Will love in spring 18

Лин:    Би хамгийн анх аавынхаа оршуулга дээр үхэл гэдэг зүйл байдгийг мэдэж билээ. Аав маань ах дүү арвуулаа, үеэл хаяалууд нь нийлээд 40 хүрч байсан юм. Тэгээд тэр өдөр би асар олон хамаатантайгаа уулзсан юм. Аавдаа хүндэтгэл үзүүлснийхээ дараа би эргэж хараад тэдний царай бүгд адилхан байгааг анзаарч билээ. Арай ч инээд алдчихаагүй. Арай л хийж барьж чадсан. Хэдий би жаахан байсан ч гэсэн, уйлж байгаа хүмүүсийн дунд инээж болохгүй гэдгийг мэддэг байсан юм. Тэр үеэс хойш би гудамж уруудан алхах бүрдээ тэр олон танихгүй хүмүүсийг ажиглаж, эдэн шиг царайтай хүмүүс хааччихсаныг гайхан боддог болсон юм. Хүмүүс хүсэн хүлээсээр хүүхэдтэй болно. Дараа нь тэд нь хоорондоо хагацан сарниж, эргээд цусан холбооныхоо ач тусаар оршуулга дээр эргэн уулзацгаадаг. Энэ бол гайхамшиг. Хүмүүс харийн хүнтэй ханилж, цус холилдсон байлаа ч, гэр бүлээсээ авсан царай төрхөө хэн ч хуулаад хаяж чадахгүй.

Эр:      Та өвчтөний яаралтай үед холбоо барих хүн үү?

Чэн:    Тийм байна. Бие нь яаж байна?

Эр:      Дөнгөж сая эрчимт эмчилгээнээс гаргасан. Бие нь арай гайгүй тогтворжоод байна. Дараа нь дахиад хэдэн шинжилгээ авна. 24 цаг ажиглаж байгаад цаашдаа яахаа бид зөвлөлдөнө.

Чэн:    Баярлалаа.

Эр:      Зүгээр дээ. Ороод уулзаарай.

ТИТР

18-Р АНГИ

Зараа: Ээж ээ. Ээж ээ, сэргэ л дээ. Ээж. Ээж. Ээж, ээж.

Эр:      Ар гэрийнхэн нь орж болохгүй. Гадаа байж байгаарай.

Зар:    Миний ээжийг авраарай. Ээж, хүчтэй байгаарай. Би гадаа хүлээж байгаа шүү._ Эмч ээ, ээж яагаад өнөөдөр гэнэт ийм болчихсоныг хэлээд өгөөч. Байдаг л нэг зүрхний өвчин биз дээ? Тийм үү?

Эр:      Ямар ч байсан эмнэлгийн бараа харчихсан болохоор одоо тайван бай. Манай эмнэлгийн хамгийн мэргэжлийн эмч нар мэс засал хийж байгаа. Айлтгүй.

Зар:    Мэргэжлийн ээ? Хагас жилийн өмнө манай аав танай мэс заслын тасагт мэс засал хийлгээд нас барсан.

Эр:      Та тайван байгаад өгөөч дээ.

Зар:    Намайг тэнэг гэж бодоо юу?

Эр:      Тайван байгаарай.

Зар:    Битгий худлаа жүжиглэ. Та нар намайг тэнэг мангар амьтан гэж бодсоны хэрэггүй шүү.

Чэн:    Зараа.

Зар:    Намайг тавь.

Чэн:    Тайван бай л даа.

Зар:    Чи сонсож бай. Өнөөдөр ээжид минь ямар нэг юм болбол та нарыг хэзээ ч зүгээр орхихгүй гэж мэд. Ойлгосон уу? сонсов уу? Би чамтай ярьж байна.

Чэн:    Фан эмч ээ, та зүгээр үү? Алив босоорой._ Зараа. Жаахан ухаантай бай.

Зар:    Чэн Майдун, миний... миний аав өнгөрчихсөн. Одоо ээжийгээ алдаж чадахгүй. Чи надтай хамт ээжийг минь аврахыг эднээс гуйгаач дээ. Гуйж байна. Гуйя. Гуйж байна.

Ни:      Ээж, хэдүүлээ арай ойр ойрхон банш хийгээд байгаа юм биш үү? Нэг удаа ихийг хийгээд л хадгалчихна. Тэгээд бүтэн жил иддэг биз дээ?

Тао:    Юу өгснийг идэх нь айлын хүүхдийн наад захын ёс.

Ни:      Бас энэ ахын байж байгааг. Огт оролцохгүй байж идээд л.

Жу:     Битгий бас яс хаяад бай. Жуан Ян бид хоёр ээлжилж Чэн эмээг асарч байгаа. Өөрийнхөө сонирхолд анхаарах зав одоо л гарч байгаа юм. Урлаг, уран сайхнаар ядаргаагаа тайлдаг хүн.

Тао:    Майдун яаж байна?

Жу:     Лин эмээгийн бие тогтворжсон гэж надад хэлсэн. Харин Чэн Майдунд өөрт нь хэцүү байгаа байх. Өдөржин л амьсгаа дээр яваа биз.

Тао:    Сайхан сэтгэлтэй гэдэг нь. Өөрт нь л зовлонтой доо.

Ян:      Дун ах бол үхэлтэй өдөр болгон тулгарч байдаг хүн. Тэгэхээр биднээс илүү хатуужилтай байлгүй дээ.

Тао:    Утгагүй юм яриад л. Танихгүй хүний үхэлтэй тулгарах өөр шүү дээ. Одоо харин эмээгээс нь өөрцгүй хүн нь явах гэж байна. Харьцуулах аргагүй.

Жу:     Надаас ерөөсөө тусламж авахгүй юм. Чэн эмээг л санаа амар байлгах гэж хичээхээс өөр нэмэр надад алга. Аз болоход эмээ мэдээгүй байгаа.

Тао:    Та хоёр нээрээ... ухаантай гэх үү? Цайлган гэх үү? Тэр хоёр бараг насаараа эгч дүүс шиг явсан улс. Гэтэл одоо видео дуудлагаар ч залгахгүй байна. Тэгэхээр Чэн эмээ мэдэж л таараа биз дээ?

Ян:      Гэхдээ, эмээ гайгүй байх аа. Баяр хөөртэй л байсан шд.

Тао:    Та нарын хажууд л тэгж байгаа юм. Та хоёр эмээг хамгаалж байна гэж бодож байгаа байх. Үнэндээ эмээ та хоёрыг хамгаалж байгаа юм.

Зар:    Аав маань, өөд болсноос хойш... ээжийн минь сэтгэлийн шарх ерөөсөө ч аниагүй. Би ядаж ээжийнхээ ачийг хариулъя гэж бодоод аялалд явуулахаар зэхэж байсан юм. Их баяртай байж билээ. Тэсэн ядан хүлээгээд л. Эртнээс хамаг юмаа бэлдээд л, хүн болгонд яриад л байсан. Хүүгийнхээ ачаар, тансаг аялалд явахаар боллоо гээд л. Яг онгоцонд суухынх нь өмнө зүрхний өвчин нь хөдөлсөн. Би хүү нь юм хойно, ядаж ийм өвчтэйг нь мэдэж байсан л даа. Ээж олон жил эмнэлгээр явсан хүн. Хэний ч санааг зовоохгүй гэж л хичээж явдаг юм. Айхтар сэтгэлийн хаттай. Хариуцсан эмч нь биеийн үзүүлэлтүүд нь сайжирч байна л гээд байсан. Гэтэл өнөөдөр... Өнөөдөр гэв гэнэт... гэнэт ийм болчихлоо.

Чэн:    Эмч нар эмчилгээгээ болиогүй л байна. Чи яагаад түрүүлээд бууж өгч байгаа юм?

Зар:    Майдун, би айж байна. Би ээжийнхээ оронд тэнд хэвтэж байх юм сан гэж ямар их хүсэж байгааг мэдэж байна уу? Би багаасаа, аав ээжийнхээ санааг нэг ч өдөр амар байлгаагүй. Намайг ийм сайхан эрүүл чийрэг болгож төрүүлсэн байхад би гэж хэрэггүй амьтан. Би л харин ингэж үхэлтэй тулгарч байх ёстой биз дээ? Би байх ёстой биз дээ?

Чэн:    Зараа, чамайг ийм гоё тэнхлүүн өсгөсөн юм чинь, тэднийхээ урмыг хугалж болохгүй. Энийг даваад гарсан хойноо, юу ч хийсэн байлаа, эсвэл хань бараа хэрэгтэй байвал, би яваад очъё.

3:        Шэн эмээ, ээж энэ хайрцагтай усыг танд дөхүүлээд өгчих гэсэн юм. Энд тавилаа шүү. Цаашдаа тусламж хэрэгтэй болбол хэзээ ч хамаагүй дуудаарай. Эмээ. Та гэрээсээ өчнөөн хол энд юу хийж яваа юм?

Эмээ:  Ус аваад ирсэн юм бол одоо бушуу яв.

3:        Жуанжэ дөнгөж сая надаас таныг сурсан шүү дээ. Яагаад нуугдаад яваа юм?

Эмээ:  Яв аа, яв.

3:        Та чинь Жин тосгоны бүлэг эмгэдийг харцаараа чичрүүлдэг биз дээ?

Эмээ:  Эргүү юм яриад. Яваач чи.

Жу:     Чэн Майдун, чи бүр хэд хоног таг боллоо. Тийм их завгүй байгаа юм уу? Бид бүгд чамд санаа зовж байна. Зүгээр үү? Хоолоо сайн идэж байна уу? Унтах завдал гарч байна уу?

Чэн:    Чи намайг ерөөсөө яриулахгүй байна. Би зүгээр ээ? Чи дажгүй юу?

Жу:     Бид бүгд сайн. Жуан Ян бид хоёр өдөр болгон ээлжлээд эмээ дээр очиж байгаа.

Чэн:    Та хоёр ядарч байгаа байх даа?

Жу:     Битгий дэмий юм яриад бай. Өөр гоё юм ярья.

Чэн:    Санаж байна.

Жу:     Би бас санаж байна. Биеэ сайн бодно шүү. Лин эмээгийн бие, дээрдэж байна уу?_ Бид тэгвэл, бэлтгэлтэй байх уу, яах уу?

Чэн:    Юу бэлдсэн нь дээр үү? Яаж бэлдвэл, зөв болдог юм бол?

Жу:     Чэн Майдун, Лин эмээ өдий хүртэл амьд сэрүүн байсан нь өөрөө гайхамшиг байхгүй юу. Настай хүмүүсийн хувьд сэхээн амьдруулах эмчилгээ хийхдээ мөгөөрсөн хоолойг нь зүсэж нээгээд, хэдэн газар цоолж, бас хавчаараар хавчиж, амьсгалын төхөөрөмжтэй холбоод, тэгээд гаднаас нь цээжинд даралт өгдөг байхгүй юу. Алхам бүр нь асар зовуурьтай.

Чэн:    Ойлголоо.

Жу:     Үнэхээр намайг дэргэдээ байлгах хэрэггүй юм уу?

Чэн:    Хэрэггүй. Харин эмээг сайн харж байгаарай._ Намайг хайж байна. Явалгүй бол болохгүй нь.

Жу:     Байна уу?_ Яг мөн байсан уу? Бас тийшээ оччихоо юу? За за, би тийшээ нь явъя. Байршлыг нь явуулчих. За, арван минут.

Чэн:    Эмээ._ Яаж байна?

Лин:    Чи өөрийгөө чадахгүй байна гэвэл өөр хэн чадахав дээ.

Чэн:    Миний ажлаас арай өөр шүү дээ. Итгэл муутай байна.

Лин:    Эсэн мэнд байж чиний гарын зөөлнийг мэдрэх л сайхан байна. Нэр төрийн хэрэг.

Чэн:    Битгий тэгж ярь аа. Таны бие дээрдэж л байвал би юу ч хийж өгч чадна.

Лин:    Майдун, төвөг болж байгаад уучлаарай.

Чэн:    Эмээ, дахиж ийм сонин юм битгий хэлээрэй.

Лин:    Эцсийн мөчид дотнын хүн дэргэд байна гэж би бодож байсангүй.

Чэн:    Та л өөрөө өөр хүнд битгий хэл гэсэн биз дээ? Та л өөрөө тэгж бодохгүй байгаа болохоос, тосгон бүхэлдээ таны гэр бүл шдээ.

Лин:    Тийм дээ. Би их азтай хүн юм. Майдун, надад энэ амьдралд... харамсах юм алга. Гэхдээ Жуанжэ та хоёрт атаархахгүй байж үнэхээр чадашгүй нь. Та хоёр эв зүйтэй байх ёстой шүү. Тэгж чадвал эмээ чинь үлдсэн насандаа юунд ч харамсахгүй.

Чэн:    Эмээ, би ойлголоо. Би жаахан цэвэрлэгээ хийгээдэхье. Дараа нь эргэж ирээд таныг сонсъё.

Жу:     Та ч зоргоороо хүн юм доо. Дураараа яваад олдохгүй алга болчихно.

Эмээ:  Намайг яаж олж ирээв?

Жу:     Би таныг хаана юу сэдээд явааг мэдээд ач хүүд чинь тайлагнах үүрэгтэй шүү дээ.

Эмээ:  Дунд битгий хэл ээ.

Жу:     Тэгвэл надад тайлбарла.

Эмээ:  Жуанжэ... хар даа. Лин эмээгийн гэр шиг байна уу?

Жу:     Тийм ээ, гэхдээ биш шүү дээ. Лин эмээгийн нэг ч юмыг орлуулах аргагүй.

Эмээ:  Тийм ээ. Гэвч надад ганц байгаа Лин эцэстээ намайг орхиод түрүүлээд яваад өгөх нь.

Жу:     Эмээ, битгий тэгж бод оо.

Эмээ:  Жуанжэ, хүн өтлөхөөрөө, ирээдүйг зөгнөж мэддэг ч юм шиг болчихдог юм. Би ойрдоо өөрийн насны хүмүүсийг их ажиглалаа. Жин тосгоны эмгэд шиг, энэ хүмүүс 70 гарахаараа, өдөр болгоны хамгийн чухал ажил нь, сайхан амьдрахтай огт хамаагүй болж, энэ амьдралаас үдлэхийг л боддог болдог юм байна. Оюундаа Бурхан багшийн сэтгээд, зөвхөн бурхдын мэлмий дор л, тэдний сүнс өөдөлж чадна гэж боддог. Тэд гэрийнхээ гадаа ч, бас гэр дотроо ч нас барахаас айна. Тийм болохоор тэд ороод зочны өрөөндөө хүргүүлээд, эцсийн мөчөө хүлээж байдаг юм байна. Ямар нэгэн эцсийн даалгаврыг биелүүлэх мэт.

Жу:     Энэ уламжлал надад таалагддаггүй. Энэ хорвоод амьд байж л байвал, сайхан амьдрах ёстой шүү дээ.

Эмээ:  Миний насан дээр, Бүтээгчийн эсрэг тэмцэлдэх тэнхэл байхгүй болдог юм даа. Нас барсан хүн хэзээ ч буцаж ирдэггүй. Цаана нь юу байгааг хэн ч мэдэхгүй. Тэрхэн мөч рүү ойртох тусам, бид улам бүр айдаг болдог юм.

Эр:      Зүрхний хэм, цусны даралт.

Эм:     Дэлгэц рүү хар даа.

Эм:     Очлоо. Фан эмч ээ, сүүлийн үзүүлэлт нь энэ байна.

Эр:      За, би үзээдэхье.

Эр:      Ухаан алдалтын индекс нь 3 болсон. Лугшилт нь 40. Хүүхэн хараа реакцгүй. Ийм үзүүлэлтэд хүрэхээр бид арт гэрт нь дуулгадаг юм.

Чэн:    Юу дуулгадаг гэж?

Эмээ:  Байна уу? Мөн байна.

Чэн:    Юу дуулгадаг гэж?

Эр:      Тархи нь зогссоныг.

Чэн:    Гэхдээ амьсгал, зүрхний цохилт байна гэж харагдаад байна шд.

Эр:      Төхөөрөмжөөр амь тогтооно гэдэг амьдарч байна гэсэн үг биш. Машин зогсоход...

Чэн:    Амин үзүүлэлт зогсоно.

Эмээ:  За. Ойлголоо. Баярлалаа.

Жу:     Эмээ.

Эмээ:  Жуанжэ, тархи зогсоно гэж яахыг хэлдэг юм? Эмнэлгээс эцсийн мэдэгдэл ирсэн үед л энэ захиаг нээж болно гэж Лин эмээ чинь хэлсэн юм.

Захиа: Зөвхөн Гу Бэйбэйд.

Эмээ:  Тархи зогссон гэхээр, ингээд дууссан гэсэн үг үү? Тархи нь ажиллахгүй ч гэсэн тэр хүн байна гэсэн үг үү? Лин-г дахиж нэг аврах гээд үзье. Дахиад аврах гээд үзье, тэгэх үү? Айн?

Чэн:    Амьдрах найдлага үгүй болбол, сэхээн амьдруулахгүй байхыг Лин эмээ захиж үлдээсэн юм. Гэхдээ би энэ шийдвэрийг гаргаж чадахгүй нь. Энэ тухайд та мэргэжлийн зөвлөгөө өгч болох уу?

Эр:      Эмчилгээ хүнд цаашид нөлөөлөхгүй болоход, мэргэжлийн зөвлөгөө ямар хамаа байхав дээ.

Жу:     Эмээ, дэлхийн бүх тархины мэс заслын эмч өдөр болгон хүний амь аврах гэж тэмцэхдээ олон хэцүү шийдвэрийг гаргаж байдаг. Жишээлбэл, хараагүй болгох эрсдэлийг гарган байж тархины цус алдалтыг зогсоох уу яах уу? Баруун гар нь саажих эрсдэл байсан ч байнгын таталтыг нь зогсоох уу яах уу? Эсвэл орон дээр хэвтэж байгаа хүн хэзээ ч эргээд өмнөх шигээ болохгүйг мэдсээр байж, бүрмөсөн хүний асаргаанд орж ч магадгүй байхад, амийг аврах гэж үзээд алдах уу яах уу?

Эр:      Энд хамгийн зөв сонголт гэж байхгүйг чи ойлгох хэрэгтэй.

Чэн:    Лин эмээ, хүн төрхтэй байхыг л хамгийн ихээр хүссэн.

Жу:     Тиймээс, эмээ... Лин эмээ бүх насаараа нэр төртэй амьдарсан. Эцсийн мөч хүртэл нь хүн шиг байлгаж байгаад явуулъя.

Эмээ:  Лин минь дээ. Лин..._ Лин._ Хүний зөвлөгөө авахгүй юм. Өдий хөгшин болчхоод. Өөрийгөө л сайн асарч тойглож байвал барав. Элдвийн муур, нохой, туулай цуглуулаад л явах юм.

Лин:    Энэ хөгшин муур хэдхэн хоногийн настай. Чи гуай энийг арав гаруй жил тэжээж, үр хүүхдээсээ дутуугүй хайрласан. Эцсийн амьсгалаа гаргахыг нь яахин харах билээ? Үс нь унаж нүцгэрч, сүүл нь турж нарийсахыг харахад хэцүү шүү дээ. Амгалан нойрсоход нь хажууд нь хань болох хүн хэрэгтэй.

Эмээ:  Тийм болохоор би гэртээ тэжээмэл амьтан байлгадаггүй юм. Тэнхлүүн байхаараа хүн тоохгүй. Тэгээд үхэх болохоор хэд хоног зовж тарчилна.

Лин:    Хүн яг л амьтан шиг. Эцэстээ энэ хорвоогоос явах өдөр ирэх л болно. Тэр цаг ирэхэд, хамтдаа өнгөрөөсөн жаргалтай өдрүүдээ бодож байвал, гунигийн далайд унаад байхгүй биз._ Миний таныг орхих өдөр аз жаргалаар дүүрэн ч биш, амраг саднаар элбэг ч биш байхыг би эртнээс хойш мэдэж байсан. Гэвч би өөрөө энэ замыг сонгосон учраас, би хэзээ ч харамсаагүй. Надад энэ дэлхийд, хоргодож үлдэх юм алга. Харин ганцхан, танд л санаа зовж байна. Тийм болохоор энэ захиаг урьдчилаад танд бичсэн юм. Эмнэлгээс эцсийн мэдэгдэл ирэх үед л зөвхөн нээж уншина гэж та надад амлах хэрэгтэй. Үхэж байгаа хүний сүүлчийн хүслийг биелүүл гэдэг шүү дээ.

Эмээ:  Дотор нь юу байгааг мэдээд байхад. Миний азын өнгө байна.

Лин:    Одооноос эхлээд өдөр болгон зүүгээрэй. Энэ жилдээ багтаж заавал аз хийморь ирнэ._ Хүн болгонд өөр өөрсдийн түүх, боломжит хэдэн янзын төгсгөл бий. Аль нь ч байлаа гэсэн буруудахгүй дээ. Нас барсан хүнээс үхэлдээ сэтгэл хангалуун байна уу гэж асууж болдог сон бол, ихэнх нь арай өөрчилмөөр байна гэж хэлэх байсан биз. Харин миний хувьд, хорвоог яаж ч орхисон, үхсэн л бол үхсэн. Энэнд шаналаад байх юм байхгүй. Амьдарсан ихэнх хугацаандаа би өөрөө шийдвэрээ гаргаж амьдарч чадсан тул, үхлээ ч бас шийдэх болно. Тийм болохоор би өөрийн төгсгөлд сэтгэл хангалуун байна аа. Бас миний хойноос битгий харамсаарай._ Намайг одсоноос хойших эхний долоо хоногт, тан руу олон хүн утсаар залгаж ярьж, бас олон хүн эмгэнэл илэрхийлэхээр очно. Битгий тэсгэл алдаарай. Бусдын халамжийг хүлээн авч, миний талаар хуучил.

Лин:    Бороо орохоор шүхэр барьж, нар гарахаар хөнжлөө гаргаж хатаана. Юу ч болсон баяр хөөртэйгөөр угтаж хүлээж авна шүү дээ.

Эмээ:  Цаг хугацаа ч хурдан юм даа. Чи бид хоёр бяцхан гараасаа хөтлөлцсөн охид байлаа. Гэтэл одоо

ЭмээЛин:                            ...үрчлээтэй хоёр гараараа хөтлөлцөөд явж байна.

Тао:    Чи чинь яагаа вэ? Хэрэг төвөг гараа юу?

Жу:     Лин эмээ, өөд болчихлоо.

Тао:    Чи гэртээ ахаа хүлээгээд байж бай. Битгий уйл. Дагаад яв.

Лин:    Хайртай хүнээ алдахын зовлон нэг хэсэгтээ л хүний хамаг найдварыг хоосолж, ирээдүйд зөвхөн эцэсгүй ганцаардал, гунигаас өөр ханьгүй болох мэт мэдрэмж төрүүлнэ. Гэвч тийм биш шүү. Цаг хугацаа бүх шархыг илаарь болгоно.

Эмээ:  Лин хүүхээ, би ирлээ.

Лин:    Ашгүй ирэв үү. Яг л миний дөнгөж хийж сурсан кофетой цэлцгэнүүрийг амтлах цагаа олж ирлээ дээ.

Эмээ:  Энэ зургийг яагаад өлгөдөг юм бэ? Ойлгохгүй юм. Эрэгтэй хүн ийм хувцастай байх ч гэж.

Лин:    Хармааргүй байвал өөр тийшээ хараад яв л даа. Тэгвэл хараад эвгүйцэхгүй байлгүй.

Эмээ:  Чи яагаад гэнэт энийгээ надад өгөх болов оо?

Лин:    Та өгөөч гэж нэхээд байсан болохоор. Одоо та хүссэн бүхнээ манайхаас ав.

Эмээ:  Гэрийнхээ новшийг нимгэлж байгаа чинь зөв шүү. Надад авчихмаар юм нэлээн байгаа байх шүү.

Лин:    Намайг одсоноос хойших хоёр дахь долоо хоногт, та гэрээсээ гарч яваад, ойр тойрны хүмүүстэйгээ илүү их ярилцах хэрэгтэй. Үхлээс өөр сэдвийн талаар ярилцаарай. Битгий ганцаараа зовоорой.

Жу:     Эмээ...

Эр:      Ах гуай, би энүүгээр өдөр болгон явдаг байхгүй юу.

Өвг:    Энүүгээр оруулахгүй ээ.

Эр:      Тойрч явбал хоёр цаг болно шдээ.

Өвг:    Оруулахгүй гэм дээ.

Эр:      Үгүй ээ, та...

Өвг:    Арга байхгүй.

Эр:      Та чинь... Та яаж...

Ян:      Жисан галуу. Жисан, буцаад ир. Чи фермд байх ёсгүй.

Өвг:    Орж болохгүй.

Ян:      Ах аа, миний галуу. Миний галуу танаас үргээд нөгөө талд гарчихлаа.

Өвг:    Аль нь чинийх юм? Бүгд л адилхан байна даг.

Ян:      Тэнд байгаа содон галуу.

Өвг:    Ялгаа алга л байна. Зүгээр нэг галуу шдээ. Фермээс дахиад нэгийг авчхаач.

Ян:      Та юугаа мэддэг юм? Жисан галуу бол хүнсний шувуу биш. Энэ дэлхийн хамгийн онцгой галуу байхгүй юу.

Өвг:    Юун тийм онцгой юм? Азарган тахиа, зэрлэг нохой, цагаан галуу ердөө л тосгоны дээрэнгүй амьтад. Нядлахгүй хайрлаад байхад л хүн хазаад. Шал хэрэггүй зүгээр.

Ян:      Миний галууг өгөөч. Жисан галуу. Хурдан буцаад ир ээ. Хурдан буцаад ир.

Лин:    Амьдрал хийгээд үхэл нь жам гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ хорвоод мөнх юм гэж үгүй. Барьж чадахгүй болсон бол зүгээр л явуул. Битгий уйл._ Бачимдаад хэцүү байгаа бол гүнзгий амьсгаа ав.

Эм:     Чин Шуэжийн гэрээс хүн байна уу? Мэс засал талдаа орж байна, ямар нэг асуудалгүй байна гэдгийг хэлэх гэсэн юм.

Зар:    Эмч ээ, хичээнгүй ажиллаж байгаад баярлалаа.

Эм:     Зүгээр дээ. Одоогийн мэс заслын төлөвлөгөө технологийн хувьд хүндрэлтэй байгаа ч, амжилттай болбол мэс заслын дараах цус алдалтыг бууруулж алсын үзүүрийн хуурамч хөндийн шимэгдлийг хурдасгах юм. Ээж чинь ердөө 64-тэй. Бас ч гэж залуу байна. Бид чадахаараа хичээнэ ээ.

Зар:    Баярлалаа.

Лин:    Эмэгтэйчүүд бид энэ дэлхийн хамгийн хүчтэй амьтад юм байна гэж надад анхнаасаа санагддаг. Энэ хорвоогийн айл болгон эмэгтэй хүний хатуужил дээр тогтож байдаг. Эмэгтэйчүүд бол гэр бүл оршин тогтнох тулгуур. Тиймээс, хайрт эгч минь, миний үгүй өдөр хоногуудыг гарцаагүй давж чадна гэдэгт чинь би итгэлтэй байна. Та надад чин сэтгэлээсээ ингэж хэлж чадна гэж найдаж байна. “Лин, чи энэ насандаа үнэхээр мундаг амьдарлаа.” Та бид хоёр хоёулаа, энэ яваа насандаа ихийг үзэж туулсан ахмад хүмүүс. Өвдөж зовох, хатуу бэрхийг туулах гэдэг нь амьдралын нэгэн хэсэг бид ойлгох хэрэгтэй. Гуниглаж, зовж байгаа хүн нь ганц та биш. Энэ хорвоогийн хамгийн азгүй нь ч та биш. Зовлонгоо хэмжиж үзвэл, таныг өлхөн давчих хүмүүс бий. Тэгэхээр өөрөөр хэлбэл, хэн ч зовлонгоо ганцаар туулахгүй байгаа. Өөртөө илүү сайхан хандаж, өөрийгөө хайрла. Цэвэрхэн хувцас өмсөж, халуун бүлээн хоол идэж бай. Эдгээрээс өөр, танд хэлж захих юм алга. Хоёулаа удаан жилийг туулж, одоо салах ёс гүйцэтгэх цаг болжээ. Тиймээс, өөр зүйлгүй дээ. Хайрт Чэн минь, тэнгэрт дахин учиръя.

Ни:      Ээж, манайхан Жисан галууг хайхгүй юм уу?

Тао:    Хайхгүй. Хүчээр авчирсан амьтан биднийг дотно болгохгүй.

Жу:     Ээж ээ, Чэн эмээг хүн амьтангүй ганцааранг нь байлгаж болж байгаа юм уу? Чэн Майдун гэртээ байхгүй байгаа. Сэтгэл төвдөхгүй байна.

Тао:    Хань болъё гэсэн ч, одоо биш. Лин эмээгийн гэрт ганцааранг нь хэсэг байлга.

Ян:      Ээж ээ, миний хэтэрхий эмзэг байдагт та хамгийн их төвөгшөөдөг. Гэхдээ, хүн яагаад ганцаараа энэ бүхнийг давж туулах ёстой гэж?

Тао:    Та нар гэж сүр сүр юм ярьсан улс л байх юм. Жинхэнэ хэрэг дээр, мэддэг юм нэг ч байхгүй. Жуанжэ, Чэн эмээг дутуу үнэлэх хэрэггүй. Өвөөтэй чинь нэг үеийн хүн шүү дээ. Тэдний мэддэг чаддаг юм биднийхээс арав дахин илүү. Өчнөөн зовлон жаргал туулаад ирсэн улс. Гэхдээ өнөөдрийн байдлаас харахад, өвөө чинь тийм сайн аав байгаагүй бололтой. Танай нагац ах бид хоёрыг өсгөөд бичиг үсгийн захтай болгосон болохоос, олигтой эрдэм сургаагүй. Хорвоо яаж ч өөрчлөгдсөн, эсэн мэнд явахыг хамгийн чухал гэж бид итгэдэг. Хүүхэд өсгөх ганц арга нь, үгнээс гарвал зоддог, тэгж эсэргүү авирыг нь дарж, энэ нийгэмд амьдарна гэж найдаж байсан юм байлгүй. Өнөө цагт тийм юм болбол, тэсэж тэвчиж суух хүүхэд ч гэж байхгүй. Харин тэр үедээ бол байсан ганц ухаан нь тэр. Харин манай үе гэвэл, хийсвэр юмыг хэзээ ч ойшоодоггүй. Удалгүй би гэрлэж үр хүүхэдтэй боллоо. Тэгэхэд Хятад улс маань өдөр өдрөөр сайжирч, бэхжиж, идэх хоол, өмсөх хувцсанд санаа зовох хэрэггүй болсон. Өвөөгийн чинь өсгөсөн арга барилыг та нарт хэрэглэж болохгүй учраас зааж сургах л надад хамгийн хэцүү байсан юм даа. Та нар ч гэж нэг л их эрх чөлөө, тэгш байдал ярьсан улс. Санаа тавьж байгаа юм нь дандаа даян дэлхийн том том зүйлс. Хоорондоо ярьдаг нь миний ойлгохгүй шинэ юмс. Ядаж л та нарын амьдрал минийхээс дээр болсон гэдэг нь сайн л юм даа. Тийм биз дээ? Та нарын хараа биднийхээс алс тусаж байна. Тэглээ гээд холыг хараад, одоог огоороод байж болохгүй. Энэ тухай цааш ярихаа больё. Ганц л юм хэлье. Намайг нэг өдөр үгүй болоход, та гурав энэ чанаж шарсан тахиаг идэхгүй, энэ хатаасан улаан лууванг, даршилсан ногоо ч идэхгүй. Хүн төрдөг, өсдөг, өтөлдөг, өвддөг бас үхдэг. Тэгэхээр юу ч болсон бай хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүн хэчнээн ихийг мэдсэн ч, өөрийн биеэр эдэлж амсахгүй бол утгагүй. Энэнээс хэн ч зайлахгүй шүү.

Ян:      Цаасан шувуу нисгэхэд яг тохирсон өдөр байна. Хи ах өдийд байсан бол, хамгийн түрүүнд тэмцээнд орох гээд ирчихсэн байгаа даа.

Жу:     Харамсалтай нь энэ хорвоод хэрвээ гэж байхгүй. Хи ах, Лин эмээ, одоо бидний зүрхэнд л оршино.

Ян:      Эгч ээ, Дун ах удахгүй буцаж ирнэ биз дээ?

Жу:     Тийм ээ. Нөгөөдөр ирнэ.

Ян:      Тэр орой Шишиа эгчтэй утсаар ярьж байхыг чинь би сонссон юм л даа. Та Шанхай руу буцах гэж байгаа, тийм үү?

Жу:     Шанхай руу буцахгүй гэж би хэлээгүй шдээ.

Ян:      Дун ахыг яах юм?

Жу:     Наадхаа манай даргаас асуухгүй юу.

Ян:      Миний хувьд ажил бол хайрын хаана нь ч хүрэхгүй.

Жу:     Жуан Ян, чи наадхаа онлайнаар бичих юм бол, чамайг эмо залуу эсвэл ханийн боол гэнэ шүү.

Ян:      Компьютерын баатрууд юу гэх нь надад ямар хамаатай юм? Би Дун ах та хоёрыг л бодож байна.

Жу:     Би Майдуны тухай хэнээс ч илүү бодож байна. Гэхдээ би зүгээр нэг борлуулагч биш шдээ. Тахир дутуу болсноороо би анагаахын технологи хүний хувь тавиланг яаж өөрчилдгийг хэнээс ч илүү мэднэ. Хэд хоногийн өмнө чи нэг гадаад нийтлэл уншсан биз дээ? Амьсгалын төхөөрөмжийг юу гэсэн байсан?

Ян:      Амьсгалын төхөөрөмж амьдралын эцсийг шийддэг.

Жу:     Яг тийм. Энэ бүх бизнесийн цаана сэтгэл байдаг юм. Би ганцхан мөнгө хөөж яваа юм биш. Гэвч энэ хорвоод хэрвээ байдаг гэж найдаж яваа юм. Анагаахын технологи илүү дэвшилтэт болбол, дотоодын багаж хэрэгсэл хүртээмжтэй болбол, Хи ах, Лин эмээ шиг хүмүүст амьд гарах боломж болно шүү дээ. Ойлгов уу? Цаасан шувуугаа нисгэе. Хи Ниаониао, цаасан шувуугаа нисгэе.

Ни:      За, очлоо._ Эгч ээ, цаасан шувуугаа аав, Лин эмээ хоёрт харагдахаар өндөрт нисгэе. Тэгэх үү?

Жу:     Тэгье.

Чэн:    Ээжийн чинь мэс засал амжилттай болсон гэж дуулсан.

Зар:    Тэгсэн. Эмч нарт яаж талархахаа мэдэхгүй л байна.

Чэн:    Тэд чамайг таларх гэхгүй. Барьж авч зодохгүй байхад л болно.

Зар:    Намайг явуулахаа боль л доо. Одооноос зодоон хийхээ болино.

Чэн:    Тэгвэл ээж чинь л баярлах байх даа. Цаашдаа... сэтгэл амар байх биз. За, чи одоо буц буц.

Зар:    Майдун. Чи зүгээр үү? Чи хэд хоног... цурам ч хийсэнгүй.

Чэн:    Юу гэх юм дээ. Өнөө өглөө нэг юмыг ойлгосон. Гэр бүлийн хүнийхээ хойтын үйлийг хариуцах ямар байдгийг одоо л ойлгож авлаа.

Зар:    Бид одоо залуу балчир биш дээ. Зарим нэг юмыг заавал туулна.

Чэн:    Энэ олон жилийн турш олон хүнийг хойтыг даахдаа, өөрийгөө хатуужсан гэж бодсон. Гэтэл яг тулаад ирэхээр, яагаад ч чадахгүй юм байна.

Зар:    Эмээ чинь гайгүй болов уу? Хүлээн зөвшөөрч чадах болов уу?

Чэн:    Надаас илүү хатуужилтай байна чинээ санасангүй. Бараг намайг тайвшруулах янзтай.

Зар:    Тэгвэл яамай даа. Биеэ сайн бодоорой.

Чэн:    Чи ч гэсэн.

Эр:      Хөөе, чамайг оршоох үйлчилгээнд ажилладаг гэж дууллаа.

Чэн:    Тийм ээ. Би танд юугаар туслах уу?

Эр:      Хоёулаа өөр газар очиж ярилцах уу? Би төлбөрийг нь өгнө.

Чэн:    Тэгье.

Back to episodes Go home