“Tangled Ep38”
“Хараал”
Ра: Ломбардын даваа. Хэцүү харагдаж байна шүү. Гэхдээ хэн нэгэн энийг давах бол тэр нь бид. Гэхдээ дээрээ чулуутай хөдөлж байгаа баганууд, жаахан хэцүүхэн л харагдаж байна даа. Тэгэхээр энэ зам жаахан, аан юу гэмээр юм бэ дээ?
Дэ: Аймаар уу?
Лэ: Гэдэс өвтгөмөөр үү?
Жи: Сайн уу.
Ра: Бид Ломбардын давааг давах тухай ярьж байна. Энийг давсны дараа үнэхээр сайхан байх болно. Тэгээд ч бид хар чулуун замаа дагахыг хүсэж л байвал бидэнд өөр сонголт байхгүй. Одоо хэн надтай хамт вэ? Энэ чинь байхгүй юу. Миний телескоп. Тэр дуран аавын энэ аялалд зориулж өгсөн бэлэг байсан. Өө за за. Хуваагдацгаая, тэгвэл илүү хурдан олно. Юүжин, Дэгээн хөлт өө та 2 надтай хамт.
Дэ: Бид хэчнээн удсан ч хайна аа, гүнж ээ. Бид хэзээ ч Ломбардын давааг давахгүй байсан ч хамаагүй гэсэн үг. Хэзээ ч.
Эв: Тэгэхээр сонсооч, шаргал үст ээ, би ингэж хэлмээргүй байна л даа. Гэхдээ магадгүй бид зүгээр л цааш явах ёстой байх. Тийм ээ? Телескоп сайхан бэлэг байсаан, гэхдээ Ломбардын давааг давахын тулд бид олон цаг…. Бас тэр аль хэдийн хайхаар явчихсан тийм үү? Энийг хийсэнд чинь баярлалаа, Дэгээн хөлт өө. Тэр дуран нь Рапунзелийн хувьд үнэхээр онцгой зүйл.
Дэ: Энүүхэндээ л гэхэд надад тэр дуран хамаагүй ээ. Би зүгээр л тэр аюулаас зугтахыг хүссэн юм.
Эв: Дэгээ!
Дэ: Би үхэхэд хэтэрхий залуу байна! Өө. Баярлалаа.
Ра: Ойрхон байлаа шүү. Чи зүгээр үү?
Дэ: Дэгээгээ оливын тосоор тосолсны хариуд ийм л юм хүртэх шиг боллоо.
Ра: Энэ хонхнууд үнэхээр танил байна. Яг л…
Эв: Бидний өдөр бүр л дордчих шиг боллоо.
Ра: Юүжин хараач. Вигор. Хатагтай Канардист! Та хоёрыг хараад үнэхээр гайхлаа шүү!
Ка1: Гэхдээ бид 2 чамайг хараад гайхаагүй нь ойлгомжтой.
Ра: Мэдээж, учир нь Вигор бол дэлхийн хамгийн сайн зөнч шүү дээ.
Дэ: Дэлхийн хамгийн сайн я..ямар юм гэнэ ээ?
Эв: Буу, буугаач! Энэ хөгшин эмэгтэй энэ сармагчинг зөн билэгч гэж хуураад, бусдаас мөнгө салгадаг луйварчин байгаа юм.
Дэ: Энэ ч сайн бизнесийн санаа байна шүү.
Ка1: Чи хүүхэд байхдаа хамаагүй намхан байсан.
Дэ: Тэрний зөв өө, би нэг футээр намхан байсан.
Ра: Бид дуртайяа ярилцмаар байна л даа, гэхдээ бид… Миний телескоп. Та олчихжээ?
Ка1: Энэ чинь үнэхээр утгагүй юм. Энэ чинь миний дуран. Хайрт охиндоо ааваас нь.
Ра: Харав уу, энэ бол бэлэг, бас аавын маань дурсгал байгаа юм.
Ка1: Чи өөрийгөө аавдаа хайрлуулдаг энэ дэлхийн цорын ганц хүн гэж бодоо юу?
Эв: Өө боль л доо, та дөнгөж сая л тийм бичиг байсныг нь олж мэдлээ шүү дээ.
Ка1: Хэрвээ чи зүрх сэтгэлийг минь шархлуулах байсан ч миний нандин телескопыг үнэхээр хүсч байвал төлбөрийг нь төлөх л ёстой.
Ра: Юу! Үгүй ээ. Би өөрийнхөө телескопыг худалдаж авахгүй.
Ка1: Өө наадах чинь зөв өө. Чи миний телескопыг худалдаж авна. За яахав, телескопоо ав аа. Яасан бэ, Вигор? Тэр намайг бухимдуулсанд чинь үнэхээр дүргүйцээд, чамд хамгийн муу хараалыг хийх болно гэж байна. Вигор, дурангаа надад, зохих эзэнд нь буцааж өгөх хүртэл амьдралд чинь аз жаргал амжилт тохиохгүй байх болтугай гэж хэллээ.
Эв: За, та хоёрыг дахин харах үнэхээр сайхан байлаа. За баяртай сайн сайхныг хүсье.
Ра: Та үнэхээр өөрөөсөө ичих хэрэгтэй.
Дэ: Тэгээд миний өндөр луу буцвал, та намайг өндөр болохыг харж байна уу?
Ка1: Вигор үгээ хэлсэн.
___________
Дэ: Би өнөөдөр хаданд авирна гэдгээ мэдсэн ч болоосой. Уулын дэгээгээ зүүх басайн шдээ.
Ра: Чи итгэж байна уу? Рэд ууртай 2 бараг л сармагчинг нь хулгайлсны дараа бид Вигорыг олоход нь тусалсны дараа шүү. Нээрээ шүү, үнэн. Хараал гэнэ ээ? Энэ бүхэн зүгээр л утгагүй юм.
Дэ: Би ингэж тоохгүй орхиж болох эсэхийг мэдэхгүй л юм. Хэдэн жилийн өмнө Том хамарт үзмэрчийг зодоод, өөрийгөө хараалгачихсан.
Ра: Нээрээ юу? Юу болсон юм бэ?
Дэ: Нарийн юмыг нь ярьмааргүй байна л даа, гэхдээ тэр өдрөөс өмнө бид тэрнийг хамар л гэдэг байсан.
Ра: Хмм?
Эв: Залуус аа, хараал гэж байдаггүй юм.
Ра: Юу гээч, би санал нэг байна. Би азгүйтлийн хараалд итгэдэггүй, Дэгээн хөлт өө. Дэлхий ертөнц тайлбарлаж чадахгүй зүйлсээр дүүрэн.
Эв: Тэрний зөв өө. Салхи хаанаас ирдэг вэ? Яагаад алиалагч нар аймаар вэ? Яагаад Маргаретыг Пэгги гэж товчилдог юм? Хэн мэдэхэв дээ, нээрээ шүү. Гэхдээ тайлбарлаж чадахгүй байгаа нь ид шид гэсэн үг биш.
Ра: Яг тийм. Одоо алив ээ, замдаа гарахаасаа өмнө буудалдаа очиж халуун хоол идье. Ааа..харав уу? Хэрвээ би хараагдсан бол энэ шалбааган дээр шууд л гишгэх байсан. Хатагтай Канардист зүгээр л миний толгойд орох гэж оролдож…байна.
_________
Лэ: Тэгээд чи өөрийгөө үнэхээр хараагдсан гэж бодож байна уу?
Ра: Тэгэхээр…
Эв: Өө алив л дээ, хонгор минь. Хараал жинхэнэ биш.
Дэ: Эсвэл жинхэнэ үү?
Эв: Сүсэг бишрэлийн эх сурвалж аа? Боль л доо, яагаад манай сүйхэнд ийм юм байгаа юм?
Дэ: Аан энд байна. Хараагдсан хүний шинж тэмдэг. Нэгдүгээрт: сул дорой байдал.
Ра: Хмм? Би жаахан ядарч байна.
Эв: Бид хэдэн цаг алхсан.
Дэ: Хоёрдугаарт: хүйтэн хөл.
Ра: Миний хөл даарч байна.
Эв; Чи гутал өмсдөггүй!
Дэ: Энэ биднийг 3дах зүйлд хүргэнэ. Азгүйтэл. Гүнж ээ, 3 аас 3 болчихлоо.
Ра: Энэ нь…
Эв: Энэ нь энэ тэнэг зүйлийн талаар ярихаа болиод, цаашаа явна гэсэн үг.
Ка: Гэнэтийн үер!
Эв: Гэнэтийн юу?
Лэ: Намайг уучлаарай, гэхдээ энэ хараал л гээд байна.
Эв: Би яагаад хараагдсан гэж бодож байгааг чинь ойлголоо, шаргал үст ээ. Тийм шүү. Бидэнд хачирхалтай юм тохиолдоход бид ямар нэг шалтгаантай гэж итгэхийг хүсдэг, гэхдээ өөрийн аз жаргалаа бүтээх талаар юу гэснээ санаж байна уу? Ирээдүйг урьдчилан таамаглах хамгийн сайн арга бол өөрөө бүтээх.
Ра: Магадгүй чиний зөв байх. Юүжин хараач! Гол татарч байна. Бид өглөө гэхэд гаталж чадах нь.
Эв: Харав уу? Азгүйтэл гэнэ шүү.
Ра: Би зүгээр л тэнэгтсэн бололтой.
Эв: Юу би ингэж хэлмээргүй байна л даа, гэхдээ тийм ээ тэнэг гэдэг зөв үг шүү. Инээдтэй ч гэж болно. Эсвэл үнэхээр гэнэн ч юм уу?
Ра: Юүжин? Энэ ч гэсэн санамсаргүй тохиолдол.
Эв: Сая надад нэг юм хүрсэн.
Жи: Өршөөгөөрэй. усан санд гадуур хувцастай орж болохгүй. Бүдүүлэг.
Дэ: Псст би юу хийхээ мэднэ.
Ра: Дэгээн хөлт үү?
Дэ: Аан магадгүй ээ. Надтай шөнө дундад тэргэл сарны дор уулзаарай. Хүнд хэлж болохгүй шүү.
Ра: Яагаад болохгүй гэж?
Дэ: Учир нь ингэвэл илүү догь сонсогдож байна.
____________
Дэ: Тэгэхээр миний хэлсэнчлэн, энэ зан үйл төсөөлж болох бүх хараал хэл амыг эсэргүүцэх учиртай юм.
Ра: Би энэ хараалыг зогсоохын тулд бүхнийг хийнэ.
Дэ: Барьж бай, би орцуудыг нь аваад ирье. Нэг ширхэг сарьсан багваахайн үс, сохор цох, гурван хөлийн хурууны хумс, нэг хэсэг орегано, бас ингээд хамгийн сүүлд нь, үенгийн шүд. Бас энэ чамд хэрэг болно. Чамд ч бас байгаа шүү, бяцхан залуу. За за, хоёр дахь алхам: Хараагдсан хүн шидэт шившлэгийг уншиж байх хооронд бид тогоог цагийн зүүний эсрэг тойрч алхана.
Ра: Дээр байгаа сүнснүүд…Энэ шившлэгийг сонсоорой. Миний тушаалыг дагаж энэ хараалыг арилгаарай.
Дэ: Чи сэтгэлээсээ хийхгүй байна. Чи мэдрэмжээ шингээх ёстой.
Ра: Би чамайг бид шившлэг хийнэ гэж хэлсэн гэж бодсон.
Дэ: Би хараагдсан хүн биш!
Ра: Энэ өвдөлтийг зайлуул, энэ уй гашууг зайлуул, энэ хараалыг арилгаж, маргааш байхгүй болго! Баруун зүгийн салхиар, дорно зүгийн дөлөөр, энэ хэл амыг арилгаж, энэ араатныг дар!
Дэ: Жаахан аяар хэлэх юм уу?
___________
Эв: Псст, Рапунзел? Рапунзел, санааг чинь зовоосонд уучлаарай, би…
Ка: Халдагч…
Эв: Өө, өө, үгүй! Хөөе! Өө... яагаад?
Ка: Чи юу хийж байгаа юм бэ?
Эв: Тэгэхээр би хөнжил хайж байсан юм, гэхдээ одоо хамгийн том асуудал нь дэлүүгээ олох болчихлоо. Өө, тэнд байна, ингэж их хичээсний эцэст шүү. Хүлээгээрэй, наадах чинь морьны тах уу? Юу гээч, энэ сүйх сармис хүжээр дүүрсэн нь хангалттай муу хэрэг, гэхдээ одоо чи хүртэл оролцох юм уу? Рапунзел энэ хараал гэдэг утгагүй зүйл яг одоо дуусах ёстой… Кассандра, Рапунзел хаана байна?
Ра: Азгүйтлийн хараал, чи энд асуудал л болж байна. Гэхдээ энэ шившлэгийн дараа чи үүрд дарагдана.
Дэ: Наад үенгийн шүдээ хий.
Ра: Хаана байна аа? Зүгээр алга болчих ёсгүй дээ.
Дэ: Өө золиг гэж. Яана даа.
Эв: Та нарт бууцайтай шөл хийх өөр жор хэрэгтэй байх аа.
Дэ: Гэхдээ энэ хараалыг дарах ёстой байсан юм.
Ра: Нэмэргүй нь дээ, дэгээн хөлт өө. Хийх ганц л юм үлдлээ. Өглөө хадагтай Канардист дурангаа буцааж өгөөд энэ хараалыг зогсооно оо.
Эв: Гэхдээ тэр дуран чиний хувьд үнэхээр чухал.
Дэ: Юүжин залуу минь, хэрвээ хатагтай буцааж өгөхийг хүсвэл, өгч л байг.
Ка: Тийм ээ, бидтэрэнд шинийг аваад өгнө. Илүү дээрийг. Илүү шилтэйг.
Ра: Би өглөө хамгийн түрүүнд буцааж өгнө өө. Өнөө шөнийг давбал шүү дээ. Аан хараач. Хар муурнуудын гэр бүл.
___________
Эв: Хүлээгээрэй, аан шаргал үст ээ. Сонсооч, би энэ хараалыг тэнэг зүйл гэж хэлснээ мэднэ ээ. Гэхдээ би нэг юм саналаа. Яагаад энийг өмнө нь санаагүйгээ мэдэхгүй юм. Би энэ хуучин шүдийг аялал хийж байхдаа олсон юм, бас мэдэхгүй ээ, энэ надад зүгээр л аз дагуулдаг юм.
Ра: Юу? Би итгэж чадахгүй нь ээ. Ноён мухар сүсэгт дургүй азын сахиустай гэж үү?
Эв: Би хэзээ ч тэгж бодож байгаагүй л дээ. Би зүгээр л дажгүй зүүлт шиг санагдахаар нь хадгалчихсан юм. Тэгээд би энийг харсан.
Ра: "Хандгайн шүд хорон мууг зайлуулж, ертөнцийн эерэг хүчийг татдаг хамгийн хүчирхэг хараалын эсрэг сахиусуудын нэг юм. Үгүй ээ, энэ үү? Чи тоглож байна, тийм үү? Энэ наргиа юу? Мэдээж энэ наргиа л даа. Ха ха ха сайн байлаа. Энэ наргиа юу? Би одоо ч ойлгохгүй байна л даа.
Эв: Хөөе, чи өөрөө унш л даа, шаргал үст ээ. Би зүгээр л үг дамжуулсан юм.
Ра: Юүжин энэ, үнэхээр гайхалтай. Юу би хандгайн өмнөөс харамсаж байна л даа. Гэхдээ үлдсэн шүднүүд нь байгаа гэж найдаж байна. Дээр нь хандгай эвэртэй тэгэхээр…
Эв: Нархан минь, сайн уу, төвлөрөөрэй.
Ра: Тийм ээ, уучлаарай. Чи энийг бүтнэ гэж бодож байна уу?
Эв: Тэгэлгүй яахав.
___________
Лэ: Миний харж байсан савалдаг аюултай гүүрнүүд дотроос энэ хамгийн аюултай нь юм байна. Гэхдээ савлахдаа 2 дугаарт.
Ра: Санаа зоволтгүй ээ, залуус аа. Бид гай гамшгийн хаалгийг хаасан….Бэлдээрэй, одоо! Тийм ээ, үнэхээр төгс таарууллаа. Хандгайн шүд байгаа гэж бодоогүй л биз дээ, тийм үү хараал аа? Мва.
Жи: Хандгайн шүд ээ? Миний л шүд шиг байна даа. Эргээд тавтай морил, Эдна. Би чиний зайг үлдээснээр чинь хадгалсан шүү.
Ра: Энд юу болоод байна?
Эв: Ха ямар хачин юм бэ? Жижгээ хандгайтай адилхан шүдтэй юм байна. Би тэгж төсөөлөх ч үгүй юм байна.
Ра: Юүжин тэр азын сахиус байгаагүй биз дээ, тийм үү? Энэ зүгээр л жижгээгийн шүд байж. Өө би үнсчихсэн, эввв…Одоо бүгдээрээ яах болж байна аа? Чи надад худлаа хэлсэн Юүжин. Чи тэр шүдийг азтай хандгайн шүд гэсэн.
Эв: Одоо түр байзаарай, шаргал үст ээ. Би худлаа яриагүй ээ. Би зүгээр л өөрөө итгэснээ л хэлсэн.
Ра: Чи юугаа яриад байгаа юм бэ?
Эв: Тэгэхээр би тэр шүдийг аяллаар явж байхдаа олсон нь үнэн. Үнэндээ энэ аялал л даа. Номыг авсны дараа би хараалын эсрэг зүйлүүдийг олоод, хандгайн шүдний талаар уншсан юм. Тэгээд л би итгэчихсэн юм л даа. Тэгээд ч би жижгээгийн шүд байсныг яаж мэдэх вэ дээ?
Ка: За за, худлаа эсвэл хэлэхийг хүссэн нь ч бай, бид балрахад ганц хуруу л дутуу байна, тэрэндээ анхаарч болохгүй юу?
Ра: Аа, би чадахгүй нь ээ. Хараал!
Эв: Рапунзел над руу хар! Бодоод үз л дээ. Чамайг хараагдсан гэж бодох тоолонд л муу зүйл тохиолддог. Харин хараалыг арилгаж чадлаа гэж бодохоор чинь сайн зүйлс тохиолддог. Надад өмнө нь нэг хүн муу азанд итгэдэггүй гэж хэлж байсан юм.
Ра: Надад бас нэг хүн надад ирээдүйг урьдчилан таамаглах хамгийн сайн арга нь өөрөө бүтээх гэсэн.
Эв: Би тэгж хэллүү? Хөөх үнэхээр уран юм аа. Би…
Ра: Миний аз хэнээс ч дордохгүй, бас дээрдэх ч үгүй. Хамгийн гол нь л миний юунд анхаарахаа сонгох. Харин би бид энэ гүүрийг, ганц ч эндэлгүйгээр бараг л туулсан гэдгийг сонгож байна. Бас одоо зогсох шалтгаан байхгүй.
Лэ: Тийм шүү, гүнж ээ. Наад гүүрэндээ хэн нь босс гэдгийг харуулаад өг.
Ка: Тийм ээ, чи чадна Рапс. Энэ чигээрээ эерэг бай.
Жи: Сая шүднээс болоогүй ээ.
Лэ: Сайн байлаа, жижгээ.
Ра: За за, залуус аа, толгойгоо өргөөд сайн бариарай.
Эв: Ха тийм ээ, энэ чинь л миний мэддэг Рапс шүү дээ.
Ра: Одоо 2 хон цамхаг үлдлээ.
Ка: 2ланг нь давж нөгөө талд гарахын тулд бидэнд маш их эрч хэрэгтэй.
Ра: Тэгвэл одоо үзээд алдая.
Ка: Өө өө үгүй ээ.
Лэ: Хараал тэрний толгойг хордуулчихлаа.
Ра: Бид нөгөө талд гарах хэрэгтэй.
Эв: өө мэдээж. Эсвэл бүгдээрээ гараараа дэвээд нисээд гарчихья л даа.
Ра: Нисээд гарах.Дэгээн хөлт өө, чамд хараалын эсрэг уусмалын жорнууд байгаа юу?
Дэ: Үенгийн шүднээс бусад нь.
Ра: жижгээ? Би эднаг дахиад зээлэх болох нь. Бүгдээрээ сайн бариарай. Хөдлөх цаг боллоо. Бэлдээрэй. Одоо! Тийм ээ.
Эв: Шаргал үст ээ, саяын санаа чинь гайхалтай.
Дэ: Чи биднийг аварлаа.
Ра: тийм ээ, боль л доо. Сүртэй юм биш дээ. Би ямар хараагдчихсан байгаа биш. Макс, Фиделла 2-т энэ хэрэг болно. Тэдний ө,мнө урт аялал байна. Намайг зоригжуулсанд баярлалаа. Би бүх юмыг буруу харж байсан юм шиг байна. Үнэхээр хөгжилтэй шүү. Одооноос эхлээд ямар ч хэл ам, ямар ч сонгосон үнэн бас хараал байхгүй. Бид хамтдаа өөрсдийн азыг бүтээнэ.
Эв: Тийм ээ, яг л миний хэлсэн шиг. Энэ зүв зүгээр. Аа вигор? Чи ер нь яаж энд… чи яагаад над руу хараад байгаа юм бэ?
Ка: Вигор? Алив явцгаая.
Эв: энэ сармагчин яачхаад байгаа юм бэ? Чи яагаад авирч болохгүй гэж… хэн энийг энд тавьчихав?
Ра: Юүжин чи ирж байна уу?
Эв: одооо очлоо нархан минь. Болгоомжтой байхад илүүдэхгүй л дээ.
__________
Back to episodes Go home