болно шүү дээ.

Чэн:    Би мэднэ. Тиймээс энэ алдаагаа Жуанжэ дээр гаргахгүй. Надад өөрийн амьдрал, хэрэг явдал гэж бий. Та дахиж битгий оролцоорой.

БИЧИГ:                                   ЗУРГААН САРЫН ДАРАА

Эр:      Бүсгүй. Та нутгийн хүн бололтой. Би мэдсэн юм аа. Миний аялгыг анзаарсангүй юу? Үгүй юу? Би зүүн хойд нутгийн хүн. Их залуудаа нутгаасаа гарсан. Олон газар явсан ч, Шанхай шиг гоё газар алга даа. Өрнийн орнууд л гэсэн үг. Би жолоо барихгүй үедээ жаал жуул аялдаг юм. Ю цэцэрлэг, Лужиазуй, Шанхай дахь Бурханы дуган гээд л. Ёстой үзээд үзээд ханахгүй. Гэхдээ цаг хугацаа явахын хэрээр нутгаа санадаг юм байна лээ. Хүн өөрийгөө эрх чөлөөтэй л гэж боддог юм. Амьдрал биднийг хаашаа хөтөлнө, тийшээ явчихна л гэж бодог. Гэтэл амьдралд ямар нэг хэцүү юм тохиолдоход хүн юу ч үгүй хоосон гэдгээ ухаардаг юм. Бид бүгд л хань ижилтэй болохыг хүснэ. Амьдрал гэдэг жижиг сажиг юмтай зууралдаж байхад дэндүү богино шүү дээ.

Жу:     Ах аа.

Чэн:    Та нар төгсөхөөсөө өмнө, та нар дахиад олон дадлага, семинар хийнэ. Тэгээд эцэст нь, оршоох үйлчилгээнд цаашид ажиллахаар шийдвэл... шударга байх тусам талийгчийн ар гэрийн санаа амар байдаг гэдгийг сайн ойлгоорой. Бидний муу нэр нэг л өдөр арилах нь гарцаагүй. Ийм ажилтай хүний амьдралд үхэл гэдэг этгээд хачин, ховор зүйл биш учраас бид бусдыг бодвол үхлээс айдаггүй._ Хүлээгээрэй.

Back to episodes Go home