Will love in spring 19

Эрр:        Чи оршоох үйлчилгээг хариуцсан хүн үү?

Чэн:    Үгүй. Би зүгээр тэнд ажилладаг юм.

Эрр:    Тэгвэл нэг юм асууя. Нэг хөл чандарлахад хэр их хөлс авах вэ?

Чэн:    Наадах чинь, сонин л асуулт байна.

Эрр:    Тэгвэл чи энэ нутагт удаагүй бололтой.

Чэн:    Би ажлаа гайхуулаад байдаггүй юм аа. Гэхдээ бодит хариулт сонсъё гэвэл өөрөө ч гэсэн бодит асуулт тавих хэрэгтэй. Ядаж надад тодорхой мэдээлэл өг л дөө.

Эрр:    Би гэрийнхэндээ мэдэгдэхгүй гэж л оршоох үйлчилгээнд очоогүй юм. Төвөг болно шдээ. Тиймээс надаас нэг их юм битгий шалгаа. Шууд л хэл. Ганц хөл чандарлахад бүтэн шарил чандарлахаас үнэтэй юу? Би үнийг нь харьцуулж үзэх гээд.

Чэн:    Уучлаарай, та хөлөө тайруулах гэж байгаа гэсэн үг үү?

Эрр:    Тийм. Ясны хорт хавдар. Тайруулахгүй бол үхнэ.

Чэн:    Их тайван хүлээж авсан байх чинь.

Эрр:    Бүгд л тэгж хэлдэг. Намайг залуу байна, санхүүгийн бололцоо сайтай, амьд байж л байвал хөлгүй боллоо гээд сүртэй юм биш гэцгээдэг.

Чэн:    Тэд буруу ярьж байна. Чамд гарцаагүй нөлөөлнө. Миний таньдаг нэг залуу бүсгүй хөлөө тайруулсан. Амьдралаа тогтвортой болгох гэж хэдэн жил зовсон юм. Гэхдээ одоо бол дажгүй л яваа. Ажил төрөл нь амжилттай, эрч хүчтэй, цовоо цолгиун. Хөлөө алдлаа гээд өөдрөг сэтгэл, сайхан аашинд нь нөлөөлөөгүй.

Эрр:    Тэр асуудал бол надад хамаагүй ээ. Зүгээр үнээ хэлчих.

Чэн:    Түрүүнээс нааш мөнгө л яриад байх юм. Мөнгө чамд их чухал юм шиг байна. Гэхдээ би шулуухан хэлчихье. Хүний үнэ цэнийг мөнгөөр тогтоож болдог гэж би бодохгүй байна.

Эрр:    Амьдрал тэртэй тэргүй ийм болсон. Ийм утгагүй хийсгэлэн юм ярьж байх хэрэг алга. Би сайн мэдэж байна. Чамаас асуух ч хэрэг байхгүй. Би сайн бодчихсон. Өөр ямар ч аргагүй бол би нэг хүнгүй гүүр хайж олж үсрээд бүх зүйлд цэг тавьчихна. Тэгвэл хүнд төвөг болохгүй, амар.

Чэн:    Бас буруу бодож байна. Үнэхээр гүүрнээс үсэрмээр байвал, хот тохижилтын ажилтнуудад төвөг удна. Ямар гүүр сонгох чинь ч гэсэн чухал. Жишээлбэл, манай тосгоны Нанпин гүүр байна. Голын эхээр хүний цогцос олдвол тэр Нинфу тосгоны асуудал болж хувирна. Харин голын адгаар олдвол Жи-Ан тосгон учрыг нь олох ёстой болно. Харин голын дунд хэсгээр олдвол, хоёр тосгон энэ хэрэгт оролцож хэрүүл маргаан болно. Ёстой бөөн төвөг.

Эрр:    Зугаатай эр юм гээч.

Чэн:    Намайг тэгж хэлдэг хүн байдаггүй. Чамд хэцүү байгааг ойлгож байна. Чиний зовлонг ойлгож байна гэж би хэлэхгүй. Гэхдээ ганц юм хэлье. Амьдралаас залхах үе хүн болгонд байдаг. Шалтгаан нь юу ч байж болно. Гэвч амсах зовлон нь адилхан.

Эрр:    Чи бас уу?

Чэн:    Би ч бас.

Эрр:    Худлаа ярьж байна. Чи зүв зүгээр л харагдаж байна шд.

Чэн:    Үхэлтэй тулаад ирэхээр, бүх хүн адилхан. Зарим айл талийгаачаа онцгой хүн байсан гэж харуулах гэж тусгай авс, өвөрмөц содон чандрын сав хийлгэнэ, үнэтэй шарилын чулуу захиална гэдэг. Гэвч энэ бүхэн хий хоосон. Эрлэгийн үүдэн дээр, бүх хүн адилхан. Хүн онцгой гэдгээ сайн сайхан амьдарч л харуулдаг. Миний хэлсэн тахир дутуу бүсгүй, энийг л харуулж яваа юм.

Эрр:    Чиний сэтгэлтэй хүн юм уу?

ТИТР

19-Р АНГИ

Жу:     Ирэх 10 жилийн хугацаанд импортыг орлуулах бүтээгдэхүүн Хятад улсын анагаахын тоног төхөөрөмжийн салбарын тэргүүлэх чиглэл байх болно. Одоогийн байдлаар, ханган нийлүүлэгч, эцсийн хэрэглэгч хоёрын уялдаа холбоо сул гэсэн хүндрэл байгаа. Тиймээс бид уялдаатай хамтран ажиллаж, эм, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, инженерийн үйлчилгээ харилцан нэгнийгээ нөхөх маягаар ажиллах нь зүйтэй.

Тао:    За за, одоо жаахан амар. Наад шулганахыг чинь би уржигдраас хойш сонслоо. Юу хийгээд байгаа юм бэ? НҮБ чамайг ирж үг хэл гэж уриа юу?

Жу:     Миний хувьд бол энэ НҮБ-ийн индэр дээр үг хэлэхээс дутахгүй чухал. Манай өмнөх дарга Хуан хатагтайн тухай би ярьж байсан даа? Тэр Ван Шишиа бид хоёрын гаргасан бизнес төлөвлөгөөг сонирхож байсан юм. Тэр багагүй хөрөнгө оруулж бид хоёрыг хөл дээр маань босгоно.

Тао:    Энийгээ Чэн Майдунтай ярьсан юм уу?

Жу:     Аан, утсаар энэ тухай ярьж болохгүй л дээ. Эргэж ирээд сэтгэл санаа нь дээрдсэн хойно, би бүгдийг үнэнч шударгаар хэлнэ. Яагаад над руу ширтээд байгаа юм?

Тао:    Би охиноо мэдэлгүй яахав. Шударгаар хэлнэ ээ? Чи ч тас нууж мэдэх л хүн дээ.

Жу:     Яаж нуух билээ дээ. Ямар нэг аргаар ярилцах л болно шдээ.

Тао:    Надад сургамжлаад байсан хүн яасан? Бид хоёр нэгэндээ сэтгэлтэй юм чинь хамт байж, сайхан амьдарна. Гэхдээ бас Шанхай руугаа буцаж...

Жу:     За за за за. Тэгж хэлснээ мэдэж байна даа. Хүн явуулахаа больчих л доо.

Тао:    Хэлснийг чинь л хэлж байна даг. Ёстой нэг... Та хоёрыг харилцаандаа тууштай байгааг хараад би дотроо баярласан.

Жу:     Тууштай байх тусмаа хэцүү болоод байна шдээ. Шинэхэн гоё байгаа үеэ алсын зайнаас өнгөрөөх нь.

Тао:    Цаадах чинь тийм дуртай байхгүй л байх даа.

Жу:     Тэр ганцаараа шийддэг юм уу? Дургүй байлаа гээд юу гэж? Надаас салах уу?

Тао:    Гэрлээгүй болохоор эгзэгтэй дээ. Албадах аргагүй шд.

Жу:     Би тэрнийг явуулахгүй. Бүр болохгүй, бол надад нууцаар туслах хүмүүсийг цуглуулна.

Тао:    Амжилт хүсье.

Эмээ:  Сүүлд эцэг эх нь салахад Майдун сэтгэлээр унаад нүдэн дээр нь өвдөг гарч байсан.

Жу:     Надад ярьж байгаагүй юм байна.

Эмээ:  Мэдээгүй юм шиг байгаарай. Ойрдоо нэлээд уйлсан шинжтэй. За за, хоёулаа цэцэг үзэх гэж ирчхээд энэ тухай ярихаа больё. Би сая нэг шүлэг уншсан юм. “Цэцгийг дэлгэрч байхад нь түүгээрэй, цаг нь ирэхээр хагд, хөвдөөс өөр юм үлдэхгүй билээ.” Чи жил болгон тосгоны хаврыг үзэхгүй шүү дээ. Сайн хараад нандигнаж яваарай.

Жу:     Эмээ, би таны санааг ойлгож байна.

Эмээ:  Чи ч ухаантай хүүхэд дээ. Дахиж хэлэхээ больё. Болохгүй бол, залуучууд та нар надад дургүй болчих биз.

Жу:     Юу гэсэн үг юм бэ? Та өөрөө ч гэсэн ухаантай, хөөрхөн. Яаж дургүй болох юм? Та байгаагүй бол Чэн Майдун бид хоёр нийлэх ч үгүй байх байсан. Гэхдээ эмээ, миний нөхцөл байдлыг та бас ойлгох хэрэгтэй. Би Шанхай дахь амьдралаа зүгээр орхичхож чадахгүй. Миний ажил, найзууд тэнд байна.

Эмээ:  Тэр ч тийм л дээ. Цаг үе өөр болж. Эмэгтэй хүн амжилт гаргах нь хэвийн зүйл болсон.

Жу:     Таныг хамгийн сайн ойлгоно гэж мэдсэн юм аа. Ингэж хэлсэнд чинь би их баяртай байна. Гэхдээ санаа зовох хэрэггүй, эмээ. Би Чэн Майдунд сайн хандана. Одоогоор олигтой төлөвлөгөө гаргаж чадаагүй ч гэсэн яваандаа болно гэдэгт би итгэлтэй байна.

Эмээ:  Би чамд итгэж байна. Гэхдээ чи надад заавал үнэнээ хэлэх хэрэгтэй. Чэн Майдун та хоёр зүгээр болзож байгаам уу? Эсвэл алсдаа гэрлэх бодолтой байна уу?

Жу:     Урьд нь бол энэ тухай нэг их бодож байсангүй. Нэгэндээ таалагдаж байгаа юм чинь хамт байя л гэж бодсон. Салсан ч гэсэн найзууд хэвээрээ байж болно. Гэхдээ эмээ, тэр миний амьдралд байх ёстой хүн гэдэгт би итгэлтэй болсон.

Эмээ:  Ингэж хэлэхийг чинь сонсоод, бүр баярлачихлаа байна. Жуанжэ, би бүр сэтгэлийн угаас чамд нэг юм хэлье. Нэгэнт зөв хүнтэй учирсан бол, тэрэнтэйгээ гэрлэх л хэрэгтэй гэж би боддог юм. Би хуучинсаг гэдэгтээ биш шүү. Чамайг би үр хүүхэд гарга гэж яаруулахгүй. Зүгээр бодоход, эрэгтэй эмэгтэй хоёр хүн ердөө зугаагаа гаргаж байгаа бол хамт байж, нэг дор амьдарч ч болно. Энд асуудал байхгүй. Салсан хойно ч төвөг багатай. Гэвч тийм харилцаа амьдралд туршлага болж, төлөвшилд нэмэр болдоггүй юм. Харин гэр бүл болж, дараа нь салж сарнихад гарз хохирол ихтэй ч гэсэн, зарим нэг таагүй хэцүү дурсамж үлдэх ч гэсэн, энэ чинь өөрөө утга учиртай байхгүй юу. Хүн амьдарч л байгаа бол сэтгэлээр шархалж, зовлон амсах л болно. Тэгж байж энэ амьдрал чинь дүүрэн болдог юм. Би залуу байхдаа ааш авираасаа болж хүмүүстэй их зөрчилддөг байлаа. Өмнө нь бол бүгдийг нь мартчихна гэж найддаг байв. Харин Лин эмээг өөд болсноос хойш, тэр олон дурсамжийг дахин туулах шиг л болж байна. Тэрнийг үгүйлэхээс гадна, намайг зовоосон, бас надаас болж зовсон бүх найздаа талархмаар санагдаж байна. Жуанжэ, амьдрал өгсөх уруудах явдал маш олон тохиолдоно.

Жу:     Эмээ, та гоё шүү. Миний талд орно гэдгийг чинь мэдсэн юм. Эцсийн дүндээ, “гёрлс хэлп гёрлс”.

Эмээ:  Гё... ямар юм аа? Юу гээд хэлчхэв?

Жу:     Гёрлс гэж биднийг хэлж байгаа юм аа.

Эмээ:  Гөүлс. Мундаг. Охид бол мундаг.

Жу:     Тийм ээ. Мундаг.

Босс:  Би хэлсэн биз дээ? Сайн муу юм гэж байдаггүй. Бүх юманд таарсан тун л гэж байдаг. Хэлийг чинь харахад таны элэг, ходоодны тэнцвэр сайн байна. Хатуу алкохол бага ууж байвал өөр асуудалгүй дээ. Хэлээ гарга даа. Дахиад нэг харъя.

Жу:     Ээж, бүр идэвхтэй үзүүлчихсэн сууж байна шд. Цуй эмчийн үзлэг үнэтэй шүү.

Босс:  Үгүй ээ, юу яриад байгаа юм бэ? Би үнэ төлбөргүй эмнэлэг нээхээр Нанпинд буцаж ирсэн.

Тао:    Ирээд чамайг баахан хүлээлээ. Чамайг иртэл биеэ үзүүлэхээс өөр яаж цаг нөхцөөх юм? Цуй эмч ээ, дотор ярьж хөөрье. Би танд жимс зүсэж өгнө.

Босс:  Баярлалаа.

Тао:    Зүгээр ээ, ор ор.

Жу:     Зүгээр ээ, сууж бай.

Босс:  Баярлалаа.

Жу:     Суу гэм дээ.

Босс:  Баярлалаа.

Жу:     Зүгээр ээ. Цуй Гэ, чи гэнэт хүрээд ирлээ. Шишиа надад юу ч хэлсэнгүй.

Босс:  Шишиа мэдэхгүй байгаа.

Жу:     Айн?

Босс:  Би арай яарчихсан уу?

Жу:     Үгүй дээ, үгүй. Тийм утгаар хэлээгүй.

Босс:  Санаа зоволтгүй. Ээжийн чинь бие тун сайн байна. Биеийг нь үзээд л байхаас биш, өөр ярих юм олдохгүй байгаа юм чинь.

Жу:     Цуй Гэ, надаас ямар нэг тусламж хэрэгтэй байна уу?

БӨГЖ:                                              Ши.

Жу:     Байзаарай, чи санал тавихад тусламж авах гэсэн юм уу?

Босс:  Тийм ээ, чи энийг сайн хараад Шишиад таалагдах болов уу үгүй болов уу хэлээд өгөөч.

Босс:  Ши…

Жу:     Би… би тэрний өмнөөс ийм том шийдвэр гаргаж чадахгүй. Гутал хувцас байсан бол би тусалж болно. Харин бөгж бол ёстой өөрөөс нь л асуу.

Босс:  Үнэндээ байна аа, би тэрнээс хэдэн тойруу асуулт асууж байгаад энийг авсан байхгүй юу.

Жу:     Тэгвэл... болж л байна шдээ. Надаас асуух юу байхав дээ.

Босс:  Гол нь яг гэрлэх хүсэлтэй эсэхийг нь мэдэхгүй байна л даа.

Жу:     Шишиа бол зургаан настайгаасаа эхлээд хуримаа төсөөлж эхэлсэн охин.

Босс:  Ярих нэг хэрэг шдээ. Жинхэнээсээ гэрлэх бол өөр. Та хоёр шиг биеэ даачихсан эмэгтэйчүүд яагаад гэрлэнэ гэж гэсэн бодол л төрөөд байгаа юм. Эрчүүд гэрт хамаг зай эзэлнэ, бас замбараагүй. Тэглээ ч энэ миний хоёр дахь гэрлэлт. Би ер нь онцын шаардлагатай хүн мөн үү? Би юу өгч чадах юм?

Жу:     Цуй Гэ, ихэнх эрчүүд наадхыг чинь боддог ч үгүй. Шишиа бид хоёр орчин үеийн эмэгтэй байх тусмаа бусдад буруу ойлгогдсоор ирсэн юм л даа. Гэрлээд хэрэггүй, үр хүүхэд гаргаагүй нь дээр гэсэн бодол бидэнд харин ч байхгүй. Зөв хүнтэйгээ зөв цагтаа учрах л чухал шүү дээ. Бид аль хэдийн гуч гарсан болохоор, харин ч хүссэнээрээ амьдарч, гаргасан шийдвэртээ эзэн болох болсон. Тэгэхээр гэрлэлт, үр хүүхдийн тухайд санаа зовох хэрэггүй.

Босс:  Ойлголоо. Баярлалаа. Жуанжэ, санаа битгий зовоорой. Би Шишиад сайн хандана.

Жу:     Би мэднэ.

Утас:   Санаад байна санаад байна санаад байна.

Чэн:    Галзуурчхаа юу? Би унтаж байлаа. Утсаа харсангүй. Би ч бас санаж байна. Маргааш уулзъя.

Жу:     Нүд чинь гайгүй болж байна уу?

Чэн:    Гайгүй.

Жу:     Бохир гараараа. Би эмийн сан орж чамд нүдний дусаалга авсан юм. Юмыг яаж мэдэхэв.

Чэн:    Хэрэггүй. Би өөрөө орой дусаачихна.

Жу:     Би дусааж өгнө өө.

Чэн:    Тэгвэл ядаж гэрт оръё.

Жу:     Нүдээ том нээ. Битгий хөдөл. Гялс дусаачихъя._ Чи бүр турчхаж. Би чиний хажууд байх ёстой байж.

Чэн:    Зүгээр ээ.

Жу:     Чи тосгонд буцаж ирээд надтай уулзахаар ирсэнгүй. Намайг санаагүй юм уу?

Чэн:    Ард сундалчих. Би өглөөний цай авч өгье.

Жу:     За.

Чэн:    Орой манай байранд очих уу?

Жу:     Тэгье._ Цуй Гэ. Би бас чамаас нэг юм асуумаар байна. Чи алсын зайн харилцааг хүлээн зөвшөөрөх үү?

Босс:  Үнэнийг хэлэх үү?

Жу:     Мэдээж.

Босс:  Нэгэнт гэрлэчихсэн бол даван туулахаас өөр арга байхгүй. Харин сонголт байсаар байгаа бол, би лав хүсэхгүй.

Жу:     Яагаад?

Босс:  Яахав, би одоо жаалхүү биш шүү дээ. Хол байгаа орон зай, цаг хугацаа харилцаанд цав суулгадаг гэдгийг мэднэ. Тийм эрсдэл гаргахгүй байсан байх. Бодитоор харъя л даа. Надад хамт хооллож, дэргэд унтдаг хүн хэрэгтэй болохоос Вичатаар, утсаар харьцдаг хүн хэрэггүй шүү дээ. Төлөвшсөн эр хүний хувьд, тэр онцын юм биш.

Эр:      Өнөөдөр, анагаах ба эрүүл мэндийн сувгаар, хүндэт эрхэм Ван Зэнчи-гийн бичсэн нэгэн өгүүллэгийг сонордуулъя. Түүний нэрийг дурдахад, Хятадын сүүлчийн цэвэр уран зохиолын их хүмүүн байсан гэдгээр нь хүмүүс мэдэх билээ. Тэр нэгэн аугаа үгийг өгүүлсэн удаатай. Түүнийг сийрүүлбээс: Хайр бөгөөс мэргэжлийн бус болой. Энэ нь хүмүүний авьяас, чадварт огтхон ч хамаагүй зүйл мөн. Яг л мод, цэцэг шиг ургадаг нь бидний цаг хугацаа, улирах он цагийг хайрлах, тэдгээрт дасахтай адил буй за. Тиймээс, амьдралд хяслан, цөхрөл тохиолдох ахул,

Эм:     Хяслан тохиох ахул, Чу ардын дундаас нэгэн эр бамбай, жадаа худалджээ. Тэдгээрийгээ магтан өгүүлрүүн: “Миний бамбай туйлын бат бөх тул, үүнийг юу ч үл нэвт хатганам зэ.” Мөн тэрээр өгүүлрүүн,

Жу:     Хөлийн хуруугаараа тоглож байгаад хүнд зодуулах вий дээ. Аль түрүүнээс хойш сонсоод нэг ч үг тогтоохгүй юм. Жуан Ян чамаас шалгалт авбал яая гэж бодож байна?

Ни:      Жэ эгч ээ, өөртөө л анхаар. Намайг зүгээр орхи. Энийг сонсоод гутарч ядаж байхад чинь.

Жу:     Гутарсаан? Бид чамаас илүү гутарч байна. Чи анги улирч сурмаар байна уу?

Ни:      Надад бол энэ үлгэр алга урвуулахтай л даил.

Жу:     Онгироод л байх юм. Алив нэг цээжээр уншаадах.

Ни:      Яах юм? Ганц үгээр тоймлоод хэлчих юмыг. Хяслантай. Тэр Чу ард энэ тэр надад ямар хамаа байна аа? Өөрийгөө хараач.

Жу:     Чи намайг бас хяслантай гэх гээ юу?

Ни:      Өчигдөр орой та Шанхайд байдаг хүн рүү залгаад бүтэн хоёр цаг утсаар ярьсан. Дараа нь Шишиа эгчтэй 30 минут видео дуудлага хийсэн. “Яана аа, би Майдунд яаж хэлэхээ мэдэхгүй байна” гээд л. Харин өглөө та Ян ахаас Шанхай руу буцах тасалбар шалгаад өг гэж гуйсан. Гэтэл одоо болохоор нүүрээ будаад Дун ахтай болзоонд явах гэж байна. Тэгэхээр хяслантай хүн нь та байгаа биз дээ?

Жу:     Аймшгийн дүнтэй юм байж бас хүн тагнах завтай.

Ни:      Бас би нэг хэлц үг сурсан. Уушгиа сагсайтал уурлах. Жэ эгч ээ, үнэнээ хэлбэл сэтгэлд амар шүү. Хүн өөрчлөгдөхөд оройтохгүй.

Жу:     Чэн Майдун, би чамаас хэзээ ч салахгүй. Би... би Шанхай руу буцаж байгаа нь... тэгж хэлж болохгүй. Чэн Майдун, би... сэтгэл санаа чинь тавгүй байсан болохоор би хэлээгүй юм аа... Би юугаа яриад байна аа? Яагаад уулзангуутаа хэлэх гээд байгаа юм бол оо? Чэн Майдун, энэ удаад бол өөр шүү. Яагаад гэвэл...

Чэн:    Хөөе. Наанаа хэр удаан холхих гээв? Би дугхийдэг юм билүү?_ Яасан? Хоёулаа хурал хийх юм уу?

Жу:     Чухал юм ярья._ Жаахан томоотой байж бай л даа. Биеэ барьж сур.

Чэн:    Тэгж хэлэхэд арай оройтсон юм биш үү?

Жу:     Цаашаа бай.

Чэн:    Май.

Жу:     Чи юу бодож байна?

Чэн:    Юу ч бодоогүй.

Жу:     Тэгвэл чамд хэлмээр байгаа юм байна уу?

Чэн:    Хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байна.

Жу:     Чэн Майдун. Би хамгийн сайн найз чинь байж чадна.

Чэн:    Одоо ч тийм шүү дээ.

Жу:     Тэгвэл сэтгэл санааг чинь яаж өргөж болохыг надад хэлээд өг л дөө.

Чэн:    Ер нь бол, Лин эмээ хорвоогоос амар тайван одсон. Тэрний хувьд үхэл сайн зүйл байсан ч байж магадгүй гэж санагдаж байна. Өдөр бур бусдыг аргадаж байдаг болохоор би ойлгож байна. Миний хувьд, хоёр төрлийн хагацал байдаг юм. Амьдадаа хүнээс салж холдох, бас үхлийн саварт алдах. Лин эмээгийн сүүлчийн захиас намайг чамтай сайхан амьдрах байсан юм. Миний тэрэнд хэлсэн сүүлчийн үг, “Лин эмээ, би эхлээд юмаа эмхлээдэхье. Удахгүй эргэж ирээд таны яриаг сонсъё”. Харин явчхаад буцаад иртэл, тэр үгүй болсон байлаа._ Энэ хорвоогийн хамгийн хэцүү зүйл бол үхэл гэж би үргэлж боддог байлаа. Намайг мундаг хүн гэж чи хэлэхэд би... санал нийлээ ч үгүй, зөрөө ч үгүй юм. Түрхэн зуур холдсон нь агшны дотор үүрдийн хагацал болж хувирахад, хагацал үхлээс ч илүү, хэцүү юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс Жуанжэ, би цаашид сүрхий амьтны дүр эсгэмээргүй байна. Одоо... чамайг миний амьдралаас ямар нэг байдлаар алга болчихыг би хүсэхгүй байна

Жу:     Чэн Майдун, би бас адилхан. Би ч гэсэн чамайг ямар нэг байдлаар алга болчихыг зөвшөөрөхгүй. Чи нэг юм мэдэх үү? Би Шанхайд байхдаа нийгмийн хүлээлтэд нийцсэн олон мундаг залуустай уулзаж байлаа. Тэд бусдын нүдэн дээр бүгдийг төгс гүйцэтгэж, яаж нөхөрсөг халамжтай, ухаантай, сэргэлэн байхыг мэддэг. Гэвч тэдэнд нэг л татагдаж өгдөггүй байсан. Найз залуутай болохгүй байгаа нь миний л асуудал гэж би боддог байлаа. Чи миний амьдралд буцаад орж ирснээс хойш амьтны хүрээлэнгийн арслан барыг сонирхохгүй мэдсэн юм. Чам шиг хээрийн боохойг л сонирхоно. Надтай байхдаа хатуужилтай байх шаардлагагүй. Чам шиг олон үхлийг үзсэн туршлага надад байхгүй ч гэлээ, чиний ярьсан шиг хагацлыг даван туулах үнэхээр хэцүү гэдгийг мэдэж байна. Чи одоо ч сайхан амьдарч байна. Ирээдүйд тэгтлээ мундаг болох ч шаардлагагүй. Тэгсэн ч би дэргэд чинь байна._ Жаахан унтаад ав.

Эрр:    Чиний сэтгэлтэй хүн юм уу?

Чэн:    Сэтгэлтэйгээс ч илүү. Би тэрэнд хайртай. Тэрний тухай бодоход л, юм хэчнээн хэцүү байсан ч, надад найдвар төрдөг юм.

Эрр:    Азтай эмэгтэй байна.

Чэн:    Би л харин азтай. Би юу гэж хэлмээр байна вэ гэхээр, хөл чинь байсан байгаагүй, чи гэр бүл хайртай дотнын хүмүүсийнхээ итгэл найдвар. Тэднийг ийм амархан орхиж эсвэл тэдний мэдрэмжийг өмнөөс нь шийдэж болохгүй. Хэцүү байх тусам, үлдсэн амьдралаа хайртай хүмүүстэйгээ сайхан өнгөрүүлэхийн тулд улам хичээх хэрэгтэй._ Эмээ?

Back to episodes Go home