ТИТР
17-Р АНГИ
Чэн: Гайхсан уу?
Жу: Чи хэзээ буцаад ирэв?
Чэн: Үүрээр.
Жу: Тэгээд намайг сэрээхгүй яасан юм?
Чэн: Сэрээж яах юм?_ Өглөөний цайнд юу идэх үү? Би бэлдчихье.
Жу: За байз... Хатан эхийн хийн хийж чадахгүй юм юу байж болох вээ?
Чэн: Болгоомжтой, эрхэм дээдэс ээ, би хатан хааны тогооч биш шүү. Хүн залгаж байна.
Жу: Байна уу? Ниаониао.
Ни: Жэ эгч ээ, хар түгшүүр. Хурдан гэртээ ирээрэй.
Жу: Яасан бэ? Ээж таныг гадуур хоносонд уурласан уураа Ян ахад гаргаж байна. Дараагийнх нь би. Яаралтай гэртээ ирээрэй. Таны буруу шүү.
Чэн: Чи насанд хүрсэн хүн шд. Яагаад хөлөө хориулах ёстой юм?
Жу: Чиний тарьсан хэрэг. Чамаас болж байгаа юм. Яана аа. Аан, Шишиа байна. Байна уу? Буцаад ирээ юу? Ашгүй дээ. Тэр яах вээ, чихээ дэлдийлгээд сонсож бай. Чи наашаа ирээд ээжийг тайвшруулах хэрэгтэй байна. Үгүй дээ. Би гадуур хоносон юм аа. Би хэлмээргүй байна аа. Дараа нь чамд хэлье. Хурдлаарай, баяртай.
Чэн: Өглөөний цай уултгүй болов бололтой. Би чамайг хүргэж өгье.
Жу: Яасан?
Чэн: Би хийе.
Жу: Яах юм бэ.
Чэн: Ямар муухай юм бэ?_ Би онлайнаар нэлээн бичлэг үзсэн юм. Тэгээгүй бол мэдэхгүй байх байлаа. Санаа зоволтгүй. Би яваандаа сайжирна._ Миний хийдэг ажлыг бодоход энэ бол алга урвуулах төдий.
Жу: Дараа уулзъя. Баяртай.
Тао: Та нарт сэтгэл зүрх гэж байна уу? Би яаж баяртай байх юм? Өнөөдөр ажил хийх сонирхол ч алга. Дуулж байна уу? Битгий намайг тайвшир гээд бай. Ээж байх ямрыг та хоёр мэдэх юм уу?
Ван: Тайван бай л даа, Лиао эгч ээ. Ажил ярьж байна шдээ. Жуан Ян, мөрөө цэхэл. Ийм унжгар царайтай яаж бизнес хийх юм? Ниаониао, инээ. Ниаониао, инээмсэглээч. Та ч гэсэн, Лиао эгч ээ. Ар гэрийн асуудлаа ажилдаа хутгаж болохгүй шд.
Тао: Тахиа шувууны мах борлуулахад сэтгэлийн хөдөлгөөн энэ тэр ямар хамаатай юм?
Ван: Хамаатай байлгүй яадаг юм? Та бидэн шиг кареертэй эмэгтэй биз дээ? Ажлаа ингэж доромжилж болохгүй шд. Тийм биз дээ? Энэ хүмүүсийг хар. Та гурваас бусад нь инээмсэглэж байна.
Тао: Өнөөдөр инээмсэглэх хүсэл алга.
Ван: Яаж ингэж бизнес эрхэлдэг байна аа?
Жу: Ван Шишиа, чи эргээд ирээ юу? Юу болоо вэ? Юундаа барайцгаагаав?
Ван: Сонсов уу? Жинхэнэ бизнес эмэгтэй ийм байх ёстой юм. Инээмсэглэх хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй биз дээ?
Жу: Харин тийн.
Ван: Ганц би тэгж хэлэхгүй байгаа биз?
Тао: Тийм ээ, чи өглөөнөөс хойш донгодлоо. Нэг ч ажил хийсэнгүй. За тэр яахав. Шишиа, чи бидэнтэй оройн хоол идэх юм уу? Би явж загас авлаа.
Ван: Чэн Майдун уу даа? Харав уу? Чэн Майдун хүртэл баяр баясалтай байна. Одоо чинь сайхан цаг шүү дээ. Тийм биз дээ, Лиао эгч ээ? Алив, инээ л дээ.
Тао: Цаашаа.
Ни: Жэ эгч ээ...
Жу: Юм хэлэх хэрэггүй. Улаан боодол. Та хоёрт нэг нэг улаан боодол өгье.
Ян: Миний сэтгэлийн дарамтыг эмчлэхэд хаана нь ч хүрэхгүй. Ёстой хогийн өглөө.
Жу: Ямар азаар чи ирэвэ ээ? Явж оны анхны худалдаагаа хийе._ Цагаан сараар энд байхгүй юм уу?
Ван: Цуй Гэ-тэй хамт өнгөрүүлнэ. Тав дахь болзооны дараа бид тэдний эгчийнд очиж ээжтэй нь уулзах юм.
Жу: Ван Шишиа, баяр хүргэе.
Ван: Өөртөө баяр хүргээч. Бид хоёрыг чи нийлүүлсэн шд. Цуй Гэ чамд талархал дамжуулаад л байна лээ.
Жу: Зүгээр ээ, зүгээр.
Ван: Тэр чамд өөрөө талархал илэрхийлнэ биз. Мөнгө өгвөл битгий нэрэлхээд байгаарай.
Жу: За за, ямар сүртэй юм ч биш. Гэхдээ... Чи ингээд суурьших бодолтой байна уу?
Ван: Чамаас ялгаатай нь би тийм өөнтөгч биш шдээ.
Жу: За боль оо. Өмнө нь нэг ч залуутай бүтэж байгаагүй юм байж. Цуй Гэ үнэхээр сайн залуу байна уу?
Ван: Ирээдүйд юу болохыг би тааж мэдэхгүй шдээ. Алхам алхмаар урагшилж байна. Ядаж амьдралдаа л анх удаа, би одоо айдасгүй байна.
Жу: Ван Шишиа, чи гэр бүлээ зохиочихжээ? Чиний өмнөөс баяртай байна.
Ван: Битгий хүн явуулаад бай._ Хатагтай шөнөөр гэтэгч ээ, та хоёрын дунд юу болсон юм?
Жу: Бид хоёр... их дотно байгаа.
Ван: Тэгээд яагаад гунигтай царайлаав?
Жу: Харилцааг тогтоож барихад ганц даавар хангалтгүй бололтой. Мөнгө хэрэгтэй, байр хэрэгтэй.
Ван: Харин тийм ээ. Тийм болоод л бид Шанхайд морь нохой мэт зүтгэж байна шд. Залуу биш боловч, хөгшин ч бас биш. Ядуу биш боловч, амжилттай ч биш. Гайхамшиг болдоггүй л юм бол үүнээс ахихгүй. Гэтэл бид зөрүүд учраас больж чадахгүй.
Жу: Ойрд жаахан бухимдалтай байгаа. Өдөр болгон өглөө 9-өөс орой 5 хүртэл ажиллаж байна. Энэ янзаараа 40 хүртлээ хэвээрээ байх бололтой. Чэн Майдун надад хайртай байсан ч, дэндүү оройтно. Бизнес эрхлэхээс өөр сонголт надад байхгүй.
Ван: Тийм ээ. Санхүүгийн эрх чөлөөг март. Хувь хүний эрх чөлөө тэрнээс чухал.
Жу: Би Нанпинд амьдарсан ч гэсэн миний сонирхол хэвээрээ шүү. Би Хуан эгчтэй сүүлд ярьсан.
Ван: Өмнөх дарга уу?
Жу: Би тэрний холын харааг үргэлж биширдэг юм. Цаадах чинь анагаахын өгөгдөл интеграцлах платформ дээр ажиллаж байгаа гэсэн. Цаашдаа бидний хэрэг гарах байх.
Ван: Ашгүй дээ. Замаа сайхан зассан байх шив. Боломж гарангуут хоёулаа зэрэг атгаад авъя.
Эмээ: Хараач ээ, Лин. Ганц энэ ч биш. Би азтай хүн биш гэж үү? Энэ жил хаврын цэвэрлэгээнд хуруугаа ч хөдөлгөх шаардлага алга. Жуанжэ Майдуныг бодоход их нарийн цэвэрлэдэг юм байна. Манайх ямар цэвэрхэн гялалзаж байгааг хар л даа. Ялаа хүртэл халтирахаар болж.
Жу: Лин эмээ, Лин эмээ, таныг дээрдэж байгаа гэж дуулсан. Цагаан сараар наашаа хүрээд ирвэл яасан юм? Би очоод авъя.
Лин: Баярлалаа, Жуанжэ, миний дуршил сайжирч л байна. Гэхдээ царай авах юм алга. Ичээд байна. Дараа болох уу даа.
Эмээ: Чи чинь гал усыг туулаад гарлаа шүү дээ. Царай ямар хамаатай юм? За алив ээ, надад харуул л даа. Хэн ч дургүйцэхгүй.
Лин: Би дургүйцэж болно биз дээ?
Чэн: За за, гэртээ харих цаг боллоо. Цаашаа би цэвэрлэчихье.
Жу: Юундаа яарсан юм бэ? Манайд ямар хүн хүч дутсан биш?
Чэн: Наанаа зөндөө зогслоо шдээ. Одоо буу.
Эмээ: Энэ хоёрыг харав уу? Ёстой муухай нялуун хоёр шүү.
Лин: Наадхыг чинь интернетэд халамжаа олон нийтэд илэрхийлэх гэдэг юм.
Жу: Бид явлаа шүү, эмээ.
Эмээ: За за, хариад сайн амар. Би Лин эмээд онигоо ярьж өгөх гэж байна.
Чэн: Лин эмээ, дараа уулзъя.
Жу: Эмээ, сар шинийн мэнд. Явъя.
Эмээ: За, байз. Энэ онигоонууд чамд гарцаагүй таалагдана. Нэг эмгэн ярьж байна гэнэ. Хэзээ нэг өдөр...
Чэн: За. Би чамайд хүргээд өгье.
Жу: Эд нарыг яах юм?
Чэн: Аваад суучих.
Жу: Чэн Майдун, сар шинийн мэнд.
Чэн: Чамд ч бас, сар шинийн мэнд.
Жу: Явъя._ Чамайг явуулмааргүй байна аа. Салмааргүй байна аа, Чэн Майдун.
Чэн: За боль оо. Би явахгүй бол болохгүй нь.
Жу: Үгүй, үлдчих л дээ.
Чэн: Боль л доо. Ээж чинь харчихна шдээ.
Жу: Байзаарай, чи намайг өнөөдөр үнсээгүй.
Чэн: Чи ямар 7 секундийн ой санамжтай загас уу?
Жу: Тийм ээ, би загас. Намайг үнс. Одоо энэ хацар дээр._ 1, 2, 3, 4, 5, 6, 7. Долоон секунд. Дахиад.
Чэн: Шуналтай шд. Алив, буу. Боль л доо. Ээж чинь намайг үздэггүй.
Жу: Ээж чамайг жигшихээ больчихсоон. Чи манайхаар ор л доо.
Чэн: Тэгж үхээд яахав. Ээжийн чинь тухай бодоход л үс арзайж байна. Харвал ээрч муураад юм ч ярьж чадахгүй.
Жу: Эцэстээ хадам ээжтэйгээ уулзах л болно шдээ.
Чэн: Сэтгэлийн бэлтгэл алга аа. За за, тэсэхээ байлаа.
Ян: Хайрын шувууд аа, орохгүй юм уу?
Чэн: Үгүй, баярлалаа, Жуан Ян. Би орохгүй.
Жу: Ээж байхгүй байгаам уу? У хатагтайгийнд байгаа. Мөд ирэхгүй.
Ян: Дун ах аа, та ор л доо.
Жу: Ор л доо. Түрхэн зуур шдээ. Түрхэн зуур... Суу л даа.
Чэн: Гэрт чинь хийх ажил их байна шд. Яах гэж манайд ирсэн юм?
Жу: Очмоор байсан учраас. Чи яагаад байгаа юм?
Чэн: Ниаониао, ажил үлдсэн үү? Би туслах уу?
Ни: Дун ах аа, надад зарчим гэж бий. Та манай хүргэн ах мөн үү? Биш бол би таныг зарцалж чадахгүй.
Чэн: аан... хэлэхэд эрт байна л даа.
Ни: та хоёр ямар харилцаатай юм?
Чэн: Бид...
Жу: Амрагууд.
Чэн: Хөөе, юу яриад байгаан бэ?
Жу: Чи тэгвэл юу гэж тодорхойлох юм? Ангийн хүүхдүүд үү? Заяаны ханиуд уу? Амрагууд уу? Хонгорууд уу?
Ян: Дун ах аа, би нэг юм гуйх гээд. Та таталган бичигтээ хэр вэ?
Ни: Ингэхээр ганган биш байна аа.
Ян: Чи юугаа мэддэг юм?
Ни: Шал утгагүй юм биччихээд.
Жу: Энэ ямар байна? “Аз хийморь гадаа чинь хүлээж байх болтугай”, “Амар амгалан гэрт чинь таныг ивээг. Ямар байна? “Нөхцөл нь бүрдэхэд зам нээгдэнэ.” “Эх орон хийгээд ард түмэнд аз жаргал авчирна.”
Ни: Эгч ээ, та интернетээс хуулчихсан юм биш үү? Аав бол өөрөө л зохиож бичдэг байсан.
Жу: Үе болгон өмнөхөөсөө завгүй болж байна. Зохиож бичээд суух зав хэнд байна аа?
Чэн: Хөндлөн лоозонгоо яах юм?
Жу: Тэр харин энэ вэбсайт дээр алга.
Ян: Хи Ниаониао, чи бараг ахлах ангид орлоо. Чи хөндлөн лоозон бичвэл яасан юм?
Жу: Харин тийн.
Ни: Манай найзууд бүгд “Таван хийморь бидэнд оршиг” гэж бичсэн. Тэрүүгээр явчихъя.
Ян: Жаахан сэтгэ л дээ.
Ни: “Онц дүн бидэнд оршиг” гэж бичмээр л байна. Гэхдээ энэ чинь бас дарамт шдээ.
Чэн: Манайхаан, хурдан шийд л дээ. Би зөндөө олон лоозон бичээд сүүлдээ ядарч байна шдээ.
Жу: Зүгээр ээ._ Наадах чинь угаачихсан сав шдээ. Дахиад угаавал дотор нь хууларчихна.
Тао: Чамд ямар хамаа байна? Гэртээ хүн дагуулж ирлээ гэж хэлэхгүй яасан юм? Хүн санаандгүй байхад чинь.
Жу: Зүгээр ороод гарч байгаа юм.
Ни: Дун ах аа, лоозонгоо.
Чэн: За.
Жу: Та очиж мэнд мэдээч.
Тао: Би бэлэн биш байна гээд байна.
Жу: Бэлэн биш ээ? Юунд? Хадам ээжтэйгээ уулзах аймаар байж болно л доо. Та өөрөө яагаад айна гэж?
Тао: Чи ичнэ гэж мэдэхгүй юу? “Хадам ээж ээ?” Дөнгөж танилцаа биз дээ, та хоёр?
Жу: Заа. Тэгвэл манай найз гээд бодчих. Очоод мэнд мэд.
Тао: Үгүй гэм. Албан ёсны зуучлал байсан бол хамаа алга. Гэтэл чи хэлж ярих ч үгүй яваад өгнө, тэгээд бидний ийм эвгүй байдалд оруулж байгаа юм. Хараагүй юм шиг байсан нь надад дээр.
Жу: Та хэтэрхий санаа зовж байна.
Тао: Чи харин юу ч бодохгүй байна. Чи тэрнийг зовоовол, тэр чинь намайг үзэхгүй болно.
Чэн: Лиао эгч ээ. Уучлаарай, танд хэлэлгүй дураараа ороод ирлээ. Би одоохон буцаад гарлаа.
Тао: Үгүй ээ. Гарлаа гэнэ ээ. Юу ярьдаг хүүхэд вэ. Би харин жимс аваачиж өгөх гэж байсан байхгүй юу. Чи манайд анх удаа ирж байна шдээ. Гэтэл чамайг хооллож ундалсан ч үгүй. Манайд Жэд ийм ухаан байхгүй ээ. Юу ч төлөвлөдөггүй юм.
Чэн: Миний буруу. Би л харин бэлэг шүлэггүй ороод ирлээ. Намайг өршөөгөөрэй.
Тао: Зүгээр гэм дээ. За, гэртээ байгаа юм шиг бай. Хүүхдүүд чамайг хараад баярлаж байгаа. За, нааш ир. Ийшээ сууж юм ярья.
Чэн: За. Та байнга завгүй харагддаг болохоор төвөг болохгүй юм сан л гээд.
Тао: Завгүй? Юун завгүй байхав дээ. За, суу суу. Залуучууд та нар л гол ажлыг нугалж байгаа шдээ. За, суу. Жимс ид.
Чэн: Би өөрөө. Та суучих.
Тао: Эмээгийнх нь бие данги уу? Ёстой хэцүү юм болоод өнгөрлөө. Би бүр хэд хоног санаа зовоод л байлаа.
Чэн: Санаа тавьж байгаад баярлалаа. Эмээ сайн байгаа. Бие сайтай хүн шүү дээ. Байнга дасгал хийнэ.
Тао: Аштай юу. Чи ч гэсэн завгүй завгүй гээд дасгалаа мартаж болохгүй шүү. Чамайг ийм нуруулаг гэж би анзаарч байгаагүй юм байна.
Чэн: Тийм үү. Би өвөөгөө дуурайсан юм. Тэр 185см хүн байсан.
Тао: Сайн болж. Удам сайтай юм байна шүү дээ.
Чэн: Танай удмыг яаж гүйцэхэв дээ. Хүүхдүүд чинь танаас их юм авсан байна.
Тао: Энэ мондинууд уу? За за, жимснээс идээч.
Чэн: Баярлалаа.
Тао: Майдун, өнөөдөр муухай ёс алдлаа. 2-нд Жуанжэгийн төрсөн өдөр болохын. Тэгэхээр хүрээд ирээрэй. Эгч нь сайхан зоог зэхье._ Энэ бүх үйлдлийг нь хараач. Халуун рашаан, иллэг, бариа засал... бүр хөлийн иллэг хүртэл хийж өгнө гэж байна. Орчин үед юм хөгжөөд сайхан болжээ. Гүэ нээрээ... Хараач ээ._ Би ёстой ийм хэрэгтэй бэлэг авч байгаагүй юм байна. Зөндөө их баярлалаа, Майдун.
Чэн: Зүгээр ээ.
Тао: Чиний надад өгсөн заавар энэ тэр ч үгүй хогийн сав шиг төхөөрөмжөөс хамаагүй дээр байна.
Жу: Хөөе, та Майдуныг хүүхдээ болгож аваад биднийг үл ойшоож байна уу? Ёстой муухай хүн шүү.
Ни: Ян ах аа, энэ жил манайх өөр айл болох нь дээ. Бид нар бүгдээрээ, хоёр аав маань ч гэсэн хагартлаа баярлах нь.
Ян: Харин тийн. Дун ах бол бидний азын тэнгэр.
Ни: Тийм шүү.
Бүгд: Сар шинийн мэнд.
Ни: Бас Жэ эгчид төрсөн өдрийн мэнд.
Тао: Би өнөөдөр сэтгэлээ ханатал ууна аа. Битгий болиулаарай.
Чэн: Тэгээрэй. Та надад найдаж болно.
Ни: Дун ахын сам хорхой ёстой гоё.
Ян: Загас нь ч гэсэн дажгүй юм. Шишиа эгчийнхээс хамаагүй дээр.
Жу: Цаад санааг чинь мэдэж байна шүү. Ёстой муу санаатай шд. Удахгүй та нар намайг хөөж гаргах юм байна л даа.
Чэн: Шударга өрсөлдөөн шүү дээ.
Тао: Амьдрал надад сайхан хандаж байна аа. Ханиа алдсан ч гэсэн, би хүүтэй боллоо шүү дээ. Эргээд элэг бүтэн боллоо.
Чэн: Лиао эгч ээ.
Ни: Жэ эгч ээ, би бялуу идмээр байна. Та бушуухан лаагаа үлээчих.
Жу: Би хоолоо ч идээгүй байна шдээ. Үнэнээсээ хэлж байна уу?
Ни: Гуйя л даа.
Жу: За за за.
Чэн: За.
Бүгд: Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Чамд, танд өрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Чэн: Хүслээ хэлээрэй.
Жу: Миний гэр бүл, бас миний хонгор аз жаргалтай, амжилттай байгаасай. Шинэ гарч байгаа жил гэнэтийн бэлэг олноор ирж, эх орон хөгжих болтугай.
Ян: Нэлээн их юм хүсэж байна шүү.
Ни: Байзаарай, Жэ эгч ээ. Та Майдуныг хайрт залуу гэсэн. Одоо яагаад хонгор болчхов?
Тао: Ёстой золигийн хүүхэд. Битгий дэмий юм яриад бай. Дуугүй бялуугаа ид._ Ховдог гэдэг нь.
Утас: Нанпины оршоох үйлчилгээ.
Жу: Харин тийн.
Чэн: Байна. За. Ойлголоо.
Жу: Яасан бэ?
Чэн: Уучлаарай, явахгүй бол болохгүй нь.
Ян: Дун ах аа, та хоолондоо ам ч хүрсэнгүй шд.
Жу: Асуудал гарсан юм уу?
Чэн: Ажил дээр яаралтай юм гарчээ. Явах болчихлоо.
Тао: Тэгвэл бушуу яв яв. Зүгээр ээ, бид ойлгож байна.
Чэн: Баярлалаа, Лиао эгч ээ. Сайхан хооллоорой. Надад битгий санаа зов.
Жу: Яв даа.
11: Өчигдөр орой эмээгийн нэг эм тахиа алга болчихсон. Хулгайч аваад явчихсан юм болов уу?
12: Хаа сайгүй тахиа байхад хэн дурлаж хулгайлахав дээ.
13: Хоёр цай үлдлээ. Маажаан тоглох хүртэл уйтгартай болоод байна шүү. Баяр хурдан дуусаасай. Цагаан сар болохоор бүр ядарчих юм.
11: Бид л ингэж ядраад байхгүй юу. Тэр хараач. Тэр залхуу амьтдыг. Харахаар л уур хүрээд байх юм. Байнга гонгинодог мөртлөө хэзээ ч тус дэм болохгүй.
13: Хэлээд юу гэх вээ. Энэ Сун-г харахаар өшиглөөд авмаар санагдаад байх юм.
11: Тэгж яривал ер нь бүх эрчүүдийг өшиглөж хаях хэрэгтэй. Гэтэл манай Лиао хатагтайн хүргэн ажилтай гэж жигтэйхэн.
Тао: Хэлээ юу гэх вэ. Цагаан сарын зоогоо хүртэл идэж амжилгүй яваад өгсөн. Өмнөөс нь харамсмаар.
11: Ёстой ёстой.
12: Нээрээ чи сонссон уу? Оршоох үйлчилгээний ажил ойрдоо бүр их болсон гэнэ лээ. Аймгийн хурдны зам дээр гарсан хэрэг одоо хүртэл илрээгүй гэсэн.
Жу: Жао эгч ээ, тэр чинь айхтар хэрэг үү? Ридиогоор тийшээ ойртож болохгүй гэхээр нь би очоогүй юм л даа.
13: Хэлэх юм биш ээ, Жуанжэ. Ёстой гамшиг болсон. Манай Ли өглөө хэргийн газраас ирсэн юм. Бүр цочирдоод юм ч идэж чадахгүй байгаа. Шанши тосгоны Шу гуай өөд болсон юм гэнэ ээ. Тэгээд баян хүү нь ирээд, сүртэй том оршуулга хийж өгөхгүй юу. Хэд хоног үргэлжилсэн юм болсон. Тэгээд оршуулгын сүүлийн орой, хүнээ аваад оршоох үйлчилгээ рүү явж байтал, хаанаас юм мэдэхгүй нэг ачааны машин гарч ирээд цувааг дайрчихсан гэж байгаа юм даа. Аймаар байгаа биз? Тэнд хэдэн арван хүн явж байсан. 7-8 хүн газар дээрээ нас барсан гэнэ лээ.
Тао: Тийм үү? Танай Ли арай хэтрүүлээгүй биз?
13: Хэтрүүлээгүй гэм дээ.
Тао: Манай тосгонд гарч байгаагүй гамшигт хэрэг болжээ?
11: Харин тийм. Ёстой аймаар.
Жу: Би очиж үзээдэхье.
Ян: Эгч ээ, би явъя. Дун ахад хэрэгтэй юм байвал тусалъя.
Тао: Жуанжэ, Жуаняныг явуулчих.
Ян: Дун ах аа.
Чэн: Зогсож байгаарай. Жуан Ян, яах гэж ирсэн юм?
Ян: Ах аа, бид харин танд санаа зовоод. Би ямар нэг юманд туслах уу?
Чэн: Бараг дуусчихсан. Манай ажлынхан ч байна. Санаа зоволтгүй. Гэртээ харь.
Ян: Дун ах аа, надад ямар ч хамаагүй ажил өгчих. Угаасаа надад хийх юм алга.
Чэн: За за. Цэвэрлэгээнд хүн хүчний хэрэг гарвал, би чамд мэдэгдэнэ. Одоо харьж бай. Явъя.
Хана32:49: Бид хүмүүн тул хувь тавиланг хүлээн зөвшөөр.
Чэн: Хэн бэ?
Жу: Би байна. Ажил нь дуусаагүй байгаам уу?
Чэн: Дуусаагүй. Завсарлаж байна.
Жу: Тэгвэл садаа болохоо больё доо._ Уучих.
Чэн: Ийм юм орой энд юу хийж яваа юм? Гэрийнхэн чинь яасан?
Жу: Намайг энд байгааг мэдэхгүй байгаа. Нойр хүрэхгүй байсан юм.
Чэн: Тайвшруулах цай юу?
Жу: Тийм ээ. Чамаас авсан.
Чэн: Баярлалаа.
Жу: Зүгээр дээ. Сэтгэл санаа гайгүй юу?
Чэн: Гайгүй.
Жу: Ярилцах хүн хэрэгтэй бол хэзээ ч хамаагүй надад хэлээрэй.
Чэн: Ойлголоо.
Жу: Хөөрхий дөө.
Чэн: Стрессээс болсон юм биш. Энэ байга байдал яагаад ч юм, нэг л биш санагдаад байна.
Жу: Харин тийм ээ. Би Валентины баяраар чиний сэтгэл санааг өргөх нэг юм бодъё.
Чэн: За за._ Байна уу?
Жу: Гэртээ очсон уу?
Чэн: Очсон.
Жу: Хоолой чинь яагаа вэ? Унтсан уу?
Чэн: Унтсан. Харин нэг сонин зүүд зүүдэллээ. Одоо бол сэрчихсэн.
Жу: Чамд хэцүү долоо хоног байлаа. Өнөөдөр амрахгүй юу доо.
Чэн: Гайгүй дээ. Өнөөдөр бол чухал өдөр. Бүх юм жин тан. Чи шууд хүрээд ир.
Жу: За. Би одоохон.
Чэн: За._ Байна.
Жу: Чэн Майдун. Яагаад өөдөөс мэндлэхгүй байгаа юм бэ? Май. Валентины баярын мэнд.
Чэн: Валентины баярын мэнд.
Жу: Бид хоёрын анхны Валентины баяр. Жаахан даруухан л болж байна. Хойтон жил харин би чамд илүү гоё юм өгнө.
Чэн: Өөрөө түүсэн зэрлэг цэцэг үү?
Жу: Мэдээж шдээ. Дэлгүүрт яг байгалийн цэцэг шиг байдаггүй.
Чэн: Сэтгэл хөдөлчихлөө.
Жу: Амархан баярладаг шд. Тэгвэл харж бай. Одооноос эхлээд би чамд шил болгон гэнэтийн бэлэг барина.
Эмээ: Хэн нь илүү болохыг харъя... Ёстой золигийн эд юм аа. Энэ яг таалагдана. Сайн бичээд авъя байз.
Жу: Чи бүр ядарч гүйцсэн байх даа, тийм үү?
Чэн: Энд нүүж ирснээс хойш, ажлын ийм том хүнд даваа таарч байсангүй.
Жу: Чи үргэлж... бусдын төлөө гүйж явах юм даа.
Чэн: Ажил ярихаа больё оо. Би бас чамд бэлэг авсан.
Жу: Ийм завгүй байж, яагаад өөртөө төвөг удсан юм бэ? Бэлэг аваагүй байсан ч би гомдохгүй шд.
Чэн: Авмаар байсан юм чинь.
Жу: Алив, харъя.
Чэн: Гэртээ очоод үзээрэй. Жаахан бүдүүлэг эд.
Жу: Нэг л их нууцлаг хүн. Чиний бэлэг юм чинь юу ч байсан надад таалагдана. Яасан бэ?
Чэн: Мэдэхгүй. Чамтай учрахаас өмнө надад сэтгэлийн хөдөлгөөн гэж байгаагүй. Заримдаа хэнийг ч санаж үгүйлэхгүй, юунаас ч айхгүй байх нь амар санагддаг байлаа.
Жу: Одоо яаж байна?
Чэн: Жаахан айж байна.
Жу: Юунаас айсан юм?
Чэн: Ганцаараа үхэхээс.
Жу: Юу болсон юм бэ? Яасан юм дээ, хүний санаа зовоогоод байх юм.
Чэн: Эмнэлгээс над руу залгасан юм. Би явах ёстой.
Жу: Би цуг явъя.
Чэн: Лин эмээ өөр хэнд ч мэдэгдмээргүй байна гэсэн. Хүслийг нь хүндэтгэх хэрэгтэй.
Жу: Одоо яаж байна?
Чэн: Жаахан айж байна.
Жу: Юунаас айсан юм?
Чэн: Ганцаараа үхэхээс.
Back to episodes Go home