Жимсхэн охид: хамгийн сайхан баяр.
Нэрсхэн: энэ бол жилийн хамгийн онцгой мөч. Жилийн хамгийн хөгжилтэй улирал. жимсхэн нарын хамгийн завгүй өдрүүд өвлийн баяртай хамт айлчилна. Бэлэг, жигнэмэг, амттанаар дүүрэн баяр. Яаж хайрлахгүй байх билээ. Бүхий л зүйлс гайхалтай цэвэрхэн. Өвлийн баярын өмнөх шөнө ид шидээр дүүрэн байж, түүний чарганаас зөөлөн амттангууд эргэлдэн унаж байдаг. Өвлийн баярын модон доор тэр жимсхэн бүрт зориулан бэлэг үлдээдэг юм. Яг л тоглоом шиг хэлбэртэй амттангууд гээд боддоо. Ямар сайхан гээч. Өвлийн баяр бол гайхамшиг, баяр баяслаар дүүрсэн баяр юм. Амттан хийх болон төлөвлөгөө гаргах гээд хийх зүйл маш ихтэй. Гэхдээ айх хэрэггүй. Энэхүү жилийн үлгэр нь жимсхэн бүрт төгс баярыг өнгөрөөх зөв замыг зааж өгнө.
Пралине/Самархан/: хүлээ, хэтэрхий их шанцай хийх хэрэггүй. Бас хушга их хийхээ мартаваа. Грандбэрри Жамийн өвлийн баярын жигнэмэгийн орц их онцгой шүү.
Страв: би мэднэ ээ, нагац Самархан. Түүний жигнэмэг миний өвлийн баярын хамгийн дуртай уламжлалын нэг. Хөгжим, бүжиг, зочин бүрт зориулсан чимэглэлтэй жигнэмэгүүд гээд л. Тэр үргэлж өөрийнхөө хайртай зүйлийг хайртай бүхэндээ зориулахаа мэддэг байсан.
Пралине: тэр хатагтайг мэддэг байсан гэдэгт итгэлтэй байна. Харин одоо Страбэрри жигнэмэг төгс болохгүй бол гуниглах хэрэггүй шүү. Ямар ч жимсхэн Грандбэрри Жамтай адил хийж чадахгүй.
Страв: нагац Самархан, би үүнийг чадна аа. Өнөө орой бүх зүйл төгс байх болно. Эхлээд бид нар жаргсны дараа жимсгэнүүдийн модны гэрлийг асаах үйл ажиллагаанд очоод дараа нь жимсхэн охиддоо өөрийн гэнэтийн бэлгийг өгөх болно. Би найзууддаа Жимсхэн тосгонд байдаг ид шидийг бий болгож өгмөөр байна. Тиймээс би өнөөдрийн амттанг өөрөө хийхээр төлөвлөсөн. Би бүр урилга ч хийсэн. Би Грандбэрри Жамийн жигнэмэгийг яг жорынх нь дагуу хийгээд найзууддаа зориулж чимэглэх гэж байгаа. Би өвлийн баярт ямар дуртайгаа хэлсэн билүү?
Пралине: явах болоо. Орой уулзья. Баярын өдөр бол тайван байж хайртай жимсхэнүүдтэйгээ хөгжилтэй байх гэдгийг битгий мартаарай. Юуг ч хэтрүүлэх хэрэггүй шүү.
Би: би юу? Боль доо. Би юуг ч хэтрүүлдэггүй.
Пралине: тэгж бодож байгаа чинь өхөөрдмөөр юм.
Страв: гайхамшигт өвлийн баярын мэндийг хүргэе, хүндэт Бөөрөлзгөнө бялуухан минь. Чи их догдолж байна уу? би догдолж байна. Намайг байж ядаж байгааг харж байна уу? Надад юунд хамгийн их догдолж байгаагаа хэлээч.
Рас/ Бөөрөлзгөнө бялуухан /: энэ баяр хурдан дуусна гэхээс байж ядаж байна.
Страв: тэр сая юу гэсэн бэ? Гэхдээ өвлийн баяр бол жилийн хамгийн сайхан баяр шүү дээ.
Рас: өвлийн баяр миний дуртай баяр биш.
Страв: дэлгүүр хэсэх, чимэглэл хийх, үдэшлэг, амттан хийх. Чиний хийх дуртай бүх зүйлс энд байна шүү дээ.
Рас: жилийн энэ үе үнэхээр залхмаар. Бүх жимсхэнүүд энэ өдрийг төгс байлгах гэж аргаа бардаг.
Страв: өө, наадах чинь үнэн биш ээ.
Лаям: Дэлгүүр хэсэж дууслаа. Миний өвлийн баяр эцэст нь төгс боллоо.
Страв: Лаямын хэлсэн зүйлс зүгээр л давхцал.
Лаям: Би үүнийг энэ жил гаргана гэдэгтээ итгэлгүй байсан. гэхдээ би хүрээлэнд байдаг өвлийн дэлгүүрээс гайхалтай бэлгүүдийг оллоо. Миний итгэлт бэлэг томьёо байсан нь сайн хэрэг. Миний томьёо жимсхэнүүдийн дуртай болон дургүй зүйлс, нас болон өндөрийг нэгтгэж тэдний сонирхол болон дуртай хоол мөн дуртай киног тооцоолж гаргасан. Үр дүн нь төгс бэлгийг олох магадлал 90%-тай харин 2% нь алдаа заасан байгаа. Математик бол баярын жинхэнэ аврагч. Ингээд....би энэ цамцыг баярт зориулж дэлгүүр явахад бэрх Брийд Пуддингд авсан юм. Энэ яг л баяр болон тав тухад таарсан цамц. Түүнд таалагдана даа.
Страв: харав уу? баярын өдрүүдэд бухимдах шаардлагагүй.
Брийд: би энд үнэхээр бухимдаж байна.
Страв: өө, алив л дээ.
Брийд: модны гэрлийг өнөө орой асаана харин миний хийх зүйлс цагираган давхар амттанаас ч илүү их байна шүү дээ.
Лаям: чи юу өмсчихсөн юм бэ?
Брийд: энэ үү? Би өвлийн баяраар өөрийгөө эрт баярлуулахаар шийдсэн юм. Баяр болон тав тухад яг таарсан цамц. Таалагдаж байна уу?
Лаям: үнэхээр төгс.
Брийд: за, бүх жимсхэнүүдээ яаралтай уулзалт болж байна. Энэ газар надад өвлийн гайхамшгийн бодит байдлыг өгөх хүртэл ямар ч чимэглэл , ямар ч амттан хэрэггүй. Хотын бүх жимсхэнүүд өнөө орой энэ модыг баярын өдөрт зориулж чимэглэсэн, гэрэлтсэн байгааг харахаар энд ирэх болно. Гэхдээ үл үзэгдэх гоёл чимэглэл нь баярын улирлын шинэ чиг хандлага гэдгийг би ямар нэг байдлаар анзаараагүй бол бид асуудалд орно. Би үнэхээр аргаа барж-----
Страв: бид үүнийг хурдан хийх гэж догдолж, огтхон ч санаа зовохгүй байгаа, тийм үү? Миний зөв биз дээ? За, бидэнд юу байгааг харцгаая. Жигнэмэг, гэрэлтүүлгүүд. Болж байна. Модыг чимэглэх, хөгжим, баярын өнгө үзэмж. Баярын өнгө үзэмжээ?
Брийд: би Блүүминг жимсхэнээс модны гэрлийг асаахад бид бүгдийн өвлийн баярт өмсөх өмсгөлийг захиалсан.
Страв: ойлголоо, асуудалгүй дээ. Бөөрөлзгөнөхөн бид 2 баярын амттангуудыг хариуцаж болох юм.
Рас: үнэхээр үү?
Страв: чи бүх жимсхэнүүдэд намайг чамгүйгээр үүнийг хийж чадахгүй байсан гэж хэлж болно шүү.
Рас: өвлийн баярт дургүй л дээ гэхдээ Стравбэрри надгүйгээр бүтэлгүйтнэ гэж хэлэхдээ дуртай байна. Ойлголоо, би хийж чадах байх.
Страв: гайхалтай. Одоо, гэрэлтүүлгүүд.
Лемон: надад даатгачихаа.
Хак: гэрэлтүүлгүүд гоё харагдах байх даа.
Лемон: гоё оо? Гоё гэнэ ээ? би зүгээр гоё зүйл хийдэггүй. Би бусад жимсхэнүүд “ боль, зураасыг давах аюултай.” Гэж хэлэх хүртэл бүх зүйлийг хийдэг. Тэгээд би түүнээс ч илүүг хийдэг юм. Юу гэх гэсэн бэ гэхээр, гэрэлтүүлэгүүд. Тийм ээ. их хөөрхөн болох байх.
Страв: за, Лемон ямар ч байсан тэр зүйлээ хийх бололтой. Харин модны хувьд...
Жүржхэн: Би, би. Надаар үүнийг хийлгээч.
Брийд: гэхдээ мод илүү байх-----
Жүржхэн: янзтай? Гайхшрам? Дээд түвшнийх үү?
Брийд: уламжлалт, сонгодог, таашаалд нийцсэн.
Страв: гайхалтай. Та хоёрт хамт хийх зүйл гарч ирлээ. Харин хөгжмийн хувьд бид хэн үүнийг аргалж чадахыг мэдэх юм шиг байна.
Хак: би хөгжим тоглох дуртай.
Брийд: бидэнд баярын дуу хэрэгтэй. гэхдээ намуухан, баярын шинжтэй, гэхдээ тийм ч тодорхой биш, хөгжилтэй, гэхдээ энэ улирлын хүчтэй сэтгэл хөдлөлийг тусгасан гунигтай хөг аястай болго.
Страв: ингээд баярын өнгө төрх л үлдэх шив. Лаям, чи үүнийг очоод авч-------Лаям?
Лаям: надад сүүлийн нэг бэлэг авах хором өгчих. Тэгээд би Блүүминг жимсхэнээс баярын өмсгөлийг аваад ирье.
Страв: ингээд бүх зүйл боллоо.
Нэрсхэн: чи баярын шидтэнийг угтах багийг мартчихлаа.
Страв: юу гэсэн үг вэ?
Нэрсхэн: би ингэж нэг баярын шидтэнтэй уулзах нь байна. Би жаахан байхаасаа л түүнтэй биечлэх уулзахыг хүсдэг байлаа. Энэ жил бол миний жил. Ертөнц надад хэлсэн юм.
Соур Грапе: өвлийн шидтэн гэдэг нь тоглоомон хэлбэртэй амттаныг өвлийн баярын өмнөх шөнө дэлхий дээр байгаа жимсхэнүүдэд өгдөг хамгаалагч шидэт жимсхэн үү?
Нэрсхэн: тийм ээ, тэр мөн. Би үргэлж өвлийн шидтэн бид хоёр дотроо ямар нэг зүйлээр холбогдсон гэж боддог. Би түүний дэлхий ертөнцийн талаарх бодлыг, нисэхэд яаж мэдрэгддэггийг, мөн хэрэв тэр амьтан байсан бол ямар амьтан байх байсныг нь мэдмээр байна. Би бол зараа.
Страв: ойлголоо. Тэгвэл Нэрсхэн түүнийг угтаж авах багийг удирдаж болох юм. Тэгэхээр бүх зүйл ингээд хэвийн боллоо. Модыг гэрэлтүүлэх үйл ажиллагаа төгс болно. Тэгээд энэ дуусахад та нарыг надтай Жимсхэн тосгоны онцгой уламжлал болох тогооч нарын цэнгүүнд нэгдэнэ гэж найдаж байна. Би урилга хийсэн.
Рас: тогоочдын цэнгүүн гэнэ ээ? үнэхээр үү?
Страв: тийм ээ. учир нь жигнэмэг, нарийн боов, мөн хайртай жимсхэнүүдтэйгээ хамт байх бол баярын хамгийн чухал хэсэг шүү дээ.
(Дуу) Страв: гудамж бүрт ид шидийн гайхамшигт орон. Ийм сайхан үнэртэй баярын амттангаас салахын аргагүй. бидний явсан газар бүрт цас бутрах чимээ сонстоно. Гялтганана, гаялалзана бас гялтганана. Бүх зүйл гайхалтай зөв санагдаж байна. Жилийн хамгийн сайхан цаг ахин ирлээ. Бүгд явж танхимуудыг чимэглэцгээе. Энэ хэзээ ч дуусахгүй гэж найдья. Бүх талаараа төгс энэ баяр. жилийн хамгийн сайхан цаг эцэст нь дахин ирлээ. Тэмдэглэх зүйлс ихтэй энэ улирал. Амттан хийх, дэлгүүр хэсэх, чимэглэл хийх нь энэ бүхний нэг хэсэг. Баяр баясал, урам зоригоор дүүрэн жилийн энэ мөч. Инээд хөөр, дуу, инээмсэглэл бүгд тод. Бүх зүйл гайхалтай зөв санагдаж байна. Жилийн хамгийн сайхан цаг ахиад ирлээ. . Бүгд явж танхимуудыг чимэглэцгээе. Энэ хэзээ ч дуусахгүй гэж найдья. Бүх талаараа төгс энэ баяр. жилийн хамгийн сайхан цаг эцэст нь дахин ирлээ. Энэ бол жилийн хамгийн сайхан цаг. Ийм хурдан ирсэнд нь итгэж чадахгүй нь.
Рас: огт дуусахгүй мэт санагдах энэ баяр.
Страв: бүх зүйл төгс байдаг энэ баяр.
Бүгд: энэ жилийн хамгийн сайхан цаг ахиад ирлээ. Бүгд явж танхимуудыг чимэглэцгээе. Энэ хэзээ ч дуусахгүй гэж найдья. Бүх талаараа төгс энэ баяр. жилийн хамгийн сайхан цаг эцэст нь дахин ирлээ.
Страв: жилийн хамгийн сайхан цаг ахиад ирлээ. Тийм ээ, жилийн хамгийн сайхан цаг ахиад ирлээ.
Нэрсхэн: зугаатай байлаа шүү.
Брийд: Энэ үдийн завсарлагад чинь тооцогдоно шүү.
Рас: би юу хийх гээд байгааг чинь мэдэж байна бас энэ чинь бүтэхгүй. Би гэнэтхэн өвлийн баярт дуртай болчихгүй.
Страв: бид мэдэх болно оо. Өвлийн баярт Грандбэрри Жамийн жигнэмэг шиг бодлыг чинь өөрчлөх төгс зүйл байхгүй. Энэ огт Грандбэрри Жамын өвлийн баярын төгс жигнэмэг шиг болоогүй байна. Юу гэхээр энэ зүгээр дээ. Бид ахиад хийхэд л болно. Ямар ч байсан энэ чинь----
Рас: жилийн хамгийн сайхан үе шүү дээ. Би ойлгосон. Би дууг чинь сонссон. Халбага аваад өгөөч.
Паямэн: чи хаана байваа?
Жонни: жимсхэнүүдэд чадхаараа тусалж байгаад ирлээ. Бас өвлийн баярын чиний төлөвлөгөөнд тусалж байна.
Паямэн: би толгой холбох талаар юу гэж хэллээ?
Жонни: би ингэж л ярьдаг. Энэ бол миний зуршил. Энэ миний хийдэг зүйл. Бүх жимсхэнүүд үүнд дуртай, тийм байхад яагаад би------толгой холбохгүй, ур чадвар гаргахгүй, юу ч хэрэггүй. Жимсхэнүүд биднийг баярын алдартай гэмт хэрэгтнүүд гэж бодоосой гэж хүсэхгүй байна уу? жигнэмэгийн дээрэмчид болбол яаж байна? Амттаны дээрэмчид? Бялууны дээрэмчид үү?
Паямэн: чи гашилсан сүү уучхаа юу? Бид юу хийж байгаагаа ямар ч жимсхэнд мэдэгдэж болохгүй.
Жонни: бид яг юу хийж байгаа билээ?
Паямэн: бүх жимсхэнүүд уламжлалт жигнэмэгийг өвлийн баярт зориулж хийж байгаа. Жигнэмэггүй баярын өдөр байх ёсгүй. Тэгэхээр хэрэв бид хотод байгаа бүх жигнэмэгийн хулгайлчихвал өвлийн баяр сүйрнэ. Тэд миний үзмийн ягаан баярын бялууны мухлагт ирж миний жигнэмэгийг авахыг хүссэнээр өвлийн баяр аврагдана. Миний ачаар. Бүх жимсхэний хайртай өвлийн баярын аврагч.
Лемон: та нар өвлийн баярын гэрэлтүүлгийг хүсэж байна уу? би та нарт баярын гэрэлтүүлгийг өгөх болно оо.
Страв: би яг Грандбэрри Жамын жорын дагуу хийсэн. Гэхдээ энэ ижилхэн болохгүй л байна даа.
Рас: энэ өмнөхүүдтэй яг ижилхэн амтагдаж байна.
Страв: түүний жигнэмэгт ямар нэг өөр онцгой зүйл байдаг.
Рас: үзэм үү?
Страв: ид шид. Би жигнэмэгийг зөв хийсний дараа чи амтлах үед зүрх чинь тэр өдөртөө 3 дахин томорч сэтгэлийг чинь хүйтэн өвөл ч дийлэхгүйгээр дулаацуулах ёстой.
Рас: наадах чинь нэг жигнэмэгт хэтэрхий ахадсан зүйлс байна.
Хак: хүчлэх хэрэггүй, Хак. Чи дуу бичих дуртай ш дээ. Чи хийж чадна аа. Өвлийн гайхамшиг хаа сайгүй байна. Цас газарт унаж....байна?
Жүржхэн: Брийд, энэ гоёл чимэглэлүүдийг харах хүртлээ хүлээж бай. Энэ жил би модыг жүржийн гайхалтай эргүүлэгээр тойруулж чимэглэхээр шийдсэн. Бүх жимсхэнүүд миний дуртай баатар бол жүржийн өнгийн эд зүйлс гэдгийг мэднэ. Гэхдээ тэд намайг жүржээр өөрөө чимэглэл хийсэн гэдгийг мэдэхгүй байгаа. Харин одоо надад энэ үүнийг харуулж болох мод байна. Энэ үнэхээр, үнэхээр.....
Брийд: аймшигтай. Жүрж бас цагаан өнгө? Өвлийн баярын гол өнгө ч биш шүү дээ. Мод хар дарсан зүүд болж хувирах нь. Энэ бүх зүйлтэй мөргөлдөх болох нь. Бэрриворкс, цас бас би. Би үүнийг чинь модонд өлгөхийг эсэргүүцэж----- тэгээд үзээрэй л дээ.
Жүржхэн: алив эхэлцгээе.
Лаям: өвлийн баярын өмнөх өдөр хүргэлт хийдэггүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Надад яаралтай бэлэг хэрэгтэй байна.
Соур: чи хаашаа явж байгаа юм?
Нэрсхэн: Би өвлийн шидтэнд зориулсан тусламжийн багц хийж байна. Чи тусламаар байна уу?
Соур: юу гэхээр би түүнийг жинхэнэ гэж бодохгүй байна.
Нэрсхэн: чи жинхээсээ хэлсэн юм уу?
Соур: нисдэг чарга? Хэдэн тэрбум жигнэмэг хийдэг үү? Хаалга эвдлээд орж ирдэг? Хачин л байгаа юм даа.
Нэрсхэн: гэхдээ өвлийн шидтэн бол өвлийн баяр оршдогын ганц шалтгаан шүү дээ. Цаст уулын жимсхэнүүд хамгийн хүнд, хамгийн хүйтэн өвлийн давж байхдаа бараг л хоол хүнсгүй болсон юм. Харин өвлийн шидтэн тэдэнд хоол хүргэхээр шуурган дунд нисдэг чаргаа илгээсэн. Эдгээр ид шидийн амттан нь тэдний зүрх сэтгэлийг дулаацуулж, бүхэл бүтэн өвлийн турш тэднийг өлсгөөгүй юм даа. Тэгээд л бид энэ баярыг тэмдэглэдэг юм.
Соур: эсвэл энэ зүгээр л жимсхэнүүдийг их жигнэмэг авхуулах зорилготой зохиомол түүх байх.
Нэрсхэн: биднийг яагаад ертөнц учруулсаныг би одоо ойлгож байна. Би чамайг өвлийн шидтэнтэй танилцуулнаа. Явцгаая.
Страв: самрын тос минь гэж. Огтхон ч ижил биш байна.
Хак: ёоё, хөөх.
Страв: том асуудал биш дээ. Зүгээр л найзууддаа жигнэмэг чимэглэж өгч чадахгүй нь. Эсвэл Грандбэрри Жамийн жорыг зөв хийж сураад тогооч нарын цэнгүүнийг хийж болох юм. Гэхдээ би чадахгүй байна. Гэхдээ зүгээр дээ зүгээр. Бид ахиад оролдоно. Тэгээд бүх зүйл зүгээр байх болно. Чанамал бас жигнэмэг. Шанцай дуусчихсан байна.
Рас: баярын бухимдалыг мэдэрч эхэлж байна уу?
Страв: би юу? Үгүй ээ. зүгээр л жорыг зөв хийхдээ догдолж байна. Хөөе, хүрээлэнгийн өвлийн худалдаа руу хамтдаа явж ахиад шанцай авцгаая л даа.
Хак: болгоомжтой байгаарай. Энд жигнэмэгээр бороо орж байна шүү. Өвлийн баяр, цас их тод байна. Жигнэмэг тэнгэрээс унаад л......
Соур: тэгэхээр, өвлийн шидтэний жигнэмэг яаж жимсхэнүүдийг бүтэн өвөл хооллосон юм бэ?
Нэрсхэн: магадгүй маш том жигнэмэг байсан байх.
Соур: чарга нь яаж нисдэг юм бэ?
Нэрсхэн: Би мэдэхгүй ээ, онгоц яаж нисдэг билээ?
Соур: түүнийг огт хараагүй байж байдаг гэдэгт нь итгэж байгаа юм уу?
Нэрсхэн: би агаарыг ч бас харж байгаагүй. Гэхдээ байдаг гэдгийг нь бид мэднэ шүү дээ.
Соур: чи өвлийн шидтэнтэй хаана уулзах юм бэ? Тэр хаана байхыг нь яаж мэдэх юм бэ?
Нэрсхэн: наадах чинь сайхан асуулт байна. Би мэдэхгүй ээ. гэхдээ би ертөнц биднийг түүн рүү чиглүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Сайн уу, таныг гайхалтай өвлийн баярыг өнгөрөөж байгаа гэж найдаж байна.
Өвлийн шидтэн: чи ч бас.
Страв: за, бид жаахан шанцай олж авна тэгээд дараа нь....
Өвлийн шидтэн: тэнд ямар ч шанцай үлдээгүй ээ.
Страв: халуун чинжүү минь гэж. Яаж шанцай байхгүй байж таарах юм бэ? Энэ чинь өвлийн баяр.
Өвлийн шидтэн: харин тийм биз? Тэд дэлгүүрт байсан бүх шанцай алга болсон гэж хэлсэн. Би энэ жалапено амтлагчийг сая олсон шүү. Би энэ зүйлээр жимсхэнүүдийг хөлрүүлэх жигнэмэг хийж чадах л байлаа.
Страв: хөөе, надад жаахан туслаач. Надад түр зээлдүүлэх шанцай танд байхгүй юу?
Өвлийн ш: уучлаарай, бүгд дууссан. Сая л өвлийн баярын хэдэн багц жигнэмэгээ зарж дууслаа одоо жаахан ядарч байна. Яг л олон жил жигнэмэг хийсэн юм шиг санагдаж байна гээч. Өнөө орой дуусгах ёстой том захиалга бий. Гэхдээ чамд хэрэгтэй гэвэл надад чавганы үр, масала цай, зайдас байгаа шүү.
Рас: зайдас гэнэ ээ?
Өвлийн ш: би зүгээр л шинэлэг зүйлс турших дуртай. Заримдаа зөв хариулт нь чиний олно гэж бодсон газраас олддоггүй юм.
Страв: түүний зөв.
Рас: зайдасны талаар уу?
Страв: үгүй ээ, хотын хаа нэгтээ шанцай байж л таарна. Бид олж авах хэрэгтэй. Үнэртэж байна уу?
Рас: төгс баярыг бүтээхийг хүссэн чиний цөхрөлийг үү?
Страв: агаарын өвлийн ид шид биднийг чиглүүлж байна. Би мэдэрч байна. Уулзахад таатай байлаа, сайхан баярлаарай. Баяртай.
Өвлийн ш: баяртай.
Лемон: гэрэлтүүлгүүд болчихлоо. Модыг асаах хүртэл ахиад хэдэн цаг үлдлээ шүү. Энэ чинь тэгэхээр цасны машинд цаг гаргаж болно гэсэн үг. Цасны машинуудаа малгайгаа ажиллуулаарай. Цасны машинуудаа, ахиад. Ахиад, ахиад. Эхнээс нь эхлэх болох шив. Янзтай.
Страв: яаж том алиман хотын бүх дэлгүүрийн шанцай бас өвлийн баярын жигнэмэг бүгд дуусч болдог байна аа? Тэр санаа зовсон харцнуудыг харсан уу? одоо жимсхэнүүд яах болж байна аа?
Рас: эхлээд магадгүй өвлийн баяр ихэвчлэн урам хугаралт болон бухимдалаар дуусахаар зохиогдсон гэгдгийг хүлээн зөвшөөр.
Өвлийн ш: юмс тийм ч муу байж болохгүй, тийм биз?
Рас: энэ чарга сая энд байсан билүү?
Өвлийн ш: шанцай байхгүй гэнэ ээ? магадгүй одоо өөр зүйл турших цаг болсон байх. Жаахан туршилт хийгээд үз.
Страв: үгүй ээ. би яаж ийгээд Грандбэрри Жамийн жорыг зөв хийх хэрэгтэй байна.
Өвлийн ш: тэгэхээр би амттанд дуртай ходоодонд юу хэрэгтэйг мэднэ ээ. энд байна.
Страв: өө амтат гуа минь гэж. Үнэхээр гайхалтай. Энд маш олон жимсхэнүүдэд жигнэмэг хэрэгтэй байгаа гэдгийг та мэдэх үү? Та тэдэнд жи-------
Өвлийн ш: уучлаарай, би чадахгүй ээ. энэ жигнэмэгүүд захиалгатай байгаа. Чухал хүргэлт, санаж байна уу? гэхдээ би хэдийг хувааж өгч болох юм. Миний туршлагаар заримдаа жаахан ч гэсэн амттан боломжгүйг боломжтой болгож чаддаг юм.
Страв: харав уу? баяр бүх жимсхэнүүдэд сайхан бүхнийг авч ирж байна. Баярлалаа.
Эм: тэдэнд жигнэмэг байна.
Страв: яаж Ягаан хулдаачинд жигнэмэг байгаа юм бол?
Эм: надад 5н багц хэрэгтэй байна.
Паямэн: бүх жимсхэнд хүрэлцэхээр жигнэмэг байгаа. Би байсан гэдгийг битгий мартаарай. Ягаан хулдаачин, өвлийн баярыг аварлаа шүү дээ. Бүгдэд хэлээрэй. Өө, баяцхан чалчаа. Баярын мэнд хүргэе. Би таая л даа. Та 2т жигнэмэг хэрэг болоо юу?
Страв: бид зүгээр л хотод ямар ч шанцайны үүрмэг үлдээгүй байхад чамд яаж шанцайтай жигнэмэг ийм их байгааг гайхаж байлаа л даа.
Паямэн: би бол сайн төлөвлөгч.
Рас: эсвэл сайн дээрэмчин.
Жонни: би толгой холбож сонсвуудаа?
Рас: Жонникейк Кобблер. Энэ хачин жимсгэнэ энд юу хийж байгаа юм бэ?
Паямэн: өө, чи миний хайрт, хүндэт дүү хамтрагчийг минь хэлж байна уу? тэр миний ажилд тусалж байна.
Страв, Рас: чиний дүү гэнэ ээ? тэд холбоотой гэж үү? Та нар надаар тоглож байгаа----үнэндээ, үгүй ээ. энэ их ойлгомжтой байна. Би та 2н юу хийсний мэдэхгүй байна гэхдээ би хийснийг чинь мэдэж байна. Тэгээд өвлийн баяраар уу? энэ чинь утгагүй санаа байна.
Паямэн: юу гээч гүтгэлэг вэ? Би хэзээ ч тэгэхгүй байсан.
Рас: тийм ээ, чи тэгэх байсан. чи тэгчихсэн.
Паямэн: гэхдээ би хийсэн гэдгээ батлахаар зүйл хийхгүй байх байсан. жигнэмэг авбал яаж байна? Би баярын өдрөөр 2 бяцхан жимсхэн жигнэмэггүй явж байгааг харах дургүй л дээ.
Страв: бид зүгээр.
Паямэн: өө, хотод одоо ч жигнэмэг байгаа бололтой. Энэ хачин биш гэжүү? Мэдээж нэг сонирхогчийн хийсэн жигнэмэг.
Страв: хүрээлэнд байсан худалдагч чамаас 20 дахин илүү тогооч байсан шүү.
Жонни: алив явцгаая. Үйлчлүүлэгч нарт зай гаргаж өгцгөөе.
Рас: чи яагаад толгой холбохгүй байгаа юм?
Жонни: дажгүй асуулт байна. Жимсхэнүүд толгой холбохыг санана гэж хэлсэн биз дээ. Хөөх.
Паямэн: наадхаа өгөөдөх. Энэ жигнэмэг, энэ жигнэмэг намайг....энэ жигнэмэгийг хэрэв бид зарж байсан бол бид хувь тавиланг бүтээж болох юм шиг мэдрүүлж байна. Бяцхан чалчаа тэр худалдагчийг хаана байсан гэж хэллээ?
Лемон: модыг асаах цаг бараг боллоо. Гэрлийг 3н удаа шалгасан. Цасны машин засаад байрлуулсан. Энэ бол миний мөч. Үгүй эээээээээ.
Соур: тэгэхээр..оройтож байна даа.
Нэрсхэн: тийм ээ.
Соур: би эргэлзсэн хэвээр байгаа ч хэрэв өвлийн шидтэн ирвэл тийм ч удахгүй яваад өгөх байхдаа.
Нэрсхэн: мхн.
Соур: чи түүнтэй уулзахгүй бололтой.
Нэрсхэн: би уулзана аа.
Соур: яаж тийм итгэлтэй байгаа юм?
Нэрсхэн: өвлийн баяр бол харж чадахгүй бүх зүйлдээ итгэх өдөр юм.
Соур: би бодлоо өөрчлөөгүй шүү. Би зүгээр л суумаар байна.
Нэрсхэн: ойлголоо.
Брийд: энэ үнэхээр аймшигтай.
Жүржхэн: тийм ээ. тэгээд одоо яах вэ?
Брийд: бидний нэг нь тэвчээртэй байж хойш болоод нөгөөдөө модыг чимэглэхэд туслах хэрэгтэй. Минийхээр чи хойшоо болсон нь дээр.
Жүрж: тийм зүйл болохгүй шүү.
Брийд: Лаям. Миний блүүминг жимсхэнээс захиалсан өмсгөл үү?
Лаям: өмсгөлүүд.
Брийд: юу гэсэн үг вэ?
Лаям: би мартчихсан байна.
Брийд: чи мартсан гэнэ ээ? бид өмсгөлийг модыг асаахад өмсөх ёстой. Чи юу хийж байсан юм бэ?
Лаям: би зүгээр л...би зүгээр л..би энэ баярын бас тав тухын цамцыг өвлийн баярт зориулж чамд авсан ч чи авчихсан байсан тэгээд би сандарсандаа чамд бүх зүйлийг авчихсан. Би баярын өмсгөлийг бүр мартчихсан байна. Бидэнд модны доор хослуулж өмсөн хувцас байхгүй нь миний буруугаас л боллоо. Гэхдээ одоо ч цаг байна. Магадгүй би засаж чадах байх. Май, эднийг чамд.
Брийд: Лаям, хүлээ. би үлдсэн амьдралынхаа туршид наадхыг чинь юу болохыг мэдэхгүй амьдарч чадна.
Жүрж: энэ бол цөөн тоогоор хийгдсэн жүржийн бүрмэлтэй модны орой. Бидэнд цаг бага байна. Бид модыг засах хэрэгтэй. Тэгэхээр оройны чимэглэл нь оройд нь түрүүлж хүрсэн жимсхэн модыг өөрийнхөөрөө чимэглий. Тохирох уу?
Брийд: сайхан санаа байна.
Страв: Ягаан хулдаачинд миний өвлийн баярыг сүйрүүлж чадна гэж бодсон юм байх даа? Тэр надтай нүүр туллуу? Би бол стравбэрри хутгагч Бяцхан бялуухан бас надад азын халбага бий. Модыг асаах үйл ажиллагаа хүртэл хугацаа бага байна харин надад “Стравбэрри баярыг аварсан нь” төлөвлөгөө хэрэгтэй байна. Удахгүй ээ. жаахан хүлээгээрэй.
Лемон: хангалттай цэнэг байхгүй юу? Энэ эд бүтэн хотыг ч гэрэлтүүлэх хангалттай хүчтэй.
Лаям: блүүминг жимсхэн хэдийн хаачихсан байна.
Жүрж: энэ жүржээр бүрсэн мод байх ёстой.
Брийд: жүржийн зөрүүдлэл мод гэвэл таарна.
Хак: би ойлголоо. Шүлэглэж чадах жимсхэн байна уу?
Страв: олчихлоо. Би зүгээр л энд биш л бол хаашаа ч хамаагүй явах хэрэгтэй юм байна. Дэлхийн хаа нэгтээ шанцай байж л таараа, тийм үү? Тийм биз?
Рас: одоо хангалттай. Миний хувьд хангалттай. Ийм болохоор л би өвлийн баярт дургүй. Бүх жимсхэнүүд төгс байхыг хүсдэг гэхдээ тийм зүйл болдоггүй. Дэлгүүр хэсэх хангалтгүй, амттан хийх хэзээ ч бүтдэггүй. Мод зөв чимэглэлтэй биш. Эцэг эх чинь чам руу залгахаа мартдаг-----
Страв: юу?
Рас: би....зүгээр мартаж үз.
Страв: баярын өдөр бол хайртай жимсхэнийхээ хажууд цагийг өнгөрөөх ёстой мөч шүү дээ. Би тэр хэсгийг мартчихсан бололтой.
Рас: сайн уу ээж, сайн уу аав? Та нарыг завгүй байгаа гэдгийг мэднэ л дээ гэхдээ би та хоёрыг өвлийн баярыг сайхан өнгөрөөхийг хүссэн зурвас үлдээхийг хүссэн юм. Тэгээд хэд хоногийн дараа гэртээ очихоороо уулзацгаая. Тэгэхээр ээж чинь жимсний цэцэрлэг 500 компаний захирал харин аав чинь дэлхийд алдартай тогооч бол тэд завгүй байдаг юм. Тэд аялалаар явдаг. Маш олон удаа.
Страв: өвлийн баяраар хүртэл үү?
Рас: зүгээр л эцэг эх минь Стравбэрри Бяцхан бялууханы аргаар баярыг тэмдэглэдэггүй гээд хэлчихье. Тэгээд би хэт өндөр найдвар тавихгүй байхад суралцсан. Хэзээ ч.
Страв: намайг уучлаарай. би чамд өвлийн баярт яагаад дуртайгаа харуулахад л хэтэрхий анхаараад чамаас яагаад дургүйг чинь асуугаагүй юм байна. Шудрагаал хэлбэл энэ миний хүсч байсан өвлийн баярын өмнөх шөнө биш байлаа л даа.
Өвлий шидтэн: хэзээ ч тийм байгаагүй ээ.
Рас: үнэхээр тэр хаанаас ирсэн юм бэ?
Өвлийн ш: та хоёр гунигтай харагдаж байна. Юу болсон юм бэ?
Страв: би бүтэн өдрийг өвлийн баяр бол төгс баяр гэж Бөөрөлзгөнөхөнийг ятгахад зориулсан. Гэхдээ миний бодлоор түүний зөв бололтой. Энэ тийм ч төгс биш юм байна.
Өвлийн ш: бурхандаа талархлаа. Яасан? Төгс байх чинь уйтгартай ш дээ.
Страв: гэхдээ бүх жимсхэн баярыг төгс байгаасай гэж хүсдэг.
Өвлийн ш: төгс баярын өдөр үү эсвэл ид шидтэй өдөр үү?
Рас: ялгаа бий гэж үү?
Өвлийн ш: төгс баярын өдрүүд сайхан л даа. Яг л чиний хүссэнээр бүх зүйл болно, гэхдээ ямар ч гэнэтийн зүйл байхгүй учир нь бүх зүйл яг хүссэнээр чинь үргэлжилнэ. Гэхдээ бүх зүйлс буруугаар эргэхэд бол? Хөөх, дараа нь юу болохыг хэн мэдэх билээ? Бүх зүйл боломжтой. Алдаан дунд л гайхамшиг оршиж байдаг юм.
Страв: би тэр талаас нь бодож байгаагүй юм байна.
Рас: хүлээ, тэгэхээр муухай баярын өдөр ч сайхнаар дуусаж болно гэсэн үг үү?
Өвлийн ш: магадгүй ээ, чи хэзээ ч мэдэхүй. Тэгээд л юмс сонирхолтой болж ирнэ.
Лемон: тийм ээ, би чадчихлаа. Хөөе, та нар яах гэж байгаа юм бэ?
Паямэн: яасан? Бид зүгээр л хөөрхий жимсхэнүүдэд жигнэмэг хүргэх гэж----
Страв: та нар жигнэмэг хулгайлж байгаа юм уу?
Өвлийн ш: надад наад жигнэмэг чинь хэрэгтэй.
Страв: та нар хотод байсан бүх жигнэмэг, шанцайг хулгайлсан, тийм биз дээ?
Паямэн: алив эндээс хурдан явцгаая.
Жүржхэн: Жүржхэний шударга ёсны нудрагийг амтлах цаг ирлээ.
Жонни: ёоё
Паямэн: надаас өөр ямарч жимсхэн дүүг минь цохидоггүй юм шүү.
Лемон: цасны машинуудаа бэлдээд.
Страв: наад жигнэмэг чинь та нарынх биш түүнийх. Буцаагаад өгөөдөх.
Жонни: бид бүслэгдчихлээ. Жигнэмэгийн дээрэмчид ингээд дууслаа.
Паямэн: шилмүүст аврал минь. Та нар биднийг зогсоож чадна гэж бодсон ч бид илүү ухаантай байлаа.
Лаям: наадах чинь аюулгүй биш шүү дээ.
Паямэн: энэ жигнэмэгтэй байхад бид өвлийн баярыг авах болно. Өө цөцгий минь гэж.
Өвлийн ш: энэ ч сайн зүйл биш шүү.
Брийд: сайн зүйл биш ээ? мод унаад сүйрчихлээ. Бид одоо яах вэ? Стравбэрри, “ бид аргалж чадна, бид бүгдийг хийнэ” гэдэг дуугаа дуулахад сайхан мөч байна. Дуулаарай.
Страв: би....би дуулж чадахгүй нь. Би өвлийн баярын өмнөх шөнө сүйрсэн гэж бодож байна.
Рас: магадгүй яг ч тийм биш. Бидэнд гэрэл асаах мод байхгүй байж болно гэхдээ бидэнд одоо ч тогооч нарын цэнгүүний урилга байгаа. Бас нэг жимсхэн надад жигнэмэг, амттан, бас хайртай жимсхэнүүдтэйгээ хамт байх нь баярын өдрийн гол зүйл гэж хэлсэн юм. Урилга авсан жимсхэн байна уу? уламжлалт тогооч нарын цэнгүүнд саяхан уулзсан жимсхэнээ олон тооны жигнэмэг хийж байхад нь чаргыг нь янзалж өгөх ажиллагаа хамрагдах уу?
Страв: үгүй л дээ. Гэхдээ бид энэ цэнгүүнийг арай өөр зүйл рүү эргүүлж болох юм. Чи үнэхээр бид үүнийг хийж чадна гэж бодож байна уу?
Рас: алдаа бол гайхамшиг шүү дээ. Тэгэхээр, өвлийн баяр тийм ч муу биш байсан байх. Үүнийг асуудал болгоод хэрэггүй дээ.
Жонни: би ээж рүү залгана аа.
Брийд: байна уу? баярын мэнд хүргэе. Би жигнэмэгийн гэмт хэргийг мэдээллэх гэсэн юм.
Өвлийн ш: би энэ хутгагчийг санах байхдаа. Бид хамтдаа их зүйл хийсэн юм.
Страв: миний азын халбага сайн жигнэмэг хийхэд тусална гэж найдаж байна.
Өвлийн ш: чи үүнийг хаанаас авсан юм бэ?
Страв: энэ үү? Энэ манай гэр бүлд уламжлагдаж ирсэн зүйл.
Өвлийн ш: энэ ч их сонирхолтой юм. Энэ халбагаар чамайг юу хийж чадахыг харцгаая.
Лемон: ингээд боллоо.
Страв: үүнийг аваарай.
Соур: хөөе, чи өвлийн шидтэнтэй уулзаагүйд харамсаж байна.
Нэрсхэн: ертөнц их нууцлаг байдаар ажилладаг. Нэг өдөр би түүний баяртай инээдийг сонсох байх. Тэгээд түүний шидэт чарга моддын дундаас гарч моддын дээгүүр нисэхийг харна. Тэгээд бид түүний өвлийн баярт зориулж хийдэг шидэт жигнэмэгийн нууцлаг зүйлсийн талаар ярицлана.
Соур: та арай?
Өвлийн ш: чи юу гэж бодож байна, Соур Грапе?
Соур: Нэрсхээн, би чамайг өвлийн шидтэнтэй танилцуулмаар байна.
Нэрсхэн: би чамд түүнтэй уулзана гэж хэлсэн биз дээ?
Страв: хүлээ, хүлээ, хүлээ. та нээрээ—
Өвлийн ш: тийм ээ.
Страв: та яагаад юу ч хэлээгүй юм бэ?
Өвлийн ш: би бараг л нуугаагүй шүү дээ. Эртний чаргатай, том хүргэлттэй, жигнэмэг хийж байна. Чи ч сайн бодож оллоо шүү.
Страв: бүхий л хугацааны турш тэр урд минь байсан байна шүү дээ.
Өвлийн шидтэн: гайхамшиг үргэлж эргэн тойронд чинь байдаг. Чи харахын тулд зүгээр л итгэх хэрэгтэй.
Нэрсхэн: би тэдэнд яг тэгж хэлсэн.
Лемон: хэрэв та өвлийн шидтэн юм бол энэ чарга нисэх ёстой биз дээ? Энэ ч гайхалтай байх нь дээ.
Страв: танд ахиад илүү их жигнэмэг хэрэгтэй. халбага минь намайг гонсойлгож болохгүй шүү.
Соур: тэгэхээр, та яаж—
Өвлийн ш: ид шид
Соур: гэхдээ яаж ингэж-----
Өвлийн ш: бас л ид шид.
Соур: ойлголоо, гэхдээ бас-----
Өвлийн ш: надад итгэ. Энэ бүгд ид шид. Өө бас хэрэв би амьтан байсан бол хуяг хошуут болох байсан.
Нэрсхэн: мэдээж.
Страв: энийг.
Рас: би үүнд дуртай.
Өвлийн ш: гэгээн самрын тос минь гэж. Эднийг хараачээ. Энэ багц миний хийдэг жороос өөр амтагдаж байна. Сонирхолтой амт байна. Чи Грандбэрри Жамийн жорыг эцэст нь олоо юу?
Страв: үгүй ээ, энэ минийх. Грандбэрри Жамын жор түүнийх байсан учраас сайн байсан гэдгийг би ойлгосон. Тэгээд би таны хүргэлтэнд зориулж өөрөө жаахан юм бодож олсон юм.
Өвлийн ш: тогооч тогоочдоо хэлэхэд чамд үнэхээр авьяас байна шүү, Стравбэрри бяцхан бялуухан.
Страв: энэ үнэн гэж үү? Хэн нэгэн намайг чимхдээ. Эсвэл гараа цохиорой. Намайг чимхээд дараа нь гараа цохиорой. Алив дээшээ.
Лемон: энэ улаан товч танд дэлхийг тойрох жинхэнэ хурдны хүчийг үзүүлэх болно.
Өвлийн ш: мэдэхэд таатай байна. Бүгдэнд чинь тусалсанд их баярлалаа. Та наргүй бол би хийж чадахгүй байлаа. Харин одоо би явах хэрэгтэй. энэ жигнэмэгүүд өөрсдийгөө түгээхгүй шүү дээ. Модны гэрэлтүүлгээ асаахад чинь амжилт хүсье.
Брийд: тэр сая модны гэрэлтүүлэг гэсэн үү?
Страв: шанцай юу даа?
Лаям: хараач.
Хак: үзэсгэлэнтэй юм.
Рас: үүнийг хараач ээ.
Бүгд: хөөх.
Страв: гайхалтай.
Лаям: Бөөрөлзгөнөхөн?
Рас: яасан? Миний нүүрэн дээр юм наадчихаж уу? хөөх.
Брийд: зөөлөн чихэр минь гэж.
Нэрсхэн: янзтай.
Жүрж: зөв санагдаж байна.
Лемон: үгүй ээ, үгүй үгүй үгүй. Тийм ээ, муугүй шүү.
Брийд: би ч бас шидэт хувиргалт хүсч байна. Жимсхээн, тийм ээ.
Лаям: гайхалтай.
Соур: хөөх.
Хак: энэ гялалзаж байна.
Страв: бид баярын өмсгөлөө ямартай ч авчихлаа гэж бодож байна. Амттан, гэрэлтүүлэг, мод, баярын өнгө төрх. Мод ч эргээд хэвэндээ орчихлоо. Одоо бидэнд хөгжим хэрэгтэй.
Хак: би тохирох дуу олж чадаагүй ээ. би төгс байгаасай гэж хүссэн юм.
Страв: өө, Хак. Юу ч төгс байдаггүй шүү дээ.
Рас: үнэхээр үү?
Страв: яасан бэ? Нэг жимсхэн гайхамшигт өвлийн баяраас амьдралд төгс байхаас чухал зүйлс байдаг гэх үнэ цэнэтэй сургамж авч болохгүй гэж үү? Юу байгаагаа л тогло, харин бид цааш явж чадах үгүйгээ харья.
Хак: өвлийн гайхамшиг агаарт байна. Цас газарт бууж байна. Яарч байна уу? тайвшир. Санаа зовох хэрэггүй. Баярын ид шид эргэн тойронд байна.
Хак, Страв: Өвлийн ид шид хаа сайгүй байна, энэ үнэн. Би чамтай хамт байгаа минь өвлийн ид шид. Хэрэв байдаг гэдэгт итгэдэг бол үүнийг хайх хэрэггүй.
Хак: Өвлийн ид шид хаа сайгүй байдаг. Баяр болгонд бид замыг гэрэлтүүлэх болно.
Бүгд: Бидний нөхөрлөл үргэлж хамгийн тод нь.
Хак: Бид бүжиглэж байх зуур өвлийн баяр айлчилж байна. Баярын уур амьсгал үнэхээр сайхан байна.
Хак, Страв: Өвлийн ид шид хаа сайгүй байна, энэ үнэн. Би чамтай хамт байгаа минь өвлийн ид шид. Хэрэв байдаг гэдэгт итгэдэг бол үүнийг хайх хэрэггүй. Үргэлж байгаа гэдэгт итгээрэй. Өвлийн ид шид хаа сайгүй байна.
Страв, Рас: Бидний боломж бүрд ид шид байдаг.
Бүгд: өө, өвлийн ид шид.
Страв, Рас: сонголт болон алдаа бүрт
Бүгд: Өвлийн ид шид.
Рас, Страв: зүгээр л амьсгаа аваад урагшил. уулирал бүр өөрчлөгдөж, өсөж томрох шинэ шалтгаан.
Хак: Өвлийн ид шид хаа сайгүй байна, энэ үнэн. Би чамтай хамт байгаа минь өвлийн ид шид. Хэрэв байдаг гэдэгт итгэдэг бол үүнийг хайх хэрэггүй. Үргэлж байгаа гэдэгт итгээрэй. Өвлийн ид шид хаа сайгүй байна.
Нэрсхэн: ингээд бидний үлгэр дуусч байна. Бүх зүйл сайнаар эргэсэн шүү. Та бүхэнд бүгдэд нь ид шидээр дүүрэн баярын мэндийг хүргэе.
Back to episodes Go home